Цус харвалтын үед юу болдог вэ? - Вайбав Госвами
-
0:07 - 0:122 секунд тутам хэн нэгэн,
хаа нэгтээ цус харваж байдаг. -
0:12 - 0:17Мөн 6 хүн тутмын 1 нь амьдралдаа
хэзээ нэгэн цагт цус харвах магадлалтай. -
0:18 - 0:21Тархинд очих хүчилтөрөгч дутагдсанаар
цус харвадаг. -
0:21 - 0:24Энэ нь нас баралт болон
урьдчилан сэргийлж болохуйц -
0:24 - 0:26хөгжлийн бэрхшээлийн
хамгийн түгээмэл шалтгаан юм. -
0:27 - 0:31Хэн нэгэн цус харвах үед
яаралтай эмнэлгийн тусламж авснаар -
0:31 - 0:35цаашид учрах тархины гэмтлээс
сэргийлэх боломжтой. -
0:35 - 0:38Гэхдээ цус харвалтын шалтгаан нь юу вэ?
-
0:38 - 0:41Эмч нар үүнийг хэрхэн эмчилдэг вэ?
-
0:41 - 0:45Тархи хүний биеийн жингийн
хоёр хувийг эзэлдэг ч -
0:45 - 0:49хүчилтөрөгчийн хориос илүү
хувийг ашигладаг. -
0:49 - 0:53Тэрхүү хүчилтөрөгч нь артерийн судсаар
дамжин тархинд хүргэгддэг. -
0:53 - 0:56Картотид артери тархины урд хэсгийг,
-
0:56 - 0:59нугалмын артери ард хэсгийг тэтгэдэг.
-
0:59 - 1:01Эдгээр нь хоорондоо холбоотой ба
-
1:01 - 1:03хялгасан судсаар дамжин,
-
1:03 - 1:07хэдэн тэрбум мэдрэлийн эсүүдэд
шаардлагатай хүчилтөрөгчийг өгдөг. -
1:07 - 1:13Хэрэв цусны урсгал саатаж хүчилтөрөгч
очихоо боливол мэдрэлийн эсүүд үхнэ. -
1:13 - 1:15Ийм зүйл тохиолдох хоёр шалтгаан бий.
-
1:15 - 1:21Тархины судас гэмтэж хагарснаас
цус алдаж хурахыг цус алдалт гэнэ. -
1:21 - 1:24Гэхдээ хамгийн түгээмэл нь
ишемийн цус харвалт ба -
1:24 - 1:29энэ нь тромб буюу цусны бүлэн үүсэж
урсгалыг нь зогсоосноор үүсдэг. -
1:29 - 1:31Цусны бүлэн яагаад үүсдэг вэ?
-
1:31 - 1:34Ховор тохиолдолд зүрхний
цохилтод гэнэтийн өөрчлөлт орж -
1:34 - 1:38зүрхний дээд булчингийн
агших үйл ажиллагаа саардаг. -
1:38 - 1:40Ингэж цусны урсгал удаашран,
-
1:40 - 1:45ялтас, фибрин бусад бүлэгнүүлэгч
бодисууд хоорондоо нийлнэ. -
1:45 - 1:47Цусны бүлэн зөөгдөж явсаар
-
1:47 - 1:50тархины бүр нарийн
хялгасан судсаар багталгүй -
1:50 - 1:54судсыг бөглөдөг.
-
1:54 - 1:56Үүнийг цусны судасны бөглөрөл гэх ба
-
1:56 - 2:01энэ нь тархины эсийн
хүчилтөрөгчийн хангамжийг зогсоодог. -
2:01 - 2:05Тархи өвчин мэдрэхгүй тул
цус харваж байгаагаа хүн өөрөө мэддэггүй. -
2:06 - 2:09Гэхдээ хүчилтөрөгчөөр дутсан
тархины үйл ажиллагаа саардаг тул -
2:09 - 2:12гэнэтийн, мэдэгдэхүйц өөрчлөлт
ажиглагдана. -
2:12 - 2:16Жишээ нь, хэрэв хүний хэл яриаг
удирддаг хэсэгт харвасан бол -
2:16 - 2:19тухайн хүн зуурч ярих магадлалтай.
-
2:19 - 2:22Хэрэв булчинг удирддаг
тархины хэсэгт харвасан бол -
2:22 - 2:26ихэнхдээ хүний биеийн
нэг тал нь сулбагар болно. -
2:27 - 2:30Энэ үед хүний бие
хүчилтөрөгч дутагдсан хэсэгт -
2:30 - 2:33даруй цус шахах гэж оролдох ч
-
2:33 - 2:36энэ нь үр дүнтэй шийдэл биш.
-
2:36 - 2:40Эцэст нь хүчилтөрөгч дутагдсан
хэсгийн эсүүд үхжиж, -
2:40 - 2:44тархийг маш хүнд эсвэл
насан туршийн гэмтэлд оруулдаг. -
2:44 - 2:48Ийм учир яаралтай эмнэлгийн
туслалцаа авах нь маш чухал. -
2:48 - 2:51Эхний эмчилгээ нь
-
2:51 - 2:54Эдийн Плазмын Хурдасгуур буюу
-
2:54 - 2:56судасны бүлэнг задлах чадвартай
бодисыг судсаар урсгаж -
2:56 - 2:59бөглөрсөн артерийн судасны
урсгалыг тогтворжуулдаг. -
3:00 - 3:02Цус харваснаас хэдэн цагийн дотор хийгдвэл
-
3:02 - 3:05өвчтөнийг аврах магадлал ихсэж
-
3:05 - 3:08нас барах, тархины гэмтэл
авахаас сэргийлнэ. -
3:08 - 3:12Хэрэв өвчтөний одоо ууж байгаа
эмээс болоод, -
3:12 - 3:14мөн өмнө нь их хэмжээгээр
цус алдаж байсан, -
3:14 - 3:16эсвэл цусны бүлэн хэт том бол
-
3:16 - 3:18бол энэ эмчилгээг хийх боломжгүй.
-
3:18 - 3:24Энэ тохиолдолд цусны бүлэнг авах
мэс заслыг эмч нар хийдэг. -
3:24 - 3:28Гэрэл цацруулагч будаг ба
хүчтэй рентген туяа ашиглан -
3:28 - 3:33судас хаана бөглөрснийг тодорхойлж
дараа нь мэс засалч урт, уян катетерыг -
3:33 - 3:35хөлийн артериас эхлэн оруулж
-
3:35 - 3:39бөглөрсөн хэсэг хүртэл
судаснаас судас дамжин гүйлгэнэ. -
3:39 - 3:41Дэгээг катетер дотор оруулна.
-
3:41 - 3:46Дэгээ нь цусны бүлэнд хүрээд
томорч бүлэнг орооно. -
3:46 - 3:51Дараа нь катетераа авахдаа
бүлэнг цуг татаж гаргана. -
3:51 - 3:53Тархины үйл ажиллагааг
хэвийн үлдээхийн тулд -
3:53 - 3:55энэ мэс заслыг
хурдан хийх хэрэгтэй. -
3:55 - 4:00Энэ нь харвалтыг хурдан
таних хэрэгтэй гэсэн үг. -
4:00 - 4:01Тэгвэл хэрхэн таних вэ?
-
4:01 - 4:04Дараах 3 зүйлийг хийгээрэй.
-
4:04 - 4:071. Харваж байгаа хүнийг инээлгэ.
-
4:07 - 4:11Далий уруул эсвэл нүүрний булчин
унжиж байвал булчин нь суларсны шинж. -
4:11 - 4:142. Гарыг нь өргүүл.
-
4:14 - 4:20Нэг гар нь өөрөө бууж байвал
энэ нь цус харвалтын шинж. -
4:20 - 4:243. Ямар нэгэн үг эсвэл энгийн өгүүлбэр
давтаж хэлүүл. -
4:24 - 4:27Хэрэв яриа нь зуурсан, эсвэл
хачин сонсогдвол -
4:27 - 4:33хэл ярианы хэсгийн тархи хүчилтөрөгчийн
дутагдалд орсны шинж. -
4:33 - 4:37Энэ аргыг заримдаа ХААХ арга гэдэг.
(Харах, Алхах, Алдах, Хэлэх) -
4:37 - 4:42Хэрэв эдгээр шинж тэмдэг ажиглагдвал
яаралтай түргэн тусламж дуудаарай. -
4:42 - 4:45Хүний амь нас таны гарт
байж болзошгүйг санаарай.
- Title:
- Цус харвалтын үед юу болдог вэ? - Вайбав Госвами
- Description:
-
Бүтэн хичээлийг:https://ed.ted.com/lessons/what-happens-during-a-stroke-vaibhav-goswami
2 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн цус харваж байдаг. 6 хүн тутмын 1 нь амьдралдаа хэзээ нэгэн цагт цус харвах магадлалтай. Тархинд хүчил төрөгч дутагдсанаар цус харвадаг ба тархины харвалт нь нас баралт болон урьдчилан сэргийлж болохуйц хөгжлийн бэрхшээлийн хамгийн түгээмэл шалтгаан юм. Гэхдээ юу биднийг цус харвахад хүргэдэг вэ? Эмч нар үүнийг хэрхэн эмчилдэг вэ? Вайбав Госмави учрыг нь тайлбарлаж байна.
Хичээлийг Вайбав Госмави, дуут дүрсийг Artrake Studio.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:00
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for What happens during a stroke? - Vaibhav Goswami | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for What happens during a stroke? - Vaibhav Goswami | ||
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for What happens during a stroke? - Vaibhav Goswami | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for What happens during a stroke? - Vaibhav Goswami | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for What happens during a stroke? - Vaibhav Goswami | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for What happens during a stroke? - Vaibhav Goswami | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for What happens during a stroke? - Vaibhav Goswami | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for What happens during a stroke? - Vaibhav Goswami |