1 00:00:00,707 --> 00:00:06,155 Би та нарт нарийн техник шаардахгүй нэгэн үнэгүй арга зааж өгье. 2 00:00:06,155 --> 00:00:09,350 Та зөвхөн хоёрхон минутын турш 3 00:00:09,350 --> 00:00:12,937 байрлалаа өөрчлөхөд хангалттай. 4 00:00:12,937 --> 00:00:15,531 Гэхдээ би яагаад гэдгийг хэлэхээсээ өмнө 5 00:00:15,531 --> 00:00:19,814 та бүхнийг бие болон хөдөгөөнөө нэг анзаарахыг хүсье. 6 00:00:19,814 --> 00:00:22,379 Та нарын хэд нь өөрийгөө хумиж жижигхэн болгож байна? 7 00:00:22,379 --> 00:00:26,560 Магадгүй бөгтийж, хөлөө зөрүүлж, нэг хөлөөрөө нөгөөгөө ороодог. 8 00:00:26,560 --> 00:00:29,753 Заримдаа бид нар ингэж гараа барьдаг. 9 00:00:29,753 --> 00:00:33,424 Заримдаа бүр тэлдэг. (Инээд) 10 00:00:33,424 --> 00:00:35,696 Би таныг харж байна шүү. (Инээд) 11 00:00:35,696 --> 00:00:38,581 Таныг яг одоо ямар хөдөлгөөн хийж байгаагаа анзаарахыг хүсье. 12 00:00:38,581 --> 00:00:40,765 Удахгүй эргээд энэ талаар ярих болно. 13 00:00:40,765 --> 00:00:43,817 Хэрвээ энэ бяцхан залийг сурчихвал 14 00:00:43,817 --> 00:00:47,453 таны амьдралыг хэрхэн өрнөхийг мэдэгдэхүйц өөрчилнө гэж би найдаж байна. 15 00:00:47,453 --> 00:00:51,977 Биеийн хэл нь биднийг үнэхээр гайхшруулдаг. 16 00:00:51,977 --> 00:00:55,886 Ялангуяа бусдын биеийн хэл их сонирхол татдаг. 17 00:00:55,900 --> 00:01:00,121 Та нар мэднэ дээ. (Инээд) 18 00:01:00,121 --> 00:01:04,849 Эв хавгүй харилцаа, инээмсэглэл, 19 00:01:04,849 --> 00:01:08,751 зэвүү хүрмээр харц, эв муутайгаар нүдээ ирмэх, 20 00:01:08,751 --> 00:01:12,469 эсвэл зүгээр л гар барих ч байж болно. 21 00:01:12,469 --> 00:01:14,667 Тайлбарлагч: Тэд 10 дугаарт ирж байна. 22 00:01:14,667 --> 00:01:19,853 Хардаа, энэ азтай цагдаа АНУ-ын ерөнхийлөгчтэй гар барьчихлаа. 23 00:01:19,853 --> 00:01:24,758 Дараа нь ерөнхий сайдтай... барьсангүй. (Инээд) (Алга ташилт) 24 00:01:24,758 --> 00:01:27,336 (Инээд) (Алга ташилт) 25 00:01:27,336 --> 00:01:31,140 Эми Кадди: Гар барьсан эсвэл бариагүй тухай 26 00:01:31,150 --> 00:01:33,944 бид хэдэн долоо хоногийн турш ярьж болно. 27 00:01:33,944 --> 00:01:36,054 BBC суваг, New York Times сонин хүртэл. 28 00:01:36,054 --> 00:01:39,755 Үүнээс харахад үггүй харилцаа буюу 29 00:01:39,755 --> 00:01:43,143 биеийн хэл эсвэл нийгмийн шинжлэх ухаанчдын хэлдгээр үггүй илэрхийлэл нь 30 00:01:43,143 --> 00:01:46,023 нэг төрлийн хэл, тиймээс холбоо гэсэн үг. 31 00:01:46,023 --> 00:01:48,450 Холбоо гэхээр харилцаа санаанд ордог. 32 00:01:48,450 --> 00:01:51,289 Тэгэхээр таны биеийн хэл надад юу гэж байна вэ? 33 00:01:51,289 --> 00:01:53,555 Минийх юу гэж байна вэ? 34 00:01:53,555 --> 00:01:58,893 Энэ үндэслэлтэй зүйл гэдгийг харуулах олон шалтгаан бий. 35 00:01:58,893 --> 00:02:00,118 Нийгмийн ухааны эрдэмтэд 36 00:02:00,118 --> 00:02:03,680 бидний болон бусад хүмүүсийн биеийн хэл 37 00:02:03,680 --> 00:02:06,209 ямар сэтгэгдэл төрүүлдэг тухай маш их судалгаа хийсэн. 38 00:02:06,209 --> 00:02:09,648 Бид биеийн хэлэн дээр үндэслэн хоромхон зуур дүгнэлт хийдэг. 39 00:02:09,648 --> 00:02:13,638 Тэдгээр нь амьдралын нэн чухал үр дүнг урьдчилан хэлж чаддаг. 40 00:02:13,638 --> 00:02:17,431 Жишээ нь, хэнийг ажилд авах эсвэл дэвшүүлэх, хэнийг болзоонд урих гэх мэт. 41 00:02:17,431 --> 00:02:22,116 Тухайлбал, Тафтс Их Сургуулийн судлаач Налини Амбади 42 00:02:22,116 --> 00:02:27,308 хүмүүс эмч өвчтөн хоёрын харилцааг харуулсан 30 секундын 43 00:02:27,308 --> 00:02:29,612 дуу авиагүй бичлэгийг үзээд 44 00:02:29,612 --> 00:02:32,045 эмчийн хандлагын талаар дүгнэлт хийсэн. 45 00:02:32,045 --> 00:02:35,092 Тэгээд тэр эмчийг өвчтөн нь шүүхэд өгөх эсэхийг зөв таамагласан. 46 00:02:35,092 --> 00:02:38,046 Энэ нь эмчийн чадвараас хамааралгүй байсан ба 47 00:02:38,046 --> 00:02:40,021 харин эмч бидэнд хэр таалагдсан, 48 00:02:40,021 --> 00:02:42,117 харилцаа нь ямар байсан нь илүү чухал. 49 00:02:42,117 --> 00:02:45,172 Илүү сонирхолтой нь, Принстон Их Сургуулийн судлаач Алекс Тодоров 50 00:02:45,172 --> 00:02:49,419 нэр дэвшигчдийн нэг секундын царайны илрэлээр 51 00:02:49,419 --> 00:02:53,316 АНУ-ын сенатын болон мужийн захирагчийн сонгуулийн үр дүнг 52 00:02:53,316 --> 00:02:56,547 70 хувийн оновчтой таамагладгийг, 53 00:02:56,547 --> 00:02:58,769 тэр байтугай цахим ертөнцөд 54 00:02:58,769 --> 00:03:02,914 сэтгэл хөдлөлийн тэмдэгтүүдийг сайн ашиглаж чадвал 55 00:03:02,914 --> 00:03:05,746 илүү үнэ цэнэтэй хэлэлцээр хийдгийг тус тус харуулсан. 56 00:03:05,746 --> 00:03:08,969 Мэдээж буруу ашигладаг бол энэ тийм ч сайхан санаа биш. 57 00:03:08,969 --> 00:03:12,556 Тиймээс үггүй илэрхийллийн тухай ярихад, бид бусдыг хэрхэн дүгнэдэг, 58 00:03:12,556 --> 00:03:15,308 биднийг хэрхэн дүгнэдэг, мөн үр дагаврын тухай боддог. 59 00:03:15,308 --> 00:03:17,248 Гэвч бидний энэ илэрхийллийн нөлөөлдөг 60 00:03:17,248 --> 00:03:21,050 өөр нэг хүлээн авагчийг буюу өөрсдийгөө мартдаг. 61 00:03:21,050 --> 00:03:23,526 Бидэнд өөрсдөд маань ч гэсэн бидний 62 00:03:23,526 --> 00:03:26,099 биеийн хэл, оюун ухаан, мэдрэмж, бие махбодь нөлөөлдөг. 63 00:03:26,099 --> 00:03:29,162 Ямар биеийн хэлийг би хэлээд байна вэ? 64 00:03:29,162 --> 00:03:32,105 Би бол сэтгэл судлаач, өрөөсгөл хандлагыг судалдаг. 65 00:03:32,105 --> 00:03:34,832 Мөн нэр хүндтэй бизнесийн сургуульд багшилдаг. 66 00:03:34,832 --> 00:03:39,316 Тиймээс би эрх мэдлийн тухай сонирхох нь гарцаагүй байсан. 67 00:03:39,316 --> 00:03:43,128 Ялангуяа эрх мэдэл болон давамгайллын 68 00:03:43,128 --> 00:03:45,131 биеийн хэлийг их сонирхох болсон. 69 00:03:45,131 --> 00:03:47,789 Эрх мэдэл, давамгайллын биеийн хэл гэж юу вэ? 70 00:03:47,789 --> 00:03:49,953 Одоо тайлбарлая. 71 00:03:49,953 --> 00:03:53,231 Амьтны ертөнцөд энэ нь сунах үйлдэл. 72 00:03:53,231 --> 00:03:55,841 Өөрийгөө том болгон сунгаж, 73 00:03:55,841 --> 00:03:58,782 илүү зай эзэлж, нээлттэй болгодог. 74 00:03:58,782 --> 00:04:01,032 Нээлттэй болгох нь чухал. 75 00:04:01,032 --> 00:04:03,282 Бүх амьтдад хамаатай. 76 00:04:03,282 --> 00:04:05,532 Зөвхөн мичний төрөлд биш. 77 00:04:05,532 --> 00:04:08,952 Хүмүүс ч мөн адил. (Инээд) 78 00:04:08,952 --> 00:04:13,713 Хүн өөрийгөө тухайн мөчид хүчирхэгээр мэдрэх үедээ 79 00:04:13,713 --> 00:04:15,664 аль алийг нь хийдэг. 80 00:04:15,664 --> 00:04:18,569 Хамгийн сонирхолтой нь эндээс 81 00:04:18,569 --> 00:04:22,758 энэ хөдөлгөөний нэгдсэн утга болон маш эртнийх гэдэг нь харагдаж байна. 82 00:04:22,758 --> 00:04:25,357 Энэ бахархал гэдэг хөдөлгөөнийг 83 00:04:25,357 --> 00:04:27,945 Жессика Трэйси сайн судалсан. 84 00:04:27,945 --> 00:04:30,517 Түүний олж мэдсэнээр, хараатай болон 85 00:04:30,517 --> 00:04:32,878 төрөлхийн хараагүй хүмүүс бүгд 86 00:04:32,878 --> 00:04:35,772 биеийн хүчний тэмцээнд ялахдаа үүнийг хийдэг байна. 87 00:04:35,772 --> 00:04:38,150 Тэдгээр хүмүүс барианд орж ялалтад хүрэхдээ 88 00:04:38,150 --> 00:04:40,081 урд нь харж байсан эсэхээс үл хамааран 89 00:04:40,081 --> 00:04:41,287 үүнийг хийдэг. 90 00:04:41,287 --> 00:04:44,390 Хоёр гараа V хэлбэртэй болгож, эрүүгээ дээш өргөдөг. 91 00:04:44,390 --> 00:04:46,934 Харин бид хүчгүй мэдрэмж төрсөн үедээ 92 00:04:46,934 --> 00:04:48,278 яг эсрэгээр нь хийдэг. 93 00:04:48,278 --> 00:04:50,732 Бид хаалт үүсгэж биеэ ороодог. 94 00:04:50,732 --> 00:04:52,201 Өөрсдийгөө жижиг болгодог. 95 00:04:52,201 --> 00:04:54,220 Дэргэдэх хүнтэйгээ мөргөлдөхийг хүсдэггүй. 96 00:04:54,220 --> 00:04:57,489 Хүн болон амьтад адилхан үйлдэл хийдэг. 97 00:04:57,489 --> 00:05:01,659 Хүч чадал ба сул дорой байдлыг нэгтгэхэд ийм болдог. 98 00:05:01,659 --> 00:05:04,730 Хүч чадлын тухайд бид юу хийдэг вэ гэвэл 99 00:05:04,730 --> 00:05:07,248 бид нэг нэгнийхээ биеийн хэлийг нөхдөг. 100 00:05:07,248 --> 00:05:09,679 Хэн нэгэн бидэнд маш хүчирхэг санагдвал 101 00:05:09,679 --> 00:05:11,904 бид жижиг болдог. Тэднийг дуурайдаггүй. 102 00:05:11,904 --> 00:05:13,937 Тэднээс эсрэгээр хийдэг. 103 00:05:13,937 --> 00:05:17,136 Энэ үйлдэлийг хичээл дээр ажиглахад 104 00:05:17,136 --> 00:05:19,682 би юуг анзаарсан бэ? 105 00:05:19,682 --> 00:05:26,926 Магистрын оюутнууд бүх л төрлийн хүчирхэг хөдөлгөөнүүд харуулдгийг анзаарсан. 106 00:05:26,926 --> 00:05:29,394 Зарим нь яг шог зураг шиг 107 00:05:29,394 --> 00:05:33,844 ангид орж ирээд шууд ангийн голд хичээл ч эхлээгүй байхад суудлаа эзэлдэг. 108 00:05:33,844 --> 00:05:36,316 Бүх зайг эзлэхийг хүссэн мэт. 109 00:05:36,316 --> 00:05:38,205 Ерөнхийдөө нилээн ханхайж суудаг. 110 00:05:38,205 --> 00:05:40,337 Гараа яг ингэж өргөдөг. 111 00:05:40,337 --> 00:05:43,852 Зарим хүмүүс нурж унах гэж байгаа юм шиг л орж ирнэ. 112 00:05:43,852 --> 00:05:45,296 Орж ирэнгүүт нь харагдана. 113 00:05:45,296 --> 00:05:47,834 Тэдний нүүр, биен дээр нь бичээстэй. 114 00:05:47,834 --> 00:05:49,820 Тэд сандал дээр суугаад биеэ жижигрүүлдэг. 115 00:05:49,820 --> 00:05:52,969 Бас гараа өргөхдөө ингэж өргөдөг. 116 00:05:52,969 --> 00:05:54,646 Би хэдэн зүйл эндээс анзаарсан. 117 00:05:54,646 --> 00:05:56,383 Нэг нь тийм ч гайхмаар биш. 118 00:05:56,383 --> 00:05:58,727 Хүйсийн ялгаатай хамааралтай. 119 00:05:58,727 --> 00:06:04,192 Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй ингэдэг. 120 00:06:04,192 --> 00:06:06,778 Эртнээс хойш эмэгтэйчүүд хүч муутай мэт байсан. 121 00:06:06,778 --> 00:06:08,863 Энэ тийм ч гайхмаар биш. 122 00:06:08,863 --> 00:06:11,108 Харин нөгөө нь биеийн хэл 123 00:06:11,108 --> 00:06:15,309 оюутнуудын хичээлийн идэвхтэй 124 00:06:15,309 --> 00:06:17,443 холбоотой байсан юм. 125 00:06:17,443 --> 00:06:20,027 Энэ Бизнесийн удирдлагын магистрын ангид маш чухал. 126 00:06:20,027 --> 00:06:23,042 Учир нь тэдний дүнгийн тэн хагасыг хичээлийн идэвхээр тооцдог. 127 00:06:23,042 --> 00:06:26,995 Бизнесийн сургуулиуд хүйсийн дүнгийн зөрүүтэй байдалтай тулгарсан. 128 00:06:26,995 --> 00:06:30,267 Яг ижилхэн чадвартай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг авдаг ч, 129 00:06:30,267 --> 00:06:32,573 дараа нь эдгээр дүнгийн ялгаа гарч ирнэ. 130 00:06:32,573 --> 00:06:35,523 Зарим нэг талаараа хичээлийн идэвхтэй холбоотой санагдана. 131 00:06:35,523 --> 00:06:37,946 Ингээд би ингэж бодсон юм. 132 00:06:37,946 --> 00:06:42,250 Оюутнууд ингээд орж ирээд хичээлд оролцож байна. 133 00:06:42,250 --> 00:06:44,611 Тэгээд хүмүүс хичээлд оролцож буй мэт дүр исгэх нь 134 00:06:44,611 --> 00:06:46,713 тэдний идэвхийг үнэхээр нэмэгдүүлэх болов уу? 135 00:06:46,713 --> 00:06:51,378 Би өөрийн гол хамтрагч болох Беркелейн Их Сургуулийн судлаач Дэна Карнитай хамт 136 00:06:51,378 --> 00:06:54,933 зорилгодоо хүртлээ дүр исгэж болох эсэхийг мэдэхийг хүссэн. 137 00:06:54,933 --> 00:06:57,963 Хэсэг хугацаанд ямар нэг зүйл хийх нь 138 00:06:57,963 --> 00:07:00,016 эцэст нь биеэ авч явах байдалд нөлөөлж 139 00:07:00,016 --> 00:07:02,124 илүү хүчирхэг санагдуулах болов уу? 140 00:07:02,124 --> 00:07:04,972 Биеийн хэл бусад хүмүүс биднийг хэрхэн ойлгож хүлээж авдгийг 141 00:07:04,972 --> 00:07:07,281 захирдаг гэж бид мэднэ. Маш олон нотолгоо байдаг. 142 00:07:07,281 --> 00:07:10,223 Гэхдээ бидний гол асуулт: "Биеийн хэл нь бид өөрсдийгөө ойлгож 143 00:07:10,223 --> 00:07:13,253 хүлээж авах байдалд нөлөөлөх үү?" гэдэг байсан. 144 00:07:13,253 --> 00:07:15,943 Зарим нэг нотолгоо бий. 145 00:07:15,943 --> 00:07:20,579 Жишээ нь, бид аз жаргалтай байхдаа инээмсэглэдэг. 146 00:07:20,579 --> 00:07:23,027 Гэхдээ бид үзгээ амандаа зуугаад 147 00:07:23,027 --> 00:07:27,172 хүчээр инээхэд аз жаргалтай мэдрэмж бас төрдөг. 148 00:07:27,172 --> 00:07:28,803 Аль аль талаасаа нөлөөлнө. 149 00:07:28,803 --> 00:07:32,920 Хүчирхэг байх тухайд мөн адил. 150 00:07:32,920 --> 00:07:35,987 Тиймээс хүчирхэг санагдсан үедээ 151 00:07:35,987 --> 00:07:37,394 ингэх магадлалтай. 152 00:07:37,394 --> 00:07:42,650 Гэхдээ бас өөрийгөө хүчирхэг гэж бодоход 153 00:07:42,650 --> 00:07:46,888 жинхэнээсээ хүчирхэг болох талтай. 154 00:07:46,888 --> 00:07:49,368 Хоёр дах асуулт маань 155 00:07:49,368 --> 00:07:52,531 бидний бодол үйл хөдлөлийг маань өөрчилдөг юм чинь, 156 00:07:52,531 --> 00:07:56,948 үйл хөдлөл маань бодлыг бас өөрчилж чадах уу? 157 00:07:56,948 --> 00:07:59,675 Хүч чадлын тухайд бодол гэдэг нь 158 00:07:59,675 --> 00:08:01,047 юуг хэлээд байна вэ? 159 00:08:01,047 --> 00:08:03,373 Миний хэлж байгаа бодол, мэдрэмжүүд болон 160 00:08:03,373 --> 00:08:06,668 бусад тэдгээрийг бий болгодог бие махбодийн бодит зүйл бол 161 00:08:06,668 --> 00:08:09,876 миний хувьд дааврууд байсан юм. 162 00:08:09,876 --> 00:08:14,169 Хүчтэй болон хүчгүй хүмүүсийн бодол санаа юугаараа ялгаатай вэ? 163 00:08:14,210 --> 00:08:19,126 Хүчирхэг хүмүүс илүү нүүрэмгий, өөртөө итгэлтэй, 164 00:08:19,126 --> 00:08:22,730 эерэг бодолтой байдаг нь тийм ч их гайхах байх зүйл биш ээ. 165 00:08:22,730 --> 00:08:25,729 Тэд бүр аз сорьсон тоглоомонд хүртэл хожно гэдэгтээ итгэдэг. 166 00:08:25,729 --> 00:08:29,908 Тэд илүү цар хүрээтэй сэтгэдэг. 167 00:08:29,908 --> 00:08:32,514 Маш олон ялгаатай. Тэд илүү их эрсдэл хийдэг. 168 00:08:32,514 --> 00:08:35,367 Тиймээс хүчтэй, хүчгүй хүний хооронд маш их ялгаа бий. 169 00:08:35,367 --> 00:08:38,659 Биеийн онцлогийн хувьд ч гэсэн 170 00:08:38,659 --> 00:08:43,694 хоёр гол даавар ялгардаг: тестостерон буюу ноёрхлын даавар, 171 00:08:43,694 --> 00:08:46,387 кортизол буюу стрессийн даавар. 172 00:08:46,387 --> 00:08:52,834 Мичний төрлийн амьтдын хүчирхэг эр хүйстнүүд 173 00:08:52,834 --> 00:08:56,793 тестостероны хэмжээ өндөр, кортизолын хэмжээ бага байдаг ба 174 00:08:56,793 --> 00:09:00,287 хүчирхэг, амжилттай удирдагчид 175 00:09:00,287 --> 00:09:02,542 мөн өндөр тестостерон, бага кортизолтой байдаг. 176 00:09:02,542 --> 00:09:04,415 Энэ юу гэсэн үг вэ? 177 00:09:04,415 --> 00:09:07,270 Хүч чадал гэхээр зөвхөн тестостерон хүмүүсийн санаанд ордог. 178 00:09:07,270 --> 00:09:09,358 Учир нь энэ даавар давамгайллыг илэрхийлдэг. 179 00:09:09,358 --> 00:09:12,528 Хүч чадал нь мөн стресст үзүүлдэг хариу үйлдэлтэй холбоотой. 180 00:09:12,528 --> 00:09:15,067 Тэгэхээр та хүчирхэг удирдагчийг 181 00:09:15,067 --> 00:09:18,399 өндөр тестостеронтой, стресст өртөмтгий байгаасай гэж хүсч байна уу? 182 00:09:18,399 --> 00:09:19,864 Үгүй л болов уу. 183 00:09:19,864 --> 00:09:23,018 Та илүү хүчирхэг, нүүрэмгий, ноёрхогч бөгөөд 184 00:09:23,018 --> 00:09:26,706 стресст өртөмтгий, идэвхгүй хүнийг хүсэхгүй байх. 185 00:09:26,706 --> 00:09:31,118 Бидний мэдэхээр мичний төрөлд 186 00:09:31,118 --> 00:09:36,629 толгойлогч нь ямар нэг үүрэг хүлээж авдаг шиг, 187 00:09:36,629 --> 00:09:39,186 хэн нэг хүн төстэй үүрэг хэдхэн хоногт 188 00:09:39,186 --> 00:09:42,297 хүлээж авах бол түүний тестостерон мэдэгдэхүйц нэмэгдэж, 189 00:09:42,297 --> 00:09:45,602 кортизол нь буурсан байдаг. 190 00:09:45,602 --> 00:09:48,843 Ингээд бид хүний бие бодлыг нь бий болгодог гэсэн нотолгоотой болсон. 191 00:09:48,843 --> 00:09:51,209 Ямартай ч нүүрний хувирлын тухайд. 192 00:09:51,209 --> 00:09:55,338 Мөн тэдгээр үүргийн өөрчлөлт нь бодол санаанд нөлөөлдөг. 193 00:09:55,338 --> 00:09:58,120 Үүрэг нь маш багаар 194 00:09:58,120 --> 00:10:00,704 өөрчлөгдөхөд яах бол? 195 00:10:00,704 --> 00:10:03,117 Яг энэ багахан туршилт шиг. 196 00:10:03,117 --> 00:10:05,768 Хоёрхон минут ингэж зогсох нь 197 00:10:05,768 --> 00:10:08,551 таныг хүчирхэг болгоно гэвэл ямар вэ дээ. 198 00:10:08,551 --> 00:10:11,566 Бид яг үүнийг туршиж үзсэн юм. 199 00:10:11,566 --> 00:10:16,179 Хүмүүсийг туршилтын өрөөнд авчраад багахан туршилт хийсэн. 200 00:10:16,179 --> 00:10:18,758 Хоёр минутын турш тэдгээр хүмүүс 201 00:10:18,758 --> 00:10:22,937 нэг бол хүчирхэг эсвэл сул дорой байрлал авсан. 202 00:10:22,937 --> 00:10:25,209 Эдгээрээс тавхан байрлалыг харуулъя. 203 00:10:25,209 --> 00:10:27,529 Гэхдээ тэр хүмүүс хоёрыг нь л авсан. 204 00:10:27,529 --> 00:10:30,233 Энэ нэг нь байна. 205 00:10:30,233 --> 00:10:31,791 Дахиад хоёр. 206 00:10:31,791 --> 00:10:36,646 Энийг нийгмийн сүлжээнд "Шидэт эмэгтэй" гэж нэрлэсэн. 207 00:10:36,646 --> 00:10:37,968 Энэ дахиад хоёр байна. 208 00:10:37,968 --> 00:10:40,322 Суух эсвэл зогсох гээд аль нь ч болно. 209 00:10:40,322 --> 00:10:42,307 Энэ сул дорой байрлалууд. 210 00:10:42,307 --> 00:10:46,370 Өөрийгөө эвхээд жижигхэн болгосон. 211 00:10:46,370 --> 00:10:48,919 Энэ бол маш сул дорой байрлал. 212 00:10:48,919 --> 00:10:52,056 Хүзүүгээ гараараа оролдох нь өөрийгөө маш ихээр хамгаалдаг. 213 00:10:52,092 --> 00:10:54,437 Ийм маягаар хийдэг. 214 00:10:54,437 --> 00:10:56,707 Тэд орж ирээд хуруу шилэнд шүлсээ хийнэ. 215 00:10:56,707 --> 00:10:59,610 Тэгээд бид "Хоёр минут ингээрэй" гэнэ. 216 00:10:59,610 --> 00:11:01,403 Тэд байрлалуудын зургийг харахгүй. 217 00:11:01,403 --> 00:11:03,423 Хүч чадлын тухай сануулахгүй хүсээгүй. 218 00:11:03,423 --> 00:11:05,432 Тэднийг өөрсдийг мэдрүүлэхийг хүссэн. 219 00:11:05,432 --> 00:11:07,284 Тэгээд хоёр минут үүнийг хийсэн. 220 00:11:07,284 --> 00:11:10,826 Дараа нь "Та хэр хүчирхэг санагдаж байна?" гэж янз бүрийн хэмжээг асууна. 221 00:11:10,826 --> 00:11:13,338 Бас мөрийтэй тоглох боломж олгосон. 222 00:11:13,338 --> 00:11:15,583 Эцэст нь шүлсийг нь дахин шинжилсэн. 223 00:11:15,583 --> 00:11:17,548 Туршилт маань ингээд л боллоо. 224 00:11:17,548 --> 00:11:19,224 Бидний олж мэдсэн зүйл бол энэ: 225 00:11:19,224 --> 00:11:22,212 эрсдэл даах чадвар буюу мөрийтэй тоглоомны тухайд 226 00:11:22,212 --> 00:11:24,860 хүчирхэг байрлалтай үедээ 227 00:11:24,860 --> 00:11:27,395 86 хувь нь тоглосон. 228 00:11:27,395 --> 00:11:29,210 Харин сул дорой байрлал авсан бол 229 00:11:29,210 --> 00:11:33,085 зөвхөн 60 хувь нь л тоглосон. Энэ бол маш том зөрүү. 230 00:11:33,085 --> 00:11:34,990 Тестостероны хувьд, 231 00:11:34,990 --> 00:11:37,945 анх ирэхдээ байсан хэмжээнээс 232 00:11:37,945 --> 00:11:42,636 хүчирхэг байрлалтай нь 20 хувиар нэмэгдсэн. 233 00:11:42,636 --> 00:11:46,675 Харин хүчгүйгийнх нь 10 хувиар буурсан. 234 00:11:46,675 --> 00:11:49,155 Мөн л хоёрхон минутын дотор энэ өөрчлөлт гарсан. 235 00:11:49,155 --> 00:11:51,347 Кортизолын тухайд гэвэл 236 00:11:51,347 --> 00:11:54,954 Хүчирхэг хүмүүсийнх 25 хувиар буурч, 237 00:11:54,954 --> 00:11:59,086 хүчгүй хүмүүсийнх 15 хувиар нэмэгдсэн. 238 00:11:59,086 --> 00:12:01,818 Хоёрхон минутын дотор л дааврын өөрчлөлт гарч 239 00:12:01,818 --> 00:12:04,835 тархи хүнийг нэг бол нүүрэмгий, 240 00:12:04,835 --> 00:12:07,763 өөртөө итгэлтэй, чөлөөтэй болгож, 241 00:12:07,763 --> 00:12:11,771 эсвэл стресст өртөмтгий, сэтгэл санаагаар унагаж байсан. 242 00:12:11,771 --> 00:12:15,627 Ийм мэдрэмж бидэнд төрж байсан, тийм үү? 243 00:12:15,627 --> 00:12:20,844 Тиймээс биеийн хэл нь бидний бодол, мэдрэмжийг удирддаг. 244 00:12:20,844 --> 00:12:23,291 Зөвхөн бусдад ч биш, бидэнд бас хамаатай. 245 00:12:23,291 --> 00:12:25,718 Мөн бие маань бодолд нөлөөлнө. 246 00:12:25,718 --> 00:12:28,124 Харин дараагийн асуулт бол мэдээж 247 00:12:28,124 --> 00:12:29,638 хэдэн минут байрлал авах нь 248 00:12:29,638 --> 00:12:31,919 амьдралд ач холбогдолтой өөрчлөлт хийж чадах уу? 249 00:12:31,929 --> 00:12:35,745 Сая зүгээр л нэг өрөөнд орж нэг даалгаварт хоёрхон минут зарцуулсан. 250 00:12:35,745 --> 00:12:37,901 Үүнийг хаана бодитоор ашиглаж болох вэ? 251 00:12:37,901 --> 00:12:39,946 Бидэнд энэ мэдээж сонин байсан. 252 00:12:39,946 --> 00:12:46,213 Үүнийг хаана ашиглаж болох вэ гэхээр дүгнэгдэхүйц нөхцөл байдал юм. 253 00:12:46,213 --> 00:12:48,511 Жишээ нь, нийгмийн зүгээс аюултай нөхцөл байдал. 254 00:12:48,511 --> 00:12:51,884 Таныг хаана дүгнэж цэгнэж байдаг вэ? Найз нөхдөөрөө юу? 255 00:12:51,884 --> 00:12:54,508 Өсвөр үеийнхэнд бол сургууль дээрээ өдрийн хоолны үеэр. 256 00:12:54,508 --> 00:12:57,823 Зарим хүмүүсийн хувьд сургуулийн захиргааны уулзалтын үеэр үг хэлэх. 257 00:12:57,823 --> 00:13:01,917 Магадгүй санал өгөх, над шиг ийм илтгэл тавих эсвэл 258 00:13:01,934 --> 00:13:04,732 ажлын ярилцлаганд орох байж болно. 259 00:13:04,732 --> 00:13:07,444 Бид хүмүүст хамгийн их тохиолддогийг нь сонгохоор шийдсэн. 260 00:13:07,444 --> 00:13:10,231 Ихэнх хүмүүсийн тулгарч байсан нь ажлын ярилцлага байсан. 261 00:13:10,231 --> 00:13:13,136 Бид үр дүнг нь нийтлүүлсэн. 262 00:13:13,176 --> 00:13:15,197 Тэгэхэд хэвлэл мэдэллийнхэн их шуугисан. 263 00:13:15,197 --> 00:13:16,848 Тэд: "Ярилцлаганд орохдоо 264 00:13:16,848 --> 00:13:18,719 ингэх ёстой юм байна, тийм үү?" гээд л. 265 00:13:18,719 --> 00:13:20,000 (Инээд) 266 00:13:20,000 --> 00:13:21,651 Бид мэдээж их эмээсэн. 267 00:13:21,651 --> 00:13:24,936 "Үгүй дээ, үгүй. Бид тийм санаа илэрхийлэх гээгүй юм шүү" гэсэн. 268 00:13:24,936 --> 00:13:26,941 Яасан ч битгий тэгээрэй. 269 00:13:26,941 --> 00:13:29,532 Энэ бол таны бусад хүмүүстэй хэрхэн ярилцах тухай биш. 270 00:13:29,532 --> 00:13:31,561 Харин таныг өөртэйгээ ярилцахыг хэлж байна. 271 00:13:31,561 --> 00:13:34,200 Ажлын ярилцлаганд орохын өмнө юу хийх вэ? Ингээрэй. 272 00:13:34,200 --> 00:13:36,686 Та суугаад, iPhone эсвэл Андройд утас руугаа ширтээд 273 00:13:36,686 --> 00:13:38,752 хэнийг ч үлдээчихгүйг хичээх болно. 274 00:13:38,752 --> 00:13:40,946 Тэмдэглэлээ хараад 275 00:13:40,946 --> 00:13:42,776 бөгтийсөөр өөрийгөө хумина. 276 00:13:42,776 --> 00:13:45,068 Харин таны хийх ёстой зүйл бол энэ. 277 00:13:45,068 --> 00:13:48,484 Жишээ нь, угаалгын өрөөнд. Үүнийг хий, өөртөө хоёр минут зарцуул. 278 00:13:48,484 --> 00:13:49,904 Бид үүнийг л шалгахыг хүссэн. 279 00:13:49,904 --> 00:13:52,088 Хүмүүсийг өрөөнд оруулаад, 280 00:13:52,088 --> 00:13:55,465 дахин хүчтэй болон хүчгүй байрлал авахуулж, 281 00:13:55,465 --> 00:13:58,097 дараа нь маш хэцүү ажлын ярилцлаганд оруулсан. 282 00:13:58,097 --> 00:14:01,713 Таван минут үргэлжилнэ. Тэдний бичлэгийг хийсэн. 283 00:14:01,713 --> 00:14:04,224 Тэдэнд бас үнэлгээ өгсөн. 284 00:14:04,224 --> 00:14:08,199 Шүүгчдийг биеийн хэлээ маш сайн удирдаж байхаар бэлтгэсэн. 285 00:14:08,199 --> 00:14:09,806 Тэд ингэж л харагдана. 286 00:14:09,806 --> 00:14:12,090 Энэ хүн тантай ярилцлага хийж байна гэж төсөөл. 287 00:14:12,090 --> 00:14:16,713 Таван минутын турш яах ч үгүй. Энэ байцаагдахаас хэцүү. 288 00:14:16,713 --> 00:14:18,526 Хүмүүс үүнийг үзэн яддаг. 289 00:14:18,526 --> 00:14:22,117 Энэ бол Мэрриан ЛэФрэнсийн нэрлэснээр "нийгэм дэх шигддэг элс". 290 00:14:22,117 --> 00:14:23,926 Кортизолыг дээд цэгт хүргэнэ. 291 00:14:23,926 --> 00:14:25,878 Энэ бол саяны ажлын ярилцлага. 292 00:14:25,878 --> 00:14:28,457 Бид юу болохыг харахыг хүссэн. 293 00:14:28,457 --> 00:14:31,564 Кодлох хүмүүст дөрвөн бичлэгийг үзүүлсэн. 294 00:14:31,564 --> 00:14:34,736 Тэд таамаг болон нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй. 295 00:14:34,736 --> 00:14:38,121 Хэн ямар байрлал авсан гэдгийг гадарлаагүй байж байгаад 296 00:14:38,121 --> 00:14:42,061 тэдгээр бичлэгүүдийг үзсэн. 297 00:14:42,061 --> 00:14:44,683 Тэгээд тэд “Бид эдгээр хүмүүсийг ажилд авмаар байна” гэж 298 00:14:44,683 --> 00:14:46,835 бүх хүчирхэг байрлал авсан хүмүүсийг хэлсэн. 299 00:14:46,845 --> 00:14:48,580 "Эдгээр хүмүүсийг ажилд авахгүй. 300 00:14:48,580 --> 00:14:51,456 Харин ч илүү өргөсөн үнэлгээ өгсөн" гэсэн. 301 00:14:51,456 --> 00:14:53,722 Юу нөлөөлж байна вэ? 302 00:14:53,722 --> 00:14:55,881 Ярианы утга нь чухал биш. 303 00:14:55,881 --> 00:14:58,582 Харин тэд өөрийгөө хэр их дайчилж байгаа нь чухал. 304 00:14:58,582 --> 00:15:01,898 Учир нь бид ур чадварын үзүүлэлтүүдийг нь дүгнэж байсан. 305 00:15:01,898 --> 00:15:04,794 Жишээ нь, хариултын бүтэц нь дэс дараатай байсан эсэх. 306 00:15:04,794 --> 00:15:07,981 Хэр сайн байсан? Ямар мэргэшилтэй вэ? 307 00:15:07,981 --> 00:15:09,729 Эдгээрээс бусад нь нөлөөлөхгүй. 308 00:15:09,729 --> 00:15:11,217 Иймэрхүү үзүүлэлтүүд. 309 00:15:11,217 --> 00:15:13,257 Өөрийгөө жинхэнэ утгаар нь харуулж байсан. 310 00:15:13,257 --> 00:15:14,791 Өөрсдийгөө л харуулсан. 311 00:15:14,791 --> 00:15:16,676 Тэд зөвхөн цэвэр өөрийгөө, 312 00:15:16,676 --> 00:15:19,559 ямар нэг халхавчгүйгээр харуулсан. 313 00:15:19,559 --> 00:15:23,965 Энэ шууд болон шууд бусаар нөлөөлж байсан. 314 00:15:23,965 --> 00:15:26,596 Би хүмүүст: 315 00:15:26,596 --> 00:15:30,794 "Бидний бие бодлыг, харин бодол бидний биеэ авч явах байдлыг өөрчилнө. 316 00:15:30,794 --> 00:15:32,513 Энэ нь эцэстээ үр дүнг өөрчилнө." 317 00:15:32,513 --> 00:15:35,079 Харин тэд: "Нэг л хуурамч санагдаад байна" гэдэг. 318 00:15:35,079 --> 00:15:37,206 "Чадтал нь сайн жүжиглэ" гэдэг. 319 00:15:37,206 --> 00:15:39,185 "Энэ би биш. 320 00:15:39,185 --> 00:15:42,360 Би зорьсондоо хүрсэн хэрнээ залилагч шиг баймааргүй байна. 321 00:15:42,360 --> 00:15:44,199 Би мэхлэгч байхыг хүсэхгүй байна. 322 00:15:44,199 --> 00:15:48,291 Би тэнд байх ёстой учраас л очсон мэт баймааргүй байна" гээд л. 323 00:15:48,291 --> 00:15:50,478 Энэ надад их ойр санагдсан юм. 324 00:15:50,478 --> 00:15:52,536 Би та бүхэнд залилагч шиг байж 325 00:15:52,536 --> 00:15:55,946 өөрийгөө тэнд байх ёсгүй мэт бодох талаар нэгэн түүх ярья. 326 00:15:55,946 --> 00:15:59,107 Би 19 настайдаа маш хүнд осолд орсон. 327 00:15:59,107 --> 00:16:02,292 Машинаасаа шидэгдэж хэд хэд өнхөрсөн. 328 00:16:02,292 --> 00:16:04,659 Машинаас шидэгдсэн учир 329 00:16:04,659 --> 00:16:07,026 тархины гэмтлийн сэхээний тасагт сэрсэн. 330 00:16:07,026 --> 00:16:09,395 Намайг сургуулиас минь гаргасан. 331 00:16:09,395 --> 00:16:15,107 Миний IQ хоёр стандарт хэлбэлзлээр буурч 332 00:16:15,107 --> 00:16:17,695 надад маш хүндээр туссан. 333 00:16:17,695 --> 00:16:20,566 Намайг ухаатай, авьяаслаг гэж тодорхойлдог байсан учир 334 00:16:20,566 --> 00:16:22,578 би IQ-гаа сайн мэдэж байсан юм. 335 00:16:22,578 --> 00:16:25,458 Сургуулиасаа гарсан ч буцаж орохыг хичээсээр байсан. 336 00:16:25,458 --> 00:16:27,982 Тэгэхэд хүмүүс надад “Чи сургуулиа төгсөж чадахгүй ээ. 337 00:16:27,982 --> 00:16:30,379 Чамд өөр хийх зүйл зөндөө олдоно, 338 00:16:30,379 --> 00:16:32,277 гэхдээ сургууль л биш” гэж байсан. 339 00:16:32,277 --> 00:16:35,651 Би тэмцсээр байсан. 340 00:16:35,651 --> 00:16:38,935 Хувь хүнийхээ гол чадварыг буюу 341 00:16:38,935 --> 00:16:40,794 миний хувьд ухаантай байхаа алдаж 342 00:16:40,794 --> 00:16:43,113 юу ч үгүй үлдэхээс илүү өөр юу ч 343 00:16:43,113 --> 00:16:45,205 хүчгүй байх мэдрэмж төрүүлж чадахгүй. 344 00:16:45,205 --> 00:16:47,007 Би ямар ч хүчгүй болсон байсан. 345 00:16:47,007 --> 00:16:49,021 Би тэмцээд л, тэгэж байж надад аз дайрсан. 346 00:16:49,021 --> 00:16:51,005 Тэгээд ажилласаар л дахин аз таарсан. 347 00:16:51,005 --> 00:16:53,391 Эцэст нь би сургуулиа төгссөн. 348 00:16:53,391 --> 00:16:55,428 Би үеийнхнээсээ дөрвөн жил илүү зарцуулсан. 349 00:16:55,428 --> 00:16:59,756 Тэгээд би өөрийн хайртай удирдагч Сюзан Фискег 350 00:16:59,756 --> 00:17:02,700 намайг авахыг ятгаж чадсанаар Принстон Их Сургуульд элссэн. 351 00:17:02,700 --> 00:17:05,551 Тэр үед би өөрийгөө тэнд байх ёсгүй мэт бодож байсан. 352 00:17:05,551 --> 00:17:06,845 Би бол мэхлэгч байсан. 353 00:17:06,845 --> 00:17:09,406 Принстоны эхний жилийн илтгэлийн өмнөх шөнө байсан юм. 354 00:17:09,406 --> 00:17:12,144 Тэр илтгэлийг 20 минутын турш 20 хүнд тавьдаг. 355 00:17:12,144 --> 00:17:13,249 Тийм л хэцүү байдаг. 356 00:17:13,249 --> 00:17:15,986 Намайг маргааш нь илчлэх вий гэхээс айсандаа 357 00:17:15,986 --> 00:17:18,799 би түүн рүү залгаад "Би болилоо" гэсэн. 358 00:17:18,799 --> 00:17:20,655 Тэр надад "Чи болихгүй ээ. 359 00:17:20,655 --> 00:17:23,213 Учир нь би чам дээр бооцоо тавьсан. Чи үлдэнэ. 360 00:17:23,213 --> 00:17:25,404 Харин үлдэхийн тулд ингэх хэрэгтэй. 361 00:17:25,404 --> 00:17:26,761 Чи жүжиглэ. 362 00:17:26,761 --> 00:17:30,541 Чамайг хий гэсэн бүх илтгэлийг тавь. 363 00:17:30,541 --> 00:17:32,280 Зүгээр л хийгээд бай. 364 00:17:32,280 --> 00:17:35,249 Хичнээн их айж хөшсөн ч хамаагүй. 365 00:17:35,249 --> 00:17:38,377 Хэрээс хэтэрсэн санагдсан ч хамаагүй." 366 00:17:38,377 --> 00:17:40,992 "Хөөх би үүнийг чадаж байна шүү дээ. 367 00:17:40,992 --> 00:17:44,078 Би ийм болчихлоо. Би үнэхээр чадаж байна" гэж бодох хүртлээ хий. 368 00:17:44,078 --> 00:17:45,368 Би ийм л арга хэрэглэсэн. 369 00:17:45,378 --> 00:17:46,850 Нортуэстерн Их Сургуулийн 370 00:17:46,850 --> 00:17:48,332 магистрт таван жил, 371 00:17:48,332 --> 00:17:49,906 дараа нь Харвард руу шилжсэн. 372 00:17:49,906 --> 00:17:54,196 Одоо бодохоо больсон ч өмнө нь байнга: 373 00:17:54,196 --> 00:17:56,500 "Би энд байх ёсгүй шүү дээ" гэж боддог байлаа. 374 00:17:56,500 --> 00:17:58,978 Харвардад очсон эхний жилийн сүүлд 375 00:17:58,978 --> 00:18:03,544 бүтэн семестрийн турш дуугараагүй нэг оюутанд би: 376 00:18:03,544 --> 00:18:06,261 "Чи хичээлд оролцохгүй бол муу авах нь байна" гэсэн. 377 00:18:06,261 --> 00:18:09,253 Түүнийг миний ажлын өрөөнд орж ирэхэд огт таньдаггүй байсан юм. 378 00:18:09,253 --> 00:18:13,235 Тэр бүр сэтгэлээр унасан байсан ба 379 00:18:13,235 --> 00:18:17,280 “Би энд байх ёсгүй” гэж хэлсэн. 380 00:18:20,560 --> 00:18:22,278 Тэгэхэд би ойлгосон юм. 381 00:18:22,278 --> 00:18:23,754 Учир нь хоёр зүйл болсон. 382 00:18:23,754 --> 00:18:25,040 Нэг нь би тэгэхэд 383 00:18:25,040 --> 00:18:27,296 би нөгөө бодлоосоо салсан байсан. 384 00:18:27,296 --> 00:18:30,989 Харин түүнийг тэгж хэлэхэд надад дахин бодогдсон юм. 385 00:18:31,002 --> 00:18:33,455 Хоёр дах нь: "Тэр энд байх ёстой" гэж бодсон. 386 00:18:33,455 --> 00:18:35,709 Тэр дүр эсгээд хийж чадна. 387 00:18:35,709 --> 00:18:38,999 Тэгээд би "Тэгэлгүй яахав дээ! Чи энд байх ёстой! 388 00:18:38,999 --> 00:18:40,584 Маргааш чи жүжиглээд ч хамаагүй 389 00:18:40,584 --> 00:18:43,498 Өөрийгөө хүч чадалтай болгох хэрэгтэй" гэсэн. 390 00:18:43,498 --> 00:18:50,121 (Алга ташилт) 391 00:18:50,121 --> 00:18:52,993 “Чи ангид ороод 392 00:18:52,993 --> 00:18:55,417 хамгийн шилдэг сэтгэгдэл хэлэх болно.” 393 00:18:55,417 --> 00:18:58,422 Яасан гээч? Тэр хамгийн шилдгийг нь хэлсэн. 394 00:18:58,422 --> 00:18:59,705 Оюутнууд эргэж хараад: 395 00:18:59,705 --> 00:19:03,149 “Бурхан минь, түүнийг энд байсныг анзаарсангүй” гэцгээж байсан. (Инээд) 396 00:19:03,149 --> 00:19:05,070 Хэдэн сарын дараа тэр над дээр ирэхэд 397 00:19:05,070 --> 00:19:07,884 тэр чадах хүртлээ жүжиглээд зогсоогүй, 398 00:19:07,884 --> 00:19:10,608 тэр тийм хүн болтлоо жүжиглэсэн байсан. 399 00:19:10,608 --> 00:19:12,431 Тэр их өөрчлөгдсөн. 400 00:19:12,431 --> 00:19:16,515 Тэгэхээр та нар ч бас чадах хүртлээ жүжиглэх биш, 401 00:19:16,515 --> 00:19:19,312 тийм хүн болтлоо дүр эсгээрэй. 402 00:19:19,312 --> 00:19:22,953 Өөртөө уусгаж тийм хүн болтлоо хангалттай их хийгээрэй. 403 00:19:22,953 --> 00:19:25,608 Миний сүүлийн та нарт хэлэх зүйл бол: 404 00:19:25,608 --> 00:19:30,080 "Бяцхан заль том өөрчлөлт хийж чадна." 405 00:19:30,080 --> 00:19:32,577 Тиймээс хоёр минут, 406 00:19:32,577 --> 00:19:34,313 хоёр минут, хоёр минут, хоёр минут. 407 00:19:34,313 --> 00:19:37,559 Дараагийн удаа сандарсан нөхцөл байдалд орохын өмнө 408 00:19:37,559 --> 00:19:40,265 хоёрхон минут цахилгаан шатанд, 409 00:19:40,265 --> 00:19:43,504 угаалгын өрөөнд, ширээнийхээ ард үүнийг хийгээд үзээрэй. 410 00:19:43,504 --> 00:19:44,804 Танд таалагдах болно. 411 00:19:44,804 --> 00:19:47,766 Хамгийн сайн үр дүн үзүүлэхээр тархиа удирд. 412 00:19:47,766 --> 00:19:50,731 Тестостероноо ихэсгэж, кортизолоо бууруул. 413 00:19:50,731 --> 00:19:54,697 Тэр байдлаас "Би өөрийгөө харуулж чадсангүй дээ" гэх биш, 414 00:19:54,697 --> 00:19:55,939 харин оронд нь 415 00:19:55,939 --> 00:19:58,885 "Би өөрийгөө хэн гэдгээ хэлээд, бас харуулмаар байна" гээрэй. 416 00:19:58,885 --> 00:20:05,177 Тиймээс би таныг хүчирхэг байрлалыг авч үзээд, 417 00:20:05,208 --> 00:20:10,334 дараа нь үүнийгээ бусадтай хуваалцаасай гэж хүсч байна. Энэ маш энгийн. 418 00:20:10,334 --> 00:20:12,199 Энэ миний хувийн сонирхол биш. (Инээд) 419 00:20:12,199 --> 00:20:14,086 Бусдад өг, бусадтай хуваалц. 420 00:20:14,086 --> 00:20:16,217 Учир нь энэ хамгийн хэрэг болдог хүмүүс нь 421 00:20:16,217 --> 00:20:20,005 эх үүсвэргүй, техникгүй, 422 00:20:20,005 --> 00:20:22,401 нийгэмд эзлэх байр суурьгүй, хүчгүй хүмүүс байдаг. 423 00:20:22,401 --> 00:20:24,514 Тэд үүнийг ганцаараа байхдаа ашиглана. 424 00:20:24,514 --> 00:20:27,343 Тэдэнд ганцаараа хоёр минут байхад л хангалттай. 425 00:20:27,343 --> 00:20:30,493 Энэ нь тэдний амьдралыг мэдэгдэхүйц өөрчилж чадна. 426 00:20:30,493 --> 00:20:31,989 Баярлалаа. 427 00:20:31,989 --> 00:20:38,509 (Алга ташилт)