Түүхэн дэх хамгийн алдартай
дээрэмчдийн нэг болох
Аль Капоне зохион байгуулалттай гэмт
хэргийн их гүрнийг тэргүүлж байсан.
Арай гэж түүний хэргийг шүүхэд өгсөн ч
татвараас зайлсхийсэн хэргээр л
буруутгах боломжтой байсан гэдэг.
Жилд ойролцоогоор 100 сая доллар буюу
өнөөдрийн ханшаар бол 1.4 тэрбум долларыг
Капоне хууль бус мөрийтэй тоглоом,
хууль бус наймаа,
эмсийн хүрээлэн,
мөн айлган сүрдүүлгээс
олдог байсан нь түүний гэмт хэргийн
нотолгоо болох байлаа.
Гэвч тэр мөнгийг илрүүлэх аргагүй байв.
Капоне болон түүний хамсаатнууд мөнгөө
өөртөө үйлчлэх автомат угаалгын газар г.м.
эцсийн өмчлөгчийг нь тодорхойлох боломжгүй
бизнесийн салбаруудад
хөрөнгө оруулдаг байжээ.
Ийм автомат угаалгын газрууд нь тус
үйл ажиллагааг "мөнгө угаах" гэж
нэрлэх болсны гол шалтгаануудын нэг юм.
Мөнгө угаах гэдэг нь
хууль бусаар олсон, гэмт хэргийн гаралтай
хөрөнгийг цэвэрлэх замаар хууль ёсны
эдийн засагт хэрэглэх боломжтой болгох
аливаа үйл ажиллагааг хэлнэ.
Гэхдээ Капоне мөнгө угаах
үйл ажиллагааг анх нээсэн хүн биш юм.
Энэ үйлдэл мөнгө үүссэн цагаас л эхтэй.
Наймаачид эд баялгаа
татвар хураагчдаас нууж,
далайн дээрэмчид олз омгоо ямар замаар
олсноо аль болох илчлэхгүйгээр
зарж борлуулахыг хичээдэг байв.
Сүүлийн үед шинээр нэвтэрч байгаа
виртуал мөнгө
оффшор банкны үйлчилгээ,
гүний веб,
дэлхийн зах зээлүүд зэрэг нь
үйл ажиллагааны схемийг улам нарийн,
түвэгтэй болгосон.
Орчин үед мөнгө угаах маш олон төрлийн
арга барил байгаа хэдий ч
ерөнхийдөө дараах 3 үндсэн
алхмаас бүрддэг:
Байршуулалт,
тархаалт,
төвлөрүүлэлт.
Байршуулалт нь хууль бусаар олдсон мөнгийг
хууль ёсны хөрөнгө рүү хувиргахыг хэлнэ.
Ихэнхдээ мөнгийг компаний
нууц нэр дээр, эсвэл
мэргэжлийн зуучлагчийн нэр дээр
данс нээлгэн хадгалуулдаг.
Энэ үе шатанд гэмт хэрэгтнүүд баригдах
хамгийн их магадлалтай байдаг.
Учир нь тэд гарал үүсэл тодорхойгүй
их хэмжээний хөрөнгийг
санхүүгийн системд оруулж
ирж байгаа шүү дээ.
2 дахь алхам болох тархаалтын үе шатанд
олон данс дамжуулан
гүйлгээ хийх замаар хөрөнгийг
гарал үүслээс нь холдуулдаг.
Үүнийг дансны хооронд
шилжүүлэг хийх,
эсвэл үнэтэй машин, урлагийн бүтээл,
үл хөдлөх хөрөнгө зэрэг
борлуулах боломжтой хөрөнгө
худалдан авах замаар хийдэг.
Мөн агшим тутам их хэмжээний мөнгө
эргэлдэж байдаг казиногоор дамжуулан
тархаах нь түгээмэл аргуудын нэг юм.
Мөнгө угаагч нь өөр улс оронд байршилтай
казиногийн сүлжээ салбараа
ашигтай ажилласан мэт харагдуулах,
эсвэл ажилтнуудтай хуйвалдан
хуурамч тоглолт зохион байгуулдаг байна.
Сүүлийн алхам төвлөрүүлэлтийн үе шатанд
угаасан мөнгөө эдийн засагт эргэлдүүлснээр
гэмт хэрэгтэн нь ашиг хүртэх
боломжтой болдог.
Тэд хууль ёсны бизнест хөрөнгө оруулан
хуурамч нэхэмжлэх хуудсаар
төлбөр авах,
эсвэл хуурамчаар хандивын сан нээж,
өөрсдийгөө маш өндөр цалинтай
төлөөлөн удирдах зөвлөлд томилдог байна.
Мөнгө угаах үйл ажиллагааг
гэмт хэрэг гэдгийг 1986 онд л
АНУ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.
Харин түүнээс өмнө, татвараас зайлсхийх
гэх мэт өөр холбогдолтой хэргээр
хэргээр буруутгадаг байжээ.
1986 оноос хойш хөрөнгө нуун
дарагдуулсныг нотолж чадвал
хөрөнгийг нь хурааж авах боломжтой болсон.
Энэ нь хар тамхины наймаа гэх мэт
том хэмжээний гэмт хэргүүдийг илрүүлэхэд
эерэг нөлөө үзүүлсэн.
Гэвч хууль эрх зүйн өөрчлөлтүүд нь
нууцлал болон төрийн хяналттай холбоотой
асуудлыг хөндөх болсон.
Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага,
улс орны засгийн газрууд,
ашгийн бус байгууллагууд
мөнгө угаахтай тэмцэж байгаа ч
мөнгө угаах нь дэлхий дахины
гэмт хэргийн том хэсэг хэвээр байна.
Мөн олны анхаарлыг татсан,
дуулиант хэргүүдэд
зөвхөн хувь хүн гэлтгүй
томоохон санхүүгийн байгууллага, төрийн
албан тушаалтнууд нэр холбогдсон байдаг.
Жилд мөнгө угаах үйл ажиллагаанд
хэдий хэмжээний мөнгө
эргэлддэгийг хэн ч хэлж мэдэхгүй.
Зарим байгууллагын тооцоолсноор жилд
хэдэн зуун тэрбум долларт хүрдэг гэнэ.