0:00:00.000,0:00:02.000 Би түүх ярьдаг. 0:00:02.000,0:00:06.380 Та бүхэнд өөрийн хувийн[br]түүхээс хэдийг хуваалцъя. 0:00:06.380,0:00:10.000 Үүнийг би "өрөөсгөл ойлголтын аюул"[br]гэж нэрлэх дуртай. 0:00:10.000,0:00:14.000 Би зүүн Нигерийн нэгэн их сургуулийн[br]эзэмшил дээр өссөн. 0:00:14.000,0:00:17.000 Ээжийн минь хэлснээр би[br]хоёр настайдаа уншиж эхэлсэн. 0:00:17.000,0:00:22.000 Гэхдээ миний бодлоор дөрвөн настайдаа[br]гэдэг нь арай үнэнд ойрхон байх. 0:00:22.000,0:00:24.000 Иймд би хар багаасаа л уншдаг болсон. 0:00:24.000,0:00:27.000 Англи, Америкийн хүүхдийн[br]ном зохиолууд уншдаг байлаа. 0:00:27.000,0:00:30.000 Түүнчлэн би хар багаасаа л бичиж эхэлсэн. 0:00:30.000,0:00:34.000 Долоон настай байхаасаа[br]балын харандаагаар түүх бичиж, 0:00:34.000,0:00:36.000 тосон харандаагаар зураг зурж эхлэхэд 0:00:36.000,0:00:39.000 хөөрхий ээжид минь түүнийг минь[br]уншихаас өөр арга байгаагүй. 0:00:39.000,0:00:43.000 Би яг уншсанаа л бичдэг байсан. 0:00:43.000,0:00:48.000 Зохиолын маань дүрүүд бүгд цагаан арьстай,[br]цэнхэр нүдтэй байдаг байв. 0:00:48.000,0:00:50.000 Тэд цасанд тоглодог. 0:00:50.000,0:00:52.000 Тэд алим иддэг. 0:00:52.000,0:00:54.000 (Инээд) 0:00:54.000,0:00:56.000 Мөн тэд цаг агаарын тухай[br]байнга ярьдаг. 0:00:56.000,0:00:58.000 Нар гарсан нь ямар сайхан байгаа тухай. 0:00:58.000,0:01:00.000 (Инээд) 0:01:00.000,0:01:03.520 Би Нигерт амьдардаг байсан хэдий ч[br]ингэж бичсэн. 0:01:03.520,0:01:07.000 Би Нигерээс огт гарч үзээгүй байлаа. 0:01:07.000,0:01:10.000 Манай оронд цас ордоггүй,[br]бас бид манго жимс иддэг. 0:01:10.000,0:01:12.000 Бид хэзээ ч цаг агаарын тухай ярьдаггүй. 0:01:12.000,0:01:14.000 Учир нь тэгэх шаардлага байгаагүй. 0:01:14.000,0:01:17.000 Миний дүрүүд мөн цагаан гааны[br]шар айраг ихээр уудаг байв. 0:01:17.000,0:01:19.000 Учир нь миний уншсан Англи номнуудад 0:01:19.000,0:01:20.930 зохиолын дүрүүд нь түүнийг уудаг байсан. 0:01:20.930,0:01:24.000 Цагаан гааны шар айраг гэж[br]юу байсныг мэдээгүйг минь ойлгоорой. 0:01:24.000,0:01:25.000 (Инээд) 0:01:25.000,0:01:28.000 Түүнээс хойш олон жилийн турш[br]цагаан гааны шар айраг 0:01:28.000,0:01:30.000 уухыг маш их хүсдэг болсон. 0:01:30.000,0:01:32.000 Гэхдээ тэр бол өөр нэг түүх. 0:01:32.000,0:01:34.000 Миний бодлоор энэ нь биднийг 0:01:34.000,0:01:36.540 зохиолд хэр автамтгай, 0:01:36.540,0:01:39.000 эмзэг болохыг харуулж байна, 0:01:39.000,0:01:41.000 ялангуяа хүүхэд насандаа. 0:01:41.000,0:01:45.370 Миний уншсан бүх номны[br]дүрүүд нь гадаад хүмүүс байсан учраас 0:01:45.370,0:01:50.550 би бүх номонд заавал[br]гадаад хүмүүс байх ёстой, 0:01:50.550,0:01:53.380 бас өөрөө тодорхойлж мэдэхгүй[br]зүйлс орох ёстой гэж 0:01:53.380,0:01:54.840 бат итгэсэн байсан. 0:01:55.610,0:01:58.480 Харин Африк номнууд уншиж[br]эхэлснээс хойш юмс өөрчлөгдсөн. 0:01:58.490,0:02:00.470 Африк ном тийм ч их биш байсан. 0:02:00.470,0:02:03.000 Бас гадаад номыг бодвол олоход[br]тийм ч амар биш байсан. 0:02:03.000,0:02:07.000 Харин Чинуа Ачебе болон Камара Лэй[br]зэрэг зохиолчдын ачаар 0:02:07.000,0:02:10.270 миний уран зохиолын тухай ойлголт[br]бүрэн өөрчлөгдсөн. 0:02:10.650,0:02:13.410 Миний ухаарсан зүйл бол над шиг хүмүүс, 0:02:13.410,0:02:15.160 шоколадан бор арьстай, 0:02:15.160,0:02:18.160 боож болдоггүй буржгар үстэй охид 0:02:18.160,0:02:20.310 уран зохиолд бас гарч болдог. 0:02:20.310,0:02:24.250 Би өөрийн мэддэг зүйлсийнхээ[br]тухай бичиж эхэлсэн. 0:02:24.250,0:02:28.000 Мэдээж уншсан Англи, Америк номнууд маань[br]одоо хэр надад таалагддаг. 0:02:28.000,0:02:31.740 Тэд миний сэтгэн бодох чадварыг өдөөж,[br]шинэ ертөнцийг надад нээж өгсөн. 0:02:31.740,0:02:34.000 Харин тэдгээр зохиолын[br]санаандгүй үр дагавар нь 0:02:34.000,0:02:36.000 над шиг хүмүүс уран зохиолд оршиж болдгийг 0:02:36.000,0:02:38.000 би мэдээгүйд байгаа юм. 0:02:38.000,0:02:42.000 Иймд Африк зохиолчдоос[br]миний олж авсан зүйлс бол 0:02:42.000,0:02:46.420 номны тухай өрөөсгөл ойлголттой[br]болохоос намайг аварсан. 0:02:47.000,0:02:50.000 Би Нигерийн жирийн нэг[br]дундаж айлаас гаралтай. 0:02:50.000,0:02:52.000 Миний аав профессор, 0:02:52.000,0:02:55.000 ээж маань захиргааны ажилтан байв. 0:02:55.000,0:02:58.000 Иймд бусад айлуудтай адил 0:02:58.000,0:03:03.000 ойролцоох хөдөө тосгоноос ирсэн[br]гэрийн үйлчлэгчтэй байв. 0:03:03.000,0:03:07.000 Намайг найман нас хүрэхэд[br]бид шинээр эрэгтэй туслахтай болов. 0:03:07.000,0:03:09.000 Түүний нэрийг Фиде гэдэг. 0:03:09.000,0:03:13.890 Түүний тухай ээжийн маань хэлсэн[br]цорын ганц зүйл бол тэднийх маш ядуу. 0:03:15.000,0:03:19.700 Ээж маань түүний гэрийнхэнд төмс, будаа,[br]бидний хуучин хувцсыг явуулдаг байлаа. 0:03:19.700,0:03:22.570 Тэгээд намайг оройн хоолоо[br]дуусгахгүй бол ээж маань: 0:03:22.570,0:03:27.000 "Хоолоо дуусга! Фидегийхэн шиг хүмүүст[br]юу ч байхгүй гэж мэдэх үү?" гэдэг байлаа. 0:03:27.000,0:03:31.000 Иймд би Фидегийн гэр бүлийг[br]маш их өрөвддөг байсан юм. 0:03:31.000,0:03:34.360 Бямба гаригийн нэг өдөр бид[br]тэдний тосгон руу зочлохоор явав. 0:03:34.360,0:03:38.000 Фидегийн ээж бидэнд ахынх нь[br]будсан рафи модоор 0:03:38.000,0:03:41.000 хийсэн гоёмсог загвартай[br]сагсыг бидэнд үзүүлсэн юм. 0:03:41.000,0:03:43.000 Би маш их гайхсан. 0:03:43.000,0:03:46.310 Тэднийхээс хэн нь ч ямар нэг юм[br]хийж чадна гэж 0:03:46.310,0:03:49.000 би бодож байгаагүй юм. 0:03:49.000,0:03:52.000 Би зөвхөн тэдний гэр нь ямар их[br]ядуу тухай л сонсож байснаас 0:03:52.000,0:03:56.980 тэгээд тэднийг би ядуу гэдгээс[br]өөрөөр төсөөлж чадаагүй. 0:03:57.000,0:04:01.000 Тэдний ядуу байдал нь миний[br]өрөөсгөл ойлголт байсан юм. 0:04:01.000,0:04:03.000 Олон жилийн дараа, би үүний тухай 0:04:03.000,0:04:06.620 Нигерээс Америк руу сургуульд[br]сурахаар явахдаа энэ тухай бодсон. 0:04:06.620,0:04:08.000 Би тэгэхэд 19 настай байлаа. 0:04:08.000,0:04:12.000 Миний өрөөний найз америк[br]намайг хараад их гайхсан. 0:04:12.000,0:04:15.350 Тэр надаас хаана англиар[br]ийм сайн ярьж сурсныг асуусан. 0:04:15.350,0:04:18.660 Би англи хэлийг Нигерийн[br]албан ёсны хэл гэдгийг хэлэхэд 0:04:18.660,0:04:21.200 тэр мэл гайхаж орхисон юм. 0:04:21.770,0:04:26.000 Түүний нэрлэснээр манай "омгийн дуу"-г[br]сонсохыг хүсэхэд нь 0:04:26.000,0:04:28.000 түүний урам нь үнэхээр хургарсан. 0:04:28.000,0:04:30.220 Учир нь би Мэрай Кэрригийн[br]хуурцгаа тоглуулсан. 0:04:30.220,0:04:33.000 (Инээд) 0:04:33.000,0:04:37.030 Тэр намайг цахилгаан зуух хэрхэн[br]ашигладгийг мэдэхгүй гэж бодсон. 0:04:38.000,0:04:39.550 Би юу ойлгосон бэ гэхээр: 0:04:39.550,0:04:42.370 Тэр уулзаагүй байхдаа л[br]намайг өрөвдөж эхэлсэн. 0:04:42.370,0:04:46.000 Түүний ерөнхий хандлага нь[br]намайг Африк хүний хувьд 0:04:46.000,0:04:50.000 сайн санаж өрөвдөж байсан. 0:04:50.000,0:04:53.660 Өрөөний найз маань Африкийн тухай[br]өрөөсгөл ойлголттой байсан хэрэг. 0:04:53.660,0:04:56.000 Тэр нь гай гамшгийн тухай түүх байв. 0:04:56.000,0:04:57.620 Энэ өрөөсгөл ойлголтод 0:04:57.620,0:05:02.000 африкчууд тэр охинтой[br]өчүүхэн ч төстэй биш байсан. 0:05:02.000,0:05:05.000 Өрөвдөхөөс өөр зүйл мэдрэх[br]ямар ч боломжгүй мэт. 0:05:05.000,0:05:09.000 Эн тэнцүү хүмүүс шиг харьцах[br]боломжгүй мэт байсан. 0:05:09.000,0:05:11.000 Америкт очихоосоо өмнө 0:05:11.000,0:05:14.000 би хэзээ ч өөрийгөө зориуд Африк хүн гэж[br]тодорхойлдоггүй байлаа. 0:05:14.000,0:05:17.370 Харин Америкт Африкийн тухай яригдахад[br]хүмүүс над руу л ханддаг байсан. 0:05:17.370,0:05:21.000 Намиби гэх мэт газрын тухай[br]би юу ч мэддэггүй нь огт хамаагүй. 0:05:21.000,0:05:23.230 Гэхдээ би шинэ үүргээ[br]дуртайяа хүлээн авсан юм. 0:05:23.230,0:05:26.000 Олон талаар би өөрийгөө[br]Африк хүн гэж харах болсон. 0:05:26.000,0:05:30.010 Заримдаа Африкийг улс орон мэт[br]ярихад би их бухимддаг. 0:05:30.010,0:05:34.000 Хамгийн сүүлийн нэг жишээ гэвэл[br]бусдаараа сайхан байсан 0:05:34.000,0:05:36.000 2 хоногийн өмнөх Лагос хотын нислэг. 0:05:36.000,0:05:39.200 Виржин компаний нислэгийн үеэр[br]нэг зарлал явсан юм. 0:05:39.200,0:05:43.000 Тэр нь Энэтхэг, Африк болон бусад улсуудын[br]хүмүүнлэгийн ажлын тухай. 0:05:43.000,0:05:44.320 (Инээд) 0:05:44.320,0:05:48.000 Америкт хэдэн жил амьдарсан[br]Африк хүний хувьд 0:05:48.000,0:05:52.000 өрөөнийхөө найзын надад хандах хандлагын[br]шалтгааныг ойлгож эхэлсэн. 0:05:52.000,0:05:53.550 Хэрэв би Нигерт төрж өсөөгүй, 0:05:53.550,0:05:57.610 Африкийн тухай мэдлэг маань зөвхөн нийтлэг[br]фото зургаар хязгаарлагддаг байсан бол 0:05:57.610,0:06:01.810 би ч мөн адил Африкийг[br]үзэсгэлэнтэй байгальтай, 0:06:01.810,0:06:04.000 олон сайхан амьтадтай, 0:06:04.000,0:06:06.000 ойлгомжгүй хүмүүстэй гэж бодох байсан. 0:06:06.000,0:06:09.000 Яагаад гэвэл тэд утга учиргүй дайтаж,[br]ядуурал, ДОХ-оор үхэж, 0:06:09.000,0:06:12.000 өөрсдийн дуу хоолойг илэрхийлж чаддаггүй, 0:06:12.000,0:06:16.000 хэн нэгэн сайхан сэтгэлтэй цагаан арьстанг[br]ирж аврахыг хүлээдэг. 0:06:16.200,0:06:19.960 Би багадаа Фидегийн гэр бүлийг[br]боддог байсан шиг л 0:06:19.960,0:06:23.000 Африк хүмүүсийг бодох байсан. 0:06:23.000,0:06:27.270 Миний бодлоор Африкийн өрөөсгөл ойлголт[br]Барууны уран зохиолоос үүдэлтэй. 0:06:27.270,0:06:31.920 Энд ЛондонгийнЖон Лок гэдэг худалдаачны[br]бичмэлээс авсан ишлэл байна. 0:06:31.970,0:06:36.990 Тэр 1561 онд баруун Африкт аялж 0:06:36.990,0:06:40.000 аяллынхаа талаар гайхалтай[br]тэмдэглэл үлдээсэн юм. 0:06:40.000,0:06:44.700 Хар арьстан африкчуудыг тэр "гэр оронгүй[br]араатнууд" хэмээн тодорхойлж, 0:06:44.700,0:06:48.000 "тэд бол толгойгүй хүмүүс, 0:06:48.000,0:06:53.000 нүд, ам нь цээжин дээрээ байдаг" гэсэн. 0:06:53.000,0:06:55.000 Би үүнийг унших бүртээ инээдэг. 0:06:55.000,0:06:59.000 Жон Локийн төсөөлөн бодох чадварыг[br]бахдахаас өөр аргагүй. 0:06:59.000,0:07:01.490 Гэхдээ түүний зохиолын[br]тэмдэглүүштэй зүйл нь 0:07:01.490,0:07:03.850 тэр Барууны оронд[br]Африкийн тухай түүх ярих 0:07:03.850,0:07:06.000 уламжлалыг эхлүүлсэн юм. 0:07:06.000,0:07:08.390 Тэрхүү уламжлал нь Африкийн Сахарын цөлийг 0:07:08.390,0:07:11.500 сөрөг зүйлс, зөрчилдөөн,[br]хар барааны газар болгосон. 0:07:11.500,0:07:15.000 Гайхалтай шүлгийн зохиолч[br]Рудьярд Киплингийн хэлснээр 0:07:15.000,0:07:19.850 хүмүүс нь "хагас чөтгөр, хагас хүүхэд". 0:07:20.000,0:07:23.520 Өрөөний найз америк маань[br]бүх амьдралынхаа турш 0:07:23.520,0:07:25.720 энэ өрөөсгөл түүхийн[br]хэд хэдэн хувилбарыг 0:07:25.720,0:07:28.950 амьдралынхаа турш уншиж сонссон[br]байх нь гэдгийг би ойлгосон юм. 0:07:29.000,0:07:31.000 Нэг профессор миний бичсэн зохиолыг 0:07:31.000,0:07:36.000 "жинхэнэ Африк" биш гэж[br]хэлсэн нь ч мөн адил. 0:07:36.000,0:07:38.000 Харин би тэгэхэд миний зохиолд 0:07:38.000,0:07:40.710 нэлээд хэдэн буруу зүйл байсан, 0:07:40.710,0:07:44.000 зарим хэсэгтээ алдсан гэдгийг[br]үгүйсгэхийг хүсч байсан. 0:07:44.000,0:07:46.490 Гэхдээ би Африк чанартай[br]болж чадаагүй гэсний утгыг 0:07:46.490,0:07:49.000 сайн ойлгоогүй байсан юм. 0:07:49.000,0:07:53.110 Үнэндээ би Африк чанар гэж[br]юу болохыг мэдээгүй байсан. 0:07:54.000,0:07:57.940 Багшийн хэлснээр миний баатрууд[br]хэтэрхий түүн шиг байна гэсэн. 0:07:58.000,0:08:00.280 Боловсролтой, дундаж амьдралтай хүн. 0:08:00.280,0:08:02.210 Тэд машин унадаг. 0:08:02.210,0:08:04.810 Тэд нар өлсгөлөнд нэрвэгдээгүй. 0:08:04.810,0:08:09.000 Иймд тэд жинхэнэ Африк биш байсан. 0:08:09.000,0:08:12.000 Гэхдээ энэхүү өрөөсгөл ойлголтын асуудалд 0:08:12.000,0:08:15.000 өөрөө бас буруутайгаа хэлэх нь зүйтэй. 0:08:15.000,0:08:19.000 Хэдэн жилийн өмнө би[br]АНУ-аас Мексик рүү аялсан. 0:08:19.000,0:08:21.600 Тэр үед АНУ-ын улс төрийн орчин[br]хүнд байлаа. 0:08:21.600,0:08:25.000 Цагаачлалын тухай маш их[br]мэтгэлцээн явагдаж байв. 0:08:25.000,0:08:27.000 Америкт "цагаачлал" гэдэг үг 0:08:27.000,0:08:30.460 "мексикүүд" гэдэгтэй[br]ижил утгатай болсон байв. 0:08:30.460,0:08:32.920 Мексикчүүдийг ойлгохдоо 0:08:32.920,0:08:36.370 эрүүл мэндийн даатгалын системийг залилж, 0:08:36.370,0:08:38.370 хилээр нууцаар нэвтэрч, 0:08:38.370,0:08:41.720 хил дээр баригддаг гэх мэтээр ярьдаг байв. 0:08:42.000,0:08:46.000 Би эхний өдрөө Гуадалахара хотоор[br]алхаж явснаа санаж байна. 0:08:46.000,0:08:48.000 Хүмүүс ажилдаа явж, 0:08:48.000,0:08:50.590 зах дээр тортилла ороомог хийж, 0:08:50.590,0:08:53.000 тамхи татаж, инээж байхыг нь харж байв. 0:08:53.000,0:08:56.000 Анхны сэтгэгдэл маань[br]бага зэрэг гайхшрал байсан. 0:08:56.000,0:08:59.000 Харин дараа нь би маш их ичсэн. 0:08:59.000,0:09:03.600 Би мэдээллийн хэрэгслээр тэдний тухай [br]сонссон зүйлсдээ бүрэн үнэмшиж, 0:09:03.610,0:09:07.250 тэд миний хувьд зөвхөн ядуу цагаачид 0:09:07.250,0:09:09.000 болсон байсныг ойлгосон. 0:09:09.000,0:09:11.710 Би мексикүүдийн талаарх өрөөсгөл[br]ойлголтод автсандаа 0:09:11.710,0:09:14.000 өмнө байгаагүйгээрээ ичиж билээ. 0:09:14.000,0:09:16.000 Түүнийг ингэж бий болгодог байх нь. 0:09:16.000,0:09:19.220 Хүмүүсийн талаар нэг л зүйл ярьж, 0:09:19.220,0:09:21.000 ганцхан тэрүүгээр ойлгуулж, 0:09:21.000,0:09:23.000 тэрийгээ дахин дахин үзүүлнэ. 0:09:23.000,0:09:25.720 Эцэст нь тэд үнэхээр тийм болж хувирна. 0:09:25.720,0:09:28.000 Өрөөсгөл ойлголтын талаар ярихдаа 0:09:28.000,0:09:31.000 эрх мэдлийг дурдалгүй орхиж болохгүй. 0:09:31.000,0:09:33.140 Игбо хэлний нэг үг байдаг. 0:09:33.140,0:09:36.650 Дэлхий дээрх эрх мэдлийн талаар[br]бодох болгондоо санадаг. 0:09:36.650,0:09:38.000 Тэр бол "нкали". 0:09:38.000,0:09:42.950 Энэ нэр үг бөгөөд утгачлан орчуулбал[br]"хэн нэгнээс илүү агуу байх" гэсэн үг. 0:09:43.000,0:09:46.000 Эдийн засаг, улс төр шиг 0:09:46.000,0:09:50.920 бидний түүх, зохиол ч мөн адил[br]нкали-гийн зарчмаар явдаг. 0:09:51.000,0:09:53.000 Түүхийг хэн, хэрхэн, 0:09:53.000,0:09:56.000 хэзээ, хэд хүүрнэгдсэн гэдэг нь 0:09:56.000,0:10:00.000 бүгд эрх мэдлээс хамаарна. 0:10:00.000,0:10:03.000 Эрх мэдэл бол зөвхөн[br]бусдын тухай ярих биш, 0:10:03.000,0:10:07.000 тэр хүнийг тодорхойлсон[br]түүх болгох чадварыг хэлнэ. 0:10:07.000,0:10:09.190 Палестины зохиолч[br]Моурид Баргоутын бичсэнээр 0:10:09.190,0:10:12.000 хэрвээ хүмүүсийг өмчлөхөөс[br]зайлсхийхийг хүсвэл 0:10:12.000,0:10:15.000 хамгийн хялбар арга нь[br]тэдний талаар ярихдаа 0:10:15.000,0:10:18.000 "хоёрдугаарт" гэж эхэлж байх. 0:10:18.000,0:10:22.000 Индианчуудын тухай ярихдаа[br]Англичуудын ирсэн үеэс биш, 0:10:22.000,0:10:25.000 харин тэдний нум сумны талаар ярь. 0:10:25.000,0:10:28.000 Ингэхэд л таны түүх тэс өөр болно. 0:10:28.000,0:10:31.960 Африкийн улс орнуудын[br]колончлолын эхлэлийг биш, 0:10:32.000,0:10:36.000 харин тэдний өөрсдийн[br]гаргасан алдааг эхэлж ярь. 0:10:36.000,0:10:40.000 Ингэхэд л таны түүх тэс өөр болно. 0:10:40.000,0:10:42.810 Саяхан миний нэгэн их сургууль дээр[br]хийсэн ярилцлагын үеэр 0:10:42.810,0:10:47.187 нэг оюутан надад Нигер залуус[br]хүчирхийлэгчид байдаг нь 0:10:47.187,0:10:48.884 үнэхээр гутамшигтай гэсэн юм. 0:10:48.884,0:10:50.923 Миний зохиолд гардаг аавын дүр юм л даа. 0:10:50.923,0:10:55.790 Би түүнд саяхан "Америкийн галзуу" гэдэг[br]ном уншсан тухайгаа хэлсэн. 0:10:55.790,0:10:58.500 (Инээд) 0:10:58.500,0:11:00.970 Америк залуучууд цуврал алуурчид байдаг нь 0:11:00.970,0:11:03.000 үнэхээр ичгүүртэй юм. 0:11:03.000,0:11:07.000 (Инээд) 0:11:07.000,0:11:13.000 (Алга ташилт) 0:11:13.000,0:11:16.000 Мэдээж би үүнийг гэнэтийн[br]эгдүйцлээсээ болж хэлсэн. 0:11:16.000,0:11:18.000 (Инээд) 0:11:18.000,0:11:22.700 Би нэг цуврал алуурчны тухай уншаад 0:11:22.710,0:11:26.100 нийт Америкчуудын төлөөлөл байна гэж 0:11:26.100,0:11:28.000 хэзээ ч бодохгүй байсан. 0:11:28.000,0:11:31.340 Энэ нь би тэр оюутнаас илүү учраас биш, 0:11:31.340,0:11:34.630 харин Америкийн соёл болон[br]эдийн засаг хүчтэй болохоор тэр. 0:11:34.630,0:11:36.710 Надад Америкийн талаар[br]олон зохиол байгаа. 0:11:36.710,0:11:40.000 Би Тайлер, Апдайк, Стайнбэк болон[br]Гэйтскил нарыг уншиж байсан. 0:11:40.000,0:11:43.000 Би Америкийн тухай[br]ганцхан зохиол уншаагүй. 0:11:43.000,0:11:46.240 Хэдэн жилийн өмнө миний олж сонссоноор 0:11:46.240,0:11:48.210 амжилттай яваа зохиолчид 0:11:48.210,0:11:52.000 маш гунигт хүүхэд насыг өнгөрүүлсэн[br]байх магадлалтай гэнэ. 0:11:52.000,0:11:56.000 Аав ээжийн минь надад учруулсан[br]муу зүйлсийг зохиох тухай би бодох болсон. 0:11:56.000,0:11:58.000 (Инээд) 0:11:58.000,0:12:02.700 Үнэндээ миний бага нас[br]аз жаргал, инээд хөөр, хайр, 0:12:02.700,0:12:05.000 гэр бүлийн ойр дотно[br]харилцаагаар дүүрэн байсан. 0:12:05.000,0:12:09.000 Гэвч миний өвөө нар дүрвэгсдийн[br]хуаранд өөд болцгоосон. 0:12:09.000,0:12:13.000 Миний үеэл Полли шаардлагатай эмчилгээ[br]авч чадаагүйн улмаас нас барсан. 0:12:13.000,0:12:16.000 Миний дотны найз Околома онгоцны осолд орж 0:12:16.000,0:12:19.000 галын машинд ус байгаагүйн[br]улмаас өөд болсон. 0:12:19.000,0:12:21.670 Би боловсролыг үнэлдэггүй 0:12:21.670,0:12:24.000 цэргийн дарангуйлалт төрийн[br]үед өсч хүмүүжсэн. 0:12:24.000,0:12:27.000 Иймээс аав ээж маань заримдаа[br]цалингаа авч чаддаггүй байсан. 0:12:27.000,0:12:31.000 Намайг бага байхад өглөөний ундны[br]жимсний чанамал алга болж, 0:12:31.000,0:12:33.000 дараа нь цөцгийн тос, 0:12:33.000,0:12:36.000 тэгээд талх маш үнэтэй болсон. 0:12:36.000,0:12:39.000 Эцэст нь сүүг тодорхой[br]хязгаартай зардаг болсон. 0:12:39.000,0:12:42.000 Бидний айдаг төлөвлөгөөт улс төр 0:12:42.000,0:12:45.730 бидний амьдралд орж ирсэн. 0:12:45.730,0:12:48.000 Энэ бүх түүх миний[br]хэн гэдгийг тодорхойлно. 0:12:48.000,0:12:52.000 Гэхдээ зөвхөн эдгээр сөрөг[br]түүхэн дээр тулгуурлах нь 0:12:52.000,0:12:55.000 миний туршлагыг үгүй хийж 0:12:55.000,0:12:58.850 намайг бий болгосон бусад[br]олон түүхийг алгасах болно. 0:12:58.910,0:13:02.000 Өрөөсгөл ойлголт нь тодорхой[br]нэг хэвийг бий болгодог. 0:13:02.000,0:13:06.710 Ийм хэвд баригдсан түүх нь[br]худал гэдэгт биш, 0:13:06.730,0:13:09.000 харин дутуу байдаг. 0:13:09.000,0:13:13.000 Тухайн нэг түүх цорын[br]ганц түүх болж хувирдаг. 0:13:13.000,0:13:15.410 Мэдээж Африк бол гамшгаар дүүрэн тив мөн. 0:13:15.410,0:13:19.000 Конго дахь аймшигт хүчирхийлэл шиг[br]маш том асуудал, 0:13:19.000,0:13:22.333 мөн Нигерт 5000 хүн 1 ажлын байранд 0:13:22.333,0:13:25.666 хүсэлт гаргадаг хямармаар жишээ ч байна. 0:13:25.666,0:13:29.000 Гэвч аюул гамшгаас өөр түүх ч мөн бий. 0:13:29.000,0:13:33.000 Түүнийг ярих нь гамшигтай адил маш чухал. 0:13:33.000,0:13:35.000 Тодорхой бүс нутаг болон 0:13:35.000,0:13:38.000 ард иргэдийн бүхий л түүхийг дурдалгүйгээр 0:13:38.000,0:13:42.000 тухайн нутаг болон тухайн хүнтэй[br]холбогдох боломжгүйг мэддэг байсан. 0:13:42.000,0:13:45.000 Өрөөсгөл ойлголтын уршиг нь 0:13:45.000,0:13:48.000 хүмүүсийн сайн сайн чанарыг[br]гээгдүүлдэгт байна. 0:13:48.000,0:13:52.000 Бидний адил тэгш байх эрхийг[br]хүлээн зөвшөөрөхөд хэцүү болгодог. 0:13:52.000,0:13:56.770 Биднийг ижил төстэй зүйлээс илүү[br]ялгаатай талыг тодотгодог. 0:13:56.770,0:13:59.000 Мексикт зочлохоосоо өмнө 0:13:59.000,0:14:03.000 би Америк болон Мексикийн аль алинаас нь 0:14:03.000,0:14:05.000 цагаачлалын тухай сонссон бол яах вэ? 0:14:05.000,0:14:08.550 Ээж надад Фидегийн гэр бүлийг ядуу боловч 0:14:08.550,0:14:11.000 шаргуу хөдөлмөрлөдөг[br]гэж хэлсэн бол яах бэ? 0:14:11.000,0:14:13.730 Хэрвээ бидэнд Африкийн түүхийг 0:14:13.730,0:14:17.000 дэлхий даяар дамжуулдаг[br]телевиз байсан бол яах вэ? 0:14:17.000,0:14:21.460 Нигерийн зохиолч Чинуа Ачебе[br]юуг түүхийн тэнцвэр гэдэг вэ? 0:14:21.460,0:14:25.000 Миний өрөөний найз банкны ажлаа орхиод 0:14:25.000,0:14:27.000 мөрөөдлөө даган хэвлэх үйлдвэр байгуулсан 0:14:27.000,0:14:29.000 Нигерийн гайхамшигт залуу хэвлэн нийтлэгч 0:14:29.000,0:14:32.000 Мукта Бакарейн тухай[br]мэддэг байсан бол яах вэ? 0:14:32.000,0:14:36.000 Нигерчүүд утга зохиол уншдаггүй гэх[br]нийтлэг хийрхэл байсан. 0:14:36.000,0:14:37.190 Тэр хүлээн зөвшөөрөөгүй. 0:14:37.190,0:14:42.240 Хэрвээ уран зохиолыг хүмүүст хүрэлцээтэй[br]болгон, боломжоор нь хангавал 0:14:42.240,0:14:44.000 тэд уншина гэж тэр мэдсэн. 0:14:44.000,0:14:47.000 Тэр миний анхны романыг хэвлэсний дараа 0:14:47.000,0:14:50.000 би Лагост телевизийн ярилцлаганд[br]орохоор очсон. 0:14:50.000,0:14:53.000 Тэнд ажилдаг эмэгтэй над дээр ирээд: 0:14:53.000,0:14:56.150 "Надад таны зохиол их таалагдсан.[br]Даан ч төгсгөл нь таалагдаагүй. 0:14:56.150,0:14:59.000 Цуврал болгоод ингэж бичих хэрэгтэй..."[br]гэсэн юм. 0:14:59.000,0:15:02.000 (Инээд) 0:15:02.000,0:15:05.000 Тэгээд дараагийн цувралдаа[br]юу бичихийг ярьж эхэлсэн. 0:15:05.000,0:15:08.000 Би баярлахаас гадна,[br]сэтгэл минь их хөдөлсөн. 0:15:08.000,0:15:11.000 Тэр эмэгтэй нөгөө ном унших учиргүй 0:15:11.000,0:15:14.000 Нигерийн энгийн иргэдийн нэг байсан. 0:15:14.000,0:15:15.740 Тэр ном уншихаар барахгүй 0:15:15.740,0:15:17.490 романыг өмчлөн аваад 0:15:17.490,0:15:21.000 дараагийн цувралдаа юу бичихийг минь[br]заах эрхтэй гэж бодсон. 0:15:21.000,0:15:24.760 Өрөөний найз маань миний танил Фуми Ондаг[br]мэддэг байсан бол яах вэ? 0:15:24.760,0:15:28.000 Тэр аймшиггүй зоригтой ба Лагос хотын[br]нэгэн телевизийн шоуг хөтөлдөг. 0:15:28.000,0:15:31.390 Мөн бидний мартахыг хүсдэг түүхүүдийг[br]ярьж өгөхөөр зориг шулуудсан. 0:15:31.410,0:15:35.000 Миний өрөөний найз өнгөрсөн долоо хоногт[br]Лагосын эмнэлэгт болсон 0:15:35.000,0:15:38.000 зүрхний мэс ажилбарыг[br]мэдсэн бол юу гэх байсан бол? 0:15:38.000,0:15:42.000 Хэрвээ миний өрөөний найз Нигерийн орчин[br]үеийн хөгжмийг мэддэг бол юу гэх вэ? 0:15:42.000,0:15:45.000 Авъяаслаг хүмүүс англи болон пиджин, 0:15:45.000,0:15:47.000 Игбо, Ёруба, Иёо хэлээр, 0:15:47.000,0:15:50.620 Жэй Зи, Фелагаас эхлээд Боб Марли, 0:15:50.620,0:15:54.000 тэдний дээд үеийнхнийг нийлүүлж[br]хүртэл дуулж байна. 0:15:54.000,0:15:55.326 Хэрвээ өрөөний найз маань 0:15:55.326,0:15:58.460 эмэгтэйчүүд паспортоо шинэчлэхийн тулд[br]нөхрөөсөө зөвшөөрөл авдаг 0:15:58.460,0:16:01.470 хөгийн хуулийг эсэргүүцэхээр[br]Нигерийн шүүхэд хандсан 0:16:01.480,0:16:05.360 эмэгтэй хуулчийн тухай мэддэг[br]байсан бол юу гэх байсан бол? 0:16:05.380,0:16:09.000 Миний өрөөний найз Нолливудын талаар,[br]техник хэрэгсэл хангалтгүй ч, 0:16:09.000,0:16:13.000 шинэлэг кино хийдэг бүтээлч хүмүүсийн[br]талаар мэддэг байсан бол яах бол? 0:16:13.000,0:16:15.120 Маш алдартай эдгээр кино нь 0:16:15.130,0:16:19.970 Нигерчүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ[br]хэрэглэдгийг харуулсан шилдэг жишээ. 0:16:20.000,0:16:24.010 Тэр бас үс гайхалтай сүлждэг[br]үсчнийг маань залгадаг үс худалдах 0:16:24.010,0:16:27.000 шинэ бизнес эхлүүлсэн тухай[br]мэддэг байсан бол яах вэ? 0:16:27.000,0:16:31.060 Эсвэл шинэ бизнес эхлүүлдэг ч,[br]заримдаа бүтэлгүйтдэг, 0:16:31.060,0:16:34.990 гэхдээ мөрөөдөлдөө үнэнч үлддэг сая гаруй[br]бусад нигерчүүдийн тухай ч мөн адил. 0:16:35.000,0:16:37.410 Би гэртээ байхдаа ихэнх Нигерчүүдийн адил 0:16:37.410,0:16:40.000 өдөр тутам зарим зүйлд их бухимддаг. 0:16:40.000,0:16:42.790 Манай дэд бүтэц,[br]бүтэлгүйтсэн засгийн газар, 0:16:42.790,0:16:45.330 бас гайхмаар хүлцэнгүй, 0:16:45.330,0:16:49.000 засгийн газрын ачаар биш,[br]харин өөрсдөө саад бэрхшээлийг давж 0:16:49.000,0:16:51.000 өсөн дэвжиж буй хүмүүс. 0:16:51.000,0:16:54.150 Би зун бүр Лагост зохиол бичих[br]хичээл заадаг. 0:16:54.150,0:16:57.000 Хичнээн их хүн энэ хичээлд[br]суухаар бүртгүүлж, 0:16:57.000,0:17:00.000 ямар олон хүн зохиол бичиж,[br]түүхээ хүүрнэхийг хүсч байгааг 0:17:00.000,0:17:02.000 харахад гайхалтай. 0:17:02.000,0:17:05.000 Нигер дэх хэвлэлийн төвтэйгээ хамтран[br]би Фарафина Траст хэмээх 0:17:05.000,0:17:07.000 ашгийн бус байгууллага нээсэн. 0:17:07.000,0:17:10.000 Бидэнд шинэ номын сан барих, 0:17:10.000,0:17:12.000 одоо байгаа номын сангуудыг засварлах, 0:17:12.000,0:17:14.430 номын сандаа юу ч гүй 0:17:14.430,0:17:16.460 улсын сургуулиудыг номоор хангах, 0:17:16.460,0:17:19.000 өөрийн түүхээ хүүрнэхийг хүсч буй[br]бүх хүмүүст зориулан 0:17:19.000,0:17:22.060 унших болон бичих хичээлүүд[br]маш олныг зохион байгуулах 0:17:22.060,0:17:24.000 олон том мөрөөдөл бий. 0:17:24.000,0:17:26.000 Түүх бол маш чухал. 0:17:26.000,0:17:28.000 Олонх нь чухал байдаг. 0:17:28.000,0:17:32.000 Түүхүүд хоосруулах, гүтгэх[br]зорилгоор ашиглагддаг байсан. 0:17:32.000,0:17:36.000 Гэхдээ тэд бас хүч чадал өгөх,[br]хүнлэг болгоход ашиглагдаж болно. 0:17:36.000,0:17:39.000 Түүхүүд хүний нэр хүндийг унагаж чадна. 0:17:39.000,0:17:43.740 Гэхдээ тэд бас унасан[br]нэр хүндийг сэргээж чадна. 0:17:43.740,0:17:46.000 Америкийн зохиолч Алис Вокер 0:17:46.000,0:17:49.990 өөрийн өрнөдөөс нүүж ирсэн[br]хамаатнуудыхаа тухай бичсэн байдаг. 0:17:50.000,0:17:51.660 Тэр тэднийг танилцуулахдаа 0:17:51.660,0:17:55.000 өрнөдөд орхиод явж буй[br]амьдралыг нь номондоо харуулсан. 0:17:55.000,0:17:59.000 "Тэд суугаад, тэр номыг уншиж, 0:17:59.000,0:18:05.000 миний уншиж өгөхийг мөн сонсоод л,[br]диваажинд ирсэн мэт санагдсан." 0:18:05.000,0:18:08.000 Би ийм нэгэн бодлоор яриагаа дуусгая: 0:18:08.000,0:18:11.000 "Бид өрөөсгөл, нэг талын[br]ойлголтыг үгүйсгэснээр, 0:18:11.000,0:18:14.000 хэзээ ч аливаа газрын тухай 0:18:14.000,0:18:16.520 ганц түүх байдаггүйг ойлгосноор 0:18:16.520,0:18:18.620 бид нэг төрлийн диваажинд очих болно." 0:18:18.620,0:18:20.000 Баярлалаа. 0:18:20.000,0:18:26.440 (Алга ташилт)