2 секунд тутам хэн нэгэн,
хаа нэгтээ цус харваж байдаг.
Мөн 6 хүн тутмын 1 нь амьдралдаа
хэзээ нэгэн цагт цус харвах магадлалтай.
Тархинд очих хүчилтөрөгч дутагдсанаар
цус харвадаг.
Энэ нь нас баралт болон
урьдчилан сэргийлж болохуйц
хөгжлийн бэрхшээлийн
хамгийн түгээмэл шалтгаан юм.
Хэн нэгэн цус харвах үед
яаралтай эмнэлгийн тусламж авснаар
цаашид учрах тархины гэмтлээс
сэргийлэх боломжтой.
Гэхдээ цус харвалтын шалтгаан нь юу вэ?
Эмч нар үүнийг хэрхэн эмчилдэг вэ?
Тархи хүний биеийн жингийн
хоёр хувийг эзэлдэг ч
хүчилтөрөгчийн хориос илүү
хувийг ашигладаг.
Тэрхүү хүчилтөрөгч нь артерийн судсаар
дамжин тархинд хүргэгддэг.
Картотид артери тархины урд хэсгийг,
нугалмын артери ард хэсгийг тэтгэдэг.
Эдгээр нь хоорондоо холбоотой ба
хялгасан судсаар дамжин,
хэдэн тэрбум мэдрэлийн эсүүдэд
шаардлагатай хүчилтөрөгчийг өгдөг.
Хэрэв цусны урсгал саатаж хүчилтөрөгч
очихоо боливол мэдрэлийн эсүүд үхнэ.
Ийм зүйл тохиолдох хоёр шалтгаан бий.
Тархины судас гэмтэж хагарснаас
цус алдаж хурахыг цус алдалт гэнэ.
Гэхдээ хамгийн түгээмэл нь
ишемийн цус харвалт ба
энэ нь тромб буюу цусны бүлэн үүсэж
урсгалыг нь зогсоосноор үүсдэг.
Цусны бүлэн яагаад үүсдэг вэ?
Ховор тохиолдолд зүрхний
цохилтод гэнэтийн өөрчлөлт орж
зүрхний дээд булчингийн
агших үйл ажиллагаа саардаг.
Ингэж цусны урсгал удаашран,
ялтас, фибрин бусад бүлэгнүүлэгч
бодисууд хоорондоо нийлнэ.
Цусны бүлэн зөөгдөж явсаар
тархины бүр нарийн
хялгасан судсаар багталгүй
судсыг бөглөдөг.
Үүнийг цусны судасны бөглөрөл гэх ба
энэ нь тархины эсийн
хүчилтөрөгчийн хангамжийг зогсоодог.
Тархи өвчин мэдрэхгүй тул
цус харваж байгаагаа хүн өөрөө мэддэггүй.
Гэхдээ хүчилтөрөгчөөр дутсан
тархины үйл ажиллагаа саардаг тул
гэнэтийн, мэдэгдэхүйц өөрчлөлт
ажиглагдана.
Жишээ нь, хэрэв хүний хэл яриаг
удирддаг хэсэгт харвасан бол
тухайн хүн зуурч ярих магадлалтай.
Хэрэв булчинг удирддаг
тархины хэсэгт харвасан бол
ихэнхдээ хүний биеийн
нэг тал нь сулбагар болно.
Энэ үед хүний бие
хүчилтөрөгч дутагдсан хэсэгт
даруй цус шахах гэж оролдох ч
энэ нь үр дүнтэй шийдэл биш.
Эцэст нь хүчилтөрөгч дутагдсан
хэсгийн эсүүд үхжиж,
тархийг маш хүнд эсвэл
насан туршийн гэмтэлд оруулдаг.
Ийм учир яаралтай эмнэлгийн
туслалцаа авах нь маш чухал.
Эхний эмчилгээ нь
Эдийн Плазмын Хурдасгуур буюу
судасны бүлэнг задлах чадвартай
бодисыг судсаар урсгаж
бөглөрсөн артерийн судасны
урсгалыг тогтворжуулдаг.
Цус харваснаас хэдэн цагийн дотор хийгдвэл
өвчтөнийг аврах магадлал ихсэж
нас барах, тархины гэмтэл
авахаас сэргийлнэ.
Хэрэв өвчтөний одоо ууж байгаа
эмээс болоод,
мөн өмнө нь их хэмжээгээр
цус алдаж байсан,
эсвэл цусны бүлэн хэт том бол
бол энэ эмчилгээг хийх боломжгүй.
Энэ тохиолдолд цусны бүлэнг авах
мэс заслыг эмч нар хийдэг.
Гэрэл цацруулагч будаг ба
хүчтэй рентген туяа ашиглан
судас хаана бөглөрснийг тодорхойлж
дараа нь мэс засалч урт, уян катетерыг
хөлийн артериас эхлэн оруулж
бөглөрсөн хэсэг хүртэл
судаснаас судас дамжин гүйлгэнэ.
Дэгээг катетер дотор оруулна.
Дэгээ нь цусны бүлэнд хүрээд
томорч бүлэнг орооно.
Дараа нь катетераа авахдаа
бүлэнг цуг татаж гаргана.
Тархины үйл ажиллагааг
хэвийн үлдээхийн тулд
энэ мэс заслыг
хурдан хийх хэрэгтэй.
Энэ нь харвалтыг хурдан
таних хэрэгтэй гэсэн үг.
Тэгвэл хэрхэн таних вэ?
Дараах 3 зүйлийг хийгээрэй.
1. Харваж байгаа хүнийг инээлгэ.
Далий уруул эсвэл нүүрний булчин
унжиж байвал булчин нь суларсны шинж.
2. Гарыг нь өргүүл.
Нэг гар нь өөрөө бууж байвал
энэ нь цус харвалтын шинж.
3. Ямар нэгэн үг эсвэл энгийн өгүүлбэр
давтаж хэлүүл.
Хэрэв яриа нь зуурсан, эсвэл
хачин сонсогдвол
хэл ярианы хэсгийн тархи хүчилтөрөгчийн
дутагдалд орсны шинж.
Энэ аргыг заримдаа ХААХ арга гэдэг.
(Харах, Алхах, Алдах, Хэлэх)
Хэрэв эдгээр шинж тэмдэг ажиглагдвал
яаралтай түргэн тусламж дуудаарай.
Хүний амь нас таны гарт
байж болзошгүйг санаарай.