1 00:00:02,654 --> 00:00:06,690 Ирээдүйд хүмүүс яаж "сурах" бол? 2 00:00:06,690 --> 00:00:08,970 Надад нэг төлөвлөгөө бий. 3 00:00:08,970 --> 00:00:12,050 Гэхдээ үүнийгээ хэлэхээс өмнө 4 00:00:12,050 --> 00:00:15,020 нэгэн түүх ярих хэрэгтэй. 5 00:00:15,020 --> 00:00:17,866 Энэ нь анхны ойлголт өгөх байх. 6 00:00:17,866 --> 00:00:21,643 Би одоогийн сургуулиуд, сургалтын арга барил 7 00:00:21,643 --> 00:00:25,140 яг хэрхэн бий болсоныг мэдэхийг хичээсэн. 8 00:00:25,140 --> 00:00:27,762 Өнгөрсөн түүхийг судалж болно. 9 00:00:27,762 --> 00:00:31,035 Гэхдээ өнөөгийн сургуулийг харвал 10 00:00:31,035 --> 00:00:35,277 хаанаас гаралтайг амархан мэдэж болно. 11 00:00:35,277 --> 00:00:38,325 Өнөөгийн сургуулийн систем 300 гарам жилийн өмнө 12 00:00:38,325 --> 00:00:42,752 хамгийн сүүлчийн, хамгийн том эзэнт гүрнээс бий болсон. 13 00:00:42,752 --> 00:00:44,410 [Британий Эзэнт Гүрэн] 14 00:00:44,410 --> 00:00:46,755 Төсөөлөөд үзье л дээ. 15 00:00:46,755 --> 00:00:49,863 Ямар ч компьютер, утасгүйгээр 16 00:00:49,863 --> 00:00:52,987 мэдээллийг цаасан дээр гараар бичиж, 17 00:00:52,987 --> 00:00:57,119 усан онгоцоор аялан 18 00:00:57,119 --> 00:01:00,669 бүхий л дэлхийг удирдаж байна гээд. 19 00:01:00,669 --> 00:01:02,823 Гэхдээ Викторианчууд ингэж чадсан. 20 00:01:02,823 --> 00:01:05,991 Тэдний бүтээсэн зүйлс нь аугаа байсан. 21 00:01:05,991 --> 00:01:09,303 Тэд дэлхийн компьютерийг 22 00:01:09,303 --> 00:01:12,359 хүмүүсээр бүтээсэн. 23 00:01:12,359 --> 00:01:15,932 Энэ нь одоо ч бидэнтэй хамт байна. 24 00:01:15,932 --> 00:01:20,131 Үүнийг хүнд сурталтай захиргааны машин гэдэг. 25 00:01:20,131 --> 00:01:23,458 Энэ машиныг ажиллуулахын тулд 26 00:01:23,458 --> 00:01:26,659 маш олон хүн хэрэгтэй. 27 00:01:26,659 --> 00:01:32,388 Энэ хүмүүсийг бий болгохын тулд өөр нэг машин бүтээсэн нь: 28 00:01:32,388 --> 00:01:33,914 сургууль юм. 29 00:01:33,914 --> 00:01:36,691 Сургууль нь хүмүүсийг бүтээж, 30 00:01:36,691 --> 00:01:40,540 хүмүүс энэхүү хүнд сурталтай машины 31 00:01:40,540 --> 00:01:43,925 нэг хэсэг нь болно. 32 00:01:43,925 --> 00:01:48,315 Хүмүүс хоорондоо яг адилхан байх ёстой. 33 00:01:48,315 --> 00:01:50,472 Мөн тэд гурван зүйлийг чадах ёстой: 34 00:01:50,472 --> 00:01:53,342 мэдээллийг гараар дамжуулдаг байсан тул гоё бичдэг байх, 35 00:01:53,342 --> 00:01:55,667 уншиж чаддаг байх ба 36 00:01:55,667 --> 00:02:01,129 үржүүлж, хувааж, нэмж, хасч чаддаг байх ёстой байж. 37 00:02:01,129 --> 00:02:05,136 Тэд хоорондоо яг адилхан байж, Шинэ Зеландаас 38 00:02:05,136 --> 00:02:07,471 Канад руу нэгийг нь явуулахад 39 00:02:07,471 --> 00:02:11,552 тэр даруй "ажиллаж чаддаг" байх хэрэгтэй. 40 00:02:11,552 --> 00:02:14,421 Викторианчууд бол гайхалтай инженерүүд. 41 00:02:14,421 --> 00:02:17,910 Тэд маш хүчирхэг системийг бий болгосон нь 42 00:02:17,910 --> 00:02:20,365 өнөөг хүртэл бидэнтэй хамт байж 43 00:02:20,365 --> 00:02:24,341 яг адилхан хүмүүсийг 44 00:02:24,341 --> 00:02:29,157 устаж үгүй болсон машинд зориулан бүтээсээр байна. 45 00:02:29,157 --> 00:02:32,085 Эзэнт гүрэн үгүй болсон. 46 00:02:32,085 --> 00:02:37,039 Тэгвэл бид энэ адилхан хүмүүсийг бүтээдэг загвараар яах юм бэ? 47 00:02:37,039 --> 00:02:40,261 Мөн бид дараа нь юу хийх вэ? 48 00:02:40,261 --> 00:02:44,181 Энэ байдлыг ямар нэгэн байдлаар өөрчилнө гэж үзвэл. 49 00:02:44,181 --> 00:02:46,271 [Бидний мэдэх сургууль хоцрогдсон] 50 00:02:46,271 --> 00:02:48,003 Тэгэхээр энэ их хүчтэй сэтгэгдэл. 51 00:02:48,003 --> 00:02:51,557 Би бидний мэдэх сургууль хоцрогдсон гэсэн. 52 00:02:51,557 --> 00:02:53,291 Би эвдэрсэн гэж хэлээгүй. 53 00:02:53,291 --> 00:02:56,288 Боловсролын систем доройтсон гэх нь маш түгээмэл болсон. 54 00:02:56,288 --> 00:02:59,939 Боловсролын систем эвдрээгүй, уг байгууламж нь биширмээр. 55 00:02:59,939 --> 00:03:04,095 Бидэнд хэрэггүй гэсэн үг биш. 56 00:03:04,095 --> 00:03:06,515 Зүгээр л үеэ өнгөрөөсөн. 57 00:03:06,515 --> 00:03:08,572 Өнөөдөр ямар ажлууд байна вэ? 58 00:03:08,572 --> 00:03:10,706 Нярав нь компьютер болсон. 59 00:03:10,706 --> 00:03:13,237 Оффис бүрт хэдэн мянгаараа бий. 60 00:03:13,237 --> 00:03:16,642 Эдгээр компьютерийг хүмүүс удирдаж, 61 00:03:16,642 --> 00:03:18,919 албан ажлаа хийлгэнэ. 62 00:03:18,919 --> 00:03:22,183 Эдгээр хүмүүс нь гоё бичдэг байх албагүй. 63 00:03:22,183 --> 00:03:25,215 Өөрсдөө тоо бодох шаардлагагүй. 64 00:03:25,215 --> 00:03:27,487 Уншиж чаддаг байх хэрэгтэй. 65 00:03:27,487 --> 00:03:31,637 Маш анхааралтай уншиж чаддаг байх ёстой. 66 00:03:31,637 --> 00:03:34,744 Энэ бол өнөөгийн байдал гэвч бид 67 00:03:34,744 --> 00:03:37,303 ирээдүйн мэргэжлүүд ямар байхыг мэдэхгүй. 68 00:03:37,303 --> 00:03:39,947 Бид хүмүүс хүссэн газраасаа, 69 00:03:39,947 --> 00:03:43,145 хүссэн үедээ, хүссэн ажлаа хийхийг мэднэ. 70 00:03:43,145 --> 00:03:46,893 Орчин үеийн сургууль харин 71 00:03:46,893 --> 00:03:49,876 хэрхэн энэ ирээдүйд бэлдэх вэ? 72 00:03:49,876 --> 00:03:54,924 Би энэ бүхэнд санаандгүйгээр орооцолдсон. 73 00:03:54,924 --> 00:03:57,556 Би хүмүүст хэрхэн компьютерийн програм бичихийг 74 00:03:57,556 --> 00:04:00,800 14 жилийн өмнө Нью Дэлид заадаг байсан. 75 00:04:00,800 --> 00:04:03,777 Ажлын яг хажууд ядуусын хороолол байсан. 76 00:04:03,777 --> 00:04:05,904 Би боддог байсан л даа. 77 00:04:05,904 --> 00:04:08,884 Энэ хүүхдүүд яаж програм бичиж сурах бол гэж. 78 00:04:08,884 --> 00:04:11,964 Эсвэл сурахгүй байсан нь дээр үү? 79 00:04:11,964 --> 00:04:14,581 Гэтэл бас маш олон 80 00:04:14,581 --> 00:04:17,012 компьютертэй, баян эцэг эхчүүд 81 00:04:17,012 --> 00:04:20,143 надад хэлдэг байлаа: 82 00:04:20,143 --> 00:04:22,332 "Би хүүгээ их авъяастай гэж бодож байна. 83 00:04:22,332 --> 00:04:25,206 Компьютер дээр маш мундаг ажилладаг. 84 00:04:25,206 --> 00:04:29,182 Манай охин маш ухаантай" гэх мэт. 85 00:04:29,182 --> 00:04:31,290 Гэнэт би бодсон л доо. 86 00:04:31,290 --> 00:04:33,086 Яагаад бүх баян хүмүүс 87 00:04:33,086 --> 00:04:35,227 гоц авьяастай хүүхэдтэй байна вэ гэж. 88 00:04:35,227 --> 00:04:37,142 (Инээд) 89 00:04:37,142 --> 00:04:39,966 Ядуус юуг буруу хийсэн бэ? 90 00:04:39,966 --> 00:04:42,969 Оффисоос маань ядуусын хорооллыг салгах 91 00:04:42,969 --> 00:04:45,001 нэг хананд би нүх гаргаж, 92 00:04:45,001 --> 00:04:47,745 компьютер хэзээ ч авч чадахгүй, 93 00:04:47,745 --> 00:04:51,509 Англи хэлгүй, интернэт мэдэхгүй хүүхдэд компьютер өгвөл 94 00:04:51,509 --> 00:04:54,065 юу болохыг харах гэсэн юм. 95 00:04:54,065 --> 00:04:55,197 Хүүхдүүд гүйсээр ирсэн. 96 00:04:55,197 --> 00:04:57,787 Газраас метр өндөр байхад "Энэ юу вэ?" хэмээн асуусан. 97 00:04:57,787 --> 00:05:00,171 Би "Энэ үү, мэдэхгүй ээ" гэсэн. 98 00:05:00,171 --> 00:05:02,387 (Инээд) 99 00:05:02,387 --> 00:05:04,943 Тэд "Та яагаад энд тавьсан юм бэ?" гэхэд 100 00:05:04,943 --> 00:05:06,328 би "Зүгээр л" гэж хариулсан. 101 00:05:06,328 --> 00:05:09,207 Хүүхдүүд компьютерт хүрч болох уу гэхээр нь 102 00:05:09,207 --> 00:05:11,544 "Хүсвэл болно" гээд би явлаа. 103 00:05:11,544 --> 00:05:13,288 Найман цагийн дараа 104 00:05:13,288 --> 00:05:16,533 бид тэднийг компьютерийг ажиллуулан, бусаддаа зааж өгөхийг нь харсан. 105 00:05:16,533 --> 00:05:18,740 Тэгээд би: "Энэ боломжгүй зүйл. 106 00:05:18,740 --> 00:05:22,281 Яаж болох билээ? Тэд юу ч мэдэхгүй" гэв. 107 00:05:22,281 --> 00:05:25,145 Ажлынхан маань "Энэ чинь амархан. 108 00:05:25,145 --> 00:05:27,968 Чиний сурагчдын нэг нь өнгөрч яваад 109 00:05:27,968 --> 00:05:30,063 хулгана хэрэглэхийг зааж өгсөн байх" гэв. 110 00:05:30,063 --> 00:05:31,676 Би "Магадгүй л юм" гэж хариулсан. 111 00:05:31,676 --> 00:05:33,995 Ингээд би туршилтаа давтлаа. 112 00:05:33,995 --> 00:05:36,636 Дэлигээс 500 км зайтай 113 00:05:36,636 --> 00:05:40,428 програм хөгжүүлэгч өнгөрөн явах боломж 114 00:05:40,428 --> 00:05:44,844 тун багатай тосгонд очлоо. (Инээд) 115 00:05:44,844 --> 00:05:47,507 Би тэнд туршилтаа давтсан. 116 00:05:47,507 --> 00:05:49,794 Байрлах газар байгаагүй тул компьютераа үлдээн, 117 00:05:49,794 --> 00:05:51,994 хэдэн сарын дараа буцаж ирэхэд 118 00:05:51,994 --> 00:05:53,689 хүүхдүүд тоглоом тоглож байлаа. 119 00:05:53,689 --> 00:05:55,080 Намайг хараад тэд 120 00:05:55,080 --> 00:05:58,952 "Бид илүү хурдан процессор, сайн хулгана хүсч байна" гэсэн. 121 00:05:58,952 --> 00:06:01,416 (Инээд) 122 00:06:01,416 --> 00:06:04,825 Би: "Та нар яаж үүнийг сурав аа?" гэхэд 123 00:06:04,825 --> 00:06:07,280 хүүхдүүд маш сонирхолтой хариулт хэлсэн. 124 00:06:07,280 --> 00:06:08,945 Тэд уцаарлангуй байдалтай: 125 00:06:08,945 --> 00:06:11,498 "Та зөвхөн Англиар ажилладаг машин өгсөн. 126 00:06:11,498 --> 00:06:17,263 Тэгээд бид Англи хэлийг өөрсдөө сурах ёстой болсон" гэв. 127 00:06:17,263 --> 00:06:19,560 Багш хүний хувьд анх удаа 128 00:06:19,560 --> 00:06:24,651 "өөрөө сурах" гэдэг үгийг ингэж энгийн хэрэглэгдэхийг сонссон. 129 00:06:24,651 --> 00:06:27,433 Тэр үеийн богинохон бичлэгийг үзүүлье. 130 00:06:27,433 --> 00:06:29,363 [Хананд гарсан нүх кино -1999] 131 00:06:29,363 --> 00:06:30,900 Хананд гарсан нүхний эхний өдөр. 132 00:06:30,900 --> 00:06:33,138 Баруун талынх 8 настай хүү. 133 00:06:33,138 --> 00:06:38,858 Зүүн талынх нь түүний 6 настай сурагч охин. 134 00:06:38,858 --> 00:06:42,455 Хүү охинд хэрхэн ажиллахыг зааж байна. 135 00:06:42,455 --> 00:06:45,741 Улсын бусад нутгуудаар явж, 136 00:06:45,741 --> 00:06:48,994 туршилтаа олон олон давтахад, 137 00:06:48,994 --> 00:06:51,469 үр дүн нь яг адилхан байсан. 138 00:06:51,469 --> 00:06:55,396 [Хананд гарсан нүх кино -1999] 139 00:06:55,396 --> 00:06:59,661 8 настай охин эгчдээ зааж байна. 140 00:07:04,460 --> 00:07:10,017 Охин Марати хэлээр тайлбарлан 141 00:07:10,017 --> 00:07:14,266 "Дотор нь процессор байгаа" гэнэ. 142 00:07:14,266 --> 00:07:16,759 Ингээд би үүнийг судалгаа болгохоор шийдлээ. 143 00:07:16,759 --> 00:07:19,314 Би бүгдийг хэмжиж тэмдэглээд, 144 00:07:19,314 --> 00:07:22,536 9 сарын дотор хүүхдүүд ямар ч хэлээр байсан 145 00:07:22,536 --> 00:07:26,324 компьютерийг Барууны оффисын нарийн бичгийн хэмжээнд 146 00:07:26,324 --> 00:07:28,729 хэрэглэж чадна гэлээ. 147 00:07:28,729 --> 00:07:33,489 Үүнийг би олон дахин харсан. 148 00:07:33,489 --> 00:07:36,221 Үүнээс илүүгээр би хүүхдүүд 149 00:07:36,221 --> 00:07:38,461 цааш юу хийж чадахыг мэдэхийг хүссэн. 150 00:07:38,461 --> 00:07:40,989 Би өөр хичээлүүд дээр мөн туршилт хийлээ. 151 00:07:40,989 --> 00:07:43,957 Жишээ нь үгийн дуудлага. 152 00:07:43,957 --> 00:07:46,675 Өмнөд Энэтхэгт хүүхдүүдийн 153 00:07:46,675 --> 00:07:49,173 Англи хэлний дуудлага муу байдаг. 154 00:07:49,173 --> 00:07:52,693 Тэд дуудлагаа сайжруулснаар илүү дээр ажил олж чадна. 155 00:07:52,693 --> 00:07:56,771 Тэдэнд авиаг текст рүү хөрвүүлдэг компьютерийн програм өгөөд 156 00:07:56,771 --> 00:08:00,045 "Хэлсэн үгийг чинь бичих хүртэл яриад бай" гэсэн. 157 00:08:00,045 --> 00:08:04,677 (Инээд) 158 00:08:04,677 --> 00:08:07,151 Хэрхэн тэд ингэснийг үзэцгээе. 159 00:08:07,151 --> 00:08:10,001 [Хананд гарсан нүхнээс суралцах зүйлс - 2000 - 2005] 160 00:08:10,001 --> 00:08:15,503 Компьютер: Танилцахад таатай байна. Хүүхэд: Танилцахад таатай байна. 161 00:08:15,503 --> 00:08:18,414 Сугата Митра: Би энэ бүсгүйн дүрсээр төгсгөсөн шалтгаан нь 162 00:08:18,414 --> 00:08:21,461 та нар түүнийг мэдэж магадгүй учраас. 163 00:08:21,461 --> 00:08:24,957 Тэр одоо Хидерабад дахь утасны компанид орж, 164 00:08:24,957 --> 00:08:29,679 та нарыг кредит картын төлбөрөө хий хэмээн 165 00:08:29,679 --> 00:08:34,452 цэвэрхэн Англи аялгаар хэлсэн байх. 166 00:08:34,452 --> 00:08:38,829 Хүмүүс энэ туршилт хэр хол явахыг сонирхсон. 167 00:08:38,829 --> 00:08:40,399 Хаана хүрээд зогсох вэ? 168 00:08:40,399 --> 00:08:43,002 Би өөрийн дүгнэлтээ 169 00:08:43,002 --> 00:08:46,266 хөгийн санаагаараа няцаахаар шийдсэн. 170 00:08:46,266 --> 00:08:50,154 Би инээдтэй таамаглал дэвшүүлсэн. 171 00:08:50,154 --> 00:08:51,958 Өмнөд Энэтхэгт Тамил хэмээх хэл бий. 172 00:08:51,958 --> 00:08:54,603 Би тосгоны Тамилаар ярьдаг хүүхдүүд 173 00:08:54,603 --> 00:08:57,658 Англи хэл дээрх ДНК хуулбарлах технологийг 174 00:08:57,658 --> 00:09:00,615 гудамжны компьютероос сурж чадах уу? хэмээн асуусан. 175 00:09:00,615 --> 00:09:02,720 Би тэдэнд дүн тавьна. Тэд оноо авахгүй. 176 00:09:02,720 --> 00:09:05,594 Би хэдэн сар тэнд байж, хэдэн сар тэднийг орхино. 177 00:09:05,594 --> 00:09:07,898 Буцаад очиход тэд 0 оноо авна. 178 00:09:07,898 --> 00:09:12,254 Би лабораторидоо очоод, бидэнд багш хэрэгтэй гэж хэлнэ гэсэн. 179 00:09:12,254 --> 00:09:16,317 Би Өмнөд Энэтхэгийн Калликуппам хэмээх тосгоныг сонгов. 180 00:09:16,317 --> 00:09:18,994 Би Хананд гарсан нүхний компьютерийг суурьлуулж, 181 00:09:18,994 --> 00:09:22,681 Интернэтээс ДНК хуулбарлах талаар олон зүйл татаж, 182 00:09:22,681 --> 00:09:25,986 ихэнхийг нь би өөрөө ч ойлгоогүй. 183 00:09:25,986 --> 00:09:29,483 Хүүхдүүд "Энэ юу вэ?" гэхэд нь би: 184 00:09:29,483 --> 00:09:33,971 "Энэ маш чухал сэдэв, гэхдээ Англи хэл дээр" гэсэн. 185 00:09:33,971 --> 00:09:36,725 Тэд "Бид яаж хэцүү Англи үгнүүд, 186 00:09:36,725 --> 00:09:39,403 диаграм, химийг сурах билээ?" гэсэн. 187 00:09:39,403 --> 00:09:42,227 Тухайн үед би сурган хүмүүжүүлэх шинэ арга сурсан байсан тул 188 00:09:42,227 --> 00:09:45,791 үүнийгээ ашиглан, "Огт мэдэхгүй" гэж хариулсан. 189 00:09:45,791 --> 00:09:48,306 (Инээд) 190 00:09:48,306 --> 00:09:51,256 "За за, би явлаа" гэв. 191 00:09:51,256 --> 00:09:55,624 (Инээд) 192 00:09:55,624 --> 00:09:59,213 Ингээд би хэдэн сар тэднийг орхилоо. 193 00:09:59,213 --> 00:10:01,848 Шалгалт авахад тэд 0 оноо авлаа. 194 00:10:01,848 --> 00:10:03,962 Хоёр сарын дараа буцаж ирэхэд 195 00:10:03,962 --> 00:10:06,432 хүүхдүүд "Бид юу ч ойлгоогүй" гэлээ. 196 00:10:06,432 --> 00:10:09,527 Би "Би юу гэж бодлоо доо" гэж бодоод, 197 00:10:09,527 --> 00:10:12,592 "Та нар үүнийг ойлгохгүй гэдгээ 198 00:10:12,592 --> 00:10:15,353 хэзээ ухаарсан бэ?" хэмээн асуухад 199 00:10:15,353 --> 00:10:17,301 тэд "Бид бууж өгөөгүй ээ. 200 00:10:17,301 --> 00:10:19,277 Өдөр бүр хардаг" гэв. 201 00:10:19,277 --> 00:10:24,016 Би "Юу? Энэ дэлгэцийг ойлгохгүй байж хоёр сарын турш яагаад харсан юм?" гэлээ. 202 00:10:24,016 --> 00:10:26,959 Энэ харж байгаа жаахан охин гараа өргөөд, 203 00:10:26,959 --> 00:10:29,691 хагас дутуу Тамил, Англиар 204 00:10:29,691 --> 00:10:31,888 "ДНХ молекулийг буруу хуулбарлах нь 205 00:10:31,888 --> 00:10:35,039 өвчин үүсгэдэг гэдгээс өөр 206 00:10:35,039 --> 00:10:37,560 юу ч ойлгоогүй" хэмээн хэлсэн. 207 00:10:37,560 --> 00:10:43,272 (Инээд) (Алга ташилт) 208 00:10:43,272 --> 00:10:47,392 Ингээд би хүүхдүүдээс шалгалт авав. 209 00:10:47,392 --> 00:10:50,244 Боловсролын салбарын боломжгүй гэж бодсон зүйлийг хийсэн: 210 00:10:50,244 --> 00:10:52,968 0 оноо авч байсан хүүхдүүд халуун оронд 2 сарын дотор 211 00:10:52,968 --> 00:10:56,318 мэдэхгүй хэлээрээ модон доорх компьютерээс 212 00:10:56,318 --> 00:10:59,480 өөрсөддөө хэт ахдах хичээлийг 30% хүртэл эзэмшсэн байсан 213 00:10:59,480 --> 00:11:04,857 Утгагүй. Гэхдээ би Викторианчуудын журмыг дагах ёстой болсон. 214 00:11:04,857 --> 00:11:08,257 Гучин хувь гэдэг унасан гэсэн үг. 215 00:11:08,257 --> 00:11:11,193 Яаж тэднийг тэнцүүлэх вэ? Дахиад 20 оноо хэрэгтэй. 216 00:11:11,193 --> 00:11:15,516 Би багш олж чадаагүй ч 217 00:11:15,516 --> 00:11:20,364 тэдэнтэй найз 22 настай нягтлан бодогч бүсгүйг олсон. 218 00:11:20,364 --> 00:11:22,985 Түүнээс "Тэдэнд тусалж чадах уу?" гэхэд 219 00:11:22,985 --> 00:11:25,256 тэр "Ёстой үгүй шүү. 220 00:11:25,256 --> 00:11:28,333 Би сургуульд байхдаа шинжлэх ухааны хичээл сураагүй. 221 00:11:28,333 --> 00:11:32,862 Тэр модны дор өдөржин юу хийдгийг мэдэхгүй Тусалж чадахгүй нь" гэсэн. 222 00:11:32,862 --> 00:11:37,263 Би түүнд эмээгийнхээ аргыг хэрэглэ гэсэн. 223 00:11:37,263 --> 00:11:38,723 "Тэр нь юу юм?" гэж асуухад нь 224 00:11:38,723 --> 00:11:40,110 "Тэдний ард нь зогс. 225 00:11:40,110 --> 00:11:41,716 Ямар нэгэн юм хийхэд нь зүгээр л 226 00:11:41,732 --> 00:11:44,653 "Хөөх, яаж хийчихвээ? 227 00:11:44,653 --> 00:11:48,655 Дараа нь яадаг юм? Та нарын насан дээр би лав чаддагүй байсан." 228 00:11:48,655 --> 00:11:50,547 гээд эмээ нар шиг хэлээрэй" гэв. 229 00:11:50,547 --> 00:11:52,721 Нягтлан бүсгүй ч хэлснээр хийв. 230 00:11:52,721 --> 00:11:55,635 Оноо 50% болж нэмэгдсэн. 231 00:11:55,635 --> 00:11:59,397 Калликуппамын хүүхдүүд миний Шинэ Дели дэх 232 00:11:59,397 --> 00:12:03,303 мэргэжлийн биотехнологийн багштай, хувийн сургуультай адил хэмжээнд очсон. 233 00:12:03,303 --> 00:12:08,140 Энэ графикийг хараад тоглоомыг тэнцүүлэх зам бийг мэдсэн. 234 00:12:08,140 --> 00:12:10,176 Энэ бол Калликуппам. 235 00:12:10,176 --> 00:12:12,546 [Ханан дахь нүхнээс тэртээд - 2006 - 2009] 236 00:12:12,546 --> 00:12:18,431 (Хүүхдүүд ярьж байна) Мэдрэлийн эс... харилцаа. 237 00:12:18,431 --> 00:12:22,122 Би камераа буруу байрлуулчихаж. 238 00:12:22,122 --> 00:12:24,618 Энэ бол зүгээр л анхлан сурагч 239 00:12:24,618 --> 00:12:27,025 гараараа харуулан 240 00:12:27,025 --> 00:12:30,408 мэдрэлийн эсүүд хоорондоо харилцдаг гэж байгаа юм. 241 00:12:30,408 --> 00:12:33,925 12 настайдаа. 242 00:12:33,925 --> 00:12:37,135 Тэгэхээр, ирээдүйд мэргэжлүүд ямар байх вэ? 243 00:12:37,135 --> 00:12:39,296 Өнөөдөр ямар байгааг бид мэднэ. 244 00:12:39,296 --> 00:12:40,834 Суралцах нь ямар болох бол? 245 00:12:40,834 --> 00:12:42,764 Өнөөдөр ямар байгааг бид мэднэ. 246 00:12:42,764 --> 00:12:44,817 Нэг гартаа утсаа барьсан хүүхдүүд 247 00:12:44,817 --> 00:12:48,590 нөгөө гараараа дурамжхан номоо барин сургуульдаа явж байна. 248 00:12:48,590 --> 00:12:52,549 Маргааш ямар байх вэ? 249 00:12:52,549 --> 00:12:57,449 Сургуульд явах хэрэг заавал байх болов уу? 250 00:12:57,449 --> 00:13:03,639 Мэдэхийг хүсснээ 2 минутын дотор мэдэж болох болов уу? 251 00:13:03,639 --> 00:13:08,244 Николас Негропонтегоос надад өгөгдсөн 252 00:13:08,244 --> 00:13:11,206 итгэмээргүй асуултыг тавья: 253 00:13:11,206 --> 00:13:14,895 Бид мэдлэгтэй байх нь хоцрогдсонд тооцогдох 254 00:13:14,895 --> 00:13:17,045 ирээдүй рүү явж байна уу? 255 00:13:17,045 --> 00:13:20,138 Гэхдээ энэ чинь муу шүү дээ. Бид бол хомосапиенсчууд. 256 00:13:20,138 --> 00:13:24,055 Мэдлэг бидний сармагчингаас ялгадаг 257 00:13:24,055 --> 00:13:25,832 Гэхдээ ингэж бодоод үз. 258 00:13:25,832 --> 00:13:28,378 Байгаль сармагчинг зогсдог, 259 00:13:28,378 --> 00:13:30,514 хомосапиенс болгох гэж 260 00:13:30,514 --> 00:13:32,698 100 сая жил зарцуулсан. 261 00:13:32,698 --> 00:13:36,714 Гэтэл мэдлэг хоцрогдсонд тооцогдох хүртэл 10000 жил л зарцуулагдаж. 262 00:13:36,714 --> 00:13:38,976 Ямар гайхалтай амжилт гээч. 263 00:13:38,976 --> 00:13:42,603 Гэхдээ бид үүнийг ирээдүйтэйгээ холбох хэрэгтэй. 264 00:13:42,603 --> 00:13:45,562 Хөхиүлэн дэмжих нь үүнд хүрэх гарц юм шиг байна. 265 00:13:45,562 --> 00:13:47,362 Хэрвээ Куппамыг, 266 00:13:47,362 --> 00:13:49,586 ер нь хийсэн туршилт бүрийг минь харвал 267 00:13:49,586 --> 00:13:56,721 бид ердөө л "Пөөх" гээд, цааш суралцахад уриалж байсан. 268 00:13:56,721 --> 00:13:59,115 Неврологийн судалгаанаас үзвэл, 269 00:13:59,115 --> 00:14:02,317 бидний тархины төв хэсэг нь 270 00:14:02,317 --> 00:14:06,053 заналхийлэл, "аюул" мэдэрсэн үед бүхнийг зогсоодог. 271 00:14:06,053 --> 00:14:09,731 Магнайн урд байрлах суралцах хэсэг буюу 272 00:14:09,731 --> 00:14:12,475 тархины гадаргууг сааталд оруулдаг. 273 00:14:12,475 --> 00:14:16,623 Шийтгэл болон шалгалтыг бид "аюул" гэж хүлээн авдаг. 274 00:14:16,623 --> 00:14:20,248 Бид хүүхдүүдийн тархийг нь зогсоочихоод 275 00:14:20,248 --> 00:14:22,944 "Ажилла" хэмээн шаарддаг. 276 00:14:22,944 --> 00:14:26,425 Тэд яагаад ийм систем зохиосон юм бол? 277 00:14:26,425 --> 00:14:28,071 Учир нь хэрэгцээ байсан. 278 00:14:28,071 --> 00:14:30,656 Эзэнт Гүрнүүдийн үе 279 00:14:30,656 --> 00:14:34,926 хүмүүс заналхийлүүлэн амьд үлдэх шаардлагатай үе байсан. 280 00:14:34,926 --> 00:14:37,193 Нүхэнд ганцаараа зогсохдоо 281 00:14:37,193 --> 00:14:41,224 чи амьд үлдсэн бол тэнцэж, 282 00:14:41,224 --> 00:14:44,197 үгүй ялагдана. 283 00:14:44,197 --> 00:14:46,853 Гэхдээ Эзэнт гүрний үе дууссан. 284 00:14:46,853 --> 00:14:50,491 Бидний үед бүтээлч сэтгэлгээ ямар байх вэ? 285 00:14:50,491 --> 00:14:56,515 Бид аюул, баяр жаргалын тэнцвэрийг эргэж олох хэрэгтэй. 286 00:14:56,515 --> 00:15:00,867 Би Англи руу буцаж, Англи эмээ нарыг эрлээ. 287 00:15:00,867 --> 00:15:03,884 Би сонинд зар тавьж, 288 00:15:03,884 --> 00:15:07,304 хэрвээ та интернэт холбоос, камертай Англи эмээ бол 289 00:15:07,304 --> 00:15:10,531 долоо хоногийн нэг цагаа төлбөргүйгээр надад зарцуулаач гэсэн. 290 00:15:10,531 --> 00:15:12,643 Би эхний 2 долоо хоногт 200 хариу авсан. 291 00:15:12,643 --> 00:15:17,551 Би дэлхий дээр хэнээс ч илүү олон Англи эмээ нарыг мэднэ. (Инээд) 292 00:15:17,551 --> 00:15:21,366 Тэднийг Үүлэн Эмээ нар гэдэг. 293 00:15:21,366 --> 00:15:23,096 Тэд интернэтэд байдаг. 294 00:15:23,096 --> 00:15:27,470 Хэрвээ асуудалд орсон хүүхэд байвал, бид эмээг илгээнэ. 295 00:15:27,470 --> 00:15:31,039 Тэр Skype-д ороод асуудлыг шийднэ. 296 00:15:31,039 --> 00:15:36,258 Би тэднийг Английн Баруун Хойд хэсгийн Дигглэс тосгоноос, 297 00:15:36,258 --> 00:15:40,007 10000 км зайтай байх 298 00:15:40,007 --> 00:15:42,247 Энэтхэгийн Тамил Наду руу холбогдохыг харсан. 299 00:15:42,247 --> 00:15:45,823 Эмээ ажлаа нэгэн хуучны хөдөлгөөнөөр хийдэг. 300 00:15:45,823 --> 00:15:47,538 "Чшшш" 301 00:15:47,538 --> 00:15:50,263 Зүгээр үү? 302 00:15:50,263 --> 00:15:51,799 Үүнийг үздээ. 303 00:15:51,799 --> 00:15:56,055 Эмээ: Чи намайг барьж чадахгүй. Одоо чи хэлдээ. 304 00:15:56,055 --> 00:15:59,823 Чи намайг барьж чадахгүй. 305 00:15:59,823 --> 00:16:02,791 Хүүхдүүд: Чи намайг барьж чадахгүй. 306 00:16:02,791 --> 00:16:08,373 Эмээ: Би бол Талхан Хүн. Хүүхдүүд: Би бол Талхан Хүн. 307 00:16:08,373 --> 00:16:12,963 Эмээ: Сайн байлаа! Маш сайн. 308 00:16:12,963 --> 00:16:15,421 СМ: Энд юу болж байна вэ? 309 00:16:15,421 --> 00:16:19,065 Бид суралцах үйл явцыг 310 00:16:19,065 --> 00:16:24,236 өөрийн зохион байгуулалт бүхий боловсролын үр дүн гэж харах юм. 311 00:16:24,236 --> 00:16:27,079 Хэрвээ та хүүхдэд боловсролоо өөрөө зохицуулах боломж олговол 312 00:16:27,079 --> 00:16:29,570 суралцах явц өөрөө явагдана. 313 00:16:29,570 --> 00:16:31,963 Албан хүчээр сургах бус 314 00:16:31,963 --> 00:16:34,179 өөрөөр нь сургаж эхлэх юм. 315 00:16:34,179 --> 00:16:37,452 Багш үйл явдлыг гольдролд нь оруулаад, 316 00:16:37,452 --> 00:16:40,091 хойшоо зогсоод, 317 00:16:40,091 --> 00:16:42,539 хүүхдүүд сурахыг нь харж, гайхшрах хэрэгтэй. 318 00:16:42,539 --> 00:16:45,492 Энэ бүхэн энэ үр дүн руу л чиглэж байгаа байх. 319 00:16:45,492 --> 00:16:48,244 Бид гэхдээ яаж мэдэх вэ? 320 00:16:48,244 --> 00:16:51,669 Би энэхүү Өөрөө Зохион Байгуулах Сургалтын Орчинг 321 00:16:51,669 --> 00:16:53,550 бий болгохоор зорьж байна. 322 00:16:53,550 --> 00:16:56,905 Бид ерөнхийдөө интернэт, хамтын ажиллагаа, 323 00:16:56,905 --> 00:16:59,298 урам зоригийн нийлбэр юм. 324 00:16:59,298 --> 00:17:01,004 Би үүнийг олон сургуульд туршсан. 325 00:17:01,004 --> 00:17:03,539 Үүнийг дэлхий даяар туршсан ба багш нар 326 00:17:03,539 --> 00:17:07,165 хойшоо ухраад "Зүгээр л өөрөө болчихдог гэжүү?" гэдэг. 327 00:17:07,165 --> 00:17:10,602 "Тиймээ өөрөө л болчихдог" гэхэд "Та үүнийг яаж мэдсэн юм бэ?" гэв. 328 00:17:10,602 --> 00:17:16,745 Би "Хүүхдүүд хаанаас ирсэн болон юу гэсэнд итгэхгүйдээ" гэсэн. 329 00:17:16,745 --> 00:17:19,447 Энэ яг өрнөж байна. 330 00:17:19,447 --> 00:17:25,556 (Хүүхдүүд ярьж байна) 331 00:17:25,556 --> 00:17:31,845 Энэ Англид. 332 00:17:31,845 --> 00:17:35,611 Тэр хүү дүрэм журам сахиулдаг 333 00:17:35,611 --> 00:17:41,276 учир нь эргэн тойронд багш байхгүй. 334 00:17:41,276 --> 00:17:44,276 [Өөрөө Зохион Байгуулах Сургалтын Орчин] 335 00:17:46,096 --> 00:17:48,806 Охин: Нийт электроны тоо нь протонтой тэнцүү биш. 336 00:17:48,806 --> 00:17:49,999 СМ: Австралид. 337 00:17:49,999 --> 00:17:56,734 Охин: Дан эерэг эсвэл сөрөг цэнэг өгнө. 338 00:17:56,734 --> 00:18:00,318 Ионы цэвэр цэнэг нь ионы протоны тооноос 339 00:18:00,318 --> 00:18:03,611 электроныг хассантай тэнцүү. 340 00:18:03,611 --> 00:18:06,660 СМ: Цаг үеэсээ 10 жилээр түрүүлсэн. 341 00:18:06,660 --> 00:18:10,263 Бидний хичээлийн хөтөлбөр том асуултууд асуудаг байх хэрэгтэй. 342 00:18:10,263 --> 00:18:13,259 Та нар үүнийг сонссон. Юу гэсэн үг болохыг мэднэ. 343 00:18:13,259 --> 00:18:15,870 Чулуун зэвсгийн үеийн хүмүүс 344 00:18:15,870 --> 00:18:17,974 тэнгэр лүү хараад 345 00:18:17,974 --> 00:18:20,453 "Тэр анивчих гэрлүүд юу вэ?" гэдэг байсан. 346 00:18:20,453 --> 00:18:23,117 Тэд анхны хөтөлбөрийг гаргасан ч 347 00:18:23,117 --> 00:18:25,247 бид гайхах, асуухаа болсон. 348 00:18:25,247 --> 00:18:29,377 Од хардаг байсныг өнцгийн шүргэгч болгосон. 349 00:18:29,377 --> 00:18:33,085 Энэ гэхдээ тийм ч сэтгэл татам биш. 350 00:18:33,085 --> 00:18:36,046 Чи 9 настай хүүхдэд 351 00:18:36,046 --> 00:18:39,199 "Хэрвээ солир дэлхий рүү ойртож байвал 352 00:18:39,199 --> 00:18:42,597 явж буй үгүйг нь яаж мэдэх вэ?" гэхэд 353 00:18:42,597 --> 00:18:45,157 хүү "Юу? Яаж?" гэхэд 354 00:18:45,157 --> 00:18:48,142 чи "Ид шидийн үг бий. Өнцгийн хэмжээс." 355 00:18:48,142 --> 00:18:51,013 гээд түүнийг орхивол тэр өөрөө учраа олчихно. 356 00:18:51,013 --> 00:18:55,471 Энд ӨЗББ-н хэдэн зураг байна. 357 00:18:55,471 --> 00:19:01,060 Би гайхалтай асуултууд асууж үзсэн. 358 00:19:01,060 --> 00:19:05,348 "Дэлхий хэзээ үүссэн бэ? Яаж төгсөх вэ?" 359 00:19:05,348 --> 00:19:07,293 гэж 9 настнуудаас асуусан. 360 00:19:07,293 --> 00:19:10,269 Энэ бидний амьсгалдаг агаарын тухай. 361 00:19:10,269 --> 00:19:15,227 Эднийг хүүхдүүд багшийн туслалцаагүй, өөрсдөө хийсэн. 362 00:19:15,227 --> 00:19:17,611 Багш зөвхөн асуулт асууж, 363 00:19:17,611 --> 00:19:21,275 хойш суун, хариултыг бишрэнэ. 364 00:19:21,275 --> 00:19:25,011 Тэгэхээр миний хүсэл юу вэ? 365 00:19:25,011 --> 00:19:27,227 Миний хүсэл бол 366 00:19:27,227 --> 00:19:31,541 бүгдээрээ ирээдүйн сурах арга барилыг зохион бүтээцгээе. 367 00:19:31,541 --> 00:19:33,507 Бид хүн компьютерийн нэг 368 00:19:33,507 --> 00:19:35,899 эд анги байхыг хүсэхгүй биздээ? 369 00:19:35,899 --> 00:19:39,555 Иймээс бидэнд ирээдүйн сургалтын загвар хэрэгтэй. 370 00:19:39,555 --> 00:19:41,191 Мөн би.. хүлээгээрэй 371 00:19:41,191 --> 00:19:43,891 би үүнийг яг зөв хэлэх ёстой. 372 00:19:43,891 --> 00:19:46,535 Учир нь энэ маш чухал. 373 00:19:46,535 --> 00:19:49,481 Миний хүсэл бол дэлхий даяарх хүүхэд бүхнийг дэмжиж, 374 00:19:49,481 --> 00:19:52,305 тэдний сониуч болон хамтран ажиллах чадварыг дээшлүүлснээр 375 00:19:52,305 --> 00:19:54,131 ирээдүйн сургалтын загварыг бүтээх. 376 00:19:54,131 --> 00:19:56,363 Энэ сургуулийг барихад надад туслаач. 377 00:19:56,363 --> 00:19:59,699 Нэр нь Үүлэн дэх Сургууль. 378 00:19:59,699 --> 00:20:03,762 Энд хүүхдүүд оюун ухааны адал явдлыг туулж, 379 00:20:03,762 --> 00:20:08,629 том асуултуудад хөтлөгдөнө. 380 00:20:08,629 --> 00:20:14,540 Би үүнийг судалж болохоор байгууламж барихыг хүсч байна. 381 00:20:14,540 --> 00:20:18,060 Энэ барилгад бараг хүн байхгүй. 382 00:20:18,060 --> 00:20:19,827 Тэнд эрүүл мэнд, аюулгүй байдлыг 383 00:20:19,827 --> 00:20:22,268 хангах нэг эмээ байна. 384 00:20:22,268 --> 00:20:23,701 Үлдсэн бүхэн үүлнээс ирнэ. 385 00:20:23,701 --> 00:20:27,696 Гэрэл үүлээр асч, унтарна гээд бүгд үүлэн хамааралтай. 386 00:20:27,696 --> 00:20:30,869 Гэхдээ би таниас өөр нэг зүйл хүсч байна. 387 00:20:30,869 --> 00:20:33,628 Та ӨЗББ-г 388 00:20:33,628 --> 00:20:38,644 гэртээ, сургуульд, сургуулиас гадуур, клубт хийж болно. 389 00:20:38,644 --> 00:20:40,772 Үүнийг хийхэд маш амархан. 390 00:20:40,772 --> 00:20:43,570 TED-н боловсруулсан хэрхэн хийх тухай гайхалтай бичиг бий. 391 00:20:43,570 --> 00:20:46,036 Хэрвээ чадвал үүнийг 392 00:20:46,036 --> 00:20:48,401 таван тив даяар хийгээд 393 00:20:48,401 --> 00:20:50,612 надад тоогоо явуулаарай. 394 00:20:50,612 --> 00:20:54,116 Үүнийг би нийлүүлж, Үүлэн сургууль руу шилжүүлэн 395 00:20:54,116 --> 00:20:57,380 ирээдүйн сургалтыг бүтээнэ. 396 00:20:57,380 --> 00:20:59,172 Энэ миний хүсэл. 397 00:20:59,172 --> 00:21:00,595 Сүүлчийн нэг зүйл. 398 00:21:00,595 --> 00:21:03,188 Би та нарыг Гималайн оргилд хүргэе. 399 00:21:03,188 --> 00:21:06,491 Би агаар бага, 12000 фитийн өндөрт 400 00:21:06,491 --> 00:21:09,476 Хананы Нүхэн Компьютер хоёрыг суурилуулсан ба 401 00:21:09,476 --> 00:21:10,931 хүүхдүүд энд цугласан. 402 00:21:10,931 --> 00:21:13,828 Тэнд намайг дагаж байсан нэг жаахан охин байсан. 403 00:21:13,828 --> 00:21:18,544 Би түүнд "Би хүүхэд бүрт компьютер өгмөөр байна. 404 00:21:18,544 --> 00:21:20,945 Мэдэхгүй ээ. Би яах хэрэгтэй вэ?" гэсэн. 405 00:21:20,945 --> 00:21:24,976 Би чимээгүйхэн түүний зургийг авах гэхэд 406 00:21:24,976 --> 00:21:29,032 тэр гэнэт гараа ингэж өргөөд, надад хэлсэн 407 00:21:29,032 --> 00:21:30,921 "Зүгээр л хий" 408 00:21:30,921 --> 00:21:42,785 (Инээд) (Алга ташилт) 409 00:21:42,785 --> 00:21:45,046 Би үүнийг сайн зөвлөгөө байсан гэж бодож байна. 410 00:21:45,046 --> 00:21:47,444 Би зөвлөгөөг дагаж, ярихаа болилоо. 411 00:21:47,444 --> 00:21:50,704 Баярлалаа. Маш их баярлалаа. 412 00:21:50,704 --> 00:21:54,455 (Алга ташилт) 413 00:21:54,455 --> 00:22:02,779 Баярлалаа. Баярлалаа. (Алга ташилт) 414 00:22:02,779 --> 00:22:09,194 Маш их баярлалаа. Хөөх. (Алга ташилт)