Мухар сүсэг юунаас үүсдэг вэ? - Стюарт Вайс
-
0:07 - 0:09Та хар муурнаас айдаг уу?
-
0:09 - 0:12Та гэр дотроо шүхэр дэлгэдэг үү?
-
0:12 - 0:1613-н тоо танд ямар санагддаг вэ?
-
0:16 - 0:17Итгэдэг үгүйгээс үл хамааран
-
0:17 - 0:21та эдгээр мухар сүсгүүдийн талаар
мэдэх байх. -
0:21 - 0:24Тэгвэл дэлхий даяар хүмүүс яагаад
-
0:24 - 0:26мод тогшиж,
замын хагархай дээр -
0:26 - 0:29гишгэхийг цээрлэдэг вэ?
-
0:29 - 0:32Хэдий шинжлэх ухааны үндэслэлгүй ч
-
0:32 - 0:35эдгээр хачирхалтай итгэл үнэмшил нь
-
0:35 - 0:39маш сонирхолтой түүхүүдтэй.
-
0:39 - 0:42Ер бусын учир шалтгаантай учир
-
0:42 - 0:46маш олон мухар сүсэг нь
шашны үндэслэлтэй байдаг. -
0:46 - 0:51Жишээ нь 13 тоо нь библийн
сүүлчийн зоогтой холбоотой. -
0:51 - 0:54Есүс 12 дагагчтайгаа цовдлуулахын өмнө
-
0:54 - 0:58зоог барьсан тухай түүх гардаг.
-
0:58 - 1:02Үүнээс үүдэн ширээнд 13 хүн суух нь
муу ёр хэмээн үзэхэд хүрч -
1:02 - 1:08эцэстээ энэ нь азгүйдлийн тоо
болж хувирсан байна. -
1:08 - 1:1313 тооноос айх айдас буюу
трискайдекафобиа нь -
1:13 - 1:18маш түгээмэл ба олон оронд
өндөр барилгуудад 13-р давхар байхгүйгээр -
1:18 - 1:22тоо нь 12-с шууд 14 давхар луу гардаг.
-
1:22 - 1:26Мэдээж олон хүмүүс сүүлчийн зоогийг
үнэн гэж итгэдэг. -
1:26 - 1:29Гэвч хүмүүсийн мэддэггүй шашны
уламжлалаас улбаалсан -
1:29 - 1:33олон мухар сүсэг байдаг.
-
1:33 - 1:38Мод тогших нь эртний
Индо-Европын ардын домгоос үүссэн ба -
1:38 - 1:41үүсгэсэн хүмүүс нь
-
1:41 - 1:44мод нь сүнснүүдийн гэр орон
гэж үздэг байж. -
1:44 - 1:47Модонд хүрснээр хамгаалалт үүсч
-
1:47 - 1:50доторх сүнс биднийг ивээлдээ багтаадаг
гэж итгэдэг аж. -
1:50 - 1:52Ямартай ч энэ уламжлалт мухар сүсэг нь
-
1:52 - 1:56эдгээр сүнснүүдээс ч урт настай.
-
1:56 - 2:00Оросоос Ирланд хүртэл
түгээмэл байдаг мухар сүсгүүдийг -
2:00 - 2:06Христийн шашнаас өмнө байсан
бөөгийн шашны үлдэгдэл гэж үздэг. -
2:06 - 2:09Гэхдээ бүхий л мухар сүсэг
шашинтай холбоогүй. -
2:09 - 2:13Зарим нь зүгээр л азгүй
үйл явдал, тохиолдлоос үүссэн. -
2:13 - 2:16Жишээ нь Италичууд 17 тооноос айдаг нь
-
2:16 - 2:23Ром тоо XVII нь vixi гэдэг үгийн
анаграм бөгөөд -
2:23 - 2:26амьдралын төгсгөл гэсэн утгатай.
-
2:26 - 2:28Хятад хэлэнд дөрвийн тоо нь
-
2:28 - 2:30үхэл гэдэг үгтэй
-
2:30 - 2:32адил шахуу сонсогддог ба
-
2:32 - 2:34хятад тоо хэрэглэдэг
-
2:34 - 2:38Япон Солонгосчуудад ч
энэ мөн адил хамаатай. -
2:38 - 2:41Нэгийн тоо нь ёстой гэдэгтэй ижил
сонсогддог учир -
2:41 - 2:45арван дөрвийн тоо нь үхэх ёстой гэж
байгаа юм шиг сонсогддог. -
2:45 - 2:50Олон улсын буудал, цахилгаан шатанд
алгасвал зохих олон тоо бий. -
2:50 - 2:52Итгэх эсэх нь таны дур ч
-
2:52 - 2:55бидний анхны зорилгыг нь мартсан
зарим мухар сүсэг -
2:55 - 2:58утга учиртай хэвээр байна.
-
2:58 - 3:03Жишээ нь театрт арын фоныг будагтай
том хавтангаар хийдэг байсан бөгөөд -
3:03 - 3:08тайзны ажилчид шүглийн дохиогоор
өргөж, буулгадаг байж. -
3:08 - 3:11Хэн нэгэн санамсаргүй шүгэлдсэнээс
болж осол гарах аюултай байжээ. -
3:11 - 3:17Тайзны ажилчид одоо чихэвч хэрэглэх
болсон ч -
3:17 - 3:21тайзны ард шүгэлдэх хориотой хэвээр.
-
3:21 - 3:24Төстэй нэг жишээ нь нэг шүдэнзээр
гурван тамхи асаадаггүй тухай юм. -
3:24 - 3:30Нуувчинд байгаа цэргүүд
нэг чүдэнзээ удаан асаах нь -
3:30 - 3:35дайсны мэргэн буудагчид баригдах
аюултай байв. -
3:35 - 3:37Ихэнх тамхичид одоо мэргэн буучаас
айх хэрэггүй болсон ч -
3:37 - 3:40мухар сүсэг байсаар л байна.
-
3:40 - 3:43Тэгвэл хүмүүс бид яагаад
мартагдсан шашин, -
3:43 - 3:43давхцал,
-
3:43 - 3:45хуучирсан зөвлөгөөг дагасаар байна вэ?
-
3:45 - 3:48Одоо шал утгагүй сонсогдохгүй
байна гэж үү? -
3:48 - 3:50Тийм байж болох ч олон хүмүүсийн хувьд
-
3:50 - 3:55мухар сүсэг нь сүсэг бишрэлээс илүү
соёлын дадал болсон байдаг. -
3:55 - 3:58Хэн ч төрөхдөө шатан доор алхахгүй,
-
3:58 - 4:01дотор шүгэлдэхгүй байх
тухай мэддэггүй. -
4:01 - 4:05Гэхдээ гэр бүлийн гишүүд тань
энэ тухай анхааруулсаар байвал -
4:05 - 4:07энэ нь таны тав тухыг алдагдуулж,
-
4:07 - 4:11логикийн хувьд юу ч болохгүйг
мэдэж байсан ч нөлөөлнө. -
4:11 - 4:15Мод тогших нь ч төвөгтэй зүйл биш учир
-
4:15 - 4:20мухар сүсгийг дагах нь
эсэргүүцэхээс хялбар юм. -
4:20 - 4:24Тэгээд ч мухар сүсэг нь
заримдаа үнэн мэт санагддаг. -
4:24 - 4:28Та магад азын оймсоо өмссөн үедээ
гоал оруулж байсан байх. -
4:28 - 4:30Энэ нь бидний сэтгэл зүйтэй хамааралтай.
-
4:30 - 4:33Бид адилхан оймс өмссөн ч
амжилт гаргаагүй үеэ -
4:33 - 4:35хавьгүй бага санадаг.
-
4:35 - 4:39Гэхдээ энэ нь жинхэнэ гэж итгэх нь
таныг өөрийгөө дайчлахад хүргэж -
4:39 - 4:44улмаар танд үйл явдлыг гартаа
авахад тусалдаг. -
4:44 - 4:48Тэгэхээр өөртөө итгэх итгэл чухал үед
-
4:48 - 4:53утгагүй мухар сүсэг нь бас
тийм ч утгагүй биш байж болох юм.
- Title:
- Мухар сүсэг юунаас үүсдэг вэ? - Стюарт Вайс
- Speaker:
- Стюарт Вайс
- Description:
-
Бүтэн хичээлийг дараах холбоосоор үзнэ үү.
Та хар муурнаас айдаг уу? Та гэр дотор шүхэр дэлгэдэг үү? Та 13-н тоог юу гэж боддог вэ? Таны итгэдэг эсэхээс үл хамааран та эдгээр мухар сүсгийн талаар мэдэх байх. Тэгвэл тэд хаанаас үүссэн бэ? Стюарт Вайс бидний дуртай мухар сүсгүүдийн хачирхалтай эх үүсвэрүүдийг бидэнтэй хуваалцлаа.
Хичээлийг Стюарт Вайс, анимейшнийг TED-Ed
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:11
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Where do superstitions come from? - Stuart Vyse | ||
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for Where do superstitions come from? - Stuart Vyse | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Where do superstitions come from? - Stuart Vyse | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Where do superstitions come from? - Stuart Vyse | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Where do superstitions come from? - Stuart Vyse |