Мөнгө угаах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ? - Делина Д. Спанн
-
0:11 - 0:14Түүхэн дэх хамгийн алдартай
дээрэмчдийн нэг болох -
0:14 - 0:20Аль Капоне зохион байгуулалттай гэмт
хэргийн их гүрнийг тэргүүлж байсан. -
0:20 - 0:22Арай гэж түүний хэргийг шүүхэд өгсөн ч
-
0:22 - 0:26татвараас зайлсхийсэн хэргээр л
буруутгах боломжтой байсан гэдэг. -
0:26 - 0:29Жилд ойролцоогоор 100 сая доллар буюу
-
0:29 - 0:32өнөөдрийн ханшаар бол 1.4 тэрбум долларыг
-
0:32 - 0:35Капоне хууль бус мөрийтэй тоглоом,
-
0:35 - 0:36хууль бус наймаа,
-
0:36 - 0:37эмсийн хүрээлэн,
-
0:37 - 0:38мөн айлган сүрдүүлгээс
-
0:38 - 0:41олдог байсан нь түүний гэмт хэргийн
нотолгоо болох байлаа. -
0:41 - 0:45Гэвч тэр мөнгийг илрүүлэх аргагүй байв.
-
0:45 - 0:49Капоне болон түүний хамсаатнууд мөнгөө
өөртөө үйлчлэх автомат угаалгын газар г.м. -
0:49 - 0:53эцсийн өмчлөгчийг нь тодорхойлох боломжгүй
бизнесийн салбаруудад -
0:53 - 0:55хөрөнгө оруулдаг байжээ.
-
0:55 - 1:01Ийм автомат угаалгын газрууд нь тус
үйл ажиллагааг "мөнгө угаах" гэж -
1:01 - 1:03нэрлэх болсны гол шалтгаануудын нэг юм.
-
1:03 - 1:06Мөнгө угаах гэдэг нь
хууль бусаар олсон, гэмт хэргийн гаралтай -
1:06 - 1:12хөрөнгийг цэвэрлэх замаар хууль ёсны
эдийн засагт хэрэглэх боломжтой болгох -
1:12 - 1:17аливаа үйл ажиллагааг хэлнэ.
-
1:17 - 1:20Гэхдээ Капоне мөнгө угаах
үйл ажиллагааг анх нээсэн хүн биш юм. -
1:20 - 1:25Энэ үйлдэл мөнгө үүссэн цагаас л эхтэй.
-
1:25 - 1:28Наймаачид эд баялгаа
татвар хураагчдаас нууж, -
1:28 - 1:32далайн дээрэмчид олз омгоо ямар замаар
олсноо аль болох илчлэхгүйгээр -
1:32 - 1:34зарж борлуулахыг хичээдэг байв.
-
1:34 - 1:36Сүүлийн үед шинээр нэвтэрч байгаа
виртуал мөнгө -
1:36 - 1:38оффшор банкны үйлчилгээ,
-
1:38 - 1:39гүний веб,
-
1:39 - 1:41дэлхийн зах зээлүүд зэрэг нь
-
1:41 - 1:45үйл ажиллагааны схемийг улам нарийн,
түвэгтэй болгосон. -
1:45 - 1:48Орчин үед мөнгө угаах маш олон төрлийн
арга барил байгаа хэдий ч -
1:48 - 1:51ерөнхийдөө дараах 3 үндсэн
алхмаас бүрддэг: -
1:51 - 1:52Байршуулалт,
-
1:52 - 1:53тархаалт,
-
1:53 - 1:55төвлөрүүлэлт.
-
1:55 - 1:59Байршуулалт нь хууль бусаар олдсон мөнгийг
-
1:59 - 2:02хууль ёсны хөрөнгө рүү хувиргахыг хэлнэ.
-
2:02 - 2:06Ихэнхдээ мөнгийг компаний
нууц нэр дээр, эсвэл -
2:06 - 2:12мэргэжлийн зуучлагчийн нэр дээр
данс нээлгэн хадгалуулдаг. -
2:12 - 2:15Энэ үе шатанд гэмт хэрэгтнүүд баригдах
хамгийн их магадлалтай байдаг. -
2:15 - 2:19Учир нь тэд гарал үүсэл тодорхойгүй
их хэмжээний хөрөнгийг -
2:19 - 2:22санхүүгийн системд оруулж
ирж байгаа шүү дээ. -
2:22 - 2:262 дахь алхам болох тархаалтын үе шатанд
олон данс дамжуулан -
2:26 - 2:30гүйлгээ хийх замаар хөрөнгийг
гарал үүслээс нь холдуулдаг. -
2:30 - 2:33Үүнийг дансны хооронд
шилжүүлэг хийх, -
2:33 - 2:36эсвэл үнэтэй машин, урлагийн бүтээл,
-
2:36 - 2:37үл хөдлөх хөрөнгө зэрэг
-
2:37 - 2:38борлуулах боломжтой хөрөнгө
-
2:38 - 2:40худалдан авах замаар хийдэг.
-
2:40 - 2:44Мөн агшим тутам их хэмжээний мөнгө
эргэлдэж байдаг казиногоор дамжуулан -
2:44 - 2:47тархаах нь түгээмэл аргуудын нэг юм.
-
2:47 - 2:51Мөнгө угаагч нь өөр улс оронд байршилтай
казиногийн сүлжээ салбараа -
2:51 - 2:54ашигтай ажилласан мэт харагдуулах,
-
2:54 - 2:58эсвэл ажилтнуудтай хуйвалдан
хуурамч тоглолт зохион байгуулдаг байна. -
2:58 - 3:03Сүүлийн алхам төвлөрүүлэлтийн үе шатанд
угаасан мөнгөө эдийн засагт эргэлдүүлснээр -
3:03 - 3:06гэмт хэрэгтэн нь ашиг хүртэх
боломжтой болдог. -
3:06 - 3:09Тэд хууль ёсны бизнест хөрөнгө оруулан
-
3:09 - 3:11хуурамч нэхэмжлэх хуудсаар
төлбөр авах, -
3:11 - 3:14эсвэл хуурамчаар хандивын сан нээж,
-
3:14 - 3:16өөрсдийгөө маш өндөр цалинтай
-
3:16 - 3:19төлөөлөн удирдах зөвлөлд томилдог байна.
-
3:19 - 3:21Мөнгө угаах үйл ажиллагааг
-
3:21 - 3:27гэмт хэрэг гэдгийг 1986 онд л
АНУ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. -
3:27 - 3:31Харин түүнээс өмнө, татвараас зайлсхийх
гэх мэт өөр холбогдолтой хэргээр -
3:31 - 3:34хэргээр буруутгадаг байжээ.
-
3:34 - 3:381986 оноос хойш хөрөнгө нуун
дарагдуулсныг нотолж чадвал -
3:38 - 3:41хөрөнгийг нь хурааж авах боломжтой болсон.
-
3:41 - 3:45Энэ нь хар тамхины наймаа гэх мэт
том хэмжээний гэмт хэргүүдийг илрүүлэхэд -
3:45 - 3:47эерэг нөлөө үзүүлсэн.
-
3:47 - 3:50Гэвч хууль эрх зүйн өөрчлөлтүүд нь
-
3:50 - 3:54нууцлал болон төрийн хяналттай холбоотой
асуудлыг хөндөх болсон. -
3:54 - 3:56Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага,
-
3:56 - 3:57улс орны засгийн газрууд,
-
3:57 - 3:59ашгийн бус байгууллагууд
-
3:59 - 4:01мөнгө угаахтай тэмцэж байгаа ч
-
4:01 - 4:06мөнгө угаах нь дэлхий дахины
гэмт хэргийн том хэсэг хэвээр байна. -
4:06 - 4:09Мөн олны анхаарлыг татсан,
дуулиант хэргүүдэд -
4:09 - 4:12зөвхөн хувь хүн гэлтгүй
-
4:12 - 4:17томоохон санхүүгийн байгууллага, төрийн
албан тушаалтнууд нэр холбогдсон байдаг. -
4:17 - 4:20Жилд мөнгө угаах үйл ажиллагаанд
хэдий хэмжээний мөнгө -
4:20 - 4:23эргэлддэгийг хэн ч хэлж мэдэхгүй.
-
4:23 - 4:30Зарим байгууллагын тооцоолсноор жилд
хэдэн зуун тэрбум долларт хүрдэг гэнэ.
- Title:
- Мөнгө угаах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ? - Делина Д. Спанн
- Description:
-
Бүтэн хичээлийг үзэх холбоос: http://ed.ted.com/lessons/how-does-money-laundering-work-delena-d-spann
Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олж авсан мөнгийг ''бохир'' гэмт хэргийн гарлаас нь ''цэвэрлэн'', хууль ёсны эдийн засгийн системд дахин эргэлдүүлэх боломжтой болгох үйл ажиллагааг хэлнэ. Энэ үйлдэл нь мөнгө үүссэн цагаас л эхтэй. Гэхдээ энэ үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бол? Делина Д. Спанн мөнгө угаах үйл ажиллагааг та бүхэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно.
Хичээл: Делина Д. Спанн
Дурс оруулсан: Жуан М. Юрбина. - Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:47
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for How does money laundering work? - Delena D. Spann | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How does money laundering work? - Delena D. Spann | ||
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for How does money laundering work? - Delena D. Spann | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for How does money laundering work? - Delena D. Spann | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for How does money laundering work? - Delena D. Spann | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for How does money laundering work? - Delena D. Spann | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for How does money laundering work? - Delena D. Spann | ||
Uyanga Gantulga edited Mongolian subtitles for How does money laundering work? - Delena D. Spann |