Анхны сэтгэгдэлдээ итгэх хэрэгтэй юу? - Петр Менде-Сидлеки
-
0:07 - 0:09Та хөлбөмбөг үзэж байна гэж бодъё.
-
0:09 - 0:11Хажууд чинь зэвүүн залуу сууж таарч.
-
0:11 - 0:12Тэр чанга орилж,
-
0:12 - 0:13тан дээр уух юмаа асгаж,
-
0:13 - 0:15танай багаар тохуурхана.
-
0:15 - 0:17Хэдэн өдрийн дараа паркад
алхаж явтал чинь -
0:17 - 0:20гэнэт бороо орж эхэлнэ.
-
0:20 - 0:21Танд шүхэр санал болгохоор
-
0:21 - 0:22хэн гарч ирэх бол?
-
0:22 - 0:25Хөлбөмбөгийн тэмцээн дээрх
нөгөө залуу. -
0:25 - 0:26Энэ хоёр дахь тохиолдлоос болж
-
0:26 - 0:28түүний тухай бодлоо өөрчлөх үү,
-
0:28 - 0:30эсвэл анхны сэтгэгдлээрээ
-
0:30 - 0:32түүнийг муулах уу?
-
0:32 - 0:34Нийгмийн сэтгэл зүйн судалгаагаар
-
0:34 - 0:37бид бусдын талаарх сэтгэгдлийг
тэдний зан авирт үндэслэн -
0:37 - 0:39тун хурдан үүсгэдэг ажээ.
-
0:39 - 0:41Багахан хичээл зүтгэлээр бид
үүнийг хийдэг. -
0:41 - 0:43Тогтсон зан аашын онцлогийг нь
-
0:43 - 0:45ганц хэлсэн хатуухан үг,
-
0:45 - 0:45эсвэл хачин алхаа
-
0:45 - 0:47зэрэг ганц зан авираар дүгнэнэ.
-
0:47 - 0:49Өөрсдийн сэтгэгдлийг чиглүүлэгч
болгон -
0:49 - 0:50бид хүмүүсийг цаашид хэрхэн
-
0:50 - 0:53биеэ авч явахыг нь яг таг таамагладаг.
-
0:53 - 0:54Тэмцээн дээрх залуу
-
0:54 - 0:56анх уулзахад
өөдгүй амьтан байсан -
0:56 - 0:57гэх бодлоор зэвсэглэсэн та
-
0:57 - 1:00цаашид ч тэр ийм л байна хэмээн
таамаглаж магад. -
1:00 - 1:02Хэрэв тэгвэл дахин түүнтэй уулзахдаа
-
1:02 - 1:03та түүнээс зайлсхийх болно.
-
1:03 - 1:05Бид шинэ мэдээллээр дамжуулан
-
1:05 - 1:07өөрсдийн сэтгэгдлээ өөрчилж болно.
-
1:07 - 1:10Зан авир судлаачид
-
1:10 - 1:12сэтгэгдэл өөрчлөгдөх энэ явцыг
-
1:12 - 1:15тогтсон хэв маяг
удирддаг болохыг тогтоожээ. -
1:15 - 1:17Нэг талаас, хэн нэгний тухай маш сөрөг,
-
1:17 - 1:20ёс суртахуунгүй мэдээлэл авах нь
-
1:20 - 1:21ерөнхийдөө маш эерэг,
-
1:21 - 1:26өндөр ёс суртахуунтай мэдээлэл авахаас
илүү хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. -
1:26 - 1:28Тэгэхээр харамсалтай нь
хөлбөмбөгийн тэмцээний -
1:28 - 1:29манай шинэ найзын хувьд
-
1:29 - 1:30түүний муу зан авир
-
1:30 - 1:33паркад гаргасан сайн зан авираас
илүү нөлөөтэй байж болох юм. -
1:33 - 1:36Ёс суртахуунгүй зан авир нь
хүний үнэн араншнаас -
1:36 - 1:37илүү анхааралд өртдөг,
-
1:37 - 1:40эсвэл илэрхий байдаг тул
-
1:40 - 1:42ийм өрөөсгөл хандлага гардаг гэж
судалгаанд үзжээ. -
1:42 - 1:44Тэгэхээр энэ логикийн дагуу бол
-
1:44 - 1:46сэтгэгдэл шинэчлэгдэхэд
муу нь сайнаасаа -
1:46 - 1:48хэзээд илүү хүчтэй байдаг байх нь.
-
1:48 - 1:50Гэхдээ үргэлж ийм байдаггүй.
-
1:50 - 1:52Зарим төрлийн мэдлэг
энэ хэлбэрийн -
1:52 - 1:54сөрөг байдлын хандлага руу
хөтлөөд байдаггүй. -
1:54 - 1:57Өөр хүний авьяас, чадварын талаар
мэдэж авах үед жишээ нь -
1:57 - 1:59ийм өрөөсгөл хандлага
-
1:59 - 2:00эсрэгээрээ үүснэ.
-
2:00 - 2:01Үнэндээ, эерэг мэдээлэл
-
2:01 - 2:04илүү жин дарна гэж ойлгож болох юм.
-
2:04 - 2:05Хөлбөмбөгийн тэмцээнд
эргээд очъё. -
2:05 - 2:07Хэрэв тоглогч гоол оруулбал
-
2:07 - 2:08тэдний ур чадварын тухай сэтгэгдэл
-
2:08 - 2:10гоолын боломж алдсанаас илүү хүчтэйгээр
-
2:10 - 2:12танд төрөх болно.
-
2:12 - 2:14Сэтгэгдэл шинэчлэхэд түүхийн хоёр тал
-
2:14 - 2:16маш уялдаа холбоотой байдаг.
-
2:16 - 2:18Ерөнхийдөө тэр бүр тохиолдоод байдаггүй ч
-
2:18 - 2:21маш ёс суртахуунгүй үйлдэл,
-
2:21 - 2:23эсвэл өндөр ёс суртахуунтай үйлдэл нь
-
2:23 - 2:26тухайн хүний талаарх
-
2:26 - 2:27сэтгэгдлийг шинэчлэхэд
-
2:27 - 2:29чухал үүрэг оролцоотой байдаг ажээ.
-
2:29 - 2:32Тэгвэл сэтгэгдлүүдээ шинэчлэх үед
-
2:32 - 2:34бидний тархинд юу болж байдаг вэ?
-
2:34 - 2:35fMRI буюу
-
2:35 - 2:38функциональ соронзон резонансын
зураглал ашиглан, -
2:38 - 2:39анхны сэтгэгдэлтэй холбоогүй
-
2:39 - 2:41шинэ мэдээлэлд хариу өгдөг
-
2:41 - 2:43тархины бүсийн өргөтгөсөн сүлжээг
-
2:43 - 2:46судлаачид олж тогтоожээ.
-
2:46 - 2:48Эдгээр бүс нь ерөнхийдөө
-
2:48 - 2:50нийгмийн танин мэдэхүй,
-
2:50 - 2:51анхаарал,
-
2:51 - 2:52танин мэдэхүйн хяналттай
холбоотой юм. -
2:52 - 2:55Түүнчлэн, хүмүүсийн зан авирт үндэслэн
-
2:55 - 2:57сэтгэгдлээ шинэчлэх үед
-
2:57 - 3:00тархины бор гадаргуугийн хажуу хэсэг ба
-
3:00 - 3:02дээд чамархайн атираан дахь үйл ажиллагаа
-
3:02 - 3:03тэдгээр зан авир өдөр тутам
-
3:03 - 3:08хэр их илэрдэг гэдгийг ойлгох
чадвартай хамааралтай байдаг. -
3:08 - 3:10Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн
зан аашын тухай -
3:10 - 3:13төвөгтэй шийдвэр гаргахын тулд
-
3:13 - 3:16зан авирын доод түвшний,
статистик шинж чанаруудыг -
3:16 - 3:17тархи дагадаг болж таарч байна.
-
3:17 - 3:18Энэ хүний зан авир
-
3:18 - 3:21энгийн эсвэл энгийн биш үү гэдгийг
-
3:21 - 3:22энэ шийдэх хэрэгтэй байх нь.
-
3:22 - 3:23Дээрх тохиолдолд
-
3:23 - 3:26бүдүүлэг хөлбөмбөгийн фенээс сайн
хүн болоход -
3:26 - 3:27таны тархи:
-
3:27 - 3:29"За, миний туршлагаар
-
3:29 - 3:32ер нь хэн ч өөрийн шүхрийг
бусдад өгч л таарна. -
3:32 - 3:34харин энэ залуугийн
тэмцээн дээрх байдал -
3:34 - 3:36хэвийн бус байсан даа."
-
3:36 - 3:39Ингээд та анхны сэтгэгдэлтэйгээ
үлдэхээр шийднэ. -
3:39 - 3:41Энэ түүхээс сайн сургамж авч болно:
-
3:41 - 3:43таны тархи танаар дамжуулан
-
3:43 - 3:45нөгөө хүний хийсэн маш сөрөг,
-
3:45 - 3:47ёс суртахуунгүй зүйлсийг
-
3:47 - 3:48анхаарч үзэн
-
3:48 - 3:51маш эерэг, ёс суртахуунтай
зүйлстэй харьцуулсан. -
3:51 - 3:52Гэвч энд харьцангуй ховор тохиолддог
-
3:52 - 3:56муу зан авирын шууд үр дүн давамгайллаа.
-
3:56 - 3:58Танихгүй хүнд хэрэгтэй бол
туслахад цаг гаргадаг зэрэг -
3:58 - 4:01үндсэндээ сайн хүмүүст бид дассан байдаг.
-
4:01 - 4:04Энэ байдлаас үзэхэд
сайн нь муугаасаа элбэг байдаг тул -
4:04 - 4:07муу нь сайнаасаа
илүү хүчтэй байдаг байж болох юм. -
4:07 - 4:09Сүүлд хэн нэгнийг зан авираас нь болж
-
4:09 - 4:10шүүмжилсэн үеэ санаарай.
-
4:10 - 4:12Ялангуяа хэн нэгний тухай бодлоо
-
4:12 - 4:14өөрчилсөн байж болох тохиолдлыг санаарай.
-
4:14 - 4:16Таны сэтгэгдэл шинэчлэгдэхэд
-
4:16 - 4:17хэн нэгний огт таамаглаагүй
-
4:17 - 4:19тэр зан авир нөлөөлөв үү,
-
4:19 - 4:22эсвэл үнэхээр огт хэвийн бус
ямар нэг зүйл байв уу?
- Title:
- Анхны сэтгэгдэлдээ итгэх хэрэгтэй юу? - Петр Менде-Сидлеки
- Speaker:
- Петр Менде-Сидлеки
- Description:
-
Заримдаа танд зүгээр л хэн нэгний талаар мартагдашгүй муу сэтгэгдэл үлддэг. Тэгэхээр анх тэрхүү таагүй сэтгэгдэл бий болоход тархинд чинь юу болж байдаг бол? Петр Менде-Сидлеки анхны сэтгэгдлийн тухай нийгмийн сэтгэл зүйн талаар, мөн анхны сэтгэгдэл нь хүмүүс угтаа сайхан сэтгэлтэй байдгыг хэрхэн харуулж болох талаар хуваалцаж байна.
Петр Менде-Сидлекийн хичээл, зурган дүрслэлийг TOGETHER.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:39
![]() |
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Should you trust your first impression? | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Should you trust your first impression? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for Should you trust your first impression? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Should you trust your first impression? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Should you trust your first impression? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Should you trust your first impression? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Should you trust your first impression? | |
![]() |
Tsegmed Jargalsaikhan edited Mongolian subtitles for Should you trust your first impression? |