WEBVTT 00:00:00.000 --> 00:00:02.000 Би түүх ярьдаг. 00:00:02.000 --> 00:00:06.380 Та бүхэнд өөрийн хувийн түүхээс хэдийг хуваалцъя. 00:00:06.380 --> 00:00:10.000 Үүнийг би "өрөөсгөл ойлголтын аюул" гэж нэрлэх дуртай. 00:00:10.000 --> 00:00:14.000 Би зүүн Нигерийн нэгэн их сургуулийн эзэмшил дээр өссөн. 00:00:14.000 --> 00:00:17.000 Ээжийн минь хэлснээр би хоёр настайдаа уншиж эхэлсэн. 00:00:17.000 --> 00:00:22.000 Гэхдээ миний бодлоор дөрвөн настайдаа гэдэг нь арай үнэнд ойрхон байх. 00:00:22.000 --> 00:00:24.000 Иймд би хар багаасаа л уншдаг болсон. 00:00:24.000 --> 00:00:27.000 Англи, Америкийн хүүхдийн ном зохиолууд уншдаг байлаа. NOTE Paragraph 00:00:27.000 --> 00:00:30.000 Түүнчлэн би хар багаасаа л бичиж эхэлсэн. 00:00:30.000 --> 00:00:34.000 Долоон настай байхаасаа балын харандаагаар түүх бичиж, 00:00:34.000 --> 00:00:36.000 тосон харандаагаар зураг зурж эхлэхэд 00:00:36.000 --> 00:00:39.000 хөөрхий ээжид минь түүнийг минь уншихаас өөр арга байгаагүй. 00:00:39.000 --> 00:00:43.000 Би яг уншсанаа л бичдэг байсан. 00:00:43.000 --> 00:00:48.000 Зохиолын маань дүрүүд бүгд цагаан арьстай, цэнхэр нүдтэй байдаг байв. 00:00:48.000 --> 00:00:50.000 Тэд цасанд тоглодог. 00:00:50.000 --> 00:00:52.000 Тэд алим иддэг. 00:00:52.000 --> 00:00:54.000 (Инээд) 00:00:54.000 --> 00:00:56.000 Мөн тэд цаг агаарын тухай байнга ярьдаг. 00:00:56.000 --> 00:00:58.000 Нар гарсан нь ямар сайхан байгаа тухай. 00:00:58.000 --> 00:01:00.000 (Инээд) 00:01:00.000 --> 00:01:03.520 Би Нигерт амьдардаг байсан хэдий ч ингэж бичсэн. 00:01:03.520 --> 00:01:07.000 Би Нигерээс огт гарч үзээгүй байлаа. 00:01:07.000 --> 00:01:10.000 Манай оронд цас ордоггүй, бас бид манго жимс иддэг. 00:01:10.000 --> 00:01:12.000 Бид хэзээ ч цаг агаарын тухай ярьдаггүй. 00:01:12.000 --> 00:01:14.000 Учир нь тэгэх шаардлага байгаагүй. NOTE Paragraph 00:01:14.000 --> 00:01:17.000 Миний дүрүүд мөн цагаан гааны шар айраг ихээр уудаг байв. 00:01:17.000 --> 00:01:19.000 Учир нь миний уншсан Англи номнуудад 00:01:19.000 --> 00:01:20.930 зохиолын дүрүүд нь түүнийг уудаг байсан. 00:01:20.930 --> 00:01:24.000 Цагаан гааны шар айраг гэж юу байсныг мэдээгүйг минь ойлгоорой. 00:01:24.000 --> 00:01:25.000 (Инээд) 00:01:25.000 --> 00:01:28.000 Түүнээс хойш олон жилийн турш цагаан гааны шар айраг 00:01:28.000 --> 00:01:30.000 уухыг маш их хүсдэг болсон. 00:01:30.000 --> 00:01:32.000 Гэхдээ тэр бол өөр нэг түүх. NOTE Paragraph 00:01:32.000 --> 00:01:34.000 Миний бодлоор энэ нь биднийг 00:01:34.000 --> 00:01:36.540 зохиолд хэр автамтгай, 00:01:36.540 --> 00:01:39.000 эмзэг болохыг харуулж байна, 00:01:39.000 --> 00:01:41.000 ялангуяа хүүхэд насандаа. 00:01:41.000 --> 00:01:45.370 Миний уншсан бүх номны дүрүүд нь гадаад хүмүүс байсан учраас 00:01:45.370 --> 00:01:50.550 би бүх номонд заавал гадаад хүмүүс байх ёстой, 00:01:50.550 --> 00:01:53.380 бас өөрөө тодорхойлж мэдэхгүй зүйлс орох ёстой гэж 00:01:53.380 --> 00:01:54.840 бат итгэсэн байсан. 00:01:55.610 --> 00:01:58.480 Харин Африк номнууд уншиж эхэлснээс хойш юмс өөрчлөгдсөн. 00:01:58.490 --> 00:02:00.470 Африк ном тийм ч их биш байсан. 00:02:00.470 --> 00:02:03.000 Бас гадаад номыг бодвол олоход тийм ч амар биш байсан. NOTE Paragraph 00:02:03.000 --> 00:02:07.000 Харин Чинуа Ачебе болон Камара Лэй зэрэг зохиолчдын ачаар 00:02:07.000 --> 00:02:10.270 миний уран зохиолын тухай ойлголт бүрэн өөрчлөгдсөн. 00:02:10.650 --> 00:02:13.410 Миний ухаарсан зүйл бол над шиг хүмүүс, 00:02:13.410 --> 00:02:15.160 шоколадан бор арьстай, 00:02:15.160 --> 00:02:18.160 боож болдоггүй буржгар үстэй охид 00:02:18.160 --> 00:02:20.310 уран зохиолд бас гарч болдог. 00:02:20.310 --> 00:02:24.250 Би өөрийн мэддэг зүйлсийнхээ тухай бичиж эхэлсэн. NOTE Paragraph 00:02:24.250 --> 00:02:28.000 Мэдээж уншсан Англи, Америк номнууд маань одоо хэр надад таалагддаг. 00:02:28.000 --> 00:02:31.740 Тэд миний сэтгэн бодох чадварыг өдөөж, шинэ ертөнцийг надад нээж өгсөн. 00:02:31.740 --> 00:02:34.000 Харин тэдгээр зохиолын санаандгүй үр дагавар нь 00:02:34.000 --> 00:02:36.000 над шиг хүмүүс уран зохиолд оршиж болдгийг 00:02:36.000 --> 00:02:38.000 би мэдээгүйд байгаа юм. 00:02:38.000 --> 00:02:42.000 Иймд Африк зохиолчдоос миний олж авсан зүйлс бол 00:02:42.000 --> 00:02:46.420 номны тухай өрөөсгөл ойлголттой болохоос намайг аварсан. NOTE Paragraph 00:02:47.000 --> 00:02:50.000 Би Нигерийн жирийн нэг дундаж айлаас гаралтай. 00:02:50.000 --> 00:02:52.000 Миний аав профессор, 00:02:52.000 --> 00:02:55.000 ээж маань захиргааны ажилтан байв. 00:02:55.000 --> 00:02:58.000 Иймд бусад айлуудтай адил 00:02:58.000 --> 00:03:03.000 ойролцоох хөдөө тосгоноос ирсэн гэрийн үйлчлэгчтэй байв. 00:03:03.000 --> 00:03:07.000 Намайг найман нас хүрэхэд бид шинээр эрэгтэй туслахтай болов. 00:03:07.000 --> 00:03:09.000 Түүний нэрийг Фиде гэдэг. 00:03:09.000 --> 00:03:13.890 Түүний тухай ээжийн маань хэлсэн цорын ганц зүйл бол тэднийх маш ядуу. 00:03:15.000 --> 00:03:19.700 Ээж маань түүний гэрийнхэнд төмс, будаа, бидний хуучин хувцсыг явуулдаг байлаа. 00:03:19.700 --> 00:03:22.570 Тэгээд намайг оройн хоолоо дуусгахгүй бол ээж маань: 00:03:22.570 --> 00:03:27.000 "Хоолоо дуусга! Фидегийхэн шиг хүмүүст юу ч байхгүй гэж мэдэх үү?" гэдэг байлаа. 00:03:27.000 --> 00:03:31.000 Иймд би Фидегийн гэр бүлийг маш их өрөвддөг байсан юм. NOTE Paragraph 00:03:31.000 --> 00:03:34.360 Бямба гаригийн нэг өдөр бид тэдний тосгон руу зочлохоор явав. 00:03:34.360 --> 00:03:38.000 Фидегийн ээж бидэнд ахынх нь будсан рафи модоор 00:03:38.000 --> 00:03:41.000 хийсэн гоёмсог загвартай сагсыг бидэнд үзүүлсэн юм. 00:03:41.000 --> 00:03:43.000 Би маш их гайхсан. 00:03:43.000 --> 00:03:46.310 Тэднийхээс хэн нь ч ямар нэг юм хийж чадна гэж 00:03:46.310 --> 00:03:49.000 би бодож байгаагүй юм. 00:03:49.000 --> 00:03:52.000 Би зөвхөн тэдний гэр нь ямар их ядуу тухай л сонсож байснаас 00:03:52.000 --> 00:03:56.980 тэгээд тэднийг би ядуу гэдгээс өөрөөр төсөөлж чадаагүй. 00:03:57.000 --> 00:04:01.000 Тэдний ядуу байдал нь миний өрөөсгөл ойлголт байсан юм. NOTE Paragraph 00:04:01.000 --> 00:04:03.000 Олон жилийн дараа, би үүний тухай 00:04:03.000 --> 00:04:06.620 Нигерээс Америк руу сургуульд сурахаар явахдаа энэ тухай бодсон. 00:04:06.620 --> 00:04:08.000 Би тэгэхэд 19 настай байлаа. 00:04:08.000 --> 00:04:12.000 Миний өрөөний найз америк намайг хараад их гайхсан. 00:04:12.000 --> 00:04:15.350 Тэр надаас хаана англиар ийм сайн ярьж сурсныг асуусан. 00:04:15.350 --> 00:04:18.660 Би англи хэлийг Нигерийн албан ёсны хэл гэдгийг хэлэхэд 00:04:18.660 --> 00:04:21.200 тэр мэл гайхаж орхисон юм. 00:04:21.770 --> 00:04:26.000 Түүний нэрлэснээр манай "омгийн дуу"-г сонсохыг хүсэхэд нь 00:04:26.000 --> 00:04:28.000 түүний урам нь үнэхээр хургарсан. 00:04:28.000 --> 00:04:30.220 Учир нь би Мэрай Кэрригийн хуурцгаа тоглуулсан. 00:04:30.220 --> 00:04:33.000 (Инээд) 00:04:33.000 --> 00:04:37.030 Тэр намайг цахилгаан зуух хэрхэн ашигладгийг мэдэхгүй гэж бодсон. NOTE Paragraph 00:04:38.000 --> 00:04:39.550 Би юу ойлгосон бэ гэхээр: 00:04:39.550 --> 00:04:42.370 Тэр уулзаагүй байхдаа л намайг өрөвдөж эхэлсэн. 00:04:42.370 --> 00:04:46.000 Түүний ерөнхий хандлага нь намайг Африк хүний хувьд 00:04:46.000 --> 00:04:50.000 сайн санаж өрөвдөж байсан. 00:04:50.000 --> 00:04:53.660 Өрөөний найз маань Африкийн тухай өрөөсгөл ойлголттой байсан хэрэг. 00:04:53.660 --> 00:04:56.000 Тэр нь гай гамшгийн тухай түүх байв. 00:04:56.000 --> 00:04:57.620 Энэ өрөөсгөл ойлголтод 00:04:57.620 --> 00:05:02.000 африкчууд тэр охинтой өчүүхэн ч төстэй биш байсан. 00:05:02.000 --> 00:05:05.000 Өрөвдөхөөс өөр зүйл мэдрэх ямар ч боломжгүй мэт. 00:05:05.000 --> 00:05:09.000 Эн тэнцүү хүмүүс шиг харьцах боломжгүй мэт байсан. NOTE Paragraph 00:05:09.000 --> 00:05:11.000 Америкт очихоосоо өмнө 00:05:11.000 --> 00:05:14.000 би хэзээ ч өөрийгөө зориуд Африк хүн гэж тодорхойлдоггүй байлаа. 00:05:14.000 --> 00:05:17.370 Харин Америкт Африкийн тухай яригдахад хүмүүс над руу л ханддаг байсан. 00:05:17.370 --> 00:05:21.000 Намиби гэх мэт газрын тухай би юу ч мэддэггүй нь огт хамаагүй. 00:05:21.000 --> 00:05:23.230 Гэхдээ би шинэ үүргээ дуртайяа хүлээн авсан юм. 00:05:23.230 --> 00:05:26.000 Олон талаар би өөрийгөө Африк хүн гэж харах болсон. 00:05:26.000 --> 00:05:30.010 Заримдаа Африкийг улс орон мэт ярихад би их бухимддаг. 00:05:30.010 --> 00:05:34.000 Хамгийн сүүлийн нэг жишээ гэвэл бусдаараа сайхан байсан 00:05:34.000 --> 00:05:36.000 2 хоногийн өмнөх Лагос хотын нислэг. 00:05:36.000 --> 00:05:39.200 Виржин компаний нислэгийн үеэр нэг зарлал явсан юм. 00:05:39.200 --> 00:05:43.000 Тэр нь Энэтхэг, Африк болон бусад улсуудын хүмүүнлэгийн ажлын тухай. 00:05:43.000 --> 00:05:44.320 (Инээд) NOTE Paragraph 00:05:44.320 --> 00:05:48.000 Америкт хэдэн жил амьдарсан Африк хүний хувьд 00:05:48.000 --> 00:05:52.000 өрөөнийхөө найзын надад хандах хандлагын шалтгааныг ойлгож эхэлсэн. 00:05:52.000 --> 00:05:53.550 Хэрэв би Нигерт төрж өсөөгүй, 00:05:53.550 --> 00:05:57.610 Африкийн тухай мэдлэг маань зөвхөн нийтлэг фото зургаар хязгаарлагддаг байсан бол 00:05:57.610 --> 00:06:01.810 би ч мөн адил Африкийг үзэсгэлэнтэй байгальтай, 00:06:01.810 --> 00:06:04.000 олон сайхан амьтадтай, 00:06:04.000 --> 00:06:06.000 ойлгомжгүй хүмүүстэй гэж бодох байсан. 00:06:06.000 --> 00:06:09.000 Яагаад гэвэл тэд утга учиргүй дайтаж, ядуурал, ДОХ-оор үхэж, 00:06:09.000 --> 00:06:12.000 өөрсдийн дуу хоолойг илэрхийлж чаддаггүй, 00:06:12.000 --> 00:06:16.000 хэн нэгэн сайхан сэтгэлтэй цагаан арьстанг ирж аврахыг хүлээдэг. 00:06:16.200 --> 00:06:19.960 Би багадаа Фидегийн гэр бүлийг боддог байсан шиг л 00:06:19.960 --> 00:06:23.000 Африк хүмүүсийг бодох байсан. NOTE Paragraph 00:06:23.000 --> 00:06:27.270 Миний бодлоор Африкийн өрөөсгөл ойлголт Барууны уран зохиолоос үүдэлтэй. 00:06:27.270 --> 00:06:31.920 Энд ЛондонгийнЖон Лок гэдэг худалдаачны бичмэлээс авсан ишлэл байна. 00:06:31.970 --> 00:06:36.990 Тэр 1561 онд баруун Африкт аялж 00:06:36.990 --> 00:06:40.000 аяллынхаа талаар гайхалтай тэмдэглэл үлдээсэн юм. 00:06:40.000 --> 00:06:44.700 Хар арьстан африкчуудыг тэр "гэр оронгүй араатнууд" хэмээн тодорхойлж, 00:06:44.700 --> 00:06:48.000 "тэд бол толгойгүй хүмүүс, 00:06:48.000 --> 00:06:53.000 нүд, ам нь цээжин дээрээ байдаг" гэсэн. NOTE Paragraph 00:06:53.000 --> 00:06:55.000 Би үүнийг унших бүртээ инээдэг. 00:06:55.000 --> 00:06:59.000 Жон Локийн төсөөлөн бодох чадварыг бахдахаас өөр аргагүй. 00:06:59.000 --> 00:07:01.490 Гэхдээ түүний зохиолын тэмдэглүүштэй зүйл нь 00:07:01.490 --> 00:07:03.850 тэр Барууны оронд Африкийн тухай түүх ярих 00:07:03.850 --> 00:07:06.000 уламжлалыг эхлүүлсэн юм. 00:07:06.000 --> 00:07:08.390 Тэрхүү уламжлал нь Африкийн Сахарын цөлийг 00:07:08.390 --> 00:07:11.500 сөрөг зүйлс, зөрчилдөөн, хар барааны газар болгосон. 00:07:11.500 --> 00:07:15.000 Гайхалтай шүлгийн зохиолч Рудьярд Киплингийн хэлснээр 00:07:15.000 --> 00:07:19.850 хүмүүс нь "хагас чөтгөр, хагас хүүхэд". NOTE Paragraph 00:07:20.000 --> 00:07:23.520 Өрөөний найз америк маань бүх амьдралынхаа турш 00:07:23.520 --> 00:07:25.720 энэ өрөөсгөл түүхийн хэд хэдэн хувилбарыг 00:07:25.720 --> 00:07:28.950 амьдралынхаа турш уншиж сонссон байх нь гэдгийг би ойлгосон юм. 00:07:29.000 --> 00:07:31.000 Нэг профессор миний бичсэн зохиолыг 00:07:31.000 --> 00:07:36.000 "жинхэнэ Африк" биш гэж хэлсэн нь ч мөн адил. 00:07:36.000 --> 00:07:38.000 Харин би тэгэхэд миний зохиолд 00:07:38.000 --> 00:07:40.710 нэлээд хэдэн буруу зүйл байсан, 00:07:40.710 --> 00:07:44.000 зарим хэсэгтээ алдсан гэдгийг үгүйсгэхийг хүсч байсан. 00:07:44.000 --> 00:07:46.490 Гэхдээ би Африк чанартай болж чадаагүй гэсний утгыг 00:07:46.490 --> 00:07:49.000 сайн ойлгоогүй байсан юм. 00:07:49.000 --> 00:07:53.110 Үнэндээ би Африк чанар гэж юу болохыг мэдээгүй байсан. 00:07:54.000 --> 00:07:57.940 Багшийн хэлснээр миний баатрууд хэтэрхий түүн шиг байна гэсэн. 00:07:58.000 --> 00:08:00.280 Боловсролтой, дундаж амьдралтай хүн. 00:08:00.280 --> 00:08:02.210 Тэд машин унадаг. 00:08:02.210 --> 00:08:04.810 Тэд нар өлсгөлөнд нэрвэгдээгүй. 00:08:04.810 --> 00:08:09.000 Иймд тэд жинхэнэ Африк биш байсан. NOTE Paragraph 00:08:09.000 --> 00:08:12.000 Гэхдээ энэхүү өрөөсгөл ойлголтын асуудалд 00:08:12.000 --> 00:08:15.000 өөрөө бас буруутайгаа хэлэх нь зүйтэй. 00:08:15.000 --> 00:08:19.000 Хэдэн жилийн өмнө би АНУ-аас Мексик рүү аялсан. 00:08:19.000 --> 00:08:21.600 Тэр үед АНУ-ын улс төрийн орчин хүнд байлаа. 00:08:21.600 --> 00:08:25.000 Цагаачлалын тухай маш их мэтгэлцээн явагдаж байв. 00:08:25.000 --> 00:08:27.000 Америкт "цагаачлал" гэдэг үг 00:08:27.000 --> 00:08:30.460 "мексикүүд" гэдэгтэй ижил утгатай болсон байв. 00:08:30.460 --> 00:08:32.920 Мексикчүүдийг ойлгохдоо 00:08:32.920 --> 00:08:36.370 эрүүл мэндийн даатгалын системийг залилж, 00:08:36.370 --> 00:08:38.370 хилээр нууцаар нэвтэрч, 00:08:38.370 --> 00:08:41.720 хил дээр баригддаг гэх мэтээр ярьдаг байв. NOTE Paragraph 00:08:42.000 --> 00:08:46.000 Би эхний өдрөө Гуадалахара хотоор алхаж явснаа санаж байна. 00:08:46.000 --> 00:08:48.000 Хүмүүс ажилдаа явж, 00:08:48.000 --> 00:08:50.590 зах дээр тортилла ороомог хийж, 00:08:50.590 --> 00:08:53.000 тамхи татаж, инээж байхыг нь харж байв. 00:08:53.000 --> 00:08:56.000 Анхны сэтгэгдэл маань бага зэрэг гайхшрал байсан. 00:08:56.000 --> 00:08:59.000 Харин дараа нь би маш их ичсэн. 00:08:59.000 --> 00:09:03.600 Би мэдээллийн хэрэгслээр тэдний тухай сонссон зүйлсдээ бүрэн үнэмшиж, 00:09:03.610 --> 00:09:07.250 тэд миний хувьд зөвхөн ядуу цагаачид 00:09:07.250 --> 00:09:09.000 болсон байсныг ойлгосон. 00:09:09.000 --> 00:09:11.710 Би мексикүүдийн талаарх өрөөсгөл ойлголтод автсандаа 00:09:11.710 --> 00:09:14.000 өмнө байгаагүйгээрээ ичиж билээ. 00:09:14.000 --> 00:09:16.000 Түүнийг ингэж бий болгодог байх нь. 00:09:16.000 --> 00:09:19.220 Хүмүүсийн талаар нэг л зүйл ярьж, 00:09:19.220 --> 00:09:21.000 ганцхан тэрүүгээр ойлгуулж, 00:09:21.000 --> 00:09:23.000 тэрийгээ дахин дахин үзүүлнэ. 00:09:23.000 --> 00:09:25.720 Эцэст нь тэд үнэхээр тийм болж хувирна. NOTE Paragraph 00:09:25.720 --> 00:09:28.000 Өрөөсгөл ойлголтын талаар ярихдаа 00:09:28.000 --> 00:09:31.000 эрх мэдлийг дурдалгүй орхиж болохгүй. 00:09:31.000 --> 00:09:33.140 Игбо хэлний нэг үг байдаг. 00:09:33.140 --> 00:09:36.650 Дэлхий дээрх эрх мэдлийн талаар бодох болгондоо санадаг. 00:09:36.650 --> 00:09:38.000 Тэр бол "нкали". 00:09:38.000 --> 00:09:42.950 Энэ нэр үг бөгөөд утгачлан орчуулбал "хэн нэгнээс илүү агуу байх" гэсэн үг. 00:09:43.000 --> 00:09:46.000 Эдийн засаг, улс төр шиг 00:09:46.000 --> 00:09:50.920 бидний түүх, зохиол ч мөн адил нкали-гийн зарчмаар явдаг. 00:09:51.000 --> 00:09:53.000 Түүхийг хэн, хэрхэн, 00:09:53.000 --> 00:09:56.000 хэзээ, хэд хүүрнэгдсэн гэдэг нь 00:09:56.000 --> 00:10:00.000 бүгд эрх мэдлээс хамаарна. NOTE Paragraph 00:10:00.000 --> 00:10:03.000 Эрх мэдэл бол зөвхөн бусдын тухай ярих биш, 00:10:03.000 --> 00:10:07.000 тэр хүнийг тодорхойлсон түүх болгох чадварыг хэлнэ. 00:10:07.000 --> 00:10:09.190 Палестины зохиолч Моурид Баргоутын бичсэнээр 00:10:09.190 --> 00:10:12.000 хэрвээ хүмүүсийг өмчлөхөөс зайлсхийхийг хүсвэл 00:10:12.000 --> 00:10:15.000 хамгийн хялбар арга нь тэдний талаар ярихдаа 00:10:15.000 --> 00:10:18.000 "хоёрдугаарт" гэж эхэлж байх. 00:10:18.000 --> 00:10:22.000 Индианчуудын тухай ярихдаа Англичуудын ирсэн үеэс биш, 00:10:22.000 --> 00:10:25.000 харин тэдний нум сумны талаар ярь. 00:10:25.000 --> 00:10:28.000 Ингэхэд л таны түүх тэс өөр болно. 00:10:28.000 --> 00:10:31.960 Африкийн улс орнуудын колончлолын эхлэлийг биш, 00:10:32.000 --> 00:10:36.000 харин тэдний өөрсдийн гаргасан алдааг эхэлж ярь. 00:10:36.000 --> 00:10:40.000 Ингэхэд л таны түүх тэс өөр болно. NOTE Paragraph 00:10:40.000 --> 00:10:42.810 Саяхан миний нэгэн их сургууль дээр хийсэн ярилцлагын үеэр 00:10:42.810 --> 00:10:47.187 нэг оюутан надад Нигер залуус хүчирхийлэгчид байдаг нь 00:10:47.187 --> 00:10:48.884 үнэхээр гутамшигтай гэсэн юм. 00:10:48.884 --> 00:10:50.923 Миний зохиолд гардаг аавын дүр юм л даа. 00:10:50.923 --> 00:10:55.790 Би түүнд саяхан "Америкийн галзуу" гэдэг ном уншсан тухайгаа хэлсэн. 00:10:55.790 --> 00:10:58.500 (Инээд) 00:10:58.500 --> 00:11:00.970 Америк залуучууд цуврал алуурчид байдаг нь 00:11:00.970 --> 00:11:03.000 үнэхээр ичгүүртэй юм. 00:11:03.000 --> 00:11:07.000 (Инээд) 00:11:07.000 --> 00:11:13.000 (Алга ташилт) 00:11:13.000 --> 00:11:16.000 Мэдээж би үүнийг гэнэтийн эгдүйцлээсээ болж хэлсэн. 00:11:16.000 --> 00:11:18.000 (Инээд) NOTE Paragraph 00:11:18.000 --> 00:11:22.700 Би нэг цуврал алуурчны тухай уншаад 00:11:22.710 --> 00:11:26.100 нийт Америкчуудын төлөөлөл байна гэж 00:11:26.100 --> 00:11:28.000 хэзээ ч бодохгүй байсан. 00:11:28.000 --> 00:11:31.340 Энэ нь би тэр оюутнаас илүү учраас биш, 00:11:31.340 --> 00:11:34.630 харин Америкийн соёл болон эдийн засаг хүчтэй болохоор тэр. 00:11:34.630 --> 00:11:36.710 Надад Америкийн талаар олон зохиол байгаа. 00:11:36.710 --> 00:11:40.000 Би Тайлер, Апдайк, Стайнбэк болон Гэйтскил нарыг уншиж байсан. 00:11:40.000 --> 00:11:43.000 Би Америкийн тухай ганцхан зохиол уншаагүй. NOTE Paragraph 00:11:43.000 --> 00:11:46.240 Хэдэн жилийн өмнө миний олж сонссоноор 00:11:46.240 --> 00:11:48.210 амжилттай яваа зохиолчид 00:11:48.210 --> 00:11:52.000 маш гунигт хүүхэд насыг өнгөрүүлсэн байх магадлалтай гэнэ. 00:11:52.000 --> 00:11:56.000 Аав ээжийн минь надад учруулсан муу зүйлсийг зохиох тухай би бодох болсон. 00:11:56.000 --> 00:11:58.000 (Инээд) 00:11:58.000 --> 00:12:02.700 Үнэндээ миний бага нас аз жаргал, инээд хөөр, хайр, 00:12:02.700 --> 00:12:05.000 гэр бүлийн ойр дотно харилцаагаар дүүрэн байсан. NOTE Paragraph 00:12:05.000 --> 00:12:09.000 Гэвч миний өвөө нар дүрвэгсдийн хуаранд өөд болцгоосон. 00:12:09.000 --> 00:12:13.000 Миний үеэл Полли шаардлагатай эмчилгээ авч чадаагүйн улмаас нас барсан. 00:12:13.000 --> 00:12:16.000 Миний дотны найз Околома онгоцны осолд орж 00:12:16.000 --> 00:12:19.000 галын машинд ус байгаагүйн улмаас өөд болсон. 00:12:19.000 --> 00:12:21.670 Би боловсролыг үнэлдэггүй 00:12:21.670 --> 00:12:24.000 цэргийн дарангуйлалт төрийн үед өсч хүмүүжсэн. 00:12:24.000 --> 00:12:27.000 Иймээс аав ээж маань заримдаа цалингаа авч чаддаггүй байсан. 00:12:27.000 --> 00:12:31.000 Намайг бага байхад өглөөний ундны жимсний чанамал алга болж, 00:12:31.000 --> 00:12:33.000 дараа нь цөцгийн тос, 00:12:33.000 --> 00:12:36.000 тэгээд талх маш үнэтэй болсон. 00:12:36.000 --> 00:12:39.000 Эцэст нь сүүг тодорхой хязгаартай зардаг болсон. 00:12:39.000 --> 00:12:42.000 Бидний айдаг төлөвлөгөөт улс төр 00:12:42.000 --> 00:12:45.730 бидний амьдралд орж ирсэн. NOTE Paragraph 00:12:45.730 --> 00:12:48.000 Энэ бүх түүх миний хэн гэдгийг тодорхойлно. 00:12:48.000 --> 00:12:52.000 Гэхдээ зөвхөн эдгээр сөрөг түүхэн дээр тулгуурлах нь 00:12:52.000 --> 00:12:55.000 миний туршлагыг үгүй хийж 00:12:55.000 --> 00:12:58.850 намайг бий болгосон бусад олон түүхийг алгасах болно. 00:12:58.910 --> 00:13:02.000 Өрөөсгөл ойлголт нь тодорхой нэг хэвийг бий болгодог. 00:13:02.000 --> 00:13:06.710 Ийм хэвд баригдсан түүх нь худал гэдэгт биш, 00:13:06.730 --> 00:13:09.000 харин дутуу байдаг. 00:13:09.000 --> 00:13:13.000 Тухайн нэг түүх цорын ганц түүх болж хувирдаг. NOTE Paragraph 00:13:13.000 --> 00:13:15.410 Мэдээж Африк бол гамшгаар дүүрэн тив мөн. 00:13:15.410 --> 00:13:19.000 Конго дахь аймшигт хүчирхийлэл шиг маш том асуудал, 00:13:19.000 --> 00:13:22.333 мөн Нигерт 5000 хүн 1 ажлын байранд 00:13:22.333 --> 00:13:25.666 хүсэлт гаргадаг хямармаар жишээ ч байна. 00:13:25.666 --> 00:13:29.000 Гэвч аюул гамшгаас өөр түүх ч мөн бий. 00:13:29.000 --> 00:13:33.000 Түүнийг ярих нь гамшигтай адил маш чухал. NOTE Paragraph 00:13:33.000 --> 00:13:35.000 Тодорхой бүс нутаг болон 00:13:35.000 --> 00:13:38.000 ард иргэдийн бүхий л түүхийг дурдалгүйгээр 00:13:38.000 --> 00:13:42.000 тухайн нутаг болон тухайн хүнтэй холбогдох боломжгүйг мэддэг байсан. 00:13:42.000 --> 00:13:45.000 Өрөөсгөл ойлголтын уршиг нь 00:13:45.000 --> 00:13:48.000 хүмүүсийн сайн сайн чанарыг гээгдүүлдэгт байна. 00:13:48.000 --> 00:13:52.000 Бидний адил тэгш байх эрхийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү болгодог. 00:13:52.000 --> 00:13:56.770 Биднийг ижил төстэй зүйлээс илүү ялгаатай талыг тодотгодог. NOTE Paragraph 00:13:56.770 --> 00:13:59.000 Мексикт зочлохоосоо өмнө 00:13:59.000 --> 00:14:03.000 би Америк болон Мексикийн аль алинаас нь 00:14:03.000 --> 00:14:05.000 цагаачлалын тухай сонссон бол яах вэ? 00:14:05.000 --> 00:14:08.550 Ээж надад Фидегийн гэр бүлийг ядуу боловч 00:14:08.550 --> 00:14:11.000 шаргуу хөдөлмөрлөдөг гэж хэлсэн бол яах бэ? 00:14:11.000 --> 00:14:13.730 Хэрвээ бидэнд Африкийн түүхийг 00:14:13.730 --> 00:14:17.000 дэлхий даяар дамжуулдаг телевиз байсан бол яах вэ? 00:14:17.000 --> 00:14:21.460 Нигерийн зохиолч Чинуа Ачебе юуг түүхийн тэнцвэр гэдэг вэ? NOTE Paragraph 00:14:21.460 --> 00:14:25.000 Миний өрөөний найз банкны ажлаа орхиод 00:14:25.000 --> 00:14:27.000 мөрөөдлөө даган хэвлэх үйлдвэр байгуулсан 00:14:27.000 --> 00:14:29.000 Нигерийн гайхамшигт залуу хэвлэн нийтлэгч 00:14:29.000 --> 00:14:32.000 Мукта Бакарейн тухай мэддэг байсан бол яах вэ? 00:14:32.000 --> 00:14:36.000 Нигерчүүд утга зохиол уншдаггүй гэх нийтлэг хийрхэл байсан. 00:14:36.000 --> 00:14:37.190 Тэр хүлээн зөвшөөрөөгүй. 00:14:37.190 --> 00:14:42.240 Хэрвээ уран зохиолыг хүмүүст хүрэлцээтэй болгон, боломжоор нь хангавал 00:14:42.240 --> 00:14:44.000 тэд уншина гэж тэр мэдсэн. NOTE Paragraph 00:14:44.000 --> 00:14:47.000 Тэр миний анхны романыг хэвлэсний дараа 00:14:47.000 --> 00:14:50.000 би Лагост телевизийн ярилцлаганд орохоор очсон. 00:14:50.000 --> 00:14:53.000 Тэнд ажилдаг эмэгтэй над дээр ирээд: 00:14:53.000 --> 00:14:56.150 "Надад таны зохиол их таалагдсан. Даан ч төгсгөл нь таалагдаагүй. 00:14:56.150 --> 00:14:59.000 Цуврал болгоод ингэж бичих хэрэгтэй..." гэсэн юм. 00:14:59.000 --> 00:15:02.000 (Инээд) 00:15:02.000 --> 00:15:05.000 Тэгээд дараагийн цувралдаа юу бичихийг ярьж эхэлсэн. 00:15:05.000 --> 00:15:08.000 Би баярлахаас гадна, сэтгэл минь их хөдөлсөн. 00:15:08.000 --> 00:15:11.000 Тэр эмэгтэй нөгөө ном унших учиргүй 00:15:11.000 --> 00:15:14.000 Нигерийн энгийн иргэдийн нэг байсан. 00:15:14.000 --> 00:15:15.740 Тэр ном уншихаар барахгүй 00:15:15.740 --> 00:15:17.490 романыг өмчлөн аваад 00:15:17.490 --> 00:15:21.000 дараагийн цувралдаа юу бичихийг минь заах эрхтэй гэж бодсон. NOTE Paragraph 00:15:21.000 --> 00:15:24.760 Өрөөний найз маань миний танил Фуми Ондаг мэддэг байсан бол яах вэ? 00:15:24.760 --> 00:15:28.000 Тэр аймшиггүй зоригтой ба Лагос хотын нэгэн телевизийн шоуг хөтөлдөг. 00:15:28.000 --> 00:15:31.390 Мөн бидний мартахыг хүсдэг түүхүүдийг ярьж өгөхөөр зориг шулуудсан. 00:15:31.410 --> 00:15:35.000 Миний өрөөний найз өнгөрсөн долоо хоногт Лагосын эмнэлэгт болсон 00:15:35.000 --> 00:15:38.000 зүрхний мэс ажилбарыг мэдсэн бол юу гэх байсан бол? 00:15:38.000 --> 00:15:42.000 Хэрвээ миний өрөөний найз Нигерийн орчин үеийн хөгжмийг мэддэг бол юу гэх вэ? 00:15:42.000 --> 00:15:45.000 Авъяаслаг хүмүүс англи болон пиджин, 00:15:45.000 --> 00:15:47.000 Игбо, Ёруба, Иёо хэлээр, 00:15:47.000 --> 00:15:50.620 Жэй Зи, Фелагаас эхлээд Боб Марли, 00:15:50.620 --> 00:15:54.000 тэдний дээд үеийнхнийг нийлүүлж хүртэл дуулж байна. 00:15:54.000 --> 00:15:55.326 Хэрвээ өрөөний найз маань 00:15:55.326 --> 00:15:58.460 эмэгтэйчүүд паспортоо шинэчлэхийн тулд нөхрөөсөө зөвшөөрөл авдаг 00:15:58.460 --> 00:16:01.470 хөгийн хуулийг эсэргүүцэхээр Нигерийн шүүхэд хандсан 00:16:01.480 --> 00:16:05.360 эмэгтэй хуулчийн тухай мэддэг байсан бол юу гэх байсан бол? 00:16:05.380 --> 00:16:09.000 Миний өрөөний найз Нолливудын талаар, техник хэрэгсэл хангалтгүй ч, 00:16:09.000 --> 00:16:13.000 шинэлэг кино хийдэг бүтээлч хүмүүсийн талаар мэддэг байсан бол яах бол? 00:16:13.000 --> 00:16:15.120 Маш алдартай эдгээр кино нь 00:16:15.130 --> 00:16:19.970 Нигерчүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэдгийг харуулсан шилдэг жишээ. 00:16:20.000 --> 00:16:24.010 Тэр бас үс гайхалтай сүлждэг үсчнийг маань залгадаг үс худалдах 00:16:24.010 --> 00:16:27.000 шинэ бизнес эхлүүлсэн тухай мэддэг байсан бол яах вэ? 00:16:27.000 --> 00:16:31.060 Эсвэл шинэ бизнес эхлүүлдэг ч, заримдаа бүтэлгүйтдэг, 00:16:31.060 --> 00:16:34.990 гэхдээ мөрөөдөлдөө үнэнч үлддэг сая гаруй бусад нигерчүүдийн тухай ч мөн адил. NOTE Paragraph 00:16:35.000 --> 00:16:37.410 Би гэртээ байхдаа ихэнх Нигерчүүдийн адил 00:16:37.410 --> 00:16:40.000 өдөр тутам зарим зүйлд их бухимддаг. 00:16:40.000 --> 00:16:42.790 Манай дэд бүтэц, бүтэлгүйтсэн засгийн газар, 00:16:42.790 --> 00:16:45.330 бас гайхмаар хүлцэнгүй, 00:16:45.330 --> 00:16:49.000 засгийн газрын ачаар биш, харин өөрсдөө саад бэрхшээлийг давж 00:16:49.000 --> 00:16:51.000 өсөн дэвжиж буй хүмүүс. 00:16:51.000 --> 00:16:54.150 Би зун бүр Лагост зохиол бичих хичээл заадаг. 00:16:54.150 --> 00:16:57.000 Хичнээн их хүн энэ хичээлд суухаар бүртгүүлж, 00:16:57.000 --> 00:17:00.000 ямар олон хүн зохиол бичиж, түүхээ хүүрнэхийг хүсч байгааг 00:17:00.000 --> 00:17:02.000 харахад гайхалтай. NOTE Paragraph 00:17:02.000 --> 00:17:05.000 Нигер дэх хэвлэлийн төвтэйгээ хамтран би Фарафина Траст хэмээх 00:17:05.000 --> 00:17:07.000 ашгийн бус байгууллага нээсэн. 00:17:07.000 --> 00:17:10.000 Бидэнд шинэ номын сан барих, 00:17:10.000 --> 00:17:12.000 одоо байгаа номын сангуудыг засварлах, 00:17:12.000 --> 00:17:14.430 номын сандаа юу ч гүй 00:17:14.430 --> 00:17:16.460 улсын сургуулиудыг номоор хангах, 00:17:16.460 --> 00:17:19.000 өөрийн түүхээ хүүрнэхийг хүсч буй бүх хүмүүст зориулан 00:17:19.000 --> 00:17:22.060 унших болон бичих хичээлүүд маш олныг зохион байгуулах 00:17:22.060 --> 00:17:24.000 олон том мөрөөдөл бий. 00:17:24.000 --> 00:17:26.000 Түүх бол маш чухал. 00:17:26.000 --> 00:17:28.000 Олонх нь чухал байдаг. 00:17:28.000 --> 00:17:32.000 Түүхүүд хоосруулах, гүтгэх зорилгоор ашиглагддаг байсан. 00:17:32.000 --> 00:17:36.000 Гэхдээ тэд бас хүч чадал өгөх, хүнлэг болгоход ашиглагдаж болно. 00:17:36.000 --> 00:17:39.000 Түүхүүд хүний нэр хүндийг унагаж чадна. 00:17:39.000 --> 00:17:43.740 Гэхдээ тэд бас унасан нэр хүндийг сэргээж чадна. NOTE Paragraph 00:17:43.740 --> 00:17:46.000 Америкийн зохиолч Алис Вокер 00:17:46.000 --> 00:17:49.990 өөрийн өрнөдөөс нүүж ирсэн хамаатнуудыхаа тухай бичсэн байдаг. 00:17:50.000 --> 00:17:51.660 Тэр тэднийг танилцуулахдаа 00:17:51.660 --> 00:17:55.000 өрнөдөд орхиод явж буй амьдралыг нь номондоо харуулсан. 00:17:55.000 --> 00:17:59.000 "Тэд суугаад, тэр номыг уншиж, 00:17:59.000 --> 00:18:05.000 миний уншиж өгөхийг мөн сонсоод л, диваажинд ирсэн мэт санагдсан." 00:18:05.000 --> 00:18:08.000 Би ийм нэгэн бодлоор яриагаа дуусгая: 00:18:08.000 --> 00:18:11.000 "Бид өрөөсгөл, нэг талын ойлголтыг үгүйсгэснээр, 00:18:11.000 --> 00:18:14.000 хэзээ ч аливаа газрын тухай 00:18:14.000 --> 00:18:16.520 ганц түүх байдаггүйг ойлгосноор 00:18:16.520 --> 00:18:18.620 бид нэг төрлийн диваажинд очих болно." 00:18:18.620 --> 00:18:20.000 Баярлалаа. 00:18:20.000 --> 00:18:26.440 (Алга ташилт)