0:00:00.707,0:00:06.155 Би та нарт нарийн техник шаардахгүй[br]нэгэн үнэгүй арга зааж өгье. 0:00:06.155,0:00:09.350 Та зөвхөн хоёрхон минутын турш 0:00:09.350,0:00:12.937 байрлалаа өөрчлөхөд хангалттай. 0:00:12.937,0:00:15.531 Гэхдээ би яагаад гэдгийг хэлэхээсээ өмнө 0:00:15.531,0:00:19.814 та бүхнийг бие болон хөдөгөөнөө[br]нэг анзаарахыг хүсье. 0:00:19.814,0:00:22.379 Та нарын хэд нь өөрийгөө хумиж[br]жижигхэн болгож байна? 0:00:22.379,0:00:26.560 Магадгүй бөгтийж, хөлөө зөрүүлж,[br]нэг хөлөөрөө нөгөөгөө ороодог. 0:00:26.560,0:00:29.753 Заримдаа бид нар ингэж гараа барьдаг. 0:00:29.753,0:00:33.424 Заримдаа бүр тэлдэг. [br](Инээд) 0:00:33.424,0:00:35.696 Би таныг харж байна шүү.[br](Инээд) 0:00:35.696,0:00:38.581 Таныг яг одоо ямар хөдөлгөөн хийж[br]байгаагаа анзаарахыг хүсье. 0:00:38.581,0:00:40.765 Удахгүй эргээд энэ талаар ярих болно. 0:00:40.765,0:00:43.817 Хэрвээ энэ бяцхан залийг сурчихвал 0:00:43.817,0:00:47.453 таны амьдралыг хэрхэн өрнөхийг мэдэгдэхүйц[br]өөрчилнө гэж би найдаж байна. 0:00:47.453,0:00:51.977 Биеийн хэл нь биднийг[br]үнэхээр гайхшруулдаг. 0:00:51.977,0:00:55.886 Ялангуяа бусдын биеийн хэл[br]их сонирхол татдаг. 0:00:55.900,0:01:00.121 Та нар мэднэ дээ.[br](Инээд) 0:01:00.121,0:01:04.849 Эв хавгүй харилцаа, инээмсэглэл, 0:01:04.849,0:01:08.751 зэвүү хүрмээр харц,[br]эв муутайгаар нүдээ ирмэх, 0:01:08.751,0:01:12.469 эсвэл зүгээр л гар барих ч байж болно. 0:01:12.469,0:01:14.667 Тайлбарлагч: Тэд 10 дугаарт ирж байна. 0:01:14.667,0:01:19.853 Хардаа, энэ азтай цагдаа АНУ-ын[br]ерөнхийлөгчтэй гар барьчихлаа. 0:01:19.853,0:01:24.758 Дараа нь ерөнхий сайдтай... барьсангүй.[br](Инээд) (Алга ташилт) 0:01:24.758,0:01:27.336 (Инээд) (Алга ташилт) 0:01:27.336,0:01:31.140 Эми Кадди: Гар барьсан[br]эсвэл бариагүй тухай 0:01:31.150,0:01:33.944 бид хэдэн долоо хоногийн турш ярьж болно. 0:01:33.944,0:01:36.054 BBC суваг, New York Times сонин хүртэл. 0:01:36.054,0:01:39.755 Үүнээс харахад үггүй харилцаа буюу 0:01:39.755,0:01:43.143 биеийн хэл эсвэл нийгмийн шинжлэх[br]ухаанчдын хэлдгээр үггүй илэрхийлэл нь 0:01:43.143,0:01:46.023 нэг төрлийн хэл,[br]тиймээс холбоо гэсэн үг. 0:01:46.023,0:01:48.450 Холбоо гэхээр харилцаа санаанд ордог. 0:01:48.450,0:01:51.289 Тэгэхээр таны биеийн хэл[br]надад юу гэж байна вэ? 0:01:51.289,0:01:53.555 Минийх юу гэж байна вэ? 0:01:53.555,0:01:58.893 Энэ үндэслэлтэй зүйл гэдгийг[br]харуулах олон шалтгаан бий. 0:01:58.893,0:02:00.118 Нийгмийн ухааны эрдэмтэд 0:02:00.118,0:02:03.680 бидний болон бусад хүмүүсийн биеийн хэл 0:02:03.680,0:02:06.209 ямар сэтгэгдэл төрүүлдэг тухай[br]маш их судалгаа хийсэн. 0:02:06.209,0:02:09.648 Бид биеийн хэлэн дээр үндэслэн[br]хоромхон зуур дүгнэлт хийдэг. 0:02:09.648,0:02:13.638 Тэдгээр нь амьдралын нэн чухал үр дүнг[br]урьдчилан хэлж чаддаг. 0:02:13.638,0:02:17.431 Жишээ нь, хэнийг ажилд авах эсвэл[br]дэвшүүлэх, хэнийг болзоонд урих гэх мэт. 0:02:17.431,0:02:22.116 Тухайлбал, Тафтс Их Сургуулийн судлаач[br]Налини Амбади 0:02:22.116,0:02:27.308 хүмүүс эмч өвчтөн хоёрын[br]харилцааг харуулсан 30 секундын 0:02:27.308,0:02:29.612 дуу авиагүй бичлэгийг үзээд 0:02:29.612,0:02:32.045 эмчийн хандлагын талаар дүгнэлт хийсэн. 0:02:32.045,0:02:35.092 Тэгээд тэр эмчийг өвчтөн нь шүүхэд[br]өгөх эсэхийг зөв таамагласан. 0:02:35.092,0:02:38.046 Энэ нь эмчийн чадвараас[br]хамааралгүй байсан ба 0:02:38.046,0:02:40.021 харин эмч бидэнд хэр таалагдсан, 0:02:40.021,0:02:42.117 харилцаа нь ямар байсан нь илүү чухал. 0:02:42.117,0:02:45.172 Илүү сонирхолтой нь, Принстон[br]Их Сургуулийн судлаач Алекс Тодоров 0:02:45.172,0:02:49.419 нэр дэвшигчдийн нэг секундын[br]царайны илрэлээр 0:02:49.419,0:02:53.316 АНУ-ын сенатын болон мужийн захирагчийн[br]сонгуулийн үр дүнг 0:02:53.316,0:02:56.547 70 хувийн оновчтой таамагладгийг, 0:02:56.547,0:02:58.769 тэр байтугай цахим ертөнцөд 0:02:58.769,0:03:02.914 сэтгэл хөдлөлийн тэмдэгтүүдийг[br]сайн ашиглаж чадвал 0:03:02.914,0:03:05.746 илүү үнэ цэнэтэй хэлэлцээр хийдгийг[br]тус тус харуулсан. 0:03:05.746,0:03:08.969 Мэдээж буруу ашигладаг бол[br]энэ тийм ч сайхан санаа биш. 0:03:08.969,0:03:12.556 Тиймээс үггүй илэрхийллийн тухай ярихад,[br]бид бусдыг хэрхэн дүгнэдэг, 0:03:12.556,0:03:15.308 биднийг хэрхэн дүгнэдэг,[br]мөн үр дагаврын тухай боддог. 0:03:15.308,0:03:17.248 Гэвч бидний энэ илэрхийллийн нөлөөлдөг 0:03:17.248,0:03:21.050 өөр нэг хүлээн авагчийг буюу[br]өөрсдийгөө мартдаг. 0:03:21.050,0:03:23.526 Бидэнд өөрсдөд маань ч гэсэн бидний 0:03:23.526,0:03:26.099 биеийн хэл, оюун ухаан, мэдрэмж,[br]бие махбодь нөлөөлдөг. 0:03:26.099,0:03:29.162 Ямар биеийн хэлийг би хэлээд байна вэ? 0:03:29.162,0:03:32.105 Би бол сэтгэл судлаач,[br]өрөөсгөл хандлагыг судалдаг. 0:03:32.105,0:03:34.832 Мөн нэр хүндтэй бизнесийн[br]сургуульд багшилдаг. 0:03:34.832,0:03:39.316 Тиймээс би эрх мэдлийн тухай[br]сонирхох нь гарцаагүй байсан. 0:03:39.316,0:03:43.128 Ялангуяа эрх мэдэл болон давамгайллын 0:03:43.128,0:03:45.131 биеийн хэлийг их сонирхох болсон. 0:03:45.131,0:03:47.789 Эрх мэдэл, давамгайллын[br]биеийн хэл гэж юу вэ? 0:03:47.789,0:03:49.953 Одоо тайлбарлая. 0:03:49.953,0:03:53.231 Амьтны ертөнцөд энэ нь сунах үйлдэл. 0:03:53.231,0:03:55.841 Өөрийгөө том болгон сунгаж, 0:03:55.841,0:03:58.782 илүү зай эзэлж, нээлттэй болгодог. 0:03:58.782,0:04:01.032 Нээлттэй болгох нь чухал. 0:04:01.032,0:04:03.282 Бүх амьтдад хамаатай. 0:04:03.282,0:04:05.532 Зөвхөн мичний төрөлд биш. 0:04:05.532,0:04:08.952 Хүмүүс ч мөн адил.[br](Инээд) 0:04:08.952,0:04:13.713 Хүн өөрийгөө тухайн мөчид[br]хүчирхэгээр мэдрэх үедээ 0:04:13.713,0:04:15.664 аль алийг нь хийдэг. 0:04:15.664,0:04:18.569 Хамгийн сонирхолтой нь эндээс 0:04:18.569,0:04:22.758 энэ хөдөлгөөний нэгдсэн утга болон[br]маш эртнийх гэдэг нь харагдаж байна. 0:04:22.758,0:04:25.357 Энэ бахархал гэдэг хөдөлгөөнийг 0:04:25.357,0:04:27.945 Жессика Трэйси сайн судалсан. 0:04:27.945,0:04:30.517 Түүний олж мэдсэнээр, хараатай болон 0:04:30.517,0:04:32.878 төрөлхийн хараагүй хүмүүс бүгд 0:04:32.878,0:04:35.772 биеийн хүчний тэмцээнд[br]ялахдаа үүнийг хийдэг байна. 0:04:35.772,0:04:38.150 Тэдгээр хүмүүс барианд орж[br]ялалтад хүрэхдээ 0:04:38.150,0:04:40.081 урд нь харж байсан эсэхээс үл хамааран 0:04:40.081,0:04:41.287 үүнийг хийдэг. 0:04:41.287,0:04:44.390 Хоёр гараа V хэлбэртэй болгож,[br]эрүүгээ дээш өргөдөг. 0:04:44.390,0:04:46.934 Харин бид хүчгүй мэдрэмж[br]төрсөн үедээ 0:04:46.934,0:04:48.278 яг эсрэгээр нь хийдэг. 0:04:48.278,0:04:50.732 Бид хаалт үүсгэж биеэ ороодог. 0:04:50.732,0:04:52.201 Өөрсдийгөө жижиг болгодог. 0:04:52.201,0:04:54.220 Дэргэдэх хүнтэйгээ мөргөлдөхийг хүсдэггүй. 0:04:54.220,0:04:57.489 Хүн болон амьтад адилхан үйлдэл хийдэг. 0:04:57.489,0:05:01.659 Хүч чадал ба сул дорой байдлыг[br]нэгтгэхэд ийм болдог. 0:05:01.659,0:05:04.730 Хүч чадлын тухайд бид юу хийдэг вэ гэвэл 0:05:04.730,0:05:07.248 бид нэг нэгнийхээ биеийн хэлийг нөхдөг. 0:05:07.248,0:05:09.679 Хэн нэгэн бидэнд маш хүчирхэг санагдвал 0:05:09.679,0:05:11.904 бид жижиг болдог.[br]Тэднийг дуурайдаггүй. 0:05:11.904,0:05:13.937 Тэднээс эсрэгээр хийдэг. 0:05:13.937,0:05:17.136 Энэ үйлдэлийг хичээл дээр ажиглахад 0:05:17.136,0:05:19.682 би юуг анзаарсан бэ? 0:05:19.682,0:05:26.926 Магистрын оюутнууд бүх л төрлийн хүчирхэг[br]хөдөлгөөнүүд харуулдгийг анзаарсан. 0:05:26.926,0:05:29.394 Зарим нь яг шог зураг шиг 0:05:29.394,0:05:33.844 ангид орж ирээд шууд ангийн голд[br]хичээл ч эхлээгүй байхад суудлаа эзэлдэг. 0:05:33.844,0:05:36.316 Бүх зайг эзлэхийг хүссэн мэт. 0:05:36.316,0:05:38.205 Ерөнхийдөө нилээн ханхайж суудаг. 0:05:38.205,0:05:40.337 Гараа яг ингэж өргөдөг. 0:05:40.337,0:05:43.852 Зарим хүмүүс нурж унах гэж[br]байгаа юм шиг л орж ирнэ. 0:05:43.852,0:05:45.296 Орж ирэнгүүт нь харагдана. 0:05:45.296,0:05:47.834 Тэдний нүүр, биен дээр нь бичээстэй. 0:05:47.834,0:05:49.820 Тэд сандал дээр суугаад[br]биеэ жижигрүүлдэг. 0:05:49.820,0:05:52.969 Бас гараа өргөхдөө ингэж өргөдөг. 0:05:52.969,0:05:54.646 Би хэдэн зүйл эндээс анзаарсан. 0:05:54.646,0:05:56.383 Нэг нь тийм ч гайхмаар биш. 0:05:56.383,0:05:58.727 Хүйсийн ялгаатай хамааралтай. 0:05:58.727,0:06:04.192 Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй ингэдэг. 0:06:04.192,0:06:06.778 Эртнээс хойш эмэгтэйчүүд[br]хүч муутай мэт байсан. 0:06:06.778,0:06:08.863 Энэ тийм ч гайхмаар биш. 0:06:08.863,0:06:11.108 Харин нөгөө нь биеийн хэл 0:06:11.108,0:06:15.309 оюутнуудын хичээлийн идэвхтэй 0:06:15.309,0:06:17.443 холбоотой байсан юм. 0:06:17.443,0:06:20.027 Энэ Бизнесийн удирдлагын магистрын[br]ангид маш чухал. 0:06:20.027,0:06:23.042 Учир нь тэдний дүнгийн тэн хагасыг[br]хичээлийн идэвхээр тооцдог. 0:06:23.042,0:06:26.995 Бизнесийн сургуулиуд хүйсийн дүнгийн[br]зөрүүтэй байдалтай тулгарсан. 0:06:26.995,0:06:30.267 Яг ижилхэн чадвартай эрэгтэй,[br]эмэгтэй хүмүүсийг авдаг ч, 0:06:30.267,0:06:32.573 дараа нь эдгээр дүнгийн ялгаа гарч ирнэ. 0:06:32.573,0:06:35.523 Зарим нэг талаараа хичээлийн[br]идэвхтэй холбоотой санагдана. 0:06:35.523,0:06:37.946 Ингээд би ингэж бодсон юм. 0:06:37.946,0:06:42.250 Оюутнууд ингээд орж ирээд[br]хичээлд оролцож байна. 0:06:42.250,0:06:44.611 Тэгээд хүмүүс хичээлд[br]оролцож буй мэт дүр исгэх нь 0:06:44.611,0:06:46.713 тэдний идэвхийг үнэхээр[br]нэмэгдүүлэх болов уу? 0:06:46.713,0:06:51.378 Би өөрийн гол хамтрагч болох Беркелейн[br]Их Сургуулийн судлаач Дэна Карнитай хамт 0:06:51.378,0:06:54.933 зорилгодоо хүртлээ дүр исгэж[br]болох эсэхийг мэдэхийг хүссэн. 0:06:54.933,0:06:57.963 Хэсэг хугацаанд ямар нэг зүйл хийх нь 0:06:57.963,0:07:00.016 эцэст нь биеэ авч явах байдалд нөлөөлж 0:07:00.016,0:07:02.124 илүү хүчирхэг санагдуулах болов уу? 0:07:02.124,0:07:04.972 Биеийн хэл бусад хүмүүс биднийг[br]хэрхэн ойлгож хүлээж авдгийг 0:07:04.972,0:07:07.281 захирдаг гэж бид мэднэ.[br]Маш олон нотолгоо байдаг. 0:07:07.281,0:07:10.223 Гэхдээ бидний гол асуулт:[br]"Биеийн хэл нь бид өөрсдийгөө ойлгож 0:07:10.223,0:07:13.253 хүлээж авах байдалд нөлөөлөх үү?"[br]гэдэг байсан. 0:07:13.253,0:07:15.943 Зарим нэг нотолгоо бий. 0:07:15.943,0:07:20.579 Жишээ нь, бид аз жаргалтай[br]байхдаа инээмсэглэдэг. 0:07:20.579,0:07:23.027 Гэхдээ бид үзгээ амандаа зуугаад 0:07:23.027,0:07:27.172 хүчээр инээхэд аз жаргалтай[br]мэдрэмж бас төрдөг. 0:07:27.172,0:07:28.803 Аль аль талаасаа нөлөөлнө. 0:07:28.803,0:07:32.920 Хүчирхэг байх тухайд мөн адил. 0:07:32.920,0:07:35.987 Тиймээс хүчирхэг санагдсан үедээ 0:07:35.987,0:07:37.394 ингэх магадлалтай. 0:07:37.394,0:07:42.650 Гэхдээ бас өөрийгөө хүчирхэг гэж бодоход 0:07:42.650,0:07:46.888 жинхэнээсээ хүчирхэг болох талтай. 0:07:46.888,0:07:49.368 Хоёр дах асуулт маань 0:07:49.368,0:07:52.531 бидний бодол үйл хөдлөлийг маань[br]өөрчилдөг юм чинь, 0:07:52.531,0:07:56.948 үйл хөдлөл маань бодлыг[br]бас өөрчилж чадах уу? 0:07:56.948,0:07:59.675 Хүч чадлын тухайд бодол гэдэг нь 0:07:59.675,0:08:01.047 юуг хэлээд байна вэ? 0:08:01.047,0:08:03.373 Миний хэлж байгаа бодол, мэдрэмжүүд болон 0:08:03.373,0:08:06.668 бусад тэдгээрийг бий болгодог[br]бие махбодийн бодит зүйл бол 0:08:06.668,0:08:09.876 миний хувьд дааврууд байсан юм. 0:08:09.876,0:08:14.169 Хүчтэй болон хүчгүй хүмүүсийн бодол санаа[br]юугаараа ялгаатай вэ? 0:08:14.210,0:08:19.126 Хүчирхэг хүмүүс илүү нүүрэмгий,[br]өөртөө итгэлтэй, 0:08:19.126,0:08:22.730 эерэг бодолтой байдаг нь тийм ч их[br]гайхах байх зүйл биш ээ. 0:08:22.730,0:08:25.729 Тэд бүр аз сорьсон тоглоомонд хүртэл[br]хожно гэдэгтээ итгэдэг. 0:08:25.729,0:08:29.908 Тэд илүү цар хүрээтэй сэтгэдэг. 0:08:29.908,0:08:32.514 Маш олон ялгаатай.[br]Тэд илүү их эрсдэл хийдэг. 0:08:32.514,0:08:35.367 Тиймээс хүчтэй, хүчгүй хүний хооронд[br]маш их ялгаа бий. 0:08:35.367,0:08:38.659 Биеийн онцлогийн хувьд ч гэсэн 0:08:38.659,0:08:43.694 хоёр гол даавар ялгардаг:[br]тестостерон буюу ноёрхлын даавар, 0:08:43.694,0:08:46.387 кортизол буюу стрессийн даавар. 0:08:46.387,0:08:52.834 Мичний төрлийн амьтдын хүчирхэг[br]эр хүйстнүүд 0:08:52.834,0:08:56.793 тестостероны хэмжээ өндөр,[br]кортизолын хэмжээ бага байдаг ба 0:08:56.793,0:09:00.287 хүчирхэг, амжилттай удирдагчид 0:09:00.287,0:09:02.542 мөн өндөр тестостерон,[br]бага кортизолтой байдаг. 0:09:02.542,0:09:04.415 Энэ юу гэсэн үг вэ? 0:09:04.415,0:09:07.270 Хүч чадал гэхээр зөвхөн тестостерон[br]хүмүүсийн санаанд ордог. 0:09:07.270,0:09:09.358 Учир нь энэ даавар[br]давамгайллыг илэрхийлдэг. 0:09:09.358,0:09:12.528 Хүч чадал нь мөн стресст үзүүлдэг[br]хариу үйлдэлтэй холбоотой. 0:09:12.528,0:09:15.067 Тэгэхээр та хүчирхэг удирдагчийг 0:09:15.067,0:09:18.399 өндөр тестостеронтой, стресст өртөмтгий[br]байгаасай гэж хүсч байна уу? 0:09:18.399,0:09:19.864 Үгүй л болов уу. 0:09:19.864,0:09:23.018 Та илүү хүчирхэг, нүүрэмгий,[br]ноёрхогч бөгөөд 0:09:23.018,0:09:26.706 стресст өртөмтгий, идэвхгүй[br]хүнийг хүсэхгүй байх. 0:09:26.706,0:09:31.118 Бидний мэдэхээр мичний төрөлд 0:09:31.118,0:09:36.629 толгойлогч нь ямар нэг[br]үүрэг хүлээж авдаг шиг, 0:09:36.629,0:09:39.186 хэн нэг хүн төстэй үүрэг хэдхэн хоногт 0:09:39.186,0:09:42.297 хүлээж авах бол түүний[br]тестостерон мэдэгдэхүйц нэмэгдэж, 0:09:42.297,0:09:45.602 кортизол нь буурсан байдаг. 0:09:45.602,0:09:48.843 Ингээд бид хүний бие бодлыг нь[br]бий болгодог гэсэн нотолгоотой болсон. 0:09:48.843,0:09:51.209 Ямартай ч нүүрний хувирлын тухайд. 0:09:51.209,0:09:55.338 Мөн тэдгээр үүргийн өөрчлөлт нь[br]бодол санаанд нөлөөлдөг. 0:09:55.338,0:09:58.120 Үүрэг нь маш багаар 0:09:58.120,0:10:00.704 өөрчлөгдөхөд яах бол? 0:10:00.704,0:10:03.117 Яг энэ багахан туршилт шиг. 0:10:03.117,0:10:05.768 Хоёрхон минут ингэж зогсох нь 0:10:05.768,0:10:08.551 таныг хүчирхэг болгоно гэвэл ямар вэ дээ. 0:10:08.551,0:10:11.566 Бид яг үүнийг туршиж үзсэн юм. 0:10:11.566,0:10:16.179 Хүмүүсийг туршилтын өрөөнд авчраад[br]багахан туршилт хийсэн. 0:10:16.179,0:10:18.758 Хоёр минутын турш тэдгээр хүмүүс 0:10:18.758,0:10:22.937 нэг бол хүчирхэг эсвэл[br]сул дорой байрлал авсан. 0:10:22.937,0:10:25.209 Эдгээрээс тавхан байрлалыг харуулъя. 0:10:25.209,0:10:27.529 Гэхдээ тэр хүмүүс хоёрыг нь л авсан. 0:10:27.529,0:10:30.233 Энэ нэг нь байна. 0:10:30.233,0:10:31.791 Дахиад хоёр. 0:10:31.791,0:10:36.646 Энийг нийгмийн сүлжээнд[br]"Шидэт эмэгтэй" гэж нэрлэсэн. 0:10:36.646,0:10:37.968 Энэ дахиад хоёр байна. 0:10:37.968,0:10:40.322 Суух эсвэл зогсох гээд аль нь ч болно. 0:10:40.322,0:10:42.307 Энэ сул дорой байрлалууд. 0:10:42.307,0:10:46.370 Өөрийгөө эвхээд жижигхэн болгосон. 0:10:46.370,0:10:48.919 Энэ бол маш сул дорой байрлал. 0:10:48.919,0:10:52.056 Хүзүүгээ гараараа оролдох нь[br]өөрийгөө маш ихээр хамгаалдаг. 0:10:52.092,0:10:54.437 Ийм маягаар хийдэг. 0:10:54.437,0:10:56.707 Тэд орж ирээд хуруу шилэнд шүлсээ хийнэ. 0:10:56.707,0:10:59.610 Тэгээд бид "Хоёр минут ингээрэй" гэнэ. 0:10:59.610,0:11:01.403 Тэд байрлалуудын зургийг харахгүй. 0:11:01.403,0:11:03.423 Хүч чадлын тухай сануулахгүй хүсээгүй. 0:11:03.423,0:11:05.432 Тэднийг өөрсдийг мэдрүүлэхийг хүссэн. 0:11:05.432,0:11:07.284 Тэгээд хоёр минут үүнийг хийсэн. 0:11:07.284,0:11:10.826 Дараа нь "Та хэр хүчирхэг санагдаж байна?"[br]гэж янз бүрийн хэмжээг асууна. 0:11:10.826,0:11:13.338 Бас мөрийтэй тоглох боломж олгосон. 0:11:13.338,0:11:15.583 Эцэст нь шүлсийг нь дахин шинжилсэн. 0:11:15.583,0:11:17.548 Туршилт маань ингээд л боллоо. 0:11:17.548,0:11:19.224 Бидний олж мэдсэн зүйл бол энэ: 0:11:19.224,0:11:22.212 эрсдэл даах чадвар буюу[br]мөрийтэй тоглоомны тухайд 0:11:22.212,0:11:24.860 хүчирхэг байрлалтай үедээ 0:11:24.860,0:11:27.395 86 хувь нь тоглосон. 0:11:27.395,0:11:29.210 Харин сул дорой байрлал авсан бол 0:11:29.210,0:11:33.085 зөвхөн 60 хувь нь л тоглосон.[br]Энэ бол маш том зөрүү. 0:11:33.085,0:11:34.990 Тестостероны хувьд, 0:11:34.990,0:11:37.945 анх ирэхдээ байсан хэмжээнээс 0:11:37.945,0:11:42.636 хүчирхэг байрлалтай нь[br]20 хувиар нэмэгдсэн. 0:11:42.636,0:11:46.675 Харин хүчгүйгийнх нь 10 хувиар буурсан. 0:11:46.675,0:11:49.155 Мөн л хоёрхон минутын дотор[br]энэ өөрчлөлт гарсан. 0:11:49.155,0:11:51.347 Кортизолын тухайд гэвэл 0:11:51.347,0:11:54.954 Хүчирхэг хүмүүсийнх 25 хувиар буурч, 0:11:54.954,0:11:59.086 хүчгүй хүмүүсийнх 15 хувиар нэмэгдсэн. 0:11:59.086,0:12:01.818 Хоёрхон минутын дотор л[br]дааврын өөрчлөлт гарч 0:12:01.818,0:12:04.835 тархи хүнийг нэг бол нүүрэмгий, 0:12:04.835,0:12:07.763 өөртөө итгэлтэй, чөлөөтэй болгож, 0:12:07.763,0:12:11.771 эсвэл стресст өртөмтгий,[br]сэтгэл санаагаар унагаж байсан. 0:12:11.771,0:12:15.627 Ийм мэдрэмж бидэнд төрж байсан, тийм үү? 0:12:15.627,0:12:20.844 Тиймээс биеийн хэл нь бидний бодол,[br]мэдрэмжийг удирддаг. 0:12:20.844,0:12:23.291 Зөвхөн бусдад ч биш,[br]бидэнд бас хамаатай. 0:12:23.291,0:12:25.718 Мөн бие маань бодолд нөлөөлнө. 0:12:25.718,0:12:28.124 Харин дараагийн асуулт бол мэдээж 0:12:28.124,0:12:29.638 хэдэн минут байрлал авах нь 0:12:29.638,0:12:31.919 амьдралд ач холбогдолтой[br]өөрчлөлт хийж чадах уу? 0:12:31.929,0:12:35.745 Сая зүгээр л нэг өрөөнд орж нэг[br]даалгаварт хоёрхон минут зарцуулсан. 0:12:35.745,0:12:37.901 Үүнийг хаана бодитоор ашиглаж болох вэ? 0:12:37.901,0:12:39.946 Бидэнд энэ мэдээж сонин байсан. 0:12:39.946,0:12:46.213 Үүнийг хаана ашиглаж болох вэ гэхээр[br]дүгнэгдэхүйц нөхцөл байдал юм. 0:12:46.213,0:12:48.511 Жишээ нь, нийгмийн зүгээс[br]аюултай нөхцөл байдал. 0:12:48.511,0:12:51.884 Таныг хаана дүгнэж цэгнэж байдаг вэ?[br]Найз нөхдөөрөө юу? 0:12:51.884,0:12:54.508 Өсвөр үеийнхэнд бол сургууль дээрээ[br]өдрийн хоолны үеэр. 0:12:54.508,0:12:57.823 Зарим хүмүүсийн хувьд сургуулийн[br]захиргааны уулзалтын үеэр үг хэлэх. 0:12:57.823,0:13:01.917 Магадгүй санал өгөх,[br]над шиг ийм илтгэл тавих эсвэл 0:13:01.934,0:13:04.732 ажлын ярилцлаганд орох байж болно. 0:13:04.732,0:13:07.444 Бид хүмүүст хамгийн их тохиолддогийг нь[br]сонгохоор шийдсэн. 0:13:07.444,0:13:10.231 Ихэнх хүмүүсийн тулгарч байсан нь[br]ажлын ярилцлага байсан. 0:13:10.231,0:13:13.136 Бид үр дүнг нь нийтлүүлсэн. 0:13:13.176,0:13:15.197 Тэгэхэд хэвлэл мэдэллийнхэн их шуугисан. 0:13:15.197,0:13:16.848 Тэд: "Ярилцлаганд орохдоо 0:13:16.848,0:13:18.719 ингэх ёстой юм байна, тийм үү?" гээд л. 0:13:18.719,0:13:20.000 (Инээд) 0:13:20.000,0:13:21.651 Бид мэдээж их эмээсэн. 0:13:21.651,0:13:24.936 "Үгүй дээ, үгүй. Бид тийм санаа илэрхийлэх[br]гээгүй юм шүү" гэсэн. 0:13:24.936,0:13:26.941 Яасан ч битгий тэгээрэй. 0:13:26.941,0:13:29.532 Энэ бол таны бусад хүмүүстэй[br]хэрхэн ярилцах тухай биш. 0:13:29.532,0:13:31.561 Харин таныг өөртэйгээ[br]ярилцахыг хэлж байна. 0:13:31.561,0:13:34.200 Ажлын ярилцлаганд орохын өмнө юу хийх вэ?[br]Ингээрэй. 0:13:34.200,0:13:36.686 Та суугаад, iPhone эсвэл Андройд[br]утас руугаа ширтээд 0:13:36.686,0:13:38.752 хэнийг ч үлдээчихгүйг хичээх болно. 0:13:38.752,0:13:40.946 Тэмдэглэлээ хараад 0:13:40.946,0:13:42.776 бөгтийсөөр өөрийгөө хумина. 0:13:42.776,0:13:45.068 Харин таны хийх ёстой зүйл бол энэ. 0:13:45.068,0:13:48.484 Жишээ нь, угаалгын өрөөнд.[br]Үүнийг хий, өөртөө хоёр минут зарцуул. 0:13:48.484,0:13:49.904 Бид үүнийг л шалгахыг хүссэн. 0:13:49.904,0:13:52.088 Хүмүүсийг өрөөнд оруулаад, 0:13:52.088,0:13:55.465 дахин хүчтэй болон хүчгүй[br]байрлал авахуулж, 0:13:55.465,0:13:58.097 дараа нь маш хэцүү[br]ажлын ярилцлаганд оруулсан. 0:13:58.097,0:14:01.713 Таван минут үргэлжилнэ.[br]Тэдний бичлэгийг хийсэн. 0:14:01.713,0:14:04.224 Тэдэнд бас үнэлгээ өгсөн. 0:14:04.224,0:14:08.199 Шүүгчдийг биеийн хэлээ[br]маш сайн удирдаж байхаар бэлтгэсэн. 0:14:08.199,0:14:09.806 Тэд ингэж л харагдана. 0:14:09.806,0:14:12.090 Энэ хүн тантай ярилцлага[br]хийж байна гэж төсөөл. 0:14:12.090,0:14:16.713 Таван минутын турш яах ч үгүй.[br]Энэ байцаагдахаас хэцүү. 0:14:16.713,0:14:18.526 Хүмүүс үүнийг үзэн яддаг. 0:14:18.526,0:14:22.117 Энэ бол Мэрриан ЛэФрэнсийн нэрлэснээр[br]"нийгэм дэх шигддэг элс". 0:14:22.117,0:14:23.926 Кортизолыг дээд цэгт хүргэнэ. 0:14:23.926,0:14:25.878 Энэ бол саяны ажлын ярилцлага. 0:14:25.878,0:14:28.457 Бид юу болохыг харахыг хүссэн. 0:14:28.457,0:14:31.564 Кодлох хүмүүст дөрвөн бичлэгийг үзүүлсэн. 0:14:31.564,0:14:34.736 Тэд таамаг болон нөхцөл байдлын[br]талаар юу ч мэдэхгүй. 0:14:34.736,0:14:38.121 Хэн ямар байрлал авсан[br]гэдгийг гадарлаагүй байж байгаад 0:14:38.121,0:14:42.061 тэдгээр бичлэгүүдийг үзсэн. 0:14:42.061,0:14:44.683 Тэгээд тэд “Бид эдгээр хүмүүсийг[br]ажилд авмаар байна” гэж 0:14:44.683,0:14:46.835 бүх хүчирхэг байрлал авсан[br]хүмүүсийг хэлсэн. 0:14:46.845,0:14:48.580 "Эдгээр хүмүүсийг ажилд авахгүй. 0:14:48.580,0:14:51.456 Харин ч илүү өргөсөн үнэлгээ өгсөн" гэсэн. 0:14:51.456,0:14:53.722 Юу нөлөөлж байна вэ? 0:14:53.722,0:14:55.881 Ярианы утга нь чухал биш. 0:14:55.881,0:14:58.582 Харин тэд өөрийгөө хэр их[br]дайчилж байгаа нь чухал. 0:14:58.582,0:15:01.898 Учир нь бид ур чадварын[br]үзүүлэлтүүдийг нь дүгнэж байсан. 0:15:01.898,0:15:04.794 Жишээ нь, хариултын бүтэц нь[br]дэс дараатай байсан эсэх. 0:15:04.794,0:15:07.981 Хэр сайн байсан? Ямар мэргэшилтэй вэ? 0:15:07.981,0:15:09.729 Эдгээрээс бусад нь нөлөөлөхгүй. 0:15:09.729,0:15:11.217 Иймэрхүү үзүүлэлтүүд. 0:15:11.217,0:15:13.257 Өөрийгөө жинхэнэ утгаар нь харуулж байсан. 0:15:13.257,0:15:14.791 Өөрсдийгөө л харуулсан. 0:15:14.791,0:15:16.676 Тэд зөвхөн цэвэр өөрийгөө, 0:15:16.676,0:15:19.559 ямар нэг халхавчгүйгээр харуулсан. 0:15:19.559,0:15:23.965 Энэ шууд болон шууд бусаар[br]нөлөөлж байсан. 0:15:23.965,0:15:26.596 Би хүмүүст: 0:15:26.596,0:15:30.794 "Бидний бие бодлыг, харин бодол бидний[br]биеэ авч явах байдлыг өөрчилнө. 0:15:30.794,0:15:32.513 Энэ нь эцэстээ үр дүнг өөрчилнө." 0:15:32.513,0:15:35.079 Харин тэд: "Нэг л хуурамч[br]санагдаад байна" гэдэг. 0:15:35.079,0:15:37.206 "Чадтал нь сайн жүжиглэ" гэдэг. 0:15:37.206,0:15:39.185 "Энэ би биш. 0:15:39.185,0:15:42.360 Би зорьсондоо хүрсэн хэрнээ[br]залилагч шиг баймааргүй байна. 0:15:42.360,0:15:44.199 Би мэхлэгч байхыг хүсэхгүй байна. 0:15:44.199,0:15:48.291 Би тэнд байх ёстой учраас л[br]очсон мэт баймааргүй байна" гээд л. 0:15:48.291,0:15:50.478 Энэ надад их ойр санагдсан юм. 0:15:50.478,0:15:52.536 Би та бүхэнд залилагч шиг байж 0:15:52.536,0:15:55.946 өөрийгөө тэнд байх ёсгүй мэт[br]бодох талаар нэгэн түүх ярья. 0:15:55.946,0:15:59.107 Би 19 настайдаа[br]маш хүнд осолд орсон. 0:15:59.107,0:16:02.292 Машинаасаа шидэгдэж[br]хэд хэд өнхөрсөн. 0:16:02.292,0:16:04.659 Машинаас шидэгдсэн учир 0:16:04.659,0:16:07.026 тархины гэмтлийн сэхээний тасагт сэрсэн. 0:16:07.026,0:16:09.395 Намайг сургуулиас минь гаргасан. 0:16:09.395,0:16:15.107 Миний IQ хоёр стандарт хэлбэлзлээр буурч 0:16:15.107,0:16:17.695 надад маш хүндээр туссан. 0:16:17.695,0:16:20.566 Намайг ухаатай, авьяаслаг гэж[br]тодорхойлдог байсан учир 0:16:20.566,0:16:22.578 би IQ-гаа сайн мэдэж байсан юм. 0:16:22.578,0:16:25.458 Сургуулиасаа гарсан ч[br]буцаж орохыг хичээсээр байсан. 0:16:25.458,0:16:27.982 Тэгэхэд хүмүүс надад[br]“Чи сургуулиа төгсөж чадахгүй ээ. 0:16:27.982,0:16:30.379 Чамд өөр хийх зүйл зөндөө олдоно, 0:16:30.379,0:16:32.277 гэхдээ сургууль л биш” гэж байсан. 0:16:32.277,0:16:35.651 Би тэмцсээр байсан. 0:16:35.651,0:16:38.935 Хувь хүнийхээ гол чадварыг буюу 0:16:38.935,0:16:40.794 миний хувьд ухаантай байхаа алдаж 0:16:40.794,0:16:43.113 юу ч үгүй үлдэхээс илүү өөр юу ч 0:16:43.113,0:16:45.205 хүчгүй байх мэдрэмж төрүүлж чадахгүй. 0:16:45.205,0:16:47.007 Би ямар ч хүчгүй болсон байсан. 0:16:47.007,0:16:49.021 Би тэмцээд л, тэгэж байж надад аз дайрсан. 0:16:49.021,0:16:51.005 Тэгээд ажилласаар л дахин аз таарсан. 0:16:51.005,0:16:53.391 Эцэст нь би сургуулиа төгссөн. 0:16:53.391,0:16:55.428 Би үеийнхнээсээ дөрвөн[br]жил илүү зарцуулсан. 0:16:55.428,0:16:59.756 Тэгээд би өөрийн хайртай[br]удирдагч Сюзан Фискег 0:16:59.756,0:17:02.700 намайг авахыг ятгаж чадсанаар[br]Принстон Их Сургуульд элссэн. 0:17:02.700,0:17:05.551 Тэр үед би өөрийгөө тэнд байх[br]ёсгүй мэт бодож байсан. 0:17:05.551,0:17:06.845 Би бол мэхлэгч байсан. 0:17:06.845,0:17:09.406 Принстоны эхний жилийн илтгэлийн[br]өмнөх шөнө байсан юм. 0:17:09.406,0:17:12.144 Тэр илтгэлийг 20 минутын турш[br]20 хүнд тавьдаг. 0:17:12.144,0:17:13.249 Тийм л хэцүү байдаг. 0:17:13.249,0:17:15.986 Намайг маргааш нь илчлэх вий[br]гэхээс айсандаа 0:17:15.986,0:17:18.799 би түүн рүү залгаад "Би болилоо" гэсэн. 0:17:18.799,0:17:20.655 Тэр надад "Чи болихгүй ээ. 0:17:20.655,0:17:23.213 Учир нь би чам дээр бооцоо тавьсан.[br]Чи үлдэнэ. 0:17:23.213,0:17:25.404 Харин үлдэхийн тулд ингэх хэрэгтэй. 0:17:25.404,0:17:26.761 Чи жүжиглэ. 0:17:26.761,0:17:30.541 Чамайг хий гэсэн бүх илтгэлийг тавь. 0:17:30.541,0:17:32.280 Зүгээр л хийгээд бай. 0:17:32.280,0:17:35.249 Хичнээн их айж хөшсөн ч хамаагүй. 0:17:35.249,0:17:38.377 Хэрээс хэтэрсэн санагдсан ч хамаагүй." 0:17:38.377,0:17:40.992 "Хөөх би үүнийг чадаж байна шүү дээ. 0:17:40.992,0:17:44.078 Би ийм болчихлоо. Би үнэхээр чадаж байна"[br]гэж бодох хүртлээ хий. 0:17:44.078,0:17:45.368 Би ийм л арга хэрэглэсэн. 0:17:45.378,0:17:46.850 Нортуэстерн Их Сургуулийн 0:17:46.850,0:17:48.332 магистрт таван жил, 0:17:48.332,0:17:49.906 дараа нь Харвард руу шилжсэн. 0:17:49.906,0:17:54.196 Одоо бодохоо больсон ч өмнө нь байнга: 0:17:54.196,0:17:56.500 "Би энд байх ёсгүй шүү дээ"[br]гэж боддог байлаа. 0:17:56.500,0:17:58.978 Харвардад очсон эхний жилийн сүүлд 0:17:58.978,0:18:03.544 бүтэн семестрийн турш[br]дуугараагүй нэг оюутанд би: 0:18:03.544,0:18:06.261 "Чи хичээлд оролцохгүй бол[br]муу авах нь байна" гэсэн. 0:18:06.261,0:18:09.253 Түүнийг миний ажлын өрөөнд орж ирэхэд[br]огт таньдаггүй байсан юм. 0:18:09.253,0:18:13.235 Тэр бүр сэтгэлээр унасан байсан ба 0:18:13.235,0:18:17.280 “Би энд байх ёсгүй” гэж хэлсэн. 0:18:20.560,0:18:22.278 Тэгэхэд би ойлгосон юм. 0:18:22.278,0:18:23.754 Учир нь хоёр зүйл болсон. 0:18:23.754,0:18:25.040 Нэг нь би тэгэхэд 0:18:25.040,0:18:27.296 би нөгөө бодлоосоо салсан байсан. 0:18:27.296,0:18:30.989 Харин түүнийг тэгж хэлэхэд[br]надад дахин бодогдсон юм. 0:18:31.002,0:18:33.455 Хоёр дах нь: "Тэр энд байх ёстой"[br]гэж бодсон. 0:18:33.455,0:18:35.709 Тэр дүр эсгээд хийж чадна. 0:18:35.709,0:18:38.999 Тэгээд би "Тэгэлгүй яахав дээ![br]Чи энд байх ёстой! 0:18:38.999,0:18:40.584 Маргааш чи жүжиглээд ч хамаагүй 0:18:40.584,0:18:43.498 Өөрийгөө хүч чадалтай[br]болгох хэрэгтэй" гэсэн. 0:18:43.498,0:18:50.121 (Алга ташилт) 0:18:50.121,0:18:52.993 “Чи ангид ороод 0:18:52.993,0:18:55.417 хамгийн шилдэг сэтгэгдэл хэлэх болно.” 0:18:55.417,0:18:58.422 Яасан гээч? Тэр хамгийн[br]шилдгийг нь хэлсэн. 0:18:58.422,0:18:59.705 Оюутнууд эргэж хараад: 0:18:59.705,0:19:03.149 “Бурхан минь, түүнийг энд байсныг[br]анзаарсангүй” гэцгээж байсан. (Инээд) 0:19:03.149,0:19:05.070 Хэдэн сарын дараа тэр над дээр ирэхэд 0:19:05.070,0:19:07.884 тэр чадах хүртлээ жүжиглээд зогсоогүй, 0:19:07.884,0:19:10.608 тэр тийм хүн болтлоо жүжиглэсэн байсан. 0:19:10.608,0:19:12.431 Тэр их өөрчлөгдсөн. 0:19:12.431,0:19:16.515 Тэгэхээр та нар ч бас[br]чадах хүртлээ жүжиглэх биш, 0:19:16.515,0:19:19.312 тийм хүн болтлоо дүр эсгээрэй. 0:19:19.312,0:19:22.953 Өөртөө уусгаж тийм хүн болтлоо[br]хангалттай их хийгээрэй. 0:19:22.953,0:19:25.608 Миний сүүлийн та нарт хэлэх зүйл бол: 0:19:25.608,0:19:30.080 "Бяцхан заль том өөрчлөлт хийж чадна." 0:19:30.080,0:19:32.577 Тиймээс хоёр минут, 0:19:32.577,0:19:34.313 хоёр минут, хоёр минут, хоёр минут. 0:19:34.313,0:19:37.559 Дараагийн удаа сандарсан[br]нөхцөл байдалд орохын өмнө 0:19:37.559,0:19:40.265 хоёрхон минут цахилгаан шатанд, 0:19:40.265,0:19:43.504 угаалгын өрөөнд, ширээнийхээ ард [br]үүнийг хийгээд үзээрэй. 0:19:43.504,0:19:44.804 Танд таалагдах болно. 0:19:44.804,0:19:47.766 Хамгийн сайн үр дүн үзүүлэхээр[br]тархиа удирд. 0:19:47.766,0:19:50.731 Тестостероноо ихэсгэж, кортизолоо бууруул. 0:19:50.731,0:19:54.697 Тэр байдлаас "Би өөрийгөө харуулж[br]чадсангүй дээ" гэх биш, 0:19:54.697,0:19:55.939 харин оронд нь 0:19:55.939,0:19:58.885 "Би өөрийгөө хэн гэдгээ хэлээд,[br]бас харуулмаар байна" гээрэй. 0:19:58.885,0:20:05.177 Тиймээс би таныг хүчирхэг[br]байрлалыг авч үзээд, 0:20:05.208,0:20:10.334 дараа нь үүнийгээ бусадтай хуваалцаасай[br]гэж хүсч байна. Энэ маш энгийн. 0:20:10.334,0:20:12.199 Энэ миний хувийн сонирхол биш.[br](Инээд) 0:20:12.199,0:20:14.086 Бусдад өг, бусадтай хуваалц. 0:20:14.086,0:20:16.217 Учир нь энэ хамгийн хэрэг болдог хүмүүс нь 0:20:16.217,0:20:20.005 эх үүсвэргүй, техникгүй, 0:20:20.005,0:20:22.401 нийгэмд эзлэх байр суурьгүй,[br]хүчгүй хүмүүс байдаг. 0:20:22.401,0:20:24.514 Тэд үүнийг ганцаараа байхдаа ашиглана. 0:20:24.514,0:20:27.343 Тэдэнд ганцаараа[br]хоёр минут байхад л хангалттай. 0:20:27.343,0:20:30.493 Энэ нь тэдний амьдралыг[br]мэдэгдэхүйц өөрчилж чадна. 0:20:30.493,0:20:31.989 Баярлалаа. 0:20:31.989,0:20:38.509 (Алга ташилт)