1 00:00:00,000 --> 00:00:03,000 Миний хувьд ажлын түгшүүр 2 00:00:03,000 --> 00:00:05,000 ихэвчлэн ням гарагийн орой 3 00:00:05,000 --> 00:00:07,000 яг нар жаргаж эхлэхэд л тохиолддог. 4 00:00:07,000 --> 00:00:10,000 Миний итгэл найдвар болон 5 00:00:10,000 --> 00:00:14,000 бодит байдлын хоорондын зай аймшигтайгаар ихсэхэд 6 00:00:14,000 --> 00:00:17,000 би дэрэн дээр уйлж үлддэг. 7 00:00:17,000 --> 00:00:18,860 Эдгээрийг дурдаж буйн шалтгаан нь 8 00:00:18,860 --> 00:00:22,000 би үүнийг зөвхөн хувийн асуудал гэж боддоггүй. 9 00:00:22,000 --> 00:00:23,740 Намайг үгүйсгэж болох ч 10 00:00:23,740 --> 00:00:25,780 миний бодлоор ажлын түгшүүр, 11 00:00:25,780 --> 00:00:28,450 бидний амьдрал болон ажлын төсөөлөл зэрэг нь 12 00:00:28,450 --> 00:00:31,060 заналхийлсэн бодит байдалтай холбогдож 13 00:00:31,060 --> 00:00:35,950 бидний амьдралыг тогтмол тасалдуулдаг үед бид амьдарч байна. 14 00:00:35,950 --> 00:00:39,880 Магадгүй одоо, урьдыг бодвол сайн орлого олох амар болсон. 15 00:00:39,880 --> 00:00:42,850 Магадгүй одоо, урьдыг бодвол тайван байж, 16 00:00:42,850 --> 00:00:45,220 ажлын хямралаас ангид байх нь хэцүү болсон. 17 00:00:45,220 --> 00:00:48,830 Би яг одоо бидний ажлаасаа болж хямардаг 18 00:00:48,830 --> 00:00:52,000 хэдэн шалтгааныг ярилцмаар байна. 19 00:00:52,000 --> 00:00:55,460 Яагаад бид ажлын хямралын хохирогчид болж, 20 00:00:55,460 --> 00:00:58,000 дэрэндээ уйлж байна вэ? 21 00:00:58,000 --> 00:01:01,000 Бидний тарчилж байгаа шалтгаануудын нэг нь 22 00:01:01,000 --> 00:01:03,000 бид өөдгүй хүмүүсээр хүрээлэгдэж байна. 23 00:01:03,000 --> 00:01:08,210 Надад Оксфорд руу гадаадаас ирсэн хүмүүст дуулгах муу мэдээ байна. 24 00:01:08,210 --> 00:01:11,080 Гадныхан заримдаа энэ хэнхэг занг 25 00:01:11,080 --> 00:01:13,000 зөвхөн Их Британид байдаг, 26 00:01:13,000 --> 00:01:15,210 зуслангийн байшин, цол гуншинтай хадагдсан 27 00:01:15,210 --> 00:01:18,000 ганц улсад байдаг үзэгдэл гэж боддог. 28 00:01:18,000 --> 00:01:19,430 Муу мэдээ нь энэ худал юм. 29 00:01:19,430 --> 00:01:21,710 Өөрийгөө хэт дөвийлгөх нь олон улсын үзэгдэл юм. 30 00:01:21,710 --> 00:01:24,230 Олон улсын байгууллага адил бүх оронд байдаг асуудал. 31 00:01:24,230 --> 00:01:26,330 Тэгэхээр үүгээр би ямар занг хэлж байна вэ? 32 00:01:26,330 --> 00:01:29,000 Энэ бол таны талаарх багахан ойлголтоор 33 00:01:29,000 --> 00:01:32,000 таныг бүхлээр нь дүгнэдэг хүнийг хэлж байгаа юм. 34 00:01:32,000 --> 00:01:34,000 Энэ бол хэнхэг хүмүүс. 35 00:01:34,000 --> 00:01:36,540 Орчин үед хамгийн өргөн тархсан хэлбэр нь 36 00:01:36,540 --> 00:01:38,000 ажлын байрны хэнхэгнэл. 37 00:01:38,000 --> 00:01:40,740 Та үдэшлэгэнд ирээд, хэдхэн минутад ийм хүнтэй таарна. 38 00:01:40,740 --> 00:01:43,900 Танаас 21-р зууны алдарт асуулт буюу 39 00:01:43,900 --> 00:01:46,390 "Та юу хийдэг вэ?" гэж асуухад таарна. 40 00:01:46,390 --> 00:01:47,890 Таны хариултаас хамааран 41 00:01:47,890 --> 00:01:50,340 хүмүүс нэг бол таньтай уулзсандаа баярлах болно, 42 00:01:50,340 --> 00:01:52,790 эсвэл цагаа хараад яваад өгнө. 43 00:01:52,800 --> 00:01:56,000 Хэнхэгүүдийн эсрэг төрлийн хүн бол таны ээж. 44 00:01:56,000 --> 00:01:58,000 (Инээд) 45 00:01:58,000 --> 00:02:01,000 Заавал таны эсвэл миний ээж биш, 46 00:02:01,000 --> 00:02:02,360 харин ээж гэдэг ойлголт буюу 47 00:02:02,360 --> 00:02:05,000 таны ололт, амжилтыг сонирхдоггүй нэгэн. 48 00:02:05,000 --> 00:02:07,810 Гэвч харамсалтай нь, ихэнх хүмүүс бидний ээж биш. 49 00:02:07,810 --> 00:02:10,000 Ихэнх хүмүүс хэр их цаг, 50 00:02:10,000 --> 00:02:12,000 эсвэл хайр - романтик хайр биш, 51 00:02:12,000 --> 00:02:14,000 хэдийгээр байж болох ч, 52 00:02:14,000 --> 00:02:16,000 гэхдээ ерөнхийдөө хайр, хүндлэл 53 00:02:16,000 --> 00:02:18,060 бидэнд зориулж чадах нь 54 00:02:18,060 --> 00:02:21,180 бидний нийгмийн давхраанд эзлэх байраар тодорхойлогддог. 55 00:02:21,180 --> 00:02:24,690 Энэ бол яагаад ажилдаа ингэж их анхаарал хандуулдаг болон 56 00:02:24,690 --> 00:02:28,040 материаллаг сонирхол ихсэж эхэлдэгийн шалтгаан. 57 00:02:28,040 --> 00:02:30,470 Бид материаллаг үед амьдардаг, 58 00:02:30,470 --> 00:02:33,000 бүх хүмүүс шуналтай гэж их ярьдаг. 59 00:02:33,000 --> 00:02:35,260 Миний бодлоор бид яг ч материаллаг биш. 60 00:02:35,260 --> 00:02:36,180 Миний бодлоор 61 00:02:36,180 --> 00:02:39,000 бид материаллаг зүйл худалдан авснаар 62 00:02:39,000 --> 00:02:42,000 тодорхой нэг сэтгэлийн ханамж авдаг нийгэмд амьдардаг. 63 00:02:42,000 --> 00:02:45,000 Бид тэдгээр эд зүйлсийг хүсээгүй. Бид ханамж авахыг хүсдэг. 64 00:02:45,000 --> 00:02:47,000 Энэ нь үнэтэй барааг харах шинэ өнцөг. 65 00:02:47,000 --> 00:02:49,000 Дараагийн удаа та Феррари унасан хүн харвал 66 00:02:49,000 --> 00:02:51,000 түүнийг шуналтай гэж битгий бодоорой. 67 00:02:51,000 --> 00:02:54,000 Оронд нь хайр халамж дутагдсан эмзэг хүн гэж бод. 68 00:02:54,000 --> 00:02:55,150 Өөрөөр хэлвэл, 69 00:02:55,150 --> 00:02:58,820 (Инээд) (Алга ташилт) 70 00:02:58,820 --> 00:03:01,000 атаархахын оронд өрөвд. 71 00:03:01,000 --> 00:03:03,000 Бас өөр нэг шалтгаан бий. 72 00:03:03,000 --> 00:03:04,000 (Инээд) 73 00:03:04,000 --> 00:03:07,990 Бидэнд тайван байх аргагүйд хүргэсэн өөр хүчин зүйлс бий. 74 00:03:08,000 --> 00:03:10,070 Тэдний нэг нь эерэг зүйл тул 75 00:03:10,070 --> 00:03:11,510 хачин санагдаж магадгүй. 76 00:03:11,510 --> 00:03:14,000 Энэ бол бидний ажлын найдвар. 77 00:03:14,000 --> 00:03:16,680 Өмнө нь хэзээ ч хүн өөрийн амьдралдаа хийх, бүтээх 78 00:03:16,680 --> 00:03:19,000 зүйлдээ ийм их хүлээлттэй байгаагүй. 79 00:03:19,000 --> 00:03:22,060 Бидэнд хэн ч, юунд ч хүрч чадна хэмээн тал бүрээс хэлж байна. 80 00:03:22,060 --> 00:03:24,000 Бид Анги, давхаргын системээс ангижирсан. 81 00:03:24,000 --> 00:03:26,250 Одоо бид хэн ч хүссэн байрандаа 82 00:03:26,250 --> 00:03:28,000 хүрж болох үед байна. 83 00:03:28,000 --> 00:03:30,000 Энэ бол гайхамшигтай санаа. 84 00:03:30,000 --> 00:03:31,760 Тийм тэгш эрхийн үзлээр 85 00:03:31,760 --> 00:03:34,000 ерөнхийдөө бид бүгд эн тэнцүү. 86 00:03:34,000 --> 00:03:37,950 Яг чанд хатуу тодорхойлсон шатлал байхгүй. 87 00:03:37,950 --> 00:03:40,620 Үүнд нэг том асуудал байгаа нь 88 00:03:40,630 --> 00:03:42,000 атаархал юм. 89 00:03:42,000 --> 00:03:44,650 Атаархал, үүнийг дурдахыг цээрлэдэг ч, 90 00:03:44,650 --> 00:03:48,410 хэрвээ орчин үед ноёрхсон мэдрэмж байгаа бол, тэр нь атаархал. 91 00:03:48,410 --> 00:03:51,770 Энэ нь тэгш эрхийн санаатай салшгүй холбоотой. 92 00:03:51,770 --> 00:03:55,210 Миний бодлоор энд сууж буй, эсвэл энийг үзэж буй хэн нэгэн 93 00:03:55,210 --> 00:03:57,720 Английн хатан хаанд атаархдаггүй байх. 94 00:03:57,720 --> 00:04:00,700 Хэдийгээр тэр та нарын хэнээс ч илүү баян, 95 00:04:00,700 --> 00:04:03,000 бас тэр маш том байшинтай. 96 00:04:03,000 --> 00:04:07,000 Бид түүнд атаархдаггүй шалтгаан нь тэр хэтэрхий сонин. 97 00:04:07,000 --> 00:04:09,000 Тэр зүгээр л сонин. (Инээд) 98 00:04:09,000 --> 00:04:11,520 Бид түүнийг ойлгодоггүй. Тэр инээдтэй ярьдаг. 99 00:04:11,520 --> 00:04:13,000 Тэр нэг хачин газраас ирсэн. 100 00:04:13,000 --> 00:04:14,750 Иймд бид түүнийг ойлгодоггүй. 101 00:04:14,750 --> 00:04:17,240 Та хэн нэгнээс өөр бол түүнд атаархдаггүй. 102 00:04:17,240 --> 00:04:20,390 2 хүний нас, гэр бүл, өөрийгөө олох явц 103 00:04:20,390 --> 00:04:23,590 зэрэг нь ижилсэх тусам атаархах аюул ихэснэ. 104 00:04:23,590 --> 00:04:26,760 Иймд та нарын хэн нь ч сургуулийн цуглаанд очих хэрэггүй. 105 00:04:26,760 --> 00:04:30,770 Учир нь хамт сургуульд явж байсан хүнээс илүү хүчтэй жишиг байхгүй. 106 00:04:30,770 --> 00:04:34,810 Гэвч орчин үеийн нийгмийн асуудал нь дэлхийг тэр чигт нь сургууль болгодог. 107 00:04:34,810 --> 00:04:36,970 Хүн бүр жийнсэн өмд өмсдөг, хүн бүр ижилхэн. 108 00:04:36,970 --> 00:04:38,190 Гэвч яг ижил биш. 109 00:04:38,190 --> 00:04:41,000 Тиймээс тэгш эрхийн үзэл нь тэгш бус байдалтай нийлэн 110 00:04:41,000 --> 00:04:44,000 маш бачимдмаар нөхцөл бий болгож байна. 111 00:04:44,000 --> 00:04:46,000 Одоо цагт та Билл Гейтс шиг 112 00:04:46,000 --> 00:04:48,000 баян, алдартай болох нь 113 00:04:48,000 --> 00:04:50,280 17-р зуунд Францын сурвалжит язгууртны 114 00:04:50,280 --> 00:04:53,000 эгнээнд нэгдэхтэй ижил боломжгүй байх. 115 00:04:53,000 --> 00:04:55,630 Гэхдээ гол нь тийм юм шиг санагддаггүй. 116 00:04:55,630 --> 00:04:59,010 Сэтгүүл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь 117 00:04:59,010 --> 00:05:01,940 хэрвээ бидэнд эрч хүч, технологийн хэдэн содон санаа, 118 00:05:01,940 --> 00:05:03,720 граж байхад (Инээд) 119 00:05:03,720 --> 00:05:06,520 та ч гэсэн агуу зүйл эхлүүлж чадна гэдэгт итгүүлж байна. 120 00:05:06,520 --> 00:05:09,490 Энэ асуудлын үр дүн нь номын дэлгүүрүүдэд харагдаж байна. 121 00:05:09,490 --> 00:05:13,030 Та том номын дэлгүүрийн хувь хүний хөгжлийн хэсэгт очоод, 122 00:05:13,030 --> 00:05:16,020 хэвлэгдсэн номнуудыг шинжилж үзвэл 123 00:05:16,020 --> 00:05:18,460 тэнд ерөнхийдөө 2 төрлийн ном л бий. 124 00:05:18,460 --> 00:05:21,960 Эхний төрөл нь танд хэлнэ: "Та хийж чадна, бүх зүйл боломжтой." 125 00:05:21,960 --> 00:05:24,110 Нөгөө төрөл нь бидний нэрлэж заншсанаар 126 00:05:24,110 --> 00:05:28,290 "өртөө итгэлгүй байдлыг" эсвэл бүдүүлгээр "өөрийгөө гоочлохыг" 127 00:05:28,290 --> 00:05:29,970 хэрхэн ялан дийлэх талаар байдаг. 128 00:05:29,970 --> 00:05:31,840 Энд жинхэнэ зохисгүй холбоо оршиж байна. 129 00:05:31,840 --> 00:05:34,550 Та бүхнийг хийж чадна гэж хэлдэг нийгэм болон 130 00:05:34,550 --> 00:05:37,600 өөртөө итгэлгүй байдлын хооронд тохиромжгүй холбоо байна. 131 00:05:37,600 --> 00:05:39,200 Энэ бол нэлээд эерэг зүйл 132 00:05:39,200 --> 00:05:41,210 муухай хариутай байж болох нэг жишээ юм. 133 00:05:41,210 --> 00:05:44,000 Бид урьдыг бодвол ажил, байр суурийнхаа 134 00:05:44,000 --> 00:05:48,000 талаар улам хямардаг болсон бас нэг шалтгаан бий. 135 00:05:48,000 --> 00:05:50,440 Энэ бас л сайхан зүйлтэй холбогдсон. 136 00:05:50,440 --> 00:05:53,000 Тэр нь меритократ үзэл юм. 137 00:05:53,000 --> 00:05:55,000 Хүн болгон, зүүний, барууны бүх улс төрчид 138 00:05:55,000 --> 00:05:57,000 меритократ үзлийг агуу зүйл, 139 00:05:57,000 --> 00:06:01,000 мөн нийгмийг туйлын меритократ байлгах хэрэгтэй гэдэгт санал нийлдэг. 140 00:06:01,000 --> 00:06:05,000 Меритократ нийгэм гэж юу вэ? 141 00:06:05,000 --> 00:06:06,610 Меритократ нийгэм нь 142 00:06:06,610 --> 00:06:09,240 хэрвээ танд авьяас, эрч хүч, чадвар байгаа бол 143 00:06:09,240 --> 00:06:11,750 та оргилд хүрч чадна. Юу ч таныг зогсоох эрхгүй. 144 00:06:11,750 --> 00:06:14,000 Энэ бол гайхамшигтай санаа. Гэвч асуудал нь 145 00:06:14,000 --> 00:06:16,240 хэрвээ та чадвартай нь оргилд хүрдэг 146 00:06:16,240 --> 00:06:19,000 нийгэмд үнэхээр итгэдэг бол 147 00:06:19,000 --> 00:06:22,000 та далдаар мөн зохисгүйгээр 148 00:06:22,000 --> 00:06:25,000 чадваргүй нь доор үлдэж, 149 00:06:25,000 --> 00:06:28,000 тэндээ үлдэх хэрэгтэй гэдэгт итгэж байна. 150 00:06:28,000 --> 00:06:31,000 Өөрөөр хэлвэл, таны байр суурь санамсаргүй биш 151 00:06:31,000 --> 00:06:33,150 харин таны хүртэх ёстой зүйл мэт санагдана. 152 00:06:33,150 --> 00:06:36,000 Энэ нь бүтэлгүйтлийг улам аймшигтай болгоно. 153 00:06:36,000 --> 00:06:38,000 Дундад зууны Англид 154 00:06:38,000 --> 00:06:40,000 та ядуу хүнтэй таарвал, 155 00:06:40,000 --> 00:06:43,000 тэр хүнийг "азгүй" нэгэн гэдэг байсан. 156 00:06:43,000 --> 00:06:47,000 Шууд утгаараа, аз заяагдаагүй нэгэн. Азгүй явдал. 157 00:06:47,000 --> 00:06:49,000 Орчин үед, ялангуяа АНУ-д, 158 00:06:49,000 --> 00:06:51,460 хэрвээ та нийгмийн доод давхрааны хүнтэй таарвал 159 00:06:51,460 --> 00:06:54,000 тэр хүнийг "ялагдагч" гэнэ. 160 00:06:54,000 --> 00:06:57,000 Азгүй болон ялагдагч хоёрын хооронд жинхэнэ ялгаа оршино. 161 00:06:57,000 --> 00:07:00,170 Энэ нь 400 жилийн хөгжлийн явцад бидний амьдралд 162 00:07:00,170 --> 00:07:03,500 хэн хариуцлага хүлээдэг болсныг харуулж байна. 163 00:07:03,500 --> 00:07:06,370 Тэр нь бурхан биш, бид. Бид жолоочийн суудалд байна. 164 00:07:06,370 --> 00:07:08,150 Хэрвээ та сайн яваа бол гайхалтай. 165 00:07:08,150 --> 00:07:10,000 Харин үгүй бол аймшигтай. 166 00:07:10,000 --> 00:07:13,000 Социологич Эмиль Дюркгеймийн шинжилгээгээр энэ нь 167 00:07:13,000 --> 00:07:17,000 амиа хорлолт ихсэхэд ч нөлөөлж болно. 168 00:07:17,000 --> 00:07:20,470 Бусад орнуудтай харьцуулахад хөгжилтэй бие даасан орнуудад 169 00:07:20,470 --> 00:07:22,000 амиа хорлолт их байдаг. 170 00:07:22,000 --> 00:07:24,000 Үүний нэг шалтгаан нь хүмүүс өөрсдөд нь 171 00:07:24,000 --> 00:07:26,370 тохиолдсон зүйлийг хэт өөртэйгээ холбон тусгадаг. 172 00:07:26,370 --> 00:07:30,000 Тэд амжилт, алдаагаа ганцхан өөрийн хийсэн үйлдлийн үр дүн гэж үздэг. 173 00:07:30,000 --> 00:07:32,310 Миний дурдсан эдгээр дарамтуудаас 174 00:07:32,310 --> 00:07:33,810 салах арга байна уу? 175 00:07:33,810 --> 00:07:36,240 Миний бодлоор бий. Би цөөн хэдийг л дурдмаар байна. 176 00:07:36,240 --> 00:07:38,000 Меритократыг аваад үзье. 177 00:07:38,000 --> 00:07:41,120 Хүн болгон хүртэх ёстой зүйлээ хүртдэг гэх энэ санаа нь 178 00:07:41,120 --> 00:07:44,000 миний бодлоор галзуу санаа, жинхэнэ галзуу. 179 00:07:44,000 --> 00:07:46,000 Би меритократын завсрын үзэлтэй 180 00:07:46,000 --> 00:07:48,100 зүүний, барууны аль ч улс төрчийг дэмжинэ. 181 00:07:48,100 --> 00:07:50,000 Би тийм төрлийн меритократч. 182 00:07:50,000 --> 00:07:54,170 Гэхдээ миний бодлоор хэзээ нэгэн цагт төгс меритократ нийгмийг бүтээнэ гэдэгт 183 00:07:54,170 --> 00:07:56,780 итгэх бол солиотой хэрэг. Энэ бол бүтэшгүй хүсэл. 184 00:07:56,780 --> 00:07:59,120 Бид хүн болгоныг зөв дүгнэж, 185 00:07:59,120 --> 00:08:01,830 сайн нь дээр, муу нь доор байх 186 00:08:01,830 --> 00:08:04,220 нийгмийг бүтээх нь боломжгүй. 187 00:08:04,220 --> 00:08:06,360 Хэтэрхий олон үзүүлэлтүүд байна: 188 00:08:06,360 --> 00:08:08,170 гэнэтийн осол, төрөлтийн гэмтэл, 189 00:08:08,170 --> 00:08:11,160 хүний толгой дээр юм унах, өвчин гэх мэт. 190 00:08:11,160 --> 00:08:13,290 Бид хэзээ ч эдгээрийг дүгнэж чадахгүй. 191 00:08:13,290 --> 00:08:15,670 Хэзээ ч хүнийг зохистой дүгнэж чадахгүй. 192 00:08:15,670 --> 00:08:18,840 Надад Санкт Августины "Бурхдын хот"-н нэг ишлэл их таалагддаг. 193 00:08:18,840 --> 00:08:22,480 Тэрээр, "Хүнийг захиагаар нь дүгнэх нь нүгэл" гэдэг. 194 00:08:22,480 --> 00:08:24,490 Орчин үеийн Англи хэлэнд хөрвүүлвэл, 195 00:08:24,490 --> 00:08:28,310 "Та ярилцаж буй хүнээ нэрийн хуудсаар нь дүгнэх нь нүгэл юм." 196 00:08:28,310 --> 00:08:30,070 Анхаарах ёстой зүйл нь захиа биш юм. 197 00:08:30,070 --> 00:08:32,000 Санкт Августины хэлснээр 198 00:08:32,000 --> 00:08:34,000 гагцхүү бурхан л бүгдийг зөв дүгнэж чадна. 199 00:08:34,000 --> 00:08:37,140 Тэр үүнийгээ Шүүлтийн өдөр сахиусан тэнгэрүүд, бүрээтэй хийх 200 00:08:37,140 --> 00:08:38,380 бөгөөд тэнгэр нээгдэнэ. 201 00:08:38,380 --> 00:08:41,000 Солиотой санаа. Хэрвээ та над шиг бишрэлгүй бол. 202 00:08:41,000 --> 00:08:43,000 Гэвч энэ санаанд нэг чухал зүйл байна. 203 00:08:43,000 --> 00:08:47,000 Өөрөөр хэлвэл, хүнийг дүгнэхээ азна. 204 00:08:47,000 --> 00:08:50,000 Та заавал хүний мөн чанарыг таних албагүй. 205 00:08:50,000 --> 00:08:53,416 Энэ бол хүний үл мэдэгдэх чанаруудын нэг бөгөөд 206 00:08:53,416 --> 00:08:55,463 бид мэддэг мэт аашлах нь зохисгүй. 207 00:08:55,463 --> 00:08:57,880 Эдгээрт бас нэг тайтгарал, тайвширлын зам бий. 208 00:08:57,880 --> 00:09:00,250 Бид амьдралд алдах, бүтэлгүйтэхээс 209 00:09:00,250 --> 00:09:02,230 айдгийн нэг шалтгаан нь 210 00:09:02,230 --> 00:09:04,440 зөвхөн орлого, нэр хүндээ алдах бус 211 00:09:04,440 --> 00:09:07,480 бид бусдын шүүмжлэл, доог тохуу болохоос айдаг. 212 00:09:07,480 --> 00:09:08,840 Шүүмжлэл үнэхээр байдаг. 213 00:09:08,840 --> 00:09:10,780 Орчин үед доромжлолын 214 00:09:10,780 --> 00:09:13,280 тэргүүний хэрэгсэл бол сонин сэтгүүл. 215 00:09:13,280 --> 00:09:15,040 7 хоногийн аль ч өдөр сонин нээвэл, 216 00:09:15,040 --> 00:09:17,620 дүүрэн амьдралаа сүйрүүлсэн хүмүүсийн талаар байна. 217 00:09:17,620 --> 00:09:19,990 Тэд буруу хүнтэй унтсан. Тэд буруу бодис уусан. 218 00:09:19,990 --> 00:09:21,980 Тэд буруу хууль, тогтоомж баталсан. 219 00:09:21,980 --> 00:09:24,530 Тэгээд тэд доог тохууны бай болсон. 220 00:09:24,530 --> 00:09:27,800 Өөр үгээр, тэд алдсан. Тэднийг "ялагдагчид" гэж тодорхойлсон. 221 00:09:27,800 --> 00:09:29,700 Үүнд өөр хувилбар бий юу? 222 00:09:29,700 --> 00:09:32,760 Миний бодлоор барууны уламжлал нэг хувилбарыг санал болгодог. 223 00:09:32,760 --> 00:09:34,120 Тэр нь эмгэнэл. 224 00:09:34,120 --> 00:09:38,710 Эмгэнэлт урлаг нь МЭӨ V зуунд эртний Грекийн театр нь 225 00:09:38,710 --> 00:09:41,650 хүмүүсийн амьдралд гаргадаг алдаанууд болон 226 00:09:41,650 --> 00:09:44,880 алдсан нэгэндээ үзүүлэх хайр энэрлийн хэлбэрүүдийг 227 00:09:44,880 --> 00:09:47,530 үзүүлэх зорилготой байж. 228 00:09:47,530 --> 00:09:50,690 Харин бодит амьдралд тэр бүр хайр энэрэл тосч авдаггүй. 229 00:09:50,690 --> 00:09:52,680 Хэдэн жилийн өмнө би энийг бодон 230 00:09:52,680 --> 00:09:54,990 "Ням гарагийн спорт" сонинтой уулзахаар гарсан. 231 00:09:54,990 --> 00:09:57,240 Хэрвээ та энэ сонинтой танил биш бол 232 00:09:57,240 --> 00:09:59,000 уншиж эхлэхийг зөвлөмөөргүй байна. 233 00:09:59,000 --> 00:10:01,260 Би тэдэнтэй Барууны урлагийн 234 00:10:01,260 --> 00:10:04,000 агуу эмгэнэлүүдийг ярилцахаар очсон юм. 235 00:10:04,000 --> 00:10:07,760 Хэрвээ зарим өгүүллэгийг ням гаригийн өдөр тавигдах мэдээ болговол 236 00:10:07,760 --> 00:10:09,760 тэд өгүүллэгүүдийн гол явдлыг 237 00:10:09,760 --> 00:10:11,740 хэрхэн ашиглахыг хармаар байсан юм. 238 00:10:11,740 --> 00:10:15,020 Би Отеллог яриж өгөв. Тэд сонсож байгаагүй ч биширсэн. 239 00:10:15,020 --> 00:10:18,000 Би тэднээс Отеллод зориулсан мэдээний гарчиг бичихийг хүссэн. 240 00:10:18,000 --> 00:10:21,000 "Дурлалд Согтсон Цагаач Сенаторын Охиныг Алав" 241 00:10:21,000 --> 00:10:23,000 гэсэн сонины гарчиг олсон. 242 00:10:23,000 --> 00:10:25,000 Би тэдэнд Бовари Хатагтайн зохиолыг өгөв. 243 00:10:25,000 --> 00:10:27,000 Дахиад л тэд олсон зүйлээ гайхаж байлаа. 244 00:10:27,000 --> 00:10:29,000 Тэгээ тэд бичсэн: "Залилангын дараа 245 00:10:29,000 --> 00:10:32,000 дэлгүүр хэсэх донтой завхай эмэгтэй хүнцэл залгив." 246 00:10:32,000 --> 00:10:33,000 (Инээд) 247 00:10:33,000 --> 00:10:35,000 Тэгээд миний дуртай нь. 248 00:10:35,000 --> 00:10:37,000 Тэд үнэхээр гоц ухаантай хүмүүс байна лээ. 249 00:10:37,000 --> 00:10:39,000 Миний дуртай нь Эдип хаан: 250 00:10:39,000 --> 00:10:42,320 "Ээжтэй өнгөрүүлсэн шөнө нүд сохлом байв." 251 00:10:42,320 --> 00:10:45,000 (Инээд) 252 00:10:45,000 --> 00:10:47,000 (Алга ташилт) 253 00:10:47,000 --> 00:10:49,440 Хайр энэрлийн нэг туйл 254 00:10:49,440 --> 00:10:52,000 шар мэдээний сонин байхад 255 00:10:52,000 --> 00:10:55,000 нөгөө төгсгөлд нь эмгэнэл болон эмгэнэлт урлаг байна. 256 00:10:55,000 --> 00:10:58,920 Иймд бид эмгэнэлт урлагт юу болж буйг бага ч гэсэн ойлгох хэрэгтэй 257 00:10:58,920 --> 00:11:00,270 гэж би маргах байна. 258 00:11:00,270 --> 00:11:02,580 Гамлетийг ялагдагч гэх нь солиотой хэрэг. 259 00:11:02,580 --> 00:11:05,000 Хэдийгээр тэр хожигдсон ч, ялагдагч биш. 260 00:11:05,000 --> 00:11:08,060 Миний бодлоор энэ бол эмгэнэлт урлагийн бидэнд хүргэх санаа. 261 00:11:08,060 --> 00:11:09,980 Ач холбогдол нь ч үүндээ байдаг. 262 00:11:09,980 --> 00:11:12,410 Одоогийн нийгэм энэ их хямралыг 263 00:11:12,410 --> 00:11:14,520 бий болгосон бас нэг шалтгаан нь 264 00:11:14,520 --> 00:11:17,000 энэ нийгэмд хүн биш төв алга. 265 00:11:17,000 --> 00:11:19,000 Бид дэлхий дээрх анхны 266 00:11:19,000 --> 00:11:22,000 өөрсдөөсөө өөр юуг ч шүтдэггүй нийгэм. 267 00:11:22,000 --> 00:11:24,310 Бид өөрсдийгөө дээрд үздэг. Тэгэх ч хэрэгтэй. 268 00:11:24,310 --> 00:11:27,000 Бид саран дээр очиж, маш олон гайхалтай зүйлс ч хийсэн. 269 00:11:27,000 --> 00:11:29,000 Иймд бид өөрсдийгөө шүтэх хандлагатай. 270 00:11:29,000 --> 00:11:31,000 Бидний баатар бол хүн. 271 00:11:31,000 --> 00:11:33,000 Энэ бол цоо шинэ байдал. 272 00:11:33,000 --> 00:11:37,000 Өмнөх нийгэмүүд үргэлж ямар нэг ер бусын зүйлийг шүтсээр ирсэн: 273 00:11:37,000 --> 00:11:39,000 Бурхан, сүнс, байгалийн хүч, ертөнц. 274 00:11:39,000 --> 00:11:42,000 Юу ч байсан, ондоо зүйл шүтдэг байсан. 275 00:11:42,000 --> 00:11:44,000 Бид энэ заншилаа бага зэрэг алдсан. 276 00:11:44,000 --> 00:11:46,750 Миний бодлоор тиймээс бид байгальд татагдах болсон. 277 00:11:46,750 --> 00:11:50,020 Эрүүл мэндийнхээ төлөө биш. Хэдийгээр тэгэж хэлдэг ч гэсэн. 278 00:11:50,020 --> 00:11:53,000 Харин энэ бол хүний үүрнээс гарах гарц. 279 00:11:53,000 --> 00:11:56,950 Энэ бол бидний тэмцэл, жүжгээс гарах гарц. 280 00:11:56,950 --> 00:11:59,470 Иймээс бид мөсөн гол, далай руу харж, 281 00:11:59,470 --> 00:12:03,000 дэлхийг гаднаас нь төсөөлөх дуртай. 282 00:12:03,000 --> 00:12:08,150 Бид хүнээс ангид зүйлстэй холбогдох маш дуртай бөгөөд 283 00:12:08,150 --> 00:12:10,830 энэ ч маш чухал. 284 00:12:10,830 --> 00:12:14,000 Миний ярьсан зүйл бол ердөө л амжилт ба алдаа. 285 00:12:14,000 --> 00:12:16,850 Амжилтын нэг сонирхолтой зүйл нь 286 00:12:16,850 --> 00:12:19,000 бид амжилтын утгыг мэддэг гэж боддог. 287 00:12:19,000 --> 00:12:21,000 Хэрвээ би танд энэ дэлгэцний ард 288 00:12:21,000 --> 00:12:24,000 үнэхээр амжилттай яваа нэгэн бий гэвэл, шууд хэдэн санаа төрнө. 289 00:12:24,000 --> 00:12:26,000 Та тэр хүнийг маш их хөрөнгөтэй, 290 00:12:26,000 --> 00:12:29,000 нэг салбарт алдартай нэгэн гэж бодно. 291 00:12:29,000 --> 00:12:31,000 Миний амжилтын тодорхойлолт... 292 00:12:31,000 --> 00:12:33,870 Би амжилтыг их сонирхдог. Би үнэхээр амжилттай байхыг хүсдэг. 293 00:12:33,870 --> 00:12:36,230 Би үргэлж боддог: "Яаж илүү амжилттай болох вэ?" 294 00:12:36,230 --> 00:12:37,780 Гэхдээ хөгширөх тусам, 295 00:12:37,780 --> 00:12:40,880 би "амжилт" гэсэн үгийн утгыг өөрөөр бодох болсон. 296 00:12:40,880 --> 00:12:43,210 Миний амжилтын талаар ойлгосон зүйл гэвэл: 297 00:12:43,210 --> 00:12:45,020 та бүх зүйлд амжилт гаргаж чадахгүй. 298 00:12:45,020 --> 00:12:47,530 Бид ажил, амьдралын тэнцвэрийн гэж байнга ярьдаг. 299 00:12:47,530 --> 00:12:50,000 Утгагүй зүйл. Та бүгдийг авч чадахгүй. 300 00:12:50,000 --> 00:12:52,360 Тиймээс амжилтын төсөөлөл болгон 301 00:12:52,360 --> 00:12:54,650 алдаа, алдагдал гарч байдгийг 302 00:12:54,650 --> 00:12:56,450 хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 303 00:12:56,450 --> 00:12:59,210 Миний бодлоор ямар ч мэргэн хүн амьдрал 304 00:12:59,210 --> 00:13:02,000 амжилт олохгүй үе байдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. 305 00:13:02,000 --> 00:13:04,880 Цаашилбал, ихэнхдээ бидний амьдралд гаргах амжилтыг 306 00:13:04,880 --> 00:13:08,720 төсөөлөх төсөөлөл бидний өөрсдийн төсөөлөл байдаггүй. 307 00:13:08,720 --> 00:13:11,340 Эдгээр төсөөллийг голчлон бусад хүмүүсээс сурсан байдаг. 308 00:13:11,340 --> 00:13:13,120 Эрэгтэй хүмүүс голчлон ааваасаа, 309 00:13:13,120 --> 00:13:15,000 эмэгтэй хүмүүс ээжээсээ өвлөсөн байдаг. 310 00:13:15,000 --> 00:13:16,170 Сэтгэцийн задлан шинжлэл 311 00:13:16,170 --> 00:13:18,690 энэ санааг 80 жилийн турш ойлгуулахыг оролдож байна. 312 00:13:18,690 --> 00:13:20,540 Хэн ч сайн анхааралтай сонсдоггүй ч, 313 00:13:20,540 --> 00:13:21,630 би үүнд итгэдэг. 314 00:13:21,630 --> 00:13:23,960 Мөн бид зурагт, сурталчилгаа зэрэгт 315 00:13:23,960 --> 00:13:26,610 тусгадаг санаануудыг өөрсдийн төлөөлөл болгодог. 316 00:13:26,610 --> 00:13:30,050 Эдгээр нь бид юу хүсдэг, өөрсдийгөө хэрхэн хардгийг 317 00:13:30,050 --> 00:13:33,000 тодорхойлдог асар их нөлөөтэй хүчин зүйлс юм. 318 00:13:33,000 --> 00:13:35,850 Бид банкны мэргэжил хүндтэй гэж сонсвол 319 00:13:35,850 --> 00:13:38,000 олонх нь банкны чиглэлээр явахыг хүсдэг. 320 00:13:38,000 --> 00:13:41,000 Банк нэр хүндгүй болоход бидний сонирхол буурдаг. 321 00:13:41,000 --> 00:13:44,000 Бид зөвлөгөөнд маш их нээлттэй ханддаг. 322 00:13:44,000 --> 00:13:45,870 Миний дэвшүүлж байгаа санаа бол 323 00:13:45,870 --> 00:13:48,730 бид амжилтыг тодорхойлох өөрсдийн тодорхойлолтоо орхих бус, 324 00:13:48,730 --> 00:13:51,680 харин үнэхээр бидний тодорхойлолт мөн эсэхийг мэдэх хэрэгтэй. 325 00:13:51,680 --> 00:13:53,480 Бид өөрсдийн үзэл бодлоо тодорхойлж, 326 00:13:53,480 --> 00:13:56,000 өөрсдийн бодол, төсөөллөө өөрсдөө бүтээж, 327 00:13:56,000 --> 00:13:58,000 эзэн нь байх хэрэгтэй. 328 00:13:58,000 --> 00:14:00,180 Хүссэнээ авч чадахгүй байх муухай ч 329 00:14:00,180 --> 00:14:01,980 замынхаа төсгөлд очоод 330 00:14:01,980 --> 00:14:04,460 тэгэж их хүсээд байсан зүйл нь 331 00:14:04,460 --> 00:14:09,000 өөрийн чинь хүсэл биш байсныг анзаарах бүр ч тоогүй. 332 00:14:09,000 --> 00:14:11,000 Би энд дуусгая. 333 00:14:11,000 --> 00:14:14,000 Миний тодотгохыг хүсэж буй зүйл бол 334 00:14:14,000 --> 00:14:16,000 амжилтанд хүрэх хэрэгтэй, 335 00:14:16,000 --> 00:14:18,600 гэхдээ өөрсдийн зарим ер бусын санааг зөвшөөрцгөөе. 336 00:14:18,600 --> 00:14:21,780 Өөрсдийн амжилтыг тодорхойлох тодорхойлтоо эргэн харж, 337 00:14:21,780 --> 00:14:25,000 үнэхээр бидний төсөөлөл, бодол гэдгийг баттай болгоё. 338 00:14:25,000 --> 00:14:27,000 Маш их баярлалаа. 339 00:14:27,000 --> 00:14:43,000 (Алга ташилт) 340 00:14:43,000 --> 00:14:45,000 Крис Андерсон: Гайхалтай байлаа. 341 00:14:45,000 --> 00:14:49,160 Гэхдээ таны бодлоор бид хэрхэн 342 00:14:49,160 --> 00:14:53,000 бусдыг "ялагдагч" гэж харах нь таагүй гэдэг ойлголтыг 343 00:14:53,000 --> 00:14:56,670 ялагч, ялагдагч аль алин байдаг, 344 00:14:56,670 --> 00:15:00,000 хэн нэгэн таны амьдралыг удирдах боломжтой байдаг нийгэмд 345 00:15:00,000 --> 00:15:03,000 хэрхэн зохицуулан, хэрэгжүүлэх бэ? 346 00:15:03,000 --> 00:15:05,530 Алэйн дэ Боттон: Тйим ээ. Би хожих болон хожигдох нь 347 00:15:05,530 --> 00:15:08,260 ердөө л санамсаргүй үйл явц гэдгийг хэлэхийг хүссэн. 348 00:15:08,260 --> 00:15:09,740 Одоо үед шударга ёсыг 349 00:15:09,740 --> 00:15:11,930 маш ихээр онцолдог болж, 350 00:15:11,930 --> 00:15:14,200 улс төрчид ямагт шударга ёсны талаар яриж байна. 351 00:15:14,200 --> 00:15:17,220 Би шударга үнэнд итгэдэг ч, байх боломжгүй зүйл гэж бодож байна. 352 00:15:17,220 --> 00:15:19,130 Тиймээс бид хийж чадах бүгдийг хийж, 353 00:15:19,130 --> 00:15:21,000 үүнд хүргэх бүгдийг хийх хэрэгтэй. 354 00:15:21,000 --> 00:15:23,550 Гэхдээ эцсийн эцэст бид нэг зүйлийг мартаж болохгүй. 355 00:15:23,550 --> 00:15:26,000 Хэнтэй ч уулзсан, амьдралд юу ч учирсан, 356 00:15:26,000 --> 00:15:28,520 ямар нэг цэвэр тохиолдлын зүйл байх л болно. 357 00:15:28,520 --> 00:15:31,270 Хүмүүсийг энэ талаар сайтар эргэцүүлээсэй гэж хүсч байна. 358 00:15:31,270 --> 00:15:33,000 Эс бөгөөс бачимдмаар болно. 359 00:15:33,000 --> 00:15:36,750 КА: Та өөрийн эелдэг, нинжин ажлын гүн ухаанаа 360 00:15:36,750 --> 00:15:40,930 хүчтэй эдийн засагтай нэгтгэж чадна гэдэгт итгэж байна уу? 361 00:15:40,930 --> 00:15:43,000 Эсвэл чадахгүй гэж бодож байна уу? 362 00:15:43,000 --> 00:15:45,800 Үүнийг тэгэж их тодотгосон ч хамаагүй юу? 363 00:15:45,800 --> 00:15:49,150 АБ: Хүмүүсийн бүтээмжийг өсгөх хамгийн сайн арга бол 364 00:15:49,150 --> 00:15:52,000 тэднийг айлгах гэдэг бол жинхэнэ аймшигтай бодол. 365 00:15:52,000 --> 00:15:55,000 Мөн орчин нөхцөл хүнд байх тусам 366 00:15:55,000 --> 00:15:57,300 хүмүүс тэдий чинээ хичээнэ гэж бодох ч мөн адил. 367 00:15:57,300 --> 00:16:01,000 Таны бодлоор төгс аав гэж хэн бэ? 368 00:16:01,000 --> 00:16:04,000 Төгс аав бол хатуу ч гэсэн эелдэг нэгэн. 369 00:16:04,000 --> 00:16:06,000 Ийм хүн байх огт амархан биш. 370 00:16:06,000 --> 00:16:10,000 Бидэнд нийгмийн үлгэр жишээ дүр шиг 371 00:16:10,000 --> 00:16:12,000 2 туйлаас зайлс хийдэг эцэг хэрэгтэй. 372 00:16:12,000 --> 00:16:16,000 Нэг талд нь чанга хатуу, ёс журамыг баримтлагч. 373 00:16:16,000 --> 00:16:20,590 Нөгөө талд нь зөөлөн, дэг журамгүй нэгэн. 374 00:16:20,920 --> 00:16:22,220 КА: Алайн дэ Боттон. 375 00:16:22,220 --> 00:16:24,000 АБ: Маш их баярлалаа. 376 00:16:24,000 --> 00:16:34,000 (Алга ташилт)