1 00:00:06,760 --> 00:00:09,160 Та хар муурнаас айдаг уу? 2 00:00:09,160 --> 00:00:11,890 Та гэр дотроо шүхэр дэлгэдэг үү? 3 00:00:11,890 --> 00:00:15,552 13-н тоо танд ямар санагддаг вэ? 4 00:00:15,552 --> 00:00:17,299 Итгэдэг үгүйгээс үл хамааран 5 00:00:17,299 --> 00:00:20,650 та эдгээр мухар сүсгүүдийн талаар мэдэх байх. 6 00:00:20,650 --> 00:00:23,600 Тэгвэл дэлхий даяар хүмүүс яагаад 7 00:00:23,600 --> 00:00:26,130 мод тогшиж, замын хагархай дээр 8 00:00:26,130 --> 00:00:28,749 гишгэхийг цээрлэдэг вэ? 9 00:00:28,749 --> 00:00:31,711 Хэдий шинжлэх ухааны үндэслэлгүй ч 10 00:00:31,711 --> 00:00:35,020 эдгээр хачирхалтай итгэл үнэмшил нь 11 00:00:35,020 --> 00:00:39,400 маш сонирхолтой түүхүүдтэй. 12 00:00:39,400 --> 00:00:41,850 Ер бусын учир шалтгаантай учир 13 00:00:41,850 --> 00:00:45,501 маш олон мухар сүсэг нь шашны үндэслэлтэй байдаг. 14 00:00:45,501 --> 00:00:50,550 Жишээ нь 13 тоо нь библийн сүүлчийн зоогтой холбоотой. 15 00:00:50,550 --> 00:00:53,682 Есүс 12 дагагчтайгаа цовдлуулахын өмнө 16 00:00:53,682 --> 00:00:57,720 зоог барьсан тухай түүх гардаг. 17 00:00:57,720 --> 00:01:02,462 Үүнээс үүдэн ширээнд 13 хүн суух нь муу ёр хэмээн үзэхэд хүрч 18 00:01:02,462 --> 00:01:08,142 эцэстээ энэ нь азгүйдлийн тоо болж хувирсан байна. 19 00:01:08,142 --> 00:01:12,821 13 тооноос айх айдас буюу трискайдекафобиа нь 20 00:01:12,821 --> 00:01:18,262 маш түгээмэл ба олон оронд өндөр барилгуудад 13-р давхар байхгүйгээр 21 00:01:18,262 --> 00:01:22,102 тоо нь 12-с шууд 14 давхар луу гардаг. 22 00:01:22,102 --> 00:01:26,361 Мэдээж олон хүмүүс сүүлчийн зоогийг үнэн гэж итгэдэг. 23 00:01:26,361 --> 00:01:29,360 Гэвч хүмүүсийн мэддэггүй шашны уламжлалаас улбаалсан 24 00:01:29,360 --> 00:01:33,033 олон мухар сүсэг байдаг. 25 00:01:33,033 --> 00:01:37,793 Мод тогших нь эртний Индо-Европын ардын домгоос үүссэн ба 26 00:01:37,793 --> 00:01:40,733 үүсгэсэн хүмүүс нь 27 00:01:40,733 --> 00:01:44,253 мод нь сүнснүүдийн гэр орон гэж үздэг байж. 28 00:01:44,253 --> 00:01:46,677 Модонд хүрснээр хамгаалалт үүсч 29 00:01:46,677 --> 00:01:50,107 доторх сүнс биднийг ивээлдээ багтаадаг гэж итгэдэг аж. 30 00:01:50,107 --> 00:01:52,372 Ямартай ч энэ уламжлалт мухар сүсэг нь 31 00:01:52,372 --> 00:01:56,197 эдгээр сүнснүүдээс ч урт настай. 32 00:01:56,197 --> 00:02:00,237 Оросоос Ирланд хүртэл түгээмэл байдаг мухар сүсгүүдийг 33 00:02:00,237 --> 00:02:05,813 Христийн шашнаас өмнө байсан бөөгийн шашны үлдэгдэл гэж үздэг. 34 00:02:05,813 --> 00:02:08,693 Гэхдээ бүхий л мухар сүсэг шашинтай холбоогүй. 35 00:02:08,693 --> 00:02:13,313 Зарим нь зүгээр л азгүй үйл явдал, тохиолдлоос үүссэн. 36 00:02:13,313 --> 00:02:16,453 Жишээ нь Италичууд 17 тооноос айдаг нь 37 00:02:16,453 --> 00:02:23,284 Ром тоо XVII нь vixi гэдэг үгийн анаграм бөгөөд 38 00:02:23,284 --> 00:02:25,633 амьдралын төгсгөл гэсэн утгатай. 39 00:02:25,633 --> 00:02:27,754 Хятад хэлэнд дөрвийн тоо нь 40 00:02:27,754 --> 00:02:30,494 үхэл гэдэг үгтэй 41 00:02:30,494 --> 00:02:32,044 адил шахуу сонсогддог ба 42 00:02:32,044 --> 00:02:33,774 хятад тоо хэрэглэдэг 43 00:02:33,774 --> 00:02:37,705 Япон Солонгосчуудад ч энэ мөн адил хамаатай. 44 00:02:37,705 --> 00:02:41,274 Нэгийн тоо нь ёстой гэдэгтэй ижил сонсогддог учир 45 00:02:41,274 --> 00:02:45,383 арван дөрвийн тоо нь үхэх ёстой гэж байгаа юм шиг сонсогддог. 46 00:02:45,383 --> 00:02:50,294 Олон улсын буудал, цахилгаан шатанд алгасвал зохих олон тоо бий. 47 00:02:50,294 --> 00:02:52,234 Итгэх эсэх нь таны дур ч 48 00:02:52,234 --> 00:02:54,924 бидний анхны зорилгыг нь мартсан зарим мухар сүсэг 49 00:02:54,924 --> 00:02:58,174 утга учиртай хэвээр байна. 50 00:02:58,174 --> 00:03:03,185 Жишээ нь театрт арын фоныг будагтай том хавтангаар хийдэг байсан бөгөөд 51 00:03:03,185 --> 00:03:07,925 тайзны ажилчид шүглийн дохиогоор өргөж, буулгадаг байж. 52 00:03:07,925 --> 00:03:11,325 Хэн нэгэн санамсаргүй шүгэлдсэнээс болж осол гарах аюултай байжээ. 53 00:03:11,325 --> 00:03:16,694 Тайзны ажилчид одоо чихэвч хэрэглэх болсон ч 54 00:03:16,694 --> 00:03:20,576 тайзны ард шүгэлдэх хориотой хэвээр. 55 00:03:20,576 --> 00:03:24,345 Төстэй нэг жишээ нь нэг шүдэнзээр гурван тамхи асаадаггүй тухай юм. 56 00:03:24,345 --> 00:03:29,565 Нуувчинд байгаа цэргүүд нэг чүдэнзээ удаан асаах нь 57 00:03:29,565 --> 00:03:34,586 дайсны мэргэн буудагчид баригдах аюултай байв. 58 00:03:34,586 --> 00:03:37,458 Ихэнх тамхичид одоо мэргэн буучаас айх хэрэггүй болсон ч 59 00:03:37,458 --> 00:03:39,636 мухар сүсэг байсаар л байна. 60 00:03:39,636 --> 00:03:42,596 Тэгвэл хүмүүс бид яагаад мартагдсан шашин, 61 00:03:42,596 --> 00:03:43,486 давхцал, 62 00:03:43,486 --> 00:03:45,376 хуучирсан зөвлөгөөг дагасаар байна вэ? 63 00:03:45,376 --> 00:03:48,137 Одоо шал утгагүй сонсогдохгүй байна гэж үү? 64 00:03:48,137 --> 00:03:50,077 Тийм байж болох ч олон хүмүүсийн хувьд 65 00:03:50,077 --> 00:03:54,816 мухар сүсэг нь сүсэг бишрэлээс илүү соёлын дадал болсон байдаг. 66 00:03:54,816 --> 00:03:58,397 Хэн ч төрөхдөө шатан доор алхахгүй, 67 00:03:58,397 --> 00:04:00,717 дотор шүгэлдэхгүй байх тухай мэддэггүй. 68 00:04:00,717 --> 00:04:04,743 Гэхдээ гэр бүлийн гишүүд тань энэ тухай анхааруулсаар байвал 69 00:04:04,743 --> 00:04:06,846 энэ нь таны тав тухыг алдагдуулж, 70 00:04:06,846 --> 00:04:11,208 логикийн хувьд юу ч болохгүйг мэдэж байсан ч нөлөөлнө. 71 00:04:11,208 --> 00:04:14,838 Мод тогших нь ч төвөгтэй зүйл биш учир 72 00:04:14,838 --> 00:04:19,946 мухар сүсгийг дагах нь эсэргүүцэхээс хялбар юм. 73 00:04:19,946 --> 00:04:23,696 Тэгээд ч мухар сүсэг нь заримдаа үнэн мэт санагддаг. 74 00:04:23,696 --> 00:04:27,508 Та магад азын оймсоо өмссөн үедээ гоал оруулж байсан байх. 75 00:04:27,508 --> 00:04:29,947 Энэ нь бидний сэтгэл зүйтэй хамааралтай. 76 00:04:29,947 --> 00:04:33,417 Бид адилхан оймс өмссөн ч амжилт гаргаагүй үеэ 77 00:04:33,417 --> 00:04:35,448 хавьгүй бага санадаг. 78 00:04:35,448 --> 00:04:39,008 Гэхдээ энэ нь жинхэнэ гэж итгэх нь таныг өөрийгөө дайчлахад хүргэж 79 00:04:39,008 --> 00:04:43,697 улмаар танд үйл явдлыг гартаа авахад тусалдаг. 80 00:04:43,697 --> 00:04:48,369 Тэгэхээр өөртөө итгэх итгэл чухал үед 81 00:04:48,369 --> 00:04:52,838 утгагүй мухар сүсэг нь бас тийм ч утгагүй биш байж болох юм.