1 00:00:00,000 --> 00:00:02,000 Би түүх ярьдаг. 2 00:00:02,000 --> 00:00:06,380 Та бүхэнд өөрийн хувийн түүхээс хэдийг хуваалцъя. 3 00:00:06,380 --> 00:00:10,000 Үүнийг би "өрөөсгөл ойлголтын аюул" гэж нэрлэх дуртай. 4 00:00:10,000 --> 00:00:14,000 Би зүүн Нигерийн нэгэн их сургуулийн эзэмшил дээр өссөн. 5 00:00:14,000 --> 00:00:17,000 Ээжийн минь хэлснээр би хоёр настайдаа уншиж эхэлсэн. 6 00:00:17,000 --> 00:00:22,000 Гэхдээ миний бодлоор дөрвөн настайдаа гэдэг нь арай үнэнд ойрхон байх. 7 00:00:22,000 --> 00:00:24,000 Иймд би хар багаасаа л уншдаг болсон. 8 00:00:24,000 --> 00:00:27,000 Англи, Америкийн хүүхдийн ном зохиолууд уншдаг байлаа. 9 00:00:27,000 --> 00:00:30,000 Түүнчлэн би хар багаасаа л бичиж эхэлсэн. 10 00:00:30,000 --> 00:00:34,000 Долоон настай байхаасаа балын харандаагаар түүх бичиж, 11 00:00:34,000 --> 00:00:36,000 тосон харандаагаар зураг зурж эхлэхэд 12 00:00:36,000 --> 00:00:39,000 хөөрхий ээжид минь түүнийг минь уншихаас өөр арга байгаагүй. 13 00:00:39,000 --> 00:00:43,000 Би яг уншсанаа л бичдэг байсан. 14 00:00:43,000 --> 00:00:48,000 Зохиолын маань дүрүүд бүгд цагаан арьстай, цэнхэр нүдтэй байдаг байв. 15 00:00:48,000 --> 00:00:50,000 Тэд цасанд тоглодог. 16 00:00:50,000 --> 00:00:52,000 Тэд алим иддэг. 17 00:00:52,000 --> 00:00:54,000 (Инээд) 18 00:00:54,000 --> 00:00:56,000 Мөн тэд цаг агаарын тухай байнга ярьдаг. 19 00:00:56,000 --> 00:00:58,000 Нар гарсан нь ямар сайхан байгаа тухай. 20 00:00:58,000 --> 00:01:00,000 (Инээд) 21 00:01:00,000 --> 00:01:03,520 Би Нигерт амьдардаг байсан хэдий ч ингэж бичсэн. 22 00:01:03,520 --> 00:01:07,000 Би Нигерээс огт гарч үзээгүй байлаа. 23 00:01:07,000 --> 00:01:10,000 Манай оронд цас ордоггүй, бас бид манго жимс иддэг. 24 00:01:10,000 --> 00:01:12,000 Бид хэзээ ч цаг агаарын тухай ярьдаггүй. 25 00:01:12,000 --> 00:01:14,000 Учир нь тэгэх шаардлага байгаагүй. 26 00:01:14,000 --> 00:01:17,000 Миний дүрүүд мөн цагаан гааны шар айраг ихээр уудаг байв. 27 00:01:17,000 --> 00:01:19,000 Учир нь миний уншсан Англи номнуудад 28 00:01:19,000 --> 00:01:20,930 зохиолын дүрүүд нь түүнийг уудаг байсан. 29 00:01:20,930 --> 00:01:24,000 Цагаан гааны шар айраг гэж юу байсныг мэдээгүйг минь ойлгоорой. 30 00:01:24,000 --> 00:01:25,000 (Инээд) 31 00:01:25,000 --> 00:01:28,000 Түүнээс хойш олон жилийн турш цагаан гааны шар айраг 32 00:01:28,000 --> 00:01:30,000 уухыг маш их хүсдэг болсон. 33 00:01:30,000 --> 00:01:32,000 Гэхдээ тэр бол өөр нэг түүх. 34 00:01:32,000 --> 00:01:34,000 Миний бодлоор энэ нь биднийг 35 00:01:34,000 --> 00:01:36,540 зохиолд хэр автамтгай, 36 00:01:36,540 --> 00:01:39,000 эмзэг болохыг харуулж байна, 37 00:01:39,000 --> 00:01:41,000 ялангуяа хүүхэд насандаа. 38 00:01:41,000 --> 00:01:45,370 Миний уншсан бүх номны дүрүүд нь гадаад хүмүүс байсан учраас 39 00:01:45,370 --> 00:01:50,550 би бүх номонд заавал гадаад хүмүүс байх ёстой, 40 00:01:50,550 --> 00:01:53,380 бас өөрөө тодорхойлж мэдэхгүй зүйлс орох ёстой гэж 41 00:01:53,380 --> 00:01:54,840 бат итгэсэн байсан. 42 00:01:55,610 --> 00:01:58,480 Харин Африк номнууд уншиж эхэлснээс хойш юмс өөрчлөгдсөн. 43 00:01:58,490 --> 00:02:00,470 Африк ном тийм ч их биш байсан. 44 00:02:00,470 --> 00:02:03,000 Бас гадаад номыг бодвол олоход тийм ч амар биш байсан. 45 00:02:03,000 --> 00:02:07,000 Харин Чинуа Ачебе болон Камара Лэй зэрэг зохиолчдын ачаар 46 00:02:07,000 --> 00:02:10,270 миний уран зохиолын тухай ойлголт бүрэн өөрчлөгдсөн. 47 00:02:10,650 --> 00:02:13,410 Миний ухаарсан зүйл бол над шиг хүмүүс, 48 00:02:13,410 --> 00:02:15,160 шоколадан бор арьстай, 49 00:02:15,160 --> 00:02:18,160 боож болдоггүй буржгар үстэй охид 50 00:02:18,160 --> 00:02:20,310 уран зохиолд бас гарч болдог. 51 00:02:20,310 --> 00:02:24,250 Би өөрийн мэддэг зүйлсийнхээ тухай бичиж эхэлсэн. 52 00:02:24,250 --> 00:02:28,000 Мэдээж уншсан Англи, Америк номнууд маань одоо хэр надад таалагддаг. 53 00:02:28,000 --> 00:02:31,740 Тэд миний сэтгэн бодох чадварыг өдөөж, шинэ ертөнцийг надад нээж өгсөн. 54 00:02:31,740 --> 00:02:34,000 Харин тэдгээр зохиолын санаандгүй үр дагавар нь 55 00:02:34,000 --> 00:02:36,000 над шиг хүмүүс уран зохиолд оршиж болдгийг 56 00:02:36,000 --> 00:02:38,000 би мэдээгүйд байгаа юм. 57 00:02:38,000 --> 00:02:42,000 Иймд Африк зохиолчдоос миний олж авсан зүйлс бол 58 00:02:42,000 --> 00:02:46,420 номны тухай өрөөсгөл ойлголттой болохоос намайг аварсан. 59 00:02:47,000 --> 00:02:50,000 Би Нигерийн жирийн нэг дундаж айлаас гаралтай. 60 00:02:50,000 --> 00:02:52,000 Миний аав профессор, 61 00:02:52,000 --> 00:02:55,000 ээж маань захиргааны ажилтан байв. 62 00:02:55,000 --> 00:02:58,000 Иймд бусад айлуудтай адил 63 00:02:58,000 --> 00:03:03,000 ойролцоох хөдөө тосгоноос ирсэн гэрийн үйлчлэгчтэй байв. 64 00:03:03,000 --> 00:03:07,000 Намайг найман нас хүрэхэд бид шинээр эрэгтэй туслахтай болов. 65 00:03:07,000 --> 00:03:09,000 Түүний нэрийг Фиде гэдэг. 66 00:03:09,000 --> 00:03:13,890 Түүний тухай ээжийн маань хэлсэн цорын ганц зүйл бол тэднийх маш ядуу. 67 00:03:15,000 --> 00:03:19,700 Ээж маань түүний гэрийнхэнд төмс, будаа, бидний хуучин хувцсыг явуулдаг байлаа. 68 00:03:19,700 --> 00:03:22,570 Тэгээд намайг оройн хоолоо дуусгахгүй бол ээж маань: 69 00:03:22,570 --> 00:03:27,000 "Хоолоо дуусга! Фидегийхэн шиг хүмүүст юу ч байхгүй гэж мэдэх үү?" гэдэг байлаа. 70 00:03:27,000 --> 00:03:31,000 Иймд би Фидегийн гэр бүлийг маш их өрөвддөг байсан юм. 71 00:03:31,000 --> 00:03:34,360 Бямба гаригийн нэг өдөр бид тэдний тосгон руу зочлохоор явав. 72 00:03:34,360 --> 00:03:38,000 Фидегийн ээж бидэнд ахынх нь будсан рафи модоор 73 00:03:38,000 --> 00:03:41,000 хийсэн гоёмсог загвартай сагсыг бидэнд үзүүлсэн юм. 74 00:03:41,000 --> 00:03:43,000 Би маш их гайхсан. 75 00:03:43,000 --> 00:03:46,310 Тэднийхээс хэн нь ч ямар нэг юм хийж чадна гэж 76 00:03:46,310 --> 00:03:49,000 би бодож байгаагүй юм. 77 00:03:49,000 --> 00:03:52,000 Би зөвхөн тэдний гэр нь ямар их ядуу тухай л сонсож байснаас 78 00:03:52,000 --> 00:03:56,980 тэгээд тэднийг би ядуу гэдгээс өөрөөр төсөөлж чадаагүй. 79 00:03:57,000 --> 00:04:01,000 Тэдний ядуу байдал нь миний өрөөсгөл ойлголт байсан юм. 80 00:04:01,000 --> 00:04:03,000 Олон жилийн дараа, би үүний тухай 81 00:04:03,000 --> 00:04:06,620 Нигерээс Америк руу сургуульд сурахаар явахдаа энэ тухай бодсон. 82 00:04:06,620 --> 00:04:08,000 Би тэгэхэд 19 настай байлаа. 83 00:04:08,000 --> 00:04:12,000 Миний өрөөний найз америк намайг хараад их гайхсан. 84 00:04:12,000 --> 00:04:15,350 Тэр надаас хаана англиар ийм сайн ярьж сурсныг асуусан. 85 00:04:15,350 --> 00:04:18,660 Би англи хэлийг Нигерийн албан ёсны хэл гэдгийг хэлэхэд 86 00:04:18,660 --> 00:04:21,200 тэр мэл гайхаж орхисон юм. 87 00:04:21,770 --> 00:04:26,000 Түүний нэрлэснээр манай "омгийн дуу"-г сонсохыг хүсэхэд нь 88 00:04:26,000 --> 00:04:28,000 түүний урам нь үнэхээр хургарсан. 89 00:04:28,000 --> 00:04:30,220 Учир нь би Мэрай Кэрригийн хуурцгаа тоглуулсан. 90 00:04:30,220 --> 00:04:33,000 (Инээд) 91 00:04:33,000 --> 00:04:37,030 Тэр намайг цахилгаан зуух хэрхэн ашигладгийг мэдэхгүй гэж бодсон. 92 00:04:38,000 --> 00:04:39,550 Би юу ойлгосон бэ гэхээр: 93 00:04:39,550 --> 00:04:42,370 Тэр уулзаагүй байхдаа л намайг өрөвдөж эхэлсэн. 94 00:04:42,370 --> 00:04:46,000 Түүний ерөнхий хандлага нь намайг Африк хүний хувьд 95 00:04:46,000 --> 00:04:50,000 сайн санаж өрөвдөж байсан. 96 00:04:50,000 --> 00:04:53,660 Өрөөний найз маань Африкийн тухай өрөөсгөл ойлголттой байсан хэрэг. 97 00:04:53,660 --> 00:04:56,000 Тэр нь гай гамшгийн тухай түүх байв. 98 00:04:56,000 --> 00:04:57,620 Энэ өрөөсгөл ойлголтод 99 00:04:57,620 --> 00:05:02,000 африкчууд тэр охинтой өчүүхэн ч төстэй биш байсан. 100 00:05:02,000 --> 00:05:05,000 Өрөвдөхөөс өөр зүйл мэдрэх ямар ч боломжгүй мэт. 101 00:05:05,000 --> 00:05:09,000 Эн тэнцүү хүмүүс шиг харьцах боломжгүй мэт байсан. 102 00:05:09,000 --> 00:05:11,000 Америкт очихоосоо өмнө 103 00:05:11,000 --> 00:05:14,000 би хэзээ ч өөрийгөө зориуд Африк хүн гэж тодорхойлдоггүй байлаа. 104 00:05:14,000 --> 00:05:17,370 Харин Америкт Африкийн тухай яригдахад хүмүүс над руу л ханддаг байсан. 105 00:05:17,370 --> 00:05:21,000 Намиби гэх мэт газрын тухай би юу ч мэддэггүй нь огт хамаагүй. 106 00:05:21,000 --> 00:05:23,230 Гэхдээ би шинэ үүргээ дуртайяа хүлээн авсан юм. 107 00:05:23,230 --> 00:05:26,000 Олон талаар би өөрийгөө Африк хүн гэж харах болсон. 108 00:05:26,000 --> 00:05:30,010 Заримдаа Африкийг улс орон мэт ярихад би их бухимддаг. 109 00:05:30,010 --> 00:05:34,000 Хамгийн сүүлийн нэг жишээ гэвэл бусдаараа сайхан байсан 110 00:05:34,000 --> 00:05:36,000 2 хоногийн өмнөх Лагос хотын нислэг. 111 00:05:36,000 --> 00:05:39,200 Виржин компаний нислэгийн үеэр нэг зарлал явсан юм. 112 00:05:39,200 --> 00:05:43,000 Тэр нь Энэтхэг, Африк болон бусад улсуудын хүмүүнлэгийн ажлын тухай. 113 00:05:43,000 --> 00:05:44,320 (Инээд) 114 00:05:44,320 --> 00:05:48,000 Америкт хэдэн жил амьдарсан Африк хүний хувьд 115 00:05:48,000 --> 00:05:52,000 өрөөнийхөө найзын надад хандах хандлагын шалтгааныг ойлгож эхэлсэн. 116 00:05:52,000 --> 00:05:53,550 Хэрэв би Нигерт төрж өсөөгүй, 117 00:05:53,550 --> 00:05:57,610 Африкийн тухай мэдлэг маань зөвхөн нийтлэг фото зургаар хязгаарлагддаг байсан бол 118 00:05:57,610 --> 00:06:01,810 би ч мөн адил Африкийг үзэсгэлэнтэй байгальтай, 119 00:06:01,810 --> 00:06:04,000 олон сайхан амьтадтай, 120 00:06:04,000 --> 00:06:06,000 ойлгомжгүй хүмүүстэй гэж бодох байсан. 121 00:06:06,000 --> 00:06:09,000 Яагаад гэвэл тэд утга учиргүй дайтаж, ядуурал, ДОХ-оор үхэж, 122 00:06:09,000 --> 00:06:12,000 өөрсдийн дуу хоолойг илэрхийлж чаддаггүй, 123 00:06:12,000 --> 00:06:16,000 хэн нэгэн сайхан сэтгэлтэй цагаан арьстанг ирж аврахыг хүлээдэг. 124 00:06:16,200 --> 00:06:19,960 Би багадаа Фидегийн гэр бүлийг боддог байсан шиг л 125 00:06:19,960 --> 00:06:23,000 Африк хүмүүсийг бодох байсан. 126 00:06:23,000 --> 00:06:27,270 Миний бодлоор Африкийн өрөөсгөл ойлголт Барууны уран зохиолоос үүдэлтэй. 127 00:06:27,270 --> 00:06:31,920 Энд ЛондонгийнЖон Лок гэдэг худалдаачны бичмэлээс авсан ишлэл байна. 128 00:06:31,970 --> 00:06:36,990 Тэр 1561 онд баруун Африкт аялж 129 00:06:36,990 --> 00:06:40,000 аяллынхаа талаар гайхалтай тэмдэглэл үлдээсэн юм. 130 00:06:40,000 --> 00:06:44,700 Хар арьстан африкчуудыг тэр "гэр оронгүй араатнууд" хэмээн тодорхойлж, 131 00:06:44,700 --> 00:06:48,000 "тэд бол толгойгүй хүмүүс, 132 00:06:48,000 --> 00:06:53,000 нүд, ам нь цээжин дээрээ байдаг" гэсэн. 133 00:06:53,000 --> 00:06:55,000 Би үүнийг унших бүртээ инээдэг. 134 00:06:55,000 --> 00:06:59,000 Жон Локийн төсөөлөн бодох чадварыг бахдахаас өөр аргагүй. 135 00:06:59,000 --> 00:07:01,490 Гэхдээ түүний зохиолын тэмдэглүүштэй зүйл нь 136 00:07:01,490 --> 00:07:03,850 тэр Барууны оронд Африкийн тухай түүх ярих 137 00:07:03,850 --> 00:07:06,000 уламжлалыг эхлүүлсэн юм. 138 00:07:06,000 --> 00:07:08,390 Тэрхүү уламжлал нь Африкийн Сахарын цөлийг 139 00:07:08,390 --> 00:07:11,500 сөрөг зүйлс, зөрчилдөөн, хар барааны газар болгосон. 140 00:07:11,500 --> 00:07:15,000 Гайхалтай шүлгийн зохиолч Рудьярд Киплингийн хэлснээр 141 00:07:15,000 --> 00:07:19,850 хүмүүс нь "хагас чөтгөр, хагас хүүхэд". 142 00:07:20,000 --> 00:07:23,520 Өрөөний найз америк маань бүх амьдралынхаа турш 143 00:07:23,520 --> 00:07:25,720 энэ өрөөсгөл түүхийн хэд хэдэн хувилбарыг 144 00:07:25,720 --> 00:07:28,950 амьдралынхаа турш уншиж сонссон байх нь гэдгийг би ойлгосон юм. 145 00:07:29,000 --> 00:07:31,000 Нэг профессор миний бичсэн зохиолыг 146 00:07:31,000 --> 00:07:36,000 "жинхэнэ Африк" биш гэж хэлсэн нь ч мөн адил. 147 00:07:36,000 --> 00:07:38,000 Харин би тэгэхэд миний зохиолд 148 00:07:38,000 --> 00:07:40,710 нэлээд хэдэн буруу зүйл байсан, 149 00:07:40,710 --> 00:07:44,000 зарим хэсэгтээ алдсан гэдгийг үгүйсгэхийг хүсч байсан. 150 00:07:44,000 --> 00:07:46,490 Гэхдээ би Африк чанартай болж чадаагүй гэсний утгыг 151 00:07:46,490 --> 00:07:49,000 сайн ойлгоогүй байсан юм. 152 00:07:49,000 --> 00:07:53,110 Үнэндээ би Африк чанар гэж юу болохыг мэдээгүй байсан. 153 00:07:54,000 --> 00:07:57,940 Багшийн хэлснээр миний баатрууд хэтэрхий түүн шиг байна гэсэн. 154 00:07:58,000 --> 00:08:00,280 Боловсролтой, дундаж амьдралтай хүн. 155 00:08:00,280 --> 00:08:02,210 Тэд машин унадаг. 156 00:08:02,210 --> 00:08:04,810 Тэд нар өлсгөлөнд нэрвэгдээгүй. 157 00:08:04,810 --> 00:08:09,000 Иймд тэд жинхэнэ Африк биш байсан. 158 00:08:09,000 --> 00:08:12,000 Гэхдээ энэхүү өрөөсгөл ойлголтын асуудалд 159 00:08:12,000 --> 00:08:15,000 өөрөө бас буруутайгаа хэлэх нь зүйтэй. 160 00:08:15,000 --> 00:08:19,000 Хэдэн жилийн өмнө би АНУ-аас Мексик рүү аялсан. 161 00:08:19,000 --> 00:08:21,600 Тэр үед АНУ-ын улс төрийн орчин хүнд байлаа. 162 00:08:21,600 --> 00:08:25,000 Цагаачлалын тухай маш их мэтгэлцээн явагдаж байв. 163 00:08:25,000 --> 00:08:27,000 Америкт "цагаачлал" гэдэг үг 164 00:08:27,000 --> 00:08:30,460 "мексикүүд" гэдэгтэй ижил утгатай болсон байв. 165 00:08:30,460 --> 00:08:32,920 Мексикчүүдийг ойлгохдоо 166 00:08:32,920 --> 00:08:36,370 эрүүл мэндийн даатгалын системийг залилж, 167 00:08:36,370 --> 00:08:38,370 хилээр нууцаар нэвтэрч, 168 00:08:38,370 --> 00:08:41,720 хил дээр баригддаг гэх мэтээр ярьдаг байв. 169 00:08:42,000 --> 00:08:46,000 Би эхний өдрөө Гуадалахара хотоор алхаж явснаа санаж байна. 170 00:08:46,000 --> 00:08:48,000 Хүмүүс ажилдаа явж, 171 00:08:48,000 --> 00:08:50,590 зах дээр тортилла ороомог хийж, 172 00:08:50,590 --> 00:08:53,000 тамхи татаж, инээж байхыг нь харж байв. 173 00:08:53,000 --> 00:08:56,000 Анхны сэтгэгдэл маань бага зэрэг гайхшрал байсан. 174 00:08:56,000 --> 00:08:59,000 Харин дараа нь би маш их ичсэн. 175 00:08:59,000 --> 00:09:03,600 Би мэдээллийн хэрэгслээр тэдний тухай сонссон зүйлсдээ бүрэн үнэмшиж, 176 00:09:03,610 --> 00:09:07,250 тэд миний хувьд зөвхөн ядуу цагаачид 177 00:09:07,250 --> 00:09:09,000 болсон байсныг ойлгосон. 178 00:09:09,000 --> 00:09:11,710 Би мексикүүдийн талаарх өрөөсгөл ойлголтод автсандаа 179 00:09:11,710 --> 00:09:14,000 өмнө байгаагүйгээрээ ичиж билээ. 180 00:09:14,000 --> 00:09:16,000 Түүнийг ингэж бий болгодог байх нь. 181 00:09:16,000 --> 00:09:19,220 Хүмүүсийн талаар нэг л зүйл ярьж, 182 00:09:19,220 --> 00:09:21,000 ганцхан тэрүүгээр ойлгуулж, 183 00:09:21,000 --> 00:09:23,000 тэрийгээ дахин дахин үзүүлнэ. 184 00:09:23,000 --> 00:09:25,720 Эцэст нь тэд үнэхээр тийм болж хувирна. 185 00:09:25,720 --> 00:09:28,000 Өрөөсгөл ойлголтын талаар ярихдаа 186 00:09:28,000 --> 00:09:31,000 эрх мэдлийг дурдалгүй орхиж болохгүй. 187 00:09:31,000 --> 00:09:33,140 Игбо хэлний нэг үг байдаг. 188 00:09:33,140 --> 00:09:36,650 Дэлхий дээрх эрх мэдлийн талаар бодох болгондоо санадаг. 189 00:09:36,650 --> 00:09:38,000 Тэр бол "нкали". 190 00:09:38,000 --> 00:09:42,950 Энэ нэр үг бөгөөд утгачлан орчуулбал "хэн нэгнээс илүү агуу байх" гэсэн үг. 191 00:09:43,000 --> 00:09:46,000 Эдийн засаг, улс төр шиг 192 00:09:46,000 --> 00:09:50,920 бидний түүх, зохиол ч мөн адил нкали-гийн зарчмаар явдаг. 193 00:09:51,000 --> 00:09:53,000 Түүхийг хэн, хэрхэн, 194 00:09:53,000 --> 00:09:56,000 хэзээ, хэд хүүрнэгдсэн гэдэг нь 195 00:09:56,000 --> 00:10:00,000 бүгд эрх мэдлээс хамаарна. 196 00:10:00,000 --> 00:10:03,000 Эрх мэдэл бол зөвхөн бусдын тухай ярих биш, 197 00:10:03,000 --> 00:10:07,000 тэр хүнийг тодорхойлсон түүх болгох чадварыг хэлнэ. 198 00:10:07,000 --> 00:10:09,190 Палестины зохиолч Моурид Баргоутын бичсэнээр 199 00:10:09,190 --> 00:10:12,000 хэрвээ хүмүүсийг өмчлөхөөс зайлсхийхийг хүсвэл 200 00:10:12,000 --> 00:10:15,000 хамгийн хялбар арга нь тэдний талаар ярихдаа 201 00:10:15,000 --> 00:10:18,000 "хоёрдугаарт" гэж эхэлж байх. 202 00:10:18,000 --> 00:10:22,000 Индианчуудын тухай ярихдаа Англичуудын ирсэн үеэс биш, 203 00:10:22,000 --> 00:10:25,000 харин тэдний нум сумны талаар ярь. 204 00:10:25,000 --> 00:10:28,000 Ингэхэд л таны түүх тэс өөр болно. 205 00:10:28,000 --> 00:10:31,960 Африкийн улс орнуудын колончлолын эхлэлийг биш, 206 00:10:32,000 --> 00:10:36,000 харин тэдний өөрсдийн гаргасан алдааг эхэлж ярь. 207 00:10:36,000 --> 00:10:40,000 Ингэхэд л таны түүх тэс өөр болно. 208 00:10:40,000 --> 00:10:42,810 Саяхан миний нэгэн их сургууль дээр хийсэн ярилцлагын үеэр 209 00:10:42,810 --> 00:10:47,187 нэг оюутан надад Нигер залуус хүчирхийлэгчид байдаг нь 210 00:10:47,187 --> 00:10:48,884 үнэхээр гутамшигтай гэсэн юм. 211 00:10:48,884 --> 00:10:50,923 Миний зохиолд гардаг аавын дүр юм л даа. 212 00:10:50,923 --> 00:10:55,790 Би түүнд саяхан "Америкийн галзуу" гэдэг ном уншсан тухайгаа хэлсэн. 213 00:10:55,790 --> 00:10:58,500 (Инээд) 214 00:10:58,500 --> 00:11:00,970 Америк залуучууд цуврал алуурчид байдаг нь 215 00:11:00,970 --> 00:11:03,000 үнэхээр ичгүүртэй юм. 216 00:11:03,000 --> 00:11:07,000 (Инээд) 217 00:11:07,000 --> 00:11:13,000 (Алга ташилт) 218 00:11:13,000 --> 00:11:16,000 Мэдээж би үүнийг гэнэтийн эгдүйцлээсээ болж хэлсэн. 219 00:11:16,000 --> 00:11:18,000 (Инээд) 220 00:11:18,000 --> 00:11:22,700 Би нэг цуврал алуурчны тухай уншаад 221 00:11:22,710 --> 00:11:26,100 нийт Америкчуудын төлөөлөл байна гэж 222 00:11:26,100 --> 00:11:28,000 хэзээ ч бодохгүй байсан. 223 00:11:28,000 --> 00:11:31,340 Энэ нь би тэр оюутнаас илүү учраас биш, 224 00:11:31,340 --> 00:11:34,630 харин Америкийн соёл болон эдийн засаг хүчтэй болохоор тэр. 225 00:11:34,630 --> 00:11:36,710 Надад Америкийн талаар олон зохиол байгаа. 226 00:11:36,710 --> 00:11:40,000 Би Тайлер, Апдайк, Стайнбэк болон Гэйтскил нарыг уншиж байсан. 227 00:11:40,000 --> 00:11:43,000 Би Америкийн тухай ганцхан зохиол уншаагүй. 228 00:11:43,000 --> 00:11:46,240 Хэдэн жилийн өмнө миний олж сонссоноор 229 00:11:46,240 --> 00:11:48,210 амжилттай яваа зохиолчид 230 00:11:48,210 --> 00:11:52,000 маш гунигт хүүхэд насыг өнгөрүүлсэн байх магадлалтай гэнэ. 231 00:11:52,000 --> 00:11:56,000 Аав ээжийн минь надад учруулсан муу зүйлсийг зохиох тухай би бодох болсон. 232 00:11:56,000 --> 00:11:58,000 (Инээд) 233 00:11:58,000 --> 00:12:02,700 Үнэндээ миний бага нас аз жаргал, инээд хөөр, хайр, 234 00:12:02,700 --> 00:12:05,000 гэр бүлийн ойр дотно харилцаагаар дүүрэн байсан. 235 00:12:05,000 --> 00:12:09,000 Гэвч миний өвөө нар дүрвэгсдийн хуаранд өөд болцгоосон. 236 00:12:09,000 --> 00:12:13,000 Миний үеэл Полли шаардлагатай эмчилгээ авч чадаагүйн улмаас нас барсан. 237 00:12:13,000 --> 00:12:16,000 Миний дотны найз Околома онгоцны осолд орж 238 00:12:16,000 --> 00:12:19,000 галын машинд ус байгаагүйн улмаас өөд болсон. 239 00:12:19,000 --> 00:12:21,670 Би боловсролыг үнэлдэггүй 240 00:12:21,670 --> 00:12:24,000 цэргийн дарангуйлалт төрийн үед өсч хүмүүжсэн. 241 00:12:24,000 --> 00:12:27,000 Иймээс аав ээж маань заримдаа цалингаа авч чаддаггүй байсан. 242 00:12:27,000 --> 00:12:31,000 Намайг бага байхад өглөөний ундны жимсний чанамал алга болж, 243 00:12:31,000 --> 00:12:33,000 дараа нь цөцгийн тос, 244 00:12:33,000 --> 00:12:36,000 тэгээд талх маш үнэтэй болсон. 245 00:12:36,000 --> 00:12:39,000 Эцэст нь сүүг тодорхой хязгаартай зардаг болсон. 246 00:12:39,000 --> 00:12:42,000 Бидний айдаг төлөвлөгөөт улс төр 247 00:12:42,000 --> 00:12:45,730 бидний амьдралд орж ирсэн. 248 00:12:45,730 --> 00:12:48,000 Энэ бүх түүх миний хэн гэдгийг тодорхойлно. 249 00:12:48,000 --> 00:12:52,000 Гэхдээ зөвхөн эдгээр сөрөг түүхэн дээр тулгуурлах нь 250 00:12:52,000 --> 00:12:55,000 миний туршлагыг үгүй хийж 251 00:12:55,000 --> 00:12:58,850 намайг бий болгосон бусад олон түүхийг алгасах болно. 252 00:12:58,910 --> 00:13:02,000 Өрөөсгөл ойлголт нь тодорхой нэг хэвийг бий болгодог. 253 00:13:02,000 --> 00:13:06,710 Ийм хэвд баригдсан түүх нь худал гэдэгт биш, 254 00:13:06,730 --> 00:13:09,000 харин дутуу байдаг. 255 00:13:09,000 --> 00:13:13,000 Тухайн нэг түүх цорын ганц түүх болж хувирдаг. 256 00:13:13,000 --> 00:13:15,410 Мэдээж Африк бол гамшгаар дүүрэн тив мөн. 257 00:13:15,410 --> 00:13:19,000 Конго дахь аймшигт хүчирхийлэл шиг маш том асуудал, 258 00:13:19,000 --> 00:13:22,333 мөн Нигерт 5000 хүн 1 ажлын байранд 259 00:13:22,333 --> 00:13:25,666 хүсэлт гаргадаг хямармаар жишээ ч байна. 260 00:13:25,666 --> 00:13:29,000 Гэвч аюул гамшгаас өөр түүх ч мөн бий. 261 00:13:29,000 --> 00:13:33,000 Түүнийг ярих нь гамшигтай адил маш чухал. 262 00:13:33,000 --> 00:13:35,000 Тодорхой бүс нутаг болон 263 00:13:35,000 --> 00:13:38,000 ард иргэдийн бүхий л түүхийг дурдалгүйгээр 264 00:13:38,000 --> 00:13:42,000 тухайн нутаг болон тухайн хүнтэй холбогдох боломжгүйг мэддэг байсан. 265 00:13:42,000 --> 00:13:45,000 Өрөөсгөл ойлголтын уршиг нь 266 00:13:45,000 --> 00:13:48,000 хүмүүсийн сайн сайн чанарыг гээгдүүлдэгт байна. 267 00:13:48,000 --> 00:13:52,000 Бидний адил тэгш байх эрхийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү болгодог. 268 00:13:52,000 --> 00:13:56,770 Биднийг ижил төстэй зүйлээс илүү ялгаатай талыг тодотгодог. 269 00:13:56,770 --> 00:13:59,000 Мексикт зочлохоосоо өмнө 270 00:13:59,000 --> 00:14:03,000 би Америк болон Мексикийн аль алинаас нь 271 00:14:03,000 --> 00:14:05,000 цагаачлалын тухай сонссон бол яах вэ? 272 00:14:05,000 --> 00:14:08,550 Ээж надад Фидегийн гэр бүлийг ядуу боловч 273 00:14:08,550 --> 00:14:11,000 шаргуу хөдөлмөрлөдөг гэж хэлсэн бол яах бэ? 274 00:14:11,000 --> 00:14:13,730 Хэрвээ бидэнд Африкийн түүхийг 275 00:14:13,730 --> 00:14:17,000 дэлхий даяар дамжуулдаг телевиз байсан бол яах вэ? 276 00:14:17,000 --> 00:14:21,460 Нигерийн зохиолч Чинуа Ачебе юуг түүхийн тэнцвэр гэдэг вэ? 277 00:14:21,460 --> 00:14:25,000 Миний өрөөний найз банкны ажлаа орхиод 278 00:14:25,000 --> 00:14:27,000 мөрөөдлөө даган хэвлэх үйлдвэр байгуулсан 279 00:14:27,000 --> 00:14:29,000 Нигерийн гайхамшигт залуу хэвлэн нийтлэгч 280 00:14:29,000 --> 00:14:32,000 Мукта Бакарейн тухай мэддэг байсан бол яах вэ? 281 00:14:32,000 --> 00:14:36,000 Нигерчүүд утга зохиол уншдаггүй гэх нийтлэг хийрхэл байсан. 282 00:14:36,000 --> 00:14:37,190 Тэр хүлээн зөвшөөрөөгүй. 283 00:14:37,190 --> 00:14:42,240 Хэрвээ уран зохиолыг хүмүүст хүрэлцээтэй болгон, боломжоор нь хангавал 284 00:14:42,240 --> 00:14:44,000 тэд уншина гэж тэр мэдсэн. 285 00:14:44,000 --> 00:14:47,000 Тэр миний анхны романыг хэвлэсний дараа 286 00:14:47,000 --> 00:14:50,000 би Лагост телевизийн ярилцлаганд орохоор очсон. 287 00:14:50,000 --> 00:14:53,000 Тэнд ажилдаг эмэгтэй над дээр ирээд: 288 00:14:53,000 --> 00:14:56,150 "Надад таны зохиол их таалагдсан. Даан ч төгсгөл нь таалагдаагүй. 289 00:14:56,150 --> 00:14:59,000 Цуврал болгоод ингэж бичих хэрэгтэй..." гэсэн юм. 290 00:14:59,000 --> 00:15:02,000 (Инээд) 291 00:15:02,000 --> 00:15:05,000 Тэгээд дараагийн цувралдаа юу бичихийг ярьж эхэлсэн. 292 00:15:05,000 --> 00:15:08,000 Би баярлахаас гадна, сэтгэл минь их хөдөлсөн. 293 00:15:08,000 --> 00:15:11,000 Тэр эмэгтэй нөгөө ном унших учиргүй 294 00:15:11,000 --> 00:15:14,000 Нигерийн энгийн иргэдийн нэг байсан. 295 00:15:14,000 --> 00:15:15,740 Тэр ном уншихаар барахгүй 296 00:15:15,740 --> 00:15:17,490 романыг өмчлөн аваад 297 00:15:17,490 --> 00:15:21,000 дараагийн цувралдаа юу бичихийг минь заах эрхтэй гэж бодсон. 298 00:15:21,000 --> 00:15:24,760 Өрөөний найз маань миний танил Фуми Ондаг мэддэг байсан бол яах вэ? 299 00:15:24,760 --> 00:15:28,000 Тэр аймшиггүй зоригтой ба Лагос хотын нэгэн телевизийн шоуг хөтөлдөг. 300 00:15:28,000 --> 00:15:31,390 Мөн бидний мартахыг хүсдэг түүхүүдийг ярьж өгөхөөр зориг шулуудсан. 301 00:15:31,410 --> 00:15:35,000 Миний өрөөний найз өнгөрсөн долоо хоногт Лагосын эмнэлэгт болсон 302 00:15:35,000 --> 00:15:38,000 зүрхний мэс ажилбарыг мэдсэн бол юу гэх байсан бол? 303 00:15:38,000 --> 00:15:42,000 Хэрвээ миний өрөөний найз Нигерийн орчин үеийн хөгжмийг мэддэг бол юу гэх вэ? 304 00:15:42,000 --> 00:15:45,000 Авъяаслаг хүмүүс англи болон пиджин, 305 00:15:45,000 --> 00:15:47,000 Игбо, Ёруба, Иёо хэлээр, 306 00:15:47,000 --> 00:15:50,620 Жэй Зи, Фелагаас эхлээд Боб Марли, 307 00:15:50,620 --> 00:15:54,000 тэдний дээд үеийнхнийг нийлүүлж хүртэл дуулж байна. 308 00:15:54,000 --> 00:15:55,326 Хэрвээ өрөөний найз маань 309 00:15:55,326 --> 00:15:58,460 эмэгтэйчүүд паспортоо шинэчлэхийн тулд нөхрөөсөө зөвшөөрөл авдаг 310 00:15:58,460 --> 00:16:01,470 хөгийн хуулийг эсэргүүцэхээр Нигерийн шүүхэд хандсан 311 00:16:01,480 --> 00:16:05,360 эмэгтэй хуулчийн тухай мэддэг байсан бол юу гэх байсан бол? 312 00:16:05,380 --> 00:16:09,000 Миний өрөөний найз Нолливудын талаар, техник хэрэгсэл хангалтгүй ч, 313 00:16:09,000 --> 00:16:13,000 шинэлэг кино хийдэг бүтээлч хүмүүсийн талаар мэддэг байсан бол яах бол? 314 00:16:13,000 --> 00:16:15,120 Маш алдартай эдгээр кино нь 315 00:16:15,130 --> 00:16:19,970 Нигерчүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэдгийг харуулсан шилдэг жишээ. 316 00:16:20,000 --> 00:16:24,010 Тэр бас үс гайхалтай сүлждэг үсчнийг маань залгадаг үс худалдах 317 00:16:24,010 --> 00:16:27,000 шинэ бизнес эхлүүлсэн тухай мэддэг байсан бол яах вэ? 318 00:16:27,000 --> 00:16:31,060 Эсвэл шинэ бизнес эхлүүлдэг ч, заримдаа бүтэлгүйтдэг, 319 00:16:31,060 --> 00:16:34,990 гэхдээ мөрөөдөлдөө үнэнч үлддэг сая гаруй бусад нигерчүүдийн тухай ч мөн адил. 320 00:16:35,000 --> 00:16:37,410 Би гэртээ байхдаа ихэнх Нигерчүүдийн адил 321 00:16:37,410 --> 00:16:40,000 өдөр тутам зарим зүйлд их бухимддаг. 322 00:16:40,000 --> 00:16:42,790 Манай дэд бүтэц, бүтэлгүйтсэн засгийн газар, 323 00:16:42,790 --> 00:16:45,330 бас гайхмаар хүлцэнгүй, 324 00:16:45,330 --> 00:16:49,000 засгийн газрын ачаар биш, харин өөрсдөө саад бэрхшээлийг давж 325 00:16:49,000 --> 00:16:51,000 өсөн дэвжиж буй хүмүүс. 326 00:16:51,000 --> 00:16:54,150 Би зун бүр Лагост зохиол бичих хичээл заадаг. 327 00:16:54,150 --> 00:16:57,000 Хичнээн их хүн энэ хичээлд суухаар бүртгүүлж, 328 00:16:57,000 --> 00:17:00,000 ямар олон хүн зохиол бичиж, түүхээ хүүрнэхийг хүсч байгааг 329 00:17:00,000 --> 00:17:02,000 харахад гайхалтай. 330 00:17:02,000 --> 00:17:05,000 Нигер дэх хэвлэлийн төвтэйгээ хамтран би Фарафина Траст хэмээх 331 00:17:05,000 --> 00:17:07,000 ашгийн бус байгууллага нээсэн. 332 00:17:07,000 --> 00:17:10,000 Бидэнд шинэ номын сан барих, 333 00:17:10,000 --> 00:17:12,000 одоо байгаа номын сангуудыг засварлах, 334 00:17:12,000 --> 00:17:14,430 номын сандаа юу ч гүй 335 00:17:14,430 --> 00:17:16,460 улсын сургуулиудыг номоор хангах, 336 00:17:16,460 --> 00:17:19,000 өөрийн түүхээ хүүрнэхийг хүсч буй бүх хүмүүст зориулан 337 00:17:19,000 --> 00:17:22,060 унших болон бичих хичээлүүд маш олныг зохион байгуулах 338 00:17:22,060 --> 00:17:24,000 олон том мөрөөдөл бий. 339 00:17:24,000 --> 00:17:26,000 Түүх бол маш чухал. 340 00:17:26,000 --> 00:17:28,000 Олонх нь чухал байдаг. 341 00:17:28,000 --> 00:17:32,000 Түүхүүд хоосруулах, гүтгэх зорилгоор ашиглагддаг байсан. 342 00:17:32,000 --> 00:17:36,000 Гэхдээ тэд бас хүч чадал өгөх, хүнлэг болгоход ашиглагдаж болно. 343 00:17:36,000 --> 00:17:39,000 Түүхүүд хүний нэр хүндийг унагаж чадна. 344 00:17:39,000 --> 00:17:43,740 Гэхдээ тэд бас унасан нэр хүндийг сэргээж чадна. 345 00:17:43,740 --> 00:17:46,000 Америкийн зохиолч Алис Вокер 346 00:17:46,000 --> 00:17:49,990 өөрийн өрнөдөөс нүүж ирсэн хамаатнуудыхаа тухай бичсэн байдаг. 347 00:17:50,000 --> 00:17:51,660 Тэр тэднийг танилцуулахдаа 348 00:17:51,660 --> 00:17:55,000 өрнөдөд орхиод явж буй амьдралыг нь номондоо харуулсан. 349 00:17:55,000 --> 00:17:59,000 "Тэд суугаад, тэр номыг уншиж, 350 00:17:59,000 --> 00:18:05,000 миний уншиж өгөхийг мөн сонсоод л, диваажинд ирсэн мэт санагдсан." 351 00:18:05,000 --> 00:18:08,000 Би ийм нэгэн бодлоор яриагаа дуусгая: 352 00:18:08,000 --> 00:18:11,000 "Бид өрөөсгөл, нэг талын ойлголтыг үгүйсгэснээр, 353 00:18:11,000 --> 00:18:14,000 хэзээ ч аливаа газрын тухай 354 00:18:14,000 --> 00:18:16,520 ганц түүх байдаггүйг ойлгосноор 355 00:18:16,520 --> 00:18:18,620 бид нэг төрлийн диваажинд очих болно." 356 00:18:18,620 --> 00:18:20,000 Баярлалаа. 357 00:18:20,000 --> 00:18:26,440 (Алга ташилт)