0:00:07.033,0:00:12.325 2 секунд тутам хэн нэгэн,[br]хаа нэгтээ цус харваж байдаг. 0:00:12.465,0:00:17.065 Мөн 6 хүн тутмын 1 нь амьдралдаа[br]хэзээ нэгэн цагт цус харвах магадлалтай. 0:00:17.848,0:00:20.868 Тархинд очих хүчилтөрөгч дутагдсанаар[br]цус харвадаг. 0:00:20.868,0:00:23.589 Энэ нь нас баралт болон[br]урьдчилан сэргийлж болохуйц 0:00:23.589,0:00:26.485 хөгжлийн бэрхшээлийн[br]хамгийн түгээмэл шалтгаан юм. 0:00:26.785,0:00:31.449 Хэн нэгэн цус харвах үед[br]яаралтай эмнэлгийн тусламж авснаар 0:00:31.449,0:00:34.729 цаашид учрах тархины гэмтлээс[br]сэргийлэх боломжтой. 0:00:34.729,0:00:37.588 Гэхдээ цус харвалтын шалтгаан нь юу вэ? 0:00:37.588,0:00:40.849 Эмч нар үүнийг хэрхэн эмчилдэг вэ? 0:00:40.849,0:00:44.520 Тархи хүний биеийн жингийн [br]хоёр хувийг эзэлдэг ч 0:00:44.520,0:00:48.958 хүчилтөрөгчийн хориос илүү [br]хувийг ашигладаг. 0:00:48.958,0:00:52.751 Тэрхүү хүчилтөрөгч нь артерийн судсаар [br]дамжин тархинд хүргэгддэг. 0:00:52.751,0:00:55.638 Картотид артери тархины урд хэсгийг, 0:00:55.638,0:00:58.688 нугалмын артери ард хэсгийг тэтгэдэг. 0:00:58.688,0:01:00.719 Эдгээр нь хоорондоо холбоотой ба 0:01:00.719,0:01:03.369 хялгасан судсаар дамжин, 0:01:03.369,0:01:07.380 хэдэн тэрбум мэдрэлийн эсүүдэд [br]шаардлагатай хүчилтөрөгчийг өгдөг. 0:01:07.380,0:01:13.109 Хэрэв цусны урсгал саатаж хүчилтөрөгч [br]очихоо боливол мэдрэлийн эсүүд үхнэ. 0:01:13.349,0:01:15.490 Ийм зүйл тохиолдох хоёр шалтгаан бий. 0:01:15.490,0:01:20.641 Тархины судас гэмтэж хагарснаас[br]цус алдаж хурахыг цус алдалт гэнэ. 0:01:20.641,0:01:23.530 Гэхдээ хамгийн түгээмэл нь [br]ишемийн цус харвалт ба 0:01:23.530,0:01:28.518 энэ нь тромб буюу цусны бүлэн үүсэж[br]урсгалыг нь зогсоосноор үүсдэг. 0:01:28.518,0:01:30.690 Цусны бүлэн яагаад үүсдэг вэ? 0:01:30.690,0:01:33.591 Ховор тохиолдолд зүрхний[br]цохилтод гэнэтийн өөрчлөлт орж 0:01:33.591,0:01:37.620 зүрхний дээд булчингийн[br]агших үйл ажиллагаа саардаг. 0:01:37.900,0:01:39.809 Ингэж цусны урсгал удаашран, 0:01:39.809,0:01:44.922 ялтас, фибрин бусад бүлэгнүүлэгч[br]бодисууд хоорондоо нийлнэ. 0:01:45.392,0:01:46.731 Цусны бүлэн зөөгдөж явсаар 0:01:46.731,0:01:50.411 тархины бүр нарийн[br]хялгасан судсаар багталгүй 0:01:50.451,0:01:54.092 судсыг бөглөдөг. 0:01:54.092,0:01:56.297 Үүнийг цусны судасны бөглөрөл гэх ба 0:01:56.297,0:02:00.665 энэ нь тархины эсийн[br]хүчилтөрөгчийн хангамжийг зогсоодог. 0:02:00.665,0:02:05.402 Тархи өвчин мэдрэхгүй тул [br]цус харваж байгаагаа хүн өөрөө мэддэггүй. 0:02:05.862,0:02:08.832 Гэхдээ хүчилтөрөгчөөр дутсан[br]тархины үйл ажиллагаа саардаг тул 0:02:08.852,0:02:11.612 гэнэтийн, мэдэгдэхүйц өөрчлөлт[br]ажиглагдана. 0:02:11.802,0:02:15.593 Жишээ нь, хэрэв хүний хэл яриаг [br]удирддаг хэсэгт харвасан бол 0:02:15.593,0:02:18.514 тухайн хүн зуурч ярих магадлалтай. 0:02:18.514,0:02:21.972 Хэрэв булчинг удирддаг[br]тархины хэсэгт харвасан бол 0:02:21.972,0:02:26.213 ихэнхдээ хүний биеийн[br]нэг тал нь сулбагар болно. 0:02:26.553,0:02:30.435 Энэ үед хүний бие[br]хүчилтөрөгч дутагдсан хэсэгт 0:02:30.435,0:02:33.405 даруй цус шахах гэж оролдох ч 0:02:33.405,0:02:35.885 энэ нь үр дүнтэй шийдэл биш. 0:02:35.885,0:02:39.824 Эцэст нь хүчилтөрөгч дутагдсан[br]хэсгийн эсүүд үхжиж, 0:02:39.824,0:02:43.748 тархийг маш хүнд эсвэл[br]насан туршийн гэмтэлд оруулдаг. 0:02:43.748,0:02:48.390 Ийм учир яаралтай эмнэлгийн[br]туслалцаа авах нь маш чухал. 0:02:48.390,0:02:51.370 Эхний эмчилгээ нь 0:02:51.370,0:02:53.535 Эдийн Плазмын Хурдасгуур буюу 0:02:53.535,0:02:56.154 судасны бүлэнг задлах чадвартай[br]бодисыг судсаар урсгаж 0:02:56.154,0:02:59.445 бөглөрсөн артерийн судасны[br]урсгалыг тогтворжуулдаг. 0:02:59.855,0:03:02.015 Цус харваснаас хэдэн цагийн дотор хийгдвэл 0:03:02.015,0:03:05.415 өвчтөнийг аврах магадлал ихсэж 0:03:05.415,0:03:08.496 нас барах, тархины гэмтэл[br]авахаас сэргийлнэ. 0:03:08.496,0:03:11.646 Хэрэв өвчтөний одоо ууж байгаа[br]эмээс болоод, 0:03:11.646,0:03:13.976 мөн өмнө нь их хэмжээгээр [br]цус алдаж байсан, 0:03:13.976,0:03:15.595 эсвэл цусны бүлэн хэт том бол 0:03:15.595,0:03:18.336 бол энэ эмчилгээг хийх боломжгүй. 0:03:18.336,0:03:23.605 Энэ тохиолдолд цусны бүлэнг авах[br]мэс заслыг эмч нар хийдэг. 0:03:23.605,0:03:28.194 Гэрэл цацруулагч будаг ба[br]хүчтэй рентген туяа ашиглан 0:03:28.194,0:03:33.146 судас хаана бөглөрснийг тодорхойлж[br]дараа нь мэс засалч урт, уян катетерыг 0:03:33.146,0:03:35.375 хөлийн артериас эхлэн оруулж 0:03:35.375,0:03:38.508 бөглөрсөн хэсэг хүртэл [br]судаснаас судас дамжин гүйлгэнэ. 0:03:38.508,0:03:41.377 Дэгээг катетер дотор оруулна. 0:03:41.377,0:03:45.867 Дэгээ нь цусны бүлэнд хүрээд[br]томорч бүлэнг орооно. 0:03:45.867,0:03:50.737 Дараа нь катетераа авахдаа[br]бүлэнг цуг татаж гаргана. 0:03:50.737,0:03:53.369 Тархины үйл ажиллагааг[br]хэвийн үлдээхийн тулд 0:03:53.369,0:03:55.338 энэ мэс заслыг[br]хурдан хийх хэрэгтэй. 0:03:55.338,0:03:59.588 Энэ нь харвалтыг хурдан[br]таних хэрэгтэй гэсэн үг. 0:03:59.588,0:04:01.017 Тэгвэл хэрхэн таних вэ? 0:04:01.017,0:04:03.869 Дараах 3 зүйлийг хийгээрэй. 0:04:03.869,0:04:06.558 1. Харваж байгаа хүнийг инээлгэ. 0:04:06.558,0:04:11.118 Далий уруул эсвэл нүүрний булчин[br]унжиж байвал булчин нь суларсны шинж. 0:04:11.118,0:04:13.879 2. Гарыг нь өргүүл. 0:04:13.879,0:04:19.829 Нэг гар нь өөрөө бууж байвал[br]энэ нь цус харвалтын шинж. 0:04:19.849,0:04:23.708 3. Ямар нэгэн үг эсвэл энгийн өгүүлбэр[br]давтаж хэлүүл. 0:04:23.748,0:04:26.939 Хэрэв яриа нь зуурсан, эсвэл [br]хачин сонсогдвол 0:04:26.939,0:04:32.701 хэл ярианы хэсгийн тархи хүчилтөрөгчийн [br]дутагдалд орсны шинж. 0:04:32.701,0:04:37.064 Энэ аргыг заримдаа ХААХ арга гэдэг.[br](Харах, Алхах, Алдах, Хэлэх) 0:04:37.109,0:04:41.917 Хэрэв эдгээр шинж тэмдэг ажиглагдвал[br]яаралтай түргэн тусламж дуудаарай. 0:04:41.917,0:04:44.557 Хүний амь нас таны гарт[br]байж болзошгүйг санаарай.