WEBVTT 00:00:00.000 --> 00:00:03.000 Миний хувьд ажлын түгшүүр 00:00:03.000 --> 00:00:05.000 ихэвчлэн ням гарагийн орой 00:00:05.000 --> 00:00:07.000 яг нар жаргаж эхлэхэд л тохиолддог. 00:00:07.000 --> 00:00:10.000 Миний итгэл найдвар болон 00:00:10.000 --> 00:00:14.000 бодит байдлын хоорондын зай аймшигтайгаар ихсэхэд 00:00:14.000 --> 00:00:17.000 би дэрэн дээр уйлж үлддэг. 00:00:17.000 --> 00:00:18.860 Эдгээрийг дурдаж буйн шалтгаан нь 00:00:18.860 --> 00:00:22.000 би үүнийг зөвхөн хувийн асуудал гэж боддоггүй. 00:00:22.000 --> 00:00:23.740 Намайг үгүйсгэж болох ч 00:00:23.740 --> 00:00:25.780 миний бодлоор ажлын түгшүүр, 00:00:25.780 --> 00:00:28.450 бидний амьдрал болон ажлын төсөөлөл зэрэг нь 00:00:28.450 --> 00:00:31.060 заналхийлсэн бодит байдалтай холбогдож 00:00:31.060 --> 00:00:35.950 бидний амьдралыг тогтмол тасалдуулдаг үед бид амьдарч байна. NOTE Paragraph 00:00:35.950 --> 00:00:39.880 Магадгүй одоо, урьдыг бодвол сайн орлого олох амар болсон. 00:00:39.880 --> 00:00:42.850 Магадгүй одоо, урьдыг бодвол тайван байж, 00:00:42.850 --> 00:00:45.220 ажлын хямралаас ангид байх нь хэцүү болсон. 00:00:45.220 --> 00:00:48.830 Би яг одоо бидний ажлаасаа болж хямардаг 00:00:48.830 --> 00:00:52.000 хэдэн шалтгааныг ярилцмаар байна. 00:00:52.000 --> 00:00:55.460 Яагаад бид ажлын хямралын хохирогчид болж, 00:00:55.460 --> 00:00:58.000 дэрэндээ уйлж байна вэ? 00:00:58.000 --> 00:01:01.000 Бидний тарчилж байгаа шалтгаануудын нэг нь 00:01:01.000 --> 00:01:03.000 бид өөдгүй хүмүүсээр хүрээлэгдэж байна. NOTE Paragraph 00:01:03.000 --> 00:01:08.210 Надад Оксфорд руу гадаадаас ирсэн хүмүүст дуулгах муу мэдээ байна. 00:01:08.210 --> 00:01:11.080 Гадныхан заримдаа энэ хэнхэг занг 00:01:11.080 --> 00:01:13.000 зөвхөн Их Британид байдаг, 00:01:13.000 --> 00:01:15.210 зуслангийн байшин, цол гуншинтай хадагдсан 00:01:15.210 --> 00:01:18.000 ганц улсад байдаг үзэгдэл гэж боддог. 00:01:18.000 --> 00:01:19.430 Муу мэдээ нь энэ худал юм. 00:01:19.430 --> 00:01:21.710 Өөрийгөө хэт дөвийлгөх нь олон улсын үзэгдэл юм. 00:01:21.710 --> 00:01:24.230 Олон улсын байгууллага адил бүх оронд байдаг асуудал. 00:01:24.230 --> 00:01:26.330 Тэгэхээр үүгээр би ямар занг хэлж байна вэ? 00:01:26.330 --> 00:01:29.000 Энэ бол таны талаарх багахан ойлголтоор 00:01:29.000 --> 00:01:32.000 таныг бүхлээр нь дүгнэдэг хүнийг хэлж байгаа юм. 00:01:32.000 --> 00:01:34.000 Энэ бол хэнхэг хүмүүс. NOTE Paragraph 00:01:34.000 --> 00:01:36.540 Орчин үед хамгийн өргөн тархсан хэлбэр нь 00:01:36.540 --> 00:01:38.000 ажлын байрны хэнхэгнэл. 00:01:38.000 --> 00:01:40.740 Та үдэшлэгэнд ирээд, хэдхэн минутад ийм хүнтэй таарна. 00:01:40.740 --> 00:01:43.900 Танаас 21-р зууны алдарт асуулт буюу 00:01:43.900 --> 00:01:46.390 "Та юу хийдэг вэ?" гэж асуухад таарна. 00:01:46.390 --> 00:01:47.890 Таны хариултаас хамааран 00:01:47.890 --> 00:01:50.340 хүмүүс нэг бол таньтай уулзсандаа баярлах болно, 00:01:50.340 --> 00:01:52.790 эсвэл цагаа хараад яваад өгнө. NOTE Paragraph 00:01:52.800 --> 00:01:56.000 Хэнхэгүүдийн эсрэг төрлийн хүн бол таны ээж. 00:01:56.000 --> 00:01:58.000 (Инээд) 00:01:58.000 --> 00:02:01.000 Заавал таны эсвэл миний ээж биш, 00:02:01.000 --> 00:02:02.360 харин ээж гэдэг ойлголт буюу 00:02:02.360 --> 00:02:05.000 таны ололт, амжилтыг сонирхдоггүй нэгэн. 00:02:05.000 --> 00:02:07.810 Гэвч харамсалтай нь, ихэнх хүмүүс бидний ээж биш. 00:02:07.810 --> 00:02:10.000 Ихэнх хүмүүс хэр их цаг, 00:02:10.000 --> 00:02:12.000 эсвэл хайр - романтик хайр биш, 00:02:12.000 --> 00:02:14.000 хэдийгээр байж болох ч, 00:02:14.000 --> 00:02:16.000 гэхдээ ерөнхийдөө хайр, хүндлэл 00:02:16.000 --> 00:02:18.060 бидэнд зориулж чадах нь 00:02:18.060 --> 00:02:21.180 бидний нийгмийн давхраанд эзлэх байраар тодорхойлогддог. NOTE Paragraph 00:02:21.180 --> 00:02:24.690 Энэ бол яагаад ажилдаа ингэж их анхаарал хандуулдаг болон 00:02:24.690 --> 00:02:28.040 материаллаг сонирхол ихсэж эхэлдэгийн шалтгаан. 00:02:28.040 --> 00:02:30.470 Бид материаллаг үед амьдардаг, 00:02:30.470 --> 00:02:33.000 бүх хүмүүс шуналтай гэж их ярьдаг. 00:02:33.000 --> 00:02:35.260 Миний бодлоор бид яг ч материаллаг биш. 00:02:35.260 --> 00:02:36.180 Миний бодлоор 00:02:36.180 --> 00:02:39.000 бид материаллаг зүйл худалдан авснаар 00:02:39.000 --> 00:02:42.000 тодорхой нэг сэтгэлийн ханамж авдаг нийгэмд амьдардаг. 00:02:42.000 --> 00:02:45.000 Бид тэдгээр эд зүйлсийг хүсээгүй. Бид ханамж авахыг хүсдэг. 00:02:45.000 --> 00:02:47.000 Энэ нь үнэтэй барааг харах шинэ өнцөг. 00:02:47.000 --> 00:02:49.000 Дараагийн удаа та Феррари унасан хүн харвал 00:02:49.000 --> 00:02:51.000 түүнийг шуналтай гэж битгий бодоорой. 00:02:51.000 --> 00:02:54.000 Оронд нь хайр халамж дутагдсан эмзэг хүн гэж бод. 00:02:54.000 --> 00:02:55.150 Өөрөөр хэлвэл, 00:02:55.150 --> 00:02:58.820 (Инээд) (Алга ташилт) 00:02:58.820 --> 00:03:01.000 атаархахын оронд өрөвд. NOTE Paragraph 00:03:01.000 --> 00:03:03.000 Бас өөр нэг шалтгаан бий. 00:03:03.000 --> 00:03:04.000 (Инээд) 00:03:04.000 --> 00:03:07.990 Бидэнд тайван байх аргагүйд хүргэсэн өөр хүчин зүйлс бий. 00:03:08.000 --> 00:03:10.070 Тэдний нэг нь эерэг зүйл тул 00:03:10.070 --> 00:03:11.510 хачин санагдаж магадгүй. 00:03:11.510 --> 00:03:14.000 Энэ бол бидний ажлын найдвар. 00:03:14.000 --> 00:03:16.680 Өмнө нь хэзээ ч хүн өөрийн амьдралдаа хийх, бүтээх 00:03:16.680 --> 00:03:19.000 зүйлдээ ийм их хүлээлттэй байгаагүй. 00:03:19.000 --> 00:03:22.060 Бидэнд хэн ч, юунд ч хүрч чадна хэмээн тал бүрээс хэлж байна. 00:03:22.060 --> 00:03:24.000 Бид Анги, давхаргын системээс ангижирсан. 00:03:24.000 --> 00:03:26.250 Одоо бид хэн ч хүссэн байрандаа 00:03:26.250 --> 00:03:28.000 хүрж болох үед байна. 00:03:28.000 --> 00:03:30.000 Энэ бол гайхамшигтай санаа. 00:03:30.000 --> 00:03:31.760 Тийм тэгш эрхийн үзлээр 00:03:31.760 --> 00:03:34.000 ерөнхийдөө бид бүгд эн тэнцүү. 00:03:34.000 --> 00:03:37.950 Яг чанд хатуу тодорхойлсон шатлал байхгүй. NOTE Paragraph 00:03:37.950 --> 00:03:40.620 Үүнд нэг том асуудал байгаа нь 00:03:40.630 --> 00:03:42.000 атаархал юм. 00:03:42.000 --> 00:03:44.650 Атаархал, үүнийг дурдахыг цээрлэдэг ч, 00:03:44.650 --> 00:03:48.410 хэрвээ орчин үед ноёрхсон мэдрэмж байгаа бол, тэр нь атаархал. 00:03:48.410 --> 00:03:51.770 Энэ нь тэгш эрхийн санаатай салшгүй холбоотой. 00:03:51.770 --> 00:03:55.210 Миний бодлоор энд сууж буй, эсвэл энийг үзэж буй хэн нэгэн 00:03:55.210 --> 00:03:57.720 Английн хатан хаанд атаархдаггүй байх. 00:03:57.720 --> 00:04:00.700 Хэдийгээр тэр та нарын хэнээс ч илүү баян, 00:04:00.700 --> 00:04:03.000 бас тэр маш том байшинтай. 00:04:03.000 --> 00:04:07.000 Бид түүнд атаархдаггүй шалтгаан нь тэр хэтэрхий сонин. 00:04:07.000 --> 00:04:09.000 Тэр зүгээр л сонин. (Инээд) 00:04:09.000 --> 00:04:11.520 Бид түүнийг ойлгодоггүй. Тэр инээдтэй ярьдаг. 00:04:11.520 --> 00:04:13.000 Тэр нэг хачин газраас ирсэн. 00:04:13.000 --> 00:04:14.750 Иймд бид түүнийг ойлгодоггүй. 00:04:14.750 --> 00:04:17.240 Та хэн нэгнээс өөр бол түүнд атаархдаггүй. NOTE Paragraph 00:04:17.240 --> 00:04:20.390 2 хүний нас, гэр бүл, өөрийгөө олох явц 00:04:20.390 --> 00:04:23.590 зэрэг нь ижилсэх тусам атаархах аюул ихэснэ. 00:04:23.590 --> 00:04:26.760 Иймд та нарын хэн нь ч сургуулийн цуглаанд очих хэрэггүй. 00:04:26.760 --> 00:04:30.770 Учир нь хамт сургуульд явж байсан хүнээс илүү хүчтэй жишиг байхгүй. 00:04:30.770 --> 00:04:34.810 Гэвч орчин үеийн нийгмийн асуудал нь дэлхийг тэр чигт нь сургууль болгодог. 00:04:34.810 --> 00:04:36.970 Хүн бүр жийнсэн өмд өмсдөг, хүн бүр ижилхэн. 00:04:36.970 --> 00:04:38.190 Гэвч яг ижил биш. 00:04:38.190 --> 00:04:41.000 Тиймээс тэгш эрхийн үзэл нь тэгш бус байдалтай нийлэн 00:04:41.000 --> 00:04:44.000 маш бачимдмаар нөхцөл бий болгож байна. NOTE Paragraph 00:04:44.000 --> 00:04:46.000 Одоо цагт та Билл Гейтс шиг 00:04:46.000 --> 00:04:48.000 баян, алдартай болох нь 00:04:48.000 --> 00:04:50.280 17-р зуунд Францын сурвалжит язгууртны 00:04:50.280 --> 00:04:53.000 эгнээнд нэгдэхтэй ижил боломжгүй байх. 00:04:53.000 --> 00:04:55.630 Гэхдээ гол нь тийм юм шиг санагддаггүй. 00:04:55.630 --> 00:04:59.010 Сэтгүүл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь 00:04:59.010 --> 00:05:01.940 хэрвээ бидэнд эрч хүч, технологийн хэдэн содон санаа, 00:05:01.940 --> 00:05:03.720 граж байхад (Инээд) 00:05:03.720 --> 00:05:06.520 та ч гэсэн агуу зүйл эхлүүлж чадна гэдэгт итгүүлж байна. 00:05:06.520 --> 00:05:09.490 Энэ асуудлын үр дүн нь номын дэлгүүрүүдэд харагдаж байна. 00:05:09.490 --> 00:05:13.030 Та том номын дэлгүүрийн хувь хүний хөгжлийн хэсэгт очоод, 00:05:13.030 --> 00:05:16.020 хэвлэгдсэн номнуудыг шинжилж үзвэл 00:05:16.020 --> 00:05:18.460 тэнд ерөнхийдөө 2 төрлийн ном л бий. 00:05:18.460 --> 00:05:21.960 Эхний төрөл нь танд хэлнэ: "Та хийж чадна, бүх зүйл боломжтой." 00:05:21.960 --> 00:05:24.110 Нөгөө төрөл нь бидний нэрлэж заншсанаар 00:05:24.110 --> 00:05:28.290 "өртөө итгэлгүй байдлыг" эсвэл бүдүүлгээр "өөрийгөө гоочлохыг" 00:05:28.290 --> 00:05:29.970 хэрхэн ялан дийлэх талаар байдаг. NOTE Paragraph 00:05:29.970 --> 00:05:31.840 Энд жинхэнэ зохисгүй холбоо оршиж байна. 00:05:31.840 --> 00:05:34.550 Та бүхнийг хийж чадна гэж хэлдэг нийгэм болон 00:05:34.550 --> 00:05:37.600 өөртөө итгэлгүй байдлын хооронд тохиромжгүй холбоо байна. 00:05:37.600 --> 00:05:39.200 Энэ бол нэлээд эерэг зүйл 00:05:39.200 --> 00:05:41.210 муухай хариутай байж болох нэг жишээ юм. 00:05:41.210 --> 00:05:44.000 Бид урьдыг бодвол ажил, байр суурийнхаа 00:05:44.000 --> 00:05:48.000 талаар улам хямардаг болсон бас нэг шалтгаан бий. 00:05:48.000 --> 00:05:50.440 Энэ бас л сайхан зүйлтэй холбогдсон. 00:05:50.440 --> 00:05:53.000 Тэр нь меритократ үзэл юм. NOTE Paragraph 00:05:53.000 --> 00:05:55.000 Хүн болгон, зүүний, барууны бүх улс төрчид 00:05:55.000 --> 00:05:57.000 меритократ үзлийг агуу зүйл, 00:05:57.000 --> 00:06:01.000 мөн нийгмийг туйлын меритократ байлгах хэрэгтэй гэдэгт санал нийлдэг. 00:06:01.000 --> 00:06:05.000 Меритократ нийгэм гэж юу вэ? 00:06:05.000 --> 00:06:06.610 Меритократ нийгэм нь 00:06:06.610 --> 00:06:09.240 хэрвээ танд авьяас, эрч хүч, чадвар байгаа бол 00:06:09.240 --> 00:06:11.750 та оргилд хүрч чадна. Юу ч таныг зогсоох эрхгүй. 00:06:11.750 --> 00:06:14.000 Энэ бол гайхамшигтай санаа. Гэвч асуудал нь 00:06:14.000 --> 00:06:16.240 хэрвээ та чадвартай нь оргилд хүрдэг 00:06:16.240 --> 00:06:19.000 нийгэмд үнэхээр итгэдэг бол 00:06:19.000 --> 00:06:22.000 та далдаар мөн зохисгүйгээр 00:06:22.000 --> 00:06:25.000 чадваргүй нь доор үлдэж, 00:06:25.000 --> 00:06:28.000 тэндээ үлдэх хэрэгтэй гэдэгт итгэж байна. 00:06:28.000 --> 00:06:31.000 Өөрөөр хэлвэл, таны байр суурь санамсаргүй биш 00:06:31.000 --> 00:06:33.150 харин таны хүртэх ёстой зүйл мэт санагдана. 00:06:33.150 --> 00:06:36.000 Энэ нь бүтэлгүйтлийг улам аймшигтай болгоно. NOTE Paragraph 00:06:36.000 --> 00:06:38.000 Дундад зууны Англид 00:06:38.000 --> 00:06:40.000 та ядуу хүнтэй таарвал, 00:06:40.000 --> 00:06:43.000 тэр хүнийг "азгүй" нэгэн гэдэг байсан. 00:06:43.000 --> 00:06:47.000 Шууд утгаараа, аз заяагдаагүй нэгэн. Азгүй явдал. 00:06:47.000 --> 00:06:49.000 Орчин үед, ялангуяа АНУ-д, 00:06:49.000 --> 00:06:51.460 хэрвээ та нийгмийн доод давхрааны хүнтэй таарвал 00:06:51.460 --> 00:06:54.000 тэр хүнийг "ялагдагч" гэнэ. 00:06:54.000 --> 00:06:57.000 Азгүй болон ялагдагч хоёрын хооронд жинхэнэ ялгаа оршино. 00:06:57.000 --> 00:07:00.170 Энэ нь 400 жилийн хөгжлийн явцад бидний амьдралд 00:07:00.170 --> 00:07:03.500 хэн хариуцлага хүлээдэг болсныг харуулж байна. 00:07:03.500 --> 00:07:06.370 Тэр нь бурхан биш, бид. Бид жолоочийн суудалд байна. NOTE Paragraph 00:07:06.370 --> 00:07:08.150 Хэрвээ та сайн яваа бол гайхалтай. 00:07:08.150 --> 00:07:10.000 Харин үгүй бол аймшигтай. 00:07:10.000 --> 00:07:13.000 Социологич Эмиль Дюркгеймийн шинжилгээгээр энэ нь 00:07:13.000 --> 00:07:17.000 амиа хорлолт ихсэхэд ч нөлөөлж болно. 00:07:17.000 --> 00:07:20.470 Бусад орнуудтай харьцуулахад хөгжилтэй бие даасан орнуудад 00:07:20.470 --> 00:07:22.000 амиа хорлолт их байдаг. 00:07:22.000 --> 00:07:24.000 Үүний нэг шалтгаан нь хүмүүс өөрсдөд нь 00:07:24.000 --> 00:07:26.370 тохиолдсон зүйлийг хэт өөртэйгээ холбон тусгадаг. 00:07:26.370 --> 00:07:30.000 Тэд амжилт, алдаагаа ганцхан өөрийн хийсэн үйлдлийн үр дүн гэж үздэг. NOTE Paragraph 00:07:30.000 --> 00:07:32.310 Миний дурдсан эдгээр дарамтуудаас 00:07:32.310 --> 00:07:33.810 салах арга байна уу? 00:07:33.810 --> 00:07:36.240 Миний бодлоор бий. Би цөөн хэдийг л дурдмаар байна. 00:07:36.240 --> 00:07:38.000 Меритократыг аваад үзье. 00:07:38.000 --> 00:07:41.120 Хүн болгон хүртэх ёстой зүйлээ хүртдэг гэх энэ санаа нь 00:07:41.120 --> 00:07:44.000 миний бодлоор галзуу санаа, жинхэнэ галзуу. 00:07:44.000 --> 00:07:46.000 Би меритократын завсрын үзэлтэй 00:07:46.000 --> 00:07:48.100 зүүний, барууны аль ч улс төрчийг дэмжинэ. 00:07:48.100 --> 00:07:50.000 Би тийм төрлийн меритократч. 00:07:50.000 --> 00:07:54.170 Гэхдээ миний бодлоор хэзээ нэгэн цагт төгс меритократ нийгмийг бүтээнэ гэдэгт 00:07:54.170 --> 00:07:56.780 итгэх бол солиотой хэрэг. Энэ бол бүтэшгүй хүсэл. NOTE Paragraph 00:07:56.780 --> 00:07:59.120 Бид хүн болгоныг зөв дүгнэж, 00:07:59.120 --> 00:08:01.830 сайн нь дээр, муу нь доор байх 00:08:01.830 --> 00:08:04.220 нийгмийг бүтээх нь боломжгүй. 00:08:04.220 --> 00:08:06.360 Хэтэрхий олон үзүүлэлтүүд байна: 00:08:06.360 --> 00:08:08.170 гэнэтийн осол, төрөлтийн гэмтэл, 00:08:08.170 --> 00:08:11.160 хүний толгой дээр юм унах, өвчин гэх мэт. 00:08:11.160 --> 00:08:13.290 Бид хэзээ ч эдгээрийг дүгнэж чадахгүй. 00:08:13.290 --> 00:08:15.670 Хэзээ ч хүнийг зохистой дүгнэж чадахгүй. 00:08:15.670 --> 00:08:18.840 Надад Санкт Августины "Бурхдын хот"-н нэг ишлэл их таалагддаг. NOTE Paragraph 00:08:18.840 --> 00:08:22.480 Тэрээр, "Хүнийг захиагаар нь дүгнэх нь нүгэл" гэдэг. 00:08:22.480 --> 00:08:24.490 Орчин үеийн Англи хэлэнд хөрвүүлвэл, 00:08:24.490 --> 00:08:28.310 "Та ярилцаж буй хүнээ нэрийн хуудсаар нь дүгнэх нь нүгэл юм." 00:08:28.310 --> 00:08:30.070 Анхаарах ёстой зүйл нь захиа биш юм. 00:08:30.070 --> 00:08:32.000 Санкт Августины хэлснээр 00:08:32.000 --> 00:08:34.000 гагцхүү бурхан л бүгдийг зөв дүгнэж чадна. 00:08:34.000 --> 00:08:37.140 Тэр үүнийгээ Шүүлтийн өдөр сахиусан тэнгэрүүд, бүрээтэй хийх 00:08:37.140 --> 00:08:38.380 бөгөөд тэнгэр нээгдэнэ. 00:08:38.380 --> 00:08:41.000 Солиотой санаа. Хэрвээ та над шиг бишрэлгүй бол. 00:08:41.000 --> 00:08:43.000 Гэвч энэ санаанд нэг чухал зүйл байна. NOTE Paragraph 00:08:43.000 --> 00:08:47.000 Өөрөөр хэлвэл, хүнийг дүгнэхээ азна. 00:08:47.000 --> 00:08:50.000 Та заавал хүний мөн чанарыг таних албагүй. 00:08:50.000 --> 00:08:53.416 Энэ бол хүний үл мэдэгдэх чанаруудын нэг бөгөөд 00:08:53.416 --> 00:08:55.463 бид мэддэг мэт аашлах нь зохисгүй. 00:08:55.463 --> 00:08:57.880 Эдгээрт бас нэг тайтгарал, тайвширлын зам бий. 00:08:57.880 --> 00:09:00.250 Бид амьдралд алдах, бүтэлгүйтэхээс 00:09:00.250 --> 00:09:02.230 айдгийн нэг шалтгаан нь 00:09:02.230 --> 00:09:04.440 зөвхөн орлого, нэр хүндээ алдах бус 00:09:04.440 --> 00:09:07.480 бид бусдын шүүмжлэл, доог тохуу болохоос айдаг. 00:09:07.480 --> 00:09:08.840 Шүүмжлэл үнэхээр байдаг. 00:09:08.840 --> 00:09:10.780 Орчин үед доромжлолын NOTE Paragraph 00:09:10.780 --> 00:09:13.280 тэргүүний хэрэгсэл бол сонин сэтгүүл. 00:09:13.280 --> 00:09:15.040 7 хоногийн аль ч өдөр сонин нээвэл, 00:09:15.040 --> 00:09:17.620 дүүрэн амьдралаа сүйрүүлсэн хүмүүсийн талаар байна. 00:09:17.620 --> 00:09:19.990 Тэд буруу хүнтэй унтсан. Тэд буруу бодис уусан. 00:09:19.990 --> 00:09:21.980 Тэд буруу хууль, тогтоомж баталсан. 00:09:21.980 --> 00:09:24.530 Тэгээд тэд доог тохууны бай болсон. 00:09:24.530 --> 00:09:27.800 Өөр үгээр, тэд алдсан. Тэднийг "ялагдагчид" гэж тодорхойлсон. 00:09:27.800 --> 00:09:29.700 Үүнд өөр хувилбар бий юу? 00:09:29.700 --> 00:09:32.760 Миний бодлоор барууны уламжлал нэг хувилбарыг санал болгодог. 00:09:32.760 --> 00:09:34.120 Тэр нь эмгэнэл. 00:09:34.120 --> 00:09:38.710 Эмгэнэлт урлаг нь МЭӨ V зуунд эртний Грекийн театр нь NOTE Paragraph 00:09:38.710 --> 00:09:41.650 хүмүүсийн амьдралд гаргадаг алдаанууд болон 00:09:41.650 --> 00:09:44.880 алдсан нэгэндээ үзүүлэх хайр энэрлийн хэлбэрүүдийг 00:09:44.880 --> 00:09:47.530 үзүүлэх зорилготой байж. 00:09:47.530 --> 00:09:50.690 Харин бодит амьдралд тэр бүр хайр энэрэл тосч авдаггүй. 00:09:50.690 --> 00:09:52.680 Хэдэн жилийн өмнө би энийг бодон 00:09:52.680 --> 00:09:54.990 "Ням гарагийн спорт" сонинтой уулзахаар гарсан. 00:09:54.990 --> 00:09:57.240 Хэрвээ та энэ сонинтой танил биш бол 00:09:57.240 --> 00:09:59.000 уншиж эхлэхийг зөвлөмөөргүй байна. 00:09:59.000 --> 00:10:01.260 Би тэдэнтэй Барууны урлагийн 00:10:01.260 --> 00:10:04.000 агуу эмгэнэлүүдийг ярилцахаар очсон юм. 00:10:04.000 --> 00:10:07.760 Хэрвээ зарим өгүүллэгийг ням гаригийн өдөр тавигдах мэдээ болговол 00:10:07.760 --> 00:10:09.760 тэд өгүүллэгүүдийн гол явдлыг 00:10:09.760 --> 00:10:11.740 хэрхэн ашиглахыг хармаар байсан юм. NOTE Paragraph 00:10:11.740 --> 00:10:15.020 Би Отеллог яриж өгөв. Тэд сонсож байгаагүй ч биширсэн. 00:10:15.020 --> 00:10:18.000 Би тэднээс Отеллод зориулсан мэдээний гарчиг бичихийг хүссэн. 00:10:18.000 --> 00:10:21.000 "Дурлалд Согтсон Цагаач Сенаторын Охиныг Алав" 00:10:21.000 --> 00:10:23.000 гэсэн сонины гарчиг олсон. 00:10:23.000 --> 00:10:25.000 Би тэдэнд Бовари Хатагтайн зохиолыг өгөв. 00:10:25.000 --> 00:10:27.000 Дахиад л тэд олсон зүйлээ гайхаж байлаа. 00:10:27.000 --> 00:10:29.000 Тэгээ тэд бичсэн: "Залилангын дараа 00:10:29.000 --> 00:10:32.000 дэлгүүр хэсэх донтой завхай эмэгтэй хүнцэл залгив." 00:10:32.000 --> 00:10:33.000 (Инээд) 00:10:33.000 --> 00:10:35.000 Тэгээд миний дуртай нь. 00:10:35.000 --> 00:10:37.000 Тэд үнэхээр гоц ухаантай хүмүүс байна лээ. 00:10:37.000 --> 00:10:39.000 Миний дуртай нь Эдип хаан: 00:10:39.000 --> 00:10:42.320 "Ээжтэй өнгөрүүлсэн шөнө нүд сохлом байв." 00:10:42.320 --> 00:10:45.000 (Инээд) 00:10:45.000 --> 00:10:47.000 (Алга ташилт) NOTE Paragraph 00:10:47.000 --> 00:10:49.440 Хайр энэрлийн нэг туйл 00:10:49.440 --> 00:10:52.000 шар мэдээний сонин байхад 00:10:52.000 --> 00:10:55.000 нөгөө төгсгөлд нь эмгэнэл болон эмгэнэлт урлаг байна. 00:10:55.000 --> 00:10:58.920 Иймд бид эмгэнэлт урлагт юу болж буйг бага ч гэсэн ойлгох хэрэгтэй 00:10:58.920 --> 00:11:00.270 гэж би маргах байна. 00:11:00.270 --> 00:11:02.580 Гамлетийг ялагдагч гэх нь солиотой хэрэг. 00:11:02.580 --> 00:11:05.000 Хэдийгээр тэр хожигдсон ч, ялагдагч биш. 00:11:05.000 --> 00:11:08.060 Миний бодлоор энэ бол эмгэнэлт урлагийн бидэнд хүргэх санаа. 00:11:08.060 --> 00:11:09.980 Ач холбогдол нь ч үүндээ байдаг. NOTE Paragraph 00:11:09.980 --> 00:11:12.410 Одоогийн нийгэм энэ их хямралыг 00:11:12.410 --> 00:11:14.520 бий болгосон бас нэг шалтгаан нь 00:11:14.520 --> 00:11:17.000 энэ нийгэмд хүн биш төв алга. 00:11:17.000 --> 00:11:19.000 Бид дэлхий дээрх анхны 00:11:19.000 --> 00:11:22.000 өөрсдөөсөө өөр юуг ч шүтдэггүй нийгэм. 00:11:22.000 --> 00:11:24.310 Бид өөрсдийгөө дээрд үздэг. Тэгэх ч хэрэгтэй. 00:11:24.310 --> 00:11:27.000 Бид саран дээр очиж, маш олон гайхалтай зүйлс ч хийсэн. 00:11:27.000 --> 00:11:29.000 Иймд бид өөрсдийгөө шүтэх хандлагатай. NOTE Paragraph 00:11:29.000 --> 00:11:31.000 Бидний баатар бол хүн. 00:11:31.000 --> 00:11:33.000 Энэ бол цоо шинэ байдал. 00:11:33.000 --> 00:11:37.000 Өмнөх нийгэмүүд үргэлж ямар нэг ер бусын зүйлийг шүтсээр ирсэн: 00:11:37.000 --> 00:11:39.000 Бурхан, сүнс, байгалийн хүч, ертөнц. 00:11:39.000 --> 00:11:42.000 Юу ч байсан, ондоо зүйл шүтдэг байсан. 00:11:42.000 --> 00:11:44.000 Бид энэ заншилаа бага зэрэг алдсан. 00:11:44.000 --> 00:11:46.750 Миний бодлоор тиймээс бид байгальд татагдах болсон. 00:11:46.750 --> 00:11:50.020 Эрүүл мэндийнхээ төлөө биш. Хэдийгээр тэгэж хэлдэг ч гэсэн. 00:11:50.020 --> 00:11:53.000 Харин энэ бол хүний үүрнээс гарах гарц. 00:11:53.000 --> 00:11:56.950 Энэ бол бидний тэмцэл, жүжгээс гарах гарц. 00:11:56.950 --> 00:11:59.470 Иймээс бид мөсөн гол, далай руу харж, 00:11:59.470 --> 00:12:03.000 дэлхийг гаднаас нь төсөөлөх дуртай. 00:12:03.000 --> 00:12:08.150 Бид хүнээс ангид зүйлстэй холбогдох маш дуртай бөгөөд 00:12:08.150 --> 00:12:10.830 энэ ч маш чухал. NOTE Paragraph 00:12:10.830 --> 00:12:14.000 Миний ярьсан зүйл бол ердөө л амжилт ба алдаа. 00:12:14.000 --> 00:12:16.850 Амжилтын нэг сонирхолтой зүйл нь 00:12:16.850 --> 00:12:19.000 бид амжилтын утгыг мэддэг гэж боддог. 00:12:19.000 --> 00:12:21.000 Хэрвээ би танд энэ дэлгэцний ард 00:12:21.000 --> 00:12:24.000 үнэхээр амжилттай яваа нэгэн бий гэвэл, шууд хэдэн санаа төрнө. 00:12:24.000 --> 00:12:26.000 Та тэр хүнийг маш их хөрөнгөтэй, 00:12:26.000 --> 00:12:29.000 нэг салбарт алдартай нэгэн гэж бодно. 00:12:29.000 --> 00:12:31.000 Миний амжилтын тодорхойлолт... 00:12:31.000 --> 00:12:33.870 Би амжилтыг их сонирхдог. Би үнэхээр амжилттай байхыг хүсдэг. 00:12:33.870 --> 00:12:36.230 Би үргэлж боддог: "Яаж илүү амжилттай болох вэ?" 00:12:36.230 --> 00:12:37.780 Гэхдээ хөгширөх тусам, 00:12:37.780 --> 00:12:40.880 би "амжилт" гэсэн үгийн утгыг өөрөөр бодох болсон. NOTE Paragraph 00:12:40.880 --> 00:12:43.210 Миний амжилтын талаар ойлгосон зүйл гэвэл: 00:12:43.210 --> 00:12:45.020 та бүх зүйлд амжилт гаргаж чадахгүй. 00:12:45.020 --> 00:12:47.530 Бид ажил, амьдралын тэнцвэрийн гэж байнга ярьдаг. 00:12:47.530 --> 00:12:50.000 Утгагүй зүйл. Та бүгдийг авч чадахгүй. 00:12:50.000 --> 00:12:52.360 Тиймээс амжилтын төсөөлөл болгон 00:12:52.360 --> 00:12:54.650 алдаа, алдагдал гарч байдгийг 00:12:54.650 --> 00:12:56.450 хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 00:12:56.450 --> 00:12:59.210 Миний бодлоор ямар ч мэргэн хүн амьдрал 00:12:59.210 --> 00:13:02.000 амжилт олохгүй үе байдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. NOTE Paragraph 00:13:02.000 --> 00:13:04.880 Цаашилбал, ихэнхдээ бидний амьдралд гаргах амжилтыг 00:13:04.880 --> 00:13:08.720 төсөөлөх төсөөлөл бидний өөрсдийн төсөөлөл байдаггүй. 00:13:08.720 --> 00:13:11.340 Эдгээр төсөөллийг голчлон бусад хүмүүсээс сурсан байдаг. 00:13:11.340 --> 00:13:13.120 Эрэгтэй хүмүүс голчлон ааваасаа, 00:13:13.120 --> 00:13:15.000 эмэгтэй хүмүүс ээжээсээ өвлөсөн байдаг. 00:13:15.000 --> 00:13:16.170 Сэтгэцийн задлан шинжлэл 00:13:16.170 --> 00:13:18.690 энэ санааг 80 жилийн турш ойлгуулахыг оролдож байна. 00:13:18.690 --> 00:13:20.540 Хэн ч сайн анхааралтай сонсдоггүй ч, 00:13:20.540 --> 00:13:21.630 би үүнд итгэдэг. NOTE Paragraph 00:13:21.630 --> 00:13:23.960 Мөн бид зурагт, сурталчилгаа зэрэгт 00:13:23.960 --> 00:13:26.610 тусгадаг санаануудыг өөрсдийн төлөөлөл болгодог. 00:13:26.610 --> 00:13:30.050 Эдгээр нь бид юу хүсдэг, өөрсдийгөө хэрхэн хардгийг 00:13:30.050 --> 00:13:33.000 тодорхойлдог асар их нөлөөтэй хүчин зүйлс юм. 00:13:33.000 --> 00:13:35.850 Бид банкны мэргэжил хүндтэй гэж сонсвол 00:13:35.850 --> 00:13:38.000 олонх нь банкны чиглэлээр явахыг хүсдэг. 00:13:38.000 --> 00:13:41.000 Банк нэр хүндгүй болоход бидний сонирхол буурдаг. 00:13:41.000 --> 00:13:44.000 Бид зөвлөгөөнд маш их нээлттэй ханддаг. NOTE Paragraph 00:13:44.000 --> 00:13:45.870 Миний дэвшүүлж байгаа санаа бол 00:13:45.870 --> 00:13:48.730 бид амжилтыг тодорхойлох өөрсдийн тодорхойлолтоо орхих бус, 00:13:48.730 --> 00:13:51.680 харин үнэхээр бидний тодорхойлолт мөн эсэхийг мэдэх хэрэгтэй. 00:13:51.680 --> 00:13:53.480 Бид өөрсдийн үзэл бодлоо тодорхойлж, 00:13:53.480 --> 00:13:56.000 өөрсдийн бодол, төсөөллөө өөрсдөө бүтээж, 00:13:56.000 --> 00:13:58.000 эзэн нь байх хэрэгтэй. 00:13:58.000 --> 00:14:00.180 Хүссэнээ авч чадахгүй байх муухай ч 00:14:00.180 --> 00:14:01.980 замынхаа төсгөлд очоод 00:14:01.980 --> 00:14:04.460 тэгэж их хүсээд байсан зүйл нь 00:14:04.460 --> 00:14:09.000 өөрийн чинь хүсэл биш байсныг анзаарах бүр ч тоогүй. NOTE Paragraph 00:14:09.000 --> 00:14:11.000 Би энд дуусгая. 00:14:11.000 --> 00:14:14.000 Миний тодотгохыг хүсэж буй зүйл бол 00:14:14.000 --> 00:14:16.000 амжилтанд хүрэх хэрэгтэй, 00:14:16.000 --> 00:14:18.600 гэхдээ өөрсдийн зарим ер бусын санааг зөвшөөрцгөөе. 00:14:18.600 --> 00:14:21.780 Өөрсдийн амжилтыг тодорхойлох тодорхойлтоо эргэн харж, 00:14:21.780 --> 00:14:25.000 үнэхээр бидний төсөөлөл, бодол гэдгийг баттай болгоё. 00:14:25.000 --> 00:14:27.000 Маш их баярлалаа. 00:14:27.000 --> 00:14:43.000 (Алга ташилт) NOTE Paragraph 00:14:43.000 --> 00:14:45.000 Крис Андерсон: Гайхалтай байлаа. 00:14:45.000 --> 00:14:49.160 Гэхдээ таны бодлоор бид хэрхэн 00:14:49.160 --> 00:14:53.000 бусдыг "ялагдагч" гэж харах нь таагүй гэдэг ойлголтыг 00:14:53.000 --> 00:14:56.670 ялагч, ялагдагч аль алин байдаг, 00:14:56.670 --> 00:15:00.000 хэн нэгэн таны амьдралыг удирдах боломжтой байдаг нийгэмд 00:15:00.000 --> 00:15:03.000 хэрхэн зохицуулан, хэрэгжүүлэх бэ? NOTE Paragraph 00:15:03.000 --> 00:15:05.530 Алэйн дэ Боттон: Тйим ээ. Би хожих болон хожигдох нь 00:15:05.530 --> 00:15:08.260 ердөө л санамсаргүй үйл явц гэдгийг хэлэхийг хүссэн. 00:15:08.260 --> 00:15:09.740 Одоо үед шударга ёсыг 00:15:09.740 --> 00:15:11.930 маш ихээр онцолдог болж, 00:15:11.930 --> 00:15:14.200 улс төрчид ямагт шударга ёсны талаар яриж байна. 00:15:14.200 --> 00:15:17.220 Би шударга үнэнд итгэдэг ч, байх боломжгүй зүйл гэж бодож байна. 00:15:17.220 --> 00:15:19.130 Тиймээс бид хийж чадах бүгдийг хийж, 00:15:19.130 --> 00:15:21.000 үүнд хүргэх бүгдийг хийх хэрэгтэй. 00:15:21.000 --> 00:15:23.550 Гэхдээ эцсийн эцэст бид нэг зүйлийг мартаж болохгүй. 00:15:23.550 --> 00:15:26.000 Хэнтэй ч уулзсан, амьдралд юу ч учирсан, 00:15:26.000 --> 00:15:28.520 ямар нэг цэвэр тохиолдлын зүйл байх л болно. 00:15:28.520 --> 00:15:31.270 Хүмүүсийг энэ талаар сайтар эргэцүүлээсэй гэж хүсч байна. 00:15:31.270 --> 00:15:33.000 Эс бөгөөс бачимдмаар болно. NOTE Paragraph 00:15:33.000 --> 00:15:36.750 КА: Та өөрийн эелдэг, нинжин ажлын гүн ухаанаа 00:15:36.750 --> 00:15:40.930 хүчтэй эдийн засагтай нэгтгэж чадна гэдэгт итгэж байна уу? 00:15:40.930 --> 00:15:43.000 Эсвэл чадахгүй гэж бодож байна уу? 00:15:43.000 --> 00:15:45.800 Үүнийг тэгэж их тодотгосон ч хамаагүй юу? NOTE Paragraph 00:15:45.800 --> 00:15:49.150 АБ: Хүмүүсийн бүтээмжийг өсгөх хамгийн сайн арга бол 00:15:49.150 --> 00:15:52.000 тэднийг айлгах гэдэг бол жинхэнэ аймшигтай бодол. 00:15:52.000 --> 00:15:55.000 Мөн орчин нөхцөл хүнд байх тусам 00:15:55.000 --> 00:15:57.300 хүмүүс тэдий чинээ хичээнэ гэж бодох ч мөн адил. 00:15:57.300 --> 00:16:01.000 Таны бодлоор төгс аав гэж хэн бэ? 00:16:01.000 --> 00:16:04.000 Төгс аав бол хатуу ч гэсэн эелдэг нэгэн. 00:16:04.000 --> 00:16:06.000 Ийм хүн байх огт амархан биш. 00:16:06.000 --> 00:16:10.000 Бидэнд нийгмийн үлгэр жишээ дүр шиг 00:16:10.000 --> 00:16:12.000 2 туйлаас зайлс хийдэг эцэг хэрэгтэй. 00:16:12.000 --> 00:16:16.000 Нэг талд нь чанга хатуу, ёс журамыг баримтлагч. 00:16:16.000 --> 00:16:20.590 Нөгөө талд нь зөөлөн, дэг журамгүй нэгэн. NOTE Paragraph 00:16:20.920 --> 00:16:22.220 КА: Алайн дэ Боттон. NOTE Paragraph 00:16:22.220 --> 00:16:24.000 АБ: Маш их баярлалаа. 00:16:24.000 --> 00:16:34.000 (Алга ташилт)