Та хөлбөмбөг үзэж байна гэж бодъё.
Хажууд чинь зэвүүн залуу сууж таарч.
Тэр чанга орилж,
тан дээр уух юмаа асгаж,
танай багаар тохуурхана.
Хэдэн өдрийн дараа паркад
алхаж явтал чинь
гэнэт бороо орж эхэлнэ.
Танд шүхэр санал болгохоор
хэн гарч ирэх бол?
Хөлбөмбөгийн тэмцээн дээрх
нөгөө залуу.
Энэ хоёр дахь тохиолдлоос болж
түүний тухай бодлоо өөрчлөх үү,
эсвэл анхны сэтгэгдлээрээ
түүнийг муулах уу?
Нийгмийн сэтгэл зүйн судалгаагаар
бид бусдын талаарх сэтгэгдлийг
тэдний зан авирт үндэслэн
тун хурдан үүсгэдэг ажээ.
Багахан хичээл зүтгэлээр бид
үүнийг хийдэг.
Тогтсон зан аашын онцлогийг нь
ганц хэлсэн хатуухан үг,
эсвэл хачин алхаа
зэрэг ганц зан авираар дүгнэнэ.
Өөрсдийн сэтгэгдлийг чиглүүлэгч
болгон
бид хүмүүсийг цаашид хэрхэн
биеэ авч явахыг нь яг таг таамагладаг.
Тэмцээн дээрх залуу
анх уулзахад
өөдгүй амьтан байсан
гэх бодлоор зэвсэглэсэн та
цаашид ч тэр ийм л байна хэмээн
таамаглаж магад.
Хэрэв тэгвэл дахин түүнтэй уулзахдаа
та түүнээс зайлсхийх болно.
Бид шинэ мэдээллээр дамжуулан
өөрсдийн сэтгэгдлээ өөрчилж болно.
Зан авир судлаачид
сэтгэгдэл өөрчлөгдөх энэ явцыг
тогтсон хэв маяг
удирддаг болохыг тогтоожээ.
Нэг талаас, хэн нэгний тухай маш сөрөг,
ёс суртахуунгүй мэдээлэл авах нь
ерөнхийдөө маш эерэг,
өндөр ёс суртахуунтай мэдээлэл авахаас
илүү хүчтэй нөлөөлдөг гэж үздэг.
Тэгэхээр харамсалтай нь
хөлбөмбөгийн тэмцээний
манай шинэ найзын хувьд
түүний муу зан авир
паркад гаргасан сайн зан авираас
илүү нөлөөтэй байж болох юм.
Ёс суртахуунгүй зан авир нь
хүний үнэн араншнаас
илүү анхааралд өртдөг,
эсвэл илэрхий байдаг тул
ийм өрөөсгөл хандлага гардаг гэж
судалгаанд үзжээ.
Тэгэхээр энэ логикийн дагуу бол
сэтгэгдэл шинэчлэгдэхэд
муу нь сайнаасаа
хэзээд илүү хүчтэй байдаг байх нь.
Гэхдээ үргэлж ийм байдаггүй.
Зарим төрлийн мэдлэг
энэ хэлбэрийн
сөрөг байдлын хандлага руу
хөтлөөд байдаггүй.
Өөр хүний авьяас, чадварын талаар
мэдэж авах үед жишээ нь
ийм өрөөсгөл хандлага
эсрэгээрээ үүснэ.
Үнэндээ, эерэг мэдээлэл
илүү жин дарна гэж ойлгож болох юм.
Хөлбөмбөгийн тэмцээнд
эргээд очъё.
Хэрэв тоглогч гоол оруулбал
тэдний ур чадварын тухай сэтгэгдэл
гоолын боломж алдсанаас илүү хүчтэйгээр
танд төрөх болно.
Сэтгэгдэл шинэчлэхэд түүхийн хоёр тал
маш уялдаа холбоотой байдаг.
Ерөнхийдөө тэр бүр тохиолдоод байдаггүй ч
маш ёс суртахуунгүй үйлдэл,
эсвэл өндөр ёс суртахуунтай үйлдэл нь
тухайн хүний талаарх
сэтгэгдлийг шинэчлэхэд
чухал үүрэг оролцоотой байдаг ажээ.
Тэгвэл сэтгэгдлүүдээ шинэчлэх үед
бидний тархинд юу болж байдаг вэ?
fMRI буюу
функциональ соронзон резонансын
зураглал ашиглан,
анхны сэтгэгдэлтэй холбоогүй
шинэ мэдээлэлд хариу өгдөг
тархины бүсийн өргөтгөсөн сүлжээг
судлаачид олж тогтоожээ.
Эдгээр бүс нь ерөнхийдөө
нийгмийн танин мэдэхүй,
анхаарал,
танин мэдэхүйн хяналттай
холбоотой юм.
Түүнчлэн, хүмүүсийн зан авирт үндэслэн
сэтгэгдлээ шинэчлэх үед
тархины бор гадаргуугийн хажуу хэсэг ба
дээд чамархайн атираан дахь үйл ажиллагаа
тэдгээр зан авир өдөр тутам
хэр их илэрдэг гэдгийг ойлгох
чадвартай хамааралтай байдаг.
Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн
зан аашын тухай
төвөгтэй шийдвэр гаргахын тулд
зан авирын доод түвшний,
статистик шинж чанаруудыг
тархи дагадаг болж таарч байна.
Энэ хүний зан авир
энгийн эсвэл энгийн биш үү гэдгийг
энэ шийдэх хэрэгтэй байх нь.
Дээрх тохиолдолд
бүдүүлэг хөлбөмбөгийн фенээс сайн
хүн болоход
таны тархи:
"За, миний туршлагаар
ер нь хэн ч өөрийн шүхрийг
бусдад өгч л таарна.
харин энэ залуугийн
тэмцээн дээрх байдал
хэвийн бус байсан даа."
Ингээд та анхны сэтгэгдэлтэйгээ
үлдэхээр шийднэ.
Энэ түүхээс сайн сургамж авч болно:
таны тархи танаар дамжуулан
нөгөө хүний хийсэн маш сөрөг,
ёс суртахуунгүй зүйлсийг
анхаарч үзэн
маш эерэг, ёс суртахуунтай
зүйлстэй харьцуулсан.
Гэвч энд харьцангуй ховор тохиолддог
муу зан авирын шууд үр дүн давамгайллаа.
Танихгүй хүнд хэрэгтэй бол
туслахад цаг гаргадаг зэрэг
үндсэндээ сайн хүмүүст бид дассан байдаг.
Энэ байдлаас үзэхэд
сайн нь муугаасаа элбэг байдаг тул
муу нь сайнаасаа
илүү хүчтэй байдаг байж болох юм.
Сүүлд хэн нэгнийг зан авираас нь болж
шүүмжилсэн үеэ санаарай.
Ялангуяа хэн нэгний тухай бодлоо
өөрчилсөн байж болох тохиолдлыг санаарай.
Таны сэтгэгдэл шинэчлэгдэхэд
хэн нэгний огт таамаглаагүй
тэр зан авир нөлөөлөв үү,
эсвэл үнэхээр огт хэвийн бус
ямар нэг зүйл байв уу?