WEBVTT 00:00:06.979 --> 00:00:08.722 Та хөлбөмбөг үзэж байна гэж бодъё. 00:00:08.722 --> 00:00:11.086 Хажууд чинь зэвүүн залуу сууж таарч. 00:00:11.086 --> 00:00:11.906 Тэр чанга орилж, 00:00:11.906 --> 00:00:13.240 тан дээр уух юмаа асгаж, 00:00:13.240 --> 00:00:14.995 танай багаар тохуурхана. 00:00:14.995 --> 00:00:17.226 Хэдэн өдрийн дараа паркад алхаж явтал чинь 00:00:17.226 --> 00:00:19.823 гэнэт бороо орж эхэлнэ. 00:00:19.823 --> 00:00:21.130 Танд шүхэр санал болгохоор 00:00:21.130 --> 00:00:22.417 хэн гарч ирэх бол? 00:00:22.417 --> 00:00:25.052 Хөлбөмбөгийн тэмцээн дээрх нөгөө залуу. 00:00:25.052 --> 00:00:26.489 Энэ хоёр дахь тохиолдлоос болж 00:00:26.489 --> 00:00:28.213 түүний тухай бодлоо өөрчлөх үү, 00:00:28.213 --> 00:00:29.709 эсвэл анхны сэтгэгдлээрээ 00:00:29.709 --> 00:00:31.907 түүнийг муулах уу? 00:00:31.907 --> 00:00:34.298 Нийгмийн сэтгэл зүйн судалгаагаар 00:00:34.298 --> 00:00:37.112 бид бусдын талаарх сэтгэгдлийг тэдний зан авирт үндэслэн 00:00:37.112 --> 00:00:39.020 тун хурдан үүсгэдэг ажээ. 00:00:39.020 --> 00:00:41.314 Багахан хичээл зүтгэлээр бид үүнийг хийдэг. 00:00:41.314 --> 00:00:43.310 Тогтсон зан аашын онцлогийг нь 00:00:43.310 --> 00:00:44.647 ганц хэлсэн хатуухан үг, 00:00:44.647 --> 00:00:45.481 эсвэл хачин алхаа 00:00:45.481 --> 00:00:46.974 зэрэг ганц зан авираар дүгнэнэ. 00:00:46.974 --> 00:00:48.733 Өөрсдийн сэтгэгдлийг чиглүүлэгч болгон 00:00:48.733 --> 00:00:50.040 бид хүмүүсийг цаашид хэрхэн 00:00:50.040 --> 00:00:53.187 биеэ авч явахыг нь яг таг таамагладаг. 00:00:53.187 --> 00:00:54.125 Тэмцээн дээрх залуу 00:00:54.125 --> 00:00:55.692 анх уулзахад өөдгүй амьтан байсан 00:00:55.692 --> 00:00:57.293 гэх бодлоор зэвсэглэсэн та 00:00:57.293 --> 00:00:59.793 цаашид ч тэр ийм л байна хэмээн таамаглаж магад. 00:00:59.793 --> 00:01:01.674 Хэрэв тэгвэл дахин түүнтэй уулзахдаа 00:01:01.674 --> 00:01:03.009 та түүнээс зайлсхийх болно. 00:01:03.009 --> 00:01:05.293 Бид шинэ мэдээллээр дамжуулан 00:01:05.293 --> 00:01:07.337 өөрсдийн сэтгэгдлээ өөрчилж болно. 00:01:07.337 --> 00:01:09.873 Зан авир судлаачид 00:01:09.873 --> 00:01:12.210 сэтгэгдэл өөрчлөгдөх энэ явцыг 00:01:12.210 --> 00:01:14.627 тогтсон хэв маяг удирддаг болохыг тогтоожээ. 00:01:14.627 --> 00:01:17.014 Нэг талаас, хэн нэгний тухай маш сөрөг, 00:01:17.014 --> 00:01:19.714 ёс суртахуунгүй мэдээлэл авах нь 00:01:19.714 --> 00:01:21.435 ерөнхийдөө маш эерэг, 00:01:21.435 --> 00:01:25.521 өндөр ёс суртахуунтай мэдээлэл авахаас илүү хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. 00:01:25.521 --> 00:01:27.756 Тэгэхээр харамсалтай нь хөлбөмбөгийн тэмцээний 00:01:27.756 --> 00:01:28.861 манай шинэ найзын хувьд 00:01:28.861 --> 00:01:30.183 түүний муу зан авир 00:01:30.183 --> 00:01:33.070 паркад гаргасан сайн зан авираас илүү нөлөөтэй байж болох юм. 00:01:33.070 --> 00:01:35.628 Ёс суртахуунгүй зан авир нь хүний үнэн араншнаас 00:01:35.628 --> 00:01:37.398 илүү анхааралд өртдөг, 00:01:37.398 --> 00:01:39.715 эсвэл илэрхий байдаг тул 00:01:39.715 --> 00:01:42.043 ийм өрөөсгөл хандлага гардаг гэж судалгаанд үзжээ. 00:01:42.043 --> 00:01:43.857 Тэгэхээр энэ логикийн дагуу бол 00:01:43.877 --> 00:01:46.253 сэтгэгдэл шинэчлэгдэхэд муу нь сайнаасаа 00:01:46.253 --> 00:01:47.923 хэзээд илүү хүчтэй байдаг байх нь. 00:01:47.923 --> 00:01:49.754 Гэхдээ үргэлж ийм байдаггүй. 00:01:49.754 --> 00:01:51.882 Зарим төрлийн мэдлэг энэ хэлбэрийн 00:01:51.882 --> 00:01:54.208 сөрөг байдлын хандлага руу хөтлөөд байдаггүй. 00:01:54.208 --> 00:01:57.431 Өөр хүний авьяас, чадварын талаар мэдэж авах үед жишээ нь 00:01:57.431 --> 00:01:58.507 ийм өрөөсгөл хандлага 00:01:58.507 --> 00:01:59.880 эсрэгээрээ үүснэ. 00:01:59.880 --> 00:02:01.348 Үнэндээ, эерэг мэдээлэл 00:02:01.348 --> 00:02:03.631 илүү жин дарна гэж ойлгож болох юм. 00:02:03.631 --> 00:02:05.228 Хөлбөмбөгийн тэмцээнд эргээд очъё. 00:02:05.228 --> 00:02:06.624 Хэрэв тоглогч гоол оруулбал 00:02:06.624 --> 00:02:08.292 тэдний ур чадварын тухай сэтгэгдэл 00:02:08.292 --> 00:02:10.200 гоолын боломж алдсанаас илүү хүчтэйгээр 00:02:10.200 --> 00:02:11.959 танд төрөх болно. 00:02:11.959 --> 00:02:13.902 Сэтгэгдэл шинэчлэхэд түүхийн хоёр тал 00:02:13.902 --> 00:02:16.209 маш уялдаа холбоотой байдаг. 00:02:16.209 --> 00:02:18.310 Ерөнхийдөө тэр бүр тохиолдоод байдаггүй ч 00:02:18.310 --> 00:02:20.542 маш ёс суртахуунгүй үйлдэл, 00:02:20.542 --> 00:02:23.379 эсвэл өндөр ёс суртахуунтай үйлдэл нь 00:02:23.379 --> 00:02:25.627 тухайн хүний талаарх 00:02:25.627 --> 00:02:26.914 сэтгэгдлийг шинэчлэхэд 00:02:26.914 --> 00:02:29.293 чухал үүрэг оролцоотой байдаг ажээ. 00:02:29.293 --> 00:02:32.004 Тэгвэл сэтгэгдлүүдээ шинэчлэх үед 00:02:32.004 --> 00:02:33.874 бидний тархинд юу болж байдаг вэ? 00:02:33.874 --> 00:02:35.257 fMRI буюу 00:02:35.257 --> 00:02:37.878 функциональ соронзон резонансын зураглал ашиглан, 00:02:37.878 --> 00:02:39.294 анхны сэтгэгдэлтэй холбоогүй 00:02:39.294 --> 00:02:41.478 шинэ мэдээлэлд хариу өгдөг 00:02:41.478 --> 00:02:43.213 тархины бүсийн өргөтгөсөн сүлжээг 00:02:43.213 --> 00:02:46.104 судлаачид олж тогтоожээ. 00:02:46.104 --> 00:02:48.296 Эдгээр бүс нь ерөнхийдөө 00:02:48.296 --> 00:02:49.574 нийгмийн танин мэдэхүй, 00:02:49.574 --> 00:02:50.652 анхаарал, 00:02:50.652 --> 00:02:52.465 танин мэдэхүйн хяналттай холбоотой юм. 00:02:52.465 --> 00:02:54.568 Түүнчлэн, хүмүүсийн зан авирт үндэслэн 00:02:54.568 --> 00:02:56.570 сэтгэгдлээ шинэчлэх үед 00:02:56.570 --> 00:02:59.709 тархины бор гадаргуугийн хажуу хэсэг ба 00:02:59.709 --> 00:03:02.061 дээд чамархайн атираан дахь үйл ажиллагаа 00:03:02.061 --> 00:03:03.494 тэдгээр зан авир өдөр тутам 00:03:03.494 --> 00:03:07.879 хэр их илэрдэг гэдгийг ойлгох чадвартай хамааралтай байдаг. 00:03:07.879 --> 00:03:10.290 Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн зан аашын тухай 00:03:10.290 --> 00:03:13.180 төвөгтэй шийдвэр гаргахын тулд 00:03:13.180 --> 00:03:15.900 зан авирын доод түвшний, статистик шинж чанаруудыг 00:03:15.900 --> 00:03:17.423 тархи дагадаг болж таарч байна. 00:03:17.423 --> 00:03:18.461 Энэ хүний зан авир 00:03:18.461 --> 00:03:20.642 энгийн эсвэл энгийн биш үү гэдгийг 00:03:20.642 --> 00:03:22.483 энэ шийдэх хэрэгтэй байх нь. 00:03:22.483 --> 00:03:23.309 Дээрх тохиолдолд 00:03:23.309 --> 00:03:26.312 бүдүүлэг хөлбөмбөгийн фенээс сайн хүн болоход 00:03:26.312 --> 00:03:27.479 таны тархи: 00:03:27.479 --> 00:03:28.649 "За, миний туршлагаар 00:03:28.649 --> 00:03:31.782 ер нь хэн ч өөрийн шүхрийг бусдад өгч л таарна. 00:03:31.782 --> 00:03:34.452 харин энэ залуугийн тэмцээн дээрх байдал 00:03:34.452 --> 00:03:36.297 хэвийн бус байсан даа." 00:03:36.297 --> 00:03:39.247 Ингээд та анхны сэтгэгдэлтэйгээ үлдэхээр шийднэ. 00:03:39.247 --> 00:03:40.985 Энэ түүхээс сайн сургамж авч болно: 00:03:40.985 --> 00:03:43.412 таны тархи танаар дамжуулан 00:03:43.412 --> 00:03:44.794 нөгөө хүний хийсэн маш сөрөг, 00:03:44.794 --> 00:03:46.548 ёс суртахуунгүй зүйлсийг 00:03:46.548 --> 00:03:47.792 анхаарч үзэн 00:03:47.792 --> 00:03:50.665 маш эерэг, ёс суртахуунтай зүйлстэй харьцуулсан. 00:03:50.665 --> 00:03:52.414 Гэвч энд харьцангуй ховор тохиолддог 00:03:52.414 --> 00:03:55.693 муу зан авирын шууд үр дүн давамгайллаа. 00:03:55.693 --> 00:03:58.329 Танихгүй хүнд хэрэгтэй бол туслахад цаг гаргадаг зэрэг 00:03:58.329 --> 00:04:00.671 үндсэндээ сайн хүмүүст бид дассан байдаг. 00:04:00.671 --> 00:04:04.200 Энэ байдлаас үзэхэд сайн нь муугаасаа элбэг байдаг тул 00:04:04.200 --> 00:04:06.803 муу нь сайнаасаа илүү хүчтэй байдаг байж болох юм. 00:04:06.803 --> 00:04:08.828 Сүүлд хэн нэгнийг зан авираас нь болж 00:04:08.828 --> 00:04:10.135 шүүмжилсэн үеэ санаарай. 00:04:10.135 --> 00:04:11.843 Ялангуяа хэн нэгний тухай бодлоо 00:04:11.843 --> 00:04:14.270 өөрчилсөн байж болох тохиолдлыг санаарай. 00:04:14.270 --> 00:04:15.720 Таны сэтгэгдэл шинэчлэгдэхэд 00:04:15.720 --> 00:04:17.039 хэн нэгний огт таамаглаагүй 00:04:17.039 --> 00:04:19.203 тэр зан авир нөлөөлөв үү, 00:04:19.203 --> 00:04:22.398 эсвэл үнэхээр огт хэвийн бус ямар нэг зүйл байв уу?