Амжилтыг харах илүү хүнлэг үзэл
-
0:00 - 0:03Миний хувьд ажлын түгшүүр
-
0:03 - 0:05ихэвчлэн ням гарагийн орой
-
0:05 - 0:07яг нар жаргаж эхлэхэд л тохиолддог.
-
0:07 - 0:10Миний итгэл найдвар болон
-
0:10 - 0:14бодит байдлын хоорондын зай
аймшигтайгаар ихсэхэд -
0:14 - 0:17би дэрэн дээр уйлж үлддэг.
-
0:17 - 0:19Эдгээрийг дурдаж буйн шалтгаан нь
-
0:19 - 0:22би үүнийг зөвхөн
хувийн асуудал гэж боддоггүй. -
0:22 - 0:24Намайг үгүйсгэж болох ч
-
0:24 - 0:26миний бодлоор ажлын түгшүүр,
-
0:26 - 0:28бидний амьдрал болон ажлын
төсөөлөл зэрэг нь -
0:28 - 0:31заналхийлсэн бодит
байдалтай холбогдож -
0:31 - 0:36бидний амьдралыг тогтмол тасалдуулдаг
үед бид амьдарч байна. -
0:36 - 0:40Магадгүй одоо, урьдыг бодвол
сайн орлого олох амар болсон. -
0:40 - 0:43Магадгүй одоо, урьдыг бодвол тайван байж,
-
0:43 - 0:45ажлын хямралаас
ангид байх нь хэцүү болсон. -
0:45 - 0:49Би яг одоо бидний
ажлаасаа болж хямардаг -
0:49 - 0:52хэдэн шалтгааныг ярилцмаар байна.
-
0:52 - 0:55Яагаад бид ажлын хямралын
хохирогчид болж, -
0:55 - 0:58дэрэндээ уйлж байна вэ?
-
0:58 - 1:01Бидний тарчилж байгаа
шалтгаануудын нэг нь -
1:01 - 1:03бид өөдгүй хүмүүсээр
хүрээлэгдэж байна. -
1:03 - 1:08Надад Оксфорд руу гадаадаас
ирсэн хүмүүст дуулгах муу мэдээ байна. -
1:08 - 1:11Гадныхан заримдаа энэ хэнхэг занг
-
1:11 - 1:13зөвхөн Их Британид байдаг,
-
1:13 - 1:15зуслангийн байшин,
цол гуншинтай хадагдсан -
1:15 - 1:18ганц улсад байдаг
үзэгдэл гэж боддог. -
1:18 - 1:19Муу мэдээ нь энэ худал юм.
-
1:19 - 1:22Өөрийгөө хэт дөвийлгөх нь
олон улсын үзэгдэл юм. -
1:22 - 1:24Олон улсын байгууллага адил
бүх оронд байдаг асуудал. -
1:24 - 1:26Тэгэхээр үүгээр би
ямар занг хэлж байна вэ? -
1:26 - 1:29Энэ бол таны талаарх
багахан ойлголтоор -
1:29 - 1:32таныг бүхлээр нь дүгнэдэг
хүнийг хэлж байгаа юм. -
1:32 - 1:34Энэ бол хэнхэг хүмүүс.
-
1:34 - 1:37Орчин үед хамгийн өргөн
тархсан хэлбэр нь -
1:37 - 1:38ажлын байрны хэнхэгнэл.
-
1:38 - 1:41Та үдэшлэгэнд ирээд,
хэдхэн минутад ийм хүнтэй таарна. -
1:41 - 1:44Танаас 21-р зууны алдарт асуулт буюу
-
1:44 - 1:46"Та юу хийдэг вэ?"
гэж асуухад таарна. -
1:46 - 1:48Таны хариултаас хамааран
-
1:48 - 1:50хүмүүс нэг бол таньтай
уулзсандаа баярлах болно, -
1:50 - 1:53эсвэл цагаа хараад яваад өгнө.
-
1:53 - 1:56Хэнхэгүүдийн эсрэг
төрлийн хүн бол таны ээж. -
1:56 - 1:58(Инээд)
-
1:58 - 2:01Заавал таны эсвэл
миний ээж биш, -
2:01 - 2:02харин ээж гэдэг ойлголт буюу
-
2:02 - 2:05таны ололт, амжилтыг сонирхдоггүй нэгэн.
-
2:05 - 2:08Гэвч харамсалтай нь,
ихэнх хүмүүс бидний ээж биш. -
2:08 - 2:10Ихэнх хүмүүс хэр их цаг,
-
2:10 - 2:12эсвэл хайр - романтик хайр биш,
-
2:12 - 2:14хэдийгээр байж болох ч,
-
2:14 - 2:16гэхдээ ерөнхийдөө хайр, хүндлэл
-
2:16 - 2:18бидэнд зориулж чадах нь
-
2:18 - 2:21бидний нийгмийн давхраанд
эзлэх байраар тодорхойлогддог. -
2:21 - 2:25Энэ бол яагаад ажилдаа ингэж их
анхаарал хандуулдаг болон -
2:25 - 2:28материаллаг сонирхол ихсэж
эхэлдэгийн шалтгаан. -
2:28 - 2:30Бид материаллаг үед амьдардаг,
-
2:30 - 2:33бүх хүмүүс шуналтай
гэж их ярьдаг. -
2:33 - 2:35Миний бодлоор бид яг ч материаллаг биш.
-
2:35 - 2:36Миний бодлоор
-
2:36 - 2:39бид материаллаг зүйл худалдан авснаар
-
2:39 - 2:42тодорхой нэг сэтгэлийн ханамж авдаг
нийгэмд амьдардаг. -
2:42 - 2:45Бид тэдгээр эд зүйлсийг хүсээгүй.
Бид ханамж авахыг хүсдэг. -
2:45 - 2:47Энэ нь үнэтэй барааг харах шинэ өнцөг.
-
2:47 - 2:49Дараагийн удаа та
Феррари унасан хүн харвал -
2:49 - 2:51түүнийг шуналтай
гэж битгий бодоорой. -
2:51 - 2:54Оронд нь хайр халамж дутагдсан
эмзэг хүн гэж бод. -
2:54 - 2:55Өөрөөр хэлвэл,
-
2:55 - 2:59(Инээд) (Алга ташилт)
-
2:59 - 3:01атаархахын оронд өрөвд.
-
3:01 - 3:03Бас өөр нэг шалтгаан бий.
-
3:03 - 3:04(Инээд)
-
3:04 - 3:08Бидэнд тайван байх аргагүйд хүргэсэн
өөр хүчин зүйлс бий. -
3:08 - 3:10Тэдний нэг нь эерэг зүйл тул
-
3:10 - 3:12хачин санагдаж магадгүй.
-
3:12 - 3:14Энэ бол бидний ажлын найдвар.
-
3:14 - 3:17Өмнө нь хэзээ ч хүн өөрийн
амьдралдаа хийх, бүтээх -
3:17 - 3:19зүйлдээ ийм их
хүлээлттэй байгаагүй. -
3:19 - 3:22Бидэнд хэн ч, юунд ч хүрч
чадна хэмээн тал бүрээс хэлж байна. -
3:22 - 3:24Бид Анги, давхаргын системээс
ангижирсан. -
3:24 - 3:26Одоо бид хэн ч хүссэн байрандаа
-
3:26 - 3:28хүрж болох үед байна.
-
3:28 - 3:30Энэ бол гайхамшигтай санаа.
-
3:30 - 3:32Тийм тэгш эрхийн үзлээр
-
3:32 - 3:34ерөнхийдөө бид бүгд эн тэнцүү.
-
3:34 - 3:38Яг чанд хатуу тодорхойлсон
шатлал байхгүй. -
3:38 - 3:41Үүнд нэг том асуудал байгаа нь
-
3:41 - 3:42атаархал юм.
-
3:42 - 3:45Атаархал,
үүнийг дурдахыг цээрлэдэг ч, -
3:45 - 3:48хэрвээ орчин үед ноёрхсон мэдрэмж
байгаа бол, тэр нь атаархал. -
3:48 - 3:52Энэ нь тэгш эрхийн санаатай
салшгүй холбоотой. -
3:52 - 3:55Миний бодлоор энд сууж буй,
эсвэл энийг үзэж буй хэн нэгэн -
3:55 - 3:58Английн хатан хаанд
атаархдаггүй байх. -
3:58 - 4:01Хэдийгээр тэр та нарын хэнээс ч илүү баян,
-
4:01 - 4:03бас тэр маш том байшинтай.
-
4:03 - 4:07Бид түүнд атаархдаггүй шалтгаан нь
тэр хэтэрхий сонин. -
4:07 - 4:09Тэр зүгээр л сонин. (Инээд)
-
4:09 - 4:12Бид түүнийг ойлгодоггүй.
Тэр инээдтэй ярьдаг. -
4:12 - 4:13Тэр нэг хачин газраас ирсэн.
-
4:13 - 4:15Иймд бид түүнийг ойлгодоггүй.
-
4:15 - 4:17Та хэн нэгнээс өөр бол
түүнд атаархдаггүй. -
4:17 - 4:202 хүний нас, гэр бүл, өөрийгөө олох явц
-
4:20 - 4:24зэрэг нь ижилсэх тусам
атаархах аюул ихэснэ. -
4:24 - 4:27Иймд та нарын хэн нь ч
сургуулийн цуглаанд очих хэрэггүй. -
4:27 - 4:31Учир нь хамт сургуульд явж байсан
хүнээс илүү хүчтэй жишиг байхгүй. -
4:31 - 4:35Гэвч орчин үеийн нийгмийн асуудал нь
дэлхийг тэр чигт нь сургууль болгодог. -
4:35 - 4:37Хүн бүр жийнсэн өмд өмсдөг,
хүн бүр ижилхэн. -
4:37 - 4:38Гэвч яг ижил биш.
-
4:38 - 4:41Тиймээс тэгш эрхийн үзэл нь
тэгш бус байдалтай нийлэн -
4:41 - 4:44маш бачимдмаар нөхцөл
бий болгож байна. -
4:44 - 4:46Одоо цагт та Билл Гейтс шиг
-
4:46 - 4:48баян, алдартай болох нь
-
4:48 - 4:5017-р зуунд Францын сурвалжит язгууртны
-
4:50 - 4:53эгнээнд нэгдэхтэй ижил боломжгүй байх.
-
4:53 - 4:56Гэхдээ гол нь тийм юм шиг санагддаггүй.
-
4:56 - 4:59Сэтгүүл болон бусад
хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь -
4:59 - 5:02хэрвээ бидэнд эрч хүч,
технологийн хэдэн содон санаа, -
5:02 - 5:04граж байхад (Инээд)
-
5:04 - 5:07та ч гэсэн агуу зүйл эхлүүлж чадна
гэдэгт итгүүлж байна. -
5:07 - 5:09Энэ асуудлын үр дүн нь
номын дэлгүүрүүдэд харагдаж байна. -
5:09 - 5:13Та том номын дэлгүүрийн
хувь хүний хөгжлийн хэсэгт очоод, -
5:13 - 5:16хэвлэгдсэн номнуудыг
шинжилж үзвэл -
5:16 - 5:18тэнд ерөнхийдөө 2 төрлийн ном л бий.
-
5:18 - 5:22Эхний төрөл нь танд хэлнэ:
"Та хийж чадна, бүх зүйл боломжтой." -
5:22 - 5:24Нөгөө төрөл нь
бидний нэрлэж заншсанаар -
5:24 - 5:28"өртөө итгэлгүй байдлыг"
эсвэл бүдүүлгээр "өөрийгөө гоочлохыг" -
5:28 - 5:30хэрхэн ялан дийлэх талаар байдаг.
-
5:30 - 5:32Энд жинхэнэ зохисгүй
холбоо оршиж байна. -
5:32 - 5:35Та бүхнийг хийж чадна
гэж хэлдэг нийгэм болон -
5:35 - 5:38өөртөө итгэлгүй байдлын хооронд
тохиромжгүй холбоо байна. -
5:38 - 5:39Энэ бол нэлээд эерэг зүйл
-
5:39 - 5:41муухай хариутай байж болох
нэг жишээ юм. -
5:41 - 5:44Бид урьдыг бодвол
ажил, байр суурийнхаа -
5:44 - 5:48талаар улам хямардаг болсон
бас нэг шалтгаан бий. -
5:48 - 5:50Энэ бас л сайхан зүйлтэй холбогдсон.
-
5:50 - 5:53Тэр нь меритократ үзэл юм.
-
5:53 - 5:55Хүн болгон,
зүүний, барууны бүх улс төрчид -
5:55 - 5:57меритократ үзлийг агуу зүйл,
-
5:57 - 6:01мөн нийгмийг туйлын меритократ
байлгах хэрэгтэй гэдэгт санал нийлдэг. -
6:01 - 6:05Меритократ нийгэм гэж юу вэ?
-
6:05 - 6:07Меритократ нийгэм нь
-
6:07 - 6:09хэрвээ танд авьяас, эрч хүч,
чадвар байгаа бол -
6:09 - 6:12та оргилд хүрч чадна.
Юу ч таныг зогсоох эрхгүй. -
6:12 - 6:14Энэ бол гайхамшигтай санаа.
Гэвч асуудал нь -
6:14 - 6:16хэрвээ та чадвартай нь оргилд хүрдэг
-
6:16 - 6:19нийгэмд үнэхээр итгэдэг бол
-
6:19 - 6:22та далдаар мөн зохисгүйгээр
-
6:22 - 6:25чадваргүй нь доор үлдэж,
-
6:25 - 6:28тэндээ үлдэх хэрэгтэй гэдэгт итгэж байна.
-
6:28 - 6:31Өөрөөр хэлвэл, таны байр суурь
санамсаргүй биш -
6:31 - 6:33харин таны хүртэх ёстой
зүйл мэт санагдана. -
6:33 - 6:36Энэ нь бүтэлгүйтлийг улам
аймшигтай болгоно. -
6:36 - 6:38Дундад зууны Англид
-
6:38 - 6:40та ядуу хүнтэй таарвал,
-
6:40 - 6:43тэр хүнийг "азгүй" нэгэн гэдэг байсан.
-
6:43 - 6:47Шууд утгаараа, аз заяагдаагүй нэгэн.
Азгүй явдал. -
6:47 - 6:49Орчин үед, ялангуяа АНУ-д,
-
6:49 - 6:51хэрвээ та нийгмийн
доод давхрааны хүнтэй таарвал -
6:51 - 6:54тэр хүнийг "ялагдагч" гэнэ.
-
6:54 - 6:57Азгүй болон ялагдагч хоёрын хооронд
жинхэнэ ялгаа оршино. -
6:57 - 7:00Энэ нь 400 жилийн хөгжлийн явцад
бидний амьдралд -
7:00 - 7:04хэн хариуцлага хүлээдэг
болсныг харуулж байна. -
7:04 - 7:06Тэр нь бурхан биш, бид.
Бид жолоочийн суудалд байна. -
7:06 - 7:08Хэрвээ та сайн яваа бол гайхалтай.
-
7:08 - 7:10Харин үгүй бол аймшигтай.
-
7:10 - 7:13Социологич Эмиль Дюркгеймийн
шинжилгээгээр энэ нь -
7:13 - 7:17амиа хорлолт ихсэхэд ч
нөлөөлж болно. -
7:17 - 7:20Бусад орнуудтай харьцуулахад
хөгжилтэй бие даасан орнуудад -
7:20 - 7:22амиа хорлолт их байдаг.
-
7:22 - 7:24Үүний нэг шалтгаан нь
хүмүүс өөрсдөд нь -
7:24 - 7:26тохиолдсон зүйлийг хэт
өөртэйгээ холбон тусгадаг. -
7:26 - 7:30Тэд амжилт, алдаагаа ганцхан
өөрийн хийсэн үйлдлийн үр дүн гэж үздэг. -
7:30 - 7:32Миний дурдсан эдгээр дарамтуудаас
-
7:32 - 7:34салах арга байна уу?
-
7:34 - 7:36Миний бодлоор бий.
Би цөөн хэдийг л дурдмаар байна. -
7:36 - 7:38Меритократыг аваад үзье.
-
7:38 - 7:41Хүн болгон хүртэх ёстой зүйлээ
хүртдэг гэх энэ санаа нь -
7:41 - 7:44миний бодлоор галзуу санаа,
жинхэнэ галзуу. -
7:44 - 7:46Би меритократын завсрын үзэлтэй
-
7:46 - 7:48зүүний, барууны аль ч улс төрчийг дэмжинэ.
-
7:48 - 7:50Би тийм төрлийн меритократч.
-
7:50 - 7:54Гэхдээ миний бодлоор хэзээ нэгэн цагт
төгс меритократ нийгмийг бүтээнэ гэдэгт -
7:54 - 7:57итгэх бол солиотой хэрэг.
Энэ бол бүтэшгүй хүсэл. -
7:57 - 7:59Бид хүн болгоныг зөв дүгнэж,
-
7:59 - 8:02сайн нь дээр, муу нь доор байх
-
8:02 - 8:04нийгмийг бүтээх нь боломжгүй.
-
8:04 - 8:06Хэтэрхий олон үзүүлэлтүүд байна:
-
8:06 - 8:08гэнэтийн осол, төрөлтийн гэмтэл,
-
8:08 - 8:11хүний толгой дээр юм унах, өвчин гэх мэт.
-
8:11 - 8:13Бид хэзээ ч эдгээрийг дүгнэж чадахгүй.
-
8:13 - 8:16Хэзээ ч хүнийг зохистой дүгнэж чадахгүй.
-
8:16 - 8:19Надад Санкт Августины "Бурхдын хот"-н
нэг ишлэл их таалагддаг. -
8:19 - 8:22Тэрээр, "Хүнийг захиагаар нь
дүгнэх нь нүгэл" гэдэг. -
8:22 - 8:24Орчин үеийн Англи хэлэнд
хөрвүүлвэл, -
8:24 - 8:28"Та ярилцаж буй хүнээ нэрийн хуудсаар нь
дүгнэх нь нүгэл юм." -
8:28 - 8:30Анхаарах ёстой зүйл нь захиа биш юм.
-
8:30 - 8:32Санкт Августины хэлснээр
-
8:32 - 8:34гагцхүү бурхан л бүгдийг зөв дүгнэж чадна.
-
8:34 - 8:37Тэр үүнийгээ Шүүлтийн өдөр
сахиусан тэнгэрүүд, бүрээтэй хийх -
8:37 - 8:38бөгөөд тэнгэр нээгдэнэ.
-
8:38 - 8:41Солиотой санаа.
Хэрвээ та над шиг бишрэлгүй бол. -
8:41 - 8:43Гэвч энэ санаанд нэг чухал зүйл байна.
-
8:43 - 8:47Өөрөөр хэлвэл, хүнийг дүгнэхээ азна.
-
8:47 - 8:50Та заавал хүний мөн чанарыг таних албагүй.
-
8:50 - 8:53Энэ бол хүний үл мэдэгдэх
чанаруудын нэг бөгөөд -
8:53 - 8:55бид мэддэг мэт аашлах нь
зохисгүй. -
8:55 - 8:58Эдгээрт бас нэг тайтгарал,
тайвширлын зам бий. -
8:58 - 9:00Бид амьдралд алдах, бүтэлгүйтэхээс
-
9:00 - 9:02айдгийн нэг шалтгаан нь
-
9:02 - 9:04зөвхөн орлого, нэр хүндээ алдах бус
-
9:04 - 9:07бид бусдын шүүмжлэл, доог тохуу
болохоос айдаг. -
9:07 - 9:09Шүүмжлэл үнэхээр байдаг.
-
9:09 - 9:11Орчин үед доромжлолын
-
9:11 - 9:13тэргүүний хэрэгсэл бол
сонин сэтгүүл. -
9:13 - 9:157 хоногийн аль ч өдөр сонин нээвэл,
-
9:15 - 9:18дүүрэн амьдралаа сүйрүүлсэн
хүмүүсийн талаар байна. -
9:18 - 9:20Тэд буруу хүнтэй унтсан.
Тэд буруу бодис уусан. -
9:20 - 9:22Тэд буруу хууль, тогтоомж баталсан.
-
9:22 - 9:25Тэгээд тэд доог тохууны бай болсон.
-
9:25 - 9:28Өөр үгээр, тэд алдсан.
Тэднийг "ялагдагчид" гэж тодорхойлсон. -
9:28 - 9:30Үүнд өөр хувилбар бий юу?
-
9:30 - 9:33Миний бодлоор барууны уламжлал
нэг хувилбарыг санал болгодог. -
9:33 - 9:34Тэр нь эмгэнэл.
-
9:34 - 9:39Эмгэнэлт урлаг нь МЭӨ V зуунд
эртний Грекийн театр нь -
9:39 - 9:42хүмүүсийн амьдралд гаргадаг
алдаанууд болон -
9:42 - 9:45алдсан нэгэндээ үзүүлэх
хайр энэрлийн хэлбэрүүдийг -
9:45 - 9:48үзүүлэх зорилготой байж.
-
9:48 - 9:51Харин бодит амьдралд тэр бүр
хайр энэрэл тосч авдаггүй. -
9:51 - 9:53Хэдэн жилийн өмнө би энийг бодон
-
9:53 - 9:55"Ням гарагийн спорт" сонинтой
уулзахаар гарсан. -
9:55 - 9:57Хэрвээ та энэ сонинтой танил биш бол
-
9:57 - 9:59уншиж эхлэхийг зөвлөмөөргүй байна.
-
9:59 - 10:01Би тэдэнтэй Барууны урлагийн
-
10:01 - 10:04агуу эмгэнэлүүдийг ярилцахаар
очсон юм. -
10:04 - 10:08Хэрвээ зарим өгүүллэгийг ням гаригийн
өдөр тавигдах мэдээ болговол -
10:08 - 10:10тэд өгүүллэгүүдийн гол явдлыг
-
10:10 - 10:12хэрхэн ашиглахыг хармаар байсан юм.
-
10:12 - 10:15Би Отеллог яриж өгөв.
Тэд сонсож байгаагүй ч биширсэн. -
10:15 - 10:18Би тэднээс Отеллод зориулсан
мэдээний гарчиг бичихийг хүссэн. -
10:18 - 10:21"Дурлалд Согтсон Цагаач
Сенаторын Охиныг Алав" -
10:21 - 10:23гэсэн сонины гарчиг олсон.
-
10:23 - 10:25Би тэдэнд Бовари Хатагтайн зохиолыг өгөв.
-
10:25 - 10:27Дахиад л тэд олсон зүйлээ гайхаж байлаа.
-
10:27 - 10:29Тэгээ тэд бичсэн: "Залилангын дараа
-
10:29 - 10:32дэлгүүр хэсэх донтой
завхай эмэгтэй хүнцэл залгив." -
10:32 - 10:33(Инээд)
-
10:33 - 10:35Тэгээд миний дуртай нь.
-
10:35 - 10:37Тэд үнэхээр гоц ухаантай
хүмүүс байна лээ. -
10:37 - 10:39Миний дуртай нь Эдип хаан:
-
10:39 - 10:42"Ээжтэй өнгөрүүлсэн шөнө
нүд сохлом байв." -
10:42 - 10:45(Инээд)
-
10:45 - 10:47(Алга ташилт)
-
10:47 - 10:49Хайр энэрлийн нэг туйл
-
10:49 - 10:52шар мэдээний сонин байхад
-
10:52 - 10:55нөгөө төгсгөлд нь эмгэнэл
болон эмгэнэлт урлаг байна. -
10:55 - 10:59Иймд бид эмгэнэлт урлагт юу болж буйг
бага ч гэсэн ойлгох хэрэгтэй -
10:59 - 11:00гэж би маргах байна.
-
11:00 - 11:03Гамлетийг ялагдагч гэх нь солиотой хэрэг.
-
11:03 - 11:05Хэдийгээр тэр хожигдсон ч,
ялагдагч биш. -
11:05 - 11:08Миний бодлоор энэ бол
эмгэнэлт урлагийн бидэнд хүргэх санаа. -
11:08 - 11:10Ач холбогдол нь ч үүндээ байдаг.
-
11:10 - 11:12Одоогийн нийгэм энэ их хямралыг
-
11:12 - 11:15бий болгосон бас нэг шалтгаан нь
-
11:15 - 11:17энэ нийгэмд хүн биш төв алга.
-
11:17 - 11:19Бид дэлхий дээрх анхны
-
11:19 - 11:22өөрсдөөсөө өөр юуг ч шүтдэггүй нийгэм.
-
11:22 - 11:24Бид өөрсдийгөө дээрд үздэг.
Тэгэх ч хэрэгтэй. -
11:24 - 11:27Бид саран дээр очиж, маш олон
гайхалтай зүйлс ч хийсэн. -
11:27 - 11:29Иймд бид өөрсдийгөө шүтэх хандлагатай.
-
11:29 - 11:31Бидний баатар бол хүн.
-
11:31 - 11:33Энэ бол цоо шинэ байдал.
-
11:33 - 11:37Өмнөх нийгэмүүд үргэлж ямар нэг
ер бусын зүйлийг шүтсээр ирсэн: -
11:37 - 11:39Бурхан, сүнс, байгалийн хүч, ертөнц.
-
11:39 - 11:42Юу ч байсан,
ондоо зүйл шүтдэг байсан. -
11:42 - 11:44Бид энэ заншилаа бага зэрэг алдсан.
-
11:44 - 11:47Миний бодлоор тиймээс бид
байгальд татагдах болсон. -
11:47 - 11:50Эрүүл мэндийнхээ төлөө биш.
Хэдийгээр тэгэж хэлдэг ч гэсэн. -
11:50 - 11:53Харин энэ бол хүний үүрнээс
гарах гарц. -
11:53 - 11:57Энэ бол бидний тэмцэл,
жүжгээс гарах гарц. -
11:57 - 11:59Иймээс бид мөсөн гол,
далай руу харж, -
11:59 - 12:03дэлхийг гаднаас нь төсөөлөх дуртай.
-
12:03 - 12:08Бид хүнээс ангид зүйлстэй холбогдох
маш дуртай бөгөөд -
12:08 - 12:11энэ ч маш чухал.
-
12:11 - 12:14Миний ярьсан зүйл бол ердөө л
амжилт ба алдаа. -
12:14 - 12:17Амжилтын нэг сонирхолтой зүйл нь
-
12:17 - 12:19бид амжилтын утгыг мэддэг гэж боддог.
-
12:19 - 12:21Хэрвээ би танд энэ дэлгэцний ард
-
12:21 - 12:24үнэхээр амжилттай яваа нэгэн бий гэвэл,
шууд хэдэн санаа төрнө. -
12:24 - 12:26Та тэр хүнийг маш их хөрөнгөтэй,
-
12:26 - 12:29нэг салбарт алдартай нэгэн гэж бодно.
-
12:29 - 12:31Миний амжилтын тодорхойлолт...
-
12:31 - 12:34Би амжилтыг их сонирхдог.
Би үнэхээр амжилттай байхыг хүсдэг. -
12:34 - 12:36Би үргэлж боддог:
"Яаж илүү амжилттай болох вэ?" -
12:36 - 12:38Гэхдээ хөгширөх тусам,
-
12:38 - 12:41би "амжилт" гэсэн үгийн утгыг
өөрөөр бодох болсон. -
12:41 - 12:43Миний амжилтын талаар
ойлгосон зүйл гэвэл: -
12:43 - 12:45та бүх зүйлд амжилт
гаргаж чадахгүй. -
12:45 - 12:48Бид ажил, амьдралын
тэнцвэрийн гэж байнга ярьдаг. -
12:48 - 12:50Утгагүй зүйл. Та бүгдийг авч чадахгүй.
-
12:50 - 12:52Тиймээс амжилтын төсөөлөл болгон
-
12:52 - 12:55алдаа, алдагдал гарч байдгийг
-
12:55 - 12:56хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-
12:56 - 12:59Миний бодлоор ямар ч
мэргэн хүн амьдрал -
12:59 - 13:02амжилт олохгүй үе байдаг гэдгийг
хүлээн зөвшөөрнө. -
13:02 - 13:05Цаашилбал, ихэнхдээ бидний
амьдралд гаргах амжилтыг -
13:05 - 13:09төсөөлөх төсөөлөл бидний өөрсдийн
төсөөлөл байдаггүй. -
13:09 - 13:11Эдгээр төсөөллийг голчлон
бусад хүмүүсээс сурсан байдаг. -
13:11 - 13:13Эрэгтэй хүмүүс голчлон ааваасаа,
-
13:13 - 13:15эмэгтэй хүмүүс ээжээсээ
өвлөсөн байдаг. -
13:15 - 13:16Сэтгэцийн задлан шинжлэл
-
13:16 - 13:19энэ санааг 80 жилийн турш
ойлгуулахыг оролдож байна. -
13:19 - 13:21Хэн ч сайн анхааралтай сонсдоггүй ч,
-
13:21 - 13:22би үүнд итгэдэг.
-
13:22 - 13:24Мөн бид зурагт, сурталчилгаа зэрэгт
-
13:24 - 13:27тусгадаг санаануудыг
өөрсдийн төлөөлөл болгодог. -
13:27 - 13:30Эдгээр нь бид юу хүсдэг,
өөрсдийгөө хэрхэн хардгийг -
13:30 - 13:33тодорхойлдог асар их нөлөөтэй
хүчин зүйлс юм. -
13:33 - 13:36Бид банкны мэргэжил хүндтэй гэж сонсвол
-
13:36 - 13:38олонх нь банкны
чиглэлээр явахыг хүсдэг. -
13:38 - 13:41Банк нэр хүндгүй болоход
бидний сонирхол буурдаг. -
13:41 - 13:44Бид зөвлөгөөнд маш их
нээлттэй ханддаг. -
13:44 - 13:46Миний дэвшүүлж байгаа санаа бол
-
13:46 - 13:49бид амжилтыг тодорхойлох
өөрсдийн тодорхойлолтоо орхих бус, -
13:49 - 13:52харин үнэхээр бидний тодорхойлолт
мөн эсэхийг мэдэх хэрэгтэй. -
13:52 - 13:53Бид өөрсдийн
үзэл бодлоо тодорхойлж, -
13:53 - 13:56өөрсдийн бодол, төсөөллөө
өөрсдөө бүтээж, -
13:56 - 13:58эзэн нь байх хэрэгтэй.
-
13:58 - 14:00Хүссэнээ авч чадахгүй байх муухай ч
-
14:00 - 14:02замынхаа төсгөлд очоод
-
14:02 - 14:04тэгэж их хүсээд байсан зүйл нь
-
14:04 - 14:09өөрийн чинь хүсэл биш байсныг анзаарах
бүр ч тоогүй. -
14:09 - 14:11Би энд дуусгая.
-
14:11 - 14:14Миний тодотгохыг хүсэж буй зүйл бол
-
14:14 - 14:16амжилтанд хүрэх хэрэгтэй,
-
14:16 - 14:19гэхдээ өөрсдийн зарим
ер бусын санааг зөвшөөрцгөөе. -
14:19 - 14:22Өөрсдийн амжилтыг тодорхойлох
тодорхойлтоо эргэн харж, -
14:22 - 14:25үнэхээр бидний төсөөлөл,
бодол гэдгийг баттай болгоё. -
14:25 - 14:27Маш их баярлалаа.
-
14:27 - 14:43(Алга ташилт)
-
14:43 - 14:45Крис Андерсон: Гайхалтай байлаа.
-
14:45 - 14:49Гэхдээ таны бодлоор бид хэрхэн
-
14:49 - 14:53бусдыг "ялагдагч" гэж харах нь
таагүй гэдэг ойлголтыг -
14:53 - 14:57ялагч, ялагдагч аль алин байдаг,
-
14:57 - 15:00хэн нэгэн таны амьдралыг
удирдах боломжтой байдаг нийгэмд -
15:00 - 15:03хэрхэн зохицуулан, хэрэгжүүлэх бэ?
-
15:03 - 15:06Алэйн дэ Боттон: Тйим ээ.
Би хожих болон хожигдох нь -
15:06 - 15:08ердөө л санамсаргүй үйл явц
гэдгийг хэлэхийг хүссэн. -
15:08 - 15:10Одоо үед шударга ёсыг
-
15:10 - 15:12маш ихээр онцолдог болж,
-
15:12 - 15:14улс төрчид ямагт шударга ёсны
талаар яриж байна. -
15:14 - 15:17Би шударга үнэнд итгэдэг ч,
байх боломжгүй зүйл гэж бодож байна. -
15:17 - 15:19Тиймээс бид хийж чадах бүгдийг хийж,
-
15:19 - 15:21үүнд хүргэх бүгдийг хийх хэрэгтэй.
-
15:21 - 15:24Гэхдээ эцсийн эцэст бид
нэг зүйлийг мартаж болохгүй. -
15:24 - 15:26Хэнтэй ч уулзсан, амьдралд юу ч учирсан,
-
15:26 - 15:29ямар нэг цэвэр тохиолдлын
зүйл байх л болно. -
15:29 - 15:31Хүмүүсийг энэ талаар сайтар
эргэцүүлээсэй гэж хүсч байна. -
15:31 - 15:33Эс бөгөөс бачимдмаар болно.
-
15:33 - 15:37КА: Та өөрийн эелдэг,
нинжин ажлын гүн ухаанаа -
15:37 - 15:41хүчтэй эдийн засагтай нэгтгэж
чадна гэдэгт итгэж байна уу? -
15:41 - 15:43Эсвэл чадахгүй гэж бодож байна уу?
-
15:43 - 15:46Үүнийг тэгэж их тодотгосон ч хамаагүй юу?
-
15:46 - 15:49АБ: Хүмүүсийн бүтээмжийг өсгөх
хамгийн сайн арга бол -
15:49 - 15:52тэднийг айлгах гэдэг бол
жинхэнэ аймшигтай бодол. -
15:52 - 15:55Мөн орчин нөхцөл хүнд байх тусам
-
15:55 - 15:57хүмүүс тэдий чинээ хичээнэ
гэж бодох ч мөн адил. -
15:57 - 16:01Таны бодлоор төгс аав гэж хэн бэ?
-
16:01 - 16:04Төгс аав бол хатуу ч гэсэн эелдэг нэгэн.
-
16:04 - 16:06Ийм хүн байх огт амархан биш.
-
16:06 - 16:10Бидэнд нийгмийн үлгэр жишээ дүр шиг
-
16:10 - 16:122 туйлаас зайлс хийдэг эцэг хэрэгтэй.
-
16:12 - 16:16Нэг талд нь чанга хатуу,
ёс журамыг баримтлагч. -
16:16 - 16:21Нөгөө талд нь зөөлөн,
дэг журамгүй нэгэн. -
16:21 - 16:22КА: Алайн дэ Боттон.
-
16:22 - 16:24АБ: Маш их баярлалаа.
-
16:24 - 16:34(Алга ташилт)
- Title:
- Амжилтыг харах илүү хүнлэг үзэл
- Speaker:
- Алэйн дэ Боттон
- Description:
-
Алэн дэ Боттон бидний амжилт, бүтэлгүйтлийг хэрхэн үнэлдэгийг, мөн эдгээр ойлголтуудын тулгуур асуудлуудыг судалдаг. Амжилт зөвхөн хувь хүнээс хамаардаг уу? Бүтэлгүйтэл мөн адил уу? Боттон бидэнд хэнхэг зангаа хойш тавин, ажлаасаа илүү их сэтгэл ханамж авахад тустай ухаалаг хэдэн санааг дэвшүүлж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 16:39
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for A kinder, gentler philosophy of success | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for A kinder, gentler philosophy of success | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for A kinder, gentler philosophy of success | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for A kinder, gentler philosophy of success | |
![]() |
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for A kinder, gentler philosophy of success | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for A kinder, gentler philosophy of success | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for A kinder, gentler philosophy of success | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for A kinder, gentler philosophy of success |