WEBVTT 00:00:00.707 --> 00:00:06.155 Би та нарт нарийн техник шаардахгүй нэгэн үнэгүй арга зааж өгье. 00:00:06.155 --> 00:00:09.350 Та зөвхөн хоёрхон минутын турш 00:00:09.350 --> 00:00:12.937 байрлалаа өөрчлөхөд хангалттай. 00:00:12.937 --> 00:00:15.531 Гэхдээ би яагаад гэдгийг хэлэхээсээ өмнө 00:00:15.531 --> 00:00:19.814 та бүхнийг бие болон хөдөгөөнөө нэг анзаарахыг хүсье. 00:00:19.814 --> 00:00:22.379 Та нарын хэд нь өөрийгөө хумиж жижигхэн болгож байна? 00:00:22.379 --> 00:00:26.560 Магадгүй бөгтийж, хөлөө зөрүүлж, нэг хөлөөрөө нөгөөгөө ороодог. 00:00:26.560 --> 00:00:29.753 Заримдаа бид нар ингэж гараа барьдаг. 00:00:29.753 --> 00:00:33.424 Заримдаа бүр тэлдэг. (Инээд) 00:00:33.424 --> 00:00:35.696 Би таныг харж байна шүү. (Инээд) 00:00:35.696 --> 00:00:38.581 Таныг яг одоо ямар хөдөлгөөн хийж байгаагаа анзаарахыг хүсье. 00:00:38.581 --> 00:00:40.765 Удахгүй эргээд энэ талаар ярих болно. 00:00:40.765 --> 00:00:43.817 Хэрвээ энэ бяцхан залийг сурчихвал 00:00:43.817 --> 00:00:47.453 таны амьдралыг хэрхэн өрнөхийг мэдэгдэхүйц өөрчилнө гэж би найдаж байна. NOTE Paragraph 00:00:47.453 --> 00:00:51.977 Биеийн хэл нь биднийг үнэхээр гайхшруулдаг. 00:00:51.977 --> 00:00:55.886 Ялангуяа бусдын биеийн хэл их сонирхол татдаг. 00:00:55.900 --> 00:01:00.121 Та нар мэднэ дээ. (Инээд) 00:01:00.121 --> 00:01:04.849 Эв хавгүй харилцаа, инээмсэглэл, 00:01:04.849 --> 00:01:08.751 зэвүү хүрмээр харц, эв муутайгаар нүдээ ирмэх, 00:01:08.751 --> 00:01:12.469 эсвэл зүгээр л гар барих ч байж болно. NOTE Paragraph 00:01:12.469 --> 00:01:14.667 Тайлбарлагч: Тэд 10 дугаарт ирж байна. 00:01:14.667 --> 00:01:19.853 Хардаа, энэ азтай цагдаа АНУ-ын ерөнхийлөгчтэй гар барьчихлаа. 00:01:19.853 --> 00:01:24.758 Дараа нь ерөнхий сайдтай... барьсангүй. (Инээд) (Алга ташилт) 00:01:24.758 --> 00:01:27.336 (Инээд) (Алга ташилт) NOTE Paragraph 00:01:27.336 --> 00:01:31.140 Эми Кадди: Гар барьсан эсвэл бариагүй тухай 00:01:31.150 --> 00:01:33.944 бид хэдэн долоо хоногийн турш ярьж болно. 00:01:33.944 --> 00:01:36.054 BBC суваг, New York Times сонин хүртэл. 00:01:36.054 --> 00:01:39.755 Үүнээс харахад үггүй харилцаа буюу 00:01:39.755 --> 00:01:43.143 биеийн хэл эсвэл нийгмийн шинжлэх ухаанчдын хэлдгээр үггүй илэрхийлэл нь 00:01:43.143 --> 00:01:46.023 нэг төрлийн хэл, тиймээс холбоо гэсэн үг. 00:01:46.023 --> 00:01:48.450 Холбоо гэхээр харилцаа санаанд ордог. 00:01:48.450 --> 00:01:51.289 Тэгэхээр таны биеийн хэл надад юу гэж байна вэ? 00:01:51.289 --> 00:01:53.555 Минийх юу гэж байна вэ? NOTE Paragraph 00:01:53.555 --> 00:01:58.893 Энэ үндэслэлтэй зүйл гэдгийг харуулах олон шалтгаан бий. 00:01:58.893 --> 00:02:00.118 Нийгмийн ухааны эрдэмтэд 00:02:00.118 --> 00:02:03.680 бидний болон бусад хүмүүсийн биеийн хэл 00:02:03.680 --> 00:02:06.209 ямар сэтгэгдэл төрүүлдэг тухай маш их судалгаа хийсэн. 00:02:06.209 --> 00:02:09.648 Бид биеийн хэлэн дээр үндэслэн хоромхон зуур дүгнэлт хийдэг. 00:02:09.648 --> 00:02:13.638 Тэдгээр нь амьдралын нэн чухал үр дүнг урьдчилан хэлж чаддаг. 00:02:13.638 --> 00:02:17.431 Жишээ нь, хэнийг ажилд авах эсвэл дэвшүүлэх, хэнийг болзоонд урих гэх мэт. 00:02:17.431 --> 00:02:22.116 Тухайлбал, Тафтс Их Сургуулийн судлаач Налини Амбади 00:02:22.116 --> 00:02:27.308 хүмүүс эмч өвчтөн хоёрын харилцааг харуулсан 30 секундын 00:02:27.308 --> 00:02:29.612 дуу авиагүй бичлэгийг үзээд 00:02:29.612 --> 00:02:32.045 эмчийн хандлагын талаар дүгнэлт хийсэн. 00:02:32.045 --> 00:02:35.092 Тэгээд тэр эмчийг өвчтөн нь шүүхэд өгөх эсэхийг зөв таамагласан. 00:02:35.092 --> 00:02:38.046 Энэ нь эмчийн чадвараас хамааралгүй байсан ба 00:02:38.046 --> 00:02:40.021 харин эмч бидэнд хэр таалагдсан, 00:02:40.021 --> 00:02:42.117 харилцаа нь ямар байсан нь илүү чухал. 00:02:42.117 --> 00:02:45.172 Илүү сонирхолтой нь, Принстон Их Сургуулийн судлаач Алекс Тодоров 00:02:45.172 --> 00:02:49.419 нэр дэвшигчдийн нэг секундын царайны илрэлээр 00:02:49.419 --> 00:02:53.316 АНУ-ын сенатын болон мужийн захирагчийн сонгуулийн үр дүнг 00:02:53.316 --> 00:02:56.547 70 хувийн оновчтой таамагладгийг, 00:02:56.547 --> 00:02:58.769 тэр байтугай цахим ертөнцөд 00:02:58.769 --> 00:03:02.914 сэтгэл хөдлөлийн тэмдэгтүүдийг сайн ашиглаж чадвал 00:03:02.914 --> 00:03:05.746 илүү үнэ цэнэтэй хэлэлцээр хийдгийг тус тус харуулсан. 00:03:05.746 --> 00:03:08.969 Мэдээж буруу ашигладаг бол энэ тийм ч сайхан санаа биш. 00:03:08.969 --> 00:03:12.556 Тиймээс үггүй илэрхийллийн тухай ярихад, бид бусдыг хэрхэн дүгнэдэг, 00:03:12.556 --> 00:03:15.308 биднийг хэрхэн дүгнэдэг, мөн үр дагаврын тухай боддог. 00:03:15.308 --> 00:03:17.248 Гэвч бидний энэ илэрхийллийн нөлөөлдөг 00:03:17.248 --> 00:03:21.050 өөр нэг хүлээн авагчийг буюу өөрсдийгөө мартдаг. NOTE Paragraph 00:03:21.050 --> 00:03:23.526 Бидэнд өөрсдөд маань ч гэсэн бидний 00:03:23.526 --> 00:03:26.099 биеийн хэл, оюун ухаан, мэдрэмж, бие махбодь нөлөөлдөг. 00:03:26.099 --> 00:03:29.162 Ямар биеийн хэлийг би хэлээд байна вэ? 00:03:29.162 --> 00:03:32.105 Би бол сэтгэл судлаач, өрөөсгөл хандлагыг судалдаг. 00:03:32.105 --> 00:03:34.832 Мөн нэр хүндтэй бизнесийн сургуульд багшилдаг. 00:03:34.832 --> 00:03:39.316 Тиймээс би эрх мэдлийн тухай сонирхох нь гарцаагүй байсан. 00:03:39.316 --> 00:03:43.128 Ялангуяа эрх мэдэл болон давамгайллын 00:03:43.128 --> 00:03:45.131 биеийн хэлийг их сонирхох болсон. NOTE Paragraph 00:03:45.131 --> 00:03:47.789 Эрх мэдэл, давамгайллын биеийн хэл гэж юу вэ? 00:03:47.789 --> 00:03:49.953 Одоо тайлбарлая. 00:03:49.953 --> 00:03:53.231 Амьтны ертөнцөд энэ нь сунах үйлдэл. 00:03:53.231 --> 00:03:55.841 Өөрийгөө том болгон сунгаж, 00:03:55.841 --> 00:03:58.782 илүү зай эзэлж, нээлттэй болгодог. 00:03:58.782 --> 00:04:01.032 Нээлттэй болгох нь чухал. 00:04:01.032 --> 00:04:03.282 Бүх амьтдад хамаатай. 00:04:03.282 --> 00:04:05.532 Зөвхөн мичний төрөлд биш. 00:04:05.532 --> 00:04:08.952 Хүмүүс ч мөн адил. (Инээд) 00:04:08.952 --> 00:04:13.713 Хүн өөрийгөө тухайн мөчид хүчирхэгээр мэдрэх үедээ 00:04:13.713 --> 00:04:15.664 аль алийг нь хийдэг. 00:04:15.664 --> 00:04:18.569 Хамгийн сонирхолтой нь эндээс 00:04:18.569 --> 00:04:22.758 энэ хөдөлгөөний нэгдсэн утга болон маш эртнийх гэдэг нь харагдаж байна. 00:04:22.758 --> 00:04:25.357 Энэ бахархал гэдэг хөдөлгөөнийг 00:04:25.357 --> 00:04:27.945 Жессика Трэйси сайн судалсан. 00:04:27.945 --> 00:04:30.517 Түүний олж мэдсэнээр, хараатай болон 00:04:30.517 --> 00:04:32.878 төрөлхийн хараагүй хүмүүс бүгд 00:04:32.878 --> 00:04:35.772 биеийн хүчний тэмцээнд ялахдаа үүнийг хийдэг байна. 00:04:35.772 --> 00:04:38.150 Тэдгээр хүмүүс барианд орж ялалтад хүрэхдээ 00:04:38.150 --> 00:04:40.081 урд нь харж байсан эсэхээс үл хамааран 00:04:40.081 --> 00:04:41.287 үүнийг хийдэг. 00:04:41.287 --> 00:04:44.390 Хоёр гараа V хэлбэртэй болгож, эрүүгээ дээш өргөдөг. 00:04:44.390 --> 00:04:46.934 Харин бид хүчгүй мэдрэмж төрсөн үедээ 00:04:46.934 --> 00:04:48.278 яг эсрэгээр нь хийдэг. 00:04:48.278 --> 00:04:50.732 Бид хаалт үүсгэж биеэ ороодог. 00:04:50.732 --> 00:04:52.201 Өөрсдийгөө жижиг болгодог. 00:04:52.201 --> 00:04:54.220 Дэргэдэх хүнтэйгээ мөргөлдөхийг хүсдэггүй. 00:04:54.220 --> 00:04:57.489 Хүн болон амьтад адилхан үйлдэл хийдэг. 00:04:57.489 --> 00:05:01.659 Хүч чадал ба сул дорой байдлыг нэгтгэхэд ийм болдог. 00:05:01.659 --> 00:05:04.730 Хүч чадлын тухайд бид юу хийдэг вэ гэвэл 00:05:04.730 --> 00:05:07.248 бид нэг нэгнийхээ биеийн хэлийг нөхдөг. 00:05:07.248 --> 00:05:09.679 Хэн нэгэн бидэнд маш хүчирхэг санагдвал 00:05:09.679 --> 00:05:11.904 бид жижиг болдог. Тэднийг дуурайдаггүй. 00:05:11.904 --> 00:05:13.937 Тэднээс эсрэгээр хийдэг. NOTE Paragraph 00:05:13.937 --> 00:05:17.136 Энэ үйлдэлийг хичээл дээр ажиглахад 00:05:17.136 --> 00:05:19.682 би юуг анзаарсан бэ? 00:05:19.682 --> 00:05:26.926 Магистрын оюутнууд бүх л төрлийн хүчирхэг хөдөлгөөнүүд харуулдгийг анзаарсан. 00:05:26.926 --> 00:05:29.394 Зарим нь яг шог зураг шиг 00:05:29.394 --> 00:05:33.844 ангид орж ирээд шууд ангийн голд хичээл ч эхлээгүй байхад суудлаа эзэлдэг. 00:05:33.844 --> 00:05:36.316 Бүх зайг эзлэхийг хүссэн мэт. 00:05:36.316 --> 00:05:38.205 Ерөнхийдөө нилээн ханхайж суудаг. 00:05:38.205 --> 00:05:40.337 Гараа яг ингэж өргөдөг. 00:05:40.337 --> 00:05:43.852 Зарим хүмүүс нурж унах гэж байгаа юм шиг л орж ирнэ. 00:05:43.852 --> 00:05:45.296 Орж ирэнгүүт нь харагдана. 00:05:45.296 --> 00:05:47.834 Тэдний нүүр, биен дээр нь бичээстэй. 00:05:47.834 --> 00:05:49.820 Тэд сандал дээр суугаад биеэ жижигрүүлдэг. 00:05:49.820 --> 00:05:52.969 Бас гараа өргөхдөө ингэж өргөдөг. 00:05:52.969 --> 00:05:54.646 Би хэдэн зүйл эндээс анзаарсан. 00:05:54.646 --> 00:05:56.383 Нэг нь тийм ч гайхмаар биш. 00:05:56.383 --> 00:05:58.727 Хүйсийн ялгаатай хамааралтай. 00:05:58.727 --> 00:06:04.192 Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй ингэдэг. 00:06:04.192 --> 00:06:06.778 Эртнээс хойш эмэгтэйчүүд хүч муутай мэт байсан. 00:06:06.778 --> 00:06:08.863 Энэ тийм ч гайхмаар биш. 00:06:08.863 --> 00:06:11.108 Харин нөгөө нь биеийн хэл 00:06:11.108 --> 00:06:15.309 оюутнуудын хичээлийн идэвхтэй 00:06:15.309 --> 00:06:17.443 холбоотой байсан юм. 00:06:17.443 --> 00:06:20.027 Энэ Бизнесийн удирдлагын магистрын ангид маш чухал. 00:06:20.027 --> 00:06:23.042 Учир нь тэдний дүнгийн тэн хагасыг хичээлийн идэвхээр тооцдог. NOTE Paragraph 00:06:23.042 --> 00:06:26.995 Бизнесийн сургуулиуд хүйсийн дүнгийн зөрүүтэй байдалтай тулгарсан. 00:06:26.995 --> 00:06:30.267 Яг ижилхэн чадвартай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг авдаг ч, 00:06:30.267 --> 00:06:32.573 дараа нь эдгээр дүнгийн ялгаа гарч ирнэ. 00:06:32.573 --> 00:06:35.523 Зарим нэг талаараа хичээлийн идэвхтэй холбоотой санагдана. 00:06:35.523 --> 00:06:37.946 Ингээд би ингэж бодсон юм. 00:06:37.946 --> 00:06:42.250 Оюутнууд ингээд орж ирээд хичээлд оролцож байна. 00:06:42.250 --> 00:06:44.611 Тэгээд хүмүүс хичээлд оролцож буй мэт дүр исгэх нь 00:06:44.611 --> 00:06:46.713 тэдний идэвхийг үнэхээр нэмэгдүүлэх болов уу? NOTE Paragraph 00:06:46.713 --> 00:06:51.378 Би өөрийн гол хамтрагч болох Беркелейн Их Сургуулийн судлаач Дэна Карнитай хамт 00:06:51.378 --> 00:06:54.933 зорилгодоо хүртлээ дүр исгэж болох эсэхийг мэдэхийг хүссэн. 00:06:54.933 --> 00:06:57.963 Хэсэг хугацаанд ямар нэг зүйл хийх нь 00:06:57.963 --> 00:07:00.016 эцэст нь биеэ авч явах байдалд нөлөөлж 00:07:00.016 --> 00:07:02.124 илүү хүчирхэг санагдуулах болов уу? 00:07:02.124 --> 00:07:04.972 Биеийн хэл бусад хүмүүс биднийг хэрхэн ойлгож хүлээж авдгийг 00:07:04.972 --> 00:07:07.281 захирдаг гэж бид мэднэ. Маш олон нотолгоо байдаг. 00:07:07.281 --> 00:07:10.223 Гэхдээ бидний гол асуулт: "Биеийн хэл нь бид өөрсдийгөө ойлгож 00:07:10.223 --> 00:07:13.253 хүлээж авах байдалд нөлөөлөх үү?" гэдэг байсан. NOTE Paragraph 00:07:13.253 --> 00:07:15.943 Зарим нэг нотолгоо бий. 00:07:15.943 --> 00:07:20.579 Жишээ нь, бид аз жаргалтай байхдаа инээмсэглэдэг. 00:07:20.579 --> 00:07:23.027 Гэхдээ бид үзгээ амандаа зуугаад 00:07:23.027 --> 00:07:27.172 хүчээр инээхэд аз жаргалтай мэдрэмж бас төрдөг. 00:07:27.172 --> 00:07:28.803 Аль аль талаасаа нөлөөлнө. 00:07:28.803 --> 00:07:32.920 Хүчирхэг байх тухайд мөн адил. 00:07:32.920 --> 00:07:35.987 Тиймээс хүчирхэг санагдсан үедээ 00:07:35.987 --> 00:07:37.394 ингэх магадлалтай. 00:07:37.394 --> 00:07:42.650 Гэхдээ бас өөрийгөө хүчирхэг гэж бодоход 00:07:42.650 --> 00:07:46.888 жинхэнээсээ хүчирхэг болох талтай. NOTE Paragraph 00:07:46.888 --> 00:07:49.368 Хоёр дах асуулт маань 00:07:49.368 --> 00:07:52.531 бидний бодол үйл хөдлөлийг маань өөрчилдөг юм чинь, 00:07:52.531 --> 00:07:56.948 үйл хөдлөл маань бодлыг бас өөрчилж чадах уу? 00:07:56.948 --> 00:07:59.675 Хүч чадлын тухайд бодол гэдэг нь 00:07:59.675 --> 00:08:01.047 юуг хэлээд байна вэ? 00:08:01.047 --> 00:08:03.373 Миний хэлж байгаа бодол, мэдрэмжүүд болон 00:08:03.373 --> 00:08:06.668 бусад тэдгээрийг бий болгодог бие махбодийн бодит зүйл бол 00:08:06.668 --> 00:08:09.876 миний хувьд дааврууд байсан юм. 00:08:09.876 --> 00:08:14.169 Хүчтэй болон хүчгүй хүмүүсийн бодол санаа юугаараа ялгаатай вэ? 00:08:14.210 --> 00:08:19.126 Хүчирхэг хүмүүс илүү нүүрэмгий, өөртөө итгэлтэй, 00:08:19.126 --> 00:08:22.730 эерэг бодолтой байдаг нь тийм ч их гайхах байх зүйл биш ээ. 00:08:22.730 --> 00:08:25.729 Тэд бүр аз сорьсон тоглоомонд хүртэл хожно гэдэгтээ итгэдэг. 00:08:25.729 --> 00:08:29.908 Тэд илүү цар хүрээтэй сэтгэдэг. 00:08:29.908 --> 00:08:32.514 Маш олон ялгаатай. Тэд илүү их эрсдэл хийдэг. 00:08:32.514 --> 00:08:35.367 Тиймээс хүчтэй, хүчгүй хүний хооронд маш их ялгаа бий. 00:08:35.367 --> 00:08:38.659 Биеийн онцлогийн хувьд ч гэсэн 00:08:38.659 --> 00:08:43.694 хоёр гол даавар ялгардаг: тестостерон буюу ноёрхлын даавар, 00:08:43.694 --> 00:08:46.387 кортизол буюу стрессийн даавар. 00:08:46.387 --> 00:08:52.834 Мичний төрлийн амьтдын хүчирхэг эр хүйстнүүд 00:08:52.834 --> 00:08:56.793 тестостероны хэмжээ өндөр, кортизолын хэмжээ бага байдаг ба 00:08:56.793 --> 00:09:00.287 хүчирхэг, амжилттай удирдагчид 00:09:00.287 --> 00:09:02.542 мөн өндөр тестостерон, бага кортизолтой байдаг. 00:09:02.542 --> 00:09:04.415 Энэ юу гэсэн үг вэ? 00:09:04.415 --> 00:09:07.270 Хүч чадал гэхээр зөвхөн тестостерон хүмүүсийн санаанд ордог. 00:09:07.270 --> 00:09:09.358 Учир нь энэ даавар давамгайллыг илэрхийлдэг. 00:09:09.358 --> 00:09:12.528 Хүч чадал нь мөн стресст үзүүлдэг хариу үйлдэлтэй холбоотой. 00:09:12.528 --> 00:09:15.067 Тэгэхээр та хүчирхэг удирдагчийг 00:09:15.067 --> 00:09:18.399 өндөр тестостеронтой, стресст өртөмтгий байгаасай гэж хүсч байна уу? 00:09:18.399 --> 00:09:19.864 Үгүй л болов уу. 00:09:19.864 --> 00:09:23.018 Та илүү хүчирхэг, нүүрэмгий, ноёрхогч бөгөөд 00:09:23.018 --> 00:09:26.706 стресст өртөмтгий, идэвхгүй хүнийг хүсэхгүй байх. NOTE Paragraph 00:09:26.706 --> 00:09:31.118 Бидний мэдэхээр мичний төрөлд 00:09:31.118 --> 00:09:36.629 толгойлогч нь ямар нэг үүрэг хүлээж авдаг шиг, 00:09:36.629 --> 00:09:39.186 хэн нэг хүн төстэй үүрэг хэдхэн хоногт 00:09:39.186 --> 00:09:42.297 хүлээж авах бол түүний тестостерон мэдэгдэхүйц нэмэгдэж, 00:09:42.297 --> 00:09:45.602 кортизол нь буурсан байдаг. 00:09:45.602 --> 00:09:48.843 Ингээд бид хүний бие бодлыг нь бий болгодог гэсэн нотолгоотой болсон. 00:09:48.843 --> 00:09:51.209 Ямартай ч нүүрний хувирлын тухайд. 00:09:51.209 --> 00:09:55.338 Мөн тэдгээр үүргийн өөрчлөлт нь бодол санаанд нөлөөлдөг. 00:09:55.338 --> 00:09:58.120 Үүрэг нь маш багаар 00:09:58.120 --> 00:10:00.704 өөрчлөгдөхөд яах бол? 00:10:00.704 --> 00:10:03.117 Яг энэ багахан туршилт шиг. 00:10:03.117 --> 00:10:05.768 Хоёрхон минут ингэж зогсох нь 00:10:05.768 --> 00:10:08.551 таныг хүчирхэг болгоно гэвэл ямар вэ дээ. NOTE Paragraph 00:10:08.551 --> 00:10:11.566 Бид яг үүнийг туршиж үзсэн юм. 00:10:11.566 --> 00:10:16.179 Хүмүүсийг туршилтын өрөөнд авчраад багахан туршилт хийсэн. 00:10:16.179 --> 00:10:18.758 Хоёр минутын турш тэдгээр хүмүүс 00:10:18.758 --> 00:10:22.937 нэг бол хүчирхэг эсвэл сул дорой байрлал авсан. 00:10:22.937 --> 00:10:25.209 Эдгээрээс тавхан байрлалыг харуулъя. 00:10:25.209 --> 00:10:27.529 Гэхдээ тэр хүмүүс хоёрыг нь л авсан. 00:10:27.529 --> 00:10:30.233 Энэ нэг нь байна. 00:10:30.233 --> 00:10:31.791 Дахиад хоёр. 00:10:31.791 --> 00:10:36.646 Энийг нийгмийн сүлжээнд "Шидэт эмэгтэй" гэж нэрлэсэн. 00:10:36.646 --> 00:10:37.968 Энэ дахиад хоёр байна. 00:10:37.968 --> 00:10:40.322 Суух эсвэл зогсох гээд аль нь ч болно. 00:10:40.322 --> 00:10:42.307 Энэ сул дорой байрлалууд. 00:10:42.307 --> 00:10:46.370 Өөрийгөө эвхээд жижигхэн болгосон. 00:10:46.370 --> 00:10:48.919 Энэ бол маш сул дорой байрлал. 00:10:48.919 --> 00:10:52.056 Хүзүүгээ гараараа оролдох нь өөрийгөө маш ихээр хамгаалдаг. 00:10:52.092 --> 00:10:54.437 Ийм маягаар хийдэг. 00:10:54.437 --> 00:10:56.707 Тэд орж ирээд хуруу шилэнд шүлсээ хийнэ. 00:10:56.707 --> 00:10:59.610 Тэгээд бид "Хоёр минут ингээрэй" гэнэ. 00:10:59.610 --> 00:11:01.403 Тэд байрлалуудын зургийг харахгүй. 00:11:01.403 --> 00:11:03.423 Хүч чадлын тухай сануулахгүй хүсээгүй. 00:11:03.423 --> 00:11:05.432 Тэднийг өөрсдийг мэдрүүлэхийг хүссэн. 00:11:05.432 --> 00:11:07.284 Тэгээд хоёр минут үүнийг хийсэн. 00:11:07.284 --> 00:11:10.826 Дараа нь "Та хэр хүчирхэг санагдаж байна?" гэж янз бүрийн хэмжээг асууна. 00:11:10.826 --> 00:11:13.338 Бас мөрийтэй тоглох боломж олгосон. 00:11:13.338 --> 00:11:15.583 Эцэст нь шүлсийг нь дахин шинжилсэн. 00:11:15.583 --> 00:11:17.548 Туршилт маань ингээд л боллоо. NOTE Paragraph 00:11:17.548 --> 00:11:19.224 Бидний олж мэдсэн зүйл бол энэ: 00:11:19.224 --> 00:11:22.212 эрсдэл даах чадвар буюу мөрийтэй тоглоомны тухайд 00:11:22.212 --> 00:11:24.860 хүчирхэг байрлалтай үедээ 00:11:24.860 --> 00:11:27.395 86 хувь нь тоглосон. 00:11:27.395 --> 00:11:29.210 Харин сул дорой байрлал авсан бол 00:11:29.210 --> 00:11:33.085 зөвхөн 60 хувь нь л тоглосон. Энэ бол маш том зөрүү. 00:11:33.085 --> 00:11:34.990 Тестостероны хувьд, 00:11:34.990 --> 00:11:37.945 анх ирэхдээ байсан хэмжээнээс 00:11:37.945 --> 00:11:42.636 хүчирхэг байрлалтай нь 20 хувиар нэмэгдсэн. 00:11:42.636 --> 00:11:46.675 Харин хүчгүйгийнх нь 10 хувиар буурсан. 00:11:46.675 --> 00:11:49.155 Мөн л хоёрхон минутын дотор энэ өөрчлөлт гарсан. 00:11:49.155 --> 00:11:51.347 Кортизолын тухайд гэвэл 00:11:51.347 --> 00:11:54.954 Хүчирхэг хүмүүсийнх 25 хувиар буурч, 00:11:54.954 --> 00:11:59.086 хүчгүй хүмүүсийнх 15 хувиар нэмэгдсэн. 00:11:59.086 --> 00:12:01.818 Хоёрхон минутын дотор л дааврын өөрчлөлт гарч 00:12:01.818 --> 00:12:04.835 тархи хүнийг нэг бол нүүрэмгий, 00:12:04.835 --> 00:12:07.763 өөртөө итгэлтэй, чөлөөтэй болгож, 00:12:07.763 --> 00:12:11.771 эсвэл стресст өртөмтгий, сэтгэл санаагаар унагаж байсан. 00:12:11.771 --> 00:12:15.627 Ийм мэдрэмж бидэнд төрж байсан, тийм үү? 00:12:15.627 --> 00:12:20.844 Тиймээс биеийн хэл нь бидний бодол, мэдрэмжийг удирддаг. 00:12:20.844 --> 00:12:23.291 Зөвхөн бусдад ч биш, бидэнд бас хамаатай. 00:12:23.291 --> 00:12:25.718 Мөн бие маань бодолд нөлөөлнө. NOTE Paragraph 00:12:25.718 --> 00:12:28.124 Харин дараагийн асуулт бол мэдээж 00:12:28.124 --> 00:12:29.638 хэдэн минут байрлал авах нь 00:12:29.638 --> 00:12:31.919 амьдралд ач холбогдолтой өөрчлөлт хийж чадах уу? 00:12:31.929 --> 00:12:35.745 Сая зүгээр л нэг өрөөнд орж нэг даалгаварт хоёрхон минут зарцуулсан. 00:12:35.745 --> 00:12:37.901 Үүнийг хаана бодитоор ашиглаж болох вэ? 00:12:37.901 --> 00:12:39.946 Бидэнд энэ мэдээж сонин байсан. 00:12:39.946 --> 00:12:46.213 Үүнийг хаана ашиглаж болох вэ гэхээр дүгнэгдэхүйц нөхцөл байдал юм. 00:12:46.213 --> 00:12:48.511 Жишээ нь, нийгмийн зүгээс аюултай нөхцөл байдал. 00:12:48.511 --> 00:12:51.884 Таныг хаана дүгнэж цэгнэж байдаг вэ? Найз нөхдөөрөө юу? 00:12:51.884 --> 00:12:54.508 Өсвөр үеийнхэнд бол сургууль дээрээ өдрийн хоолны үеэр. 00:12:54.508 --> 00:12:57.823 Зарим хүмүүсийн хувьд сургуулийн захиргааны уулзалтын үеэр үг хэлэх. 00:12:57.823 --> 00:13:01.917 Магадгүй санал өгөх, над шиг ийм илтгэл тавих эсвэл 00:13:01.934 --> 00:13:04.732 ажлын ярилцлаганд орох байж болно. 00:13:04.732 --> 00:13:07.444 Бид хүмүүст хамгийн их тохиолддогийг нь сонгохоор шийдсэн. 00:13:07.444 --> 00:13:10.231 Ихэнх хүмүүсийн тулгарч байсан нь ажлын ярилцлага байсан. NOTE Paragraph 00:13:10.231 --> 00:13:13.136 Бид үр дүнг нь нийтлүүлсэн. 00:13:13.176 --> 00:13:15.197 Тэгэхэд хэвлэл мэдэллийнхэн их шуугисан. 00:13:15.197 --> 00:13:16.848 Тэд: "Ярилцлаганд орохдоо 00:13:16.848 --> 00:13:18.719 ингэх ёстой юм байна, тийм үү?" гээд л. 00:13:18.719 --> 00:13:20.000 (Инээд) 00:13:20.000 --> 00:13:21.651 Бид мэдээж их эмээсэн. 00:13:21.651 --> 00:13:24.936 "Үгүй дээ, үгүй. Бид тийм санаа илэрхийлэх гээгүй юм шүү" гэсэн. 00:13:24.936 --> 00:13:26.941 Яасан ч битгий тэгээрэй. 00:13:26.941 --> 00:13:29.532 Энэ бол таны бусад хүмүүстэй хэрхэн ярилцах тухай биш. 00:13:29.532 --> 00:13:31.561 Харин таныг өөртэйгээ ярилцахыг хэлж байна. 00:13:31.561 --> 00:13:34.200 Ажлын ярилцлаганд орохын өмнө юу хийх вэ? Ингээрэй. 00:13:34.200 --> 00:13:36.686 Та суугаад, iPhone эсвэл Андройд утас руугаа ширтээд 00:13:36.686 --> 00:13:38.752 хэнийг ч үлдээчихгүйг хичээх болно. 00:13:38.752 --> 00:13:40.946 Тэмдэглэлээ хараад 00:13:40.946 --> 00:13:42.776 бөгтийсөөр өөрийгөө хумина. 00:13:42.776 --> 00:13:45.068 Харин таны хийх ёстой зүйл бол энэ. 00:13:45.068 --> 00:13:48.484 Жишээ нь, угаалгын өрөөнд. Үүнийг хий, өөртөө хоёр минут зарцуул. 00:13:48.484 --> 00:13:49.904 Бид үүнийг л шалгахыг хүссэн. 00:13:49.904 --> 00:13:52.088 Хүмүүсийг өрөөнд оруулаад, 00:13:52.088 --> 00:13:55.465 дахин хүчтэй болон хүчгүй байрлал авахуулж, 00:13:55.465 --> 00:13:58.097 дараа нь маш хэцүү ажлын ярилцлаганд оруулсан. 00:13:58.097 --> 00:14:01.713 Таван минут үргэлжилнэ. Тэдний бичлэгийг хийсэн. 00:14:01.713 --> 00:14:04.224 Тэдэнд бас үнэлгээ өгсөн. 00:14:04.224 --> 00:14:08.199 Шүүгчдийг биеийн хэлээ маш сайн удирдаж байхаар бэлтгэсэн. 00:14:08.199 --> 00:14:09.806 Тэд ингэж л харагдана. 00:14:09.806 --> 00:14:12.090 Энэ хүн тантай ярилцлага хийж байна гэж төсөөл. 00:14:12.090 --> 00:14:16.713 Таван минутын турш яах ч үгүй. Энэ байцаагдахаас хэцүү. 00:14:16.713 --> 00:14:18.526 Хүмүүс үүнийг үзэн яддаг. 00:14:18.526 --> 00:14:22.117 Энэ бол Мэрриан ЛэФрэнсийн нэрлэснээр "нийгэм дэх шигддэг элс". 00:14:22.117 --> 00:14:23.926 Кортизолыг дээд цэгт хүргэнэ. 00:14:23.926 --> 00:14:25.878 Энэ бол саяны ажлын ярилцлага. 00:14:25.878 --> 00:14:28.457 Бид юу болохыг харахыг хүссэн. 00:14:28.457 --> 00:14:31.564 Кодлох хүмүүст дөрвөн бичлэгийг үзүүлсэн. 00:14:31.564 --> 00:14:34.736 Тэд таамаг болон нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй. 00:14:34.736 --> 00:14:38.121 Хэн ямар байрлал авсан гэдгийг гадарлаагүй байж байгаад 00:14:38.121 --> 00:14:42.061 тэдгээр бичлэгүүдийг үзсэн. 00:14:42.061 --> 00:14:44.683 Тэгээд тэд “Бид эдгээр хүмүүсийг ажилд авмаар байна” гэж 00:14:44.683 --> 00:14:46.835 бүх хүчирхэг байрлал авсан хүмүүсийг хэлсэн. 00:14:46.845 --> 00:14:48.580 "Эдгээр хүмүүсийг ажилд авахгүй. 00:14:48.580 --> 00:14:51.456 Харин ч илүү өргөсөн үнэлгээ өгсөн" гэсэн. 00:14:51.456 --> 00:14:53.722 Юу нөлөөлж байна вэ? 00:14:53.722 --> 00:14:55.881 Ярианы утга нь чухал биш. 00:14:55.881 --> 00:14:58.582 Харин тэд өөрийгөө хэр их дайчилж байгаа нь чухал. 00:14:58.582 --> 00:15:01.898 Учир нь бид ур чадварын үзүүлэлтүүдийг нь дүгнэж байсан. 00:15:01.898 --> 00:15:04.794 Жишээ нь, хариултын бүтэц нь дэс дараатай байсан эсэх. 00:15:04.794 --> 00:15:07.981 Хэр сайн байсан? Ямар мэргэшилтэй вэ? 00:15:07.981 --> 00:15:09.729 Эдгээрээс бусад нь нөлөөлөхгүй. 00:15:09.729 --> 00:15:11.217 Иймэрхүү үзүүлэлтүүд. 00:15:11.217 --> 00:15:13.257 Өөрийгөө жинхэнэ утгаар нь харуулж байсан. 00:15:13.257 --> 00:15:14.791 Өөрсдийгөө л харуулсан. 00:15:14.791 --> 00:15:16.676 Тэд зөвхөн цэвэр өөрийгөө, 00:15:16.676 --> 00:15:19.559 ямар нэг халхавчгүйгээр харуулсан. 00:15:19.559 --> 00:15:23.965 Энэ шууд болон шууд бусаар нөлөөлж байсан. 00:15:23.965 --> 00:15:26.596 Би хүмүүст: NOTE Paragraph 00:15:26.596 --> 00:15:30.794 "Бидний бие бодлыг, харин бодол бидний биеэ авч явах байдлыг өөрчилнө. 00:15:30.794 --> 00:15:32.513 Энэ нь эцэстээ үр дүнг өөрчилнө." 00:15:32.513 --> 00:15:35.079 Харин тэд: "Нэг л хуурамч санагдаад байна" гэдэг. 00:15:35.079 --> 00:15:37.206 "Чадтал нь сайн жүжиглэ" гэдэг. 00:15:37.206 --> 00:15:39.185 "Энэ би биш. 00:15:39.185 --> 00:15:42.360 Би зорьсондоо хүрсэн хэрнээ залилагч шиг баймааргүй байна. 00:15:42.360 --> 00:15:44.199 Би мэхлэгч байхыг хүсэхгүй байна. 00:15:44.199 --> 00:15:48.291 Би тэнд байх ёстой учраас л очсон мэт баймааргүй байна" гээд л. 00:15:48.291 --> 00:15:50.478 Энэ надад их ойр санагдсан юм. 00:15:50.478 --> 00:15:52.536 Би та бүхэнд залилагч шиг байж 00:15:52.536 --> 00:15:55.946 өөрийгөө тэнд байх ёсгүй мэт бодох талаар нэгэн түүх ярья. NOTE Paragraph 00:15:55.946 --> 00:15:59.107 Би 19 настайдаа маш хүнд осолд орсон. 00:15:59.107 --> 00:16:02.292 Машинаасаа шидэгдэж хэд хэд өнхөрсөн. 00:16:02.292 --> 00:16:04.659 Машинаас шидэгдсэн учир 00:16:04.659 --> 00:16:07.026 тархины гэмтлийн сэхээний тасагт сэрсэн. 00:16:07.026 --> 00:16:09.395 Намайг сургуулиас минь гаргасан. 00:16:09.395 --> 00:16:15.107 Миний IQ хоёр стандарт хэлбэлзлээр буурч 00:16:15.107 --> 00:16:17.695 надад маш хүндээр туссан. 00:16:17.695 --> 00:16:20.566 Намайг ухаатай, авьяаслаг гэж тодорхойлдог байсан учир 00:16:20.566 --> 00:16:22.578 би IQ-гаа сайн мэдэж байсан юм. 00:16:22.578 --> 00:16:25.458 Сургуулиасаа гарсан ч буцаж орохыг хичээсээр байсан. 00:16:25.458 --> 00:16:27.982 Тэгэхэд хүмүүс надад “Чи сургуулиа төгсөж чадахгүй ээ. 00:16:27.982 --> 00:16:30.379 Чамд өөр хийх зүйл зөндөө олдоно, 00:16:30.379 --> 00:16:32.277 гэхдээ сургууль л биш” гэж байсан. 00:16:32.277 --> 00:16:35.651 Би тэмцсээр байсан. 00:16:35.651 --> 00:16:38.935 Хувь хүнийхээ гол чадварыг буюу 00:16:38.935 --> 00:16:40.794 миний хувьд ухаантай байхаа алдаж 00:16:40.794 --> 00:16:43.113 юу ч үгүй үлдэхээс илүү өөр юу ч 00:16:43.113 --> 00:16:45.205 хүчгүй байх мэдрэмж төрүүлж чадахгүй. 00:16:45.205 --> 00:16:47.007 Би ямар ч хүчгүй болсон байсан. 00:16:47.007 --> 00:16:49.021 Би тэмцээд л, тэгэж байж надад аз дайрсан. 00:16:49.021 --> 00:16:51.005 Тэгээд ажилласаар л дахин аз таарсан. NOTE Paragraph 00:16:51.005 --> 00:16:53.391 Эцэст нь би сургуулиа төгссөн. 00:16:53.391 --> 00:16:55.428 Би үеийнхнээсээ дөрвөн жил илүү зарцуулсан. 00:16:55.428 --> 00:16:59.756 Тэгээд би өөрийн хайртай удирдагч Сюзан Фискег 00:16:59.756 --> 00:17:02.700 намайг авахыг ятгаж чадсанаар Принстон Их Сургуульд элссэн. 00:17:02.700 --> 00:17:05.551 Тэр үед би өөрийгөө тэнд байх ёсгүй мэт бодож байсан. 00:17:05.551 --> 00:17:06.845 Би бол мэхлэгч байсан. 00:17:06.845 --> 00:17:09.406 Принстоны эхний жилийн илтгэлийн өмнөх шөнө байсан юм. 00:17:09.406 --> 00:17:12.144 Тэр илтгэлийг 20 минутын турш 20 хүнд тавьдаг. 00:17:12.144 --> 00:17:13.249 Тийм л хэцүү байдаг. 00:17:13.249 --> 00:17:15.986 Намайг маргааш нь илчлэх вий гэхээс айсандаа 00:17:15.986 --> 00:17:18.799 би түүн рүү залгаад "Би болилоо" гэсэн. 00:17:18.799 --> 00:17:20.655 Тэр надад "Чи болихгүй ээ. 00:17:20.655 --> 00:17:23.213 Учир нь би чам дээр бооцоо тавьсан. Чи үлдэнэ. 00:17:23.213 --> 00:17:25.404 Харин үлдэхийн тулд ингэх хэрэгтэй. 00:17:25.404 --> 00:17:26.761 Чи жүжиглэ. 00:17:26.761 --> 00:17:30.541 Чамайг хий гэсэн бүх илтгэлийг тавь. 00:17:30.541 --> 00:17:32.280 Зүгээр л хийгээд бай. 00:17:32.280 --> 00:17:35.249 Хичнээн их айж хөшсөн ч хамаагүй. 00:17:35.249 --> 00:17:38.377 Хэрээс хэтэрсэн санагдсан ч хамаагүй." 00:17:38.377 --> 00:17:40.992 "Хөөх би үүнийг чадаж байна шүү дээ. 00:17:40.992 --> 00:17:44.078 Би ийм болчихлоо. Би үнэхээр чадаж байна" гэж бодох хүртлээ хий. 00:17:44.078 --> 00:17:45.368 Би ийм л арга хэрэглэсэн. 00:17:45.378 --> 00:17:46.850 Нортуэстерн Их Сургуулийн 00:17:46.850 --> 00:17:48.332 магистрт таван жил, 00:17:48.332 --> 00:17:49.906 дараа нь Харвард руу шилжсэн. 00:17:49.906 --> 00:17:54.196 Одоо бодохоо больсон ч өмнө нь байнга: 00:17:54.196 --> 00:17:56.500 "Би энд байх ёсгүй шүү дээ" гэж боддог байлаа. NOTE Paragraph 00:17:56.500 --> 00:17:58.978 Харвардад очсон эхний жилийн сүүлд 00:17:58.978 --> 00:18:03.544 бүтэн семестрийн турш дуугараагүй нэг оюутанд би: 00:18:03.544 --> 00:18:06.261 "Чи хичээлд оролцохгүй бол муу авах нь байна" гэсэн. 00:18:06.261 --> 00:18:09.253 Түүнийг миний ажлын өрөөнд орж ирэхэд огт таньдаггүй байсан юм. 00:18:09.253 --> 00:18:13.235 Тэр бүр сэтгэлээр унасан байсан ба 00:18:13.235 --> 00:18:17.280 “Би энд байх ёсгүй” гэж хэлсэн. 00:18:20.560 --> 00:18:22.278 Тэгэхэд би ойлгосон юм. 00:18:22.278 --> 00:18:23.754 Учир нь хоёр зүйл болсон. 00:18:23.754 --> 00:18:25.040 Нэг нь би тэгэхэд 00:18:25.040 --> 00:18:27.296 би нөгөө бодлоосоо салсан байсан. 00:18:27.296 --> 00:18:30.989 Харин түүнийг тэгж хэлэхэд надад дахин бодогдсон юм. 00:18:31.002 --> 00:18:33.455 Хоёр дах нь: "Тэр энд байх ёстой" гэж бодсон. 00:18:33.455 --> 00:18:35.709 Тэр дүр эсгээд хийж чадна. 00:18:35.709 --> 00:18:38.999 Тэгээд би "Тэгэлгүй яахав дээ! Чи энд байх ёстой! 00:18:38.999 --> 00:18:40.584 Маргааш чи жүжиглээд ч хамаагүй 00:18:40.584 --> 00:18:43.498 Өөрийгөө хүч чадалтай болгох хэрэгтэй" гэсэн. 00:18:43.498 --> 00:18:50.121 (Алга ташилт) 00:18:50.121 --> 00:18:52.993 “Чи ангид ороод 00:18:52.993 --> 00:18:55.417 хамгийн шилдэг сэтгэгдэл хэлэх болно.” 00:18:55.417 --> 00:18:58.422 Яасан гээч? Тэр хамгийн шилдгийг нь хэлсэн. 00:18:58.422 --> 00:18:59.705 Оюутнууд эргэж хараад: 00:18:59.705 --> 00:19:03.149 “Бурхан минь, түүнийг энд байсныг анзаарсангүй” гэцгээж байсан. (Инээд) NOTE Paragraph 00:19:03.149 --> 00:19:05.070 Хэдэн сарын дараа тэр над дээр ирэхэд 00:19:05.070 --> 00:19:07.884 тэр чадах хүртлээ жүжиглээд зогсоогүй, 00:19:07.884 --> 00:19:10.608 тэр тийм хүн болтлоо жүжиглэсэн байсан. 00:19:10.608 --> 00:19:12.431 Тэр их өөрчлөгдсөн. 00:19:12.431 --> 00:19:16.515 Тэгэхээр та нар ч бас чадах хүртлээ жүжиглэх биш, 00:19:16.515 --> 00:19:19.312 тийм хүн болтлоо дүр эсгээрэй. 00:19:19.312 --> 00:19:22.953 Өөртөө уусгаж тийм хүн болтлоо хангалттай их хийгээрэй. NOTE Paragraph 00:19:22.953 --> 00:19:25.608 Миний сүүлийн та нарт хэлэх зүйл бол: 00:19:25.608 --> 00:19:30.080 "Бяцхан заль том өөрчлөлт хийж чадна." 00:19:30.080 --> 00:19:32.577 Тиймээс хоёр минут, 00:19:32.577 --> 00:19:34.313 хоёр минут, хоёр минут, хоёр минут. 00:19:34.313 --> 00:19:37.559 Дараагийн удаа сандарсан нөхцөл байдалд орохын өмнө 00:19:37.559 --> 00:19:40.265 хоёрхон минут цахилгаан шатанд, 00:19:40.265 --> 00:19:43.504 угаалгын өрөөнд, ширээнийхээ ард үүнийг хийгээд үзээрэй. 00:19:43.504 --> 00:19:44.804 Танд таалагдах болно. 00:19:44.804 --> 00:19:47.766 Хамгийн сайн үр дүн үзүүлэхээр тархиа удирд. 00:19:47.766 --> 00:19:50.731 Тестостероноо ихэсгэж, кортизолоо бууруул. 00:19:50.731 --> 00:19:54.697 Тэр байдлаас "Би өөрийгөө харуулж чадсангүй дээ" гэх биш, 00:19:54.697 --> 00:19:55.939 харин оронд нь 00:19:55.939 --> 00:19:58.885 "Би өөрийгөө хэн гэдгээ хэлээд, бас харуулмаар байна" гээрэй. NOTE Paragraph 00:19:58.885 --> 00:20:05.177 Тиймээс би таныг хүчирхэг байрлалыг авч үзээд, 00:20:05.208 --> 00:20:10.334 дараа нь үүнийгээ бусадтай хуваалцаасай гэж хүсч байна. Энэ маш энгийн. 00:20:10.334 --> 00:20:12.199 Энэ миний хувийн сонирхол биш. (Инээд) 00:20:12.199 --> 00:20:14.086 Бусдад өг, бусадтай хуваалц. 00:20:14.086 --> 00:20:16.217 Учир нь энэ хамгийн хэрэг болдог хүмүүс нь 00:20:16.217 --> 00:20:20.005 эх үүсвэргүй, техникгүй, 00:20:20.005 --> 00:20:22.401 нийгэмд эзлэх байр суурьгүй, хүчгүй хүмүүс байдаг. 00:20:22.401 --> 00:20:24.514 Тэд үүнийг ганцаараа байхдаа ашиглана. 00:20:24.514 --> 00:20:27.343 Тэдэнд ганцаараа хоёр минут байхад л хангалттай. 00:20:27.343 --> 00:20:30.493 Энэ нь тэдний амьдралыг мэдэгдэхүйц өөрчилж чадна. 00:20:30.493 --> 00:20:31.989 Баярлалаа. 00:20:31.989 --> 00:20:38.509 (Алга ташилт)