1 00:00:00,760 --> 00:00:03,710 Биднийг чухам юу амьдралын турш 2 00:00:03,710 --> 00:00:05,720 эрүүл бас жаргалтай байлгадаг вэ? 3 00:00:06,520 --> 00:00:09,016 Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд 4 00:00:09,040 --> 00:00:11,096 яг одоо хөрөнгө оруулалт хийвэл 5 00:00:11,120 --> 00:00:14,390 цаг заваа юунд зориулах байсан бэ? 6 00:00:15,120 --> 00:00:17,536 Саяхны нэг судалгаагаар 7 00:00:17,560 --> 00:00:22,736 шинэ мянганы залуусаас амьдралынх нь гол зорилгыг асуухад 8 00:00:22,760 --> 00:00:26,496 80 гаруй хувь нь 9 00:00:26,496 --> 00:00:28,936 баян болох гэж хариулсан байна. 10 00:00:28,960 --> 00:00:33,296 Мөн тэдгээр залуусын 50 хувь нь 11 00:00:33,320 --> 00:00:35,856 тэдний өөр нэг чухал зорилго бол 12 00:00:35,880 --> 00:00:38,020 алдартай болох гэжээ. 13 00:00:38,960 --> 00:00:40,176 (Инээд) 14 00:00:40,200 --> 00:00:46,856 Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их амжилтанд хүр гэсэн зүйлсийг 15 00:00:46,880 --> 00:00:48,936 бид байнга сонсдог. 16 00:00:48,960 --> 00:00:51,180 Сайхан амьдрахын тулд 17 00:00:51,180 --> 00:00:54,456 эдгээрийн хойноос л явах хэрэгтэй мэт ойлгодог. 18 00:00:54,480 --> 00:00:56,696 Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл 19 00:00:56,720 --> 00:01:01,936 хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар тэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж 20 00:01:01,960 --> 00:01:05,480 байгааг тодорхойлно гэдэг бараг л боломжгүй зүйл. 21 00:01:06,080 --> 00:01:09,136 Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ 22 00:01:09,160 --> 00:01:12,616 өнгөрсөн үеийн дурсамжаас нь мэдэж авдаг. 23 00:01:12,640 --> 00:01:17,416 Харин ой санамж хэзээ ч 100 хувь бодит байж чаддаггүй. 24 00:01:17,440 --> 00:01:21,136 Бид маш их зүйлийг мартаж, 25 00:01:21,160 --> 00:01:24,040 ой санамж маань заримдаа бүр эсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. 26 00:01:24,800 --> 00:01:29,176 Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг цаг хугацаа өнгөрөхийн хирээр 27 00:01:29,200 --> 00:01:32,056 хэрхэн өрнөхийг харах боломж олдвол ямар вэ? 28 00:01:32,080 --> 00:01:36,056 Хүмүүсийг юу аз жаргалтай болгодгийг мэдэхийн тулд тэднийг 29 00:01:36,080 --> 00:01:38,816 өсвөр настайгаас нь эхлээд хөгшрөх хүртэл нь 30 00:01:38,840 --> 00:01:42,200 судалбал ямар вэ? 31 00:01:43,560 --> 00:01:44,760 Бид яг үүнийг хийсэн. 32 00:01:45,640 --> 00:01:47,856 Харвардын Насанд Хүрэгсдийн Хөгжлийн Судалгаа 33 00:01:47,880 --> 00:01:52,640 насанд хүрэгчдийн амьдралыг судалсан хамгийн урт судалгаа байх. 34 00:01:53,720 --> 00:01:59,840 Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн амьдралыг судалсан. 35 00:02:01,360 --> 00:02:05,856 Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл, эрүүл мэндийн талаар асуулт асууна. 36 00:02:05,880 --> 00:02:10,256 Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх хэрхэн өрнөхийг 37 00:02:10,280 --> 00:02:11,720 мэдээ ч үгүй байсан. 38 00:02:13,280 --> 00:02:16,896 Энэ төрлийн судалгаа үнэндээ маш ховор л доо. 39 00:02:16,920 --> 00:02:20,976 Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг. 40 00:02:21,000 --> 00:02:24,176 Учир нь ихэнх оролцогчид судалгаанаас гарах, 41 00:02:24,200 --> 00:02:27,096 санхүүжилт зогсох, 42 00:02:27,120 --> 00:02:29,376 судлаачид нь өөр ажилд сатаарах 43 00:02:29,400 --> 00:02:33,480 эсвэл нас барснаар судалгааг цааш үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. 44 00:02:34,280 --> 00:02:36,536 Харин бидний хувьд, 45 00:02:36,560 --> 00:02:40,256 аз тохиол, мөн үе үеийн судлаачдын шургуу байдлын ачаар 46 00:02:40,280 --> 00:02:42,510 судалгаа маань эдгээрийг даван туулж чадсан. 47 00:02:42,520 --> 00:02:46,760 Анхны 724 оролцогчдын 60 орчим нь 48 00:02:46,760 --> 00:02:48,336 амьд сэрүүн төдийгүй, 49 00:02:48,360 --> 00:02:50,536 судалгаандаа ч оролцсон хэвээр ба 50 00:02:50,560 --> 00:02:52,600 90 гаруй настай болжээ. 51 00:02:53,560 --> 00:02:55,456 Харин одоо тэдний 52 00:02:55,480 --> 00:02:58,840 2000 гаруй үр хүүхдийг судалж эхэлж байна. 53 00:02:59,680 --> 00:03:02,000 Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч. 54 00:03:03,400 --> 00:03:08,136 1938 оноос хойш бид залуусын 2 бүлгийг судалсан. 55 00:03:08,160 --> 00:03:10,826 Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын 56 00:03:10,826 --> 00:03:13,016 оюутан байхдаа элссэн. 57 00:03:13,040 --> 00:03:15,856 Дэлхийн 2-р дайны үеэр бүгд сургуулиа төгсч, 58 00:03:15,880 --> 00:03:18,320 улмаар ихэнх нь дайнд явсан. 59 00:03:19,280 --> 00:03:21,416 Харин 2 дахь бүлгийн залуус бол 60 00:03:21,440 --> 00:03:25,616 Бостоны хамгийн ядуу хороололд амьдардаг хөвгүүд байсан юм. 61 00:03:25,640 --> 00:03:27,656 Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь 62 00:03:27,680 --> 00:03:31,016 тэд 1930-аад оны Бостоны хамгийн асуудалтай, эмзэг бүлгийн 63 00:03:31,040 --> 00:03:33,676 гэр бүлүүдээс гаралтай байсанд 64 00:03:33,676 --> 00:03:35,656 оршиж байгаа юм. 65 00:03:35,680 --> 00:03:40,280 Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй нийтийн байранд амьдарч байсан. 66 00:03:42,520 --> 00:03:44,886 Тэднийг судалгаанд элсэж ороход 67 00:03:44,886 --> 00:03:47,376 бүгдээс нь ярилцлага авсан. 68 00:03:47,400 --> 00:03:49,616 Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан. 69 00:03:49,640 --> 00:03:53,176 Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл ярилцлага хийсэн. 70 00:03:53,200 --> 00:03:55,576 Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж 71 00:03:55,600 --> 00:03:58,016 амьдралын янз бүрийн замаар явцгаасан. 72 00:03:58,040 --> 00:04:04,136 Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго өрөгч, эмч болж, 73 00:04:04,160 --> 00:04:06,520 нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон. 74 00:04:08,160 --> 00:04:12,400 Зарим нь архинд донтож, цөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. 75 00:04:13,320 --> 00:04:15,616 Зарим нь нийгмийн доод давхаргаас 76 00:04:15,640 --> 00:04:18,856 хамгийн дээд давхарга хүртэл нь авирч, 77 00:04:18,880 --> 00:04:22,160 харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан. 78 00:04:23,520 --> 00:04:26,456 Энэхүү судалгааг анх санаачлагчид 79 00:04:26,480 --> 00:04:28,496 75 жилийн дараа намайг энд зогсоод 80 00:04:28,520 --> 00:04:33,056 одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр байгаа тухай ярина гэж 81 00:04:33,080 --> 00:04:36,160 зүүдлээ ч үгүй байх. 82 00:04:37,280 --> 00:04:40,896 Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй судлаачид маань 83 00:04:40,920 --> 00:04:43,976 оролцогчид руугаа залгаж, 84 00:04:44,000 --> 00:04:47,530 тэдний амьдралын талаар дахиад хэдэн асуулт асууж болох эсэхийг лавладаг. 85 00:04:48,040 --> 00:04:51,616 Бостоны олон залуус биднээс "Та нар яагаад одоо хүртэл намайг 86 00:04:51,640 --> 00:04:55,520 судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм сонирхолтой биш шүү дээ." гэж асуудаг. 87 00:04:56,600 --> 00:04:58,976 Харин Харвардын оюутнууд хэзээ ч тэгж асуудаггүй. 88 00:04:59,000 --> 00:05:04,200 (Инээд) 89 00:05:08,920 --> 00:05:11,776 Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд 90 00:05:11,800 --> 00:05:14,736 зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй, 91 00:05:14,760 --> 00:05:17,216 зочны өрөөнд нь сууж ярилцлага хийн 92 00:05:17,240 --> 00:05:20,176 эмч нараас нь өвчний түүхийг авч, 93 00:05:20,200 --> 00:05:22,696 мөн цусны шинжилгээ, тархины зураг авч, 94 00:05:22,720 --> 00:05:24,416 хүүхдүүдтэй нь ярилцдаг. 95 00:05:24,440 --> 00:05:29,696 Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог зүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. 96 00:05:29,720 --> 00:05:33,256 Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь 97 00:05:33,280 --> 00:05:35,656 судалгаанд маань оролцож чадах эсэхийг асуухад 98 00:05:35,680 --> 00:05:38,376 "Тийм байлгүй дээ, цаг нь болсон доо" гэж билээ. 99 00:05:38,400 --> 00:05:39,456 (Инээд) 100 00:05:39,480 --> 00:05:41,176 Ингээд бид юу олж мэдэв? 101 00:05:41,200 --> 00:05:46,416 Бидний цуглуулсан хэдэн арван мянган хуудас 102 00:05:46,440 --> 00:05:49,496 хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс 103 00:05:49,520 --> 00:05:50,920 ямар сургамж олж авсан бэ? 104 00:05:51,720 --> 00:05:57,320 Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр эсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. 105 00:05:58,520 --> 00:06:04,816 Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад нэг л тодорхой зүйл байна. 106 00:06:04,840 --> 00:06:10,040 Сайн харилцаа биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг. Ердөө л энэ. 107 00:06:11,000 --> 00:06:14,816 Бид харилцааны талаар гурван чухал зүйл мэдэж авсан. 108 00:06:14,840 --> 00:06:18,936 Нэгт, нийгмийн харилцаа нь бидэнд маш тустай, 109 00:06:18,960 --> 00:06:21,456 харин ганцаардал биднийг үгүй хийдэг. 110 00:06:21,480 --> 00:06:25,136 Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ 111 00:06:25,160 --> 00:06:28,256 илүү ойр байдаг хүмүүс 112 00:06:28,280 --> 00:06:32,976 илүү жаргалтай, эрүүл байж, урт насалдаг нь 113 00:06:33,000 --> 00:06:36,376 судалгаагаар тогтоогдсон. 114 00:06:36,400 --> 00:06:39,816 Ганцаардал нь хор хөнөөлтэй болох нь ч мөн харагдсан. 115 00:06:39,840 --> 00:06:44,976 Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож чаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс 116 00:06:45,000 --> 00:06:48,216 аз жаргалыг харьцангуй бага мэдэрч, 117 00:06:48,240 --> 00:06:51,176 эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн эрт муудаж, 118 00:06:51,200 --> 00:06:53,416 мөн тархины үйл ажиллагаа нь 119 00:06:53,440 --> 00:06:57,000 хурдан муудаж, богино насалдаг. 120 00:06:58,040 --> 00:07:01,256 Харамсалтай нь, ямар ч цаг үед 121 00:07:01,280 --> 00:07:05,880 5 америк хүн тутмын 1-ээс илүү нь өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. 122 00:07:07,040 --> 00:07:09,696 Олны дунд, гэрлэлтэд ганцаардах 123 00:07:09,720 --> 00:07:12,376 тохиолдол байдгийг бид мэднэ. 124 00:07:12,400 --> 00:07:14,536 Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол 125 00:07:14,560 --> 00:07:17,656 таны хэдэн найзтай байх 126 00:07:17,680 --> 00:07:21,176 эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаатай байх эсэх нь чухал биш, 127 00:07:21,200 --> 00:07:25,840 харин таны дотно харилцааны чанар нь л чухал. 128 00:07:26,560 --> 00:07:31,336 Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. 129 00:07:31,360 --> 00:07:35,336 Жишээ нь, хайр сэтгэлгүй, байнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь 130 00:07:35,360 --> 00:07:41,136 эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. 131 00:07:41,160 --> 00:07:45,936 Харин халуун дулаан, сайн харилцаатай амьдрах нь биднийг хамгаалдаг. 132 00:07:45,960 --> 00:07:49,056 Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь судалсныхаа дараа бид 133 00:07:49,080 --> 00:07:52,096 тэдний дунд насыг эргэн харж, хэн нь ахмад насандаа 134 00:07:52,120 --> 00:07:53,696 эрүүл, жаргалтай, 135 00:07:53,720 --> 00:07:57,696 харин хэн эсрэгээрээ байхыг таамаглаж болох эсэхийг 136 00:07:57,720 --> 00:07:58,920 мэдэхийг хүссэн юм. 137 00:07:59,680 --> 00:08:03,896 Тэгээд тэдний 50 настай үеийн бүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд 138 00:08:03,920 --> 00:08:05,280 дунд настай үеийнх нь 139 00:08:06,080 --> 00:08:08,616 холестерины хэмжээ цаашид 140 00:08:08,640 --> 00:08:11,536 тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй. 141 00:08:11,560 --> 00:08:15,016 Харин нийгмийн харилцаандаа хэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. 142 00:08:15,040 --> 00:08:19,936 50 насандаа хамгийн сэтгэл хангалуун харилцаатай байсан хүмүүс 143 00:08:19,960 --> 00:08:22,360 80 насандаа хамгийн эрүүл байсан. 144 00:08:23,680 --> 00:08:26,856 Сайн, дотны харилцаа нь 145 00:08:26,880 --> 00:08:29,640 биднийг хөгшрөлтийн зарим аюулаас хамгаалдаг байна. 146 00:08:30,480 --> 00:08:34,456 Манай хамгийн жаргалтай хосууд маань 147 00:08:34,480 --> 00:08:36,535 80 насандаа хэдийгээр 148 00:08:36,559 --> 00:08:39,496 бие эрхтний хувьд зовиуртай байсан ч, сэтгэл санааны хувьд 149 00:08:39,520 --> 00:08:41,480 адилхан жаргалтай байдаг гэсэн юм. 150 00:08:42,400 --> 00:08:45,656 Харин тааруухан харилцаанд байсан хүмүүс хэлэхдээ, 151 00:08:45,680 --> 00:08:48,616 тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны зовиур нь 152 00:08:48,640 --> 00:08:51,680 улам дордуулдаг гэжээ. 153 00:08:52,360 --> 00:08:56,736 Дотно харилцаа болон эрүүл мэндийн талаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь 154 00:08:56,760 --> 00:09:00,016 сайн харилцаа зөвхөн бидний биеийг хамгаалаад зогсохгүй, 155 00:09:00,040 --> 00:09:01,520 тархийг ч мөн хамгаалдаг. 156 00:09:02,440 --> 00:09:07,096 80 насандаа өөр хэн нэгэнтэй 157 00:09:07,120 --> 00:09:11,016 дотно, сайн харилцаанд байх нь хамгаалалт болдог. 158 00:09:11,040 --> 00:09:13,016 Тэд дотно харилцаанд байхдаа 159 00:09:13,040 --> 00:09:17,176 хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн итгэл даахыг мэдрэх нь 160 00:09:17,200 --> 00:09:20,896 ой санамжийг хурц байлгадаг. 161 00:09:20,920 --> 00:09:22,416 Харин итгэлцэлгүй харилцаанд 162 00:09:22,440 --> 00:09:25,576 байдаг хүмүүсийн хувьд 163 00:09:25,600 --> 00:09:29,480 ой санамж нь эрт мууддаг. 164 00:09:30,520 --> 00:09:33,976 Гэхдээ сайн харилцаа гэдэг нь саад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. 165 00:09:34,000 --> 00:09:37,576 Манай зарим 80 настангууд 166 00:09:37,600 --> 00:09:39,336 хоорондоо маргах үе бишгүй гарна. 167 00:09:39,360 --> 00:09:42,536 Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ 168 00:09:42,560 --> 00:09:44,376 итгэж болохыг мэддэг л бол 169 00:09:44,400 --> 00:09:48,000 тэдгээр маргаан ой тогтоолтод огтхон ч нөлөөлөхгүй. 170 00:09:49,600 --> 00:09:52,336 Тэгэхээр сайн, дотно харилцаа 171 00:09:52,360 --> 00:09:58,056 бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай гэдэг ойлголт бол 172 00:09:58,080 --> 00:10:01,016 эртний мэргэн ухаан. 173 00:10:01,040 --> 00:10:04,880 Гэтэл яагаад бид үүнийг үл ойшооход ийм амархан юм бол? 174 00:10:05,560 --> 00:10:07,016 Учир нь бид бол хүн төрөлхтөн. 175 00:10:07,040 --> 00:10:09,856 Бид амар шийдэл, 176 00:10:09,880 --> 00:10:11,576 биднийг сайн сайхан чигээр байлгах 177 00:10:11,600 --> 00:10:14,360 тийм л зүйлд дуртай. 178 00:10:15,320 --> 00:10:18,656 Урт хугацааны харилцаа бол ээдрээтэй, 179 00:10:18,680 --> 00:10:22,496 гэр бүл, найз нөхдөө анхаарах нь их ажил шаарддаг, 180 00:10:22,520 --> 00:10:25,176 тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш. 181 00:10:25,200 --> 00:10:28,536 Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа дуусах учиргүй. 182 00:10:28,560 --> 00:10:33,616 Энэ 75 жилийн судалгаанаас харахад, хамгийн жаргалтай тэтгэврийн насныхан 183 00:10:33,640 --> 00:10:39,456 хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор солихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. 184 00:10:39,480 --> 00:10:42,456 Яг л өнөөх судалгаанд оролцсон шинэ мянганы залуус шиг 185 00:10:42,480 --> 00:10:46,096 манай судалгааны олон эрчүүд залуу ахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, 186 00:10:46,120 --> 00:10:50,136 ажлын амжилт зэргийг сайхан амьдралын хэмжүүр гэж 187 00:10:50,160 --> 00:10:54,096 итгэцгээж байсан. 188 00:10:54,120 --> 00:10:58,296 Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү судалгаагаар 189 00:10:58,320 --> 00:11:03,976 хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа 190 00:11:04,000 --> 00:11:07,240 илүү анхаарсан хүмүүс гэдэг нь удаа дараа тогтоогдсон. 191 00:11:09,080 --> 00:11:11,056 Харин та юу гэж бодож байна? 192 00:11:11,080 --> 00:11:14,840 25, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё. 193 00:11:15,800 --> 00:11:18,760 Харилцаандаа илүү анхаарна гэж яана гэсэн үг юм бол? 194 00:11:19,760 --> 00:11:22,880 Боломжууд нь дуусашгүй олон. 195 00:11:23,600 --> 00:11:29,696 Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, 196 00:11:29,720 --> 00:11:34,176 эсвэл хуучирсан харилцаагаа хамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, 197 00:11:34,200 --> 00:11:36,400 хамтдаа алхах, болзоонд явах, 198 00:11:37,360 --> 00:11:42,216 эсвэл удаан яриагүй хамаатан руугаа залгах ч байж болно. 199 00:11:42,240 --> 00:11:45,736 Учир нь маш их тохиолддог гэр бүлийн хагарал 200 00:11:45,760 --> 00:11:47,976 атаа хорсол санасан нэгэнд 201 00:11:48,000 --> 00:11:50,080 хамгийн муугаар нөлөөлдөг. 202 00:11:52,000 --> 00:11:55,920 Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр яриагаа дуусгая. 203 00:11:57,280 --> 00:11:59,656 Зуун жилийн тэртээ, 204 00:11:59,680 --> 00:12:02,296 тэрээр амьдралаа эргэж хараад 205 00:12:02,320 --> 00:12:03,600 ийнхүү бичжээ. 206 00:12:04,840 --> 00:12:08,536 "Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах, 207 00:12:08,560 --> 00:12:13,720 уучлал гуйх, зүрхээ шархлуулах, буруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. 208 00:12:14,720 --> 00:12:17,536 Зөвхөн хүнийг хайрлах 209 00:12:17,560 --> 00:12:21,280 хором төдий л цаг бий." 210 00:12:22,760 --> 00:12:27,136 Сайхан амьдрал сайн харилцаан дээр тогтдог. 211 00:12:27,160 --> 00:12:28,376 Баярлалаа. 212 00:12:29,882 --> 00:12:33,882 (Алга ташилт)