1 00:00:11,093 --> 00:00:13,984 Түүхэн дэх хамгийн алдартай дээрэмчдийн нэг болох 2 00:00:13,984 --> 00:00:19,928 Аль Капоне зохион байгуулалттай гэмт хэргийн их гүрнийг тэргүүлж байсан. 3 00:00:19,928 --> 00:00:21,738 Арай гэж түүний хэргийг шүүхэд өгсөн ч 4 00:00:21,738 --> 00:00:26,363 татвараас зайлсхийсэн хэргээр л буруутгах боломжтой байсан гэдэг. 5 00:00:26,363 --> 00:00:28,604 Жилд ойролцоогоор 100 сая доллар буюу 6 00:00:28,604 --> 00:00:32,308 өнөөдрийн ханшаар бол 1.4 тэрбум долларыг 7 00:00:32,308 --> 00:00:34,737 Капоне хууль бус мөрийтэй тоглоом, 8 00:00:34,737 --> 00:00:35,898 хууль бус наймаа, 9 00:00:35,898 --> 00:00:37,045 эмсийн хүрээлэн, 10 00:00:37,045 --> 00:00:38,412 мөн айлган сүрдүүлгээс 11 00:00:38,412 --> 00:00:41,317 олдог байсан нь түүний гэмт хэргийн нотолгоо болох байлаа. 12 00:00:41,317 --> 00:00:44,985 Гэвч тэр мөнгийг илрүүлэх аргагүй байв. 13 00:00:44,985 --> 00:00:49,265 Капоне болон түүний хамсаатнууд мөнгөө өөртөө үйлчлэх автомат угаалгын газар г.м. 14 00:00:49,265 --> 00:00:52,736 эцсийн өмчлөгчийг нь тодорхойлох боломжгүй бизнесийн салбаруудад 15 00:00:52,736 --> 00:00:55,474 хөрөнгө оруулдаг байжээ. 16 00:00:55,474 --> 00:01:00,605 Ийм автомат угаалгын газрууд нь тус үйл ажиллагааг "мөнгө угаах" гэж 17 00:01:00,605 --> 00:01:02,995 нэрлэх болсны гол шалтгаануудын нэг юм. 18 00:01:02,995 --> 00:01:06,235 Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон, гэмт хэргийн гаралтай 19 00:01:06,235 --> 00:01:12,185 хөрөнгийг цэвэрлэх замаар хууль ёсны эдийн засагт хэрэглэх боломжтой болгох 20 00:01:12,185 --> 00:01:16,516 аливаа үйл ажиллагааг хэлнэ. 21 00:01:16,516 --> 00:01:20,375 Гэхдээ Капоне мөнгө угаах үйл ажиллагааг анх нээсэн хүн биш юм. 22 00:01:20,375 --> 00:01:24,606 Энэ үйлдэл мөнгө үүссэн цагаас л эхтэй. 23 00:01:24,606 --> 00:01:27,536 Наймаачид эд баялгаа татвар хураагчдаас нууж, 24 00:01:27,536 --> 00:01:31,746 далайн дээрэмчид олз омгоо ямар замаар олсноо аль болох илчлэхгүйгээр 25 00:01:31,746 --> 00:01:33,836 зарж борлуулахыг хичээдэг байв. 26 00:01:33,836 --> 00:01:36,096 Сүүлийн үед шинээр нэвтэрч байгаа виртуал мөнгө 27 00:01:36,096 --> 00:01:37,766 оффшор банкны үйлчилгээ, 28 00:01:37,766 --> 00:01:39,467 гүний веб, 29 00:01:39,467 --> 00:01:41,136 дэлхийн зах зээлүүд зэрэг нь 30 00:01:41,136 --> 00:01:44,607 үйл ажиллагааны схемийг улам нарийн, түвэгтэй болгосон. 31 00:01:44,607 --> 00:01:47,876 Орчин үед мөнгө угаах маш олон төрлийн арга барил байгаа хэдий ч 32 00:01:47,876 --> 00:01:50,836 ерөнхийдөө дараах 3 үндсэн алхмаас бүрддэг: 33 00:01:50,836 --> 00:01:51,948 Байршуулалт, 34 00:01:51,948 --> 00:01:53,138 тархаалт, 35 00:01:53,138 --> 00:01:55,476 төвлөрүүлэлт. 36 00:01:55,476 --> 00:01:59,187 Байршуулалт нь хууль бусаар олдсон мөнгийг 37 00:01:59,187 --> 00:02:02,366 хууль ёсны хөрөнгө рүү хувиргахыг хэлнэ. 38 00:02:02,366 --> 00:02:05,656 Ихэнхдээ мөнгийг компаний нууц нэр дээр, эсвэл 39 00:02:05,656 --> 00:02:11,737 мэргэжлийн зуучлагчийн нэр дээр данс нээлгэн хадгалуулдаг. 40 00:02:11,737 --> 00:02:15,400 Энэ үе шатанд гэмт хэрэгтнүүд баригдах хамгийн их магадлалтай байдаг. 41 00:02:15,400 --> 00:02:18,967 Учир нь тэд гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний хөрөнгийг 42 00:02:18,967 --> 00:02:21,899 санхүүгийн системд оруулж ирж байгаа шүү дээ. 43 00:02:21,899 --> 00:02:26,278 2 дахь алхам болох тархаалтын үе шатанд олон данс дамжуулан 44 00:02:26,278 --> 00:02:30,067 гүйлгээ хийх замаар хөрөнгийг гарал үүслээс нь холдуулдаг. 45 00:02:30,067 --> 00:02:33,127 Үүнийг дансны хооронд шилжүүлэг хийх, 46 00:02:33,127 --> 00:02:35,758 эсвэл үнэтэй машин, урлагийн бүтээл, 47 00:02:35,758 --> 00:02:36,908 үл хөдлөх хөрөнгө зэрэг 48 00:02:36,908 --> 00:02:38,303 борлуулах боломжтой хөрөнгө 49 00:02:38,303 --> 00:02:39,917 худалдан авах замаар хийдэг. 50 00:02:39,917 --> 00:02:43,780 Мөн агшим тутам их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг казиногоор дамжуулан 51 00:02:43,780 --> 00:02:47,208 тархаах нь түгээмэл аргуудын нэг юм. 52 00:02:47,208 --> 00:02:50,609 Мөнгө угаагч нь өөр улс оронд байршилтай казиногийн сүлжээ салбараа 53 00:02:50,609 --> 00:02:53,960 ашигтай ажилласан мэт харагдуулах, 54 00:02:53,960 --> 00:02:57,709 эсвэл ажилтнуудтай хуйвалдан хуурамч тоглолт зохион байгуулдаг байна. 55 00:02:57,709 --> 00:03:03,260 Сүүлийн алхам төвлөрүүлэлтийн үе шатанд угаасан мөнгөө эдийн засагт эргэлдүүлснээр 56 00:03:03,260 --> 00:03:06,059 гэмт хэрэгтэн нь ашиг хүртэх боломжтой болдог. 57 00:03:06,059 --> 00:03:08,669 Тэд хууль ёсны бизнест хөрөнгө оруулан 58 00:03:08,669 --> 00:03:11,309 хуурамч нэхэмжлэх хуудсаар төлбөр авах, 59 00:03:11,309 --> 00:03:13,950 эсвэл хуурамчаар хандивын сан нээж, 60 00:03:13,950 --> 00:03:16,490 өөрсдийгөө маш өндөр цалинтай 61 00:03:16,490 --> 00:03:19,370 төлөөлөн удирдах зөвлөлд томилдог байна. 62 00:03:19,370 --> 00:03:21,369 Мөнгө угаах үйл ажиллагааг 63 00:03:21,369 --> 00:03:26,950 гэмт хэрэг гэдгийг 1986 онд л АНУ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. 64 00:03:26,950 --> 00:03:30,730 Харин түүнээс өмнө, татвараас зайлсхийх гэх мэт өөр холбогдолтой хэргээр 65 00:03:30,730 --> 00:03:33,680 хэргээр буруутгадаг байжээ. 66 00:03:33,680 --> 00:03:37,840 1986 оноос хойш хөрөнгө нуун дарагдуулсныг нотолж чадвал 67 00:03:37,840 --> 00:03:40,610 хөрөнгийг нь хурааж авах боломжтой болсон. 68 00:03:40,610 --> 00:03:44,570 Энэ нь хар тамхины наймаа гэх мэт том хэмжээний гэмт хэргүүдийг илрүүлэхэд 69 00:03:44,570 --> 00:03:46,880 эерэг нөлөө үзүүлсэн. 70 00:03:46,880 --> 00:03:49,901 Гэвч хууль эрх зүйн өөрчлөлтүүд нь 71 00:03:49,901 --> 00:03:53,931 нууцлал болон төрийн хяналттай холбоотой асуудлыг хөндөх болсон. 72 00:03:53,931 --> 00:03:55,852 Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага, 73 00:03:55,852 --> 00:03:57,411 улс орны засгийн газрууд, 74 00:03:57,411 --> 00:03:58,992 ашгийн бус байгууллагууд 75 00:03:58,992 --> 00:04:00,932 мөнгө угаахтай тэмцэж байгаа ч 76 00:04:00,932 --> 00:04:06,031 мөнгө угаах нь дэлхий дахины гэмт хэргийн том хэсэг хэвээр байна. 77 00:04:06,031 --> 00:04:08,816 Мөн олны анхаарлыг татсан, дуулиант хэргүүдэд 78 00:04:08,816 --> 00:04:11,803 зөвхөн хувь хүн гэлтгүй 79 00:04:11,803 --> 00:04:17,207 томоохон санхүүгийн байгууллага, төрийн албан тушаалтнууд нэр холбогдсон байдаг. 80 00:04:17,207 --> 00:04:20,102 Жилд мөнгө угаах үйл ажиллагаанд хэдий хэмжээний мөнгө 81 00:04:20,102 --> 00:04:22,833 эргэлддэгийг хэн ч хэлж мэдэхгүй. 82 00:04:22,833 --> 00:04:29,736 Зарим байгууллагын тооцоолсноор жилд хэдэн зуун тэрбум долларт хүрдэг гэнэ.