Үүлэн дундах сургууль
-
0:03 - 0:07Ирээдүйд хүмүүс
яаж "сурах" бол? -
0:07 - 0:09Надад нэг төлөвлөгөө бий.
-
0:09 - 0:12Гэхдээ үүнийгээ хэлэхээс өмнө
-
0:12 - 0:15нэгэн түүх ярих хэрэгтэй.
-
0:15 - 0:18Энэ нь анхны ойлголт өгөх байх.
-
0:18 - 0:22Би одоогийн сургуулиуд,
сургалтын арга барил -
0:22 - 0:25яг хэрхэн бий болсоныг
мэдэхийг хичээсэн. -
0:25 - 0:28Өнгөрсөн түүхийг
судалж болно. -
0:28 - 0:31Гэхдээ өнөөгийн сургуулийг харвал
-
0:31 - 0:35хаанаас гаралтайг амархан
мэдэж болно. -
0:35 - 0:38Өнөөгийн сургуулийн систем 300 гарам
жилийн өмнө -
0:38 - 0:43хамгийн сүүлчийн, хамгийн том
эзэнт гүрнээс бий болсон. -
0:43 - 0:44[Британий Эзэнт Гүрэн]
-
0:44 - 0:47Төсөөлөөд үзье л дээ.
-
0:47 - 0:50Ямар ч компьютер, утасгүйгээр
-
0:50 - 0:53мэдээллийг цаасан дээр гараар бичиж,
-
0:53 - 0:57усан онгоцоор аялан
-
0:57 - 1:01бүхий л дэлхийг удирдаж байна гээд.
-
1:01 - 1:03Гэхдээ Викторианчууд ингэж чадсан.
-
1:03 - 1:06Тэдний бүтээсэн зүйлс нь аугаа байсан.
-
1:06 - 1:09Тэд дэлхийн компьютерийг
-
1:09 - 1:12хүмүүсээр бүтээсэн.
-
1:12 - 1:16Энэ нь одоо ч бидэнтэй хамт байна.
-
1:16 - 1:20Үүнийг хүнд сурталтай
захиргааны машин гэдэг. -
1:20 - 1:23Энэ машиныг ажиллуулахын тулд
-
1:23 - 1:27маш олон хүн хэрэгтэй.
-
1:27 - 1:32Энэ хүмүүсийг бий болгохын тулд
өөр нэг машин бүтээсэн нь: -
1:32 - 1:34сургууль юм.
-
1:34 - 1:37Сургууль нь хүмүүсийг бүтээж,
-
1:37 - 1:41хүмүүс энэхүү хүнд сурталтай машины
-
1:41 - 1:44нэг хэсэг нь болно.
-
1:44 - 1:48Хүмүүс хоорондоо
яг адилхан байх ёстой. -
1:48 - 1:50Мөн тэд гурван зүйлийг чадах ёстой:
-
1:50 - 1:53мэдээллийг гараар дамжуулдаг байсан тул
гоё бичдэг байх, -
1:53 - 1:56уншиж чаддаг байх ба
-
1:56 - 2:01үржүүлж, хувааж, нэмж, хасч чаддаг
байх ёстой байж. -
2:01 - 2:05Тэд хоорондоо яг адилхан байж,
Шинэ Зеландаас -
2:05 - 2:07Канад руу нэгийг нь явуулахад
-
2:07 - 2:12тэр даруй "ажиллаж чаддаг" байх хэрэгтэй.
-
2:12 - 2:14Викторианчууд бол
гайхалтай инженерүүд. -
2:14 - 2:18Тэд маш хүчирхэг системийг
бий болгосон нь -
2:18 - 2:20өнөөг хүртэл бидэнтэй хамт байж
-
2:20 - 2:24яг адилхан хүмүүсийг
-
2:24 - 2:29устаж үгүй болсон машинд зориулан
бүтээсээр байна. -
2:29 - 2:32Эзэнт гүрэн үгүй болсон.
-
2:32 - 2:37Тэгвэл бид энэ адилхан хүмүүсийг бүтээдэг
загвараар яах юм бэ? -
2:37 - 2:40Мөн бид дараа нь юу хийх вэ?
-
2:40 - 2:44Энэ байдлыг ямар нэгэн байдлаар
өөрчилнө гэж үзвэл. -
2:44 - 2:46[Бидний мэдэх сургууль хоцрогдсон]
-
2:46 - 2:48Тэгэхээр энэ
их хүчтэй сэтгэгдэл. -
2:48 - 2:52Би бидний мэдэх сургууль
хоцрогдсон гэсэн. -
2:52 - 2:53Би эвдэрсэн гэж хэлээгүй.
-
2:53 - 2:56Боловсролын систем доройтсон гэх нь
маш түгээмэл болсон. -
2:56 - 3:00Боловсролын систем эвдрээгүй,
уг байгууламж нь биширмээр. -
3:00 - 3:04Бидэнд хэрэггүй гэсэн үг биш.
-
3:04 - 3:07Зүгээр л үеэ өнгөрөөсөн.
-
3:07 - 3:09Өнөөдөр ямар ажлууд байна вэ?
-
3:09 - 3:11Нярав нь компьютер болсон.
-
3:11 - 3:13Оффис бүрт хэдэн мянгаараа бий.
-
3:13 - 3:17Эдгээр компьютерийг
хүмүүс удирдаж, -
3:17 - 3:19албан ажлаа хийлгэнэ.
-
3:19 - 3:22Эдгээр хүмүүс нь гоё бичдэг байх албагүй.
-
3:22 - 3:25Өөрсдөө тоо бодох шаардлагагүй.
-
3:25 - 3:27Уншиж чаддаг байх хэрэгтэй.
-
3:27 - 3:32Маш анхааралтай уншиж чаддаг байх ёстой.
-
3:32 - 3:35Энэ бол өнөөгийн байдал гэвч бид
-
3:35 - 3:37ирээдүйн мэргэжлүүд ямар байхыг мэдэхгүй.
-
3:37 - 3:40Бид хүмүүс хүссэн газраасаа,
-
3:40 - 3:43хүссэн үедээ, хүссэн ажлаа хийхийг мэднэ.
-
3:43 - 3:47Орчин үеийн сургууль харин
-
3:47 - 3:50хэрхэн энэ ирээдүйд бэлдэх вэ?
-
3:50 - 3:55Би энэ бүхэнд санаандгүйгээр
орооцолдсон. -
3:55 - 3:58Би хүмүүст хэрхэн
компьютерийн програм бичихийг -
3:58 - 4:0114 жилийн өмнө Нью Дэлид заадаг байсан.
-
4:01 - 4:04Ажлын яг хажууд ядуусын хороолол байсан.
-
4:04 - 4:06Би боддог байсан л даа.
-
4:06 - 4:09Энэ хүүхдүүд яаж
програм бичиж сурах бол гэж. -
4:09 - 4:12Эсвэл сурахгүй байсан нь дээр үү?
-
4:12 - 4:15Гэтэл бас маш олон
-
4:15 - 4:17компьютертэй, баян эцэг эхчүүд
-
4:17 - 4:20надад хэлдэг байлаа:
-
4:20 - 4:22"Би хүүгээ их авъяастай
гэж бодож байна. -
4:22 - 4:25Компьютер дээр маш мундаг
ажилладаг. -
4:25 - 4:29Манай охин маш ухаантай" гэх мэт.
-
4:29 - 4:31Гэнэт би бодсон л доо.
-
4:31 - 4:33Яагаад бүх баян хүмүүс
-
4:33 - 4:35гоц авьяастай хүүхэдтэй байна вэ гэж.
-
4:35 - 4:37(Инээд)
-
4:37 - 4:40Ядуус юуг буруу хийсэн бэ?
-
4:40 - 4:43Оффисоос маань ядуусын хорооллыг салгах
-
4:43 - 4:45нэг хананд би нүх гаргаж,
-
4:45 - 4:48компьютер хэзээ ч авч чадахгүй,
-
4:48 - 4:52Англи хэлгүй, интернэт мэдэхгүй хүүхдэд
компьютер өгвөл -
4:52 - 4:54юу болохыг харах гэсэн юм.
-
4:54 - 4:55Хүүхдүүд гүйсээр ирсэн.
-
4:55 - 4:58Газраас метр өндөр байхад
"Энэ юу вэ?" хэмээн асуусан. -
4:58 - 5:00Би "Энэ үү, мэдэхгүй ээ" гэсэн.
-
5:00 - 5:02(Инээд)
-
5:02 - 5:05Тэд "Та яагаад энд тавьсан юм бэ?" гэхэд
-
5:05 - 5:06би "Зүгээр л" гэж хариулсан.
-
5:06 - 5:09Хүүхдүүд компьютерт
хүрч болох уу гэхээр нь -
5:09 - 5:12"Хүсвэл болно" гээд
би явлаа. -
5:12 - 5:13Найман цагийн дараа
-
5:13 - 5:17бид тэднийг компьютерийг ажиллуулан,
бусаддаа зааж өгөхийг нь харсан. -
5:17 - 5:19Тэгээд би: "Энэ боломжгүй зүйл.
-
5:19 - 5:22Яаж болох билээ?
Тэд юу ч мэдэхгүй" гэв. -
5:22 - 5:25Ажлынхан маань "Энэ чинь амархан.
-
5:25 - 5:28Чиний сурагчдын нэг нь өнгөрч яваад
-
5:28 - 5:30хулгана хэрэглэхийг зааж өгсөн байх" гэв.
-
5:30 - 5:32Би "Магадгүй л юм" гэж хариулсан.
-
5:32 - 5:34Ингээд би туршилтаа давтлаа.
-
5:34 - 5:37Дэлигээс 500 км зайтай
-
5:37 - 5:40програм хөгжүүлэгч
өнгөрөн явах боломж -
5:40 - 5:45тун багатай тосгонд очлоо. (Инээд)
-
5:45 - 5:48Би тэнд туршилтаа давтсан.
-
5:48 - 5:50Байрлах газар байгаагүй тул
компьютераа үлдээн, -
5:50 - 5:52хэдэн сарын дараа буцаж ирэхэд
-
5:52 - 5:54хүүхдүүд тоглоом тоглож байлаа.
-
5:54 - 5:55Намайг хараад тэд
-
5:55 - 5:59"Бид илүү хурдан процессор,
сайн хулгана хүсч байна" гэсэн. -
5:59 - 6:01(Инээд)
-
6:01 - 6:05Би: "Та нар яаж үүнийг сурав аа?" гэхэд
-
6:05 - 6:07хүүхдүүд маш сонирхолтой
хариулт хэлсэн. -
6:07 - 6:09Тэд уцаарлангуй байдалтай:
-
6:09 - 6:11"Та зөвхөн Англиар ажилладаг
машин өгсөн. -
6:11 - 6:17Тэгээд бид Англи хэлийг
өөрсдөө сурах ёстой болсон" гэв. -
6:17 - 6:20Багш хүний хувьд анх удаа
-
6:20 - 6:25"өөрөө сурах" гэдэг үгийг ингэж
энгийн хэрэглэгдэхийг сонссон. -
6:25 - 6:27Тэр үеийн богинохон
бичлэгийг үзүүлье. -
6:27 - 6:29[Хананд гарсан нүх кино -1999]
-
6:29 - 6:31Хананд гарсан нүхний эхний өдөр.
-
6:31 - 6:33Баруун талынх 8 настай хүү.
-
6:33 - 6:39Зүүн талынх нь түүний
6 настай сурагч охин. -
6:39 - 6:42Хүү охинд хэрхэн ажиллахыг
зааж байна. -
6:42 - 6:46Улсын бусад нутгуудаар явж,
-
6:46 - 6:49туршилтаа олон олон
давтахад, -
6:49 - 6:51үр дүн нь яг адилхан байсан.
-
6:51 - 6:55[Хананд гарсан нүх кино -1999]
-
6:55 - 7:008 настай охин эгчдээ зааж байна.
-
7:04 - 7:10Охин Марати хэлээр тайлбарлан
-
7:10 - 7:14"Дотор нь процессор байгаа" гэнэ.
-
7:14 - 7:17Ингээд би үүнийг судалгаа
болгохоор шийдлээ. -
7:17 - 7:19Би бүгдийг хэмжиж тэмдэглээд,
-
7:19 - 7:239 сарын дотор хүүхдүүд
ямар ч хэлээр байсан -
7:23 - 7:26компьютерийг Барууны оффисын
нарийн бичгийн хэмжээнд -
7:26 - 7:29хэрэглэж чадна гэлээ.
-
7:29 - 7:33Үүнийг би олон дахин харсан.
-
7:33 - 7:36Үүнээс илүүгээр би хүүхдүүд
-
7:36 - 7:38цааш юу хийж чадахыг
мэдэхийг хүссэн. -
7:38 - 7:41Би өөр хичээлүүд дээр мөн
туршилт хийлээ. -
7:41 - 7:44Жишээ нь үгийн дуудлага.
-
7:44 - 7:47Өмнөд Энэтхэгт хүүхдүүдийн
-
7:47 - 7:49Англи хэлний дуудлага муу байдаг.
-
7:49 - 7:53Тэд дуудлагаа сайжруулснаар
илүү дээр ажил олж чадна. -
7:53 - 7:57Тэдэнд авиаг текст рүү хөрвүүлдэг
компьютерийн програм өгөөд -
7:57 - 8:00"Хэлсэн үгийг чинь
бичих хүртэл яриад бай" гэсэн. -
8:00 - 8:05(Инээд)
-
8:05 - 8:07Хэрхэн тэд ингэснийг үзэцгээе.
-
8:07 - 8:10[Хананд гарсан нүхнээс
суралцах зүйлс - 2000 - 2005] -
8:10 - 8:16Компьютер: Танилцахад таатай байна.
Хүүхэд: Танилцахад таатай байна. -
8:16 - 8:18Сугата Митра: Би энэ бүсгүйн
дүрсээр төгсгөсөн шалтгаан нь -
8:18 - 8:21та нар түүнийг мэдэж
магадгүй учраас. -
8:21 - 8:25Тэр одоо Хидерабад дахь
утасны компанид орж, -
8:25 - 8:30та нарыг кредит картын
төлбөрөө хий хэмээн -
8:30 - 8:34цэвэрхэн Англи аялгаар хэлсэн байх.
-
8:34 - 8:39Хүмүүс энэ туршилт хэр хол
явахыг сонирхсон. -
8:39 - 8:40Хаана хүрээд зогсох вэ?
-
8:40 - 8:43Би өөрийн дүгнэлтээ
-
8:43 - 8:46хөгийн санаагаараа няцаахаар шийдсэн.
-
8:46 - 8:50Би инээдтэй таамаглал дэвшүүлсэн.
-
8:50 - 8:52Өмнөд Энэтхэгт Тамил хэмээх хэл бий.
-
8:52 - 8:55Би тосгоны Тамилаар ярьдаг хүүхдүүд
-
8:55 - 8:58Англи хэл дээрх ДНК хуулбарлах
технологийг -
8:58 - 9:01гудамжны компьютероос сурж чадах уу?
хэмээн асуусан. -
9:01 - 9:03Би тэдэнд дүн тавьна.
Тэд оноо авахгүй. -
9:03 - 9:06Би хэдэн сар тэнд байж,
хэдэн сар тэднийг орхино. -
9:06 - 9:08Буцаад очиход тэд 0 оноо авна.
-
9:08 - 9:12Би лабораторидоо очоод,
бидэнд багш хэрэгтэй гэж хэлнэ гэсэн. -
9:12 - 9:16Би Өмнөд Энэтхэгийн Калликуппам
хэмээх тосгоныг сонгов. -
9:16 - 9:19Би Хананд гарсан нүхний
компьютерийг суурьлуулж, -
9:19 - 9:23Интернэтээс ДНК хуулбарлах талаар
олон зүйл татаж, -
9:23 - 9:26ихэнхийг нь би өөрөө ч ойлгоогүй.
-
9:26 - 9:29Хүүхдүүд "Энэ юу вэ?" гэхэд нь би:
-
9:29 - 9:34"Энэ маш чухал сэдэв,
гэхдээ Англи хэл дээр" гэсэн. -
9:34 - 9:37Тэд "Бид яаж хэцүү Англи үгнүүд,
-
9:37 - 9:39диаграм, химийг сурах билээ?" гэсэн.
-
9:39 - 9:42Тухайн үед би сурган хүмүүжүүлэх
шинэ арга сурсан байсан тул -
9:42 - 9:46үүнийгээ ашиглан,
"Огт мэдэхгүй" гэж хариулсан. -
9:46 - 9:48(Инээд)
-
9:48 - 9:51"За за, би явлаа" гэв.
-
9:51 - 9:56(Инээд)
-
9:56 - 9:59Ингээд би хэдэн сар тэднийг орхилоо.
-
9:59 - 10:02Шалгалт авахад тэд 0 оноо авлаа.
-
10:02 - 10:04Хоёр сарын дараа буцаж ирэхэд
-
10:04 - 10:06хүүхдүүд "Бид юу ч ойлгоогүй" гэлээ.
-
10:06 - 10:10Би "Би юу гэж бодлоо доо"
гэж бодоод, -
10:10 - 10:13"Та нар үүнийг ойлгохгүй гэдгээ
-
10:13 - 10:15хэзээ ухаарсан бэ?" хэмээн асуухад
-
10:15 - 10:17тэд "Бид бууж өгөөгүй ээ.
-
10:17 - 10:19Өдөр бүр хардаг" гэв.
-
10:19 - 10:24Би "Юу? Энэ дэлгэцийг ойлгохгүй байж
хоёр сарын турш яагаад харсан юм?" гэлээ. -
10:24 - 10:27Энэ харж байгаа жаахан охин
гараа өргөөд, -
10:27 - 10:30хагас дутуу Тамил, Англиар
-
10:30 - 10:32"ДНХ молекулийг буруу хуулбарлах нь
-
10:32 - 10:35өвчин үүсгэдэг гэдгээс өөр
-
10:35 - 10:38юу ч ойлгоогүй" хэмээн хэлсэн.
-
10:38 - 10:43(Инээд) (Алга ташилт)
-
10:43 - 10:47Ингээд би хүүхдүүдээс
шалгалт авав. -
10:47 - 10:50Боловсролын салбарын
боломжгүй гэж бодсон зүйлийг хийсэн: -
10:50 - 10:530 оноо авч байсан хүүхдүүд
халуун оронд 2 сарын дотор -
10:53 - 10:56мэдэхгүй хэлээрээ модон доорх компьютерээс
-
10:56 - 10:59өөрсөддөө хэт ахдах хичээлийг
30% хүртэл эзэмшсэн байсан -
10:59 - 11:05Утгагүй. Гэхдээ би Викторианчуудын
журмыг дагах ёстой болсон. -
11:05 - 11:08Гучин хувь гэдэг унасан
гэсэн үг. -
11:08 - 11:11Яаж тэднийг тэнцүүлэх вэ?
Дахиад 20 оноо хэрэгтэй. -
11:11 - 11:16Би багш олж чадаагүй ч
-
11:16 - 11:20тэдэнтэй найз 22 настай
нягтлан бодогч бүсгүйг олсон. -
11:20 - 11:23Түүнээс "Тэдэнд тусалж чадах уу?" гэхэд
-
11:23 - 11:25тэр "Ёстой үгүй шүү.
-
11:25 - 11:28Би сургуульд байхдаа
шинжлэх ухааны хичээл сураагүй. -
11:28 - 11:33Тэр модны дор өдөржин юу хийдгийг мэдэхгүй
Тусалж чадахгүй нь" гэсэн. -
11:33 - 11:37Би түүнд эмээгийнхээ аргыг хэрэглэ гэсэн.
-
11:37 - 11:39"Тэр нь юу юм?"
гэж асуухад нь -
11:39 - 11:40"Тэдний ард нь зогс.
-
11:40 - 11:42Ямар нэгэн юм хийхэд нь зүгээр л
-
11:42 - 11:45"Хөөх, яаж хийчихвээ?
-
11:45 - 11:49Дараа нь яадаг юм? Та нарын насан дээр
би лав чаддагүй байсан." -
11:49 - 11:51гээд эмээ нар шиг хэлээрэй" гэв.
-
11:51 - 11:53Нягтлан бүсгүй ч хэлснээр хийв.
-
11:53 - 11:56Оноо 50% болж нэмэгдсэн.
-
11:56 - 11:59Калликуппамын хүүхдүүд
миний Шинэ Дели дэх -
11:59 - 12:03мэргэжлийн биотехнологийн багштай,
хувийн сургуультай адил хэмжээнд очсон. -
12:03 - 12:08Энэ графикийг хараад
тоглоомыг тэнцүүлэх зам бийг мэдсэн. -
12:08 - 12:10Энэ бол Калликуппам.
-
12:10 - 12:13[Ханан дахь нүхнээс тэртээд -
2006 - 2009] -
12:13 - 12:18(Хүүхдүүд ярьж байна)
Мэдрэлийн эс... харилцаа. -
12:18 - 12:22Би камераа буруу байрлуулчихаж.
-
12:22 - 12:25Энэ бол зүгээр л анхлан сурагч
-
12:25 - 12:27гараараа харуулан
-
12:27 - 12:30мэдрэлийн эсүүд хоорондоо
харилцдаг гэж байгаа юм. -
12:30 - 12:3412 настайдаа.
-
12:34 - 12:37Тэгэхээр, ирээдүйд
мэргэжлүүд ямар байх вэ? -
12:37 - 12:39Өнөөдөр ямар байгааг бид мэднэ.
-
12:39 - 12:41Суралцах нь ямар болох бол?
-
12:41 - 12:43Өнөөдөр ямар байгааг бид мэднэ.
-
12:43 - 12:45Нэг гартаа утсаа барьсан хүүхдүүд
-
12:45 - 12:49нөгөө гараараа дурамжхан номоо барин
сургуульдаа явж байна. -
12:49 - 12:53Маргааш ямар байх вэ?
-
12:53 - 12:57Сургуульд явах хэрэг
заавал байх болов уу? -
12:57 - 13:04Мэдэхийг хүсснээ 2 минутын дотор
мэдэж болох болов уу? -
13:04 - 13:08Николас Негропонтегоос
надад өгөгдсөн -
13:08 - 13:11итгэмээргүй асуултыг тавья:
-
13:11 - 13:15Бид мэдлэгтэй байх нь
хоцрогдсонд тооцогдох -
13:15 - 13:17ирээдүй рүү явж байна уу?
-
13:17 - 13:20Гэхдээ энэ чинь муу шүү дээ.
Бид бол хомосапиенсчууд. -
13:20 - 13:24Мэдлэг бидний
сармагчингаас ялгадаг -
13:24 - 13:26Гэхдээ ингэж бодоод үз.
-
13:26 - 13:28Байгаль сармагчинг зогсдог,
-
13:28 - 13:31хомосапиенс болгох гэж
-
13:31 - 13:33100 сая жил зарцуулсан.
-
13:33 - 13:37Гэтэл мэдлэг хоцрогдсонд тооцогдох хүртэл
10000 жил л зарцуулагдаж. -
13:37 - 13:39Ямар гайхалтай амжилт гээч.
-
13:39 - 13:43Гэхдээ бид үүнийг
ирээдүйтэйгээ холбох хэрэгтэй. -
13:43 - 13:46Хөхиүлэн дэмжих нь
үүнд хүрэх гарц юм шиг байна. -
13:46 - 13:47Хэрвээ Куппамыг,
-
13:47 - 13:50ер нь хийсэн
туршилт бүрийг минь харвал -
13:50 - 13:57бид ердөө л "Пөөх" гээд,
цааш суралцахад уриалж байсан. -
13:57 - 13:59Неврологийн судалгаанаас
үзвэл, -
13:59 - 14:02бидний тархины төв хэсэг нь
-
14:02 - 14:06заналхийлэл, "аюул" мэдэрсэн үед
бүхнийг зогсоодог. -
14:06 - 14:10Магнайн урд байрлах суралцах хэсэг буюу
-
14:10 - 14:12тархины гадаргууг сааталд оруулдаг.
-
14:12 - 14:17Шийтгэл болон шалгалтыг бид
"аюул" гэж хүлээн авдаг. -
14:17 - 14:20Бид хүүхдүүдийн тархийг нь зогсоочихоод
-
14:20 - 14:23"Ажилла" хэмээн шаарддаг.
-
14:23 - 14:26Тэд яагаад ийм систем зохиосон юм бол?
-
14:26 - 14:28Учир нь хэрэгцээ байсан.
-
14:28 - 14:31Эзэнт Гүрнүүдийн үе
-
14:31 - 14:35хүмүүс заналхийлүүлэн амьд үлдэх
шаардлагатай үе байсан. -
14:35 - 14:37Нүхэнд ганцаараа зогсохдоо
-
14:37 - 14:41чи амьд үлдсэн бол тэнцэж,
-
14:41 - 14:44үгүй ялагдана.
-
14:44 - 14:47Гэхдээ Эзэнт гүрний үе дууссан.
-
14:47 - 14:50Бидний үед бүтээлч сэтгэлгээ
ямар байх вэ? -
14:50 - 14:57Бид аюул, баяр жаргалын
тэнцвэрийг эргэж олох хэрэгтэй. -
14:57 - 15:01Би Англи руу буцаж,
Англи эмээ нарыг эрлээ. -
15:01 - 15:04Би сонинд зар тавьж,
-
15:04 - 15:07хэрвээ та интернэт холбоос,
камертай Англи эмээ бол -
15:07 - 15:11долоо хоногийн нэг цагаа
төлбөргүйгээр надад зарцуулаач гэсэн. -
15:11 - 15:13Би эхний 2 долоо хоногт 200 хариу авсан.
-
15:13 - 15:18Би дэлхий дээр хэнээс ч илүү олон
Англи эмээ нарыг мэднэ. (Инээд) -
15:18 - 15:21Тэднийг Үүлэн Эмээ нар гэдэг.
-
15:21 - 15:23Тэд интернэтэд байдаг.
-
15:23 - 15:27Хэрвээ асуудалд орсон хүүхэд байвал,
бид эмээг илгээнэ. -
15:27 - 15:31Тэр Skype-д ороод асуудлыг шийднэ.
-
15:31 - 15:36Би тэднийг Английн Баруун Хойд хэсгийн
Дигглэс тосгоноос, -
15:36 - 15:4010000 км зайтай байх
-
15:40 - 15:42Энэтхэгийн Тамил Наду руу
холбогдохыг харсан. -
15:42 - 15:46Эмээ ажлаа нэгэн хуучны
хөдөлгөөнөөр хийдэг. -
15:46 - 15:48"Чшшш"
-
15:48 - 15:50Зүгээр үү?
-
15:50 - 15:52Үүнийг үздээ.
-
15:52 - 15:56Эмээ: Чи намайг барьж чадахгүй.
Одоо чи хэлдээ. -
15:56 - 16:00Чи намайг барьж чадахгүй.
-
16:00 - 16:03Хүүхдүүд: Чи намайг барьж чадахгүй.
-
16:03 - 16:08Эмээ: Би бол Талхан Хүн.
Хүүхдүүд: Би бол Талхан Хүн. -
16:08 - 16:13Эмээ: Сайн байлаа! Маш сайн.
-
16:13 - 16:15СМ: Энд юу болж байна вэ?
-
16:15 - 16:19Бид суралцах үйл явцыг
-
16:19 - 16:24өөрийн зохион байгуулалт бүхий
боловсролын үр дүн гэж харах юм. -
16:24 - 16:27Хэрвээ та хүүхдэд боловсролоо
өөрөө зохицуулах боломж олговол -
16:27 - 16:30суралцах явц өөрөө явагдана.
-
16:30 - 16:32Албан хүчээр сургах бус
-
16:32 - 16:34өөрөөр нь сургаж эхлэх юм.
-
16:34 - 16:37Багш үйл явдлыг гольдролд нь оруулаад,
-
16:37 - 16:40хойшоо зогсоод,
-
16:40 - 16:43хүүхдүүд сурахыг нь харж,
гайхшрах хэрэгтэй. -
16:43 - 16:45Энэ бүхэн энэ үр дүн руу л
чиглэж байгаа байх. -
16:45 - 16:48Бид гэхдээ яаж мэдэх вэ?
-
16:48 - 16:52Би энэхүү Өөрөө Зохион
Байгуулах Сургалтын Орчинг -
16:52 - 16:54бий болгохоор зорьж байна.
-
16:54 - 16:57Бид ерөнхийдөө интернэт,
хамтын ажиллагаа, -
16:57 - 16:59урам зоригийн нийлбэр юм.
-
16:59 - 17:01Би үүнийг олон сургуульд туршсан.
-
17:01 - 17:04Үүнийг дэлхий даяар туршсан ба багш нар
-
17:04 - 17:07хойшоо ухраад
"Зүгээр л өөрөө болчихдог гэжүү?" гэдэг. -
17:07 - 17:11"Тиймээ өөрөө л болчихдог" гэхэд
"Та үүнийг яаж мэдсэн юм бэ?" гэв. -
17:11 - 17:17Би "Хүүхдүүд хаанаас ирсэн болон юу гэсэнд
итгэхгүйдээ" гэсэн. -
17:17 - 17:19Энэ яг өрнөж байна.
-
17:19 - 17:26(Хүүхдүүд ярьж байна)
-
17:26 - 17:32Энэ Англид.
-
17:32 - 17:36Тэр хүү дүрэм журам сахиулдаг
-
17:36 - 17:41учир нь эргэн тойронд багш байхгүй.
-
17:41 - 17:44[Өөрөө Зохион Байгуулах
Сургалтын Орчин] -
17:46 - 17:49Охин: Нийт электроны тоо нь
протонтой тэнцүү биш. -
17:49 - 17:50СМ: Австралид.
-
17:50 - 17:57Охин: Дан эерэг эсвэл сөрөг цэнэг өгнө.
-
17:57 - 18:00Ионы цэвэр цэнэг нь ионы протоны тооноос
-
18:00 - 18:04электроныг хассантай тэнцүү.
-
18:04 - 18:07СМ: Цаг үеэсээ 10 жилээр түрүүлсэн.
-
18:07 - 18:10Бидний хичээлийн хөтөлбөр
том асуултууд асуудаг байх хэрэгтэй. -
18:10 - 18:13Та нар үүнийг сонссон.
Юу гэсэн үг болохыг мэднэ. -
18:13 - 18:16Чулуун зэвсгийн үеийн хүмүүс
-
18:16 - 18:18тэнгэр лүү хараад
-
18:18 - 18:20"Тэр анивчих гэрлүүд юу вэ?" гэдэг байсан.
-
18:20 - 18:23Тэд анхны хөтөлбөрийг гаргасан ч
-
18:23 - 18:25бид гайхах, асуухаа болсон.
-
18:25 - 18:29Од хардаг байсныг өнцгийн
шүргэгч болгосон. -
18:29 - 18:33Энэ гэхдээ тийм ч сэтгэл татам биш.
-
18:33 - 18:36Чи 9 настай хүүхдэд
-
18:36 - 18:39"Хэрвээ солир дэлхий рүү ойртож байвал
-
18:39 - 18:43явж буй үгүйг нь яаж мэдэх вэ?" гэхэд
-
18:43 - 18:45хүү "Юу? Яаж?" гэхэд
-
18:45 - 18:48чи "Ид шидийн үг бий.
Өнцгийн хэмжээс." -
18:48 - 18:51гээд түүнийг орхивол
тэр өөрөө учраа олчихно. -
18:51 - 18:55Энд ӨЗББ-н хэдэн зураг байна.
-
18:55 - 19:01Би гайхалтай асуултууд
асууж үзсэн. -
19:01 - 19:05"Дэлхий хэзээ үүссэн бэ? Яаж төгсөх вэ?"
-
19:05 - 19:07гэж 9 настнуудаас асуусан.
-
19:07 - 19:10Энэ бидний амьсгалдаг агаарын тухай.
-
19:10 - 19:15Эднийг хүүхдүүд багшийн туслалцаагүй,
өөрсдөө хийсэн. -
19:15 - 19:18Багш зөвхөн асуулт асууж,
-
19:18 - 19:21хойш суун, хариултыг бишрэнэ.
-
19:21 - 19:25Тэгэхээр миний хүсэл юу вэ?
-
19:25 - 19:27Миний хүсэл бол
-
19:27 - 19:32бүгдээрээ ирээдүйн сурах арга барилыг
зохион бүтээцгээе. -
19:32 - 19:34Бид хүн компьютерийн нэг
-
19:34 - 19:36эд анги байхыг хүсэхгүй биздээ?
-
19:36 - 19:40Иймээс бидэнд ирээдүйн сургалтын
загвар хэрэгтэй. -
19:40 - 19:41Мөн би.. хүлээгээрэй
-
19:41 - 19:44би үүнийг яг зөв хэлэх ёстой.
-
19:44 - 19:47Учир нь энэ маш чухал.
-
19:47 - 19:49Миний хүсэл бол дэлхий даяарх
хүүхэд бүхнийг дэмжиж, -
19:49 - 19:52тэдний сониуч болон
хамтран ажиллах чадварыг дээшлүүлснээр -
19:52 - 19:54ирээдүйн сургалтын загварыг бүтээх.
-
19:54 - 19:56Энэ сургуулийг барихад надад туслаач.
-
19:56 - 20:00Нэр нь Үүлэн дэх Сургууль.
-
20:00 - 20:04Энд хүүхдүүд оюун ухааны
адал явдлыг туулж, -
20:04 - 20:09том асуултуудад
хөтлөгдөнө. -
20:09 - 20:15Би үүнийг судалж болохоор
байгууламж барихыг хүсч байна. -
20:15 - 20:18Энэ барилгад бараг хүн байхгүй.
-
20:18 - 20:20Тэнд эрүүл мэнд, аюулгүй байдлыг
-
20:20 - 20:22хангах нэг эмээ байна.
-
20:22 - 20:24Үлдсэн бүхэн үүлнээс ирнэ.
-
20:24 - 20:28Гэрэл үүлээр асч, унтарна гээд
бүгд үүлэн хамааралтай. -
20:28 - 20:31Гэхдээ би таниас өөр нэг зүйл
хүсч байна. -
20:31 - 20:34Та ӨЗББ-г
-
20:34 - 20:39гэртээ, сургуульд,
сургуулиас гадуур, клубт хийж болно. -
20:39 - 20:41Үүнийг хийхэд маш амархан.
-
20:41 - 20:44TED-н боловсруулсан хэрхэн хийх тухай
гайхалтай бичиг бий. -
20:44 - 20:46Хэрвээ чадвал үүнийг
-
20:46 - 20:48таван тив даяар хийгээд
-
20:48 - 20:51надад тоогоо явуулаарай.
-
20:51 - 20:54Үүнийг би нийлүүлж,
Үүлэн сургууль руу шилжүүлэн -
20:54 - 20:57ирээдүйн сургалтыг бүтээнэ.
-
20:57 - 20:59Энэ миний хүсэл.
-
20:59 - 21:01Сүүлчийн нэг зүйл.
-
21:01 - 21:03Би та нарыг
Гималайн оргилд хүргэе. -
21:03 - 21:06Би агаар бага,
12000 фитийн өндөрт -
21:06 - 21:09Хананы Нүхэн Компьютер
хоёрыг суурилуулсан ба -
21:09 - 21:11хүүхдүүд энд цугласан.
-
21:11 - 21:14Тэнд намайг дагаж байсан
нэг жаахан охин байсан. -
21:14 - 21:19Би түүнд "Би хүүхэд бүрт
компьютер өгмөөр байна. -
21:19 - 21:21Мэдэхгүй ээ. Би яах хэрэгтэй вэ?" гэсэн.
-
21:21 - 21:25Би чимээгүйхэн түүний зургийг авах гэхэд
-
21:25 - 21:29тэр гэнэт гараа ингэж өргөөд,
надад хэлсэн -
21:29 - 21:31"Зүгээр л хий"
-
21:31 - 21:43(Инээд) (Алга ташилт)
-
21:43 - 21:45Би үүнийг сайн зөвлөгөө
байсан гэж бодож байна. -
21:45 - 21:47Би зөвлөгөөг дагаж,
ярихаа болилоо. -
21:47 - 21:51Баярлалаа. Маш их баярлалаа.
-
21:51 - 21:54(Алга ташилт)
-
21:54 - 22:03Баярлалаа. Баярлалаа. (Алга ташилт)
-
22:03 - 22:09Маш их баярлалаа. Хөөх. (Алга ташилт)
- Title:
- Үүлэн дундах сургууль
- Speaker:
- Сугата Митра
- Description:
-
TED2013-ын тайзнаа Сугата Митра TED Prize хүслээ олонд хүргэлээ: Үүлэн дундах сургууль буюу Энэтхэг дахь сургалтын лабораторийг барихад түүнд туслаарай. Тэнд хүүхдүүд бие биенээсээ болон үүлэн дэх арга хэрэгсэл, багш нарын тусламжтай суралцана. Self Organized Learning Environments буюу Өөрөө Зохион Байгуулах Сургалтын Орчингийн тухай түүний гайхалтай санааг хуваалцаж байна. Дэлгэрэнгүйг tedprize.org.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 22:31
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Build a School in the Cloud | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Build a School in the Cloud | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Build a School in the Cloud | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Build a School in the Cloud | ||
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for Build a School in the Cloud | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Build a School in the Cloud | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Build a School in the Cloud | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Build a School in the Cloud |