Биеийн хэл бодож байгаагаас чинь чухал
-
0:01 - 0:06Би та нарт нарийн техник шаардахгүй
нэгэн үнэгүй арга зааж өгье. -
0:06 - 0:09Та зөвхөн хоёрхон минутын турш
-
0:09 - 0:13байрлалаа өөрчлөхөд хангалттай.
-
0:13 - 0:16Гэхдээ би яагаад гэдгийг хэлэхээсээ өмнө
-
0:16 - 0:20та бүхнийг бие болон хөдөгөөнөө
нэг анзаарахыг хүсье. -
0:20 - 0:22Та нарын хэд нь өөрийгөө хумиж
жижигхэн болгож байна? -
0:22 - 0:27Магадгүй бөгтийж, хөлөө зөрүүлж,
нэг хөлөөрөө нөгөөгөө ороодог. -
0:27 - 0:30Заримдаа бид нар ингэж гараа барьдаг.
-
0:30 - 0:33Заримдаа бүр тэлдэг.
(Инээд) -
0:33 - 0:36Би таныг харж байна шүү.
(Инээд) -
0:36 - 0:39Таныг яг одоо ямар хөдөлгөөн хийж
байгаагаа анзаарахыг хүсье. -
0:39 - 0:41Удахгүй эргээд энэ талаар ярих болно.
-
0:41 - 0:44Хэрвээ энэ бяцхан залийг сурчихвал
-
0:44 - 0:47таны амьдралыг хэрхэн өрнөхийг мэдэгдэхүйц
өөрчилнө гэж би найдаж байна. -
0:47 - 0:52Биеийн хэл нь биднийг
үнэхээр гайхшруулдаг. -
0:52 - 0:56Ялангуяа бусдын биеийн хэл
их сонирхол татдаг. -
0:56 - 1:00Та нар мэднэ дээ.
(Инээд) -
1:00 - 1:05Эв хавгүй харилцаа, инээмсэглэл,
-
1:05 - 1:09зэвүү хүрмээр харц,
эв муутайгаар нүдээ ирмэх, -
1:09 - 1:12эсвэл зүгээр л гар барих ч байж болно.
-
1:12 - 1:15Тайлбарлагч: Тэд 10 дугаарт ирж байна.
-
1:15 - 1:20Хардаа, энэ азтай цагдаа АНУ-ын
ерөнхийлөгчтэй гар барьчихлаа. -
1:20 - 1:25Дараа нь ерөнхий сайдтай... барьсангүй.
(Инээд) (Алга ташилт) -
1:25 - 1:27(Инээд) (Алга ташилт)
-
1:27 - 1:31Эми Кадди: Гар барьсан
эсвэл бариагүй тухай -
1:31 - 1:34бид хэдэн долоо хоногийн турш ярьж болно.
-
1:34 - 1:36BBC суваг, New York Times сонин хүртэл.
-
1:36 - 1:40Үүнээс харахад үггүй харилцаа буюу
-
1:40 - 1:43биеийн хэл эсвэл нийгмийн шинжлэх
ухаанчдын хэлдгээр үггүй илэрхийлэл нь -
1:43 - 1:46нэг төрлийн хэл,
тиймээс холбоо гэсэн үг. -
1:46 - 1:48Холбоо гэхээр харилцаа санаанд ордог.
-
1:48 - 1:51Тэгэхээр таны биеийн хэл
надад юу гэж байна вэ? -
1:51 - 1:54Минийх юу гэж байна вэ?
-
1:54 - 1:59Энэ үндэслэлтэй зүйл гэдгийг
харуулах олон шалтгаан бий. -
1:59 - 2:00Нийгмийн ухааны эрдэмтэд
-
2:00 - 2:04бидний болон бусад хүмүүсийн биеийн хэл
-
2:04 - 2:06ямар сэтгэгдэл төрүүлдэг тухай
маш их судалгаа хийсэн. -
2:06 - 2:10Бид биеийн хэлэн дээр үндэслэн
хоромхон зуур дүгнэлт хийдэг. -
2:10 - 2:14Тэдгээр нь амьдралын нэн чухал үр дүнг
урьдчилан хэлж чаддаг. -
2:14 - 2:17Жишээ нь, хэнийг ажилд авах эсвэл
дэвшүүлэх, хэнийг болзоонд урих гэх мэт. -
2:17 - 2:22Тухайлбал, Тафтс Их Сургуулийн судлаач
Налини Амбади -
2:22 - 2:27хүмүүс эмч өвчтөн хоёрын
харилцааг харуулсан 30 секундын -
2:27 - 2:30дуу авиагүй бичлэгийг үзээд
-
2:30 - 2:32эмчийн хандлагын талаар дүгнэлт хийсэн.
-
2:32 - 2:35Тэгээд тэр эмчийг өвчтөн нь шүүхэд
өгөх эсэхийг зөв таамагласан. -
2:35 - 2:38Энэ нь эмчийн чадвараас
хамааралгүй байсан ба -
2:38 - 2:40харин эмч бидэнд хэр таалагдсан,
-
2:40 - 2:42харилцаа нь ямар байсан нь илүү чухал.
-
2:42 - 2:45Илүү сонирхолтой нь, Принстон
Их Сургуулийн судлаач Алекс Тодоров -
2:45 - 2:49нэр дэвшигчдийн нэг секундын
царайны илрэлээр -
2:49 - 2:53АНУ-ын сенатын болон мужийн захирагчийн
сонгуулийн үр дүнг -
2:53 - 2:5770 хувийн оновчтой таамагладгийг,
-
2:57 - 2:59тэр байтугай цахим ертөнцөд
-
2:59 - 3:03сэтгэл хөдлөлийн тэмдэгтүүдийг
сайн ашиглаж чадвал -
3:03 - 3:06илүү үнэ цэнэтэй хэлэлцээр хийдгийг
тус тус харуулсан. -
3:06 - 3:09Мэдээж буруу ашигладаг бол
энэ тийм ч сайхан санаа биш. -
3:09 - 3:13Тиймээс үггүй илэрхийллийн тухай ярихад,
бид бусдыг хэрхэн дүгнэдэг, -
3:13 - 3:15биднийг хэрхэн дүгнэдэг,
мөн үр дагаврын тухай боддог. -
3:15 - 3:17Гэвч бидний энэ илэрхийллийн нөлөөлдөг
-
3:17 - 3:21өөр нэг хүлээн авагчийг буюу
өөрсдийгөө мартдаг. -
3:21 - 3:24Бидэнд өөрсдөд маань ч гэсэн бидний
-
3:24 - 3:26биеийн хэл, оюун ухаан, мэдрэмж,
бие махбодь нөлөөлдөг. -
3:26 - 3:29Ямар биеийн хэлийг би хэлээд байна вэ?
-
3:29 - 3:32Би бол сэтгэл судлаач,
өрөөсгөл хандлагыг судалдаг. -
3:32 - 3:35Мөн нэр хүндтэй бизнесийн
сургуульд багшилдаг. -
3:35 - 3:39Тиймээс би эрх мэдлийн тухай
сонирхох нь гарцаагүй байсан. -
3:39 - 3:43Ялангуяа эрх мэдэл болон давамгайллын
-
3:43 - 3:45биеийн хэлийг их сонирхох болсон.
-
3:45 - 3:48Эрх мэдэл, давамгайллын
биеийн хэл гэж юу вэ? -
3:48 - 3:50Одоо тайлбарлая.
-
3:50 - 3:53Амьтны ертөнцөд энэ нь сунах үйлдэл.
-
3:53 - 3:56Өөрийгөө том болгон сунгаж,
-
3:56 - 3:59илүү зай эзэлж, нээлттэй болгодог.
-
3:59 - 4:01Нээлттэй болгох нь чухал.
-
4:01 - 4:03Бүх амьтдад хамаатай.
-
4:03 - 4:06Зөвхөн мичний төрөлд биш.
-
4:06 - 4:09Хүмүүс ч мөн адил.
(Инээд) -
4:09 - 4:14Хүн өөрийгөө тухайн мөчид
хүчирхэгээр мэдрэх үедээ -
4:14 - 4:16аль алийг нь хийдэг.
-
4:16 - 4:19Хамгийн сонирхолтой нь эндээс
-
4:19 - 4:23энэ хөдөлгөөний нэгдсэн утга болон
маш эртнийх гэдэг нь харагдаж байна. -
4:23 - 4:25Энэ бахархал гэдэг хөдөлгөөнийг
-
4:25 - 4:28Жессика Трэйси сайн судалсан.
-
4:28 - 4:31Түүний олж мэдсэнээр, хараатай болон
-
4:31 - 4:33төрөлхийн хараагүй хүмүүс бүгд
-
4:33 - 4:36биеийн хүчний тэмцээнд
ялахдаа үүнийг хийдэг байна. -
4:36 - 4:38Тэдгээр хүмүүс барианд орж
ялалтад хүрэхдээ -
4:38 - 4:40урд нь харж байсан эсэхээс үл хамааран
-
4:40 - 4:41үүнийг хийдэг.
-
4:41 - 4:44Хоёр гараа V хэлбэртэй болгож,
эрүүгээ дээш өргөдөг. -
4:44 - 4:47Харин бид хүчгүй мэдрэмж
төрсөн үедээ -
4:47 - 4:48яг эсрэгээр нь хийдэг.
-
4:48 - 4:51Бид хаалт үүсгэж биеэ ороодог.
-
4:51 - 4:52Өөрсдийгөө жижиг болгодог.
-
4:52 - 4:54Дэргэдэх хүнтэйгээ мөргөлдөхийг хүсдэггүй.
-
4:54 - 4:57Хүн болон амьтад адилхан үйлдэл хийдэг.
-
4:57 - 5:02Хүч чадал ба сул дорой байдлыг
нэгтгэхэд ийм болдог. -
5:02 - 5:05Хүч чадлын тухайд бид юу хийдэг вэ гэвэл
-
5:05 - 5:07бид нэг нэгнийхээ биеийн хэлийг нөхдөг.
-
5:07 - 5:10Хэн нэгэн бидэнд маш хүчирхэг санагдвал
-
5:10 - 5:12бид жижиг болдог.
Тэднийг дуурайдаггүй. -
5:12 - 5:14Тэднээс эсрэгээр хийдэг.
-
5:14 - 5:17Энэ үйлдэлийг хичээл дээр ажиглахад
-
5:17 - 5:20би юуг анзаарсан бэ?
-
5:20 - 5:27Магистрын оюутнууд бүх л төрлийн хүчирхэг
хөдөлгөөнүүд харуулдгийг анзаарсан. -
5:27 - 5:29Зарим нь яг шог зураг шиг
-
5:29 - 5:34ангид орж ирээд шууд ангийн голд
хичээл ч эхлээгүй байхад суудлаа эзэлдэг. -
5:34 - 5:36Бүх зайг эзлэхийг хүссэн мэт.
-
5:36 - 5:38Ерөнхийдөө нилээн ханхайж суудаг.
-
5:38 - 5:40Гараа яг ингэж өргөдөг.
-
5:40 - 5:44Зарим хүмүүс нурж унах гэж
байгаа юм шиг л орж ирнэ. -
5:44 - 5:45Орж ирэнгүүт нь харагдана.
-
5:45 - 5:48Тэдний нүүр, биен дээр нь бичээстэй.
-
5:48 - 5:50Тэд сандал дээр суугаад
биеэ жижигрүүлдэг. -
5:50 - 5:53Бас гараа өргөхдөө ингэж өргөдөг.
-
5:53 - 5:55Би хэдэн зүйл эндээс анзаарсан.
-
5:55 - 5:56Нэг нь тийм ч гайхмаар биш.
-
5:56 - 5:59Хүйсийн ялгаатай хамааралтай.
-
5:59 - 6:04Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй ингэдэг.
-
6:04 - 6:07Эртнээс хойш эмэгтэйчүүд
хүч муутай мэт байсан. -
6:07 - 6:09Энэ тийм ч гайхмаар биш.
-
6:09 - 6:11Харин нөгөө нь биеийн хэл
-
6:11 - 6:15оюутнуудын хичээлийн идэвхтэй
-
6:15 - 6:17холбоотой байсан юм.
-
6:17 - 6:20Энэ Бизнесийн удирдлагын магистрын
ангид маш чухал. -
6:20 - 6:23Учир нь тэдний дүнгийн тэн хагасыг
хичээлийн идэвхээр тооцдог. -
6:23 - 6:27Бизнесийн сургуулиуд хүйсийн дүнгийн
зөрүүтэй байдалтай тулгарсан. -
6:27 - 6:30Яг ижилхэн чадвартай эрэгтэй,
эмэгтэй хүмүүсийг авдаг ч, -
6:30 - 6:33дараа нь эдгээр дүнгийн ялгаа гарч ирнэ.
-
6:33 - 6:36Зарим нэг талаараа хичээлийн
идэвхтэй холбоотой санагдана. -
6:36 - 6:38Ингээд би ингэж бодсон юм.
-
6:38 - 6:42Оюутнууд ингээд орж ирээд
хичээлд оролцож байна. -
6:42 - 6:45Тэгээд хүмүүс хичээлд
оролцож буй мэт дүр исгэх нь -
6:45 - 6:47тэдний идэвхийг үнэхээр
нэмэгдүүлэх болов уу? -
6:47 - 6:51Би өөрийн гол хамтрагч болох Беркелейн
Их Сургуулийн судлаач Дэна Карнитай хамт -
6:51 - 6:55зорилгодоо хүртлээ дүр исгэж
болох эсэхийг мэдэхийг хүссэн. -
6:55 - 6:58Хэсэг хугацаанд ямар нэг зүйл хийх нь
-
6:58 - 7:00эцэст нь биеэ авч явах байдалд нөлөөлж
-
7:00 - 7:02илүү хүчирхэг санагдуулах болов уу?
-
7:02 - 7:05Биеийн хэл бусад хүмүүс биднийг
хэрхэн ойлгож хүлээж авдгийг -
7:05 - 7:07захирдаг гэж бид мэднэ.
Маш олон нотолгоо байдаг. -
7:07 - 7:10Гэхдээ бидний гол асуулт:
"Биеийн хэл нь бид өөрсдийгөө ойлгож -
7:10 - 7:13хүлээж авах байдалд нөлөөлөх үү?"
гэдэг байсан. -
7:13 - 7:16Зарим нэг нотолгоо бий.
-
7:16 - 7:21Жишээ нь, бид аз жаргалтай
байхдаа инээмсэглэдэг. -
7:21 - 7:23Гэхдээ бид үзгээ амандаа зуугаад
-
7:23 - 7:27хүчээр инээхэд аз жаргалтай
мэдрэмж бас төрдөг. -
7:27 - 7:29Аль аль талаасаа нөлөөлнө.
-
7:29 - 7:33Хүчирхэг байх тухайд мөн адил.
-
7:33 - 7:36Тиймээс хүчирхэг санагдсан үедээ
-
7:36 - 7:37ингэх магадлалтай.
-
7:37 - 7:43Гэхдээ бас өөрийгөө хүчирхэг гэж бодоход
-
7:43 - 7:47жинхэнээсээ хүчирхэг болох талтай.
-
7:47 - 7:49Хоёр дах асуулт маань
-
7:49 - 7:53бидний бодол үйл хөдлөлийг маань
өөрчилдөг юм чинь, -
7:53 - 7:57үйл хөдлөл маань бодлыг
бас өөрчилж чадах уу? -
7:57 - 8:00Хүч чадлын тухайд бодол гэдэг нь
-
8:00 - 8:01юуг хэлээд байна вэ?
-
8:01 - 8:03Миний хэлж байгаа бодол, мэдрэмжүүд болон
-
8:03 - 8:07бусад тэдгээрийг бий болгодог
бие махбодийн бодит зүйл бол -
8:07 - 8:10миний хувьд дааврууд байсан юм.
-
8:10 - 8:14Хүчтэй болон хүчгүй хүмүүсийн бодол санаа
юугаараа ялгаатай вэ? -
8:14 - 8:19Хүчирхэг хүмүүс илүү нүүрэмгий,
өөртөө итгэлтэй, -
8:19 - 8:23эерэг бодолтой байдаг нь тийм ч их
гайхах байх зүйл биш ээ. -
8:23 - 8:26Тэд бүр аз сорьсон тоглоомонд хүртэл
хожно гэдэгтээ итгэдэг. -
8:26 - 8:30Тэд илүү цар хүрээтэй сэтгэдэг.
-
8:30 - 8:33Маш олон ялгаатай.
Тэд илүү их эрсдэл хийдэг. -
8:33 - 8:35Тиймээс хүчтэй, хүчгүй хүний хооронд
маш их ялгаа бий. -
8:35 - 8:39Биеийн онцлогийн хувьд ч гэсэн
-
8:39 - 8:44хоёр гол даавар ялгардаг:
тестостерон буюу ноёрхлын даавар, -
8:44 - 8:46кортизол буюу стрессийн даавар.
-
8:46 - 8:53Мичний төрлийн амьтдын хүчирхэг
эр хүйстнүүд -
8:53 - 8:57тестостероны хэмжээ өндөр,
кортизолын хэмжээ бага байдаг ба -
8:57 - 9:00хүчирхэг, амжилттай удирдагчид
-
9:00 - 9:03мөн өндөр тестостерон,
бага кортизолтой байдаг. -
9:03 - 9:04Энэ юу гэсэн үг вэ?
-
9:04 - 9:07Хүч чадал гэхээр зөвхөн тестостерон
хүмүүсийн санаанд ордог. -
9:07 - 9:09Учир нь энэ даавар
давамгайллыг илэрхийлдэг. -
9:09 - 9:13Хүч чадал нь мөн стресст үзүүлдэг
хариу үйлдэлтэй холбоотой. -
9:13 - 9:15Тэгэхээр та хүчирхэг удирдагчийг
-
9:15 - 9:18өндөр тестостеронтой, стресст өртөмтгий
байгаасай гэж хүсч байна уу? -
9:18 - 9:20Үгүй л болов уу.
-
9:20 - 9:23Та илүү хүчирхэг, нүүрэмгий,
ноёрхогч бөгөөд -
9:23 - 9:27стресст өртөмтгий, идэвхгүй
хүнийг хүсэхгүй байх. -
9:27 - 9:31Бидний мэдэхээр мичний төрөлд
-
9:31 - 9:37толгойлогч нь ямар нэг
үүрэг хүлээж авдаг шиг, -
9:37 - 9:39хэн нэг хүн төстэй үүрэг хэдхэн хоногт
-
9:39 - 9:42хүлээж авах бол түүний
тестостерон мэдэгдэхүйц нэмэгдэж, -
9:42 - 9:46кортизол нь буурсан байдаг.
-
9:46 - 9:49Ингээд бид хүний бие бодлыг нь
бий болгодог гэсэн нотолгоотой болсон. -
9:49 - 9:51Ямартай ч нүүрний хувирлын тухайд.
-
9:51 - 9:55Мөн тэдгээр үүргийн өөрчлөлт нь
бодол санаанд нөлөөлдөг. -
9:55 - 9:58Үүрэг нь маш багаар
-
9:58 - 10:01өөрчлөгдөхөд яах бол?
-
10:01 - 10:03Яг энэ багахан туршилт шиг.
-
10:03 - 10:06Хоёрхон минут ингэж зогсох нь
-
10:06 - 10:09таныг хүчирхэг болгоно гэвэл ямар вэ дээ.
-
10:09 - 10:12Бид яг үүнийг туршиж үзсэн юм.
-
10:12 - 10:16Хүмүүсийг туршилтын өрөөнд авчраад
багахан туршилт хийсэн. -
10:16 - 10:19Хоёр минутын турш тэдгээр хүмүүс
-
10:19 - 10:23нэг бол хүчирхэг эсвэл
сул дорой байрлал авсан. -
10:23 - 10:25Эдгээрээс тавхан байрлалыг харуулъя.
-
10:25 - 10:28Гэхдээ тэр хүмүүс хоёрыг нь л авсан.
-
10:28 - 10:30Энэ нэг нь байна.
-
10:30 - 10:32Дахиад хоёр.
-
10:32 - 10:37Энийг нийгмийн сүлжээнд
"Шидэт эмэгтэй" гэж нэрлэсэн. -
10:37 - 10:38Энэ дахиад хоёр байна.
-
10:38 - 10:40Суух эсвэл зогсох гээд аль нь ч болно.
-
10:40 - 10:42Энэ сул дорой байрлалууд.
-
10:42 - 10:46Өөрийгөө эвхээд жижигхэн болгосон.
-
10:46 - 10:49Энэ бол маш сул дорой байрлал.
-
10:49 - 10:52Хүзүүгээ гараараа оролдох нь
өөрийгөө маш ихээр хамгаалдаг. -
10:52 - 10:54Ийм маягаар хийдэг.
-
10:54 - 10:57Тэд орж ирээд хуруу шилэнд шүлсээ хийнэ.
-
10:57 - 11:00Тэгээд бид "Хоёр минут ингээрэй" гэнэ.
-
11:00 - 11:01Тэд байрлалуудын зургийг харахгүй.
-
11:01 - 11:03Хүч чадлын тухай сануулахгүй хүсээгүй.
-
11:03 - 11:05Тэднийг өөрсдийг мэдрүүлэхийг хүссэн.
-
11:05 - 11:07Тэгээд хоёр минут үүнийг хийсэн.
-
11:07 - 11:11Дараа нь "Та хэр хүчирхэг санагдаж байна?"
гэж янз бүрийн хэмжээг асууна. -
11:11 - 11:13Бас мөрийтэй тоглох боломж олгосон.
-
11:13 - 11:16Эцэст нь шүлсийг нь дахин шинжилсэн.
-
11:16 - 11:18Туршилт маань ингээд л боллоо.
-
11:18 - 11:19Бидний олж мэдсэн зүйл бол энэ:
-
11:19 - 11:22эрсдэл даах чадвар буюу
мөрийтэй тоглоомны тухайд -
11:22 - 11:25хүчирхэг байрлалтай үедээ
-
11:25 - 11:2786 хувь нь тоглосон.
-
11:27 - 11:29Харин сул дорой байрлал авсан бол
-
11:29 - 11:33зөвхөн 60 хувь нь л тоглосон.
Энэ бол маш том зөрүү. -
11:33 - 11:35Тестостероны хувьд,
-
11:35 - 11:38анх ирэхдээ байсан хэмжээнээс
-
11:38 - 11:43хүчирхэг байрлалтай нь
20 хувиар нэмэгдсэн. -
11:43 - 11:47Харин хүчгүйгийнх нь 10 хувиар буурсан.
-
11:47 - 11:49Мөн л хоёрхон минутын дотор
энэ өөрчлөлт гарсан. -
11:49 - 11:51Кортизолын тухайд гэвэл
-
11:51 - 11:55Хүчирхэг хүмүүсийнх 25 хувиар буурч,
-
11:55 - 11:59хүчгүй хүмүүсийнх 15 хувиар нэмэгдсэн.
-
11:59 - 12:02Хоёрхон минутын дотор л
дааврын өөрчлөлт гарч -
12:02 - 12:05тархи хүнийг нэг бол нүүрэмгий,
-
12:05 - 12:08өөртөө итгэлтэй, чөлөөтэй болгож,
-
12:08 - 12:12эсвэл стресст өртөмтгий,
сэтгэл санаагаар унагаж байсан. -
12:12 - 12:16Ийм мэдрэмж бидэнд төрж байсан, тийм үү?
-
12:16 - 12:21Тиймээс биеийн хэл нь бидний бодол,
мэдрэмжийг удирддаг. -
12:21 - 12:23Зөвхөн бусдад ч биш,
бидэнд бас хамаатай. -
12:23 - 12:26Мөн бие маань бодолд нөлөөлнө.
-
12:26 - 12:28Харин дараагийн асуулт бол мэдээж
-
12:28 - 12:30хэдэн минут байрлал авах нь
-
12:30 - 12:32амьдралд ач холбогдолтой
өөрчлөлт хийж чадах уу? -
12:32 - 12:36Сая зүгээр л нэг өрөөнд орж нэг
даалгаварт хоёрхон минут зарцуулсан. -
12:36 - 12:38Үүнийг хаана бодитоор ашиглаж болох вэ?
-
12:38 - 12:40Бидэнд энэ мэдээж сонин байсан.
-
12:40 - 12:46Үүнийг хаана ашиглаж болох вэ гэхээр
дүгнэгдэхүйц нөхцөл байдал юм. -
12:46 - 12:49Жишээ нь, нийгмийн зүгээс
аюултай нөхцөл байдал. -
12:49 - 12:52Таныг хаана дүгнэж цэгнэж байдаг вэ?
Найз нөхдөөрөө юу? -
12:52 - 12:55Өсвөр үеийнхэнд бол сургууль дээрээ
өдрийн хоолны үеэр. -
12:55 - 12:58Зарим хүмүүсийн хувьд сургуулийн
захиргааны уулзалтын үеэр үг хэлэх. -
12:58 - 13:02Магадгүй санал өгөх,
над шиг ийм илтгэл тавих эсвэл -
13:02 - 13:05ажлын ярилцлаганд орох байж болно.
-
13:05 - 13:07Бид хүмүүст хамгийн их тохиолддогийг нь
сонгохоор шийдсэн. -
13:07 - 13:10Ихэнх хүмүүсийн тулгарч байсан нь
ажлын ярилцлага байсан. -
13:10 - 13:13Бид үр дүнг нь нийтлүүлсэн.
-
13:13 - 13:15Тэгэхэд хэвлэл мэдэллийнхэн их шуугисан.
-
13:15 - 13:17Тэд: "Ярилцлаганд орохдоо
-
13:17 - 13:19ингэх ёстой юм байна, тийм үү?" гээд л.
-
13:19 - 13:20(Инээд)
-
13:20 - 13:22Бид мэдээж их эмээсэн.
-
13:22 - 13:25"Үгүй дээ, үгүй. Бид тийм санаа илэрхийлэх
гээгүй юм шүү" гэсэн. -
13:25 - 13:27Яасан ч битгий тэгээрэй.
-
13:27 - 13:30Энэ бол таны бусад хүмүүстэй
хэрхэн ярилцах тухай биш. -
13:30 - 13:32Харин таныг өөртэйгээ
ярилцахыг хэлж байна. -
13:32 - 13:34Ажлын ярилцлаганд орохын өмнө юу хийх вэ?
Ингээрэй. -
13:34 - 13:37Та суугаад, iPhone эсвэл Андройд
утас руугаа ширтээд -
13:37 - 13:39хэнийг ч үлдээчихгүйг хичээх болно.
-
13:39 - 13:41Тэмдэглэлээ хараад
-
13:41 - 13:43бөгтийсөөр өөрийгөө хумина.
-
13:43 - 13:45Харин таны хийх ёстой зүйл бол энэ.
-
13:45 - 13:48Жишээ нь, угаалгын өрөөнд.
Үүнийг хий, өөртөө хоёр минут зарцуул. -
13:48 - 13:50Бид үүнийг л шалгахыг хүссэн.
-
13:50 - 13:52Хүмүүсийг өрөөнд оруулаад,
-
13:52 - 13:55дахин хүчтэй болон хүчгүй
байрлал авахуулж, -
13:55 - 13:58дараа нь маш хэцүү
ажлын ярилцлаганд оруулсан. -
13:58 - 14:02Таван минут үргэлжилнэ.
Тэдний бичлэгийг хийсэн. -
14:02 - 14:04Тэдэнд бас үнэлгээ өгсөн.
-
14:04 - 14:08Шүүгчдийг биеийн хэлээ
маш сайн удирдаж байхаар бэлтгэсэн. -
14:08 - 14:10Тэд ингэж л харагдана.
-
14:10 - 14:12Энэ хүн тантай ярилцлага
хийж байна гэж төсөөл. -
14:12 - 14:17Таван минутын турш яах ч үгүй.
Энэ байцаагдахаас хэцүү. -
14:17 - 14:19Хүмүүс үүнийг үзэн яддаг.
-
14:19 - 14:22Энэ бол Мэрриан ЛэФрэнсийн нэрлэснээр
"нийгэм дэх шигддэг элс". -
14:22 - 14:24Кортизолыг дээд цэгт хүргэнэ.
-
14:24 - 14:26Энэ бол саяны ажлын ярилцлага.
-
14:26 - 14:28Бид юу болохыг харахыг хүссэн.
-
14:28 - 14:32Кодлох хүмүүст дөрвөн бичлэгийг үзүүлсэн.
-
14:32 - 14:35Тэд таамаг болон нөхцөл байдлын
талаар юу ч мэдэхгүй. -
14:35 - 14:38Хэн ямар байрлал авсан
гэдгийг гадарлаагүй байж байгаад -
14:38 - 14:42тэдгээр бичлэгүүдийг үзсэн.
-
14:42 - 14:45Тэгээд тэд “Бид эдгээр хүмүүсийг
ажилд авмаар байна” гэж -
14:45 - 14:47бүх хүчирхэг байрлал авсан
хүмүүсийг хэлсэн. -
14:47 - 14:49"Эдгээр хүмүүсийг ажилд авахгүй.
-
14:49 - 14:51Харин ч илүү өргөсөн үнэлгээ өгсөн" гэсэн.
-
14:51 - 14:54Юу нөлөөлж байна вэ?
-
14:54 - 14:56Ярианы утга нь чухал биш.
-
14:56 - 14:59Харин тэд өөрийгөө хэр их
дайчилж байгаа нь чухал. -
14:59 - 15:02Учир нь бид ур чадварын
үзүүлэлтүүдийг нь дүгнэж байсан. -
15:02 - 15:05Жишээ нь, хариултын бүтэц нь
дэс дараатай байсан эсэх. -
15:05 - 15:08Хэр сайн байсан? Ямар мэргэшилтэй вэ?
-
15:08 - 15:10Эдгээрээс бусад нь нөлөөлөхгүй.
-
15:10 - 15:11Иймэрхүү үзүүлэлтүүд.
-
15:11 - 15:13Өөрийгөө жинхэнэ утгаар нь харуулж байсан.
-
15:13 - 15:15Өөрсдийгөө л харуулсан.
-
15:15 - 15:17Тэд зөвхөн цэвэр өөрийгөө,
-
15:17 - 15:20ямар нэг халхавчгүйгээр харуулсан.
-
15:20 - 15:24Энэ шууд болон шууд бусаар
нөлөөлж байсан. -
15:24 - 15:27Би хүмүүст:
-
15:27 - 15:31"Бидний бие бодлыг, харин бодол бидний
биеэ авч явах байдлыг өөрчилнө. -
15:31 - 15:33Энэ нь эцэстээ үр дүнг өөрчилнө."
-
15:33 - 15:35Харин тэд: "Нэг л хуурамч
санагдаад байна" гэдэг. -
15:35 - 15:37"Чадтал нь сайн жүжиглэ" гэдэг.
-
15:37 - 15:39"Энэ би биш.
-
15:39 - 15:42Би зорьсондоо хүрсэн хэрнээ
залилагч шиг баймааргүй байна. -
15:42 - 15:44Би мэхлэгч байхыг хүсэхгүй байна.
-
15:44 - 15:48Би тэнд байх ёстой учраас л
очсон мэт баймааргүй байна" гээд л. -
15:48 - 15:50Энэ надад их ойр санагдсан юм.
-
15:50 - 15:53Би та бүхэнд залилагч шиг байж
-
15:53 - 15:56өөрийгөө тэнд байх ёсгүй мэт
бодох талаар нэгэн түүх ярья. -
15:56 - 15:59Би 19 настайдаа
маш хүнд осолд орсон. -
15:59 - 16:02Машинаасаа шидэгдэж
хэд хэд өнхөрсөн. -
16:02 - 16:05Машинаас шидэгдсэн учир
-
16:05 - 16:07тархины гэмтлийн сэхээний тасагт сэрсэн.
-
16:07 - 16:09Намайг сургуулиас минь гаргасан.
-
16:09 - 16:15Миний IQ хоёр стандарт хэлбэлзлээр буурч
-
16:15 - 16:18надад маш хүндээр туссан.
-
16:18 - 16:21Намайг ухаатай, авьяаслаг гэж
тодорхойлдог байсан учир -
16:21 - 16:23би IQ-гаа сайн мэдэж байсан юм.
-
16:23 - 16:25Сургуулиасаа гарсан ч
буцаж орохыг хичээсээр байсан. -
16:25 - 16:28Тэгэхэд хүмүүс надад
“Чи сургуулиа төгсөж чадахгүй ээ. -
16:28 - 16:30Чамд өөр хийх зүйл зөндөө олдоно,
-
16:30 - 16:32гэхдээ сургууль л биш” гэж байсан.
-
16:32 - 16:36Би тэмцсээр байсан.
-
16:36 - 16:39Хувь хүнийхээ гол чадварыг буюу
-
16:39 - 16:41миний хувьд ухаантай байхаа алдаж
-
16:41 - 16:43юу ч үгүй үлдэхээс илүү өөр юу ч
-
16:43 - 16:45хүчгүй байх мэдрэмж төрүүлж чадахгүй.
-
16:45 - 16:47Би ямар ч хүчгүй болсон байсан.
-
16:47 - 16:49Би тэмцээд л, тэгэж байж надад аз дайрсан.
-
16:49 - 16:51Тэгээд ажилласаар л дахин аз таарсан.
-
16:51 - 16:53Эцэст нь би сургуулиа төгссөн.
-
16:53 - 16:55Би үеийнхнээсээ дөрвөн
жил илүү зарцуулсан. -
16:55 - 17:00Тэгээд би өөрийн хайртай
удирдагч Сюзан Фискег -
17:00 - 17:03намайг авахыг ятгаж чадсанаар
Принстон Их Сургуульд элссэн. -
17:03 - 17:06Тэр үед би өөрийгөө тэнд байх
ёсгүй мэт бодож байсан. -
17:06 - 17:07Би бол мэхлэгч байсан.
-
17:07 - 17:09Принстоны эхний жилийн илтгэлийн
өмнөх шөнө байсан юм. -
17:09 - 17:12Тэр илтгэлийг 20 минутын турш
20 хүнд тавьдаг. -
17:12 - 17:13Тийм л хэцүү байдаг.
-
17:13 - 17:16Намайг маргааш нь илчлэх вий
гэхээс айсандаа -
17:16 - 17:19би түүн рүү залгаад "Би болилоо" гэсэн.
-
17:19 - 17:21Тэр надад "Чи болихгүй ээ.
-
17:21 - 17:23Учир нь би чам дээр бооцоо тавьсан.
Чи үлдэнэ. -
17:23 - 17:25Харин үлдэхийн тулд ингэх хэрэгтэй.
-
17:25 - 17:27Чи жүжиглэ.
-
17:27 - 17:31Чамайг хий гэсэн бүх илтгэлийг тавь.
-
17:31 - 17:32Зүгээр л хийгээд бай.
-
17:32 - 17:35Хичнээн их айж хөшсөн ч хамаагүй.
-
17:35 - 17:38Хэрээс хэтэрсэн санагдсан ч хамаагүй."
-
17:38 - 17:41"Хөөх би үүнийг чадаж байна шүү дээ.
-
17:41 - 17:44Би ийм болчихлоо. Би үнэхээр чадаж байна"
гэж бодох хүртлээ хий. -
17:44 - 17:45Би ийм л арга хэрэглэсэн.
-
17:45 - 17:47Нортуэстерн Их Сургуулийн
-
17:47 - 17:48магистрт таван жил,
-
17:48 - 17:50дараа нь Харвард руу шилжсэн.
-
17:50 - 17:54Одоо бодохоо больсон ч өмнө нь байнга:
-
17:54 - 17:56"Би энд байх ёсгүй шүү дээ"
гэж боддог байлаа. -
17:56 - 17:59Харвардад очсон эхний жилийн сүүлд
-
17:59 - 18:04бүтэн семестрийн турш
дуугараагүй нэг оюутанд би: -
18:04 - 18:06"Чи хичээлд оролцохгүй бол
муу авах нь байна" гэсэн. -
18:06 - 18:09Түүнийг миний ажлын өрөөнд орж ирэхэд
огт таньдаггүй байсан юм. -
18:09 - 18:13Тэр бүр сэтгэлээр унасан байсан ба
-
18:13 - 18:17“Би энд байх ёсгүй” гэж хэлсэн.
-
18:21 - 18:22Тэгэхэд би ойлгосон юм.
-
18:22 - 18:24Учир нь хоёр зүйл болсон.
-
18:24 - 18:25Нэг нь би тэгэхэд
-
18:25 - 18:27би нөгөө бодлоосоо салсан байсан.
-
18:27 - 18:31Харин түүнийг тэгж хэлэхэд
надад дахин бодогдсон юм. -
18:31 - 18:33Хоёр дах нь: "Тэр энд байх ёстой"
гэж бодсон. -
18:33 - 18:36Тэр дүр эсгээд хийж чадна.
-
18:36 - 18:39Тэгээд би "Тэгэлгүй яахав дээ!
Чи энд байх ёстой! -
18:39 - 18:41Маргааш чи жүжиглээд ч хамаагүй
-
18:41 - 18:43Өөрийгөө хүч чадалтай
болгох хэрэгтэй" гэсэн. -
18:43 - 18:50(Алга ташилт)
-
18:50 - 18:53“Чи ангид ороод
-
18:53 - 18:55хамгийн шилдэг сэтгэгдэл хэлэх болно.”
-
18:55 - 18:58Яасан гээч? Тэр хамгийн
шилдгийг нь хэлсэн. -
18:58 - 19:00Оюутнууд эргэж хараад:
-
19:00 - 19:03“Бурхан минь, түүнийг энд байсныг
анзаарсангүй” гэцгээж байсан. (Инээд) -
19:03 - 19:05Хэдэн сарын дараа тэр над дээр ирэхэд
-
19:05 - 19:08тэр чадах хүртлээ жүжиглээд зогсоогүй,
-
19:08 - 19:11тэр тийм хүн болтлоо жүжиглэсэн байсан.
-
19:11 - 19:12Тэр их өөрчлөгдсөн.
-
19:12 - 19:17Тэгэхээр та нар ч бас
чадах хүртлээ жүжиглэх биш, -
19:17 - 19:19тийм хүн болтлоо дүр эсгээрэй.
-
19:19 - 19:23Өөртөө уусгаж тийм хүн болтлоо
хангалттай их хийгээрэй. -
19:23 - 19:26Миний сүүлийн та нарт хэлэх зүйл бол:
-
19:26 - 19:30"Бяцхан заль том өөрчлөлт хийж чадна."
-
19:30 - 19:33Тиймээс хоёр минут,
-
19:33 - 19:34хоёр минут, хоёр минут, хоёр минут.
-
19:34 - 19:38Дараагийн удаа сандарсан
нөхцөл байдалд орохын өмнө -
19:38 - 19:40хоёрхон минут цахилгаан шатанд,
-
19:40 - 19:44угаалгын өрөөнд, ширээнийхээ ард
үүнийг хийгээд үзээрэй. -
19:44 - 19:45Танд таалагдах болно.
-
19:45 - 19:48Хамгийн сайн үр дүн үзүүлэхээр
тархиа удирд. -
19:48 - 19:51Тестостероноо ихэсгэж, кортизолоо бууруул.
-
19:51 - 19:55Тэр байдлаас "Би өөрийгөө харуулж
чадсангүй дээ" гэх биш, -
19:55 - 19:56харин оронд нь
-
19:56 - 19:59"Би өөрийгөө хэн гэдгээ хэлээд,
бас харуулмаар байна" гээрэй. -
19:59 - 20:05Тиймээс би таныг хүчирхэг
байрлалыг авч үзээд, -
20:05 - 20:10дараа нь үүнийгээ бусадтай хуваалцаасай
гэж хүсч байна. Энэ маш энгийн. -
20:10 - 20:12Энэ миний хувийн сонирхол биш.
(Инээд) -
20:12 - 20:14Бусдад өг, бусадтай хуваалц.
-
20:14 - 20:16Учир нь энэ хамгийн хэрэг болдог хүмүүс нь
-
20:16 - 20:20эх үүсвэргүй, техникгүй,
-
20:20 - 20:22нийгэмд эзлэх байр суурьгүй,
хүчгүй хүмүүс байдаг. -
20:22 - 20:25Тэд үүнийг ганцаараа байхдаа ашиглана.
-
20:25 - 20:27Тэдэнд ганцаараа
хоёр минут байхад л хангалттай. -
20:27 - 20:30Энэ нь тэдний амьдралыг
мэдэгдэхүйц өөрчилж чадна. -
20:30 - 20:32Баярлалаа.
-
20:32 - 20:39(Алга ташилт)
- Title:
- Биеийн хэл бодож байгаагаас чинь чухал
- Speaker:
- Эми Кадди
- Description:
-
Биеийн хэл нь бидний тухай бусдын бодол санаанд нөлөөлөхөөс гадна өөрсдийгөө хэрхэн харахад бас нөлөөлж чадна. Нийгмийн сэтгэл судлаач Эми Каддигийн үзсэнээр хүчирхэг хүнийг илэрхийлэх зогсолт нь биднийг өөртөө итгэлтэй болоход тусладаг. Тэр бүү хэл энэхүү "хүчирхэг зогсолт" нь бидний тархин дахь тестостерон болон кортизол дааврын хэмжээнд нөлөөлж магадгүй цаашдын амжилтанд нөлөөлж болдогийг энэхүү илтгэлдээ харууллаа.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 21:02
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Your body language may shape who you are | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Your body language may shape who you are | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Your body language may shape who you are | ||
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Your body language may shape who you are | ||
Chinzorig Enkhtaivan accepted Mongolian subtitles for Your body language may shape who you are | ||
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for Your body language may shape who you are | ||
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for Your body language may shape who you are | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Your body language may shape who you are |