Daniel Pink on the surprising science of motivation
-
0:13 - 0:17Юун түрүүнд би гэмшиж явдаг нэг зүйлийнхээ тухай та бүхэнд яримаар байна
-
0:17 - 0:2120 гаруй жилийн өмнө хийсэн зүйлдээ би одоо ч харамсдаг
-
0:21 - 0:24Энэ тийм ч бахархаад байх зүйл биш л дээ.
-
0:24 - 0:28Тэр зүйлийг дандаа бусдаас нуух гэж хичээдэг байлаа
-
0:28 - 0:31Гэхдээ өнөөдөр би энэ түүхийг та бүхэнтэй хуваалцхаар шийдлээ
-
0:34 - 0:361980аад оны сүүлээр
-
0:36 - 0:39Би их залуу ч байж, бодлогогүй ч байж
-
0:39 - 0:41Тэр үедээ юуг нь ч мэдэлгүй хуулийн сургуульд давхиад орчихсон
-
0:42 - 0:47Одоо бол Америкд
-
0:47 - 0:51Баклаврын зэргээ хамгаалсныхаа дараа хуулийн сургуульд элсэх эрх нээгддэг болсон
-
0:51 - 0:54Хуулиар сурч байх үедээ би муу сурлагатан байсан юм
-
0:55 - 0:58Арай зөөлрүүлж хэлвэл, тийм ч сайн сурдаг байгаагүй
-
0:58 - 1:00Үнэн хэрэгтээ миний төгссөн хуулийн ангид
-
1:00 - 1:05хамгийн дээд тал нь л 90 хувьтай сурах боломжтой (Инээв)
-
1:08 - 1:11Баярлалаа
-
1:11 - 1:14Би мэргэжлээрээ хэзээ ч ажиллаж байгаагүй
-
1:14 - 1:16Хүсдэг ч үгүй байсан юм (Инээв)
-
1:19 - 1:23Гэхдээ өнөөдөр, өөрийнхөө эрэгцүүллийн үр дүнд
-
1:23 - 1:25Мөн эхнэрийнхээ зөвөлснөөр
-
1:25 - 1:31Тэдгээр хуулийн чадваруудыг сэргээж, юу юу нь надад үлдэж хоцорвоо гэдгийг мэдэхийг хүсч байна
-
1:32 - 1:35Би та бүхэнд зүгээр л түүх ярихгүйгээр, баримтан дээр тулгуурлаж ярихыг хүслээ
-
1:35 - 1:43хуульч шиг нарийн ухаанаар, нотолгоон дээр тулгуурлан ярих болно
-
1:43 - 1:46Одоо бүгдээрээ бизнес хэрхэн явагддагийг эргэн санацгаая
-
1:46 - 1:50Тэгэхээр хатагтай, ноёдоо. Бүгдээрээ шүүхийн танхимд байна гэж төсөөлцгөөе
-
1:50 - 1:52Тэгээд ийшээ анхаарлаа хандуулцгаая
-
1:52 - 1:55Та бүхний зарим нь үүнийг өмнө нь харсан байж магадгүй. Үүнийг бид"Лааны асуудал" буюу "Candle problem" гэж нэрлэдэг.
-
1:55 - 2:01Үүнийг 1945 онд эрдэмтэн Карл Дункер зохиосон юм
-
2:01 - 2:05Зан байдлын шинжлэх ухааны бүхий л хэсгийн туршилтуудад ашиглахаар, энэ туршилтыг зохиосон.
-
2:05 - 2:07Одоо тэгэхээр үүнийг хэрхэн ашигладагийг харцгаая.
-
2:07 - 2:09Намайг туршилт авагч гэж төсөөл. Би та бүхнийг нэг өрөөнд авчирна.
-
2:09 - 2:15Би та бүхэнд 1 лаа, хэсэг дардаг хадаас (кноп), хэсэг шүдэнз өгнө. "
-
2:15 - 2:20Та нарын ажил бол лааны тосыг ширээн дээр дусгахгүйгээр, лааг хананд тогтооно
-
2:20 - 2:22Та бүхэн яаж тогтоох вэ?
-
2:22 - 2:27Олон хүмүүс лаа болон дардаг хадаасыг хананд тогтоох гэж оролдож эхэлдэг. Энэ нь болдоггүй.
-
2:27 - 2:31Зарим хүмүүс янз бүрийн үйлдэл хийж байхыг би харсан
-
2:31 - 2:35Зарим нь үнэхээр гайхалтай санаа гарган лааг асаан
-
2:35 - 2:38тосоор нь лааг хананд наахыг оролддог.
-
2:38 - 2:41Санадаг л санаа. Гэхдээ энэ нь бас л амжилтгүй болдог.
-
2:41 - 2:46Эцэст нь, 5-10 минутын дараа ихэнх хүмүүс таны харж буй шийдлийг олчихдог.
-
2:46 - 2:51Үүний гол түлхүүр нь тэд асуудлыг арай өөрөөр харсанд л байгаа юм.
-
2:51 - 2:55Та энэ хайрцгийг зөвхөн дардаг хадаасны хайрцаг гэж харж байгаа байх
-
2:55 - 2:57Гэхдээ үүнийг хадаасны хайрцагнаас өөрөөр харж болох юм
-
2:57 - 3:00энэ тохиолдолд лааны суурь болж байна.
-
3:00 - 3:05Одоо та бүхэнд Би АНУ-ын Princeton их сургуулийн
-
3:05 - 3:09эрдэмтэн Сэм Галиксбэрг "Candle Problem" туршилтыг хэрхэн ашигласан талаар ярьж өгье.
-
3:09 - 3:12Энэ нь урамшууллын хүчийг харуулдаг
-
3:12 - 3:15Тэр юу хийсэн бэ гэхээр,оролцогчдыг цуглуулаад
-
3:15 - 3:18"Би та нарт цаг өгнө. Та нар хэр хурдан энэхүү тааврыг тааж чадах вэ?" гэж асуусан.
-
3:18 - 3:21Нэг багт тэр хэлэхдээ, "Би та нарт тодорхой хугацаа өгнө
-
3:21 - 3:27Та нараас өмнө энэхүү сорилтонд оролцож байсан хүмүүс миний та нарт өгөх гэж буй хугацаанд даалгаварыг гүйцэтгэж байсан юм."
-
3:27 - 3:302 дахь хэсэгт нь, тэр шагнал санал болгосон.
-
3:30 - 3:34Тэр хэлэхдээ, Хэрвээ та нар хамгийн хурдан гүйцэтгэсэн шилдэг 20%-д багтвал
-
3:34 - 3:36Та нар 5 доллартай болно.
-
3:36 - 3:40Харин хэрвээ өнөөдөр энд тестэнд ирсэн хүн бүрээс хамгийн хурдан байвал
-
3:40 - 3:44та 20 доллар авна. Хэдэн жилийн өмнөх инфляцийг бодоод үзвэл
-
3:44 - 3:45Цөөхөн хэдэн минутанд л
-
3:45 - 3:48овоо хэдэн төгрөг олж байгаа юм. Энэ бол гайхалтай идэвхжүүлэлт
-
3:48 - 3:52Энэ баг хэр хурдан хугацаанд тааврын хариуг
-
3:52 - 3:54олсон гэж бодож байна?
-
3:54 - 4:00ойролцоогоор 3-3.5 минутын дотор
-
4:00 - 4:04Үнэхээр итгэмээргүй санагдаж байгаа биз?
-
4:04 - 4:07Би өөрөө Америк хүн. Тиймдээ ч чөлөөт зах зээлийг дэмждэг
-
4:07 - 4:11Гэхдээ энэ хүмүүсийг зав чөлөөгүй ажиллуулаад бай гэсэн үг биш тийм үү?
-
4:11 - 4:15Хэрвээ та бүхэн ажилчидынхаа бүтээмжийг сайжруулахыг хүсвэл тэдэнд шагнал олго
-
4:15 - 4:20Таны шагнал тэдний эрч хүчийг нэмэгдүүлж, бүх чадлаараа ажиллахад нь тусалдаг.
-
4:20 - 4:24Ингэж л бизнесийн үйл ажиллагаа явагддаг. Гэхдээ миний энд ярьж байгаа зүйл үүнийг няцаах болно
-
4:24 - 4:26Та ажилчиддаа шагнал олгосноор бүтээлч байдлыг хурдасгаж
-
4:26 - 4:31оюун ухааныг хурцлана гэж боддог байх. Гэхдээ үгүй юм.
-
4:32 - 4:35Энэ нь бүтээлч байдлыг удаашруулж, чөлөөтэй сэтгэхэд хаалт үүсгэдэг.
-
4:35 - 4:38Энэ туршилтын хамгийн сонирхолтой нь хүмүүсийг төөрөлдүүлэх бус тухайн туршилтын үр дүн байсан юм
-
4:38 - 4:4440-өөд жилийн турш дахин дахин хийгдсэн тухайн судалгааны
-
4:44 - 4:47мотивацлагч нар "Хэрвээ та энийг хийвэл...
-
4:47 - 4:51даалгаврыг гүйцэтгэсэн байдлаасаа хамаарч тийм шагнал авна" гэж хэлдэг
-
4:51 - 4:54Гэхдээ, ихэнхидээ энэ нь үр нөлөөгөө өгдөггүй ,
-
4:54 - 4:56эсвэл бүр дордуулдаг.
-
4:57 - 5:02Энэ бол нийгмийн шинжлэх ухааны олсон гайхалтай нээлтүүдийн нэг,
-
5:02 - 5:05мөн түүнчлэн анхаарал хандуулдаггүй нэг хэсэг юм.
-
5:05 - 5:10Би хүнийг мотивацлах шинжлэх ухаан
-
5:10 - 5:15Ялангуяа гадаадын болон болон мотивацлагчдыг судлахад өнгөрсөн хэдэн жилийг зарцуулсан.
-
5:15 - 5:21Хэрвээ та шинжлэх ухааныг харвал, шинжлэх ухаан болон бизнесийн хооронд тохирох уялдаа холбоо байдаггүй.
-
5:21 - 5:25Бидний бизнесийн систем ямар түгшүүртэй байгаа нь энд харагдаж байна.
-
5:25 - 5:28Тэгвэл бид хэрхэн хүмүүсийг мотивацлах
-
5:28 - 5:31хүний нөөцийг чадамжтайгаар ашиглах вэ?
-
5:33 - 5:34Гадаадын мотивацлагч нар нь
-
5:34 - 5:37шагнал болон шийтгэлийн аргыг бий болгосоор ирсэн.
-
5:37 - 5:42Энэ нь 20-р зууны олон төрлийн даалгавруудын хувьд боломжтой байсан.
-
5:42 - 5:4721-р зууны даалгавруудын хувьд, энэхүү механик, шагнал болон шийтгэлийн хандлага нь
-
5:47 - 5:50хэрэгждэггүй, ихэвчлэн хэрэгждэггүй
-
5:50 - 5:53Бүр хор болдог. Одоо тэгвэл та бүхэнд энэ ямар утгатайг нь үзүүлье
-
5:53 - 5:57Glucksberg үүнтэй төстэй өөр нэг туршилт хийсэн,
-
5:57 - 6:00Тэр үл ялиг өөр замаар даалгаврыг өгсөн, яг энэ дээд талынх шиг
-
6:00 - 6:06Лааг хананд тогтооно ингэснээр лааны тос ширээн дээр дусахгүй. Өмнөх даалгавартай адил
-
6:06 - 6:09Та нар цагийн нормтой, харин та нар шагналтай
-
6:09 - 6:13Тэгтэл юу болсон гээч? Шагналын сураг сонссон баг нь нөгөө багаа
-
6:13 - 6:18далаар нь цэвэр тавьсан.
-
6:18 - 6:19Яагаад
-
6:19 - 6:22Учир нь дардаг хадааснууд хайрцагны гадна байхад
-
6:22 - 6:25энэ нь амархан биш гэж үү?
-
6:25 - 6:29(Инээв) Хэрвээ шагнал иймэрхүү төрлийн
-
6:29 - 6:33даалгавруудад сайн ажилладаг юм бол
-
6:33 - 6:37тэнд тодорхой явах чиглэл болон энгийн дүрмүүд бий болсон байдаг.
-
6:37 - 6:42Шагнал нь, өөрийн төрөлх байдлаараа болон бидний фокусыг илүү нарийн болгож бодлыг төвлөрүүлж өгдөг.
-
6:42 - 6:45Тийм учраас л олон тохиолдлуудад энэ хэрэгжээд байгаа юм.
-
6:45 - 6:49Тиймээс, үүн шиг даалгаваруудын хувьд, фокусаа нарийвчлан
-
6:49 - 6:52зөвхөн зорилгоо тэнд зөв чиглүүлдэг учраас илүү сайн ажилладаг.
-
6:52 - 6:57Харин бодит "Candle Problem" хувьд, та үүн шиг харагдахыг хүсэхгүй л байх.
-
6:57 - 7:00Шийдэл нь энэ
-
7:00 - 7:04Шагнал нь үнэндээ бидний фокусыг хязгаарлан мөн боломжуудыг хаадаг.
-
7:04 - 7:08Яагаад гэдгийг би та бүхэнд тайлбарлаж өгье
-
7:08 - 7:13Баруун Европ, азийн олон хэсэгт, хойд Америкт,
-
7:13 - 7:18болон Австралид цагаан захтнууд ийм төрлийн ажлыг бага гүйцэтгэдэг.
-
7:18 - 7:21Энэнээс ч илүүг гүйцэтгэдэггүй
-
7:22 - 7:25Энэ нь нэг хэвийн, дүрэм журам дээр тулгуурласан, зүүн тархины ажил
-
7:25 - 7:29тодорхой төрлийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шинжилгээ, компьютерын программ зэрэг нь
-
7:29 - 7:33автоматчилах болон хүмүүсийг хөлслөн ажилуулахад илүү амар болсоор байна.
-
7:33 - 7:37Програм хангамж үүнийг хурдан гүйцэтгэж чаддаг. Дэлхийн эргэн тойронд ханган нийлүүлэгч нар үүнийг бага зардлаар
-
7:37 - 7:41илүү хямд хийж чадаж байна. Тэгвэл үүнд юу хамаатай гэвэл
-
7:41 - 7:46баруун тархины ажиллагаа, бүтээлч байдал, алсыг харах чадвар зэрэг юм.
-
7:46 - 7:50Өөрсдийнхөө ажлын талаар бодож үзэцгээе
-
7:51 - 7:53Та асуудалтай тулгарч байна уу?
-
7:53 - 7:55Тэр асуудлуудаа ярисаар л байна уу,
-
7:55 - 8:01Тэдгээр зүйлүүд чинь нэг л шийдэл болон тодорхой төрлийн тогтсон дүрэмтэй юу? Үгүй!
-
8:01 - 8:02Эсрэгээрээ дүрмүүд нь үүнийг улам л төвөгтэй болгож байна.
-
8:02 - 8:07Үр дүн нь хэзээ ч тааварлаагүй, ойлгомжгүй гарвал яах вэ?
-
8:07 - 8:14Энэ өрөөнд байгаа хүн бүр "Candle Problem" шийдэх өөрийн гэсэн хувилбартай байгаа.
-
8:14 - 8:17Ямар нэг төрлийн шагнал амлаж, эсвэл ямар нэгэн нөхцөл санал болгож
-
8:17 - 8:21Бидний олонхи нь "Candle problem" -ыг шагнах, урамшуулах замаар
-
8:21 - 8:28бизнестээ ашигласаар л байна. Гэхдээ энэ зөв гаргалгаа биш
-
8:28 - 8:31
Энэ намайг одоо үнэхээр галзууруулах шахаж байна. -
8:31 - 8:36Энд нэг зүйл байна. Энэ бол мэдрэмж биш.
-
8:36 - 8:38Би хуульч хүн. Би энэ мэдрэмжинд итгэдэггүй.
-
8:38 - 8:45Энэ бол философи биш. Би Америк хүн учираас философид ч бас итгэдэггүй.
-
8:45 - 8:46(Инээв)
-
8:47 - 8:51Энэ бол үнэн
-
8:51 - 8:53Яг л Вашингтон Ди.Си амеркийн нийслэл мөн гэдэг шиг .
-
8:53 - 8:54Энэ бол үнэн баримт
-
8:55 - 9:01(Инээв)
-
9:01 - 9:04Би та нарт нэг баримттай жишээ ярьж өгье.
-
9:04 - 9:07Яагаад гэвэл би шүүхийн хатагтай, ноёдын өмнө баримтгүй зүйл ярьж болохгүй
-
9:07 - 9:12Та нарт зарим нотолгоонуудыг дурдья. Dan Realy одоо цагт байгаа шилдэг эдийн засагчдын нэг.
-
9:12 - 9:16Тэр 3 ажилтныхаа хамт MIT сургуулийн оюутнууд дээр судалгаа хийсэн.
-
9:16 - 9:18Тэд эдгээр MIT-ын оюутнуудад хэдэн тоглоом өгсөн. Тоглоом нь
-
9:18 - 9:23залуусыг бүтээлч, эрч хүчтэй болгоход чиглэгдсэн юм.
-
9:23 - 9:26Тэгээд тэдэнд гүйцэтгэлийнх дагуу 3 түвшиний урамшуулсан санал болгосон.
-
9:26 - 9:32Багахан шагнал, дунд зэргийн шагнал,маш том шагнал. За тэгээд
-
9:32 - 9:35Хэрвээ та хамгийн сайн тоглож чадвал хамгийн том шагналыг, тэгээд тэрнээс багасах байдлаар
-
9:35 - 9:46Харин механик чадварын даалгавар дээр юу болсон гээч? Залуус "гүйцэтгэл нь сайн байвал, шагнал нь ч өндөр байна" хэмээн найдаж байлаа.
-
9:46 - 9:57Гэтэл маш амархан танин мэдэхүйн даалгаварыг маш муу гүйцэтгэсэн ч шагнал нь их байв.
-
9:57 - 9:59Тиймээс тэд
-
9:59 - 10:02" Соёлын ялгаатай газар очин үүнийг туршиж үзэхээр шийдэн Энэтхэгийн Мандурайд очсон
-
10:02 - 10:09Энд амьдралын түвшин доогуур байдаг учраас Хойд америкийн стандарт бол үнэхээр утга учиртай зүйл байв.
-
10:09 - 10:12Нөгөө тоглоом.
-
10:12 - 10:143 түвшиний шагнал. Юу болсон бэ?
-
10:14 - 10:18Хүмүүс хийсэн зүйлдээ дундаж хэмжээний шагнал авах нь
-
10:18 - 10:21бага шагнал авсантай ялгаагүй гэж үзсэн.
-
10:21 - 10:28Гэхдээ яг энэ үед хүмүүс хамгийн өндөр шагналыг авахыг хүссэн. Гэхдээ тэд бүх даалгаварыг хамгийн муу хийсэн .
-
10:28 - 10:37Бид 3 туршилтаар 9 даалгаварын 8-г шалгахад, өндөр шагнал нь муу гүйцэтгэлийг бий болгож байна гэж үзлээ.
-
10:37 - 10:38
-
10:38 - 10:39Энд зарим нэгэн
-
10:39 - 10:44социалист хуйвалдаан явагдаж байна гэж бодож байна уу?
-
10:44 - 10:46Үгүй ээ. Эдгээр хүмүүс бол MIT,
-
10:46 - 10:50Carnige Melon болон Chicago их сургуулиас ирсэн эдийн засагчид байсан.
-
10:50 - 10:53Эдгээр хүмүүсийг тэгвэл хэн ивээн тэтгэж энэ судалгааны ажлыг нь хэн санхүүжүүлж байсаныг та мэдэх үү?
-
10:53 - 10:56Америкийн Нэгдсэн Улсын Нөөцийн Төв Банк.
-
10:56 - 10:58Энэ бол Америкийн туршлага
-
10:58 - 11:01Тэгвэл бүгдээрээ Атлантын далайг гатлан бодож үзэе
-
11:01 - 11:06(LSE), Лондонгийн эдийн засгийн их сургууль, мөн түүнчлэн Alma Mater их сургууль Нобелийн эдийн засагт өгдөг шагналын 11-ийг авсан.
-
11:06 - 11:09Эдгээр сургуулиас эдийн засгийн агуу сэтгэгчид болох
-
11:09 - 11:13George Soros,and Friedrich Hayek, and Mick Jagger нар бэлтгэгдэн гарсан юм.
-
11:13 - 11:17(Инээв) Өнгөрсөн сард,
-
11:17 - 11:22дөнгөж өнгөрсөн сард, LSE-н эдийн засагчид компанийн доторхи үйл ажиллагааны зардал төлөвлөлтийн
-
11:22 - 11:2551 материалыг cудалсан байна.
Тэгээд тэд үүнийг: -
11:25 - 11:30" Санхүүгийн шагнал горилогсдод бүтээмжийн чадвар буурсан үзүүлэлт гарсан"
-
11:30 - 11:32гэсэн байна.
-
11:33 - 11:36Үүнээс үзэхэд шинжлэх ухааны мэдлэг бизнесийн ажиллагаа хоёр хоорондоо зохицохгүй байна.
-
11:36 - 11:40Юу миний санааг зовоож байна гэхээр,
-
11:40 - 11:45Эдийн засгийн уналтын нуранги дээр зогсож байгаа энэ үед, олон байгууллагууд
-
11:45 - 11:52чадварлаг ажилчид авах бодлого, шийдвэрээ шинжлэх ухаанаас илүүтэй
-
11:52 - 11:53хоцрогдсон,
-
11:53 - 11:58судлагдаагүй, домог болсон зүйл дээр гаргаж байгаад юм.
-
11:58 - 12:01Хэрвээ бид үнэхээр энэ эдийн засгийн хэцүү байдлаас гарахыг хүсэж байгаа бол,
-
12:01 - 12:06Хэрвээ бид үнэхээр 21-р зууны энэ тодорхойлолт болсон эдгээр даалгаваруудыг өндөр гүйцэтгэлтэй хийхийг хүсэж байгаа бол,
-
12:06 - 12:08олон буруу алхамуудыг хийлгүйгээр
-
12:08 - 12:12шийдвэрлэх нь зүйтэй
-
12:12 - 12:16хүмүүсийг чихэрлэг луувангаар татахгүйгээр, хурц саваагаар хүмүүсийг сүрдүүлэхгүйгээр
-
12:16 - 12:21Бидэнд шинэ хандлага хэрэгтэй. Сайн мэдээ нь, эрдэмтэд бидэнд цоо шинэ хандлагыг өгөх
-
12:21 - 12:23тэрхүү мотивацийг судалсаар байгаа.
-
12:23 - 12:26Энэ хандлага нь гадаад мотивацийг илүү их бий болгож өгдөг.
-
12:26 - 12:32Яагаад гэвэл тэдэнд хамаатай,чухал учраас тэд хүсч хийж бас сонирхдог.
-
12:32 - 12:38Ерөнхийдөө, энэ шинэ үйлдлийн систем нь бизнест 3 хэсгийг тойрон эргэнэ:
-
12:38 - 12:41Хараат бус байдал, ур чадвар, болон зорилго.
-
12:41 - 12:44Хараат бус байдал: Өөрсдийн амьдралаа чиглүүлэх,
-
12:44 - 12:48Ур чадвар: чухал зүйлсээ улам сайжруулахыг хүсэх
-
12:48 - 12:55Зорилго: Хийхийг хүсдэг зүйлсээ илүү том болгон хийх
-
12:55 - 12:56Эдгээр барилгын чулуунууд
-
12:56 - 12:59бүхэлдээ бидний бизнест цоо шинэ үйлдлийн систем юм.
-
12:59 - 13:03Өнөөдөр би зөвхөн хараат бус байдлын талаар ярья:
-
13:03 - 13:0620-р зуунд, бид менежментийн санааг анх хэрэглэж эхэлсэн.
-
13:06 - 13:09Менежмент байгалаас байсан зүйл биш.
-
13:09 - 13:13Менежмент бол мод биш, харин телевизийн тохируулга юм.
-
13:13 - 13:17Хэн нэгэн үүнийг зохион бүтээсэн. Энэ нь юу гэсэн үг вэ менежмент үүрд байна гэсэн үг биш юм.
-
13:17 - 13:22Менежмент үнэхээр гайхалтай зүйл. Хэрвээ та санаа нэгдэж байгаа бол, уламжлалт менежментийн санаа бол үнэхээр гайхалтай.
-
13:22 - 13:26Хэрвээ та үүнийг нэвтрүүлж ажил болговол, энэ өөрөө чиглэлээ олон сайн ажилладаг.
-
13:26 - 13:28Энд би өөрөө чиглэлээ олох нэгэн жишээг харуулья:
-
13:28 - 13:33Та үүнээс нээх их зүйл харахгүй ч , гэхдээ та сонирхолтой
-
13:33 - 13:36эхний сэтгэл хөдөлгөсөн зүйл цааш үргэлжлэхийг харах болно.
-
13:36 - 13:39Хүмүүст хангалттай, шудрага төлнө гэдэг нь
-
13:39 - 13:44мөнгөний асуудлыг ширээн дээрээс авч хаяаад, хараат бус байдалыг хүмүүст өгнө гэсэн үг.
-
13:44 - 13:49Одоо би та бүхэнд нэгэн жишээг дурдья. Та бүхний хичнээн нь Atlassian компанийг мэдэх вэ?
-
13:50 - 13:53Талаас бага нь ч мэдэхгүй байх тийм үү.
-
13:53 - 13:56Atlassian бол Австралийн программ хангамжийн компани юм.
-
13:56 - 14:00Тэд сонирхолтой зүйлсийг хийдэг.
-
14:00 - 14:02Цөөхөн жилийн өмнө тэд өөрсдийн инженерүүддээ
-
14:02 - 14:06" Энэ нь та нарын үндсэн ажлын хэсэг биш учраас, дараагийн 24 цагт өөрсдийн хүссэн зүйлээ хий" гэж хэлсэн.
-
14:06 - 14:11Хүссэн зүйл дээрээ ажил. " Инженерүүд цагаа компьютерийн кодыг засч сайжруулах дээр зарцуулан,
-
14:11 - 14:14үнэхээр сайн хак (hack) гаргаж ирсэн.
-
14:14 - 14:18Тэгээд тэд өөрсдийн хөгжүүлсэн энэ гайхалтай олон хүний гар оролцсон бүх бүтээлээ
-
14:18 - 14:22компанийн бусад багийн гишүүддээ танилцуулан, өдрийн сүүлийн уулзалтыг хийдэг.
-
14:22 - 14:27Тэгээд хүн бүр шар айрагтай баяраа тэмдэглэдэг.
-
14:27 - 14:29Тэд үүнийг Fedex өдрүүд гэж нэрлэдэг. Яагаад?
-
14:29 - 14:34Учир нь та ямар нэг зүйлийг шөнө дундын үед хүргэж өгөх хэрэгтэй.
-
14:35 - 14:36Энэ энгийн. Муу биш.
-
14:36 - 14:38Энэ нь нэлээн том худалдааны хүчирхийлэл юм. Гэхдээ бас ч гэж ухаалаг зүйл шүү.
-
14:38 - 14:40(Инээв)
-
14:41 - 14:44Тэр нэг хараат бус өдөр өмнө нь хэзээ ч болж байгаагүй олон программийн fixes бүтээсэн байсан.
-
14:44 - 14:47Энэ үнэхээр сайн ажиллаж байсан болхоор
-
14:47 - 14:52Atlassian дараагийн ээлжинд ажлын цагийн 20%-д үүнийг хэрэгжүүлэхээр болсон байна. Хийсэн, гайхалтай болсон.
-
14:52 - 14:56Google-н инженерүүд ажлынхаа цагийн 20% өөрсдийн хүссэн зүйлээ хийхэд зарцуулдаг.
-
14:56 - 15:01Тэд өөрсдийн цаг, даалгавар, баг, техник гэх мэт зүйлүүддээ хараат бус байдлыг бий болгосон.
-
15:01 - 15:03Бүрэн хараат бус байдал.
-
15:03 - 15:07Google-д та бүхний олонх нь мэдэх жилд гардаг бүтээгдэхүүнүүдийн
-
15:07 - 15:11тэн хагасыг бүтээхэд зарцуулсан цаг нийт ажлын цагынх нь 20% л байдаг
-
15:12 - 15:14Gmail, Orkut, Google News гэх мэт.
-
15:14 - 15:21Тэгвэл би та бүхэнд өөр нэгэн радикал жишээг үзүүлье: (ROWE) гэж дууддаг зүйлийн тухай.
-
15:21 - 15:24(ROWE) гэх зүйл нь 2 зөвлөгчийн тусламжтай бий болсон юм.
-
15:24 - 15:26Үүнийг олон тооны компани Америк даяар нэвтрүүлсэн.
-
15:26 - 15:29ROWE гэдэг нь хүмүүст цагийн хуваарь байхгүй.
-
15:30 - 15:32Тэд хүссэн үедээ үүнийг хийж болно.
-
15:32 - 15:36Тэд ажил дээрээ тодорхой цагт байх албагүй. Тэд зөвхөн өөрсдийн хариуцсан ажлаа л хийх ёстой.
-
15:36 - 15:42Тэд үүнийг хэрхэн хийхээ мэддэг, хэзээ хийхээ мэддэг, хаана хийхээ ч бас мэддэг.
-
15:42 - 15:47Уулзалтаа хийх нь ч бас сонголттой.
-
15:47 - 15:48Ингээд юу болсон бэ?
-
15:48 - 15:49
-
15:49 - 15:57Бүтээмж дээшилсэн, ажилчдын хариуцлага дээшилсэн, сэтгэл ханамж дээшилсэн, ажилчид солигдох нь буурсан.
-
15:57 - 16:01Хараат бус байдал, ур чадвар, зорилго нь ажлыг хийх шинэ арга замын барилгын чулууг бий болгосон.
-
16:01 - 16:04Харин та нарын зарим нь
-
16:04 - 16:08" Хмм яахав сайхан л сонсогдож байна. Гэхдээ энэ нь биелэгдэхгүйн биш үү" гэж бодож байгаа байх.
-
16:08 - 16:12Харин миний зүгээс. Үгүй ээ энэ зүйл баталгаатай гэж хэлмээр байна.
-
16:12 - 16:161990 оны дундуур Microsoft Encarta нэртэй нэвтэрхий толь гаргасан юм.
-
16:16 - 16:18Тэд бүх зөв шагналыг байрлуулан,
-
16:18 - 16:23мэргэжилтнүүдэд мянга мянган сэдвүүдийг бичих болон засахад мөнгө төлж байв.
-
16:23 - 16:30Менежерүүд бүх зүйл хэр болж байгааг хянан, төсөвт нь оролцон, цагийн хуваарь бий болгосон байна.
-
16:30 - 16:32Хэдхэн жилийн дараа шинэ нэвтэрхий толь гарч ирсэн.
-
16:32 - 16:34Өөр загвар тийм үү?
-
16:35 - 16:40Хөгжилтэй байхын тулд үүнийг хий. Хэн ч нэг цент, евро, болон нэг иен төлөхгүй.
-
16:41 - 16:43Үүнийг хий учир нь та дуртай учраас.
-
16:43 - 16:47Дөнгөж 10 жилийн өмнө, Та эдийн засагч байсан бол хаа нэгтээ
-
16:47 - 16:51" Хөөе, надад нэвтэрхий толь бүтээх 2 шинэ загвар байна" гээд
-
16:51 - 16:54гардан байлдаан хийвэл хэн нь ялах байсан бэ?
-
16:54 - 16:5810 жилийн өмнө та Wikipedia загварыг гарч ирнэ хэмээн урьдчилан таамагласан
-
16:58 - 17:03тийм ухаалаг эдийн засагчийг энэ гараг дээрээс олж чадахгүй байх байсан болов уу.
-
17:03 - 17:06Энэ бол эдгээр 2 хандлагын хоорон дахь титаникийн тулаан юм.
-
17:06 - 17:10Энэ бол Ali-Frazier мотиваци тийм үү? Энэ бол Thrilla Manila.
-
17:10 - 17:13Дотоод мотивац нь гадаад мотивацаас шал эсрэг зүйл юм.
-
17:13 - 17:17Хараат бус байдал, ур чадвар, зорилго зэрэг нь лууван болон саваанаас шал эсрэг зүйл. Хэн ялах вэ?
-
17:17 - 17:21Дотоод мотиваци болох хараат бус байдал, ур чадвар, зорилго зэрэг нь нам цохино тийм үү.
-
17:21 - 17:25Нэгтгэн харья:
-
17:25 - 17:29Бизнес болон шинжлэх ухаан нь хоорондоо тохирдоггүй. Эндээс шинжлэх ухаан юу мэддэгийг харж болно.
-
17:29 - 17:34Нэг: 20-р зууны шагнал болох мотивацууд нь бидний боддог бизнесийн үндсэн үүрэг болох
-
17:34 - 17:37"Зүгээр ажлаа хий" гэдэг зарчим билээ. Гэвч энэ нь зөвхөн хязгаарлагдмал нөхцөл байдлыг бий болгож байдаг.
-
17:37 - 17:41Хоёр: Эдгээр зүйлүүд нь
-
17:41 - 17:43ихэвчлэн бүтээлч байдлыг устгаж орхидог.
-
17:43 - 17:47Гурав: Шагнал болон шийтгэл нь өндөр гүйцэтгэлийн нууц биш юм.
-
17:47 - 17:51Гэхдээ энэ нь үл үзэгдэх дотоод мотивацийг хөдөлгөдөг. Өөрсдийнхөө төлөө хий.
-
17:51 - 17:53Учир нь тэдгээр зүйлс бидэнд хамаатай учраас.
-
17:53 - 17:59Энэ бол хамгийн шилдэг хэсэг. Бид үүнийг аль аль хэдийнээ мэддэг. Бид зүрх сэтгэлийнхээ тухай юу мэддэгийг шинжлэх ухаан баталдаг.
-
17:59 - 18:04Тэгэхээр, хэрвээ бид шинжлэх ухаан болон бизнесийн хоорондох зөрчилдөөнийг засвал,
-
18:04 - 18:09Хэрвээ бид өөрсдийн мотивацийг 21-р зууны мотивацийн санаа руу оруулж ирвэл,
-
18:09 - 18:11Хэрвээ бид энэ залхуу, аюултай,
-
18:11 - 18:15лууван болон савааны үзэл суртал болсон зүйлийг өнгөрсөндөө орхивол,
-
18:15 - 18:20бид өөрсдийн бизнесээ хүчирхэгжүүлж чадна, мөн олон " Candle problem"-уудыг шийдэж чадна
-
18:20 - 18:23Магадгүй, магадгүй, магадгүй
-
18:23 - 18:29Бид дэлхийг өөрчилж чадна.
Show all