Тамхи биед хэрхэн нөлөөлдөг вэ? - Кришна Судхир
-
0:07 - 0:09Тамхи бидний биед муу.
-
0:09 - 0:14Энэ гэхдээ мэдээ биш. Бид тамхины
уршгийг олон жилийн турш мэдэж байсан. -
0:14 - 0:17Гэхдээ тамхи яг яаж биднийг хордуулдаг вэ?
-
0:17 - 0:19Тамхины орц найрлагад байдаг
бодисууд бидний биед -
0:19 - 0:21хэрхэн тархаж, тамхинаас гарах үед
-
0:21 - 0:25биед ямар өөрчлөлт гардгийг харцгаая.
-
0:25 - 0:27Тамхины утааг амьсгалах бүрт
-
0:27 - 0:315000 гаруй химийн бодис
-
0:31 - 0:34биеийн эсүүдтэй нийлдэг.
-
0:34 - 0:37Эхлээд давирхай буюу
хар, резинлэг материал -
0:37 - 0:40шүд, буйлыг бүрхэх бөгөөд
-
0:40 - 0:44шүдний пааланг гэмтээж,
цоорол үүсгэдэг. -
0:44 - 0:48Цаг хугацаа өнгөрөхөд
утаа нь хамрын мэдрэлийн эсүүдийг гэмтээж -
0:48 - 0:50үнэрлэх чадвар алдуулна.
-
0:50 - 0:52Амьсгалын зам болон уушгинд
-
0:52 - 0:55халдвар авах магадлалыг нэмэгдүүлж,
-
0:55 - 0:59бронхит болон эмфизема зэрэг
архаг өвчинд өртөмхий болгоно. -
0:59 - 1:02Энэ нь амьсгалын замыг цэвэр байлгах
-
1:02 - 1:07үүрэг бүхий үсэнцэрүүдийг
гэмтээснээр үүсдэг. -
1:07 - 1:10Улмаар уушиг, цусны хооронд
-
1:10 - 1:12хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн
солилцоог явуулдаг -
1:12 - 1:15жижиг уутанцарууд буюу
уушигны цулцанг дүүргэдэг. -
1:15 - 1:20Нүүрстөрөгчийн дан исэл гэх
хортой хий цусны мембранд хүрч, -
1:20 - 1:23цусны бөөмд наалдаж,
-
1:23 - 1:26биеэр гүйх хүчилтөрөгчийг
тасалдуулдаг байна. -
1:27 - 1:30Энэ нь тамхи татах нь
хүчилтөрөгчийн дутагдал, -
1:30 - 1:33амьсгаадалт үүсгэдэг нэг шалтгаан юм.
-
1:33 - 1:3510 секундын дотор
-
1:35 - 1:38никотин хэмээх бодис цусаар
дамжин тархинд хүрч, -
1:38 - 1:42допамин болон эндорфин зэрэг
-
1:42 - 1:44мэдрэлийн импульс дамжуулдаг
бодис ялгаруулж -
1:44 - 1:48таатай мэдрэмж төрүүлдэг учир
тамхи татах нь донтолт үүсгэдэг. -
1:48 - 1:50Тамхинд агуулагддаг никотин бол
бусад бодисууд нь -
1:50 - 1:53цусны судсуудыг агшааж,
-
1:53 - 1:55эмзэг ханыг нь гэмтээж,
-
1:55 - 1:58улмаар цусны эргэлийг багасгадаг.
-
1:58 - 2:01Эдгээр нь судасны ханыг зузааруулж,
-
2:01 - 2:03цусны ялтсан эсний наалдамхай
байдлыг нэмэгдүүлж -
2:03 - 2:06бөглөрөл үүсэх, зүрхний шигдээс
-
2:06 - 2:09болон цусны даралт харвах
магадлалыг ихэсгэдэг. -
2:09 - 2:13Тамхин доторх маш олон химийн бодис
хавдар үүсэх магадалтай -
2:13 - 2:16ДНК-д мутаци үүсгэдэг.
-
2:16 - 2:19Түүнчлэн хүнцэл, никель зэрэг орцууд нь
-
2:19 - 2:22ДНК засварлах үйл ажиллагааг
тасалдуулж, -
2:22 - 2:25биеийн хорт хавдартай тэмцэх
чадварыг алдагдуулдаг. -
2:25 - 2:29АНУ-д гурван үхэл тутмын нэг нь
-
2:29 - 2:31тамхинаас үүдэлтэй байна.
-
2:31 - 2:34Гэхдээ зөвхөн уушгины хорт хавдар ч бус.
-
2:34 - 2:37Тамхи татах нь маш олон эд,
эрхтэнд хорт хавдар үүсгэж -
2:37 - 2:39нүдний хараа муутгаж
-
2:39 - 2:41ясыг сийрэгжүүлдэг.
-
2:41 - 2:43Эмэгтэйчүүд жирэмслэхэд
хүндрэлтэй болгож -
2:43 - 2:46эрчүүдэд бэлгийн сулрал үүсгэдэг.
-
2:46 - 2:48Харин тамхинаас гарсан хүмүүст
-
2:48 - 2:50тэр даруй бөгөөд уртын хугацаанд
-
2:50 - 2:53маш олон сайн нөлөө илэрч эхэлдэг.
-
2:53 - 2:57Сүүлийн тамхиа татснаас 20 минутын дараа
-
2:57 - 3:01зүрхний хэм, цусны даралт
хэвийн хэмжээнд хүрнэ. -
3:01 - 3:0412 цагийн дараа, нүүрстөрөгчийн
дан исэл хэвийн хэмжээнд хүрч, -
3:04 - 3:07цусны хүчилтөрөгч дамжуулах
чадвар нэмэгддэг. -
3:07 - 3:10Тамнхинаас гарснаас
нэг өдрийн дараа -
3:10 - 3:14цусны даралт, зүрхний хэм хэвийн болж,
зүрхний шигдээс болох магадлал бууна. -
3:14 - 3:15Хоёр өдрийн дараа
-
3:15 - 3:20амтлах, үнэрлэх мэдрэмж
буцаж сэргэнэ. -
3:20 - 3:24Уушиг нэг сарын дараа эрүүлжиж
-
3:24 - 3:26ханиах, амьсгаадах нь багасна.
-
3:26 - 3:29Амьсгалын зам, уушигны
үсэрхэг эдүүд -
3:29 - 3:31хэдэн 7 хоногийн дараагаар сэргэж
-
3:31 - 3:359 сарын дараа буцаж эдгэн,
халдвараас хамгаалж эхэлнэ. -
3:35 - 3:38Нэг жилийн дараа
-
3:38 - 3:43зүрх судасны үйл ажиллагаа сайжирч
өвчлөх магадлал хоёр дахин багасна. -
3:43 - 3:44Таван жилийн дараа
-
3:44 - 3:47цусны бөглөрөл үүсэх магадлал
багасч -
3:47 - 3:50цус харвах магадлал
буурсаар байна. -
3:50 - 3:5310 жилийн дараа уушигны
хавдар тусах магадлал -
3:53 - 3:5550 хувиар буурдаг нь
-
3:55 - 4:00ДНК-гаа эмчлэх биеийн
чадвар сэргэсэнтэй холбоотой. -
4:00 - 4:0415 жилийн дараа зүрх
судасны өвчнөөр өвдөх магадлал -
4:04 - 4:08тамхи татдаггүй хүнтэй ижил болно.
-
4:08 - 4:11Энэ гэхдээ амархан биш.
-
4:11 - 4:14Тамхинаас гарах нь никотины
дутагдал үүсгэж -
4:14 - 4:16улмаар сэтгэл гутрал үүсгэж болно.
-
4:16 - 4:19Азаар энэ нь зөвхөн түр зуурынх.
-
4:19 - 4:24Тамхинаас гарах олон аргууд
бий болсон учир улам л амар болж байна. -
4:24 - 4:26Бохиор никотин орлуулах бохь,
-
4:26 - 4:28арьсны наалт,
-
4:28 - 4:28хүлхдэг эм
-
4:28 - 4:29цацлага зэрэг нь
-
4:29 - 4:32тамхинаас гарахад туслана.
-
4:32 - 4:35Тархинд никотин хүлээн авагчийг өдөөж,
-
4:35 - 4:38өөр нэмэлт хортой химийн элементгүйгээр
-
4:38 - 4:41тамхи татах хүслийг зогсооно.
-
4:41 - 4:42Зөвлөгөө, дэмжлэгийн бүлгүүд
-
4:42 - 4:44зан төлөв, сэтгэл заслын эмчилгээ
болон -
4:44 - 4:47тохиромжтой хэмжээний дасгал хөдөлгөөн
-
4:47 - 4:50тамхинаас гарахад тусалдаг.
-
4:50 - 4:52Энэ нь мэдээж сайн зүйл учир нь
-
4:52 - 4:56тамхинаас гарах нь та болон таны
биеийг эрүүл байх замд буцаан оруулна.
- Title:
- Тамхи биед хэрхэн нөлөөлдөг вэ? - Кришна Судхир
- Speaker:
- Кришна Судхир
- Description:
-
Хичээлийг бүтнээр нь: https://ed.ted.com/lessons/how-do-cigarettes-affect-the-body-krishna-sudhir
Тамхи эрүүл мэндэд хортой. Гэхдээ энэ нь шинэ мэдээлэл биш. Бид тамхины хор хөнөөлийн тухай хэдэн арван жил мэдсээр ирсэн. Тэгвэл тамхи эрүүл мэндэд яг хэрхэн нөлөөлдөг вэ? Тамхинаас гарахад бидний бие эргэн сэргэх үү? Кришна Судхир энэ талаар тайлбарлалаа.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:13
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for How do cigarettes affect the body? | ||
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for How do cigarettes affect the body? | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How do cigarettes affect the body? | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How do cigarettes affect the body? | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How do cigarettes affect the body? | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How do cigarettes affect the body? |