1 00:00:07,033 --> 00:00:12,325 2 секунд тутам хэн нэгэн, хаа нэгтээ цус харваж байдаг. 2 00:00:12,465 --> 00:00:17,065 Мөн 6 хүн тутмын 1 нь амьдралдаа хэзээ нэгэн цагт цус харвах магадлалтай. 3 00:00:17,848 --> 00:00:20,868 Тархинд очих хүчилтөрөгч дутагдсанаар цус харвадаг. 4 00:00:20,868 --> 00:00:23,589 Энэ нь нас баралт болон урьдчилан сэргийлж болохуйц 5 00:00:23,589 --> 00:00:26,485 хөгжлийн бэрхшээлийн хамгийн түгээмэл шалтгаан юм. 6 00:00:26,785 --> 00:00:31,449 Хэн нэгэн цус харвах үед яаралтай эмнэлгийн тусламж авснаар 7 00:00:31,449 --> 00:00:34,729 цаашид учрах тархины гэмтлээс сэргийлэх боломжтой. 8 00:00:34,729 --> 00:00:37,588 Гэхдээ цус харвалтын шалтгаан нь юу вэ? 9 00:00:37,588 --> 00:00:40,849 Эмч нар үүнийг хэрхэн эмчилдэг вэ? 10 00:00:40,849 --> 00:00:44,520 Тархи хүний биеийн жингийн хоёр хувийг эзэлдэг ч 11 00:00:44,520 --> 00:00:48,958 хүчилтөрөгчийн хориос илүү хувийг ашигладаг. 12 00:00:48,958 --> 00:00:52,751 Тэрхүү хүчилтөрөгч нь артерийн судсаар дамжин тархинд хүргэгддэг. 13 00:00:52,751 --> 00:00:55,638 Картотид артери тархины урд хэсгийг, 14 00:00:55,638 --> 00:00:58,688 нугалмын артери ард хэсгийг тэтгэдэг. 15 00:00:58,688 --> 00:01:00,719 Эдгээр нь хоорондоо холбоотой ба 16 00:01:00,719 --> 00:01:03,369 хялгасан судсаар дамжин, 17 00:01:03,369 --> 00:01:07,380 хэдэн тэрбум мэдрэлийн эсүүдэд шаардлагатай хүчилтөрөгчийг өгдөг. 18 00:01:07,380 --> 00:01:13,109 Хэрэв цусны урсгал саатаж хүчилтөрөгч очихоо боливол мэдрэлийн эсүүд үхнэ. 19 00:01:13,349 --> 00:01:15,490 Ийм зүйл тохиолдох хоёр шалтгаан бий. 20 00:01:15,490 --> 00:01:20,641 Тархины судас гэмтэж хагарснаас цус алдаж хурахыг цус алдалт гэнэ. 21 00:01:20,641 --> 00:01:23,530 Гэхдээ хамгийн түгээмэл нь ишемийн цус харвалт ба 22 00:01:23,530 --> 00:01:28,518 энэ нь тромб буюу цусны бүлэн үүсэж урсгалыг нь зогсоосноор үүсдэг. 23 00:01:28,518 --> 00:01:30,690 Цусны бүлэн яагаад үүсдэг вэ? 24 00:01:30,690 --> 00:01:33,591 Ховор тохиолдолд зүрхний цохилтод гэнэтийн өөрчлөлт орж 25 00:01:33,591 --> 00:01:37,620 зүрхний дээд булчингийн агших үйл ажиллагаа саардаг. 26 00:01:37,900 --> 00:01:39,809 Ингэж цусны урсгал удаашран, 27 00:01:39,809 --> 00:01:44,922 ялтас, фибрин бусад бүлэгнүүлэгч бодисууд хоорондоо нийлнэ. 28 00:01:45,392 --> 00:01:46,731 Цусны бүлэн зөөгдөж явсаар 29 00:01:46,731 --> 00:01:50,411 тархины бүр нарийн хялгасан судсаар багталгүй 30 00:01:50,451 --> 00:01:54,092 судсыг бөглөдөг. 31 00:01:54,092 --> 00:01:56,297 Үүнийг цусны судасны бөглөрөл гэх ба 32 00:01:56,297 --> 00:02:00,665 энэ нь тархины эсийн хүчилтөрөгчийн хангамжийг зогсоодог. 33 00:02:00,665 --> 00:02:05,402 Тархи өвчин мэдрэхгүй тул цус харваж байгаагаа хүн өөрөө мэддэггүй. 34 00:02:05,862 --> 00:02:08,832 Гэхдээ хүчилтөрөгчөөр дутсан тархины үйл ажиллагаа саардаг тул 35 00:02:08,852 --> 00:02:11,612 гэнэтийн, мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдана. 36 00:02:11,802 --> 00:02:15,593 Жишээ нь, хэрэв хүний хэл яриаг удирддаг хэсэгт харвасан бол 37 00:02:15,593 --> 00:02:18,514 тухайн хүн зуурч ярих магадлалтай. 38 00:02:18,514 --> 00:02:21,972 Хэрэв булчинг удирддаг тархины хэсэгт харвасан бол 39 00:02:21,972 --> 00:02:26,213 ихэнхдээ хүний биеийн нэг тал нь сулбагар болно. 40 00:02:26,553 --> 00:02:30,435 Энэ үед хүний бие хүчилтөрөгч дутагдсан хэсэгт 41 00:02:30,435 --> 00:02:33,405 даруй цус шахах гэж оролдох ч 42 00:02:33,405 --> 00:02:35,885 энэ нь үр дүнтэй шийдэл биш. 43 00:02:35,885 --> 00:02:39,824 Эцэст нь хүчилтөрөгч дутагдсан хэсгийн эсүүд үхжиж, 44 00:02:39,824 --> 00:02:43,748 тархийг маш хүнд эсвэл насан туршийн гэмтэлд оруулдаг. 45 00:02:43,748 --> 00:02:48,390 Ийм учир яаралтай эмнэлгийн туслалцаа авах нь маш чухал. 46 00:02:48,390 --> 00:02:51,370 Эхний эмчилгээ нь 47 00:02:51,370 --> 00:02:53,535 Эдийн Плазмын Хурдасгуур буюу 48 00:02:53,535 --> 00:02:56,154 судасны бүлэнг задлах чадвартай бодисыг судсаар урсгаж 49 00:02:56,154 --> 00:02:59,445 бөглөрсөн артерийн судасны урсгалыг тогтворжуулдаг. 50 00:02:59,855 --> 00:03:02,015 Цус харваснаас хэдэн цагийн дотор хийгдвэл 51 00:03:02,015 --> 00:03:05,415 өвчтөнийг аврах магадлал ихсэж 52 00:03:05,415 --> 00:03:08,496 нас барах, тархины гэмтэл авахаас сэргийлнэ. 53 00:03:08,496 --> 00:03:11,646 Хэрэв өвчтөний одоо ууж байгаа эмээс болоод, 54 00:03:11,646 --> 00:03:13,976 мөн өмнө нь их хэмжээгээр цус алдаж байсан, 55 00:03:13,976 --> 00:03:15,595 эсвэл цусны бүлэн хэт том бол 56 00:03:15,595 --> 00:03:18,336 бол энэ эмчилгээг хийх боломжгүй. 57 00:03:18,336 --> 00:03:23,605 Энэ тохиолдолд цусны бүлэнг авах мэс заслыг эмч нар хийдэг. 58 00:03:23,605 --> 00:03:28,194 Гэрэл цацруулагч будаг ба хүчтэй рентген туяа ашиглан 59 00:03:28,194 --> 00:03:33,146 судас хаана бөглөрснийг тодорхойлж дараа нь мэс засалч урт, уян катетерыг 60 00:03:33,146 --> 00:03:35,375 хөлийн артериас эхлэн оруулж 61 00:03:35,375 --> 00:03:38,508 бөглөрсөн хэсэг хүртэл судаснаас судас дамжин гүйлгэнэ. 62 00:03:38,508 --> 00:03:41,377 Дэгээг катетер дотор оруулна. 63 00:03:41,377 --> 00:03:45,867 Дэгээ нь цусны бүлэнд хүрээд томорч бүлэнг орооно. 64 00:03:45,867 --> 00:03:50,737 Дараа нь катетераа авахдаа бүлэнг цуг татаж гаргана. 65 00:03:50,737 --> 00:03:53,369 Тархины үйл ажиллагааг хэвийн үлдээхийн тулд 66 00:03:53,369 --> 00:03:55,338 энэ мэс заслыг хурдан хийх хэрэгтэй. 67 00:03:55,338 --> 00:03:59,588 Энэ нь харвалтыг хурдан таних хэрэгтэй гэсэн үг. 68 00:03:59,588 --> 00:04:01,017 Тэгвэл хэрхэн таних вэ? 69 00:04:01,017 --> 00:04:03,869 Дараах 3 зүйлийг хийгээрэй. 70 00:04:03,869 --> 00:04:06,558 1. Харваж байгаа хүнийг инээлгэ. 71 00:04:06,558 --> 00:04:11,118 Далий уруул эсвэл нүүрний булчин унжиж байвал булчин нь суларсны шинж. 72 00:04:11,118 --> 00:04:13,879 2. Гарыг нь өргүүл. 73 00:04:13,879 --> 00:04:19,829 Нэг гар нь өөрөө бууж байвал энэ нь цус харвалтын шинж. 74 00:04:19,849 --> 00:04:23,708 3. Ямар нэгэн үг эсвэл энгийн өгүүлбэр давтаж хэлүүл. 75 00:04:23,748 --> 00:04:26,939 Хэрэв яриа нь зуурсан, эсвэл хачин сонсогдвол 76 00:04:26,939 --> 00:04:32,701 хэл ярианы хэсгийн тархи хүчилтөрөгчийн дутагдалд орсны шинж. 77 00:04:32,701 --> 00:04:37,064 Энэ аргыг заримдаа ХААХ арга гэдэг. (Харах, Алхах, Алдах, Хэлэх) 78 00:04:37,109 --> 00:04:41,917 Хэрэв эдгээр шинж тэмдэг ажиглагдвал яаралтай түргэн тусламж дуудаарай. 79 00:04:41,917 --> 00:04:44,557 Хүний амь нас таны гарт байж болзошгүйг санаарай.