Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалыг судалсан хамгийн урт хугацааны судалгааны сургамжаас
-
0:01 - 0:04Биднийг чухам юу амьдралын турш
-
0:04 - 0:06эрүүл бас жаргалтай байлгадаг вэ?
-
0:07 - 0:09Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд
-
0:09 - 0:11яг одоо хөрөнгө оруулалт хийвэл
-
0:11 - 0:14цаг заваа юунд зориулах байсан бэ?
-
0:15 - 0:18Саяхны нэг судалгаагаар
-
0:18 - 0:23шинэ мянганы залуусаас амьдралынх нь
гол зорилгыг асуухад -
0:23 - 0:2680 гаруй хувь нь
-
0:26 - 0:29баян болох гэж хариулсан байна.
-
0:29 - 0:33Мөн тэдгээр залуусын 50 хувь нь
-
0:33 - 0:36тэдний өөр нэг чухал зорилго бол
-
0:36 - 0:38алдартай болох гэжээ.
-
0:39 - 0:40(Инээд)
-
0:40 - 0:47Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их
амжилтанд хүр гэсэн зүйлсийг -
0:47 - 0:49бид байнга сонсдог.
-
0:49 - 0:51Сайхан амьдрахын тулд
-
0:51 - 0:54эдгээрийн хойноос л явах хэрэгтэй мэт
ойлгодог. -
0:54 - 0:57Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл
-
0:57 - 1:02хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар
тэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж -
1:02 - 1:05байгааг тодорхойлно гэдэг бараг л
боломжгүй зүйл. -
1:06 - 1:09Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ
-
1:09 - 1:13өнгөрсөн үеийн
дурсамжаас нь мэдэж авдаг. -
1:13 - 1:17Харин ой санамж хэзээ ч
100 хувь бодит байж чаддаггүй. -
1:17 - 1:21Бид маш их зүйлийг мартаж,
-
1:21 - 1:24ой санамж маань заримдаа бүр
эсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. -
1:25 - 1:29Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг
цаг хугацаа өнгөрөхийн хирээр -
1:29 - 1:32хэрхэн өрнөхийг харах боломж
олдвол ямар вэ? -
1:32 - 1:36Хүмүүсийг юу аз жаргалтай
болгодгийг мэдэхийн тулд тэднийг -
1:36 - 1:39өсвөр настайгаас нь эхлээд
хөгшрөх хүртэл нь -
1:39 - 1:42судалбал ямар вэ?
-
1:44 - 1:45Бид яг үүнийг хийсэн.
-
1:46 - 1:48Харвардын Насанд Хүрэгсдийн
Хөгжлийн Судалгаа -
1:48 - 1:53насанд хүрэгчдийн амьдралыг судалсан
хамгийн урт судалгаа байх. -
1:54 - 2:00Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн
амьдралыг судалсан. -
2:01 - 2:06Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл,
эрүүл мэндийн талаар асуулт асууна. -
2:06 - 2:10Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх
хэрхэн өрнөхийг -
2:10 - 2:12мэдээ ч үгүй байсан.
-
2:13 - 2:17Энэ төрлийн судалгаа үнэндээ маш
ховор л доо. -
2:17 - 2:21Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг.
-
2:21 - 2:24Учир нь ихэнх оролцогчид
судалгаанаас гарах, -
2:24 - 2:27санхүүжилт зогсох,
-
2:27 - 2:29судлаачид нь өөр ажилд сатаарах
-
2:29 - 2:33эсвэл нас барснаар судалгааг цааш
үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. -
2:34 - 2:37Харин бидний хувьд,
-
2:37 - 2:40аз тохиол, мөн үе үеийн судлаачдын
шургуу байдлын ачаар -
2:40 - 2:43судалгаа маань эдгээрийг
даван туулж чадсан. -
2:43 - 2:47Анхны 724 оролцогчдын
60 орчим нь -
2:47 - 2:48амьд сэрүүн төдийгүй,
-
2:48 - 2:51судалгаандаа ч оролцсон хэвээр ба
-
2:51 - 2:5390 гаруй настай болжээ.
-
2:54 - 2:55Харин одоо тэдний
-
2:55 - 2:592000 гаруй үр хүүхдийг
судалж эхэлж байна. -
3:00 - 3:02Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч.
-
3:03 - 3:081938 оноос хойш бид залуусын
2 бүлгийг судалсан. -
3:08 - 3:11Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын
-
3:11 - 3:13оюутан байхдаа элссэн.
-
3:13 - 3:16Дэлхийн 2-р дайны үеэр бүгд
сургуулиа төгсч, -
3:16 - 3:18улмаар ихэнх нь дайнд явсан.
-
3:19 - 3:21Харин 2 дахь бүлгийн залуус бол
-
3:21 - 3:26Бостоны хамгийн ядуу хороололд
амьдардаг хөвгүүд байсан юм. -
3:26 - 3:28Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь
-
3:28 - 3:31тэд 1930-аад оны Бостоны
хамгийн асуудалтай, эмзэг бүлгийн -
3:31 - 3:34гэр бүлүүдээс гаралтай байсанд
-
3:34 - 3:36оршиж байгаа юм.
-
3:36 - 3:40Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй
нийтийн байранд амьдарч байсан. -
3:43 - 3:45Тэднийг судалгаанд элсэж ороход
-
3:45 - 3:47бүгдээс нь ярилцлага авсан.
-
3:47 - 3:50Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан.
-
3:50 - 3:53Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл
ярилцлага хийсэн. -
3:53 - 3:56Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж
-
3:56 - 3:58амьдралын янз бүрийн замаар явцгаасан.
-
3:58 - 4:04Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго
өрөгч, эмч болж, -
4:04 - 4:07нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон.
-
4:08 - 4:12Зарим нь архинд донтож,
цөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. -
4:13 - 4:16Зарим нь нийгмийн доод давхаргаас
-
4:16 - 4:19хамгийн дээд давхарга хүртэл нь авирч,
-
4:19 - 4:22харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан.
-
4:24 - 4:26Энэхүү судалгааг анх санаачлагчид
-
4:26 - 4:2875 жилийн дараа намайг энд зогсоод
-
4:29 - 4:33одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр
байгаа тухай ярина гэж -
4:33 - 4:36зүүдлээ ч үгүй байх.
-
4:37 - 4:41Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй
судлаачид маань -
4:41 - 4:44оролцогчид руугаа залгаж,
-
4:44 - 4:48тэдний амьдралын талаар дахиад хэдэн
асуулт асууж болох эсэхийг лавладаг. -
4:48 - 4:52Бостоны олон залуус биднээс
"Та нар яагаад одоо хүртэл намайг -
4:52 - 4:56судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм
сонирхолтой биш шүү дээ." гэж асуудаг. -
4:57 - 4:59Харин Харвардын оюутнууд
хэзээ ч тэгж асуудаггүй. -
4:59 - 5:04(Инээд)
-
5:09 - 5:12Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд
-
5:12 - 5:15зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй,
-
5:15 - 5:17зочны өрөөнд нь сууж ярилцлага хийн
-
5:17 - 5:20эмч нараас нь өвчний түүхийг авч,
-
5:20 - 5:23мөн цусны шинжилгээ, тархины зураг авч,
-
5:23 - 5:24хүүхдүүдтэй нь ярилцдаг.
-
5:24 - 5:30Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог
зүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. -
5:30 - 5:33Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь
-
5:33 - 5:36судалгаанд маань
оролцож чадах эсэхийг асуухад -
5:36 - 5:38"Тийм байлгүй дээ, цаг нь болсон доо"
гэж билээ. -
5:38 - 5:39(Инээд)
-
5:39 - 5:41Ингээд бид юу олж мэдэв?
-
5:41 - 5:46Бидний цуглуулсан
хэдэн арван мянган хуудас -
5:46 - 5:49хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс
-
5:50 - 5:51ямар сургамж олж авсан бэ?
-
5:52 - 5:57Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр
эсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. -
5:59 - 6:05Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад
нэг л тодорхой зүйл байна. -
6:05 - 6:10Сайн харилцаа биднийг аз жаргалтай,
эрүүл байлгадаг. Ердөө л энэ. -
6:11 - 6:15Бид харилцааны талаар гурван чухал
зүйл мэдэж авсан. -
6:15 - 6:19Нэгт, нийгмийн харилцаа нь
бидэнд маш тустай, -
6:19 - 6:21харин ганцаардал биднийг үгүй хийдэг.
-
6:21 - 6:25Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ
-
6:25 - 6:28илүү ойр байдаг хүмүүс
-
6:28 - 6:33илүү жаргалтай, эрүүл байж,
урт насалдаг нь -
6:33 - 6:36судалгаагаар тогтоогдсон.
-
6:36 - 6:40Ганцаардал нь хор хөнөөлтэй
болох нь ч мөн харагдсан. -
6:40 - 6:45Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож
чаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс -
6:45 - 6:48аз жаргалыг харьцангуй бага мэдэрч,
-
6:48 - 6:51эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн
эрт муудаж, -
6:51 - 6:53мөн тархины үйл ажиллагаа нь
-
6:53 - 6:57хурдан муудаж, богино насалдаг.
-
6:58 - 7:01Харамсалтай нь, ямар ч цаг үед
-
7:01 - 7:065 америк хүн тутмын 1-ээс илүү нь
өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. -
7:07 - 7:10Олны дунд, гэрлэлтэд ганцаардах
-
7:10 - 7:12тохиолдол байдгийг бид мэднэ.
-
7:12 - 7:15Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол
-
7:15 - 7:18таны хэдэн найзтай байх
-
7:18 - 7:21эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаатай
байх эсэх нь чухал биш, -
7:21 - 7:26харин таны дотно харилцааны
чанар нь л чухал. -
7:27 - 7:31Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд
маш муу нөлөөтэй. -
7:31 - 7:35Жишээ нь, хайр сэтгэлгүй,
байнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь -
7:35 - 7:41эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар
нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. -
7:41 - 7:46Харин халуун дулаан, сайн харилцаатай
амьдрах нь биднийг хамгаалдаг. -
7:46 - 7:49Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь
судалсныхаа дараа бид -
7:49 - 7:52тэдний дунд насыг эргэн харж,
хэн нь ахмад насандаа -
7:52 - 7:54эрүүл, жаргалтай,
-
7:54 - 7:58харин хэн эсрэгээрээ байхыг
таамаглаж болох эсэхийг -
7:58 - 7:59мэдэхийг хүссэн юм.
-
8:00 - 8:04Тэгээд тэдний 50 настай үеийн
бүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд -
8:04 - 8:05дунд настай үеийнх нь
-
8:06 - 8:09холестерины хэмжээ цаашид
-
8:09 - 8:12тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй.
-
8:12 - 8:15Харин нийгмийн харилцаандаа
хэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. -
8:15 - 8:2050 насандаа хамгийн сэтгэл хангалуун
харилцаатай байсан хүмүүс -
8:20 - 8:2280 насандаа хамгийн эрүүл байсан.
-
8:24 - 8:27Сайн, дотны харилцаа нь
-
8:27 - 8:30биднийг хөгшрөлтийн зарим аюулаас
хамгаалдаг байна. -
8:30 - 8:34Манай хамгийн жаргалтай хосууд маань
-
8:34 - 8:3780 насандаа хэдийгээр
-
8:37 - 8:39бие эрхтний хувьд зовиуртай байсан ч,
сэтгэл санааны хувьд -
8:40 - 8:41адилхан жаргалтай байдаг гэсэн юм.
-
8:42 - 8:46Харин тааруухан харилцаанд
байсан хүмүүс хэлэхдээ, -
8:46 - 8:49тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны
зовиур нь -
8:49 - 8:52улам дордуулдаг гэжээ.
-
8:52 - 8:57Дотно харилцаа болон эрүүл мэндийн
талаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь -
8:57 - 9:00сайн харилцаа зөвхөн бидний биеийг
хамгаалаад зогсохгүй, -
9:00 - 9:02тархийг ч мөн хамгаалдаг.
-
9:02 - 9:0780 насандаа өөр хэн нэгэнтэй
-
9:07 - 9:11дотно, сайн харилцаанд байх нь
хамгаалалт болдог. -
9:11 - 9:13Тэд дотно харилцаанд байхдаа
-
9:13 - 9:17хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн
итгэл даахыг мэдрэх нь -
9:17 - 9:21ой санамжийг хурц байлгадаг.
-
9:21 - 9:22Харин итгэлцэлгүй харилцаанд
-
9:22 - 9:26байдаг хүмүүсийн хувьд
-
9:26 - 9:29ой санамж нь эрт мууддаг.
-
9:31 - 9:34Гэхдээ сайн харилцаа гэдэг нь
саад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. -
9:34 - 9:38Манай зарим 80 настангууд
-
9:38 - 9:39хоорондоо маргах үе бишгүй гарна.
-
9:39 - 9:43Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ
-
9:43 - 9:44итгэж болохыг мэддэг л бол
-
9:44 - 9:48тэдгээр маргаан ой тогтоолтод
огтхон ч нөлөөлөхгүй. -
9:50 - 9:52Тэгэхээр сайн, дотно харилцаа
-
9:52 - 9:58бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай
гэдэг ойлголт бол -
9:58 - 10:01эртний мэргэн ухаан.
-
10:01 - 10:05Гэтэл яагаад бид үүнийг
үл ойшооход ийм амархан юм бол? -
10:06 - 10:07Учир нь бид бол хүн төрөлхтөн.
-
10:07 - 10:10Бид амар шийдэл,
-
10:10 - 10:12биднийг сайн сайхан чигээр байлгах
-
10:12 - 10:14тийм л зүйлд дуртай.
-
10:15 - 10:19Урт хугацааны харилцаа бол
ээдрээтэй, -
10:19 - 10:22гэр бүл, найз нөхдөө анхаарах нь
их ажил шаарддаг, -
10:23 - 10:25тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш.
-
10:25 - 10:29Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа
дуусах учиргүй. -
10:29 - 10:34Энэ 75 жилийн судалгаанаас харахад,
хамгийн жаргалтай тэтгэврийн насныхан -
10:34 - 10:39хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор
солихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. -
10:39 - 10:42Яг л өнөөх судалгаанд оролцсон
шинэ мянганы залуус шиг -
10:42 - 10:46манай судалгааны олон эрчүүд залуу
ахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, -
10:46 - 10:50ажлын амжилт зэргийг сайхан амьдралын
хэмжүүр гэж -
10:50 - 10:54итгэцгээж байсан.
-
10:54 - 10:58Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү
судалгаагаар -
10:58 - 11:04хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол
гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа -
11:04 - 11:07илүү анхаарсан хүмүүс гэдэг нь
удаа дараа тогтоогдсон. -
11:09 - 11:11Харин та юу гэж бодож байна?
-
11:11 - 11:1525, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё.
-
11:16 - 11:19Харилцаандаа илүү анхаарна гэж
яана гэсэн үг юм бол? -
11:20 - 11:23Боломжууд нь дуусашгүй олон.
-
11:24 - 11:30Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа
хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, -
11:30 - 11:34эсвэл хуучирсан харилцаагаа
хамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, -
11:34 - 11:36хамтдаа алхах, болзоонд явах,
-
11:37 - 11:42эсвэл удаан яриагүй хамаатан руугаа
залгах ч байж болно. -
11:42 - 11:46Учир нь маш их тохиолддог
гэр бүлийн хагарал -
11:46 - 11:48атаа хорсол санасан нэгэнд
-
11:48 - 11:50хамгийн муугаар нөлөөлдөг.
-
11:52 - 11:56Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр
яриагаа дуусгая. -
11:57 - 12:00Зуун жилийн тэртээ,
-
12:00 - 12:02тэрээр амьдралаа эргэж хараад
-
12:02 - 12:04ийнхүү бичжээ.
-
12:05 - 12:09"Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах,
-
12:09 - 12:14уучлал гуйх, зүрхээ шархлуулах,
буруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. -
12:15 - 12:18Зөвхөн хүнийг хайрлах
-
12:18 - 12:21хором төдий л цаг бий."
-
12:23 - 12:27Сайхан амьдрал
сайн харилцаан дээр тогтдог. -
12:27 - 12:28Баярлалаа.
-
12:30 - 12:34(Алга ташилт)
- Title:
- Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалыг судалсан хамгийн урт хугацааны судалгааны сургамжаас
- Speaker:
- Роберт Уолдингер
- Description:
-
Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, мөнгө гэж бодож байвал та ганцаараа биш. Харин сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингерийн хэлснээр та андуурч байна. Насанд хүрэгсдийн хөгжлийн тухай 75 жил үргэлжилсэн судалгааны одоогийн удирдагч тэрээр жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урд хожид байгаагүй мэдээлэлтэй нэгэн билээ. Энэхүү илтгэлдээ тэр судалгааныхаа 3 чухал сургамжийг хуваалцаад зогсохгүй хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдралыг бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:46
Indra Ganzorig approved Mongolian subtitles for What makes a good life? Lessons from the longest study on happiness | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for What makes a good life? Lessons from the longest study on happiness | ||
Tuya Bat accepted Mongolian subtitles for What makes a good life? Lessons from the longest study on happiness | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for What makes a good life? Lessons from the longest study on happiness | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for What makes a good life? Lessons from the longest study on happiness | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for What makes a good life? Lessons from the longest study on happiness | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for What makes a good life? Lessons from the longest study on happiness | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for What makes a good life? Lessons from the longest study on happiness |