1 00:00:10,038 --> 00:00:15,878 (Алга ташилт) 2 00:00:15,878 --> 00:00:18,388 За та бүхэн "Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?" 3 00:00:18,388 --> 00:00:22,673 гэсэн асуултыг миний илтгэлийн эхний хэсэг дуусан дуустал 4 00:00:22,673 --> 00:00:25,494 дотроо бодоод, тунгаагаад үзээрэй. 5 00:00:25,503 --> 00:00:28,466 Миний илтгэл ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэж байгаа. 6 00:00:28,466 --> 00:00:32,620 Эхний хэсэг дээрээ би Болороо гэдэг бие хүн болохын тулд 7 00:00:32,621 --> 00:00:36,912 өнөөг хүртэл энэ тайзан дээрээс та бүхэнтэй уулзахын тулд 8 00:00:36,912 --> 00:00:39,538 ямар ямар саад тотгорыг туулж байж 9 00:00:39,538 --> 00:00:43,687 энэ өнөөдөр энэ тайзан дээр зогсох вэ? гэдэг тухайгаа ярина. 10 00:00:43,687 --> 00:00:45,430 Дараагийн хэсэг дээрээ би 11 00:00:45,434 --> 00:00:49,151 хөгжлийн бэрхшээл гэдэг хүмүүсийн ерөнхий ойлголтыг 12 00:00:49,151 --> 00:00:51,968 аль болох өөр зүг рүү чиглүүлэхийг оролдсон 13 00:00:51,981 --> 00:00:54,113 ийм илтгэлийг бэлдэж ирсэн. 14 00:00:54,113 --> 00:00:59,630 Би таван нас хүртлээ байнгын хүний асаргаанд, 15 00:00:59,630 --> 00:01:03,215 100% бараг 200% хүний асаргаанд байсан. 16 00:01:03,215 --> 00:01:05,876 Саажилт гэдэг өвчний онцлог нь өөрөө 17 00:01:05,876 --> 00:01:11,053 оюун ухаан нь хөдөлгөөнөө захирч чаддаггүй тийм өвчнийг саажилт гэж хэлдэг. 18 00:01:11,068 --> 00:01:15,355 Хэчнээн би гараа өргөе гэж хүссэн ч гэсэн миний гар хүслээр минь өргөгддөггүй 19 00:01:15,355 --> 00:01:17,622 тэр өвчнийг саажилт гэж хэлдэг. 20 00:01:17,622 --> 00:01:24,701 Ээж маань амьдралдаа нэг л удаа, эмэгтэй хүнийхээ хувьд эх хүн болж төрсөн. 21 00:01:24,701 --> 00:01:30,440 Гэсэн хэдий ч, яахав, азгүй тохиолдлоор нэг хүүхдээ алдаад, 22 00:01:30,440 --> 00:01:33,354 нөгөө хүүхдээ эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж 23 00:01:33,354 --> 00:01:36,027 тархины саажилт гэсэн ийм өвчтэй болгосон. 24 00:01:36,027 --> 00:01:40,220 Гэхдээ ээж маань хэзээ ч энэ яваа насандаа 25 00:01:40,220 --> 00:01:42,878 амьдралд өвдөг сөхөрч, бууж өгч үзээгүй 26 00:01:42,878 --> 00:01:44,780 ийм баатарлаг эмэгтэй байдаг. 27 00:01:44,780 --> 00:01:50,225 (Алга ташилт) 28 00:01:50,225 --> 00:01:54,538 Би сүүлийн үед өөрийгөө энд тэнд очоод сургагч багшийнхаа 29 00:01:54,538 --> 00:01:57,919 шугмаар энэ хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт хандлагыг өгөх гээд 30 00:01:57,919 --> 00:02:01,533 явж байхдаа Буянжаргалын Болороо гэж дуудуулах аягүй дуртай. 31 00:02:01,533 --> 00:02:05,025 Яагаад гэвэл би 200% энэ хүний бүтээл. 32 00:02:05,025 --> 00:02:08,181 Энэ хүн миний төлөө бүх зүйлээ зориулсан учраас 33 00:02:08,181 --> 00:02:13,306 би энэ хүний нэрийг аль болох сайнаар гаргаж явахыг хүсдэг. 34 00:02:13,306 --> 00:02:19,205 Тэгээд 5 нас хүртлээ Болороо гэдэг хүний нийгмийн амьдрал 35 00:02:19,205 --> 00:02:24,588 ерөнхийдөө гадаанаа гудас дэвсээд хэвтдэг, гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад 36 00:02:24,588 --> 00:02:29,593 "Ямар гоё юм бэ? Би ч гэсэн эд нар шиг ингэж тоглож наадаад, найз нөхөдтэй болоод 37 00:02:29,593 --> 00:02:32,647 сургуульд сурах юмсан" гэж хүсэж, мөрөөддөг байсан. 38 00:02:32,656 --> 00:02:38,512 Ээж маань бол тухайн үедээ яг л тийм мөрөөдлийг өөрт минь бий болгохын тулд 39 00:02:38,512 --> 00:02:42,508 "Хамаагүй, гадаа гаргаад л хэвтүүлье" гээд гаргаж хэвтүүлдэг байсан байна лээ. 40 00:02:42,508 --> 00:02:46,491 "Яагаад гадаа байгаа хүүхдүүдийг шууд хардаг вэ?" гэхээр 41 00:02:46,491 --> 00:02:48,801 би өөрөө нийтийн байранд амьдардаг байсан учраас 42 00:02:48,801 --> 00:02:52,225 хүмүүс ажилдаа ирж очиж байгаа, тарж ирж байгаа, 43 00:02:52,225 --> 00:02:54,152 хүүхдүүдийн хичээлдээ явж байгаа гээд 44 00:02:54,152 --> 00:02:56,343 бүх л дүр зургийг би хардаг байсан. 45 00:02:56,343 --> 00:03:00,931 Тэгээд аз болоход миний хувьд одоо өөрөө ийм "сонирхууч" 46 00:03:00,931 --> 00:03:02,272 сониучхан зантай. 47 00:03:02,272 --> 00:03:04,740 Тэгээд ээж маань өдөр болгон ном уншдаг 48 00:03:04,740 --> 00:03:07,034 ном унших дуртай хүн байсан. 49 00:03:07,034 --> 00:03:10,195 Тэгээд миний хоёр гарыг зөөллөх массаж хийнгээ, 50 00:03:10,195 --> 00:03:13,217 намайг өвөр дээрээ авч суухдаа ном унших дуртай байсан. 51 00:03:13,217 --> 00:03:17,409 Тэгээд би тэр болгонд нь ээжээсээ "Энэ ямар үсэг вэ?" гэж өдөр болгон 52 00:03:17,409 --> 00:03:19,309 нэг нэгээр нь үсгүүдийг асуусаар байгаад 53 00:03:19,317 --> 00:03:23,542 5 настай гэхдээ ерөнхийдөө өөрөө уншаад сурчихсан. 54 00:03:23,542 --> 00:03:28,270 За 100 дотор чөлөөтэй нэмж хасаад, бодоод сурчихсан байсан. 55 00:03:28,270 --> 00:03:33,677 Тэгээд мэдээж хүн даварна. Хэчнээн нөгөө нэг босож сууж чадахгүй 56 00:03:33,677 --> 00:03:37,114 байгаа ч гэсэн ээжээсээ "Сургуульд оруулаад өгөөч ээ" гэж гуйсан. 57 00:03:37,114 --> 00:03:41,436 Тэгсэн чинь ээж маань "Миний охин жаахан бодитой бай. 58 00:03:41,436 --> 00:03:45,095 Хоёулаа бодитоор харъя. Одоо чи дөнгөж нялх хүүхэд шиг 59 00:03:45,095 --> 00:03:47,204 хөнжлөнд ороолгож суулгаж байна. 60 00:03:47,204 --> 00:03:50,640 Чи суухаа байг, явахаа байг ээ. 61 00:03:50,647 --> 00:03:54,368 Миний охин хоёр гар чинь хоёулаа ингээд ардаа гарчихдаг юм чинь 62 00:03:54,368 --> 00:03:58,561 яаж миний охин сургуульд сурах юм бэ? Хамгийн наад зах нь сургуульд сурахад 63 00:03:58,561 --> 00:04:02,049 балаа барьж бичих чадвартай байх хэрэгтэй" гэж хэлсэн. 64 00:04:02,049 --> 00:04:06,380 "Чамайг бал барьж бичиж чадахгүй зүгээр л сургуульд оруулъя гээд аваачаад өгөхөд 65 00:04:06,380 --> 00:04:08,240 багш нар татгалзахгүй байх. 66 00:04:08,240 --> 00:04:11,175 Гэхдээ чи зүгээр л сурсан нэр зүүж явна" гэж хэлсэн. 67 00:04:11,175 --> 00:04:16,589 Тэгээд би бүхэл бүтэн 4 жилийн хугацааг би бал барьж сурахад зарцуулсан. 68 00:04:16,589 --> 00:04:20,886 Хүмүүс одоо надаас саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүд асуудаг: 69 00:04:20,886 --> 00:04:24,702 "Бал барьж сургамаар байна аа. Манай хүүхэд бал барьж чаддаггүй ээ" гээд. 70 00:04:24,702 --> 00:04:27,318 Тэгээд би бол 4 жилийн хугацаа зарцуулсан. 71 00:04:27,318 --> 00:04:29,883 "Та нар ийм тэвчээр гаргаж чадах уу?" гэж хэлэхээр 72 00:04:29,883 --> 00:04:33,826 тооноос нь сүрдээд "За больё больё" гэж хэлдэг. 73 00:04:33,826 --> 00:04:37,687 Тухайн үед, миний нөхцөл байдалд одоогийн бид нарт байгаа шиг 74 00:04:37,687 --> 00:04:42,037 ухаалаг утас, компьютер гэх зэрэг зүйлүүд бол байгаагүй учраас 75 00:04:42,037 --> 00:04:46,479 заавал бал барьж сурах нь энгийн алтан дүрэм байсан. 76 00:04:46,479 --> 00:04:50,507 Тэгээд би тэр үед өөрөө ингээд хичээгээд бал барьж сураагүй байсан бол 77 00:04:50,507 --> 00:04:54,440 миний дараа дараагийн алхмууд надад нээлттэй болж чадахгүй байсан. 78 00:04:54,440 --> 00:04:59,630 Дээрээс нь би хэчнээн явж чадахгүй, эхний хоёр жилдээ би ахаараа үүрүүлээд 79 00:04:59,630 --> 00:05:04,543 сургуульдаа очиж, манай ах маань надтай цуг сууж хичээлийг минь гаргаж өгч 80 00:05:04,543 --> 00:05:08,345 дэвтэр дээр минь дарж байгаад би өөрөө бичих үүрэгтэй тэгж сурдаг байсан. 81 00:05:08,345 --> 00:05:12,374 Эхний нэг жил би бол гараа урдаа гаргахын тулд хичээллэсэн. 82 00:05:12,374 --> 00:05:16,106 Энэ хүчтэй гарыг урдаа гарган, хүчээр татаж гаргана гэдэг бол 83 00:05:16,106 --> 00:05:19,683 маш их өвдөлт, маш их хөлс хүч шаардсан. 84 00:05:19,683 --> 00:05:25,169 Тэгээд дараа дараагийн жилдээ балаа барина, барьсан чигээрээ гараа уяагаар боож уяна. 85 00:05:25,169 --> 00:05:28,331 Тэгээд тэр болгонд нь дэвтэр дээрээ чиглүүлж тавина. 86 00:05:28,331 --> 00:05:32,694 Аажмаар цэг таслал, зураас гэх мэтийн зүйлүүдийг бичиж сурах гээд 87 00:05:32,694 --> 00:05:34,360 маш их ажиллагаа шаардсан. 88 00:05:34,360 --> 00:05:37,037 Энэ бал барьж сурсан энэ явдлыгаа бол би 89 00:05:37,037 --> 00:05:39,773 өөр өөрийгөө ялан дийлсэн эхний оролдого гэж үздэг. 90 00:05:39,773 --> 00:05:41,133 Энэ үед би... 91 00:05:41,133 --> 00:05:43,261 (Алга ташилт) 92 00:05:43,264 --> 00:05:46,423 бал барьж сураагүй байсан бол энгийн хүүхдүүдтэй сурах нь, 93 00:05:46,423 --> 00:05:49,874 сураад цаашдаа тэд нараас илүү гарах боломж бололцоо 94 00:05:49,874 --> 00:05:52,376 бол надад олдохгүй байсан байх гэж боддог. 95 00:05:52,376 --> 00:05:57,227 Би тэгээд сургуульд орсныхоо дараа бол тооны сонгонтой ангид орсон. 96 00:05:57,227 --> 00:06:02,656 Тэгээд энгийн хүүхдүүдтэй суралцахад бол бичих чадвар маш өндөр түвшинд байсан 97 00:06:02,656 --> 00:06:05,101 болохоор надад бол асуудал байгаагүй. 98 00:06:05,105 --> 00:06:10,148 Тэгээд өдөрт энгийн хүүхдүүд өдөрт 8 цаг унтаад, 4 цаг хичээлээ хийдэг бол 99 00:06:10,148 --> 00:06:15,045 би яг тэд нарын эсрэг 4 цаг унтаж, 8 цаг хичээлээ хийх ёстой. 100 00:06:15,045 --> 00:06:21,868 Би тэд нараас 2 дахин илүү хүч, хөлс гаргаж байж амжилт гаргах болно. 101 00:06:21,868 --> 00:06:24,285 Ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд би хичээх ёстой 102 00:06:24,285 --> 00:06:27,523 гэсэн тийм хатуу шаардлагыг тавьж сурдаг байсан. 103 00:06:27,523 --> 00:06:30,494 Тэгээд ерөнхийдөө бол аягүй тийм идэвхтэй. 104 00:06:30,494 --> 00:06:34,668 Өглөө 7 өнгөрөөж сургуульдаа очоод, орой 8,9 гэж гэртээ ирнэ. 105 00:06:34,668 --> 00:06:38,303 Өдөржингөө ямар л сонгон явагдана. Бүгдэд нь суудаг. 106 00:06:38,303 --> 00:06:42,849 Тэгээд 6-р ангид нөгөө гадны сургуулиас манай сургууль дээр 107 00:06:42,849 --> 00:06:45,607 англи хэл, компьютерийн сургалт гэж ирсэн. 108 00:06:45,607 --> 00:06:48,895 Тэгээд тухайн үед бол өөрийгөө хөгжүүлдэг мундаг баатар болоод 109 00:06:48,895 --> 00:06:51,016 хоёуланд нь очоод бүртгүүлсэн. 110 00:06:51,016 --> 00:06:55,684 2004 он гэдэг бол жинхэнэ нөгөө компьютер гэдэг зүйл хэрэглээнд орж эхэлж байсан үе. 111 00:06:55,684 --> 00:07:00,648 Тэгээд англи хэлний маань багш миний бичгийн хэвийг голсон. 112 00:07:00,648 --> 00:07:03,765 Гэтэл компьютерийн маань багш надад хэлэхгүй мөртлөө 113 00:07:03,765 --> 00:07:06,112 манай багш нарыг загнаад зогсож байсан. 114 00:07:06,112 --> 00:07:10,741 Тэгээд би тэрийг яг нүдээрээ харж, чихээрээ сонссон. Юу гэж байсан гэсэн чинь: 115 00:07:10,741 --> 00:07:14,231 "Та нар хар л даа, маусаа ч барьж чадахгүй байгаа ийм хүүхдийг. 116 00:07:14,235 --> 00:07:17,011 салганаад энэ чинь маусаа ч барьж чадахгүй байна. 117 00:07:17,011 --> 00:07:20,939 Keyboard-н дээрээ ч гараа олигтойхон тавьж чадахгүй байна шдээ. 118 00:07:20,939 --> 00:07:24,365 Та нар энэнийхээ оронд нэг ч гэсэн эрүүл хүүхэд аваад сургасан бол 119 00:07:24,365 --> 00:07:29,166 танай сургуульд л аштай байсан юм даа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжиж болно. 120 00:07:29,166 --> 00:07:32,100 Гэхдээ бодитой, боломжтой зүйл дээр нь дэмжих хэрэгтэй" 121 00:07:32,100 --> 00:07:34,109 гэж хэлж байгааг нь би харсан. 122 00:07:34,109 --> 00:07:37,013 Тэгээд тухайн үед би өөрийгөө бүр маш их голж байсан. 123 00:07:37,013 --> 00:07:41,007 "Нээрээ би чинь хөгжлийн бэрхшээлтэй шдээ" гээд л 124 00:07:41,007 --> 00:07:45,354 Тэгсэн ч гэсэн би тэр зүйлд бууж өгөх юм бол ирээдүйн ажил амьдрал маань 125 00:07:45,354 --> 00:07:47,281 ямар ч утгагүй болох байсан. 126 00:07:47,281 --> 00:07:51,884 Яагаад гэхээр би мэдээж бусадтай адилхан, гараараа юм хийх 127 00:07:51,884 --> 00:07:54,048 аль эсвэл биеийн хүчний ажил хийх чадвар байхгүй. 128 00:07:54,048 --> 00:07:56,754 Зөвхөн толгойгоо ажиллуулах, компьютер дээр ажиллах 129 00:07:56,754 --> 00:08:00,231 ийм л хоёр зүйл бол надад нээлттэй байсан. 130 00:08:00,231 --> 00:08:05,556 Тэгээд би тэр 2004 оны зуны 3 сарыг бол тэр компьютер дээр ажиллаж сурах 131 00:08:05,556 --> 00:08:07,390 гэдэг зүйлд зарцуулсан. 132 00:08:07,390 --> 00:08:11,758 "Яаж би дасгал хийсэн бэ?" гэхээр, мэдээж тэр үед компьютер авах боломж 133 00:08:11,758 --> 00:08:16,871 байхгүй байсан учраас маусны оронд чулуу юм уу мод юм уу орлуулж тавьж байгаад 134 00:08:16,871 --> 00:08:23,244 хамгийн гол нь "Би гараа ямар байрлалаар байлгавал тэр маусыг би гараа салагнахгүйгээр 135 00:08:23,244 --> 00:08:27,916 хүрэхийг хүссэн газраа чөлөөтэй хүрээд, онохыг хүссэн зүйлээ онож чаддаг болох вэ?" 136 00:08:27,916 --> 00:08:29,297 гэж сургуулилт хийсэн. 137 00:08:29,297 --> 00:08:34,250 Дээрээс нь би keyboard-ний тэр бүх үсэг, зураас, таслал, цэг бүрийг нь 138 00:08:34,250 --> 00:08:37,319 бичгийн цаасан дээр бичүүлж байгаад нүдэлж авч байсан. 139 00:08:37,319 --> 00:08:42,244 Дараа жил нь би 7-р ангид ороод хавар нь дахиад тэр сургалтанд хамрагдаад, 140 00:08:42,244 --> 00:08:44,554 хичнээн нэг гараараа шивдэг байсан ч гэсэн. 141 00:08:44,554 --> 00:08:49,048 Хоёр гараараа шивдэг хүүхдүүдээс хавьгүй илүү хурдан бичээд сурсан байсан. 142 00:08:49,048 --> 00:08:52,336 (Алга ташилт) 143 00:08:52,336 --> 00:08:56,516 Англи хэлний хувьд гэх юм бол "Би заавал бусдаас тусламж дэмжлэг авах 144 00:08:56,516 --> 00:08:58,144 гээд байх шаардлага байхгүй, 145 00:08:58,144 --> 00:09:00,948 Өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж байгаа" гэж бодоод, 146 00:09:00,948 --> 00:09:03,738 тухайн үед дөнгөж англи хэл орж эхэлж байсан учраас 147 00:09:03,738 --> 00:09:06,072 дэвтэр нээж шинэ үг бичиж аваад, 148 00:09:06,072 --> 00:09:09,640 өдөрт л, өглөө нь хичээлдээ явахаасаа 20 минутын өмнө босоод 149 00:09:09,640 --> 00:09:14,808 10 үг цээжлээд л, тэр 10 үгээрээ өдөрт нь өгүүлбэр зохиох жишээний 150 00:09:14,808 --> 00:09:16,875 тэгж өөрөө өөрийгөө хөгжүүлдэг болсон. 151 00:09:16,875 --> 00:09:21,527 Тэгээд хамгийн гол нь компьютер дээр сууж чаднаа гэдэг маань одоогийн миний 152 00:09:21,527 --> 00:09:25,442 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн хийгээд явж байгаа, 153 00:09:25,442 --> 00:09:28,565 энэ нийгмийн байр сууринд бол аваачиж чадсан байх. 154 00:09:28,565 --> 00:09:32,221 Тийм учраас би компьютер дээр ажиллаж сурсан энэ явдлыгаа бол 155 00:09:32,221 --> 00:09:35,276 өөрийгөө ялан дийлсэн хоёр дахь оролдлого гэж үздэг. 156 00:09:35,276 --> 00:09:38,976 (Алга ташилт) 157 00:09:38,976 --> 00:09:42,690 Ингэж явсаар 9-р ангидаа би илтгэлийн тэмцээнд орсон. 158 00:09:42,690 --> 00:09:45,991 Юм юманд л үсчиж харайж, гүйж давхиж, явдаг. 159 00:09:46,004 --> 00:09:49,580 Шүлгийн тэмцээн, илтгэлийн тэмцээн хамаагүй, тэгээд л өөрийгөө голохгүй 160 00:09:49,580 --> 00:09:53,062 аваачаад л бүртгүүлчдэг. Тэгээд илтгэлийн тэмцээнд орсон чинь 161 00:09:53,062 --> 00:09:56,730 нөгөө урьд нь би чинь зөвхөн ингээд л, нэг багшийн хажууд очоод л хичээлээ, 162 00:09:56,730 --> 00:09:59,780 уншсан хичээлээ ойлгосноо яриад л асуугддаг байсан чинь 163 00:09:59,780 --> 00:10:02,743 олон хүний өмнө гараад л ингээд л илтгэл тавьсан чинь 164 00:10:02,743 --> 00:10:07,876 яг нөгөө саажилт гэдэг өвчнийхөө онцлогыг би анх удаа аягүй ихээр мэдэрсэн. 165 00:10:07,876 --> 00:10:10,368 "Яасан?" гэсэн чинь, энэ саажилт гэдэг өвчин чинь 166 00:10:10,368 --> 00:10:13,356 сандрахаараа өөрийнхөө хөдөлгөөнийг захирч чадахаа больдог 167 00:10:13,356 --> 00:10:18,500 Яагаад гэвэл угийн шинж төрх нь, оюун ухаан нь хөдөлгөөнөө захирч чаддаггүй 168 00:10:18,500 --> 00:10:22,555 гэдэг шинж тэмдэг илрээд, дээрээс нь амьсгалаа зөв хуваарилж чаддаггүй, 169 00:10:22,555 --> 00:10:25,647 хөлс нь бүүр мэдээгүй гоождог тийм шинж чанар илэрдэг. 170 00:10:25,647 --> 00:10:28,904 Тэгээд би яг тэр үед тийм байдалтай илтгэл тавьсан чинь 171 00:10:28,904 --> 00:10:32,651 хүмүүс нөгөө, миний илүү хөдөлгөөнд анхаарлаа хандуулаад, 172 00:10:32,651 --> 00:10:36,861 ярьж байгаа зүйлийг минь ойлгож хүлээж авч байгаа хүн бараг байгаагүй. 173 00:10:36,861 --> 00:10:38,861 Тэгээд яахав тэр үедээ тэгээд өнгөрсөн. 174 00:10:38,861 --> 00:10:42,477 Асуудлаа шийдэж чадахгүй байсаар дунд сургуулиа төгссөн. 175 00:10:42,477 --> 00:10:48,041 Тэгээд онц төгсөөд, МУИС-д бол улс төр судлаач, нийгмийн багшийн мэргэжлээр 176 00:10:48,041 --> 00:10:50,436 ээжээсээ зөрсөөр байгаад нийгмийн салбарт орсон. 177 00:10:50,436 --> 00:10:54,739 Тэгээд хамгийн инээдтэй нь, нийгмийн ангид орж байгаа хүн 178 00:10:54,739 --> 00:10:57,235 наад зах нь илтгэл тавьж чаддаг байх ёстой гэсэн 179 00:10:57,235 --> 00:11:00,439 энгийн дүрмийг би өөрөө ойлгоогүй байж байгаад гүйгээд орчихсон. 180 00:11:00,439 --> 00:11:03,938 Тэгсэн чинь "Оюутан болоод ямар дүр зураг байсан бэ?" гэсэн чинь, 181 00:11:03,958 --> 00:11:07,202 Эхний хоёр сар би хичээлүүддээ ерөөсөө оролцож чадаагүй. 182 00:11:07,202 --> 00:11:10,339 "Яагаад?" гэсэн чинь хичээл болгон илтгэлээр явагддаг. 183 00:11:10,339 --> 00:11:13,442 Тэгээд нөгөө "Яг 9-р ангидаа болж байсан шигээ юм болох вий дээ" гэж 184 00:11:13,442 --> 00:11:18,106 бодоод "За за угаасаа л хүмүүс миний ярьж байгааг сонсохгүй юм чинь" гэж бодоод л, 185 00:11:18,106 --> 00:11:19,689 хичээлдээ оролцдоггүй байсан. 186 00:11:19,689 --> 00:11:22,896 Тэгсэн ээж маань бол тухайн үед өглөө нь хүргэж өгчихөөд, 187 00:11:22,896 --> 00:11:27,065 өдрийн хэдэн паартай байсан ч хамаагүй хүлээж байгаад л тарахаар нь аваад явдаг 188 00:11:27,065 --> 00:11:28,349 тийм байдалтай байсан. 189 00:11:28,349 --> 00:11:33,690 Тэгсэн ээж, тараад явж байсан чинь ээж маань мэлмэртлээ уйлаад 190 00:11:33,690 --> 00:11:36,188 "Миний охин сургуулиасаа гарах уу?" гээд тэгж байна. 191 00:11:36,188 --> 00:11:39,792 "Үгүй ээ ээжээ. Яасан бэ? Би зүгээр яваад л байгаа шдээ" гээд тэгсэн чинь, 192 00:11:39,792 --> 00:11:42,833 "Сая танай ангийн чинь хүүхэд чиний ард ирж сууснаа, 193 00:11:42,833 --> 00:11:47,748 "Өө ядаргаатай тэнэг мангар юм чинь урд ирээд суучих юм, сэжгийн юм" гэчихээд 194 00:11:47,748 --> 00:11:52,465 босоод явчихлаа. Хэрвээ чамтай хамт 2 сар сураагүй, 195 00:11:52,465 --> 00:11:55,424 өөр ангийн чинь хүүхдүүд байсан бол ээж нь юм бодохгүй. 196 00:11:55,424 --> 00:12:00,534 Гэтэл хоёрын 2 сар сурсан ангийн чинь хүүхэд чамд ингэж хэлж байна" гээд 197 00:12:00,534 --> 00:12:03,056 ээж маань бүр мэлмэртлээ уйлж байсан. 198 00:12:03,056 --> 00:12:07,515 "Тэгээд дээрээс нь миний охин арван жилд сурж байсан шигээ тийм цог жавхаатай 199 00:12:07,515 --> 00:12:12,781 сурахгүй байна шдээ. Үнэхээрийн хүсэхгүй, хичээхгүй бол заавал сурах гээд яах юм бэ?" 200 00:12:12,781 --> 00:12:18,502 гэсэн. Би тэр үед өөрөөсөө болоод ээжийнхээ нулимсыг үзэж байгаадаа 201 00:12:18,502 --> 00:12:22,227 үнэхээрийн өөртөө гутраад, өөрийгөө маш их голж байсан. 202 00:12:22,227 --> 00:12:24,710 Тэгээд би тэр оройноос нь эхлээд би 203 00:12:24,710 --> 00:12:27,971 "Маргаашнаас ер нь хичээлдээ идэвхтэй оролцоно. 204 00:12:27,971 --> 00:12:30,239 Хүмүүс намайг юу гэж л хэлвэл хэлэг. 205 00:12:30,239 --> 00:12:35,127 Хамгийн гол нь, би энэ хүртэл явж ирэхдээ өчнөөн олон саад тотгорыг давж гарч чадсан 206 00:12:35,127 --> 00:12:38,707 юм чинь энэ бол юу ч биш" гэсэн ойлголтоор би хандсан. 207 00:12:38,707 --> 00:12:41,315 Тэгээд мэдээж тухайн үедээ бол, 208 00:12:41,315 --> 00:12:45,767 гэрийнхнийхээ өмнө гарж хичээлээ ярьж үзэх, толинд харж дасгал хийх, 209 00:12:45,767 --> 00:12:48,473 хамгийн гол нь, "Гараа ямар байрлалтай байлгавал 210 00:12:48,473 --> 00:12:51,612 би илтгэлийг сандрахгүйгээр ярих байна? 211 00:12:51,612 --> 00:12:56,604 сандарсан ч гэсэн миний гар яаж надад удирдагдаж байна?" гэж дасгал хийсэн. 212 00:12:56,604 --> 00:13:00,142 Тэгээд яг тэр сурсан хөдөлгөөнөөрөө өнөөдөр би та бүхний өмнө ярьж байна. 213 00:13:00,142 --> 00:13:01,406 Хоёр гараа ардаа аваад 214 00:13:01,406 --> 00:13:02,913 (Алга ташилт) 215 00:13:02,913 --> 00:13:07,813 Хэрвээ энэ хоёр гарыг урдаа гаргаад ярих юм бол миний гар хаа хамаагүй хөдөлнө. 216 00:13:07,813 --> 00:13:12,526 Тэгэхээр миний ярьж байгаа юм та нарын оюун ухаанд хүрч чадахгүй гэсэн үг. 217 00:13:12,526 --> 00:13:14,938 Тэгээд энэ илтгэл тавьж сурсан явдлыгаа бол 218 00:13:14,938 --> 00:13:17,958 би өөрийгөө ялан дийлсэн 3 дахь тохиолдол гэж үздэг. 219 00:13:18,068 --> 00:13:22,817 Хэрвээ би тэр үед, "Өөрчлөлтийг хийе" гэж мэрийгээгүй бол 220 00:13:22,817 --> 00:13:26,533 өнөөдөр та бүхний өмнө илтгэл тавиад зогсож байх хэмжээний 221 00:13:26,533 --> 00:13:28,962 Болороо гэдэг хүн бол байхгүй байх байсан. 222 00:13:28,962 --> 00:13:33,504 Ингэж явсаар, их сургуулиа бас л онц дүнтэй төгссөн. 223 00:13:33,504 --> 00:13:35,739 Би ер нь хүнд бууж өгөх аягүй дургүй. 224 00:13:35,739 --> 00:13:37,974 Болж л өгвөл үзэлцээд л байх дуртай. 225 00:13:37,974 --> 00:13:40,383 Тэгсээр байгаад л онц дүнтэй төгссөн. 226 00:13:40,383 --> 00:13:43,906 Тэгээд нэг л мундаг амьтан онц төгссөн дипломоо бариад л 227 00:13:43,906 --> 00:13:45,973 олон байгууллага болгоны үүдийг сахилаа. 228 00:13:45,973 --> 00:13:51,632 Очсон чинь нөгөө нэг, нийгмээс өгсөн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гэдэг тодотгол 229 00:13:51,632 --> 00:13:55,501 дээрээс нь миний биеийн гадаад үзэмж болох салганасан хөдөлгөөн хоёр 230 00:13:55,501 --> 00:14:00,124 намайг эрүүл хүн шиг ажилтай, орлоготой явахад маш том саад болсон. 231 00:14:00,124 --> 00:14:04,206 Өөрөөр хэлэх юм бол, намайг ажилд авсан ажлын газар гэж нэг ч байгаагүй. 232 00:14:04,206 --> 00:14:11,057 Ингэж явсаар байгаад, 2015 оны 12 сард хөөрхөн охинтой болсон. 233 00:14:11,057 --> 00:14:16,113 (Алга ташилт) 234 00:14:16,113 --> 00:14:18,842 Мэдээж эх хүн болно гэдэг бол аягүй том аз жаргал. 235 00:14:18,842 --> 00:14:21,800 Үр хүүхдээсээ маш их аз жаргалыг мэдэрч байсан ч гэсэн, 236 00:14:21,800 --> 00:14:24,009 давхар надад маш их айдас төрсөн. 237 00:14:24,009 --> 00:14:28,719 "Би энэ хүүхдийг ажил хийж чадахгүй бол сарын 140 мянган төгрөгөөр 238 00:14:28,719 --> 00:14:30,696 элбэг дэлбэг амьдруулж чадах болов уу?" 239 00:14:30,696 --> 00:14:33,639 Өнөөдөр наад зах нь памперс нь хэд байгаа билээ? 240 00:14:33,639 --> 00:14:37,574 Наад захын, одоо тэр, хэрэглээнийх нь зүйл хэд байгаа билээ? 241 00:14:37,574 --> 00:14:39,471 Энэ мөнгө хаана нь ч хүрэлцэхгүй. 242 00:14:39,471 --> 00:14:44,470 Энэ хүүхэд над дээр жаргах гэж ирсэн болохоос биш, зовох гэж ирээгүй. 243 00:14:44,470 --> 00:14:48,680 Дээрээс нь, өдийг хүртэл миний төлөө явсан ээжийнхээ төлөө би ингээд 244 00:14:48,680 --> 00:14:52,268 гэртээ ингээд хадагдах байсан юм гэж үү?" гээд өөрийгөө бодоод, 245 00:14:52,268 --> 00:14:53,798 (Алга ташилт) 246 00:14:53,798 --> 00:14:58,592 Тэгээд 2016 оны 6 сард охиноо 6 сартай болонгуут нь би ажилд орохоор шулуудсан. 247 00:14:58,592 --> 00:15:02,575 Амьдрал маань өдрөөс өдөрт, миний нүдэн дээр дордож байсан учраас 248 00:15:02,575 --> 00:15:04,990 зайлшгүй би бол ажиллах шаардлага гарсан. 249 00:15:04,990 --> 00:15:10,995 Тухайн үед сонгуулийн үе таараад, бүх нэр дэвшигчидтэй уулзаад, учир байдлаа хэлээд 250 00:15:10,995 --> 00:15:15,001 нэг нь ч гэсэн надад тусламжийн гараа сунгах байх гэж бодооод би уулзсан. 251 00:15:15,001 --> 00:15:20,397 Гэтэл нэр дэвшигчдээс нэг ч хүн, намайг "хүн" гэдэг утгаар минь хараагүй. 252 00:15:20,397 --> 00:15:25,867 Хоёр хүн зэрэгцээд зогсож байхад, миний хажуу талын хүнтэй эхэлж мэндлээд, 253 00:15:25,867 --> 00:15:29,144 "За, сайн байна уу? Танд ямар асуудал байна? Би танд юугаар туслах уу? 254 00:15:29,144 --> 00:15:31,320 Юуг чинь шийдэж өгөх үү?" гэж хэлээд л явдаг. 255 00:15:31,320 --> 00:15:33,722 Би өөрөө нээх дуртай амьтан гүйж очоод л тэ? 256 00:15:33,722 --> 00:15:36,240 "Би тэр тэр сургуулийг тэгж төгссөн" гээд л 257 00:15:36,240 --> 00:15:40,641 очоод хамаг байдлаа хэлсэн тохиолдолд надтай харьцдаг. Тэгээд би тэр үед 258 00:15:40,641 --> 00:15:45,002 "Ер нь томоосоо жижиг хүртэл бүх хүмүүсийн хандлагыг өөрчлөхгүй л бол, 259 00:15:45,002 --> 00:15:47,322 "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол яг л хүн биш" 260 00:15:47,322 --> 00:15:50,467 гэдэг байдлаараа хандсан хэвээрээ байх юм байна" гэж бодсон. 261 00:15:50,467 --> 00:15:54,857 Тэгээд, тухайн үедээ өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж бодоод, 262 00:15:54,857 --> 00:16:00,187 "Яаж өөрчлөх вэ? Мэдээж хүмүүст мессэж өгөх ёстой. Мессэж өгөх гол талбар нь юу вэ?" 263 00:16:00,187 --> 00:16:05,019 гэж бодож байгаад "Надад бэлээхэн Фэйсбүүк гэдэг үнэгүй мэдээллийн хэрэгсэл байна." 264 00:16:05,019 --> 00:16:09,185 гээд Фэйсбүүкэд бичлэг оруулах санаа төрсөн. 265 00:16:09,185 --> 00:16:13,260 Тэгээд анхныхаа бичлэгийг 2016 оны 6 сарын 27нд оруулсан. 266 00:16:13,260 --> 00:16:15,206 Энэ маш олон хүнд хүрсэн. 267 00:16:15,206 --> 00:16:19,190 521 мянган хүн үзэж 8700 хүн шэйрлэсэн. 268 00:16:19,190 --> 00:16:21,847 Манай дүү тоглоомоор тэгж байгаа юм: 269 00:16:21,847 --> 00:16:26,159 "Та хүүхдүүдийг нь бодоод үз. Интернетэд ордоггүй 0-5 насны хүүхдүүдээ бод. 270 00:16:26,159 --> 00:16:28,845 Интернет хэрэглэж мэддэггүй ахмад настнуудаа бод. 271 00:16:28,845 --> 00:16:32,616 Тэгээд бодохоор таны бичлэгийг чинь бараг хүн болгон үзчихсэн байгаа биз дээ?" гээд 272 00:16:32,625 --> 00:16:36,160 шоолж хэлж байсан. Нээрээ бодоод байхад бас нилээн массад хүрсэн. 273 00:16:36,160 --> 00:16:41,624 Тэгээд хамгийн гол нь, ерөнхийлөгчийн сонорт хүрч чадсан. 274 00:16:41,624 --> 00:16:48,029 Тэрнийхээ ачаар ч гэх үү, 2016 оны 9 сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 275 00:16:48,029 --> 00:16:51,677 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст мэргэжилтнээр орсон. 276 00:16:51,677 --> 00:16:56,250 Миний хариуцдаг асуудал бол, миний ойлголтоор бол хамгийн чухал асуудал. 277 00:16:56,250 --> 00:16:59,916 Олон нийтийн ойлголт хандлагыг хариуцсан мэргэжилтэн гэж явдаг. 278 00:16:59,916 --> 00:17:04,335 Тэр ч утгаараа одоо хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт хандлага өгсөн 279 00:17:04,335 --> 00:17:06,364 мэргэжилтэн хийгээд явж байгаа. 280 00:17:06,364 --> 00:17:10,399 Тэгээд энэ болтол явж ирэхэд Болороо гэдэг хүн ганцаараа байгаагүй. 281 00:17:10,399 --> 00:17:12,455 Миний ард маш олон хүн байсан. 282 00:17:12,455 --> 00:17:17,528 Хамт олон, найз нөхөд, гэр бүл, хань ижил, ах эгч гээд 283 00:17:17,528 --> 00:17:23,039 Гэхдээ энэ бүх хүмүүсийн урд, хамгийн найдвартай тэргүүн эгнээнд зогсдог байсан 284 00:17:23,039 --> 00:17:24,614 нэг хүн бол миний ээж. 285 00:17:24,614 --> 00:17:30,238 Ээж маань бол насныхаа, одоо энэ амьдралынхаа бүх зүйлийг надад зориулсан. 286 00:17:30,238 --> 00:17:33,437 Би бол ээжийгээ миний хувьд ид шидийг бүтээгч, 287 00:17:33,437 --> 00:17:36,352 жинхэнэ амьд бурхан юм аа гэж хардаг. 288 00:17:36,419 --> 00:17:41,661 Ээж маань надад маш хатуу шаардлага тавьдаг. "Яаж тавьдаг вэ?" гэхээр, 289 00:17:41,661 --> 00:17:46,956 7 настай би дөнгөж зогсдог болсон. Тэгээд зогсдог болонгуут нь ээж шууд 290 00:17:46,956 --> 00:17:51,280 гаргаад намайг хүүхдүүдтэй тоглуулчихсан. Тэгээд л нэг гишгээд л бүдрээд унана. 291 00:17:51,280 --> 00:17:54,915 Өвдөгнөөс баахан цус нөж гоожоод л, гэртээ гүйгээд ороод ирнэ. 292 00:17:54,915 --> 00:17:58,640 Хүүхдүүд өргөөд л ороод ирнэ. Тэгэнгүүт ээж, "Эвий эвий" гэхийнхээ оронд 293 00:17:58,640 --> 00:18:01,072 цусыг нь арчаад буцаагаад гаргаад явуулдаг байсан. 294 00:18:01,072 --> 00:18:06,069 "Чи чулуун дээр ингэж явж сурч байж л тэнцвэрээ олно" гээд буцаагаад гаргадаг. 295 00:18:06,069 --> 00:18:09,814 "Ийм сайхан хүний үр, удам болохоор би одоо ингээд зогсож байгаа." 296 00:18:09,814 --> 00:18:13,068 гэсэн үгээр эхнийхээ хэсгээ өндөрлөе. 297 00:18:13,320 --> 00:18:15,319 За, миний илтгэлийн дараагийн хэсэг бол, 298 00:18:15,809 --> 00:18:18,657 "Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?" 299 00:18:18,657 --> 00:18:22,166 гэсэн ойлголтыг та бүхэнд чадан ядан, энгийнээр хүргэхийг зорьсон. 300 00:18:22,166 --> 00:18:26,594 Энэ бол би сургагч багшийнхаа хувьд маш олон хүнээс асуудаг. 301 00:18:26,630 --> 00:18:31,814 Тэгэхээр хүмүүс дандаа бие эрхтнийх нь бэрхшээлд тулгуурлаж хариулдаг байхгүй юу. 302 00:18:31,814 --> 00:18:35,602 Би саажилттай болохоороо хөгжлийн бэрхшээлтэй гэж та нарт танигдаж байгаа тэ? 303 00:18:35,602 --> 00:18:39,233 Гэтэл "Үгүй", энэ ойлголтыг бол аль хэлийнээ халчихсан. 304 00:18:39,233 --> 00:18:42,651 2016 оны 2 сарын 5 өдөр батлагдсан, 305 00:18:42,651 --> 00:18:45,832 "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай" хууль гэж байгаа. 306 00:18:45,832 --> 00:18:50,579 Энэ хуулин дээр бол "орчны бусад саад" гэсэн нэр томьёог оруулж өгсөн. 307 00:18:50,579 --> 00:18:53,616 Өмнө нь бол нийгмийн хамгааллын тухай хууль дээр бол 308 00:18:53,616 --> 00:18:56,355 "орчны бусад саад" гэдэг нэр томьёо ороогүй байсан. 309 00:18:56,355 --> 00:19:01,248 Тэгээд "Энийг юу гэж ойлгох уу?" гэхээр "Хувь хүний бие эрхтний бэрхшээлээсээ 310 00:19:01,248 --> 00:19:04,770 аль хэлийн гараад, нийгмийн асуудал болчихсон шүү. 311 00:19:04,770 --> 00:19:08,809 Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь тухайн хүний бие эрхтний бэрхшээлийг хэлдэггүй юм аа. 312 00:19:08,809 --> 00:19:13,164 Нийгэмд байгаа саад тотгорыг хэлж байгаа юм" гэсэн ийм санааг агуулсан хууль байсан. 313 00:19:13,164 --> 00:19:16,539 "Саад тотгор" гэхээр хүмүүс маш хүндээр ойлгодог байхгүй юу. 314 00:19:16,539 --> 00:19:20,515 Зүгээр л, энгийнээр хэлэхэд, хүний нийгэмд оролцож байгаа оролцоог нь хязгаарлаж 315 00:19:20,515 --> 00:19:22,468 байгаа зүйлийг л "саад тотгор" гэж хэлнэ. 316 00:19:22,468 --> 00:19:24,460 Бүгдээрээ энэ зурган дээр харъя л даа. 317 00:19:24,460 --> 00:19:27,227 Эхний зурган дээр энэ хүүхэд маш аз жаргалтай байгаа биз? 318 00:19:28,816 --> 00:19:31,896 "Гэхдээ энэ хүүхэд явж чадахгүй байна" гэж та нар харж байгаа. 319 00:19:31,896 --> 00:19:34,611 Хамаагүй. Энэ хүүхэд явж чадахгүй байсан ч гэсэн 320 00:19:34,611 --> 00:19:39,583 өөрийнхөө тэр явж чадахгүй байгаа асуудлыг тэргэнцэр дээрээ суугаад шийдчихсэн байна. 321 00:19:39,583 --> 00:19:42,328 Одоохондоо энэ хүүхдэд ямар ч саад тулгараагүй байна. 322 00:19:42,328 --> 00:19:45,588 Гэтэл хоёр дахь зургийг харцгаая. 323 00:19:45,588 --> 00:19:50,267 Өнөөдөр энэ зурган дээр харахад "шат" гэдэг саад тотгор гарч ирж байна. 324 00:19:50,267 --> 00:19:54,279 Энэ хүүхэд "шат" гэдэг зүйлтэй тулгарсан учраас царайны хувирал ийм 325 00:19:54,279 --> 00:19:58,546 уруу дорой буюу сэтгэлээр унасан байдалтай байгаа. Яагаад гэвэл энэ хүүхэд 326 00:19:58,546 --> 00:20:01,994 тэргэнцэртэй гэдгээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдэрдэггүй, 327 00:20:01,994 --> 00:20:05,288 саадтай тулгарснаараа "Өө би чинь нээрээ явж чадахгүй шдээ" 328 00:20:05,288 --> 00:20:08,112 гэдгээ мэдэрдэг байхгүй юу. Яг тэрэнтэй адилхан, 329 00:20:08,112 --> 00:20:12,137 надад хүмүүс стаканд ус хийгээд өгөх юм бол би тэрийг бариад ууж чадахгүй. 330 00:20:12,137 --> 00:20:16,530 Тэр үед, "Өө Болороо, би чинь нээрээ саажилттай шдээ" гээд тэр үед 331 00:20:16,530 --> 00:20:18,429 өөрийгөө бэрхшээлтэй гэдгээ санадаг. 332 00:20:18,429 --> 00:20:21,626 Бусад үед би өөрийгөө бэрхшээлтэй гэж ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. 333 00:20:21,920 --> 00:20:26,033 За тэгвэл одоо бүгдээрээ дараагийн зурган дээр харцгаая. 334 00:20:26,033 --> 00:20:30,622 Зүгээр энгийнээр тайлбарлахад, од гэдэг дүрсийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд 335 00:20:30,622 --> 00:20:36,477 харуулахад, "Бөөрөнхий амсартай энэ хайрцаг буюу нийгэмд хүнийг яаж оруулах вэ?" 336 00:20:36,500 --> 00:20:38,993 Бүгдээрээ гоё төсөөллөөрөө бодоцгооё. 337 00:20:38,993 --> 00:20:42,789 Хоёр аргаар бид оруулж болно. 338 00:20:42,789 --> 00:20:47,704 Одыг бөөрөнхий хэлбэртэй буюу хайрцагны амсарт нь тааруулж оруулах. 339 00:20:47,704 --> 00:20:51,978 Энэ тохиолдолд зөвхөн нэг хэлбэрийн дүрсүүд л тэр хайрцганд орно. 340 00:20:51,978 --> 00:20:57,581 Өөрөөр хэлэх юм бол та бүхэн намайг өдийд бараг боловсрол эзэмшээгүй, явж сураагүй 341 00:20:57,581 --> 00:21:00,923 бол та нар намайг "хүн" гэдэг утгаар нь харж чадах уу? 342 00:21:00,923 --> 00:21:05,102 Өнөөдрийн яг Монголын нийгэм бол эхний дүр зургийг л харуулж байгаа. 343 00:21:05,102 --> 00:21:11,813 Гэтэл дараагийн хайрцгийг яг байгаагаар нь оруулах буюу нийгмээ тэр чигээр нь томсгох, 344 00:21:11,813 --> 00:21:16,677 нийгмийн хүрээг томоор харах, бүх хүн нэг дор хамтран амьдрах энэ нийгмийг бол 345 00:21:16,677 --> 00:21:18,911 Япон улс бол цогцлоож чадсан. 346 00:21:18,911 --> 00:21:24,590 Япон улс энэ процессыг хийх явцдаа бол 40, 50 жилийг зарцуулсан. 347 00:21:24,590 --> 00:21:30,395 Гэтэл, Монгол Улсад өнөөдөр яг одоогийн байдлаар, бид нар эндээс гарахдаа ядаж 348 00:21:30,395 --> 00:21:35,121 нэг нэг хүний хандлагыг нь өөрчилж чадах юм бол бүгдээрээ энэ 349 00:21:35,121 --> 00:21:39,536 Япон орны 40, 50 жил хийсэн зүйлийг 10, 20 жилийн дотор хийх боломж байгаа. 350 00:21:39,536 --> 00:21:44,132 Хөгжлийн бэрхшээл гэдэг салбарт олон хууль батлах нь чухал биш ээ. 351 00:21:44,132 --> 00:21:47,606 Хамгийн гол нь олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь л чухал байдаг юм. 352 00:21:47,606 --> 00:21:51,132 Тийм болохоор л хөгжлийн бэрхшээлтэй хүнийг "хүн" гэдэг утгаар нь хараад, 353 00:21:51,132 --> 00:21:54,561 хамтаараа бүгдээрээ амьдрах тийм нийгмийг бүтээхийн төлөө, 354 00:21:54,561 --> 00:21:58,355 өөрийнхөө эдэлж байгаа эрхийг бусаддаа нээж өгөхийн төлөө 355 00:21:58,355 --> 00:21:59,934 Та бэлэн үү? (Алга ташилт) 356 00:21:59,934 --> 00:22:01,508 Би бол бэлэн байна аа. (Алга ташилт) 357 00:22:01,508 --> 00:22:03,112 Баярлалаа. 358 00:22:03,112 --> 00:22:07,777 (Алга ташилт)