WEBVTT 00:00:10.038 --> 00:00:15.878 (Алга ташилт) NOTE Paragraph 00:00:15.878 --> 00:00:18.388 За та бүхэн "Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?" 00:00:18.388 --> 00:00:22.673 гэсэн асуултыг миний илтгэлийн эхний хэсэг дуусан дуустал 00:00:22.673 --> 00:00:25.494 дотроо бодоод, тунгаагаад үзээрэй. 00:00:25.503 --> 00:00:28.466 Миний илтгэл ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэж байгаа. 00:00:28.466 --> 00:00:32.620 Эхний хэсэг дээрээ би Болороо гэдэг бие хүн болохын тулд 00:00:32.621 --> 00:00:36.912 өнөөг хүртэл энэ тайзан дээрээс та бүхэнтэй уулзахын тулд 00:00:36.912 --> 00:00:39.538 ямар ямар саад тотгорыг туулж байж 00:00:39.538 --> 00:00:43.687 энэ өнөөдөр энэ тайзан дээр зогсох вэ? гэдэг тухайгаа ярина. 00:00:43.687 --> 00:00:45.430 Дараагийн хэсэг дээрээ би 00:00:45.434 --> 00:00:49.151 хөгжлийн бэрхшээл гэдэг хүмүүсийн ерөнхий ойлголтыг 00:00:49.151 --> 00:00:51.968 аль болох өөр зүг рүү чиглүүлэхийг оролдсон 00:00:51.981 --> 00:00:54.113 ийм илтгэлийг бэлдэж ирсэн. 00:00:54.113 --> 00:00:59.630 Би таван нас хүртлээ байнгын хүний асаргаанд, 00:00:59.630 --> 00:01:03.215 100% бараг 200% хүний асаргаанд байсан. 00:01:03.215 --> 00:01:05.876 Саажилт гэдэг өвчний онцлог нь өөрөө 00:01:05.876 --> 00:01:11.053 оюун ухаан нь хөдөлгөөнөө захирч чаддаггүй тийм өвчнийг саажилт гэж хэлдэг. 00:01:11.068 --> 00:01:15.355 Хэчнээн би гараа өргөе гэж хүссэн ч гэсэн миний гар хүслээр минь өргөгддөггүй 00:01:15.355 --> 00:01:17.622 тэр өвчнийг саажилт гэж хэлдэг. 00:01:17.622 --> 00:01:24.701 Ээж маань амьдралдаа нэг л удаа, эмэгтэй хүнийхээ хувьд эх хүн болж төрсөн. 00:01:24.701 --> 00:01:30.440 Гэсэн хэдий ч, яахав, азгүй тохиолдлоор нэг хүүхдээ алдаад, 00:01:30.440 --> 00:01:33.354 нөгөө хүүхдээ эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж 00:01:33.354 --> 00:01:36.027 тархины саажилт гэсэн ийм өвчтэй болгосон. NOTE Paragraph 00:01:36.027 --> 00:01:40.220 Гэхдээ ээж маань хэзээ ч энэ яваа насандаа 00:01:40.220 --> 00:01:42.878 амьдралд өвдөг сөхөрч, бууж өгч үзээгүй 00:01:42.878 --> 00:01:44.780 ийм баатарлаг эмэгтэй байдаг. 00:01:44.780 --> 00:01:50.225 (Алга ташилт) 00:01:50.225 --> 00:01:54.538 Би сүүлийн үед өөрийгөө энд тэнд очоод сургагч багшийнхаа 00:01:54.538 --> 00:01:57.919 шугмаар энэ хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт хандлагыг өгөх гээд 00:01:57.919 --> 00:02:01.533 явж байхдаа Буянжаргалын Болороо гэж дуудуулах аягүй дуртай. 00:02:01.533 --> 00:02:05.025 Яагаад гэвэл би 200% энэ хүний бүтээл. 00:02:05.025 --> 00:02:08.181 Энэ хүн миний төлөө бүх зүйлээ зориулсан учраас 00:02:08.181 --> 00:02:13.306 би энэ хүний нэрийг аль болох сайнаар гаргаж явахыг хүсдэг. 00:02:13.306 --> 00:02:19.205 Тэгээд 5 нас хүртлээ Болороо гэдэг хүний нийгмийн амьдрал 00:02:19.205 --> 00:02:24.588 ерөнхийдөө гадаанаа гудас дэвсээд хэвтдэг, гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад 00:02:24.588 --> 00:02:29.593 "Ямар гоё юм бэ? Би ч гэсэн эд нар шиг ингэж тоглож наадаад, найз нөхөдтэй болоод 00:02:29.593 --> 00:02:32.647 сургуульд сурах юмсан" гэж хүсэж, мөрөөддөг байсан. 00:02:32.656 --> 00:02:38.512 Ээж маань бол тухайн үедээ яг л тийм мөрөөдлийг өөрт минь бий болгохын тулд 00:02:38.512 --> 00:02:42.508 "Хамаагүй, гадаа гаргаад л хэвтүүлье" гээд гаргаж хэвтүүлдэг байсан байна лээ. 00:02:42.508 --> 00:02:46.491 "Яагаад гадаа байгаа хүүхдүүдийг шууд хардаг вэ?" гэхээр 00:02:46.491 --> 00:02:48.801 би өөрөө нийтийн байранд амьдардаг байсан учраас 00:02:48.801 --> 00:02:52.225 хүмүүс ажилдаа ирж очиж байгаа, тарж ирж байгаа, 00:02:52.225 --> 00:02:54.152 хүүхдүүдийн хичээлдээ явж байгаа гээд 00:02:54.152 --> 00:02:56.343 бүх л дүр зургийг би хардаг байсан. 00:02:56.343 --> 00:03:00.931 Тэгээд аз болоход миний хувьд одоо өөрөө ийм "сонирхууч" 00:03:00.931 --> 00:03:02.272 сониучхан зантай. 00:03:02.272 --> 00:03:04.740 Тэгээд ээж маань өдөр болгон ном уншдаг 00:03:04.740 --> 00:03:07.034 ном унших дуртай хүн байсан. 00:03:07.034 --> 00:03:10.195 Тэгээд миний хоёр гарыг зөөллөх массаж хийнгээ, 00:03:10.195 --> 00:03:13.217 намайг өвөр дээрээ авч суухдаа ном унших дуртай байсан. 00:03:13.217 --> 00:03:17.409 Тэгээд би тэр болгонд нь ээжээсээ "Энэ ямар үсэг вэ?" гэж өдөр болгон 00:03:17.409 --> 00:03:19.309 нэг нэгээр нь үсгүүдийг асуусаар байгаад 00:03:19.317 --> 00:03:23.542 5 настай гэхдээ ерөнхийдөө өөрөө уншаад сурчихсан. 00:03:23.542 --> 00:03:28.270 За 100 дотор чөлөөтэй нэмж хасаад, бодоод сурчихсан байсан. 00:03:28.270 --> 00:03:33.677 Тэгээд мэдээж хүн даварна. Хэчнээн нөгөө нэг босож сууж чадахгүй 00:03:33.677 --> 00:03:37.114 байгаа ч гэсэн ээжээсээ "Сургуульд оруулаад өгөөч ээ" гэж гуйсан. 00:03:37.114 --> 00:03:41.436 Тэгсэн чинь ээж маань "Миний охин жаахан бодитой бай. 00:03:41.436 --> 00:03:45.095 Хоёулаа бодитоор харъя. Одоо чи дөнгөж нялх хүүхэд шиг 00:03:45.095 --> 00:03:47.204 хөнжлөнд ороолгож суулгаж байна. 00:03:47.204 --> 00:03:50.640 Чи суухаа байг, явахаа байг ээ. 00:03:50.647 --> 00:03:54.368 Миний охин хоёр гар чинь хоёулаа ингээд ардаа гарчихдаг юм чинь 00:03:54.368 --> 00:03:58.561 яаж миний охин сургуульд сурах юм бэ? Хамгийн наад зах нь сургуульд сурахад 00:03:58.561 --> 00:04:02.049 балаа барьж бичих чадвартай байх хэрэгтэй" гэж хэлсэн. 00:04:02.049 --> 00:04:06.380 "Чамайг бал барьж бичиж чадахгүй зүгээр л сургуульд оруулъя гээд аваачаад өгөхөд 00:04:06.380 --> 00:04:08.240 багш нар татгалзахгүй байх. 00:04:08.240 --> 00:04:11.175 Гэхдээ чи зүгээр л сурсан нэр зүүж явна" гэж хэлсэн. 00:04:11.175 --> 00:04:16.589 Тэгээд би бүхэл бүтэн 4 жилийн хугацааг би бал барьж сурахад зарцуулсан. 00:04:16.589 --> 00:04:20.886 Хүмүүс одоо надаас саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүд асуудаг: 00:04:20.886 --> 00:04:24.702 "Бал барьж сургамаар байна аа. Манай хүүхэд бал барьж чаддаггүй ээ" гээд. 00:04:24.702 --> 00:04:27.318 Тэгээд би бол 4 жилийн хугацаа зарцуулсан. 00:04:27.318 --> 00:04:29.883 "Та нар ийм тэвчээр гаргаж чадах уу?" гэж хэлэхээр 00:04:29.883 --> 00:04:33.826 тооноос нь сүрдээд "За больё больё" гэж хэлдэг. 00:04:33.826 --> 00:04:37.687 Тухайн үед, миний нөхцөл байдалд одоогийн бид нарт байгаа шиг 00:04:37.687 --> 00:04:42.037 ухаалаг утас, компьютер гэх зэрэг зүйлүүд бол байгаагүй учраас 00:04:42.037 --> 00:04:46.479 заавал бал барьж сурах нь энгийн алтан дүрэм байсан. 00:04:46.479 --> 00:04:50.507 Тэгээд би тэр үед өөрөө ингээд хичээгээд бал барьж сураагүй байсан бол 00:04:50.507 --> 00:04:54.440 миний дараа дараагийн алхмууд надад нээлттэй болж чадахгүй байсан. 00:04:54.440 --> 00:04:59.630 Дээрээс нь би хэчнээн явж чадахгүй, эхний хоёр жилдээ би ахаараа үүрүүлээд 00:04:59.630 --> 00:05:04.543 сургуульдаа очиж, манай ах маань надтай цуг сууж хичээлийг минь гаргаж өгч 00:05:04.543 --> 00:05:08.345 дэвтэр дээр минь дарж байгаад би өөрөө бичих үүрэгтэй тэгж сурдаг байсан. 00:05:08.345 --> 00:05:12.374 Эхний нэг жил би бол гараа урдаа гаргахын тулд хичээллэсэн. 00:05:12.374 --> 00:05:16.106 Энэ хүчтэй гарыг урдаа гарган, хүчээр татаж гаргана гэдэг бол 00:05:16.106 --> 00:05:19.683 маш их өвдөлт, маш их хөлс хүч шаардсан. 00:05:19.683 --> 00:05:25.169 Тэгээд дараа дараагийн жилдээ балаа барина, барьсан чигээрээ гараа уяагаар боож уяна. 00:05:25.169 --> 00:05:28.331 Тэгээд тэр болгонд нь дэвтэр дээрээ чиглүүлж тавина. 00:05:28.331 --> 00:05:32.694 Аажмаар цэг таслал, зураас гэх мэтийн зүйлүүдийг бичиж сурах гээд 00:05:32.694 --> 00:05:34.360 маш их ажиллагаа шаардсан. 00:05:34.360 --> 00:05:37.037 Энэ бал барьж сурсан энэ явдлыгаа бол би 00:05:37.037 --> 00:05:39.773 өөр өөрийгөө ялан дийлсэн эхний оролдого гэж үздэг. 00:05:39.773 --> 00:05:41.133 Энэ үед би... 00:05:41.133 --> 00:05:43.261 (Алга ташилт) 00:05:43.264 --> 00:05:46.423 бал барьж сураагүй байсан бол энгийн хүүхдүүдтэй сурах нь, 00:05:46.423 --> 00:05:49.874 сураад цаашдаа тэд нараас илүү гарах боломж бололцоо 00:05:49.874 --> 00:05:52.376 бол надад олдохгүй байсан байх гэж боддог. 00:05:52.376 --> 00:05:57.227 Би тэгээд сургуульд орсныхоо дараа бол тооны сонгонтой ангид орсон. 00:05:57.227 --> 00:06:02.656 Тэгээд энгийн хүүхдүүдтэй суралцахад бол бичих чадвар маш өндөр түвшинд байсан 00:06:02.656 --> 00:06:05.101 болохоор надад бол асуудал байгаагүй. 00:06:05.105 --> 00:06:10.148 Тэгээд өдөрт энгийн хүүхдүүд өдөрт 8 цаг унтаад, 4 цаг хичээлээ хийдэг бол 00:06:10.148 --> 00:06:15.045 би яг тэд нарын эсрэг 4 цаг унтаж, 8 цаг хичээлээ хийх ёстой. 00:06:15.045 --> 00:06:21.868 Би тэд нараас 2 дахин илүү хүч, хөлс гаргаж байж амжилт гаргах болно. 00:06:21.868 --> 00:06:24.285 Ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд би хичээх ёстой 00:06:24.285 --> 00:06:27.523 гэсэн тийм хатуу шаардлагыг тавьж сурдаг байсан. 00:06:27.523 --> 00:06:30.494 Тэгээд ерөнхийдөө бол аягүй тийм идэвхтэй. 00:06:30.494 --> 00:06:34.668 Өглөө 7 өнгөрөөж сургуульдаа очоод, орой 8,9 гэж гэртээ ирнэ. 00:06:34.668 --> 00:06:38.303 Өдөржингөө ямар л сонгон явагдана. Бүгдэд нь суудаг. 00:06:38.303 --> 00:06:42.849 Тэгээд 6-р ангид нөгөө гадны сургуулиас манай сургууль дээр 00:06:42.849 --> 00:06:45.607 англи хэл, компьютерийн сургалт гэж ирсэн. 00:06:45.607 --> 00:06:48.895 Тэгээд тухайн үед бол өөрийгөө хөгжүүлдэг мундаг баатар болоод 00:06:48.895 --> 00:06:51.016 хоёуланд нь очоод бүртгүүлсэн. 00:06:51.016 --> 00:06:55.684 2004 он гэдэг бол жинхэнэ нөгөө компьютер гэдэг зүйл хэрэглээнд орж эхэлж байсан үе. 00:06:55.684 --> 00:07:00.648 Тэгээд англи хэлний маань багш миний бичгийн хэвийг голсон. 00:07:00.648 --> 00:07:03.765 Гэтэл компьютерийн маань багш надад хэлэхгүй мөртлөө 00:07:03.765 --> 00:07:06.112 манай багш нарыг загнаад зогсож байсан. 00:07:06.112 --> 00:07:10.741 Тэгээд би тэрийг яг нүдээрээ харж, чихээрээ сонссон. Юу гэж байсан гэсэн чинь: 00:07:10.741 --> 00:07:14.231 "Та нар хар л даа, маусаа ч барьж чадахгүй байгаа ийм хүүхдийг. 00:07:14.235 --> 00:07:17.011 салганаад энэ чинь маусаа ч барьж чадахгүй байна. 00:07:17.011 --> 00:07:20.939 Keyboard-н дээрээ ч гараа олигтойхон тавьж чадахгүй байна шдээ. 00:07:20.939 --> 00:07:24.365 Та нар энэнийхээ оронд нэг ч гэсэн эрүүл хүүхэд аваад сургасан бол 00:07:24.365 --> 00:07:29.166 танай сургуульд л аштай байсан юм даа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжиж болно. 00:07:29.166 --> 00:07:32.100 Гэхдээ бодитой, боломжтой зүйл дээр нь дэмжих хэрэгтэй" 00:07:32.100 --> 00:07:34.109 гэж хэлж байгааг нь би харсан. 00:07:34.109 --> 00:07:37.013 Тэгээд тухайн үед би өөрийгөө бүр маш их голж байсан. 00:07:37.013 --> 00:07:41.007 "Нээрээ би чинь хөгжлийн бэрхшээлтэй шдээ" гээд л 00:07:41.007 --> 00:07:45.354 Тэгсэн ч гэсэн би тэр зүйлд бууж өгөх юм бол ирээдүйн ажил амьдрал маань 00:07:45.354 --> 00:07:47.281 ямар ч утгагүй болох байсан. 00:07:47.281 --> 00:07:51.884 Яагаад гэхээр би мэдээж бусадтай адилхан, гараараа юм хийх 00:07:51.884 --> 00:07:54.048 аль эсвэл биеийн хүчний ажил хийх чадвар байхгүй. 00:07:54.048 --> 00:07:56.754 Зөвхөн толгойгоо ажиллуулах, компьютер дээр ажиллах 00:07:56.754 --> 00:08:00.231 ийм л хоёр зүйл бол надад нээлттэй байсан. 00:08:00.231 --> 00:08:05.556 Тэгээд би тэр 2004 оны зуны 3 сарыг бол тэр компьютер дээр ажиллаж сурах 00:08:05.556 --> 00:08:07.390 гэдэг зүйлд зарцуулсан. 00:08:07.390 --> 00:08:11.758 "Яаж би дасгал хийсэн бэ?" гэхээр, мэдээж тэр үед компьютер авах боломж 00:08:11.758 --> 00:08:16.871 байхгүй байсан учраас маусны оронд чулуу юм уу мод юм уу орлуулж тавьж байгаад 00:08:16.871 --> 00:08:23.244 хамгийн гол нь "Би гараа ямар байрлалаар байлгавал тэр маусыг би гараа салагнахгүйгээр 00:08:23.244 --> 00:08:27.916 хүрэхийг хүссэн газраа чөлөөтэй хүрээд, онохыг хүссэн зүйлээ онож чаддаг болох вэ?" 00:08:27.916 --> 00:08:29.297 гэж сургуулилт хийсэн. 00:08:29.297 --> 00:08:34.250 Дээрээс нь би keyboard-ний тэр бүх үсэг, зураас, таслал, цэг бүрийг нь 00:08:34.250 --> 00:08:37.319 бичгийн цаасан дээр бичүүлж байгаад нүдэлж авч байсан. 00:08:37.319 --> 00:08:42.244 Дараа жил нь би 7-р ангид ороод хавар нь дахиад тэр сургалтанд хамрагдаад, 00:08:42.244 --> 00:08:44.554 хичнээн нэг гараараа шивдэг байсан ч гэсэн. 00:08:44.554 --> 00:08:49.048 Хоёр гараараа шивдэг хүүхдүүдээс хавьгүй илүү хурдан бичээд сурсан байсан. 00:08:49.048 --> 00:08:52.336 (Алга ташилт) 00:08:52.336 --> 00:08:56.516 Англи хэлний хувьд гэх юм бол "Би заавал бусдаас тусламж дэмжлэг авах 00:08:56.516 --> 00:08:58.144 гээд байх шаардлага байхгүй, 00:08:58.144 --> 00:09:00.948 Өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж байгаа" гэж бодоод, 00:09:00.948 --> 00:09:03.738 тухайн үед дөнгөж англи хэл орж эхэлж байсан учраас 00:09:03.738 --> 00:09:06.072 дэвтэр нээж шинэ үг бичиж аваад, 00:09:06.072 --> 00:09:09.640 өдөрт л, өглөө нь хичээлдээ явахаасаа 20 минутын өмнө босоод 00:09:09.640 --> 00:09:14.808 10 үг цээжлээд л, тэр 10 үгээрээ өдөрт нь өгүүлбэр зохиох жишээний 00:09:14.808 --> 00:09:16.875 тэгж өөрөө өөрийгөө хөгжүүлдэг болсон. 00:09:16.875 --> 00:09:21.527 Тэгээд хамгийн гол нь компьютер дээр сууж чаднаа гэдэг маань одоогийн миний 00:09:21.527 --> 00:09:25.442 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн хийгээд явж байгаа, 00:09:25.442 --> 00:09:28.565 энэ нийгмийн байр сууринд бол аваачиж чадсан байх. 00:09:28.565 --> 00:09:32.221 Тийм учраас би компьютер дээр ажиллаж сурсан энэ явдлыгаа бол 00:09:32.221 --> 00:09:35.276 өөрийгөө ялан дийлсэн хоёр дахь оролдлого гэж үздэг. 00:09:35.276 --> 00:09:38.976 (Алга ташилт) 00:09:38.976 --> 00:09:42.690 Ингэж явсаар 9-р ангидаа би илтгэлийн тэмцээнд орсон. 00:09:42.690 --> 00:09:45.991 Юм юманд л үсчиж харайж, гүйж давхиж, явдаг. 00:09:46.004 --> 00:09:49.580 Шүлгийн тэмцээн, илтгэлийн тэмцээн хамаагүй, тэгээд л өөрийгөө голохгүй 00:09:49.580 --> 00:09:53.062 аваачаад л бүртгүүлчдэг. Тэгээд илтгэлийн тэмцээнд орсон чинь 00:09:53.062 --> 00:09:56.730 нөгөө урьд нь би чинь зөвхөн ингээд л, нэг багшийн хажууд очоод л хичээлээ, 00:09:56.730 --> 00:09:59.780 уншсан хичээлээ ойлгосноо яриад л асуугддаг байсан чинь 00:09:59.780 --> 00:10:02.743 олон хүний өмнө гараад л ингээд л илтгэл тавьсан чинь 00:10:02.743 --> 00:10:07.876 яг нөгөө саажилт гэдэг өвчнийхөө онцлогыг би анх удаа аягүй ихээр мэдэрсэн. 00:10:07.876 --> 00:10:10.368 "Яасан?" гэсэн чинь, энэ саажилт гэдэг өвчин чинь 00:10:10.368 --> 00:10:13.356 сандрахаараа өөрийнхөө хөдөлгөөнийг захирч чадахаа больдог 00:10:13.356 --> 00:10:18.500 Яагаад гэвэл угийн шинж төрх нь, оюун ухаан нь хөдөлгөөнөө захирч чаддаггүй 00:10:18.500 --> 00:10:22.555 гэдэг шинж тэмдэг илрээд, дээрээс нь амьсгалаа зөв хуваарилж чаддаггүй, 00:10:22.555 --> 00:10:25.647 хөлс нь бүүр мэдээгүй гоождог тийм шинж чанар илэрдэг. 00:10:25.647 --> 00:10:28.904 Тэгээд би яг тэр үед тийм байдалтай илтгэл тавьсан чинь 00:10:28.904 --> 00:10:32.651 хүмүүс нөгөө, миний илүү хөдөлгөөнд анхаарлаа хандуулаад, 00:10:32.651 --> 00:10:36.861 ярьж байгаа зүйлийг минь ойлгож хүлээж авч байгаа хүн бараг байгаагүй. 00:10:36.861 --> 00:10:38.861 Тэгээд яахав тэр үедээ тэгээд өнгөрсөн. 00:10:38.861 --> 00:10:42.477 Асуудлаа шийдэж чадахгүй байсаар дунд сургуулиа төгссөн. 00:10:42.477 --> 00:10:48.041 Тэгээд онц төгсөөд, МУИС-д бол улс төр судлаач, нийгмийн багшийн мэргэжлээр 00:10:48.041 --> 00:10:50.436 ээжээсээ зөрсөөр байгаад нийгмийн салбарт орсон. 00:10:50.436 --> 00:10:54.739 Тэгээд хамгийн инээдтэй нь, нийгмийн ангид орж байгаа хүн 00:10:54.739 --> 00:10:57.235 наад зах нь илтгэл тавьж чаддаг байх ёстой гэсэн 00:10:57.235 --> 00:11:00.439 энгийн дүрмийг би өөрөө ойлгоогүй байж байгаад гүйгээд орчихсон. 00:11:00.439 --> 00:11:03.938 Тэгсэн чинь "Оюутан болоод ямар дүр зураг байсан бэ?" гэсэн чинь, 00:11:03.958 --> 00:11:07.202 Эхний хоёр сар би хичээлүүддээ ерөөсөө оролцож чадаагүй. 00:11:07.202 --> 00:11:10.339 "Яагаад?" гэсэн чинь хичээл болгон илтгэлээр явагддаг. 00:11:10.339 --> 00:11:13.442 Тэгээд нөгөө "Яг 9-р ангидаа болж байсан шигээ юм болох вий дээ" гэж 00:11:13.442 --> 00:11:18.106 бодоод "За за угаасаа л хүмүүс миний ярьж байгааг сонсохгүй юм чинь" гэж бодоод л, 00:11:18.106 --> 00:11:19.689 хичээлдээ оролцдоггүй байсан. 00:11:19.689 --> 00:11:22.896 Тэгсэн ээж маань бол тухайн үед өглөө нь хүргэж өгчихөөд, 00:11:22.896 --> 00:11:27.065 өдрийн хэдэн паартай байсан ч хамаагүй хүлээж байгаад л тарахаар нь аваад явдаг 00:11:27.065 --> 00:11:28.349 тийм байдалтай байсан. 00:11:28.349 --> 00:11:33.690 Тэгсэн ээж, тараад явж байсан чинь ээж маань мэлмэртлээ уйлаад 00:11:33.690 --> 00:11:36.188 "Миний охин сургуулиасаа гарах уу?" гээд тэгж байна. 00:11:36.188 --> 00:11:39.792 "Үгүй ээ ээжээ. Яасан бэ? Би зүгээр яваад л байгаа шдээ" гээд тэгсэн чинь, 00:11:39.792 --> 00:11:42.833 "Сая танай ангийн чинь хүүхэд чиний ард ирж сууснаа, 00:11:42.833 --> 00:11:47.748 "Өө ядаргаатай тэнэг мангар юм чинь урд ирээд суучих юм, сэжгийн юм" гэчихээд 00:11:47.748 --> 00:11:52.465 босоод явчихлаа. Хэрвээ чамтай хамт 2 сар сураагүй, 00:11:52.465 --> 00:11:55.424 өөр ангийн чинь хүүхдүүд байсан бол ээж нь юм бодохгүй. 00:11:55.424 --> 00:12:00.534 Гэтэл хоёрын 2 сар сурсан ангийн чинь хүүхэд чамд ингэж хэлж байна" гээд 00:12:00.534 --> 00:12:03.056 ээж маань бүр мэлмэртлээ уйлж байсан. 00:12:03.056 --> 00:12:07.515 "Тэгээд дээрээс нь миний охин арван жилд сурж байсан шигээ тийм цог жавхаатай 00:12:07.515 --> 00:12:12.781 сурахгүй байна шдээ. Үнэхээрийн хүсэхгүй, хичээхгүй бол заавал сурах гээд яах юм бэ?" 00:12:12.781 --> 00:12:18.502 гэсэн. Би тэр үед өөрөөсөө болоод ээжийнхээ нулимсыг үзэж байгаадаа 00:12:18.502 --> 00:12:22.227 үнэхээрийн өөртөө гутраад, өөрийгөө маш их голж байсан. 00:12:22.227 --> 00:12:24.710 Тэгээд би тэр оройноос нь эхлээд би 00:12:24.710 --> 00:12:27.971 "Маргаашнаас ер нь хичээлдээ идэвхтэй оролцоно. 00:12:27.971 --> 00:12:30.239 Хүмүүс намайг юу гэж л хэлвэл хэлэг. 00:12:30.239 --> 00:12:35.127 Хамгийн гол нь, би энэ хүртэл явж ирэхдээ өчнөөн олон саад тотгорыг давж гарч чадсан 00:12:35.127 --> 00:12:38.707 юм чинь энэ бол юу ч биш" гэсэн ойлголтоор би хандсан. 00:12:38.707 --> 00:12:41.315 Тэгээд мэдээж тухайн үедээ бол, 00:12:41.315 --> 00:12:45.767 гэрийнхнийхээ өмнө гарж хичээлээ ярьж үзэх, толинд харж дасгал хийх, 00:12:45.767 --> 00:12:48.473 хамгийн гол нь, "Гараа ямар байрлалтай байлгавал 00:12:48.473 --> 00:12:51.612 би илтгэлийг сандрахгүйгээр ярих байна? 00:12:51.612 --> 00:12:56.604 сандарсан ч гэсэн миний гар яаж надад удирдагдаж байна?" гэж дасгал хийсэн. 00:12:56.604 --> 00:13:00.142 Тэгээд яг тэр сурсан хөдөлгөөнөөрөө өнөөдөр би та бүхний өмнө ярьж байна. 00:13:00.142 --> 00:13:01.406 Хоёр гараа ардаа аваад 00:13:01.406 --> 00:13:02.913 (Алга ташилт) 00:13:02.913 --> 00:13:07.813 Хэрвээ энэ хоёр гарыг урдаа гаргаад ярих юм бол миний гар хаа хамаагүй хөдөлнө. 00:13:07.813 --> 00:13:12.526 Тэгэхээр миний ярьж байгаа юм та нарын оюун ухаанд хүрч чадахгүй гэсэн үг. 00:13:12.526 --> 00:13:14.938 Тэгээд энэ илтгэл тавьж сурсан явдлыгаа бол 00:13:14.938 --> 00:13:17.958 би өөрийгөө ялан дийлсэн 3 дахь тохиолдол гэж үздэг. 00:13:18.068 --> 00:13:22.817 Хэрвээ би тэр үед, "Өөрчлөлтийг хийе" гэж мэрийгээгүй бол 00:13:22.817 --> 00:13:26.533 өнөөдөр та бүхний өмнө илтгэл тавиад зогсож байх хэмжээний 00:13:26.533 --> 00:13:28.962 Болороо гэдэг хүн бол байхгүй байх байсан. 00:13:28.962 --> 00:13:33.504 Ингэж явсаар, их сургуулиа бас л онц дүнтэй төгссөн. 00:13:33.504 --> 00:13:35.739 Би ер нь хүнд бууж өгөх аягүй дургүй. 00:13:35.739 --> 00:13:37.974 Болж л өгвөл үзэлцээд л байх дуртай. 00:13:37.974 --> 00:13:40.383 Тэгсээр байгаад л онц дүнтэй төгссөн. 00:13:40.383 --> 00:13:43.906 Тэгээд нэг л мундаг амьтан онц төгссөн дипломоо бариад л 00:13:43.906 --> 00:13:45.973 олон байгууллага болгоны үүдийг сахилаа. 00:13:45.973 --> 00:13:51.632 Очсон чинь нөгөө нэг, нийгмээс өгсөн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гэдэг тодотгол 00:13:51.632 --> 00:13:55.501 дээрээс нь миний биеийн гадаад үзэмж болох салганасан хөдөлгөөн хоёр 00:13:55.501 --> 00:14:00.124 намайг эрүүл хүн шиг ажилтай, орлоготой явахад маш том саад болсон. 00:14:00.124 --> 00:14:04.206 Өөрөөр хэлэх юм бол, намайг ажилд авсан ажлын газар гэж нэг ч байгаагүй. 00:14:04.206 --> 00:14:11.057 Ингэж явсаар байгаад, 2015 оны 12 сард хөөрхөн охинтой болсон. 00:14:11.057 --> 00:14:16.113 (Алга ташилт) 00:14:16.113 --> 00:14:18.842 Мэдээж эх хүн болно гэдэг бол аягүй том аз жаргал. 00:14:18.842 --> 00:14:21.800 Үр хүүхдээсээ маш их аз жаргалыг мэдэрч байсан ч гэсэн, 00:14:21.800 --> 00:14:24.009 давхар надад маш их айдас төрсөн. 00:14:24.009 --> 00:14:28.719 "Би энэ хүүхдийг ажил хийж чадахгүй бол сарын 140 мянган төгрөгөөр 00:14:28.719 --> 00:14:30.696 элбэг дэлбэг амьдруулж чадах болов уу?" 00:14:30.696 --> 00:14:33.639 Өнөөдөр наад зах нь памперс нь хэд байгаа билээ? 00:14:33.639 --> 00:14:37.574 Наад захын, одоо тэр, хэрэглээнийх нь зүйл хэд байгаа билээ? 00:14:37.574 --> 00:14:39.471 Энэ мөнгө хаана нь ч хүрэлцэхгүй. 00:14:39.471 --> 00:14:44.470 Энэ хүүхэд над дээр жаргах гэж ирсэн болохоос биш, зовох гэж ирээгүй. 00:14:44.470 --> 00:14:48.680 Дээрээс нь, өдийг хүртэл миний төлөө явсан ээжийнхээ төлөө би ингээд 00:14:48.680 --> 00:14:52.268 гэртээ ингээд хадагдах байсан юм гэж үү?" гээд өөрийгөө бодоод, 00:14:52.268 --> 00:14:53.798 (Алга ташилт) 00:14:53.798 --> 00:14:58.592 Тэгээд 2016 оны 6 сард охиноо 6 сартай болонгуут нь би ажилд орохоор шулуудсан. 00:14:58.592 --> 00:15:02.575 Амьдрал маань өдрөөс өдөрт, миний нүдэн дээр дордож байсан учраас 00:15:02.575 --> 00:15:04.990 зайлшгүй би бол ажиллах шаардлага гарсан. 00:15:04.990 --> 00:15:10.995 Тухайн үед сонгуулийн үе таараад, бүх нэр дэвшигчидтэй уулзаад, учир байдлаа хэлээд 00:15:10.995 --> 00:15:15.001 нэг нь ч гэсэн надад тусламжийн гараа сунгах байх гэж бодооод би уулзсан. 00:15:15.001 --> 00:15:20.397 Гэтэл нэр дэвшигчдээс нэг ч хүн, намайг "хүн" гэдэг утгаар минь хараагүй. 00:15:20.397 --> 00:15:25.867 Хоёр хүн зэрэгцээд зогсож байхад, миний хажуу талын хүнтэй эхэлж мэндлээд, 00:15:25.867 --> 00:15:29.144 "За, сайн байна уу? Танд ямар асуудал байна? Би танд юугаар туслах уу? 00:15:29.144 --> 00:15:31.320 Юуг чинь шийдэж өгөх үү?" гэж хэлээд л явдаг. 00:15:31.320 --> 00:15:33.722 Би өөрөө нээх дуртай амьтан гүйж очоод л тэ? 00:15:33.722 --> 00:15:36.240 "Би тэр тэр сургуулийг тэгж төгссөн" гээд л 00:15:36.240 --> 00:15:40.641 очоод хамаг байдлаа хэлсэн тохиолдолд надтай харьцдаг. Тэгээд би тэр үед 00:15:40.641 --> 00:15:45.002 "Ер нь томоосоо жижиг хүртэл бүх хүмүүсийн хандлагыг өөрчлөхгүй л бол, 00:15:45.002 --> 00:15:47.322 "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол яг л хүн биш" 00:15:47.322 --> 00:15:50.467 гэдэг байдлаараа хандсан хэвээрээ байх юм байна" гэж бодсон. 00:15:50.467 --> 00:15:54.857 Тэгээд, тухайн үедээ өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж бодоод, 00:15:54.857 --> 00:16:00.187 "Яаж өөрчлөх вэ? Мэдээж хүмүүст мессэж өгөх ёстой. Мессэж өгөх гол талбар нь юу вэ?" 00:16:00.187 --> 00:16:05.019 гэж бодож байгаад "Надад бэлээхэн Фэйсбүүк гэдэг үнэгүй мэдээллийн хэрэгсэл байна." 00:16:05.019 --> 00:16:09.185 гээд Фэйсбүүкэд бичлэг оруулах санаа төрсөн. 00:16:09.185 --> 00:16:13.260 Тэгээд анхныхаа бичлэгийг 2016 оны 6 сарын 27нд оруулсан. 00:16:13.260 --> 00:16:15.206 Энэ маш олон хүнд хүрсэн. 00:16:15.206 --> 00:16:19.190 521 мянган хүн үзэж 8700 хүн шэйрлэсэн. 00:16:19.190 --> 00:16:21.847 Манай дүү тоглоомоор тэгж байгаа юм: 00:16:21.847 --> 00:16:26.159 "Та хүүхдүүдийг нь бодоод үз. Интернетэд ордоггүй 0-5 насны хүүхдүүдээ бод. 00:16:26.159 --> 00:16:28.845 Интернет хэрэглэж мэддэггүй ахмад настнуудаа бод. 00:16:28.845 --> 00:16:32.616 Тэгээд бодохоор таны бичлэгийг чинь бараг хүн болгон үзчихсэн байгаа биз дээ?" гээд 00:16:32.625 --> 00:16:36.160 шоолж хэлж байсан. Нээрээ бодоод байхад бас нилээн массад хүрсэн. 00:16:36.160 --> 00:16:41.624 Тэгээд хамгийн гол нь, ерөнхийлөгчийн сонорт хүрч чадсан. 00:16:41.624 --> 00:16:48.029 Тэрнийхээ ачаар ч гэх үү, 2016 оны 9 сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 00:16:48.029 --> 00:16:51.677 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст мэргэжилтнээр орсон. 00:16:51.677 --> 00:16:56.250 Миний хариуцдаг асуудал бол, миний ойлголтоор бол хамгийн чухал асуудал. 00:16:56.250 --> 00:16:59.916 Олон нийтийн ойлголт хандлагыг хариуцсан мэргэжилтэн гэж явдаг. 00:16:59.916 --> 00:17:04.335 Тэр ч утгаараа одоо хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт хандлага өгсөн 00:17:04.335 --> 00:17:06.364 мэргэжилтэн хийгээд явж байгаа. 00:17:06.364 --> 00:17:10.399 Тэгээд энэ болтол явж ирэхэд Болороо гэдэг хүн ганцаараа байгаагүй. 00:17:10.399 --> 00:17:12.455 Миний ард маш олон хүн байсан. 00:17:12.455 --> 00:17:17.528 Хамт олон, найз нөхөд, гэр бүл, хань ижил, ах эгч гээд 00:17:17.528 --> 00:17:23.039 Гэхдээ энэ бүх хүмүүсийн урд, хамгийн найдвартай тэргүүн эгнээнд зогсдог байсан 00:17:23.039 --> 00:17:24.614 нэг хүн бол миний ээж. 00:17:24.614 --> 00:17:30.238 Ээж маань бол насныхаа, одоо энэ амьдралынхаа бүх зүйлийг надад зориулсан. 00:17:30.238 --> 00:17:33.437 Би бол ээжийгээ миний хувьд ид шидийг бүтээгч, 00:17:33.437 --> 00:17:36.352 жинхэнэ амьд бурхан юм аа гэж хардаг. 00:17:36.419 --> 00:17:41.661 Ээж маань надад маш хатуу шаардлага тавьдаг. "Яаж тавьдаг вэ?" гэхээр, 00:17:41.661 --> 00:17:46.956 7 настай би дөнгөж зогсдог болсон. Тэгээд зогсдог болонгуут нь ээж шууд 00:17:46.956 --> 00:17:51.280 гаргаад намайг хүүхдүүдтэй тоглуулчихсан. Тэгээд л нэг гишгээд л бүдрээд унана. 00:17:51.280 --> 00:17:54.915 Өвдөгнөөс баахан цус нөж гоожоод л, гэртээ гүйгээд ороод ирнэ. 00:17:54.915 --> 00:17:58.640 Хүүхдүүд өргөөд л ороод ирнэ. Тэгэнгүүт ээж, "Эвий эвий" гэхийнхээ оронд 00:17:58.640 --> 00:18:01.072 цусыг нь арчаад буцаагаад гаргаад явуулдаг байсан. 00:18:01.072 --> 00:18:06.069 "Чи чулуун дээр ингэж явж сурч байж л тэнцвэрээ олно" гээд буцаагаад гаргадаг. 00:18:06.069 --> 00:18:09.814 "Ийм сайхан хүний үр, удам болохоор би одоо ингээд зогсож байгаа." 00:18:09.814 --> 00:18:13.068 гэсэн үгээр эхнийхээ хэсгээ өндөрлөе. 00:18:13.320 --> 00:18:15.319 За, миний илтгэлийн дараагийн хэсэг бол, 00:18:15.809 --> 00:18:18.657 "Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?" 00:18:18.657 --> 00:18:22.166 гэсэн ойлголтыг та бүхэнд чадан ядан, энгийнээр хүргэхийг зорьсон. 00:18:22.166 --> 00:18:26.594 Энэ бол би сургагч багшийнхаа хувьд маш олон хүнээс асуудаг. 00:18:26.630 --> 00:18:31.814 Тэгэхээр хүмүүс дандаа бие эрхтнийх нь бэрхшээлд тулгуурлаж хариулдаг байхгүй юу. 00:18:31.814 --> 00:18:35.602 Би саажилттай болохоороо хөгжлийн бэрхшээлтэй гэж та нарт танигдаж байгаа тэ? 00:18:35.602 --> 00:18:39.233 Гэтэл "Үгүй", энэ ойлголтыг бол аль хэлийнээ халчихсан. 00:18:39.233 --> 00:18:42.651 2016 оны 2 сарын 5 өдөр батлагдсан, 00:18:42.651 --> 00:18:45.832 "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай" хууль гэж байгаа. 00:18:45.832 --> 00:18:50.579 Энэ хуулин дээр бол "орчны бусад саад" гэсэн нэр томьёог оруулж өгсөн. 00:18:50.579 --> 00:18:53.616 Өмнө нь бол нийгмийн хамгааллын тухай хууль дээр бол 00:18:53.616 --> 00:18:56.355 "орчны бусад саад" гэдэг нэр томьёо ороогүй байсан. 00:18:56.355 --> 00:19:01.248 Тэгээд "Энийг юу гэж ойлгох уу?" гэхээр "Хувь хүний бие эрхтний бэрхшээлээсээ 00:19:01.248 --> 00:19:04.770 аль хэлийн гараад, нийгмийн асуудал болчихсон шүү. 00:19:04.770 --> 00:19:08.809 Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь тухайн хүний бие эрхтний бэрхшээлийг хэлдэггүй юм аа. 00:19:08.809 --> 00:19:13.164 Нийгэмд байгаа саад тотгорыг хэлж байгаа юм" гэсэн ийм санааг агуулсан хууль байсан. 00:19:13.164 --> 00:19:16.539 "Саад тотгор" гэхээр хүмүүс маш хүндээр ойлгодог байхгүй юу. 00:19:16.539 --> 00:19:20.515 Зүгээр л, энгийнээр хэлэхэд, хүний нийгэмд оролцож байгаа оролцоог нь хязгаарлаж 00:19:20.515 --> 00:19:22.468 байгаа зүйлийг л "саад тотгор" гэж хэлнэ. 00:19:22.468 --> 00:19:24.460 Бүгдээрээ энэ зурган дээр харъя л даа. 00:19:24.460 --> 00:19:27.227 Эхний зурган дээр энэ хүүхэд маш аз жаргалтай байгаа биз? 00:19:28.816 --> 00:19:31.896 "Гэхдээ энэ хүүхэд явж чадахгүй байна" гэж та нар харж байгаа. 00:19:31.896 --> 00:19:34.611 Хамаагүй. Энэ хүүхэд явж чадахгүй байсан ч гэсэн 00:19:34.611 --> 00:19:39.583 өөрийнхөө тэр явж чадахгүй байгаа асуудлыг тэргэнцэр дээрээ суугаад шийдчихсэн байна. 00:19:39.583 --> 00:19:42.328 Одоохондоо энэ хүүхдэд ямар ч саад тулгараагүй байна. 00:19:42.328 --> 00:19:45.588 Гэтэл хоёр дахь зургийг харцгаая. 00:19:45.588 --> 00:19:50.267 Өнөөдөр энэ зурган дээр харахад "шат" гэдэг саад тотгор гарч ирж байна. 00:19:50.267 --> 00:19:54.279 Энэ хүүхэд "шат" гэдэг зүйлтэй тулгарсан учраас царайны хувирал ийм 00:19:54.279 --> 00:19:58.546 уруу дорой буюу сэтгэлээр унасан байдалтай байгаа. Яагаад гэвэл энэ хүүхэд 00:19:58.546 --> 00:20:01.994 тэргэнцэртэй гэдгээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдэрдэггүй, 00:20:01.994 --> 00:20:05.288 саадтай тулгарснаараа "Өө би чинь нээрээ явж чадахгүй шдээ" 00:20:05.288 --> 00:20:08.112 гэдгээ мэдэрдэг байхгүй юу. Яг тэрэнтэй адилхан, 00:20:08.112 --> 00:20:12.137 надад хүмүүс стаканд ус хийгээд өгөх юм бол би тэрийг бариад ууж чадахгүй. 00:20:12.137 --> 00:20:16.530 Тэр үед, "Өө Болороо, би чинь нээрээ саажилттай шдээ" гээд тэр үед 00:20:16.530 --> 00:20:18.429 өөрийгөө бэрхшээлтэй гэдгээ санадаг. 00:20:18.429 --> 00:20:21.626 Бусад үед би өөрийгөө бэрхшээлтэй гэж ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. 00:20:21.920 --> 00:20:26.033 За тэгвэл одоо бүгдээрээ дараагийн зурган дээр харцгаая. 00:20:26.033 --> 00:20:30.622 Зүгээр энгийнээр тайлбарлахад, од гэдэг дүрсийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд 00:20:30.622 --> 00:20:36.477 харуулахад, "Бөөрөнхий амсартай энэ хайрцаг буюу нийгэмд хүнийг яаж оруулах вэ?" 00:20:36.500 --> 00:20:38.993 Бүгдээрээ гоё төсөөллөөрөө бодоцгооё. 00:20:38.993 --> 00:20:42.789 Хоёр аргаар бид оруулж болно. 00:20:42.789 --> 00:20:47.704 Одыг бөөрөнхий хэлбэртэй буюу хайрцагны амсарт нь тааруулж оруулах. 00:20:47.704 --> 00:20:51.978 Энэ тохиолдолд зөвхөн нэг хэлбэрийн дүрсүүд л тэр хайрцганд орно. 00:20:51.978 --> 00:20:57.581 Өөрөөр хэлэх юм бол та бүхэн намайг өдийд бараг боловсрол эзэмшээгүй, явж сураагүй 00:20:57.581 --> 00:21:00.923 бол та нар намайг "хүн" гэдэг утгаар нь харж чадах уу? 00:21:00.923 --> 00:21:05.102 Өнөөдрийн яг Монголын нийгэм бол эхний дүр зургийг л харуулж байгаа. 00:21:05.102 --> 00:21:11.813 Гэтэл дараагийн хайрцгийг яг байгаагаар нь оруулах буюу нийгмээ тэр чигээр нь томсгох, 00:21:11.813 --> 00:21:16.677 нийгмийн хүрээг томоор харах, бүх хүн нэг дор хамтран амьдрах энэ нийгмийг бол 00:21:16.677 --> 00:21:18.911 Япон улс бол цогцлоож чадсан. 00:21:18.911 --> 00:21:24.590 Япон улс энэ процессыг хийх явцдаа бол 40, 50 жилийг зарцуулсан. 00:21:24.590 --> 00:21:30.395 Гэтэл, Монгол Улсад өнөөдөр яг одоогийн байдлаар, бид нар эндээс гарахдаа ядаж 00:21:30.395 --> 00:21:35.121 нэг нэг хүний хандлагыг нь өөрчилж чадах юм бол бүгдээрээ энэ 00:21:35.121 --> 00:21:39.536 Япон орны 40, 50 жил хийсэн зүйлийг 10, 20 жилийн дотор хийх боломж байгаа. 00:21:39.536 --> 00:21:44.132 Хөгжлийн бэрхшээл гэдэг салбарт олон хууль батлах нь чухал биш ээ. 00:21:44.132 --> 00:21:47.606 Хамгийн гол нь олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь л чухал байдаг юм. 00:21:47.606 --> 00:21:51.132 Тийм болохоор л хөгжлийн бэрхшээлтэй хүнийг "хүн" гэдэг утгаар нь хараад, 00:21:51.132 --> 00:21:54.561 хамтаараа бүгдээрээ амьдрах тийм нийгмийг бүтээхийн төлөө, 00:21:54.561 --> 00:21:58.355 өөрийнхөө эдэлж байгаа эрхийг бусаддаа нээж өгөхийн төлөө 00:21:58.355 --> 00:21:59.934 Та бэлэн үү? (Алга ташилт) 00:21:59.934 --> 00:22:01.508 Би бол бэлэн байна аа. (Алга ташилт) 00:22:01.508 --> 00:22:03.112 Баярлалаа. 00:22:03.112 --> 00:22:07.777 (Алга ташилт)