< Return to Video

Ус уухгүй бол чиний биед юу болох вэ? - Миа Накамулли

  • 0:07 - 0:09
    Ус газар сайгүй байдаг.
  • 0:09 - 0:11
    Газрын хөрс, мөсөн уулнаас эхлээд
  • 0:11 - 0:14
    хүний биеийн эсд хүртэл байна.
  • 0:14 - 0:16
    Бусад хүчин зүйлс болох амьдарч буй газар,
  • 0:16 - 0:17
    биеийн жингийн индекс,
  • 0:17 - 0:18
    нас,
  • 0:18 - 0:19
    хүйс зэргээс
  • 0:19 - 0:24
    хамааран дунджаар хүний
    биеийн 55-60 хувийг ус эзэлдэг.
  • 0:24 - 0:27
    Дөнгөж төрсөн хүүхдийн биеийн жинд
    эзлэх усны хувь үүнээс ч өндөр.
  • 0:27 - 0:32
    Биеийн 75%-г ус эзэлдэг гэдгээрээ
    тэд загастай төстэй юм.
  • 0:32 - 0:37
    Гэхдээ нэг нас хүрэхэд
    энэ нь 65% болон буурдаг.
  • 0:37 - 0:40
    Тэгэхээр ус бидний биед
    ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
  • 0:40 - 0:44
    Мөн эрүүл байхын тулд бид хэр
    хэмжээний ус уух хэрэгтэй вэ?
  • 0:44 - 0:49
    H2O нь хүний үеүүдийг зөөлрүүлэн тосолж,
  • 0:49 - 0:50
    биеийн дулааныг тохируулж,
  • 0:50 - 0:54
    тархи болон нуруу нугасыг хооллодог.
  • 0:54 - 0:56
    Ус зөвхөн цусанд байдаггүй.
  • 0:56 - 1:01
    Насанд хүрсэн хүний зүрх болон
    тархины дөрөвний гурав нь ус байдаг.
  • 1:01 - 1:04
    Энэ нь бараг л гадилд агуулагдах
    чийгшлийн хэмжээтэй тэнцүү юм.
  • 1:04 - 1:08
    Уушги нь алимтай илүү төстэй: 83% ус.
  • 1:08 - 1:14
    Мөн хуурай санагдах хүний
    ясны 31% нь ус байдаг.
  • 1:14 - 1:16
    Хэрэв бид уснаас бүтэж,
  • 1:16 - 1:18
    мөн усаар хүрээлэгдсэн юм бол,
  • 1:18 - 1:20
    яагаад ус уух хэрэгтэй юм бэ?
  • 1:20 - 1:24
    Өдөр бүр бид 3-4 литр усыг хөлс,
  • 1:24 - 1:25
    шээс,
  • 1:25 - 1:27
    ялгадас,
  • 1:27 - 1:28
    мөн амьсгалахдаа ч алддаг.
  • 1:28 - 1:31
    Бид амьдралын нэн шаардлагатай
    эдгээр үйлдлээр
  • 1:31 - 1:33
    алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй.
  • 1:33 - 1:38
    Шингэний хэвийн хэмжээг хадгалах
    нь шингэний дутагдалд юм уу
  • 1:38 - 1:40
    шингэний илүүдэлд орохоос хамгаална.
  • 1:40 - 1:43
    Аль аль нь эрүүл мэндэд хор нөлөөтэй.
  • 1:43 - 1:45
    Шингэний хэмжээ бага байхад юун түрүүнд
  • 1:45 - 1:48
    өнчин тархины мэдрэлүүд
  • 1:48 - 1:51
    антидиуретик дааврыг
    ялгаруул гэж дохио өгдөг.
  • 1:51 - 1:54
    Энэ нь бөөрөнд очоод аквапорин гэх
  • 1:54 - 2:00
    цусанд илүү их усыг шингээдэг
    сувгуудыг нээж өгдөг байна.
  • 2:00 - 2:03
    Ингэснээр шээс өтгөн,
    бараан өнгөтэй болдог.
  • 2:03 - 2:07
    Шингэний дутагдалд ороход
    эрч хүч мэдэгдэхүйц буурч,
  • 2:07 - 2:08
    зан ааш өөрчлөгдөж,
  • 2:08 - 2:09
    арьс хуурайшин,
  • 2:09 - 2:10
    цусны даралт буурч,
  • 2:10 - 2:13
    танин мэдэхүйн эмгэгийн
    шинж тэмдэг илэрдэг байна.
  • 2:13 - 2:17
    Шингэний дутагдалд орсон тархи энгийн
    үеийнхтэй адил хэмжээнд хүрэх гэж
  • 2:17 - 2:19
    илүү их ажиллан,
  • 2:19 - 2:23
    усны дутагдлаасаа болж хэсэг
    хугацаанд жижгэрэх нь бий.
  • 2:23 - 2:26
    Шингэний илүүдэл, эсвэл
    өөрөөр гипонатреми нь
  • 2:26 - 2:31
    ихэвчлэн бага хугацаанд их
    хэмжээний ус ууснаас болж үүсдэг.
  • 2:31 - 2:33
    Тамирчид ихэвчлэн шингэний илүүдэлд ордог.
  • 2:33 - 2:37
    Энэ нь бие өндөр ачаалалтай
    үедээ усны хэмжээг зохицуулахад
  • 2:37 - 2:39
    хүндрэлтэй байдгаас үүдэлтэй.
  • 2:39 - 2:44
    Шингэний дутагдалд орсон тархи илүү
    антидиуретик дааврыг ялгаруулж байхад,
  • 2:44 - 2:49
    шингэний илүүдэлд орсон тархи удааширч,
    эсвэл бүр цус руу ялгаруулахаа больдог.
  • 2:49 - 2:52
    Бидний биед байдаг натрийн
    элекролитүүд усанд шингэрч,
  • 2:52 - 2:54
    эсийг хөөлгөдөг.
  • 2:54 - 2:56
    Зарим ноцтой тохиолдолд
  • 2:56 - 3:00
    бөөр их хэмжээний шингэрсэн шээсийг
    ялгаруулахад ачааллаа дийлдэггүй.
  • 3:00 - 3:02
    Ингэхэд усны хордлого болж
  • 3:02 - 3:04
    толгой өвдөх,
  • 3:04 - 3:05
    бөөлжих,
  • 3:05 - 3:08
    ухаан алдах, бүр үхэх ч аюултай.
  • 3:08 - 3:10
    Гэхдээ энэ нь үнэхээр ховор тохиолдолд юм.
  • 3:10 - 3:12
    Өдөр тутмын амьдралд
  • 3:12 - 3:16
    шингэний хэмжээг зохицуулж байх нь
  • 3:16 - 3:20
    хангалттай хэмжээний цэвэр ус
    уух боломжтой хүмүүст амархан.
  • 3:20 - 3:24
    Олон жилийн турш хүмүүс өдөрт найман
    аяга ус уух хэрэгтэй гэдэгт итгэж ирсэн.
  • 3:24 - 3:26
    Харин одоо энэ тооцоо нилээн нарийссан.
  • 3:26 - 3:30
    Өдөрт хэдий
    хэмжээний ус уух нь бидний
  • 3:30 - 3:33
    биеийн жин болон
    хүрээлэн буй орчноос ихээхэн хамаарна.
  • 3:33 - 3:40
    Эрэгтэй хүний өдөрт уух усны хэмжээ нь
    2.5-аас 3.7 литрийн хооронд байхад,
  • 3:40 - 3:43
    эмэгтэй хүн 2-оос 2.7 литр
    ус уухыг зөвлөсөн байдаг.
  • 3:43 - 3:46
    Энэхүү хэмжээ нь ихсэж
    багасах нь бидний эрүүл мэндийн байдал,
  • 3:46 - 3:47
    идэвхи хөдөлгөөн,
  • 3:47 - 3:48
    нас,
  • 3:48 - 3:50
    халуунд байгаа
    зэргээс хамаарна.
  • 3:50 - 3:52
    Ус нь хамгийн эрүүл
    шингэн мөн хэдий ч
  • 3:52 - 3:53
    бусад уух зүйлс болох
  • 3:53 - 3:55
    каффейн агуулсан кофе, цай ч гэсэн
  • 3:55 - 3:57
    шингэнийг нөхөж чаддаг.
  • 3:57 - 4:02
    Бидний өдөр тутамдаа иддэг хоол
    хүнс нийт усны 50 хувийг эзэлдэг.
  • 4:02 - 4:04
    Жимс, ногооноос гүзээлзгэнэ,
  • 4:04 - 4:05
    өргөст хэмх,
  • 4:05 - 4:09
    мөн брокколи байцааны 90-ээс
    дээш хувийг ус бүрдүүлдэг.
  • 4:09 - 4:14
    Эдгээр нь биеийн шингэнийг нөхөж өгөхөөс
    гадна амин дэм, эслэгээр хангаж байдаг.
  • 4:14 - 4:17
    Хангалттай ус уух нь урт хугацаандаа
    олон ашигтай байж болно.
  • 4:17 - 4:22
    Судалгаанаас харахад хангалттай шингэн
    нь цус харвалтыг магадлалыг бууруулж,
  • 4:22 - 4:23
    чихрийн шижингээс сэргийлж,
  • 4:23 - 4:28
    зарим төрлийн хавдрын
    эрсдэлийг багасгадаг байна.
  • 4:28 - 4:32
    Юу ч гэсэн, хангалттай хэмжээний
    шингэн уух нь
  • 4:32 - 4:33
    таны сэтгэл санаа,
  • 4:33 - 4:34
    бодол,
  • 4:34 - 4:36
    амьдралд томоохон өөрчлөлт авчрах болно.
Title:
Ус уухгүй бол чиний биед юу болох вэ? - Миа Накамулли
Speaker:
Mia Nacamulli
Description:

Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/what-would-happen-if-you-didn-t-drink-water-mia-nacamulli

Ус газар сайгүй байдаг бөгөөд хүний биеийн 55-аас 60 хувийг эзэлдэг. Тэгэхээр ус бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Мөн бид хэр их хэмжээг ууснаар эрүүл байх вэ? Миа Накамулли ус ууснаар эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлдгийг тайлбарлалаа.

Хичээлийг Миа Накамулли, зураглалыг Крис Бишоп.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:52

Mongolian subtitles

Revisions