Өрөөсгөл ойлголтын аюул
-
0:00 - 0:02Би түүх ярьдаг.
-
0:02 - 0:06Та бүхэнд өөрийн хувийн
түүхээс хэдийг хуваалцъя. -
0:06 - 0:10Үүнийг би "өрөөсгөл ойлголтын аюул"
гэж нэрлэх дуртай. -
0:10 - 0:14Би зүүн Нигерийн нэгэн их сургуулийн
эзэмшил дээр өссөн. -
0:14 - 0:17Ээжийн минь хэлснээр би
хоёр настайдаа уншиж эхэлсэн. -
0:17 - 0:22Гэхдээ миний бодлоор дөрвөн настайдаа
гэдэг нь арай үнэнд ойрхон байх. -
0:22 - 0:24Иймд би хар багаасаа л уншдаг болсон.
-
0:24 - 0:27Англи, Америкийн хүүхдийн
ном зохиолууд уншдаг байлаа. -
0:27 - 0:30Түүнчлэн би хар багаасаа л бичиж эхэлсэн.
-
0:30 - 0:34Долоон настай байхаасаа
балын харандаагаар түүх бичиж, -
0:34 - 0:36тосон харандаагаар зураг зурж эхлэхэд
-
0:36 - 0:39хөөрхий ээжид минь түүнийг минь
уншихаас өөр арга байгаагүй. -
0:39 - 0:43Би яг уншсанаа л бичдэг байсан.
-
0:43 - 0:48Зохиолын маань дүрүүд бүгд цагаан арьстай,
цэнхэр нүдтэй байдаг байв. -
0:48 - 0:50Тэд цасанд тоглодог.
-
0:50 - 0:52Тэд алим иддэг.
-
0:52 - 0:54(Инээд)
-
0:54 - 0:56Мөн тэд цаг агаарын тухай
байнга ярьдаг. -
0:56 - 0:58Нар гарсан нь ямар сайхан байгаа тухай.
-
0:58 - 1:00(Инээд)
-
1:00 - 1:04Би Нигерт амьдардаг байсан хэдий ч
ингэж бичсэн. -
1:04 - 1:07Би Нигерээс огт гарч үзээгүй байлаа.
-
1:07 - 1:10Манай оронд цас ордоггүй,
бас бид манго жимс иддэг. -
1:10 - 1:12Бид хэзээ ч цаг агаарын тухай ярьдаггүй.
-
1:12 - 1:14Учир нь тэгэх шаардлага байгаагүй.
-
1:14 - 1:17Миний дүрүүд мөн цагаан гааны
шар айраг ихээр уудаг байв. -
1:17 - 1:19Учир нь миний уншсан Англи номнуудад
-
1:19 - 1:21зохиолын дүрүүд нь түүнийг уудаг байсан.
-
1:21 - 1:24Цагаан гааны шар айраг гэж
юу байсныг мэдээгүйг минь ойлгоорой. -
1:24 - 1:25(Инээд)
-
1:25 - 1:28Түүнээс хойш олон жилийн турш
цагаан гааны шар айраг -
1:28 - 1:30уухыг маш их хүсдэг болсон.
-
1:30 - 1:32Гэхдээ тэр бол өөр нэг түүх.
-
1:32 - 1:34Миний бодлоор энэ нь биднийг
-
1:34 - 1:37зохиолд хэр автамтгай,
-
1:37 - 1:39эмзэг болохыг харуулж байна,
-
1:39 - 1:41ялангуяа хүүхэд насандаа.
-
1:41 - 1:45Миний уншсан бүх номны
дүрүүд нь гадаад хүмүүс байсан учраас -
1:45 - 1:51би бүх номонд заавал
гадаад хүмүүс байх ёстой, -
1:51 - 1:53бас өөрөө тодорхойлж мэдэхгүй
зүйлс орох ёстой гэж -
1:53 - 1:55бат итгэсэн байсан.
-
1:56 - 1:58Харин Африк номнууд уншиж
эхэлснээс хойш юмс өөрчлөгдсөн. -
1:58 - 2:00Африк ном тийм ч их биш байсан.
-
2:00 - 2:03Бас гадаад номыг бодвол олоход
тийм ч амар биш байсан. -
2:03 - 2:07Харин Чинуа Ачебе болон Камара Лэй
зэрэг зохиолчдын ачаар -
2:07 - 2:10миний уран зохиолын тухай ойлголт
бүрэн өөрчлөгдсөн. -
2:11 - 2:13Миний ухаарсан зүйл бол над шиг хүмүүс,
-
2:13 - 2:15шоколадан бор арьстай,
-
2:15 - 2:18боож болдоггүй буржгар үстэй охид
-
2:18 - 2:20уран зохиолд бас гарч болдог.
-
2:20 - 2:24Би өөрийн мэддэг зүйлсийнхээ
тухай бичиж эхэлсэн. -
2:24 - 2:28Мэдээж уншсан Англи, Америк номнууд маань
одоо хэр надад таалагддаг. -
2:28 - 2:32Тэд миний сэтгэн бодох чадварыг өдөөж,
шинэ ертөнцийг надад нээж өгсөн. -
2:32 - 2:34Харин тэдгээр зохиолын
санаандгүй үр дагавар нь -
2:34 - 2:36над шиг хүмүүс уран зохиолд оршиж болдгийг
-
2:36 - 2:38би мэдээгүйд байгаа юм.
-
2:38 - 2:42Иймд Африк зохиолчдоос
миний олж авсан зүйлс бол -
2:42 - 2:46номны тухай өрөөсгөл ойлголттой
болохоос намайг аварсан. -
2:47 - 2:50Би Нигерийн жирийн нэг
дундаж айлаас гаралтай. -
2:50 - 2:52Миний аав профессор,
-
2:52 - 2:55ээж маань захиргааны ажилтан байв.
-
2:55 - 2:58Иймд бусад айлуудтай адил
-
2:58 - 3:03ойролцоох хөдөө тосгоноос ирсэн
гэрийн үйлчлэгчтэй байв. -
3:03 - 3:07Намайг найман нас хүрэхэд
бид шинээр эрэгтэй туслахтай болов. -
3:07 - 3:09Түүний нэрийг Фиде гэдэг.
-
3:09 - 3:14Түүний тухай ээжийн маань хэлсэн
цорын ганц зүйл бол тэднийх маш ядуу. -
3:15 - 3:20Ээж маань түүний гэрийнхэнд төмс, будаа,
бидний хуучин хувцсыг явуулдаг байлаа. -
3:20 - 3:23Тэгээд намайг оройн хоолоо
дуусгахгүй бол ээж маань: -
3:23 - 3:27"Хоолоо дуусга! Фидегийхэн шиг хүмүүст
юу ч байхгүй гэж мэдэх үү?" гэдэг байлаа. -
3:27 - 3:31Иймд би Фидегийн гэр бүлийг
маш их өрөвддөг байсан юм. -
3:31 - 3:34Бямба гаригийн нэг өдөр бид
тэдний тосгон руу зочлохоор явав. -
3:34 - 3:38Фидегийн ээж бидэнд ахынх нь
будсан рафи модоор -
3:38 - 3:41хийсэн гоёмсог загвартай
сагсыг бидэнд үзүүлсэн юм. -
3:41 - 3:43Би маш их гайхсан.
-
3:43 - 3:46Тэднийхээс хэн нь ч ямар нэг юм
хийж чадна гэж -
3:46 - 3:49би бодож байгаагүй юм.
-
3:49 - 3:52Би зөвхөн тэдний гэр нь ямар их
ядуу тухай л сонсож байснаас -
3:52 - 3:57тэгээд тэднийг би ядуу гэдгээс
өөрөөр төсөөлж чадаагүй. -
3:57 - 4:01Тэдний ядуу байдал нь миний
өрөөсгөл ойлголт байсан юм. -
4:01 - 4:03Олон жилийн дараа, би үүний тухай
-
4:03 - 4:07Нигерээс Америк руу сургуульд
сурахаар явахдаа энэ тухай бодсон. -
4:07 - 4:08Би тэгэхэд 19 настай байлаа.
-
4:08 - 4:12Миний өрөөний найз америк
намайг хараад их гайхсан. -
4:12 - 4:15Тэр надаас хаана англиар
ийм сайн ярьж сурсныг асуусан. -
4:15 - 4:19Би англи хэлийг Нигерийн
албан ёсны хэл гэдгийг хэлэхэд -
4:19 - 4:21тэр мэл гайхаж орхисон юм.
-
4:22 - 4:26Түүний нэрлэснээр манай "омгийн дуу"-г
сонсохыг хүсэхэд нь -
4:26 - 4:28түүний урам нь үнэхээр хургарсан.
-
4:28 - 4:30Учир нь би Мэрай Кэрригийн
хуурцгаа тоглуулсан. -
4:30 - 4:33(Инээд)
-
4:33 - 4:37Тэр намайг цахилгаан зуух хэрхэн
ашигладгийг мэдэхгүй гэж бодсон. -
4:38 - 4:40Би юу ойлгосон бэ гэхээр:
-
4:40 - 4:42Тэр уулзаагүй байхдаа л
намайг өрөвдөж эхэлсэн. -
4:42 - 4:46Түүний ерөнхий хандлага нь
намайг Африк хүний хувьд -
4:46 - 4:50сайн санаж өрөвдөж байсан.
-
4:50 - 4:54Өрөөний найз маань Африкийн тухай
өрөөсгөл ойлголттой байсан хэрэг. -
4:54 - 4:56Тэр нь гай гамшгийн тухай түүх байв.
-
4:56 - 4:58Энэ өрөөсгөл ойлголтод
-
4:58 - 5:02африкчууд тэр охинтой
өчүүхэн ч төстэй биш байсан. -
5:02 - 5:05Өрөвдөхөөс өөр зүйл мэдрэх
ямар ч боломжгүй мэт. -
5:05 - 5:09Эн тэнцүү хүмүүс шиг харьцах
боломжгүй мэт байсан. -
5:09 - 5:11Америкт очихоосоо өмнө
-
5:11 - 5:14би хэзээ ч өөрийгөө зориуд Африк хүн гэж
тодорхойлдоггүй байлаа. -
5:14 - 5:17Харин Америкт Африкийн тухай яригдахад
хүмүүс над руу л ханддаг байсан. -
5:17 - 5:21Намиби гэх мэт газрын тухай
би юу ч мэддэггүй нь огт хамаагүй. -
5:21 - 5:23Гэхдээ би шинэ үүргээ
дуртайяа хүлээн авсан юм. -
5:23 - 5:26Олон талаар би өөрийгөө
Африк хүн гэж харах болсон. -
5:26 - 5:30Заримдаа Африкийг улс орон мэт
ярихад би их бухимддаг. -
5:30 - 5:34Хамгийн сүүлийн нэг жишээ гэвэл
бусдаараа сайхан байсан -
5:34 - 5:362 хоногийн өмнөх Лагос хотын нислэг.
-
5:36 - 5:39Виржин компаний нислэгийн үеэр
нэг зарлал явсан юм. -
5:39 - 5:43Тэр нь Энэтхэг, Африк болон бусад улсуудын
хүмүүнлэгийн ажлын тухай. -
5:43 - 5:44(Инээд)
-
5:44 - 5:48Америкт хэдэн жил амьдарсан
Африк хүний хувьд -
5:48 - 5:52өрөөнийхөө найзын надад хандах хандлагын
шалтгааныг ойлгож эхэлсэн. -
5:52 - 5:54Хэрэв би Нигерт төрж өсөөгүй,
-
5:54 - 5:58Африкийн тухай мэдлэг маань зөвхөн нийтлэг
фото зургаар хязгаарлагддаг байсан бол -
5:58 - 6:02би ч мөн адил Африкийг
үзэсгэлэнтэй байгальтай, -
6:02 - 6:04олон сайхан амьтадтай,
-
6:04 - 6:06ойлгомжгүй хүмүүстэй гэж бодох байсан.
-
6:06 - 6:09Яагаад гэвэл тэд утга учиргүй дайтаж,
ядуурал, ДОХ-оор үхэж, -
6:09 - 6:12өөрсдийн дуу хоолойг илэрхийлж чаддаггүй,
-
6:12 - 6:16хэн нэгэн сайхан сэтгэлтэй цагаан арьстанг
ирж аврахыг хүлээдэг. -
6:16 - 6:20Би багадаа Фидегийн гэр бүлийг
боддог байсан шиг л -
6:20 - 6:23Африк хүмүүсийг бодох байсан.
-
6:23 - 6:27Миний бодлоор Африкийн өрөөсгөл ойлголт
Барууны уран зохиолоос үүдэлтэй. -
6:27 - 6:32Энд ЛондонгийнЖон Лок гэдэг худалдаачны
бичмэлээс авсан ишлэл байна. -
6:32 - 6:37Тэр 1561 онд баруун Африкт аялж
-
6:37 - 6:40аяллынхаа талаар гайхалтай
тэмдэглэл үлдээсэн юм. -
6:40 - 6:45Хар арьстан африкчуудыг тэр "гэр оронгүй
араатнууд" хэмээн тодорхойлж, -
6:45 - 6:48"тэд бол толгойгүй хүмүүс,
-
6:48 - 6:53нүд, ам нь цээжин дээрээ байдаг" гэсэн.
-
6:53 - 6:55Би үүнийг унших бүртээ инээдэг.
-
6:55 - 6:59Жон Локийн төсөөлөн бодох чадварыг
бахдахаас өөр аргагүй. -
6:59 - 7:01Гэхдээ түүний зохиолын
тэмдэглүүштэй зүйл нь -
7:01 - 7:04тэр Барууны оронд
Африкийн тухай түүх ярих -
7:04 - 7:06уламжлалыг эхлүүлсэн юм.
-
7:06 - 7:08Тэрхүү уламжлал нь Африкийн Сахарын цөлийг
-
7:08 - 7:12сөрөг зүйлс, зөрчилдөөн,
хар барааны газар болгосон. -
7:12 - 7:15Гайхалтай шүлгийн зохиолч
Рудьярд Киплингийн хэлснээр -
7:15 - 7:20хүмүүс нь "хагас чөтгөр, хагас хүүхэд".
-
7:20 - 7:24Өрөөний найз америк маань
бүх амьдралынхаа турш -
7:24 - 7:26энэ өрөөсгөл түүхийн
хэд хэдэн хувилбарыг -
7:26 - 7:29амьдралынхаа турш уншиж сонссон
байх нь гэдгийг би ойлгосон юм. -
7:29 - 7:31Нэг профессор миний бичсэн зохиолыг
-
7:31 - 7:36"жинхэнэ Африк" биш гэж
хэлсэн нь ч мөн адил. -
7:36 - 7:38Харин би тэгэхэд миний зохиолд
-
7:38 - 7:41нэлээд хэдэн буруу зүйл байсан,
-
7:41 - 7:44зарим хэсэгтээ алдсан гэдгийг
үгүйсгэхийг хүсч байсан. -
7:44 - 7:46Гэхдээ би Африк чанартай
болж чадаагүй гэсний утгыг -
7:46 - 7:49сайн ойлгоогүй байсан юм.
-
7:49 - 7:53Үнэндээ би Африк чанар гэж
юу болохыг мэдээгүй байсан. -
7:54 - 7:58Багшийн хэлснээр миний баатрууд
хэтэрхий түүн шиг байна гэсэн. -
7:58 - 8:00Боловсролтой, дундаж амьдралтай хүн.
-
8:00 - 8:02Тэд машин унадаг.
-
8:02 - 8:05Тэд нар өлсгөлөнд нэрвэгдээгүй.
-
8:05 - 8:09Иймд тэд жинхэнэ Африк биш байсан.
-
8:09 - 8:12Гэхдээ энэхүү өрөөсгөл ойлголтын асуудалд
-
8:12 - 8:15өөрөө бас буруутайгаа хэлэх нь зүйтэй.
-
8:15 - 8:19Хэдэн жилийн өмнө би
АНУ-аас Мексик рүү аялсан. -
8:19 - 8:22Тэр үед АНУ-ын улс төрийн орчин
хүнд байлаа. -
8:22 - 8:25Цагаачлалын тухай маш их
мэтгэлцээн явагдаж байв. -
8:25 - 8:27Америкт "цагаачлал" гэдэг үг
-
8:27 - 8:30"мексикүүд" гэдэгтэй
ижил утгатай болсон байв. -
8:30 - 8:33Мексикчүүдийг ойлгохдоо
-
8:33 - 8:36эрүүл мэндийн даатгалын системийг залилж,
-
8:36 - 8:38хилээр нууцаар нэвтэрч,
-
8:38 - 8:42хил дээр баригддаг гэх мэтээр ярьдаг байв.
-
8:42 - 8:46Би эхний өдрөө Гуадалахара хотоор
алхаж явснаа санаж байна. -
8:46 - 8:48Хүмүүс ажилдаа явж,
-
8:48 - 8:51зах дээр тортилла ороомог хийж,
-
8:51 - 8:53тамхи татаж, инээж байхыг нь харж байв.
-
8:53 - 8:56Анхны сэтгэгдэл маань
бага зэрэг гайхшрал байсан. -
8:56 - 8:59Харин дараа нь би маш их ичсэн.
-
8:59 - 9:04Би мэдээллийн хэрэгслээр тэдний тухай
сонссон зүйлсдээ бүрэн үнэмшиж, -
9:04 - 9:07тэд миний хувьд зөвхөн ядуу цагаачид
-
9:07 - 9:09болсон байсныг ойлгосон.
-
9:09 - 9:12Би мексикүүдийн талаарх өрөөсгөл
ойлголтод автсандаа -
9:12 - 9:14өмнө байгаагүйгээрээ ичиж билээ.
-
9:14 - 9:16Түүнийг ингэж бий болгодог байх нь.
-
9:16 - 9:19Хүмүүсийн талаар нэг л зүйл ярьж,
-
9:19 - 9:21ганцхан тэрүүгээр ойлгуулж,
-
9:21 - 9:23тэрийгээ дахин дахин үзүүлнэ.
-
9:23 - 9:26Эцэст нь тэд үнэхээр тийм болж хувирна.
-
9:26 - 9:28Өрөөсгөл ойлголтын талаар ярихдаа
-
9:28 - 9:31эрх мэдлийг дурдалгүй орхиж болохгүй.
-
9:31 - 9:33Игбо хэлний нэг үг байдаг.
-
9:33 - 9:37Дэлхий дээрх эрх мэдлийн талаар
бодох болгондоо санадаг. -
9:37 - 9:38Тэр бол "нкали".
-
9:38 - 9:43Энэ нэр үг бөгөөд утгачлан орчуулбал
"хэн нэгнээс илүү агуу байх" гэсэн үг. -
9:43 - 9:46Эдийн засаг, улс төр шиг
-
9:46 - 9:51бидний түүх, зохиол ч мөн адил
нкали-гийн зарчмаар явдаг. -
9:51 - 9:53Түүхийг хэн, хэрхэн,
-
9:53 - 9:56хэзээ, хэд хүүрнэгдсэн гэдэг нь
-
9:56 - 10:00бүгд эрх мэдлээс хамаарна.
-
10:00 - 10:03Эрх мэдэл бол зөвхөн
бусдын тухай ярих биш, -
10:03 - 10:07тэр хүнийг тодорхойлсон
түүх болгох чадварыг хэлнэ. -
10:07 - 10:09Палестины зохиолч
Моурид Баргоутын бичсэнээр -
10:09 - 10:12хэрвээ хүмүүсийг өмчлөхөөс
зайлсхийхийг хүсвэл -
10:12 - 10:15хамгийн хялбар арга нь
тэдний талаар ярихдаа -
10:15 - 10:18"хоёрдугаарт" гэж эхэлж байх.
-
10:18 - 10:22Индианчуудын тухай ярихдаа
Англичуудын ирсэн үеэс биш, -
10:22 - 10:25харин тэдний нум сумны талаар ярь.
-
10:25 - 10:28Ингэхэд л таны түүх тэс өөр болно.
-
10:28 - 10:32Африкийн улс орнуудын
колончлолын эхлэлийг биш, -
10:32 - 10:36харин тэдний өөрсдийн
гаргасан алдааг эхэлж ярь. -
10:36 - 10:40Ингэхэд л таны түүх тэс өөр болно.
-
10:40 - 10:43Саяхан миний нэгэн их сургууль дээр
хийсэн ярилцлагын үеэр -
10:43 - 10:47нэг оюутан надад Нигер залуус
хүчирхийлэгчид байдаг нь -
10:47 - 10:49үнэхээр гутамшигтай гэсэн юм.
-
10:49 - 10:51Миний зохиолд гардаг аавын дүр юм л даа.
-
10:51 - 10:56Би түүнд саяхан "Америкийн галзуу" гэдэг
ном уншсан тухайгаа хэлсэн. -
10:56 - 10:58(Инээд)
-
10:58 - 11:01Америк залуучууд цуврал алуурчид байдаг нь
-
11:01 - 11:03үнэхээр ичгүүртэй юм.
-
11:03 - 11:07(Инээд)
-
11:07 - 11:13(Алга ташилт)
-
11:13 - 11:16Мэдээж би үүнийг гэнэтийн
эгдүйцлээсээ болж хэлсэн. -
11:16 - 11:18(Инээд)
-
11:18 - 11:23Би нэг цуврал алуурчны тухай уншаад
-
11:23 - 11:26нийт Америкчуудын төлөөлөл байна гэж
-
11:26 - 11:28хэзээ ч бодохгүй байсан.
-
11:28 - 11:31Энэ нь би тэр оюутнаас илүү учраас биш,
-
11:31 - 11:35харин Америкийн соёл болон
эдийн засаг хүчтэй болохоор тэр. -
11:35 - 11:37Надад Америкийн талаар
олон зохиол байгаа. -
11:37 - 11:40Би Тайлер, Апдайк, Стайнбэк болон
Гэйтскил нарыг уншиж байсан. -
11:40 - 11:43Би Америкийн тухай
ганцхан зохиол уншаагүй. -
11:43 - 11:46Хэдэн жилийн өмнө миний олж сонссоноор
-
11:46 - 11:48амжилттай яваа зохиолчид
-
11:48 - 11:52маш гунигт хүүхэд насыг өнгөрүүлсэн
байх магадлалтай гэнэ. -
11:52 - 11:56Аав ээжийн минь надад учруулсан
муу зүйлсийг зохиох тухай би бодох болсон. -
11:56 - 11:58(Инээд)
-
11:58 - 12:03Үнэндээ миний бага нас
аз жаргал, инээд хөөр, хайр, -
12:03 - 12:05гэр бүлийн ойр дотно
харилцаагаар дүүрэн байсан. -
12:05 - 12:09Гэвч миний өвөө нар дүрвэгсдийн
хуаранд өөд болцгоосон. -
12:09 - 12:13Миний үеэл Полли шаардлагатай эмчилгээ
авч чадаагүйн улмаас нас барсан. -
12:13 - 12:16Миний дотны найз Околома онгоцны осолд орж
-
12:16 - 12:19галын машинд ус байгаагүйн
улмаас өөд болсон. -
12:19 - 12:22Би боловсролыг үнэлдэггүй
-
12:22 - 12:24цэргийн дарангуйлалт төрийн
үед өсч хүмүүжсэн. -
12:24 - 12:27Иймээс аав ээж маань заримдаа
цалингаа авч чаддаггүй байсан. -
12:27 - 12:31Намайг бага байхад өглөөний ундны
жимсний чанамал алга болж, -
12:31 - 12:33дараа нь цөцгийн тос,
-
12:33 - 12:36тэгээд талх маш үнэтэй болсон.
-
12:36 - 12:39Эцэст нь сүүг тодорхой
хязгаартай зардаг болсон. -
12:39 - 12:42Бидний айдаг төлөвлөгөөт улс төр
-
12:42 - 12:46бидний амьдралд орж ирсэн.
-
12:46 - 12:48Энэ бүх түүх миний
хэн гэдгийг тодорхойлно. -
12:48 - 12:52Гэхдээ зөвхөн эдгээр сөрөг
түүхэн дээр тулгуурлах нь -
12:52 - 12:55миний туршлагыг үгүй хийж
-
12:55 - 12:59намайг бий болгосон бусад
олон түүхийг алгасах болно. -
12:59 - 13:02Өрөөсгөл ойлголт нь тодорхой
нэг хэвийг бий болгодог. -
13:02 - 13:07Ийм хэвд баригдсан түүх нь
худал гэдэгт биш, -
13:07 - 13:09харин дутуу байдаг.
-
13:09 - 13:13Тухайн нэг түүх цорын
ганц түүх болж хувирдаг. -
13:13 - 13:15Мэдээж Африк бол гамшгаар дүүрэн тив мөн.
-
13:15 - 13:19Конго дахь аймшигт хүчирхийлэл шиг
маш том асуудал, -
13:19 - 13:22мөн Нигерт 5000 хүн 1 ажлын байранд
-
13:22 - 13:26хүсэлт гаргадаг хямармаар жишээ ч байна.
-
13:26 - 13:29Гэвч аюул гамшгаас өөр түүх ч мөн бий.
-
13:29 - 13:33Түүнийг ярих нь гамшигтай адил маш чухал.
-
13:33 - 13:35Тодорхой бүс нутаг болон
-
13:35 - 13:38ард иргэдийн бүхий л түүхийг дурдалгүйгээр
-
13:38 - 13:42тухайн нутаг болон тухайн хүнтэй
холбогдох боломжгүйг мэддэг байсан. -
13:42 - 13:45Өрөөсгөл ойлголтын уршиг нь
-
13:45 - 13:48хүмүүсийн сайн сайн чанарыг
гээгдүүлдэгт байна. -
13:48 - 13:52Бидний адил тэгш байх эрхийг
хүлээн зөвшөөрөхөд хэцүү болгодог. -
13:52 - 13:57Биднийг ижил төстэй зүйлээс илүү
ялгаатай талыг тодотгодог. -
13:57 - 13:59Мексикт зочлохоосоо өмнө
-
13:59 - 14:03би Америк болон Мексикийн аль алинаас нь
-
14:03 - 14:05цагаачлалын тухай сонссон бол яах вэ?
-
14:05 - 14:09Ээж надад Фидегийн гэр бүлийг ядуу боловч
-
14:09 - 14:11шаргуу хөдөлмөрлөдөг
гэж хэлсэн бол яах бэ? -
14:11 - 14:14Хэрвээ бидэнд Африкийн түүхийг
-
14:14 - 14:17дэлхий даяар дамжуулдаг
телевиз байсан бол яах вэ? -
14:17 - 14:21Нигерийн зохиолч Чинуа Ачебе
юуг түүхийн тэнцвэр гэдэг вэ? -
14:21 - 14:25Миний өрөөний найз банкны ажлаа орхиод
-
14:25 - 14:27мөрөөдлөө даган хэвлэх үйлдвэр байгуулсан
-
14:27 - 14:29Нигерийн гайхамшигт залуу хэвлэн нийтлэгч
-
14:29 - 14:32Мукта Бакарейн тухай
мэддэг байсан бол яах вэ? -
14:32 - 14:36Нигерчүүд утга зохиол уншдаггүй гэх
нийтлэг хийрхэл байсан. -
14:36 - 14:37Тэр хүлээн зөвшөөрөөгүй.
-
14:37 - 14:42Хэрвээ уран зохиолыг хүмүүст хүрэлцээтэй
болгон, боломжоор нь хангавал -
14:42 - 14:44тэд уншина гэж тэр мэдсэн.
-
14:44 - 14:47Тэр миний анхны романыг хэвлэсний дараа
-
14:47 - 14:50би Лагост телевизийн ярилцлаганд
орохоор очсон. -
14:50 - 14:53Тэнд ажилдаг эмэгтэй над дээр ирээд:
-
14:53 - 14:56"Надад таны зохиол их таалагдсан.
Даан ч төгсгөл нь таалагдаагүй. -
14:56 - 14:59Цуврал болгоод ингэж бичих хэрэгтэй..."
гэсэн юм. -
14:59 - 15:02(Инээд)
-
15:02 - 15:05Тэгээд дараагийн цувралдаа
юу бичихийг ярьж эхэлсэн. -
15:05 - 15:08Би баярлахаас гадна,
сэтгэл минь их хөдөлсөн. -
15:08 - 15:11Тэр эмэгтэй нөгөө ном унших учиргүй
-
15:11 - 15:14Нигерийн энгийн иргэдийн нэг байсан.
-
15:14 - 15:16Тэр ном уншихаар барахгүй
-
15:16 - 15:17романыг өмчлөн аваад
-
15:17 - 15:21дараагийн цувралдаа юу бичихийг минь
заах эрхтэй гэж бодсон. -
15:21 - 15:25Өрөөний найз маань миний танил Фуми Ондаг
мэддэг байсан бол яах вэ? -
15:25 - 15:28Тэр аймшиггүй зоригтой ба Лагос хотын
нэгэн телевизийн шоуг хөтөлдөг. -
15:28 - 15:31Мөн бидний мартахыг хүсдэг түүхүүдийг
ярьж өгөхөөр зориг шулуудсан. -
15:31 - 15:35Миний өрөөний найз өнгөрсөн долоо хоногт
Лагосын эмнэлэгт болсон -
15:35 - 15:38зүрхний мэс ажилбарыг
мэдсэн бол юу гэх байсан бол? -
15:38 - 15:42Хэрвээ миний өрөөний найз Нигерийн орчин
үеийн хөгжмийг мэддэг бол юу гэх вэ? -
15:42 - 15:45Авъяаслаг хүмүүс англи болон пиджин,
-
15:45 - 15:47Игбо, Ёруба, Иёо хэлээр,
-
15:47 - 15:51Жэй Зи, Фелагаас эхлээд Боб Марли,
-
15:51 - 15:54тэдний дээд үеийнхнийг нийлүүлж
хүртэл дуулж байна. -
15:54 - 15:55Хэрвээ өрөөний найз маань
-
15:55 - 15:58эмэгтэйчүүд паспортоо шинэчлэхийн тулд
нөхрөөсөө зөвшөөрөл авдаг -
15:58 - 16:01хөгийн хуулийг эсэргүүцэхээр
Нигерийн шүүхэд хандсан -
16:01 - 16:05эмэгтэй хуулчийн тухай мэддэг
байсан бол юу гэх байсан бол? -
16:05 - 16:09Миний өрөөний найз Нолливудын талаар,
техник хэрэгсэл хангалтгүй ч, -
16:09 - 16:13шинэлэг кино хийдэг бүтээлч хүмүүсийн
талаар мэддэг байсан бол яах бол? -
16:13 - 16:15Маш алдартай эдгээр кино нь
-
16:15 - 16:20Нигерчүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ
хэрэглэдгийг харуулсан шилдэг жишээ. -
16:20 - 16:24Тэр бас үс гайхалтай сүлждэг
үсчнийг маань залгадаг үс худалдах -
16:24 - 16:27шинэ бизнес эхлүүлсэн тухай
мэддэг байсан бол яах вэ? -
16:27 - 16:31Эсвэл шинэ бизнес эхлүүлдэг ч,
заримдаа бүтэлгүйтдэг, -
16:31 - 16:35гэхдээ мөрөөдөлдөө үнэнч үлддэг сая гаруй
бусад нигерчүүдийн тухай ч мөн адил. -
16:35 - 16:37Би гэртээ байхдаа ихэнх Нигерчүүдийн адил
-
16:37 - 16:40өдөр тутам зарим зүйлд их бухимддаг.
-
16:40 - 16:43Манай дэд бүтэц,
бүтэлгүйтсэн засгийн газар, -
16:43 - 16:45бас гайхмаар хүлцэнгүй,
-
16:45 - 16:49засгийн газрын ачаар биш,
харин өөрсдөө саад бэрхшээлийг давж -
16:49 - 16:51өсөн дэвжиж буй хүмүүс.
-
16:51 - 16:54Би зун бүр Лагост зохиол бичих
хичээл заадаг. -
16:54 - 16:57Хичнээн их хүн энэ хичээлд
суухаар бүртгүүлж, -
16:57 - 17:00ямар олон хүн зохиол бичиж,
түүхээ хүүрнэхийг хүсч байгааг -
17:00 - 17:02харахад гайхалтай.
-
17:02 - 17:05Нигер дэх хэвлэлийн төвтэйгээ хамтран
би Фарафина Траст хэмээх -
17:05 - 17:07ашгийн бус байгууллага нээсэн.
-
17:07 - 17:10Бидэнд шинэ номын сан барих,
-
17:10 - 17:12одоо байгаа номын сангуудыг засварлах,
-
17:12 - 17:14номын сандаа юу ч гүй
-
17:14 - 17:16улсын сургуулиудыг номоор хангах,
-
17:16 - 17:19өөрийн түүхээ хүүрнэхийг хүсч буй
бүх хүмүүст зориулан -
17:19 - 17:22унших болон бичих хичээлүүд
маш олныг зохион байгуулах -
17:22 - 17:24олон том мөрөөдөл бий.
-
17:24 - 17:26Түүх бол маш чухал.
-
17:26 - 17:28Олонх нь чухал байдаг.
-
17:28 - 17:32Түүхүүд хоосруулах, гүтгэх
зорилгоор ашиглагддаг байсан. -
17:32 - 17:36Гэхдээ тэд бас хүч чадал өгөх,
хүнлэг болгоход ашиглагдаж болно. -
17:36 - 17:39Түүхүүд хүний нэр хүндийг унагаж чадна.
-
17:39 - 17:44Гэхдээ тэд бас унасан
нэр хүндийг сэргээж чадна. -
17:44 - 17:46Америкийн зохиолч Алис Вокер
-
17:46 - 17:50өөрийн өрнөдөөс нүүж ирсэн
хамаатнуудыхаа тухай бичсэн байдаг. -
17:50 - 17:52Тэр тэднийг танилцуулахдаа
-
17:52 - 17:55өрнөдөд орхиод явж буй
амьдралыг нь номондоо харуулсан. -
17:55 - 17:59"Тэд суугаад, тэр номыг уншиж,
-
17:59 - 18:05миний уншиж өгөхийг мөн сонсоод л,
диваажинд ирсэн мэт санагдсан." -
18:05 - 18:08Би ийм нэгэн бодлоор яриагаа дуусгая:
-
18:08 - 18:11"Бид өрөөсгөл, нэг талын
ойлголтыг үгүйсгэснээр, -
18:11 - 18:14хэзээ ч аливаа газрын тухай
-
18:14 - 18:17ганц түүх байдаггүйг ойлгосноор
-
18:17 - 18:19бид нэг төрлийн диваажинд очих болно."
-
18:19 - 18:20Баярлалаа.
-
18:20 - 18:26(Алга ташилт)
- Title:
- Өрөөсгөл ойлголтын аюул
- Speaker:
- Чимаманда Энгози Адичэ
- Description:
-
Бидний амьдрал, бидний соёл маш олон давхацсан түүхээс бүрддэг. Зохиолч Чимаманда Адичэ өөрийн соёлын жинхэнэ дуу хоолойг хэрхэн олсон тухайгаа хүүрнэх бөгөөд бид хэн нэгний тухай эсвэл нэг улс орны тухай өрөөсгөл түүхийг сонссоор байх нь биднийг ноцтой үл ойлголцолд хүргэх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 18:29
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The danger of a single story | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The danger of a single story | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The danger of a single story | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The danger of a single story | |
![]() |
Tuya Bat accepted Mongolian subtitles for The danger of a single story | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The danger of a single story | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The danger of a single story | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The danger of a single story |