-
Юун түрүүнд би гэмшиж явдаг нэг зүйлийнхээ тухай та бүхэнд яримаар байна
-
20 гаруй жилийн өмнө хийсэн зүйлдээ би одоо ч харамсдаг
-
Энэ тийм ч бахархаад байх зүйл биш л дээ.
-
Тэр зүйлийг дандаа бусдаас нуух гэж хичээдэг байлаа
-
Гэхдээ өнөөдөр би энэ түүхийг та бүхэнтэй хуваалцхаар шийдлээ
-
1980аад оны сүүлээр
-
Би их залуу ч байж, бодлогогүй ч байж
-
Тэр үедээ юуг нь ч мэдэлгүй хуулийн сургуульд давхиад орчихсон
-
Одоо бол Америкд
-
Баклаврын зэргээ хамгаалсныхаа дараа хуулийн сургуульд элсэх эрх нээгддэг болсон
-
Хуулиар сурч байх үедээ би муу сурлагатан байсан юм
-
Арай зөөлрүүлж хэлвэл, тийм ч сайн сурдаг байгаагүй
-
Үнэн хэрэгтээ миний төгссөн хуулийн ангид
-
хамгийн дээд тал нь л 90 хувьтай сурах боломжтой (Инээв)
-
Баярлалаа
-
Би мэргэжлээрээ хэзээ ч ажиллаж байгаагүй
-
Хүсдэг ч үгүй байсан юм (Инээв)
-
Гэхдээ өнөөдөр, өөрийнхөө эрэгцүүллийн үр дүнд
-
Мөн эхнэрийнхээ зөвөлснөөр
-
Тэдгээр хуулийн чадваруудыг сэргээж, юу юу нь надад үлдэж хоцорвоо гэдгийг мэдэхийг хүсч байна
-
Би та бүхэнд зүгээр л түүх ярихгүйгээр, баримтан дээр тулгуурлаж ярихыг хүслээ
-
хуульч шиг нарийн ухаанаар, нотолгоон дээр тулгуурлан ярих болно
-
Одоо бүгдээрээ бизнес хэрхэн явагддагийг эргэн санацгаая
-
Тэгэхээр хатагтай, ноёдоо. Бүгдээрээ шүүхийн танхимд байна гэж төсөөлцгөөе
-
Тэгээд ийшээ анхаарлаа хандуулцгаая
-
Та бүхний зарим нь үүнийг өмнө нь харсан байж магадгүй. Үүнийг бид"Лааны асуудал" буюу "Candle problem" гэж нэрлэдэг.
-
Үүнийг 1945 онд эрдэмтэн Карл Дункер зохиосон юм
-
Зан байдлын шинжлэх ухааны бүхий л хэсгийн туршилтуудад ашиглахаар, энэ туршилтыг зохиосон.
-
Одоо тэгэхээр үүнийг хэрхэн ашигладагийг харцгаая.
-
Намайг туршилт авагч гэж төсөөл. Би та бүхнийг нэг өрөөнд авчирна.
-
Би та бүхэнд 1 лаа, хэсэг дардаг хадаас (кноп), хэсэг шүдэнз өгнө. "
-
Та нарын ажил бол лааны тосыг ширээн дээр дусгахгүйгээр, лааг хананд тогтооно
-
Та бүхэн яаж тогтоох вэ?
-
Олон хүмүүс лаа болон дардаг хадаасыг хананд тогтоох гэж оролдож эхэлдэг. Энэ нь болдоггүй.
-
Зарим хүмүүс янз бүрийн үйлдэл хийж байхыг би харсан
-
Зарим нь үнэхээр гайхалтай санаа гарган лааг асаан
-
тосоор нь лааг хананд наахыг оролддог.
-
Санадаг л санаа. Гэхдээ энэ нь бас л амжилтгүй болдог.
-
Эцэст нь, 5-10 минутын дараа ихэнх хүмүүс таны харж буй шийдлийг олчихдог.
-
Үүний гол түлхүүр нь тэд асуудлыг арай өөрөөр харсанд л байгаа юм.
-
Та энэ хайрцгийг зөвхөн дардаг хадаасны хайрцаг гэж харж байгаа байх
-
Гэхдээ үүнийг хадаасны хайрцагнаас өөрөөр харж болох юм
-
энэ тохиолдолд лааны суурь болж байна.
-
Одоо та бүхэнд Би АНУ-ын Princeton их сургуулийн
-
эрдэмтэн Сэм Галиксбэрг "Candle Problem" туршилтыг хэрхэн ашигласан талаар ярьж өгье.
-
Энэ нь урамшууллын хүчийг харуулдаг
-
Тэр юу хийсэн бэ гэхээр,оролцогчдыг цуглуулаад
-
"Би та нарт цаг өгнө. Та нар хэр хурдан энэхүү тааврыг тааж чадах вэ?" гэж асуусан.
-
Нэг багт тэр хэлэхдээ, "Би та нарт тодорхой хугацаа өгнө
-
Та нараас өмнө энэхүү сорилтонд оролцож байсан хүмүүс миний та нарт өгөх гэж буй хугацаанд даалгаварыг гүйцэтгэж байсан юм."
-
2 дахь хэсэгт нь, тэр шагнал санал болгосон.
-
Тэр хэлэхдээ, Хэрвээ та нар хамгийн хурдан гүйцэтгэсэн шилдэг 20%-д багтвал
-
Та нар 5 доллартай болно.
-
Харин хэрвээ өнөөдөр энд тестэнд ирсэн хүн бүрээс хамгийн хурдан байвал
-
та 20 доллар авна. Хэдэн жилийн өмнөх инфляцийг бодоод үзвэл
-
Цөөхөн хэдэн минутанд л
-
овоо хэдэн төгрөг олж байгаа юм. Энэ бол гайхалтай идэвхжүүлэлт
-
Энэ баг хэр хурдан хугацаанд тааврын хариуг
-
олсон гэж бодож байна?
-
ойролцоогоор 3-3.5 минутын дотор
-
Үнэхээр итгэмээргүй санагдаж байгаа биз?
-
Би өөрөө Америк хүн. Тиймдээ ч чөлөөт зах зээлийг дэмждэг
-
Гэхдээ энэ хүмүүсийг зав чөлөөгүй ажиллуулаад бай гэсэн үг биш тийм үү?
-
Хэрвээ та бүхэн ажилчидынхаа бүтээмжийг сайжруулахыг хүсвэл тэдэнд шагнал олго
-
Таны шагнал тэдний эрч хүчийг нэмэгдүүлж, бүх чадлаараа ажиллахад нь тусалдаг.
-
Ингэж л бизнесийн үйл ажиллагаа явагддаг. Гэхдээ миний энд ярьж байгаа зүйл үүнийг няцаах болно
-
Та ажилчиддаа шагнал олгосноор бүтээлч байдлыг хурдасгаж
-
оюун ухааныг хурцлана гэж боддог байх. Гэхдээ үгүй юм.
-
Энэ нь бүтээлч байдлыг удаашруулж, чөлөөтэй сэтгэхэд хаалт үүсгэдэг.
-
Энэ туршилтын хамгийн сонирхолтой нь хүмүүсийг төөрөлдүүлэх бус тухайн туршилтын үр дүн байсан юм
-
40-өөд жилийн турш дахин дахин хийгдсэн тухайн судалгааны
-
мотивацлагч нар "Хэрвээ та энийг хийвэл...
-
даалгаврыг гүйцэтгэсэн байдлаасаа хамаарч тийм шагнал авна" гэж хэлдэг
-
Гэхдээ, ихэнхидээ энэ нь үр нөлөөгөө өгдөггүй ,
-
эсвэл бүр дордуулдаг.
-
Энэ бол нийгмийн шинжлэх ухааны олсон гайхалтай нээлтүүдийн нэг,
-
мөн түүнчлэн анхаарал хандуулдаггүй нэг хэсэг юм.
-
Би хүнийг мотивацлах шинжлэх ухаан
-
Ялангуяа гадаадын болон болон мотивацлагчдыг судлахад өнгөрсөн хэдэн жилийг зарцуулсан.
-
Хэрвээ та шинжлэх ухааныг харвал, шинжлэх ухаан болон бизнесийн хооронд тохирох уялдаа холбоо байдаггүй.
-
Бидний бизнесийн систем ямар түгшүүртэй байгаа нь энд харагдаж байна.
-
Тэгвэл бид хэрхэн хүмүүсийг мотивацлах
-
хүний нөөцийг чадамжтайгаар ашиглах вэ?
-
Гадаадын мотивацлагч нар нь
-
шагнал болон шийтгэлийн аргыг бий болгосоор ирсэн.
-
Энэ нь 20-р зууны олон төрлийн даалгавруудын хувьд боломжтой байсан.
-
21-р зууны даалгавруудын хувьд, энэхүү механик, шагнал болон шийтгэлийн хандлага нь
-
хэрэгждэггүй, ихэвчлэн хэрэгждэггүй
-
Бүр хор болдог. Одоо тэгвэл та бүхэнд энэ ямар утгатайг нь үзүүлье
-
Glucksberg үүнтэй төстэй өөр нэг туршилт хийсэн,
-
Тэр үл ялиг өөр замаар даалгаврыг өгсөн, яг энэ дээд талынх шиг
-
Лааг хананд тогтооно ингэснээр лааны тос ширээн дээр дусахгүй. Өмнөх даалгавартай адил
-
Та нар цагийн нормтой, харин та нар шагналтай
-
Тэгтэл юу болсон гээч? Шагналын сураг сонссон баг нь нөгөө багаа
-
далаар нь цэвэр тавьсан.
-
Яагаад
-
Учир нь дардаг хадааснууд хайрцагны гадна байхад
-
энэ нь амархан биш гэж үү?
-
(Инээв) Хэрвээ шагнал иймэрхүү төрлийн
-
даалгавруудад сайн ажилладаг юм бол
-
тэнд тодорхой явах чиглэл болон энгийн дүрмүүд бий болсон байдаг.
-
Шагнал нь, өөрийн төрөлх байдлаараа болон бидний фокусыг илүү нарийн болгож бодлыг төвлөрүүлж өгдөг.
-
Тийм учраас л олон тохиолдлуудад энэ хэрэгжээд байгаа юм.
-
Тиймээс, үүн шиг даалгаваруудын хувьд, фокусаа нарийвчлан
-
зөвхөн зорилгоо тэнд зөв чиглүүлдэг учраас илүү сайн ажилладаг.
-
Харин бодит "Candle Problem" хувьд, та үүн шиг харагдахыг хүсэхгүй л байх.
-
Шийдэл нь энэ
-
Шагнал нь үнэндээ бидний фокусыг хязгаарлан мөн боломжуудыг хаадаг.
-
Яагаад гэдгийг би та бүхэнд тайлбарлаж өгье
-
Баруун Европ, азийн олон хэсэгт, хойд Америкт,
-
болон Австралид цагаан захтнууд ийм төрлийн ажлыг бага гүйцэтгэдэг.
-
Энэнээс ч илүүг гүйцэтгэдэггүй
-
Энэ нь нэг хэвийн, дүрэм журам дээр тулгуурласан, зүүн тархины ажил
-
тодорхой төрлийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шинжилгээ, компьютерын программ зэрэг нь
-
автоматчилах болон хүмүүсийг хөлслөн ажилуулахад илүү амар болсоор байна.
-
Програм хангамж үүнийг хурдан гүйцэтгэж чаддаг. Дэлхийн эргэн тойронд ханган нийлүүлэгч нар үүнийг бага зардлаар
-
илүү хямд хийж чадаж байна. Тэгвэл үүнд юу хамаатай гэвэл
-
баруун тархины ажиллагаа, бүтээлч байдал, алсыг харах чадвар зэрэг юм.
-
Өөрсдийнхөө ажлын талаар бодож үзэцгээе
-
Та асуудалтай тулгарч байна уу?
-
Тэр асуудлуудаа ярисаар л байна уу,
-
Тэдгээр зүйлүүд чинь нэг л шийдэл болон тодорхой төрлийн тогтсон дүрэмтэй юу? Үгүй!
-
Эсрэгээрээ дүрмүүд нь үүнийг улам л төвөгтэй болгож байна.
-
Үр дүн нь хэзээ ч тааварлаагүй, ойлгомжгүй гарвал яах вэ?
-
Энэ өрөөнд байгаа хүн бүр "Candle Problem" шийдэх өөрийн гэсэн хувилбартай байгаа.
-
Ямар нэг төрлийн шагнал амлаж, эсвэл ямар нэгэн нөхцөл санал болгож
-
Бидний олонхи нь "Candle problem" -ыг шагнах, урамшуулах замаар
-
бизнестээ ашигласаар л байна. Гэхдээ энэ зөв гаргалгаа биш
-
Энэ намайг одоо үнэхээр галзууруулах шахаж байна.
-
Энд нэг зүйл байна. Энэ бол мэдрэмж биш.
-
Би хуульч хүн. Би энэ мэдрэмжинд итгэдэггүй.
-
Энэ бол философи биш. Би Америк хүн учираас философид ч бас итгэдэггүй.
-
(Инээв)
-
Энэ бол үнэн
-
Яг л Вашингтон Ди.Си амеркийн нийслэл мөн гэдэг шиг .
-
Энэ бол үнэн баримт
-
(Инээв)
-
Би та нарт нэг баримттай жишээ ярьж өгье.
-
Яагаад гэвэл би шүүхийн хатагтай, ноёдын өмнө баримтгүй зүйл ярьж болохгүй
-
Та нарт зарим нотолгоонуудыг дурдья. Dan Realy одоо цагт байгаа шилдэг эдийн засагчдын нэг.
-
Тэр 3 ажилтныхаа хамт MIT сургуулийн оюутнууд дээр судалгаа хийсэн.
-
Тэд эдгээр MIT-ын оюутнуудад хэдэн тоглоом өгсөн. Тоглоом нь
-
залуусыг бүтээлч, эрч хүчтэй болгоход чиглэгдсэн юм.
-
Тэгээд тэдэнд гүйцэтгэлийнх дагуу 3 түвшиний урамшуулсан санал болгосон.
-
Багахан шагнал, дунд зэргийн шагнал,маш том шагнал. За тэгээд
-
Хэрвээ та хамгийн сайн тоглож чадвал хамгийн том шагналыг, тэгээд тэрнээс багасах байдлаар
-
Харин механик чадварын даалгавар дээр юу болсон гээч? Залуус "гүйцэтгэл нь сайн байвал, шагнал нь ч өндөр байна" хэмээн найдаж байлаа.
-
Гэтэл маш амархан танин мэдэхүйн даалгаварыг маш муу гүйцэтгэсэн ч шагнал нь их байв.
-
Тиймээс тэд
-
" Соёлын ялгаатай газар очин үүнийг туршиж үзэхээр шийдэн Энэтхэгийн Мандурайд очсон
-
Энд амьдралын түвшин доогуур байдаг учраас Хойд америкийн стандарт бол үнэхээр утга учиртай зүйл байв.
-
Нөгөө тоглоом.
-
3 түвшиний шагнал. Юу болсон бэ?
-
Хүмүүс хийсэн зүйлдээ дундаж хэмжээний шагнал авах нь
-
бага шагнал авсантай ялгаагүй гэж үзсэн.
-
Гэхдээ яг энэ үед хүмүүс хамгийн өндөр шагналыг авахыг хүссэн. Гэхдээ тэд бүх даалгаварыг хамгийн муу хийсэн .
-
Бид 3 туршилтаар 9 даалгаварын 8-г шалгахад, өндөр шагнал нь муу гүйцэтгэлийг бий болгож байна гэж үзлээ.
-
-
Энд зарим нэгэн
-
социалист хуйвалдаан явагдаж байна гэж бодож байна уу?
-
Үгүй ээ. Эдгээр хүмүүс бол MIT,
-
Carnige Melon болон Chicago их сургуулиас ирсэн эдийн засагчид байсан.
-
Эдгээр хүмүүсийг тэгвэл хэн ивээн тэтгэж энэ судалгааны ажлыг нь хэн санхүүжүүлж байсаныг та мэдэх үү?
-
Америкийн Нэгдсэн Улсын Нөөцийн Төв Банк.
-
Энэ бол Америкийн туршлага
-
Тэгвэл бүгдээрээ Атлантын далайг гатлан бодож үзэе
-
(LSE), Лондонгийн эдийн засгийн их сургууль, мөн түүнчлэн Alma Mater их сургууль Нобелийн эдийн засагт өгдөг шагналын 11-ийг авсан.
-
Эдгээр сургуулиас эдийн засгийн агуу сэтгэгчид болох
-
George Soros,and Friedrich Hayek, and Mick Jagger нар бэлтгэгдэн гарсан юм.
-
(Инээв) Өнгөрсөн сард,
-
дөнгөж өнгөрсөн сард, LSE-н эдийн засагчид компанийн доторхи үйл ажиллагааны зардал төлөвлөлтийн
-
51 материалыг cудалсан байна.
Тэгээд тэд үүнийг:
-
" Санхүүгийн шагнал горилогсдод бүтээмжийн чадвар буурсан үзүүлэлт гарсан"
-
гэсэн байна.
-
Үүнээс үзэхэд шинжлэх ухааны мэдлэг бизнесийн ажиллагаа хоёр хоорондоо зохицохгүй байна.
-
Юу миний санааг зовоож байна гэхээр,
-
Эдийн засгийн уналтын нуранги дээр зогсож байгаа энэ үед, олон байгууллагууд
-
чадварлаг ажилчид авах бодлого, шийдвэрээ шинжлэх ухаанаас илүүтэй
-
хоцрогдсон,
-
судлагдаагүй, домог болсон зүйл дээр гаргаж байгаад юм.
-
Хэрвээ бид үнэхээр энэ эдийн засгийн хэцүү байдлаас гарахыг хүсэж байгаа бол,
-
Хэрвээ бид үнэхээр 21-р зууны энэ тодорхойлолт болсон эдгээр даалгаваруудыг өндөр гүйцэтгэлтэй хийхийг хүсэж байгаа бол,
-
олон буруу алхамуудыг хийлгүйгээр
-
шийдвэрлэх нь зүйтэй
-
хүмүүсийг чихэрлэг луувангаар татахгүйгээр, хурц саваагаар хүмүүсийг сүрдүүлэхгүйгээр
-
Бидэнд шинэ хандлага хэрэгтэй. Сайн мэдээ нь, эрдэмтэд бидэнд цоо шинэ хандлагыг өгөх
-
тэрхүү мотивацийг судалсаар байгаа.
-
Энэ хандлага нь гадаад мотивацийг илүү их бий болгож өгдөг.
-
Яагаад гэвэл тэдэнд хамаатай,чухал учраас тэд хүсч хийж бас сонирхдог.
-
Ерөнхийдөө, энэ шинэ үйлдлийн систем нь бизнест 3 хэсгийг тойрон эргэнэ:
-
Хараат бус байдал, ур чадвар, болон зорилго.
-
Хараат бус байдал: Өөрсдийн амьдралаа чиглүүлэх,
-
Ур чадвар: чухал зүйлсээ улам сайжруулахыг хүсэх
-
Зорилго: Хийхийг хүсдэг зүйлсээ илүү том болгон хийх
-
Эдгээр барилгын чулуунууд
-
бүхэлдээ бидний бизнест цоо шинэ үйлдлийн систем юм.
-
Өнөөдөр би зөвхөн хараат бус байдлын талаар ярья:
-
20-р зуунд, бид менежментийн санааг анх хэрэглэж эхэлсэн.
-
Менежмент байгалаас байсан зүйл биш.
-
Менежмент бол мод биш, харин телевизийн тохируулга юм.
-
Хэн нэгэн үүнийг зохион бүтээсэн. Энэ нь юу гэсэн үг вэ менежмент үүрд байна гэсэн үг биш юм.
-
Менежмент үнэхээр гайхалтай зүйл. Хэрвээ та санаа нэгдэж байгаа бол, уламжлалт менежментийн санаа бол үнэхээр гайхалтай.
-
Хэрвээ та үүнийг нэвтрүүлж ажил болговол, энэ өөрөө чиглэлээ олон сайн ажилладаг.
-
Энд би өөрөө чиглэлээ олох нэгэн жишээг харуулья:
-
Та үүнээс нээх их зүйл харахгүй ч , гэхдээ та сонирхолтой
-
эхний сэтгэл хөдөлгөсөн зүйл цааш үргэлжлэхийг харах болно.
-
Хүмүүст хангалттай, шудрага төлнө гэдэг нь
-
мөнгөний асуудлыг ширээн дээрээс авч хаяаад, хараат бус байдалыг хүмүүст өгнө гэсэн үг.
-
Одоо би та бүхэнд нэгэн жишээг дурдья. Та бүхний хичнээн нь Atlassian компанийг мэдэх вэ?
-
Талаас бага нь ч мэдэхгүй байх тийм үү.
-
Atlassian бол Австралийн программ хангамжийн компани юм.
-
Тэд сонирхолтой зүйлсийг хийдэг.
-
Цөөхөн жилийн өмнө тэд өөрсдийн инженерүүддээ
-
" Энэ нь та нарын үндсэн ажлын хэсэг биш учраас, дараагийн 24 цагт өөрсдийн хүссэн зүйлээ хий" гэж хэлсэн.
-
Хүссэн зүйл дээрээ ажил. " Инженерүүд цагаа компьютерийн кодыг засч сайжруулах дээр зарцуулан,
-
үнэхээр сайн хак (hack) гаргаж ирсэн.
-
Тэгээд тэд өөрсдийн хөгжүүлсэн энэ гайхалтай олон хүний гар оролцсон бүх бүтээлээ
-
компанийн бусад багийн гишүүддээ танилцуулан, өдрийн сүүлийн уулзалтыг хийдэг.
-
Тэгээд хүн бүр шар айрагтай баяраа тэмдэглэдэг.
-
Тэд үүнийг Fedex өдрүүд гэж нэрлэдэг. Яагаад?
-
Учир нь та ямар нэг зүйлийг шөнө дундын үед хүргэж өгөх хэрэгтэй.
-
Энэ энгийн. Муу биш.
-
Энэ нь нэлээн том худалдааны хүчирхийлэл юм. Гэхдээ бас ч гэж ухаалаг зүйл шүү.
-
(Инээв)
-
Тэр нэг хараат бус өдөр өмнө нь хэзээ ч болж байгаагүй олон программийн fixes бүтээсэн байсан.
-
Энэ үнэхээр сайн ажиллаж байсан болхоор
-
Atlassian дараагийн ээлжинд ажлын цагийн 20%-д үүнийг хэрэгжүүлэхээр болсон байна. Хийсэн, гайхалтай болсон.
-
Google-н инженерүүд ажлынхаа цагийн 20% өөрсдийн хүссэн зүйлээ хийхэд зарцуулдаг.
-
Тэд өөрсдийн цаг, даалгавар, баг, техник гэх мэт зүйлүүддээ хараат бус байдлыг бий болгосон.
-
Бүрэн хараат бус байдал.
-
Google-д та бүхний олонх нь мэдэх жилд гардаг бүтээгдэхүүнүүдийн
-
тэн хагасыг бүтээхэд зарцуулсан цаг нийт ажлын цагынх нь 20% л байдаг
-
Gmail, Orkut, Google News гэх мэт.
-
Тэгвэл би та бүхэнд өөр нэгэн радикал жишээг үзүүлье: (ROWE) гэж дууддаг зүйлийн тухай.
-
(ROWE) гэх зүйл нь 2 зөвлөгчийн тусламжтай бий болсон юм.
-
Үүнийг олон тооны компани Америк даяар нэвтрүүлсэн.
-
ROWE гэдэг нь хүмүүст цагийн хуваарь байхгүй.
-
Тэд хүссэн үедээ үүнийг хийж болно.
-
Тэд ажил дээрээ тодорхой цагт байх албагүй. Тэд зөвхөн өөрсдийн хариуцсан ажлаа л хийх ёстой.
-
Тэд үүнийг хэрхэн хийхээ мэддэг, хэзээ хийхээ мэддэг, хаана хийхээ ч бас мэддэг.
-
Уулзалтаа хийх нь ч бас сонголттой.
-
Ингээд юу болсон бэ?
-
-
Бүтээмж дээшилсэн, ажилчдын хариуцлага дээшилсэн, сэтгэл ханамж дээшилсэн, ажилчид солигдох нь буурсан.
-
Хараат бус байдал, ур чадвар, зорилго нь ажлыг хийх шинэ арга замын барилгын чулууг бий болгосон.
-
Харин та нарын зарим нь
-
" Хмм яахав сайхан л сонсогдож байна. Гэхдээ энэ нь биелэгдэхгүйн биш үү" гэж бодож байгаа байх.
-
Харин миний зүгээс. Үгүй ээ энэ зүйл баталгаатай гэж хэлмээр байна.
-
1990 оны дундуур Microsoft Encarta нэртэй нэвтэрхий толь гаргасан юм.
-
Тэд бүх зөв шагналыг байрлуулан,
-
мэргэжилтнүүдэд мянга мянган сэдвүүдийг бичих болон засахад мөнгө төлж байв.
-
Менежерүүд бүх зүйл хэр болж байгааг хянан, төсөвт нь оролцон, цагийн хуваарь бий болгосон байна.
-
Хэдхэн жилийн дараа шинэ нэвтэрхий толь гарч ирсэн.
-
Өөр загвар тийм үү?
-
Хөгжилтэй байхын тулд үүнийг хий. Хэн ч нэг цент, евро, болон нэг иен төлөхгүй.
-
Үүнийг хий учир нь та дуртай учраас.
-
Дөнгөж 10 жилийн өмнө, Та эдийн засагч байсан бол хаа нэгтээ
-
" Хөөе, надад нэвтэрхий толь бүтээх 2 шинэ загвар байна" гээд
-
гардан байлдаан хийвэл хэн нь ялах байсан бэ?
-
10 жилийн өмнө та Wikipedia загварыг гарч ирнэ хэмээн урьдчилан таамагласан
-
тийм ухаалаг эдийн засагчийг энэ гараг дээрээс олж чадахгүй байх байсан болов уу.
-
Энэ бол эдгээр 2 хандлагын хоорон дахь титаникийн тулаан юм.
-
Энэ бол Ali-Frazier мотиваци тийм үү? Энэ бол Thrilla Manila.
-
Дотоод мотивац нь гадаад мотивацаас шал эсрэг зүйл юм.
-
Хараат бус байдал, ур чадвар, зорилго зэрэг нь лууван болон саваанаас шал эсрэг зүйл. Хэн ялах вэ?
-
Дотоод мотиваци болох хараат бус байдал, ур чадвар, зорилго зэрэг нь нам цохино тийм үү.
-
Нэгтгэн харья:
-
Бизнес болон шинжлэх ухаан нь хоорондоо тохирдоггүй. Эндээс шинжлэх ухаан юу мэддэгийг харж болно.
-
Нэг: 20-р зууны шагнал болох мотивацууд нь бидний боддог бизнесийн үндсэн үүрэг болох
-
"Зүгээр ажлаа хий" гэдэг зарчим билээ. Гэвч энэ нь зөвхөн хязгаарлагдмал нөхцөл байдлыг бий болгож байдаг.
-
Хоёр: Эдгээр зүйлүүд нь
-
ихэвчлэн бүтээлч байдлыг устгаж орхидог.
-
Гурав: Шагнал болон шийтгэл нь өндөр гүйцэтгэлийн нууц биш юм.
-
Гэхдээ энэ нь үл үзэгдэх дотоод мотивацийг хөдөлгөдөг. Өөрсдийнхөө төлөө хий.
-
Учир нь тэдгээр зүйлс бидэнд хамаатай учраас.
-
Энэ бол хамгийн шилдэг хэсэг. Бид үүнийг аль аль хэдийнээ мэддэг. Бид зүрх сэтгэлийнхээ тухай юу мэддэгийг шинжлэх ухаан баталдаг.
-
Тэгэхээр, хэрвээ бид шинжлэх ухаан болон бизнесийн хоорондох зөрчилдөөнийг засвал,
-
Хэрвээ бид өөрсдийн мотивацийг 21-р зууны мотивацийн санаа руу оруулж ирвэл,
-
Хэрвээ бид энэ залхуу, аюултай,
-
лууван болон савааны үзэл суртал болсон зүйлийг өнгөрсөндөө орхивол,
-
бид өөрсдийн бизнесээ хүчирхэгжүүлж чадна, мөн олон " Candle problem"-уудыг шийдэж чадна
-
Магадгүй, магадгүй, магадгүй
-
Бид дэлхийг өөрчилж чадна.