1 00:00:06,979 --> 00:00:08,722 Та хөлбөмбөг үзэж байна гэж бодъё. 2 00:00:08,722 --> 00:00:11,086 Хажууд чинь зэвүүн залуу сууж таарч. 3 00:00:11,086 --> 00:00:11,906 Тэр чанга орилж, 4 00:00:11,906 --> 00:00:13,240 тан дээр уух юмаа асгаж, 5 00:00:13,240 --> 00:00:14,995 танай багаар тохуурхана. 6 00:00:14,995 --> 00:00:17,226 Хэдэн өдрийн дараа паркад алхаж явтал чинь 7 00:00:17,226 --> 00:00:19,823 гэнэт бороо орж эхэлнэ. 8 00:00:19,823 --> 00:00:21,130 Танд шүхэр санал болгохоор 9 00:00:21,130 --> 00:00:22,417 хэн гарч ирэх бол? 10 00:00:22,417 --> 00:00:25,052 Хөлбөмбөгийн тэмцээн дээрх нөгөө залуу. 11 00:00:25,052 --> 00:00:26,489 Энэ хоёр дахь тохиолдлоос болж 12 00:00:26,489 --> 00:00:28,213 түүний тухай бодлоо өөрчлөх үү, 13 00:00:28,213 --> 00:00:29,709 эсвэл анхны сэтгэгдлээрээ 14 00:00:29,709 --> 00:00:31,907 түүнийг муулах уу? 15 00:00:31,907 --> 00:00:34,298 Нийгмийн сэтгэл зүйн судалгаагаар 16 00:00:34,298 --> 00:00:37,112 бид бусдын талаарх сэтгэгдлийг тэдний зан авирт үндэслэн 17 00:00:37,112 --> 00:00:39,020 тун хурдан үүсгэдэг ажээ. 18 00:00:39,020 --> 00:00:41,314 Багахан хичээл зүтгэлээр бид үүнийг хийдэг. 19 00:00:41,314 --> 00:00:43,310 Тогтсон зан аашын онцлогийг нь 20 00:00:43,310 --> 00:00:44,647 ганц хэлсэн хатуухан үг, 21 00:00:44,647 --> 00:00:45,481 эсвэл хачин алхаа 22 00:00:45,481 --> 00:00:46,974 зэрэг ганц зан авираар дүгнэнэ. 23 00:00:46,974 --> 00:00:48,733 Өөрсдийн сэтгэгдлийг чиглүүлэгч болгон 24 00:00:48,733 --> 00:00:50,040 бид хүмүүсийг цаашид хэрхэн 25 00:00:50,040 --> 00:00:53,187 биеэ авч явахыг нь яг таг таамагладаг. 26 00:00:53,187 --> 00:00:54,125 Тэмцээн дээрх залуу 27 00:00:54,125 --> 00:00:55,692 анх уулзахад өөдгүй амьтан байсан 28 00:00:55,692 --> 00:00:57,293 гэх бодлоор зэвсэглэсэн та 29 00:00:57,293 --> 00:00:59,793 цаашид ч тэр ийм л байна хэмээн таамаглаж магад. 30 00:00:59,793 --> 00:01:01,674 Хэрэв тэгвэл дахин түүнтэй уулзахдаа 31 00:01:01,674 --> 00:01:03,009 та түүнээс зайлсхийх болно. 32 00:01:03,009 --> 00:01:05,293 Бид шинэ мэдээллээр дамжуулан 33 00:01:05,293 --> 00:01:07,337 өөрсдийн сэтгэгдлээ өөрчилж болно. 34 00:01:07,337 --> 00:01:09,873 Зан авир судлаачид 35 00:01:09,873 --> 00:01:12,210 сэтгэгдэл өөрчлөгдөх энэ явцыг 36 00:01:12,210 --> 00:01:14,627 тогтсон хэв маяг удирддаг болохыг тогтоожээ. 37 00:01:14,627 --> 00:01:17,014 Нэг талаас, хэн нэгний тухай маш сөрөг, 38 00:01:17,014 --> 00:01:19,714 ёс суртахуунгүй мэдээлэл авах нь 39 00:01:19,714 --> 00:01:21,435 ерөнхийдөө маш эерэг, 40 00:01:21,435 --> 00:01:25,521 өндөр ёс суртахуунтай мэдээлэл авахаас илүү хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. 41 00:01:25,521 --> 00:01:27,756 Тэгэхээр харамсалтай нь хөлбөмбөгийн тэмцээний 42 00:01:27,756 --> 00:01:28,861 манай шинэ найзын хувьд 43 00:01:28,861 --> 00:01:30,183 түүний муу зан авир 44 00:01:30,183 --> 00:01:33,070 паркад гаргасан сайн зан авираас илүү нөлөөтэй байж болох юм. 45 00:01:33,070 --> 00:01:35,628 Ёс суртахуунгүй зан авир нь хүний үнэн араншнаас 46 00:01:35,628 --> 00:01:37,398 илүү анхааралд өртдөг, 47 00:01:37,398 --> 00:01:39,715 эсвэл илэрхий байдаг тул 48 00:01:39,715 --> 00:01:42,043 ийм өрөөсгөл хандлага гардаг гэж судалгаанд үзжээ. 49 00:01:42,043 --> 00:01:43,857 Тэгэхээр энэ логикийн дагуу бол 50 00:01:43,877 --> 00:01:46,253 сэтгэгдэл шинэчлэгдэхэд муу нь сайнаасаа 51 00:01:46,253 --> 00:01:47,923 хэзээд илүү хүчтэй байдаг байх нь. 52 00:01:47,923 --> 00:01:49,754 Гэхдээ үргэлж ийм байдаггүй. 53 00:01:49,754 --> 00:01:51,882 Зарим төрлийн мэдлэг энэ хэлбэрийн 54 00:01:51,882 --> 00:01:54,208 сөрөг байдлын хандлага руу хөтлөөд байдаггүй. 55 00:01:54,208 --> 00:01:57,431 Өөр хүний авьяас, чадварын талаар мэдэж авах үед жишээ нь 56 00:01:57,431 --> 00:01:58,507 ийм өрөөсгөл хандлага 57 00:01:58,507 --> 00:01:59,880 эсрэгээрээ үүснэ. 58 00:01:59,880 --> 00:02:01,348 Үнэндээ, эерэг мэдээлэл 59 00:02:01,348 --> 00:02:03,631 илүү жин дарна гэж ойлгож болох юм. 60 00:02:03,631 --> 00:02:05,228 Хөлбөмбөгийн тэмцээнд эргээд очъё. 61 00:02:05,228 --> 00:02:06,624 Хэрэв тоглогч гоол оруулбал 62 00:02:06,624 --> 00:02:08,292 тэдний ур чадварын тухай сэтгэгдэл 63 00:02:08,292 --> 00:02:10,200 гоолын боломж алдсанаас илүү хүчтэйгээр 64 00:02:10,200 --> 00:02:11,959 танд төрөх болно. 65 00:02:11,959 --> 00:02:13,902 Сэтгэгдэл шинэчлэхэд түүхийн хоёр тал 66 00:02:13,902 --> 00:02:16,209 маш уялдаа холбоотой байдаг. 67 00:02:16,209 --> 00:02:18,310 Ерөнхийдөө тэр бүр тохиолдоод байдаггүй ч 68 00:02:18,310 --> 00:02:20,542 маш ёс суртахуунгүй үйлдэл, 69 00:02:20,542 --> 00:02:23,379 эсвэл өндөр ёс суртахуунтай үйлдэл нь 70 00:02:23,379 --> 00:02:25,627 тухайн хүний талаарх 71 00:02:25,627 --> 00:02:26,914 сэтгэгдлийг шинэчлэхэд 72 00:02:26,914 --> 00:02:29,293 чухал үүрэг оролцоотой байдаг ажээ. 73 00:02:29,293 --> 00:02:32,004 Тэгвэл сэтгэгдлүүдээ шинэчлэх үед 74 00:02:32,004 --> 00:02:33,874 бидний тархинд юу болж байдаг вэ? 75 00:02:33,874 --> 00:02:35,257 fMRI буюу 76 00:02:35,257 --> 00:02:37,878 функциональ соронзон резонансын зураглал ашиглан, 77 00:02:37,878 --> 00:02:39,294 анхны сэтгэгдэлтэй холбоогүй 78 00:02:39,294 --> 00:02:41,478 шинэ мэдээлэлд хариу өгдөг 79 00:02:41,478 --> 00:02:43,213 тархины бүсийн өргөтгөсөн сүлжээг 80 00:02:43,213 --> 00:02:46,104 судлаачид олж тогтоожээ. 81 00:02:46,104 --> 00:02:48,296 Эдгээр бүс нь ерөнхийдөө 82 00:02:48,296 --> 00:02:49,574 нийгмийн танин мэдэхүй, 83 00:02:49,574 --> 00:02:50,652 анхаарал, 84 00:02:50,652 --> 00:02:52,465 танин мэдэхүйн хяналттай холбоотой юм. 85 00:02:52,465 --> 00:02:54,568 Түүнчлэн, хүмүүсийн зан авирт үндэслэн 86 00:02:54,568 --> 00:02:56,570 сэтгэгдлээ шинэчлэх үед 87 00:02:56,570 --> 00:02:59,709 тархины бор гадаргуугийн хажуу хэсэг ба 88 00:02:59,709 --> 00:03:02,061 дээд чамархайн атираан дахь үйл ажиллагаа 89 00:03:02,061 --> 00:03:03,494 тэдгээр зан авир өдөр тутам 90 00:03:03,494 --> 00:03:07,879 хэр их илэрдэг гэдгийг ойлгох чадвартай хамааралтай байдаг. 91 00:03:07,879 --> 00:03:10,290 Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн зан аашын тухай 92 00:03:10,290 --> 00:03:13,180 төвөгтэй шийдвэр гаргахын тулд 93 00:03:13,180 --> 00:03:15,900 зан авирын доод түвшний, статистик шинж чанаруудыг 94 00:03:15,900 --> 00:03:17,423 тархи дагадаг болж таарч байна. 95 00:03:17,423 --> 00:03:18,461 Энэ хүний зан авир 96 00:03:18,461 --> 00:03:20,642 энгийн эсвэл энгийн биш үү гэдгийг 97 00:03:20,642 --> 00:03:22,483 энэ шийдэх хэрэгтэй байх нь. 98 00:03:22,483 --> 00:03:23,309 Дээрх тохиолдолд 99 00:03:23,309 --> 00:03:26,312 бүдүүлэг хөлбөмбөгийн фенээс сайн хүн болоход 100 00:03:26,312 --> 00:03:27,479 таны тархи: 101 00:03:27,479 --> 00:03:28,649 "За, миний туршлагаар 102 00:03:28,649 --> 00:03:31,782 ер нь хэн ч өөрийн шүхрийг бусдад өгч л таарна. 103 00:03:31,782 --> 00:03:34,452 харин энэ залуугийн тэмцээн дээрх байдал 104 00:03:34,452 --> 00:03:36,297 хэвийн бус байсан даа." 105 00:03:36,297 --> 00:03:39,247 Ингээд та анхны сэтгэгдэлтэйгээ үлдэхээр шийднэ. 106 00:03:39,247 --> 00:03:40,985 Энэ түүхээс сайн сургамж авч болно: 107 00:03:40,985 --> 00:03:43,412 таны тархи танаар дамжуулан 108 00:03:43,412 --> 00:03:44,794 нөгөө хүний хийсэн маш сөрөг, 109 00:03:44,794 --> 00:03:46,548 ёс суртахуунгүй зүйлсийг 110 00:03:46,548 --> 00:03:47,792 анхаарч үзэн 111 00:03:47,792 --> 00:03:50,665 маш эерэг, ёс суртахуунтай зүйлстэй харьцуулсан. 112 00:03:50,665 --> 00:03:52,414 Гэвч энд харьцангуй ховор тохиолддог 113 00:03:52,414 --> 00:03:55,693 муу зан авирын шууд үр дүн давамгайллаа. 114 00:03:55,693 --> 00:03:58,329 Танихгүй хүнд хэрэгтэй бол туслахад цаг гаргадаг зэрэг 115 00:03:58,329 --> 00:04:00,671 үндсэндээ сайн хүмүүст бид дассан байдаг. 116 00:04:00,671 --> 00:04:04,200 Энэ байдлаас үзэхэд сайн нь муугаасаа элбэг байдаг тул 117 00:04:04,200 --> 00:04:06,803 муу нь сайнаасаа илүү хүчтэй байдаг байж болох юм. 118 00:04:06,803 --> 00:04:08,828 Сүүлд хэн нэгнийг зан авираас нь болж 119 00:04:08,828 --> 00:04:10,135 шүүмжилсэн үеэ санаарай. 120 00:04:10,135 --> 00:04:11,843 Ялангуяа хэн нэгний тухай бодлоо 121 00:04:11,843 --> 00:04:14,270 өөрчилсөн байж болох тохиолдлыг санаарай. 122 00:04:14,270 --> 00:04:15,720 Таны сэтгэгдэл шинэчлэгдэхэд 123 00:04:15,720 --> 00:04:17,039 хэн нэгний огт таамаглаагүй 124 00:04:17,039 --> 00:04:19,203 тэр зан авир нөлөөлөв үү, 125 00:04:19,203 --> 00:04:22,398 эсвэл үнэхээр огт хэвийн бус ямар нэг зүйл байв уу?