Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar
-
0:10 - 0:16(Алга ташилт)
-
0:16 - 0:18За та бүхэн "Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?"
-
0:18 - 0:23гэсэн асуултыг миний илтгэлийн
эхний хэсэг дуусан дуустал -
0:23 - 0:25дотроо бодоод, тунгаагаад үзээрэй.
-
0:26 - 0:28Миний илтгэл ерөнхийдөө
хоёр хэсгээс бүрдэж байгаа. -
0:28 - 0:33Эхний хэсэг дээрээ би
Болороо гэдэг бие хүн болохын тулд -
0:33 - 0:37өнөөг хүртэл энэ тайзан дээрээс
та бүхэнтэй уулзахын тулд -
0:37 - 0:40ямар ямар саад тотгорыг туулж байж
-
0:40 - 0:44энэ өнөөдөр энэ тайзан дээр
зогсох вэ? гэдэг тухайгаа ярина. -
0:44 - 0:45Дараагийн хэсэг дээрээ би
-
0:45 - 0:49хөгжлийн бэрхшээл гэдэг
хүмүүсийн ерөнхий ойлголтыг -
0:49 - 0:52аль болох өөр зүг рүү
чиглүүлэхийг оролдсон -
0:52 - 0:54ийм илтгэлийг бэлдэж ирсэн.
-
0:54 - 1:00Би таван нас хүртлээ
байнгын хүний асаргаанд, -
1:00 - 1:03100% бараг 200% хүний асаргаанд байсан.
-
1:03 - 1:06Саажилт гэдэг өвчний онцлог нь өөрөө
-
1:06 - 1:11оюун ухаан нь хөдөлгөөнөө захирч чаддаггүй
тийм өвчнийг саажилт гэж хэлдэг. -
1:11 - 1:15Хэчнээн би гараа өргөе гэж хүссэн ч
гэсэн миний гар хүслээр минь өргөгддөггүй -
1:15 - 1:18тэр өвчнийг саажилт гэж хэлдэг.
-
1:18 - 1:25Ээж маань амьдралдаа нэг л удаа,
эмэгтэй хүнийхээ хувьд эх хүн болж төрсөн. -
1:25 - 1:30Гэсэн хэдий ч, яахав, азгүй тохиолдлоор
нэг хүүхдээ алдаад, -
1:30 - 1:33нөгөө хүүхдээ эмч нарын буруутай
үйл ажиллагаанаас болж -
1:33 - 1:36тархины саажилт гэсэн ийм өвчтэй болгосон.
-
1:36 - 1:40Гэхдээ ээж маань
хэзээ ч энэ яваа насандаа -
1:40 - 1:43амьдралд өвдөг сөхөрч, бууж өгч үзээгүй
-
1:43 - 1:45ийм баатарлаг эмэгтэй байдаг.
-
1:45 - 1:50(Алга ташилт)
-
1:50 - 1:55Би сүүлийн үед өөрийгөө
энд тэнд очоод сургагч багшийнхаа -
1:55 - 1:58шугмаар энэ хөгжлийн бэрхшээл
гэдэг ойлголт хандлагыг өгөх гээд -
1:58 - 2:02явж байхдаа Буянжаргалын Болороо
гэж дуудуулах аягүй дуртай. -
2:02 - 2:05Яагаад гэвэл би 200% энэ хүний бүтээл.
-
2:05 - 2:08Энэ хүн миний төлөө
бүх зүйлээ зориулсан учраас -
2:08 - 2:13би энэ хүний нэрийг аль болох
сайнаар гаргаж явахыг хүсдэг. -
2:13 - 2:19Тэгээд 5 нас хүртлээ Болороо гэдэг хүний
нийгмийн амьдрал -
2:19 - 2:25ерөнхийдөө гадаанаа гудас дэвсээд хэвтдэг,
гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад -
2:25 - 2:30"Ямар гоё юм бэ? Би ч гэсэн эд нар шиг
ингэж тоглож наадаад, найз нөхөдтэй болоод -
2:30 - 2:33сургуульд сурах юмсан" гэж
хүсэж, мөрөөддөг байсан. -
2:33 - 2:39Ээж маань бол тухайн үедээ яг л тийм
мөрөөдлийг өөрт минь бий болгохын тулд -
2:39 - 2:43"Хамаагүй, гадаа гаргаад л хэвтүүлье" гээд
гаргаж хэвтүүлдэг байсан байна лээ. -
2:43 - 2:46"Яагаад гадаа байгаа хүүхдүүдийг
шууд хардаг вэ?" гэхээр -
2:46 - 2:49би өөрөө нийтийн байранд амьдардаг
байсан учраас -
2:49 - 2:52хүмүүс ажилдаа ирж очиж байгаа,
тарж ирж байгаа, -
2:52 - 2:54хүүхдүүдийн
хичээлдээ явж байгаа гээд -
2:54 - 2:56бүх л дүр зургийг би хардаг байсан.
-
2:56 - 3:01Тэгээд аз болоход миний хувьд
одоо өөрөө ийм "сонирхууч" -
3:01 - 3:02сониучхан зантай.
-
3:02 - 3:05Тэгээд ээж маань
өдөр болгон ном уншдаг -
3:05 - 3:07ном унших дуртай хүн байсан.
-
3:07 - 3:10Тэгээд миний хоёр гарыг
зөөллөх массаж хийнгээ, -
3:10 - 3:13намайг өвөр дээрээ авч суухдаа
ном унших дуртай байсан. -
3:13 - 3:17Тэгээд би тэр болгонд нь ээжээсээ
"Энэ ямар үсэг вэ?" гэж өдөр болгон -
3:17 - 3:19нэг нэгээр нь үсгүүдийг
асуусаар байгаад -
3:19 - 3:245 настай гэхдээ ерөнхийдөө
өөрөө уншаад сурчихсан. -
3:24 - 3:28За 100 дотор чөлөөтэй нэмж хасаад,
бодоод сурчихсан байсан. -
3:28 - 3:34Тэгээд мэдээж хүн даварна.
Хэчнээн нөгөө нэг босож сууж чадахгүй -
3:34 - 3:37байгаа ч гэсэн ээжээсээ "Сургуульд
оруулаад өгөөч ээ" гэж гуйсан. -
3:37 - 3:41Тэгсэн чинь ээж маань "Миний охин
жаахан бодитой бай. -
3:41 - 3:45Хоёулаа бодитоор харъя.
Одоо чи дөнгөж нялх хүүхэд шиг -
3:45 - 3:47хөнжлөнд ороолгож суулгаж байна.
-
3:47 - 3:51Чи суухаа байг, явахаа байг ээ.
-
3:51 - 3:54Миний охин хоёр гар чинь хоёулаа
ингээд ардаа гарчихдаг юм чинь -
3:54 - 3:59яаж миний охин сургуульд сурах юм бэ?
Хамгийн наад зах нь сургуульд сурахад -
3:59 - 4:02балаа барьж бичих чадвартай
байх хэрэгтэй" гэж хэлсэн. -
4:02 - 4:06"Чамайг бал барьж бичиж чадахгүй зүгээр л
сургуульд оруулъя гээд аваачаад өгөхөд -
4:06 - 4:08багш нар татгалзахгүй байх.
-
4:08 - 4:11Гэхдээ чи зүгээр л сурсан нэр зүүж явна"
гэж хэлсэн. -
4:11 - 4:17Тэгээд би бүхэл бүтэн 4 жилийн хугацааг
би бал барьж сурахад зарцуулсан. -
4:17 - 4:21Хүмүүс одоо надаас саажилттай
хүүхэдтэй эцэг эхчүүд асуудаг: -
4:21 - 4:25"Бал барьж сургамаар байна аа.
Манай хүүхэд бал барьж чаддаггүй ээ" гээд. -
4:25 - 4:27Тэгээд би бол 4 жилийн хугацаа зарцуулсан.
-
4:27 - 4:30"Та нар ийм тэвчээр гаргаж чадах уу?"
гэж хэлэхээр -
4:30 - 4:34тооноос нь сүрдээд
"За больё больё" гэж хэлдэг. -
4:34 - 4:38Тухайн үед, миний нөхцөл байдалд
одоогийн бид нарт байгаа шиг -
4:38 - 4:42ухаалаг утас, компьютер гэх зэрэг
зүйлүүд бол байгаагүй учраас -
4:42 - 4:46заавал бал барьж сурах нь
энгийн алтан дүрэм байсан. -
4:46 - 4:51Тэгээд би тэр үед өөрөө ингээд
хичээгээд бал барьж сураагүй байсан бол -
4:51 - 4:54миний дараа дараагийн алхмууд
надад нээлттэй болж чадахгүй байсан. -
4:54 - 5:00Дээрээс нь би хэчнээн явж чадахгүй,
эхний хоёр жилдээ би ахаараа үүрүүлээд -
5:00 - 5:05сургуульдаа очиж, манай ах маань
надтай цуг сууж хичээлийг минь гаргаж өгч -
5:05 - 5:08дэвтэр дээр минь дарж байгаад би өөрөө
бичих үүрэгтэй тэгж сурдаг байсан. -
5:08 - 5:12Эхний нэг жил би бол гараа урдаа
гаргахын тулд хичээллэсэн. -
5:12 - 5:16Энэ хүчтэй гарыг урдаа гарган,
хүчээр татаж гаргана гэдэг бол -
5:16 - 5:20маш их өвдөлт, маш их хөлс хүч шаардсан.
-
5:20 - 5:25Тэгээд дараа дараагийн жилдээ балаа барина,
барьсан чигээрээ гараа уяагаар боож уяна. -
5:25 - 5:28Тэгээд тэр болгонд нь дэвтэр дээрээ
чиглүүлж тавина. -
5:28 - 5:33Аажмаар цэг таслал, зураас гэх мэтийн
зүйлүүдийг бичиж сурах гээд -
5:33 - 5:34маш их ажиллагаа шаардсан.
-
5:34 - 5:37Энэ бал барьж сурсан энэ явдлыгаа бол би
-
5:37 - 5:40өөр өөрийгөө ялан дийлсэн
эхний оролдого гэж үздэг. -
5:40 - 5:41Энэ үед би...
-
5:41 - 5:43(Алга ташилт)
-
5:43 - 5:46бал барьж сураагүй байсан бол
энгийн хүүхдүүдтэй сурах нь, -
5:46 - 5:50сураад цаашдаа тэд нараас илүү гарах
боломж бололцоо -
5:50 - 5:52бол надад олдохгүй байсан байх гэж боддог.
-
5:52 - 5:57Би тэгээд сургуульд орсныхоо дараа бол
тооны сонгонтой ангид орсон. -
5:57 - 6:03Тэгээд энгийн хүүхдүүдтэй суралцахад бол
бичих чадвар маш өндөр түвшинд байсан -
6:03 - 6:05болохоор надад бол асуудал байгаагүй.
-
6:05 - 6:10Тэгээд өдөрт энгийн хүүхдүүд өдөрт 8 цаг
унтаад, 4 цаг хичээлээ хийдэг бол -
6:10 - 6:15би яг тэд нарын эсрэг 4 цаг унтаж,
8 цаг хичээлээ хийх ёстой. -
6:15 - 6:22Би тэд нараас 2 дахин илүү хүч,
хөлс гаргаж байж амжилт гаргах болно. -
6:22 - 6:24Ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд
би хичээх ёстой -
6:24 - 6:28гэсэн тийм хатуу шаардлагыг тавьж
сурдаг байсан. -
6:28 - 6:30Тэгээд ерөнхийдөө бол аягүй тийм идэвхтэй.
-
6:30 - 6:35Өглөө 7 өнгөрөөж сургуульдаа очоод,
орой 8,9 гэж гэртээ ирнэ. -
6:35 - 6:38Өдөржингөө ямар л сонгон явагдана.
Бүгдэд нь суудаг. -
6:38 - 6:43Тэгээд 6-р ангид нөгөө гадны сургуулиас
манай сургууль дээр -
6:43 - 6:46англи хэл, компьютерийн сургалт гэж ирсэн.
-
6:46 - 6:49Тэгээд тухайн үед бол өөрийгөө хөгжүүлдэг
мундаг баатар болоод -
6:49 - 6:51хоёуланд нь очоод бүртгүүлсэн.
-
6:51 - 6:562004 он гэдэг бол жинхэнэ нөгөө компьютер
гэдэг зүйл хэрэглээнд орж эхэлж байсан үе. -
6:56 - 7:01Тэгээд англи хэлний маань багш
миний бичгийн хэвийг голсон. -
7:01 - 7:04Гэтэл компьютерийн маань багш
надад хэлэхгүй мөртлөө -
7:04 - 7:06манай багш нарыг загнаад зогсож байсан.
-
7:06 - 7:11Тэгээд би тэрийг яг нүдээрээ харж, чихээрээ
сонссон. Юу гэж байсан гэсэн чинь: -
7:11 - 7:14"Та нар хар л даа, маусаа ч барьж
чадахгүй байгаа ийм хүүхдийг. -
7:14 - 7:17салганаад энэ чинь
маусаа ч барьж чадахгүй байна. -
7:17 - 7:21Keyboard-н дээрээ ч гараа
олигтойхон тавьж чадахгүй байна шдээ. -
7:21 - 7:24Та нар энэнийхээ оронд нэг ч гэсэн
эрүүл хүүхэд аваад сургасан бол -
7:24 - 7:29танай сургуульд л аштай байсан юм даа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжиж болно. -
7:29 - 7:32Гэхдээ бодитой, боломжтой зүйл дээр нь
дэмжих хэрэгтэй" -
7:32 - 7:34гэж хэлж байгааг нь би харсан.
-
7:34 - 7:37Тэгээд тухайн үед би
өөрийгөө бүр маш их голж байсан. -
7:37 - 7:41"Нээрээ би чинь хөгжлийн бэрхшээлтэй шдээ"
гээд л -
7:41 - 7:45Тэгсэн ч гэсэн би тэр зүйлд бууж өгөх юм
бол ирээдүйн ажил амьдрал маань -
7:45 - 7:47ямар ч утгагүй болох байсан.
-
7:47 - 7:52Яагаад гэхээр би мэдээж бусадтай адилхан,
гараараа юм хийх -
7:52 - 7:54аль эсвэл биеийн хүчний ажил хийх
чадвар байхгүй. -
7:54 - 7:57Зөвхөн толгойгоо ажиллуулах,
компьютер дээр ажиллах -
7:57 - 8:00ийм л хоёр зүйл бол надад нээлттэй байсан.
-
8:00 - 8:06Тэгээд би тэр 2004 оны зуны 3 сарыг бол
тэр компьютер дээр ажиллаж сурах -
8:06 - 8:07гэдэг зүйлд зарцуулсан.
-
8:07 - 8:12"Яаж би дасгал хийсэн бэ?" гэхээр,
мэдээж тэр үед компьютер авах боломж -
8:12 - 8:17байхгүй байсан учраас маусны оронд чулуу
юм уу мод юм уу орлуулж тавьж байгаад -
8:17 - 8:23хамгийн гол нь "Би гараа ямар байрлалаар
байлгавал тэр маусыг би гараа салагнахгүйгээр -
8:23 - 8:28хүрэхийг хүссэн газраа чөлөөтэй хүрээд,
онохыг хүссэн зүйлээ онож чаддаг болох вэ?" -
8:28 - 8:29гэж сургуулилт хийсэн.
-
8:29 - 8:34Дээрээс нь би keyboard-ний тэр бүх
үсэг, зураас, таслал, цэг бүрийг нь -
8:34 - 8:37бичгийн цаасан дээр бичүүлж байгаад
нүдэлж авч байсан. -
8:37 - 8:42Дараа жил нь би 7-р ангид ороод
хавар нь дахиад тэр сургалтанд хамрагдаад, -
8:42 - 8:45хичнээн нэг гараараа шивдэг
байсан ч гэсэн. -
8:45 - 8:49Хоёр гараараа шивдэг хүүхдүүдээс
хавьгүй илүү хурдан бичээд сурсан байсан. -
8:49 - 8:52(Алга ташилт)
-
8:52 - 8:57Англи хэлний хувьд гэх юм бол
"Би заавал бусдаас тусламж дэмжлэг авах -
8:57 - 8:58гээд байх шаардлага байхгүй,
-
8:58 - 9:01Өөрөө өөрийгөө хөгжүүлэх
боломж байгаа" гэж бодоод, -
9:01 - 9:04тухайн үед дөнгөж англи хэл
орж эхэлж байсан учраас -
9:04 - 9:06дэвтэр нээж шинэ үг бичиж аваад,
-
9:06 - 9:10өдөрт л, өглөө нь хичээлдээ явахаасаа
20 минутын өмнө босоод -
9:10 - 9:1510 үг цээжлээд л, тэр 10 үгээрээ
өдөрт нь өгүүлбэр зохиох жишээний -
9:15 - 9:17тэгж өөрөө өөрийгөө хөгжүүлдэг болсон.
-
9:17 - 9:22Тэгээд хамгийн гол нь компьютер дээр сууж
чаднаа гэдэг маань одоогийн миний -
9:22 - 9:25Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд
мэргэжилтэн хийгээд явж байгаа, -
9:25 - 9:29энэ нийгмийн байр сууринд бол аваачиж
чадсан байх. -
9:29 - 9:32Тийм учраас би компьютер дээр
ажиллаж сурсан энэ явдлыгаа бол -
9:32 - 9:35өөрийгөө ялан дийлсэн хоёр дахь
оролдлого гэж үздэг. -
9:35 - 9:39(Алга ташилт)
-
9:39 - 9:43Ингэж явсаар 9-р ангидаа би
илтгэлийн тэмцээнд орсон. -
9:43 - 9:46Юм юманд л үсчиж харайж,
гүйж давхиж, явдаг. -
9:46 - 9:50Шүлгийн тэмцээн, илтгэлийн тэмцээн
хамаагүй, тэгээд л өөрийгөө голохгүй -
9:50 - 9:53аваачаад л бүртгүүлчдэг.
Тэгээд илтгэлийн тэмцээнд орсон чинь -
9:53 - 9:57нөгөө урьд нь би чинь зөвхөн ингээд л,
нэг багшийн хажууд очоод л хичээлээ, -
9:57 - 10:00уншсан хичээлээ ойлгосноо яриад л
асуугддаг байсан чинь -
10:00 - 10:03олон хүний өмнө гараад л
ингээд л илтгэл тавьсан чинь -
10:03 - 10:08яг нөгөө саажилт гэдэг өвчнийхөө онцлогыг
би анх удаа аягүй ихээр мэдэрсэн. -
10:08 - 10:10"Яасан?" гэсэн чинь,
энэ саажилт гэдэг өвчин чинь -
10:10 - 10:13сандрахаараа өөрийнхөө хөдөлгөөнийг
захирч чадахаа больдог -
10:13 - 10:18Яагаад гэвэл угийн шинж төрх нь,
оюун ухаан нь хөдөлгөөнөө захирч чаддаггүй -
10:18 - 10:23гэдэг шинж тэмдэг илрээд, дээрээс нь
амьсгалаа зөв хуваарилж чаддаггүй, -
10:23 - 10:26хөлс нь бүүр мэдээгүй гоождог
тийм шинж чанар илэрдэг. -
10:26 - 10:29Тэгээд би яг тэр үед тийм байдалтай
илтгэл тавьсан чинь -
10:29 - 10:33хүмүүс нөгөө, миний илүү хөдөлгөөнд
анхаарлаа хандуулаад, -
10:33 - 10:37ярьж байгаа зүйлийг минь ойлгож
хүлээж авч байгаа хүн бараг байгаагүй. -
10:37 - 10:39Тэгээд яахав тэр үедээ тэгээд өнгөрсөн.
-
10:39 - 10:42Асуудлаа шийдэж чадахгүй байсаар дунд
сургуулиа төгссөн. -
10:42 - 10:48Тэгээд онц төгсөөд, МУИС-д бол улс төр
судлаач, нийгмийн багшийн мэргэжлээр -
10:48 - 10:50ээжээсээ зөрсөөр байгаад
нийгмийн салбарт орсон. -
10:50 - 10:55Тэгээд хамгийн инээдтэй нь,
нийгмийн ангид орж байгаа хүн -
10:55 - 10:57наад зах нь илтгэл тавьж
чаддаг байх ёстой гэсэн -
10:57 - 11:00энгийн дүрмийг би өөрөө ойлгоогүй
байж байгаад гүйгээд орчихсон. -
11:00 - 11:04Тэгсэн чинь "Оюутан болоод ямар
дүр зураг байсан бэ?" гэсэн чинь, -
11:04 - 11:07Эхний хоёр сар би хичээлүүддээ
ерөөсөө оролцож чадаагүй. -
11:07 - 11:10"Яагаад?" гэсэн чинь хичээл болгон
илтгэлээр явагддаг. -
11:10 - 11:13Тэгээд нөгөө "Яг 9-р ангидаа болж
байсан шигээ юм болох вий дээ" гэж -
11:13 - 11:18бодоод "За за угаасаа л хүмүүс миний ярьж
байгааг сонсохгүй юм чинь" гэж бодоод л, -
11:18 - 11:20хичээлдээ оролцдоггүй байсан.
-
11:20 - 11:23Тэгсэн ээж маань бол тухайн үед
өглөө нь хүргэж өгчихөөд, -
11:23 - 11:27өдрийн хэдэн паартай байсан ч хамаагүй
хүлээж байгаад л тарахаар нь аваад явдаг -
11:27 - 11:28тийм байдалтай байсан.
-
11:28 - 11:34Тэгсэн ээж, тараад явж байсан чинь
ээж маань мэлмэртлээ уйлаад -
11:34 - 11:36"Миний охин сургуулиасаа гарах уу?"
гээд тэгж байна. -
11:36 - 11:40"Үгүй ээ ээжээ. Яасан бэ? Би зүгээр
яваад л байгаа шдээ" гээд тэгсэн чинь, -
11:40 - 11:43"Сая танай ангийн чинь
хүүхэд чиний ард ирж сууснаа, -
11:43 - 11:48"Өө ядаргаатай тэнэг мангар юм чинь урд
ирээд суучих юм, сэжгийн юм" гэчихээд -
11:48 - 11:52босоод явчихлаа. Хэрвээ
чамтай хамт 2 сар сураагүй, -
11:52 - 11:55өөр ангийн чинь хүүхдүүд байсан
бол ээж нь юм бодохгүй. -
11:55 - 12:01Гэтэл хоёрын 2 сар сурсан ангийн чинь
хүүхэд чамд ингэж хэлж байна" гээд -
12:01 - 12:03ээж маань бүр мэлмэртлээ уйлж байсан.
-
12:03 - 12:08"Тэгээд дээрээс нь миний охин арван жилд
сурж байсан шигээ тийм цог жавхаатай -
12:08 - 12:13сурахгүй байна шдээ. Үнэхээрийн хүсэхгүй,
хичээхгүй бол заавал сурах гээд яах юм бэ?" -
12:13 - 12:19гэсэн. Би тэр үед өөрөөсөө
болоод ээжийнхээ нулимсыг үзэж байгаадаа -
12:19 - 12:22үнэхээрийн өөртөө гутраад,
өөрийгөө маш их голж байсан. -
12:22 - 12:25Тэгээд би тэр оройноос нь эхлээд би
-
12:25 - 12:28"Маргаашнаас ер нь
хичээлдээ идэвхтэй оролцоно. -
12:28 - 12:30Хүмүүс намайг юу гэж л хэлвэл хэлэг.
-
12:30 - 12:35Хамгийн гол нь, би энэ хүртэл явж ирэхдээ
өчнөөн олон саад тотгорыг давж гарч чадсан -
12:35 - 12:39юм чинь энэ бол юу ч биш" гэсэн ойлголтоор
би хандсан. -
12:39 - 12:41Тэгээд мэдээж тухайн үедээ бол,
-
12:41 - 12:46гэрийнхнийхээ өмнө гарж хичээлээ
ярьж үзэх, толинд харж дасгал хийх, -
12:46 - 12:48хамгийн гол нь,
"Гараа ямар байрлалтай байлгавал -
12:48 - 12:52би илтгэлийг сандрахгүйгээр ярих байна?
-
12:52 - 12:57сандарсан ч гэсэн миний гар яаж надад
удирдагдаж байна?" гэж дасгал хийсэн. -
12:57 - 13:00Тэгээд яг тэр сурсан хөдөлгөөнөөрөө
өнөөдөр би та бүхний өмнө ярьж байна. -
13:00 - 13:01Хоёр гараа ардаа аваад
-
13:01 - 13:03(Алга ташилт)
-
13:03 - 13:08Хэрвээ энэ хоёр гарыг урдаа гаргаад ярих
юм бол миний гар хаа хамаагүй хөдөлнө. -
13:08 - 13:13Тэгэхээр миний ярьж байгаа юм та нарын
оюун ухаанд хүрч чадахгүй гэсэн үг. -
13:13 - 13:15Тэгээд энэ илтгэл тавьж
сурсан явдлыгаа бол -
13:15 - 13:18би өөрийгөө ялан дийлсэн
3 дахь тохиолдол гэж үздэг. -
13:18 - 13:23Хэрвээ би тэр үед,
"Өөрчлөлтийг хийе" гэж мэрийгээгүй бол -
13:23 - 13:27өнөөдөр та бүхний өмнө илтгэл
тавиад зогсож байх хэмжээний -
13:27 - 13:29Болороо гэдэг хүн бол байхгүй байх байсан.
-
13:29 - 13:34Ингэж явсаар, их сургуулиа
бас л онц дүнтэй төгссөн. -
13:34 - 13:36Би ер нь хүнд бууж өгөх аягүй дургүй.
-
13:36 - 13:38Болж л өгвөл үзэлцээд л байх дуртай.
-
13:38 - 13:40Тэгсээр байгаад л онц дүнтэй төгссөн.
-
13:40 - 13:44Тэгээд нэг л мундаг амьтан
онц төгссөн дипломоо бариад л -
13:44 - 13:46олон байгууллага болгоны үүдийг сахилаа.
-
13:46 - 13:52Очсон чинь нөгөө нэг, нийгмээс өгсөн
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гэдэг тодотгол -
13:52 - 13:56дээрээс нь миний биеийн гадаад үзэмж болох
салганасан хөдөлгөөн хоёр -
13:56 - 14:00намайг эрүүл хүн шиг ажилтай, орлоготой
явахад маш том саад болсон. -
14:00 - 14:04Өөрөөр хэлэх юм бол, намайг ажилд авсан
ажлын газар гэж нэг ч байгаагүй. -
14:04 - 14:11Ингэж явсаар байгаад,
2015 оны 12 сард хөөрхөн охинтой болсон. -
14:11 - 14:16(Алга ташилт)
-
14:16 - 14:19Мэдээж эх хүн болно гэдэг
бол аягүй том аз жаргал. -
14:19 - 14:22Үр хүүхдээсээ маш их аз жаргалыг
мэдэрч байсан ч гэсэн, -
14:22 - 14:24давхар надад маш их айдас төрсөн.
-
14:24 - 14:29"Би энэ хүүхдийг ажил хийж чадахгүй
бол сарын 140 мянган төгрөгөөр -
14:29 - 14:31элбэг дэлбэг амьдруулж чадах болов уу?"
-
14:31 - 14:34Өнөөдөр наад зах нь памперс
нь хэд байгаа билээ? -
14:34 - 14:38Наад захын, одоо тэр, хэрэглээнийх
нь зүйл хэд байгаа билээ? -
14:38 - 14:39Энэ мөнгө хаана нь ч хүрэлцэхгүй.
-
14:39 - 14:44Энэ хүүхэд над дээр жаргах гэж ирсэн
болохоос биш, зовох гэж ирээгүй. -
14:44 - 14:49Дээрээс нь, өдийг хүртэл миний төлөө
явсан ээжийнхээ төлөө би ингээд -
14:49 - 14:52гэртээ ингээд хадагдах байсан юм гэж үү?"
гээд өөрийгөө бодоод, -
14:52 - 14:54(Алга ташилт)
-
14:54 - 14:59Тэгээд 2016 оны 6 сард охиноо 6 сартай
болонгуут нь би ажилд орохоор шулуудсан. -
14:59 - 15:03Амьдрал маань өдрөөс өдөрт,
миний нүдэн дээр дордож байсан учраас -
15:03 - 15:05зайлшгүй би бол ажиллах шаардлага гарсан.
-
15:05 - 15:11Тухайн үед сонгуулийн үе таараад, бүх нэр
дэвшигчидтэй уулзаад, учир байдлаа хэлээд -
15:11 - 15:15нэг нь ч гэсэн надад тусламжийн гараа
сунгах байх гэж бодооод би уулзсан. -
15:15 - 15:20Гэтэл нэр дэвшигчдээс нэг ч хүн,
намайг "хүн" гэдэг утгаар минь хараагүй. -
15:20 - 15:26Хоёр хүн зэрэгцээд зогсож байхад,
миний хажуу талын хүнтэй эхэлж мэндлээд, -
15:26 - 15:29"За, сайн байна уу? Танд ямар
асуудал байна? Би танд юугаар туслах уу? -
15:29 - 15:31Юуг чинь шийдэж өгөх үү?"
гэж хэлээд л явдаг. -
15:31 - 15:34Би өөрөө нээх дуртай
амьтан гүйж очоод л тэ? -
15:34 - 15:36"Би тэр тэр сургуулийг
тэгж төгссөн" гээд л -
15:36 - 15:41очоод хамаг байдлаа хэлсэн тохиолдолд
надтай харьцдаг. Тэгээд би тэр үед -
15:41 - 15:45"Ер нь томоосоо жижиг хүртэл бүх
хүмүүсийн хандлагыг өөрчлөхгүй л бол, -
15:45 - 15:47"Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүс бол яг л хүн биш" -
15:47 - 15:50гэдэг байдлаараа хандсан хэвээрээ
байх юм байна" гэж бодсон. -
15:50 - 15:55Тэгээд, тухайн үедээ өөрчлөлтийг
хийх хэрэгтэй гэж бодоод, -
15:55 - 16:00"Яаж өөрчлөх вэ? Мэдээж хүмүүст мессэж өгөх
ёстой. Мессэж өгөх гол талбар нь юу вэ?" -
16:00 - 16:05гэж бодож байгаад "Надад бэлээхэн Фэйсбүүк
гэдэг үнэгүй мэдээллийн хэрэгсэл байна." -
16:05 - 16:09гээд Фэйсбүүкэд бичлэг
оруулах санаа төрсөн. -
16:09 - 16:13Тэгээд анхныхаа бичлэгийг
2016 оны 6 сарын 27нд оруулсан. -
16:13 - 16:15Энэ маш олон хүнд хүрсэн.
-
16:15 - 16:19521 мянган хүн үзэж 8700 хүн шэйрлэсэн.
-
16:19 - 16:22Манай дүү тоглоомоор тэгж байгаа юм:
-
16:22 - 16:26"Та хүүхдүүдийг нь бодоод үз. Интернетэд
ордоггүй 0-5 насны хүүхдүүдээ бод. -
16:26 - 16:29Интернет хэрэглэж мэддэггүй
ахмад настнуудаа бод. -
16:29 - 16:33Тэгээд бодохоор таны бичлэгийг чинь бараг
хүн болгон үзчихсэн байгаа биз дээ?" гээд -
16:33 - 16:36шоолж хэлж байсан. Нээрээ бодоод байхад
бас нилээн массад хүрсэн. -
16:36 - 16:42Тэгээд хамгийн гол нь,
ерөнхийлөгчийн сонорт хүрч чадсан. -
16:42 - 16:48Тэрнийхээ ачаар ч гэх үү, 2016 оны 9 сард
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны -
16:48 - 16:52хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
хөгжлийн хэлтэст мэргэжилтнээр орсон. -
16:52 - 16:56Миний хариуцдаг асуудал бол, миний
ойлголтоор бол хамгийн чухал асуудал. -
16:56 - 17:00Олон нийтийн ойлголт хандлагыг хариуцсан
мэргэжилтэн гэж явдаг. -
17:00 - 17:04Тэр ч утгаараа одоо хөгжлийн бэрхшээлийн
тухай ойлголт хандлага өгсөн -
17:04 - 17:06мэргэжилтэн хийгээд явж байгаа.
-
17:06 - 17:10Тэгээд энэ болтол явж ирэхэд Болороо
гэдэг хүн ганцаараа байгаагүй. -
17:10 - 17:12Миний ард маш олон хүн байсан.
-
17:12 - 17:18Хамт олон, найз нөхөд, гэр бүл,
хань ижил, ах эгч гээд -
17:18 - 17:23Гэхдээ энэ бүх хүмүүсийн урд, хамгийн
найдвартай тэргүүн эгнээнд зогсдог байсан -
17:23 - 17:25нэг хүн бол миний ээж.
-
17:25 - 17:30Ээж маань бол насныхаа, одоо энэ
амьдралынхаа бүх зүйлийг надад зориулсан. -
17:30 - 17:33Би бол ээжийгээ миний хувьд
ид шидийг бүтээгч, -
17:33 - 17:36жинхэнэ амьд бурхан юм аа гэж хардаг.
-
17:36 - 17:42Ээж маань надад маш хатуу шаардлага
тавьдаг. "Яаж тавьдаг вэ?" гэхээр, -
17:42 - 17:477 настай би дөнгөж зогсдог болсон.
Тэгээд зогсдог болонгуут нь ээж шууд -
17:47 - 17:51гаргаад намайг хүүхдүүдтэй тоглуулчихсан.
Тэгээд л нэг гишгээд л бүдрээд унана. -
17:51 - 17:55Өвдөгнөөс баахан цус нөж гоожоод л,
гэртээ гүйгээд ороод ирнэ. -
17:55 - 17:59Хүүхдүүд өргөөд л ороод ирнэ.
Тэгэнгүүт ээж, "Эвий эвий" гэхийнхээ оронд -
17:59 - 18:01цусыг нь арчаад буцаагаад
гаргаад явуулдаг байсан. -
18:01 - 18:06"Чи чулуун дээр ингэж явж сурч байж л
тэнцвэрээ олно" гээд буцаагаад гаргадаг. -
18:06 - 18:10"Ийм сайхан хүний үр, удам болохоор би
одоо ингээд зогсож байгаа." -
18:10 - 18:13гэсэн үгээр эхнийхээ хэсгээ өндөрлөе.
-
18:13 - 18:15За, миний илтгэлийн дараагийн хэсэг бол,
-
18:16 - 18:19"Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?"
-
18:19 - 18:22гэсэн ойлголтыг та бүхэнд чадан ядан,
энгийнээр хүргэхийг зорьсон. -
18:22 - 18:27Энэ бол би сургагч багшийнхаа
хувьд маш олон хүнээс асуудаг. -
18:27 - 18:32Тэгэхээр хүмүүс дандаа бие эрхтнийх нь
бэрхшээлд тулгуурлаж хариулдаг байхгүй юу. -
18:32 - 18:36Би саажилттай болохоороо хөгжлийн
бэрхшээлтэй гэж та нарт танигдаж байгаа тэ? -
18:36 - 18:39Гэтэл "Үгүй", энэ ойлголтыг
бол аль хэлийнээ халчихсан. -
18:39 - 18:432016 оны 2 сарын 5 өдөр батлагдсан,
-
18:43 - 18:46"Хөгжлийн бэрхшээлтэй хүний
эрхийн тухай" хууль гэж байгаа. -
18:46 - 18:51Энэ хуулин дээр бол "орчны бусад саад"
гэсэн нэр томьёог оруулж өгсөн. -
18:51 - 18:54Өмнө нь бол нийгмийн
хамгааллын тухай хууль дээр бол -
18:54 - 18:56"орчны бусад саад" гэдэг нэр
томьёо ороогүй байсан. -
18:56 - 19:01Тэгээд "Энийг юу гэж ойлгох уу?" гэхээр
"Хувь хүний бие эрхтний бэрхшээлээсээ -
19:01 - 19:05аль хэлийн гараад, нийгмийн
асуудал болчихсон шүү. -
19:05 - 19:09Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь тухайн хүний
бие эрхтний бэрхшээлийг хэлдэггүй юм аа. -
19:09 - 19:13Нийгэмд байгаа саад тотгорыг хэлж байгаа юм"
гэсэн ийм санааг агуулсан хууль байсан. -
19:13 - 19:17"Саад тотгор" гэхээр хүмүүс маш
хүндээр ойлгодог байхгүй юу. -
19:17 - 19:21Зүгээр л, энгийнээр хэлэхэд, хүний нийгэмд
оролцож байгаа оролцоог нь хязгаарлаж -
19:21 - 19:22байгаа зүйлийг л "саад тотгор" гэж хэлнэ.
-
19:22 - 19:24Бүгдээрээ энэ зурган дээр харъя л даа.
-
19:24 - 19:27Эхний зурган дээр энэ хүүхэд маш
аз жаргалтай байгаа биз? -
19:29 - 19:32"Гэхдээ энэ хүүхэд явж чадахгүй байна"
гэж та нар харж байгаа. -
19:32 - 19:35Хамаагүй. Энэ хүүхэд
явж чадахгүй байсан ч гэсэн -
19:35 - 19:40өөрийнхөө тэр явж чадахгүй байгаа асуудлыг
тэргэнцэр дээрээ суугаад шийдчихсэн байна. -
19:40 - 19:42Одоохондоо энэ хүүхдэд ямар ч
саад тулгараагүй байна. -
19:42 - 19:46Гэтэл хоёр дахь зургийг харцгаая.
-
19:46 - 19:50Өнөөдөр энэ зурган дээр харахад
"шат" гэдэг саад тотгор гарч ирж байна. -
19:50 - 19:54Энэ хүүхэд "шат" гэдэг зүйлтэй тулгарсан
учраас царайны хувирал ийм -
19:54 - 19:59уруу дорой буюу сэтгэлээр унасан байдалтай
байгаа. Яагаад гэвэл энэ хүүхэд -
19:59 - 20:02тэргэнцэртэй гэдгээрээ хөгжлийн
бэрхшээлтэй гэдгээ мэдэрдэггүй, -
20:02 - 20:05саадтай тулгарснаараа
"Өө би чинь нээрээ явж чадахгүй шдээ" -
20:05 - 20:08гэдгээ мэдэрдэг байхгүй юу.
Яг тэрэнтэй адилхан, -
20:08 - 20:12надад хүмүүс стаканд ус хийгээд өгөх юм
бол би тэрийг бариад ууж чадахгүй. -
20:12 - 20:17Тэр үед, "Өө Болороо, би чинь нээрээ
саажилттай шдээ" гээд тэр үед -
20:17 - 20:18өөрийгөө бэрхшээлтэй гэдгээ санадаг.
-
20:18 - 20:22Бусад үед би өөрийгөө бэрхшээлтэй гэж
ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. -
20:22 - 20:26За тэгвэл одоо бүгдээрээ
дараагийн зурган дээр харцгаая. -
20:26 - 20:31Зүгээр энгийнээр тайлбарлахад, од гэдэг
дүрсийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд -
20:31 - 20:36харуулахад, "Бөөрөнхий амсартай энэ
хайрцаг буюу нийгэмд хүнийг яаж оруулах вэ?" -
20:36 - 20:39Бүгдээрээ гоё төсөөллөөрөө бодоцгооё.
-
20:39 - 20:43Хоёр аргаар бид оруулж болно.
-
20:43 - 20:48Одыг бөөрөнхий хэлбэртэй буюу хайрцагны
амсарт нь тааруулж оруулах. -
20:48 - 20:52Энэ тохиолдолд зөвхөн нэг хэлбэрийн
дүрсүүд л тэр хайрцганд орно. -
20:52 - 20:58Өөрөөр хэлэх юм бол та бүхэн намайг өдийд
бараг боловсрол эзэмшээгүй, явж сураагүй -
20:58 - 21:01бол та нар намайг "хүн" гэдэг
утгаар нь харж чадах уу? -
21:01 - 21:05Өнөөдрийн яг Монголын нийгэм бол
эхний дүр зургийг л харуулж байгаа. -
21:05 - 21:12Гэтэл дараагийн хайрцгийг яг байгаагаар нь
оруулах буюу нийгмээ тэр чигээр нь томсгох, -
21:12 - 21:17нийгмийн хүрээг томоор харах, бүх хүн нэг дор хамтран амьдрах энэ нийгмийг бол
-
21:17 - 21:19Япон улс бол цогцлоож чадсан.
-
21:19 - 21:25Япон улс энэ процессыг хийх явцдаа
бол 40, 50 жилийг зарцуулсан. -
21:25 - 21:30Гэтэл, Монгол Улсад өнөөдөр яг одоогийн
байдлаар, бид нар эндээс гарахдаа ядаж -
21:30 - 21:35нэг нэг хүний хандлагыг нь өөрчилж
чадах юм бол бүгдээрээ энэ -
21:35 - 21:40Япон орны 40, 50 жил хийсэн зүйлийг
10, 20 жилийн дотор хийх боломж байгаа. -
21:40 - 21:44Хөгжлийн бэрхшээл гэдэг салбарт
олон хууль батлах нь чухал биш ээ. -
21:44 - 21:48Хамгийн гол нь олон нийтийн ойлголтыг
нэмэгдүүлэх нь л чухал байдаг юм. -
21:48 - 21:51Тийм болохоор л хөгжлийн бэрхшээлтэй
хүнийг "хүн" гэдэг утгаар нь хараад, -
21:51 - 21:55хамтаараа бүгдээрээ амьдрах
тийм нийгмийг бүтээхийн төлөө, -
21:55 - 21:58өөрийнхөө эдэлж байгаа эрхийг
бусаддаа нээж өгөхийн төлөө -
21:58 - 22:00Та бэлэн үү?
(Алга ташилт) -
22:00 - 22:02Би бол бэлэн байна аа.
(Алга ташилт) -
22:02 - 22:03Баярлалаа.
-
22:03 - 22:08(Алга ташилт)
- Title:
- Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar
- Description:
-
Болороо хаа ч явсан "Буянжаргалын Болороо" гэж ээжийнхээ нэрээр овоглож явах дуртай. Учир нь Болороогийн ээж түүнийг "хөгжлийн бэрхшээл" гэдэг нийгмийн хэвшмэл ойлголтонд баригдаж, бууж өгөхийг хүсээгүй, үргэлж дэмжиж ирсэн юм. Болороогийн амьдралын түүх бол сэтгэлийн их хат, уйгагүй тэмцэл, нийгмээ өөрчлөх нүсэр эрмэлзлийн түүх билээ.
Boloroo works to defy all social stereotypes and stands as proof that "physically disables", term she firmly disagrees with, does not justify the capacities and abilities of the physically challenged people. Her viral videos shedding light on unemployment, lack of educational and vocational support, and stereotype-based thinking towards physically challenged people in Mongolia have caused much debate nationwide. Her story of personal struggle and social pressure brought tears, motivation, and change of perspective to the audience who applauded with standing ovation. She is now working in the Labor Ministry of Mongolia specializing in support of underprivileged citizens.
This talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. Learn more at https://www.ted.com/tedx
- Video Language:
- Mongolian
- Team:
closed TED
- Project:
- TEDxTalks
- Duration:
- 22:10
![]() |
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar | |
![]() |
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar | |
![]() |
Narandelger E edited Mongolian subtitles for Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar | |
![]() |
Narandelger E edited Mongolian subtitles for Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar | |
![]() |
Narandelger E edited Mongolian subtitles for Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? | Буянжаргалын Болороо | TEDxUlaanbaatar |