Нэнси Дуарте: Агуу илтгэлийн нууц
-
0:12 - 0:15Энд ирэх үнэхээр сайхан байна.
-
0:15 - 0:17Танд дэлхийг өөрчлөх хүч бий.
-
0:17 - 0:19Энэ зүгээр нэг улиг болсон үг биш.
-
0:19 - 0:22Танд дэлхийг өөрчлөх хүч үнэхээр бий.
-
0:22 - 0:24Таны дотор, хүн бүрийн дотор
-
0:24 - 0:27хүнд байж болох хамгийн хүчтэй
хэрэгсэл байгаа. -
0:27 - 0:29Энэ бол шинэ санаа.
-
0:29 - 0:33Хүний бодлоос гарах ганц санаа
-
0:33 - 0:35олон нийтийн дэмжлэг авч,
-
0:35 - 0:37хөдөлгөөний эргэлтийн цэг болж,
-
0:37 - 0:40бидний ирээдүйг шинээр бичиж чадна.
-
0:40 - 0:43Гэвч шинэ санаа таны дотор байсаар байвал
-
0:43 - 0:45ямар ч хүчгүй байх болно.
-
0:45 - 0:48Хэрвээ шинэ санаагаа гадагш гаргаж
бусдад тунгаан бодуулахгүй бол -
0:48 - 0:49тантай хамт л алга болно.
-
0:49 - 0:52Магадгүй та нэг шинэ гаргасан боловч
-
0:52 - 0:55тэр нь хэрэгжээгүй эсвэл
буцаагдсан байж болно. -
0:55 - 0:58Оронд нь тааруухан эсвэл
жирийн нэг санааг сонгосон. -
0:58 - 1:02Тэдгээр нь хоорондоо зөвхөн
илэрхийлэх байдлаараа ялгаатай. -
1:02 - 1:05Учир нь санаагаа тохирох
байдлаар илэрхийлэхэд -
1:05 - 1:08өөрчлөлт үнэхээр гарч,
дэлхийг ч өөрчлөх боломжтой. -
1:09 - 1:11Гэрийхэн маань Европын хуучны
зурагт хуудас цуглуулдаг. -
1:11 - 1:14Мауи арал явах бүртээ
нэг худалдаачин дээр очиж -
1:14 - 1:15том гайхалтай зурагт хуудаснууд авдаг.
-
1:15 - 1:18Надад их таалагддаг.
Бүгд нэг санаатай. -
1:18 - 1:20Гол санааг илэрхийлэх
нэг маш тод дүрслэлтэй. -
1:20 - 1:22Тэд нэг гудасны хэмжээтэй маш том.
-
1:22 - 1:25Гудас шиг зузаан биш,
гэхдээ том. -
1:25 - 1:27Тэр залуу эргүүлэнгээ
түүхийг нь ярьж өгнө. -
1:27 - 1:30Нэг удаа хоёр хүү маань намайг
нударсан юм. -
1:30 - 1:33Тэд хуудсыг эргүүлээд энэ
зурагт хуудсыг гаргаж ирсэн. -
1:33 - 1:35Намайг яг тонгойгоод
-
1:35 - 1:37"Бурхан минь, энэ маш их
таалагдаж байна" гэхэд -
1:37 - 1:40манай хоёр хүүхэд огло үсэрч
"Бурхан минь, ээж, энэ та байна" гэсэн. -
1:40 - 1:44Тэр зурагт хуудас энэ байна.
(Инээд) -
1:44 - 1:46Би яг л "Намайг дагаад!" гэж байгаа мэт.
-
1:46 - 1:48Үүний хошигнол нь надад таалагдсан.
-
1:48 - 1:51Зоригтой хүүхэн дайнд мордсон байна.
-
1:51 - 1:52Илэрхийлэх гэсэн санаа нь энэ.
-
1:52 - 1:55Тэр бас жижигхэн хоолны
амтлагч барьчихсан. -
1:55 - 1:58Ач холбогдолгүй мэт боловч
-
1:58 - 2:00тэр амь амьдралаараа
-
2:00 - 2:02эрсдэл хийхэд бэлэн байна.
-
2:03 - 2:06Өөрчлөлт хиймээр байвал
энэ жижиг амтлагчийг -
2:06 - 2:08тавих илтгэлээрээ өөрчил.
-
2:08 - 2:10Тиймээ, би үнэхээр зоригжсон байна.
-
2:10 - 2:13Би илтгэлүүдэд тэднийг
сонирхолгүй байхад нь л -
2:13 - 2:15дуртай байдаг.
-
2:15 - 2:17Тэднийг дэлхийг өөрчлөх хүчтэй
гэж би үнэхээр боддог. -
2:17 - 2:20Гагцхүү түүгээр дамжуулан
санаагаа зөв гаргах хэрэгтэй. -
2:20 - 2:22Дэлхийг өөрчлөх маш хэцүү.
-
2:22 - 2:26Нэг хүний ганц шинэ санаагаар
өөрчлөгдөхгүй. -
2:26 - 2:29Тэр санаа сайн тархах ёстой,
үгүй бол үр дүн гарахгүй. -
2:29 - 2:31Иймээс чиний дотроос ил гарч,
-
2:31 - 2:34хүмүүс түүний тухай мэдэх ёстой.
-
2:34 - 2:39Аливаа санааг илэрхийлэх хамгийн
үр дүнтэй арга бол түүх ярих. -
2:39 - 2:42Мянга мянган жилийн турш, бичиг үсэг
мэдэхгүй өвөг дээдэс маань -
2:42 - 2:45өөрсдийн үнэт зүйлс болон соёлоо үеэс үед
уламжлуулсаар ирсэн. -
2:45 - 2:47Тэдгээр нь ч бүрэн бүтэн хадгалагдсан.
-
2:47 - 2:50Тэдний түүх ярих арга нь ид шидийн мэт,
-
2:50 - 2:52хэсэг хэсгээр нь нийлүүлээд ярихад
-
2:52 - 2:54түүнийг сонссон хүн
-
2:54 - 2:57ойлгоод буцаагаад түвэггүй санадаг байсан.
-
2:57 - 3:01Иймд сайн түүх сонсоход
таны бие хариу үйлдэл үзүүлж, -
3:01 - 3:04зүрх чинь хүчтэй цохилж,
нүд чинь бүлтийж, -
3:04 - 3:06тэгээд та: "Миний нуруу хүйт
даагаад явчихлаа" -
3:06 - 3:08эсвэл "Дотор сонин болчихлоо" гэх болно.
-
3:08 - 3:12Үнэндээ хэн нэгний түүхийг сонсоод
биеэрээ хариу үйлдэл үзүүлдэг. -
3:12 - 3:14Тайз нь яг ижилхэн ч,
өөр өөр түүх ярьж болно. -
3:14 - 3:17Харин илтгэлийг ярихад
бүх зүйл үгүй болно. -
3:17 - 3:18Би яагаад гэдгийг
мэдэхийг хүссэн юм. -
3:18 - 3:22Яагаад бид ямар нэг түүх сонсохдоо
бүх анхаарлаа төвлөрүүлж сондог мөртлөө -
3:22 - 3:24илтгэл сонсохдоо больчихдог юм бол?
-
3:24 - 3:28Ингээд би түүхийг хэрхэн илтгэлтэй
нэгтгэх аргыг олохоор шийдсэн. -
3:28 - 3:30Хэдэн зуун мянган илтгэл бидэнд байсан.
-
3:30 - 3:33Хэдэн зуун мянга юм байна.
-
3:33 - 3:36Үнэхээр муу илтгэлийн агуулга
ямар байдгийг би мэдэж байсан. -
3:36 - 3:39Би кино, уран зохиол судалж,
-
3:39 - 3:41илүү гүн ухаж юу болж байсныг
-
3:41 - 3:43бас яагаад болохоо больсныг
мэдэхийг хүссэн. -
3:43 - 3:46Ингээд зарим олж мэдсэн
зүйлээсээ хуваалцъя. -
3:46 - 3:50Би өөрийгөө илтгэлийн шинэ хэлбэр
олж нээсэн гэж бодож байна. -
3:50 - 3:52Аристотелиэс эхлэх нь тодорхой байсан.
-
3:52 - 3:55Тэр гурван үзэгдэлт бүтэц буюу
эхлэл, өрнөл, төгсгөл ашиглаж, -
3:55 - 3:57яруу найраг, уран илтгэл сурч байжээ.
-
3:57 - 4:01Гэтэл олон илтгэлд эдгээрэс
багахан ч болов оруулдаггүй. -
4:01 - 4:03Дараа нь баатруудын
шинжийн тухай судалж эхлээд -
4:03 - 4:05"Илтгэгч бол баатар юм байна.
-
4:05 - 4:07Тэд тайзан дээр гарч
тоглолтын од нь болдог" гэж бодсон. -
4:07 - 4:11Илтгэгчийн хувьд өөрийгөө тоглолтын од гэж
төсөөлөх нь маш амархан. -
4:11 - 4:13Би тэр дор нь энэ маш буруу
гэдгийг ойлгосон. -
4:13 - 4:17Учир нь надад нэг санаа байна,
түүнийгээ би танилцуулж чадна. -
4:17 - 4:19Гэхдээ та нар түүнийг маань
ойлгож авахгүй бол -
4:19 - 4:22тэр санаа хаашаа ч хөдлөхгүй,
дэлхийг ч өөрчилж чадахгүй. -
4:22 - 4:24Бодит байдал дээр илтгэгч нь баатар биш.
-
4:24 - 4:27Харин сонсогчид нь бидний санааны баатар.
-
4:27 - 4:31Жозеф Кэмпбеллийн "Баатрын аян"
загварын эхний хэсгийг харахад л -
4:31 - 4:33маш сонирхолтой ойлголтууд байсан.
-
4:33 - 4:36Жирийн амьдрал дээр хүмүүсийн
таашаалыг хүртсэн баатар байдаг. -
4:36 - 4:37Тэр адал явдалд дуудагдана.
-
4:37 - 4:39Тэгээд дэлхий ертөнц тэнцвэрээ алдана.
-
4:39 - 4:41Эхэндээ тэд эсэргүүцэх болно.
-
4:41 - 4:43"Мэдэхгүй дээ, үүнд орооцолдох
хэрэг байна уу?" гэнэ. -
4:43 - 4:45Тэгэхэд нэг зөвлөгч гарч ирээд
-
4:45 - 4:46тэдэнд энгийн ертөнцөөс
-
4:46 - 4:48өвөрмөц ертөнц рүү хөдлөхөд тусалдаг.
-
4:48 - 4:50Энэ бол илтгэгчийн үүрэг:
-
4:50 - 4:53сайн зөвлөгч нь байх.
Та Люк Скайуокер биш, харин Ёда. -
4:53 - 4:55Та бол сонсогчиддоо тухайн байдлаас
-
4:55 - 4:59өөрийнхөө өвөрмөц санаа руу
шилжихэд туслах хүн нь юм. -
4:59 - 5:01Энэ бол түүхийн хүч.
-
5:01 - 5:06Хамгийн энгийн бүтэц нь
гурван хэсэг бүхий түүх. -
5:06 - 5:09Танд хүмүүст таалагддаг баатар,
мөн түүний хүсэл эрмэлзэл байна. -
5:09 - 5:11Тэд замдаа саадтай учирна.
-
5:11 - 5:15Тэгээд тэд хөгжиж өөрчлөгдөнө.
Энэ бол үндсэн бүтэц нь. -
5:15 - 5:19Густав Фрейтагийн пирамидтай
танилцах хүртэл шүү дээ. -
5:19 - 5:22Тэр энэ дүрсийг 1863 онд зурсан.
-
5:22 - 5:26Тэр Германы жүжгийн зохиолч байсан ба
-
5:26 - 5:29тэр таван үзэгдэлт бүтэц
байдаг гэж үздэг байсан. -
5:29 - 5:35Тэдгээр нь дүрслэл, өрнөл, туйл,
тайлал ба төгсгөл. -
5:35 - 5:38Энэ нь зохиолын ээдрээ
гарч шийдэлд хүрэх үе. -
5:38 - 5:40Надад энэ дүрс их таалагдсан.
Дүрсний талаар ярилцъя. -
5:40 - 5:43Зохиолд нум бий,
нум бол нэг төрлийн дүрс. -
5:43 - 5:46Бид сонгодог хөгжмийн тухай ярихдаа
хэлбэр дүрстэй холбодог. -
5:46 - 5:50Тэгээд би "Илтгэл хэрвээ хэлбэртэй бол
тэр нь юу байх вэ?" гэж бодсон. -
5:50 - 5:53Мөн агуу илтгэгчид яаж
тэр дүрсийг ашигладаг бол? -
5:53 - 5:54Ер нь ашигладаг юм болов уу?
-
5:54 - 5:57Би бямба гаригийн тэр нэгэн
өглөөг хэзээ ч мартахгүй. -
5:57 - 5:59Хоёр жилийн турш хийсэн судалгааны дараа
-
5:59 - 6:00би нэг дүрс зурсан.
-
6:00 - 6:01Тэгээд би
-
6:01 - 6:03"Хөөх, энэ дүрс хэрвээ зөв бол
-
6:03 - 6:06би хоёр өөр илтгэлийг авч
-
6:06 - 6:08давхарлахад таарах ёстой" гэж бодсон.
-
6:08 - 6:10Миний сонголт ойлгомжтой байсан.
-
6:10 - 6:12Мартин Лютер Кингийн
"Надад мөрөөдөл бий", -
6:12 - 6:15мөн Стив Жобсын 2007 онд
iPhone утасны нээлтийн илтгэлийг -
6:15 - 6:16давхарлахад миний таамаглал зөв байсан.
-
6:16 - 6:20Би ажлынхаа өрөөнд суугаад гайхширсан,
үнэндээ би бага зэрэг уйлсан. -
6:20 - 6:23учир нь "Надад ийм бэлэг
өгсөн байна" гээд л. -
6:23 - 6:24Энэ байна.
-
6:24 - 6:27Энэ бол гайхалтай илтгэлийн дүрс.
-
6:27 - 6:31Энэ гайхалтай биш гэж үү?
(Уйлах чимээ; инээд) Би уйлж байсан. -
6:31 - 6:34Би та нарт тайлбарлаж өгье,
учир нь маш гайхмаар. -
6:34 - 6:36Эхлэл, өрнөл, төгсөлөөс бүрддэг.
Би одоо тайлбарлах болно. -
6:36 - 6:40Би бүх цаг үеийн агуу илтгэгчдийн
яриаг дүгнэж үзсэн юм. -
6:40 - 6:42Тэгэхэд хэлбэр нь давхцаж байна.
-
6:42 - 6:44"Геттисбургт хэлсэн үг" хүртэл
ийм хэлбэртэй байна. -
6:44 - 6:48Аливаа илтгэлийг эхлэхдээ "Одоо ямар
байна вэ?" гэдгийг тодорхойлох хэрэгтэй. -
6:48 - 6:50Өөрөөр хэлбэл байгаа байдал,
юу болж байна гэдгийг. -
6:50 - 6:53Түүнийгээ "Ямар байх боломжтой вэ?"
гэдэгтэй харьцуулна. -
6:53 - 6:56Тэр ялгааг аль болох их байлгах хэрэгтэй.
-
6:56 - 6:59Учир нь байгаа байдлын тухай
хэвшмэл ойлголт байдаг. -
6:59 - 7:02Түүнийг шинэ санааныхаа давуу талтай
харьцуулж харуулах хэрэгтэй. -
7:02 - 7:05Өөрөөр хэлбэл, энэ өнгөрсөн байна,
энэ одоо байна. -
7:05 - 7:07Гэтэл бидний ирээдүйг хар л даа гээд л.
-
7:07 - 7:08Энэ асуудал байна.
-
7:08 - 7:10Асуудлыг шийдсэнийг харцгаа гээд л.
-
7:10 - 7:11Энэ замын саад байна.
-
7:11 - 7:13Үүнийг арилгая.
-
7:13 - 7:15Тэр ялгааг сайн тодотгож өгөх хэрэгтэй.
-
7:15 - 7:18Яг л кинонд будилаан үүсгэж байгаа мэт.
-
7:18 - 7:21Яг энэ үед сонсогчид чинь
дэвшүүлсэн санаатай нүүр тулж: -
7:21 - 7:23"Хөөх, би үүнтэй санал нийлэх үү?
-
7:23 - 7:24Дэмжих ёстой юу?" гэж бодно.
-
7:24 - 7:28Ингээд илтгэлийнхээ үлдсэн хэсэгт
үүнийг сайн дэмжээрэй. -
7:28 - 7:30Өрнөл нь дээш доош явна.
-
7:30 - 7:34Ямар байна, ямар байж болох вэ
гэсэн байдлаар эргэж буцна. -
7:34 - 7:35Учир нь таны зорилго бол
-
7:35 - 7:38хэвшмэл болон өнөөгийн байдлыг
таагүй гэж ойлгуулах. -
7:38 - 7:43Иймд санааг чинь хэрэгжүүлснээр яаж
болох вэ гэдэгт анхаарлыг нь хандуулах. -
7:43 - 7:46Таныг дэлхийг өөрчлөхийг оролдох үед
хүмүүс эсэргүүцнэ. -
7:46 - 7:49Сэтгэл нь тэгтлээ хөдлөхгүй,
энэ орчиндоо дуртай байна. -
7:49 - 7:50Танд эсэргүүцэл тулгарна.
-
7:50 - 7:52Тиймээс та урагш хойш эргэлдэх хэрэгтэй.
-
7:52 - 7:54Завь сэлүүрдэхтэй төстэй.
-
7:54 - 7:58Салхины эсрэг сэлүүрдэж байхад
салхины эсэргүүцэлтэй тулгардаг. -
7:58 - 8:01Завиа урагш хойш дахин дахин
сэлүүрдэх шаардлагатай. -
8:01 - 8:03Салхийг сөрөхийн тулд шүү дээ.
-
8:03 - 8:06Таны өөдөөс ирж байгаа салхийг
зайлшгүй сөрөх шаардлагатай. -
8:06 - 8:10Сонирхолтой нь, хэрвээ салхийг зөв сөрж,
далбаагаа яг зөв байрлуулж чадвал -
8:10 - 8:12таны завь салхинаас өөрөөс нь ч
хурдан явж чадна. -
8:12 - 8:14Энэ бол физикийн үзэгдэл.
-
8:14 - 8:18Тэдний "ямар байна", "ямар байж болох"-ын
хоорондох эргэлзээг зөв ашигласнаар -
8:18 - 8:23тэднийг өөрийн санаа руугаа
илүү хурдан чиглүүлж чадна. -
8:23 - 8:26Энэ хоёрын дунд урагш хойш залуурдсаар
-
8:26 - 8:30сүүлийн эргэх мөчид илтгэл бүрт байх ёстой
арга хэмжээ авахад уриална. -
8:30 - 8:32Гэхдээ хамгийн сүүлд нь.
-
8:32 - 8:34Дэлхий дээр шинэ аз жаргал
ирснээр дүрсэлнэ: -
8:34 - 8:36"Миний санааг хэрэгжүүлбэл
бүх зүйл төгс байх болно." -
8:36 - 8:38"Бид хамтдаа асуудлыг шийдвэл
-
8:38 - 8:40хорвоо ертөнц ингэж харагдах болно."
-
8:40 - 8:43Та үүнийг маш уран сайхны аргаар
-
8:43 - 8:46илтгэлийнхээ төгсгөл болгон
ашиглах хэрэгтэй. -
8:46 - 8:48Сонирхолтой нь, би үүнийг хийж дуусаад:
-
8:48 - 8:52"Юу гээч, би энийг шинжилгээний хэрэгсэл
болгож болох юм" гэж бодсон. -
8:52 - 8:54Би илтгэлийн үгийг шивээд
-
8:54 - 8:55энэ хэрэгсэлтэй хэр тохирч байгааг
-
8:55 - 8:57зураг болгож тулгасан.
-
8:57 - 8:59Би өнөөдөр заримыг нь үзүүлэх болно.
-
8:59 - 9:03Би анх туршсан хоёр хүнээсээ эхэлье.
-
9:03 - 9:05Ноён Жобс дэлхийг
тэр чигээр нь өөрчилсөн. -
9:05 - 9:08Тэрээр компьютерийн ертөнц,
хөгжмийн салбарыг өөрчилж, -
9:08 - 9:10харин одоо төхөөрөмжийг шинэчилж байна.
-
9:10 - 9:12Гар утасны салбарыг гэсэн үг.
-
9:12 - 9:14Тэр гарцаагүй дэлхийг өөрчилсөн.
-
9:14 - 9:16Энэ түүний 2007 оны iPhone утасны
нээлтийн илтгэлийн загвар. -
9:16 - 9:18iPhone анх
гарахад. -
9:18 - 9:21Энэ 90 минутын яриа ба
одоо ямар байгаагаар эхэлсэн. -
9:21 - 9:24Урагшаа, хойшоо явсаар ямар байж болох
тухай яриагаар дуусна. -
9:24 - 9:26Үүнийг илүү тод харуулмаар байна.
-
9:26 - 9:30Цагаан шугам нь түүний яриа.
-
9:30 - 9:33Дараагийн өөр өнгөтэй дээшилсэн шугам нь
бичлэг үзүүлж байгаа хэсэг. -
9:33 - 9:35Тэр "хачир" нэмж бичлэг оруулж байна.
-
9:35 - 9:38Тэр өөрөө л ганцаараа яриад байгаагүй.
-
9:38 - 9:41Эдгээр шугамнууд энийг харуулж байна.
-
9:41 - 9:44Төгсгөл хэсэг рүү цэнхэр шугам байгаа нь
зочин илтгэгч. -
9:44 - 9:47Яг энд л сонирхолтой болно.
-
9:47 - 9:49Энэ тэмдэглэгээ болгон хүмүүсийг
инээлгэж байгаа хэсэг. -
9:49 - 9:52Харин энэ тэмдэглэгээ бүр дээр
хүмүүс алга ташсан. -
9:52 - 9:54Тэдгээр хүмүүс бүрэн автсан байна.
-
9:54 - 9:58Тэд үйл хөдлөлөөрөө түүний ярианд
хариу үзүүлж байгаа нь гайхалтай хэрэг. -
9:58 - 10:01Учир нь сонсогчдыг
гартаа оруулсан гэсэн үг. -
10:01 - 10:04Ямар байж болох вэ гэдгийг хэлэхдээ:
-
10:04 - 10:07"Энэ өдрийг би хоёр жил хагас хүлээсэн"
гэсэн. -
10:07 - 10:09Тэр хоёр жил хагасын турш мэдэж байсан
-
10:09 - 10:10бүтээгдэхүүнээ танилцуулсан.
-
10:10 - 10:12Түүний хувьд шинэ биш байсан.
-
10:12 - 10:14Гэвч үүнийг хар даа,
тэр өөр нэг зүйл хийсэн. -
10:14 - 10:15Тэр гайхаж байсан.
-
10:15 - 10:17Тэр өөрөө өөрийгөө гайхшруулж байсан.
-
10:17 - 10:20Сонсогчид нь инээх, алга ташихаас ч
илүү тэр өөрөө гайхаж байсан. -
10:20 - 10:24Тэр өөрөө: "Энэ гайхамшигтай биш гэж үү?
Энэ гоё биш гэж үү?" гээд л. -
10:24 - 10:27Тэр үзэгчдээ юуг мэдрээсэй гэж хүсч байна,
түүнийгээ л үлгэрлэж байсан. -
10:27 - 10:32Тэднийг тодорхой нэг зүйл
мэдрэхэд хүргэж байсан. -
10:32 - 10:34Тэгээд тэр ямар байж болох вэ
гэдгийг хэлэхдээ: -
10:34 - 10:39"Үе үе зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн
гарч хувьсгал хийдэг." -
10:39 - 10:41Ингээд тэр шинэ бүтээгдэхүүнийхээ
тухай ярьж эхэлнэ. -
10:41 - 10:44Эхлээд утсаа унтраалттай байлгана.
-
10:44 - 10:47Шугам нь энэ хэсэг хүртэл
нилээн өргөн байгаа. -
10:47 - 10:52Тэр голцуу "Энэ шинэ утас байна, харин энэ
өрсөлдөгчдийн хоцрогдсон утас байна. -
10:52 - 10:55Энэ шинэ утас байна, энэ өрсөлдөгчдийн
хоцрогдсон утас байна" гээд л. -
10:55 - 10:58Тэгээд энд түүний гялалзах мөч ирнэ.
-
10:58 - 11:00Бид үүнийг хэзээ ч мартахгүй.
-
11:00 - 11:01Тэр утсаа асаасан юм.
-
11:01 - 11:03Үзэгчид дэлгэцийг гүйлгэхийг
анх удаа харах үед -
11:03 - 11:05өрөөнд чив чимээгүй болсон.
-
11:05 - 11:07Тэднийг уулга алдах нь сонсогдсон.
-
11:07 - 11:09Тэр үзэгчдийнхээ хэзээ ч мартахгүй
мөчийг бий болгосон. -
11:09 - 11:12Энэ загвараар цааш явахад
цэнхэр болж байна. -
11:12 - 11:13Энд бусад илтгэгчид орж ирж байна.
-
11:13 - 11:16Дараа нь баруун доод хэсэгт шугам тасарна.
-
11:16 - 11:18Энэ түүний удирдлага нь эвдэрсэн.
-
11:18 - 11:21Тэр яасан бэ? Үзэгчдийнхээ сэтгэл
хөдлөлийг барьж үлдэхийн тулд -
11:21 - 11:23өөртөө тохиолдсон явдлаас ярьсан.
-
11:23 - 11:25Яг тэр төхөөрөмж нь ажиллаагүй үед.
-
11:25 - 11:26Тэр илтгэгчийн мэргэжилтэн гэдгээ харуулж
-
11:26 - 11:29болсон явдлаа ярьсан нь анхаарлыг
өөр дээрээ үлдээсэн. -
11:29 - 11:32Баруун дээд талд тэр
аз жаргалтай төгсгөл хийсэн. -
11:32 - 11:33Тэр нэг шинэ амлалт өгсөн нь
-
11:33 - 11:37Apple компани хувьсгал хийж шинэ
бүтээгдэхүүн гаргасаар байх болно гэсэн. -
11:37 - 11:39Тэр хэлэхдээ:
-
11:39 - 11:41"Миний дуртай Уэйн Грецкийн
хэлсэн үг байдаг." -
11:41 - 11:44"Би хоккейн шайб урд нь байсан биш,
байх газар луу гулгадаг." -
11:44 - 11:48Бид анхнаасаа үүнийг хийхийг эрмэлздэг
байсан, эрмэлзэх ч болно." -
11:48 - 11:50Тэр аз жаргалтай төгсгөл хийж байна.
-
11:50 - 11:52Ноён Кингийн хэлсэн үгийг харъя.
-
11:52 - 11:54Тэр гайхалтай зөнч, санваартан хүн байсан.
-
11:54 - 11:57Тэр бүхий л амьдралаа тэгш эрхийн
төлөө тэмцэхэд зориулсан. -
11:57 - 12:00Энэ түүний "Надад мөрөөдөл бий"
илтгэлийн хэлбэр. -
12:00 - 12:01Тэр "ямар байна вэ" гэдгээр
эхэлж байна. -
12:01 - 12:04"Ямар байгаа" болон "байж болох вэ"
гэдгийг ээлжилж ярьсаар -
12:04 - 12:08бидний мэдэх алдарт уран төгсгөлөө хийдэг.
-
12:08 - 12:11Би энэ хэсгийг бага зэрэг томруулъя.
-
12:11 - 12:14Миний хийсэн зүйл бол хэлсэн үгийг
сийрүүлэн бичсэн байгаа. -
12:14 - 12:17Би та бүхнийг уншиж чадахгүйг
мэдэж байна л даа. -
12:17 - 12:19Гэхдээ мөр бүрийг төгсгөлд нь
салгасан байгаа. -
12:19 - 12:22Учир нь тэр амьсгал авч түр зогсож байсан.
-
12:22 - 12:25Тэрийг урд зүгийн баптист номлогч
байсныг олон хүн мэддэггүй. -
12:25 - 12:27Тиймээс тэр зөв хэмнэл хэмжээтэй
ярьж байсан ба -
12:27 - 12:28энэ нь хүмүүст шинэ зүйл байсан.
-
12:28 - 12:31Эдгээр мөрийг би зураасаар тэмдэглээд
-
12:31 - 12:34мэдээлэл өгөх хэрэгсэл болгоё.
-
12:34 - 12:38Түүнийг хүмүүст яг яаж
ярьж байсныг харцгаая. -
12:39 - 12:41Цэнхэр зурааснууд нь түүнийг үгээ давтах
-
12:41 - 12:43уран арга хэрэглэх үед гарч ирнэ.
-
12:43 - 12:44Тэр үгээ давтаж
-
12:44 - 12:46яг ижил үг хэллэг ашиглаж байсан.
-
12:46 - 12:49Ингэснээр хүмүүс үгийг нь
тогтоож эргэж санахад амар. -
12:49 - 12:52Дараа нь мөн зүйрлэл болон
дүрслэл үг их ашигласан. -
12:52 - 12:54Ийм аргаар төвөгтэй санааг илэрхийлж
-
12:54 - 12:57сэтгэлд хоногшуулж
ойлгоход дөхөм болгосон. -
12:57 - 12:59Тэр үгээрээ бараг адилхан
-
12:59 - 13:01нөхцөл байдлыг бий болгож
-
13:01 - 13:04хүмүүст өөрийн санаагаа ойлгуулж байсан.
-
13:04 - 13:07Дараа нь маш олон танил дуу,
судар зэргийг ашигласан. -
13:07 - 13:09Та нарын харж байгаа нь
зөвхөн урд үзүүр нь. -
13:09 - 13:14Тэгээд тэр улс төрчдийн иргэддээ өгсөн
олон ишлэлүүдийг оруулсан. -
13:14 - 13:17Ямар байна вэ гэдэг хэсгийн
эхний төгсгөлийг харвал -
13:17 - 13:22тэр төгсгөл дээр хүмүүс эхэлж алга ташиж
маш чангаар дэмжсэн. -
13:22 - 13:24Ямар байна вэ гэдгийг дуусгахдаа тэр:
-
13:24 - 13:26"Америк улс хар арьст хүмүүст
хуурамч чек буюу -
13:26 - 13:30"дансны мөнгө хүрэлцэхгүй" гэсэн
тэмдэглэгээтэй буцаагдах чек өгчээ." -
13:30 - 13:32Хүн бүр дансандаа мөнгөгүй байх
ямар байдгийг мэднэ. -
13:32 - 13:35Тэр хүмүүст хамгийн ойр
зүйрлэлийг сонгосон. -
13:35 - 13:39Хүмүүс сэтгэл хөдлөл нь нэмэгдсээр
хамгийн анх дуу алдан дэмжсэн нь: -
13:39 - 13:43"Тиймээс өнөөдөр бидний шаардлагаар эрх
чөлөөний баялаг, шударга ёсны үр дүн болох -
13:43 - 13:46аюулгүй байдлыг өгөх тэрхүү чекээ
бэлнээр авахаар бид ирлээ" гэхэд байсан. -
13:46 - 13:48Энэ үед чин сэтгэлээсээ алга ташсан юм.
-
13:48 - 13:51Тэр ямар "байгааг" "байж болох вэ"гэдэгтэй
харьцуулахад болсон юм. -
13:51 - 13:53Загварынхаа хойд хэсэг рүү явахад
-
13:53 - 13:56урагш хойш идэвхитэй хэлбэлзэж
байгааг харж байна. -
13:56 - 13:59Тэр урагш хойш, урагш хойш эргэж буцан
-
13:59 - 14:01үзэгчдээ байлдан дагуулж байна.
-
14:01 - 14:03Бүгдийнх нь сэтгэл их хөдөлсөн.
-
14:03 - 14:06Ингэж сэтгэл хөдлөлийг нь
өндөрт байлгасан. -
14:06 - 14:07Тэгээд тэр:
-
14:07 - 14:14"Нэг өдөр ард түмэн сэрж итгэл үнэмшлээрээ
амьдарна гэдэг мөрөөдөл надад бий. -
14:14 - 14:17Бүх хүн тэгш эрхтэй гэдэг чин үнэн бий."
-
14:17 - 14:20Тэр жижиг улбар шараар тэмдэглэсэн үгийг
-
14:20 - 14:23улс төрчдийн эсвэл улс орны өгсөн
амлалтыг сануулахад ашигласан. -
14:23 - 14:25Тэгээд тэр мөн урагш хойш явж:
-
14:25 - 14:29"Надад мөрөөдөл бий,
надад мөрөөдөл бий, -
14:29 - 14:32надад мөрөөдөл бий" гэж давтсаар
хамийн сүүлд нь маш сонирхолтой болно. -
14:32 - 14:35Дөрвөн төрлийн ногоон өнгөтэй хамт
-
14:35 - 14:38маш олон цэнхэр байгаа нь
үгээ давтаж байсан. -
14:38 - 14:40Тэр өндөр давталтын мэдрэмжийг ашигласан.
-
14:40 - 14:43Ногоон өнгө нь дуу, ном судраас
иш татсан хэсэг. -
14:43 - 14:47Эхний ногоон нь Исаия номны ишлэл байсан.
-
14:47 - 14:51Хоёр дахь ногоон хэсэг нь
"Миний эх орон" дуу. -
14:51 - 14:53Энэ дуу ялангуяа тухайн үеийн
хар арьстай хүмүүст -
14:53 - 14:56чухал ax холбогдолтой байсан юм.
-
14:56 - 15:00Учир нь тэд энэ дууны үгийг өөрчилж дуулан
амлалтаа биелүүлээгүй явдалд -
15:00 - 15:02эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
-
15:02 - 15:06Гурав дахь ногоон нь "Миний эх орон" дууны
шүлгийн бадаг байгаа. -
15:06 - 15:09Дөрөв дэх ногоон нь хар арьстнуудын
шашны дуу: -
15:09 - 15:12"Эрх чөлөөтэй боллоо! Эрх чөлөөтэй боллоо!
Бурханд баярлалаа! Эрх чөлөөтэй боллоо!" -
15:12 - 15:17Ингэж тэр үзэгчдийнхээ
сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. -
15:17 - 15:19Тэр шашны ном судраас
хамгийн чухлыг нь сонгосон. -
15:19 - 15:21Дуунуудаас эсэргүүцлээ илэрхийлэхдээ
-
15:21 - 15:24хамтдаа дуулж байсан хэсгүүдээ авч
-
15:24 - 15:26үзэгчидтэйгээ холбогдох
арга хэрэгсэл болгон ашигласан. -
15:26 - 15:29Тэр хүмүүсийн дотроо нандигнан хадгалдаг
зүйлийг ашиглан -
15:29 - 15:33аз жаргалыг дүрсэлж төгсгөлөө хийсэн.
-
15:34 - 15:36Тэр агуу хүн байсан, түүнд бас
маш том төрөөдөл байсан. -
15:36 - 15:39Энд их олон хүн байна. Та нар бас
маш том мөрөөдөлтэй. (Инээд) -
15:39 - 15:42Тэдгээр нь таны дотор байгаа
маш чухал санаанууд. -
15:42 - 15:44Ил гаргах л хэрэгтэй.
Гэхдээ юу гээч? -
15:44 - 15:47Бидэнд хүндрэл учирдаг. Дэлхийг өөрчлөхөд
маш хэцүү, их ажил болно. -
15:47 - 15:49Ноён Кинг ч мөн адил:
-
15:49 - 15:52түүний гэрийг дэлбэлж, захиа
онгойлгогч хутгаар зүсүүлж, -
15:52 - 15:54тэр амьдралаа, өөртөө чухал байсан
-
15:54 - 15:55зүйлсээ алдсан.
-
15:55 - 15:59Гэвч бидний олонх нь тийм их золиос
хийх шаардлагагүй. -
15:59 - 16:04Юу хэрэгтэй вэ гэвэл зөвхөн
таны зохиолын бүтэц. -
16:04 - 16:05Амьдрал ийм л байдаг.
-
16:05 - 16:08Та нар бүгд хүмүүст таалагдана.
-
16:08 - 16:10Та нарт хүсэл, эрмэлзэл бий.
-
16:10 - 16:12Гэвч саад тотгор учрахад тэндээ зогсдог.
-
16:12 - 16:14Бид зүгээр л: "Надад нэг ийм санаа
байна. -
16:14 - 16:16Гэхдээ би түүнийгээ танилцуулахгүй ээ.
-
16:16 - 16:17Үгүйсгэгдэнэ."
-
16:17 - 16:21Саадыг нэг мөргөөд л, зүгээр л мөргөөд
-
16:21 - 16:24түүнтэй тэмцэж, өөрчлөлт хийж,
-
16:24 - 16:27урагшилж, мөрөөдлөө биелүүлэхийн оронд
-
16:27 - 16:31бид зүгээр л шинэ санаагаа
өөрсдөө "хорлож" орхидог. -
16:31 - 16:33Хэн ч байлаа гэсэн,
-
16:33 - 16:35би л чадаж байвал, хүн бүр чадна.
-
16:35 - 16:39Би эдийн засаг болон сэтгэл зүйн
доройтолд автсан нөхцөлд өссөн хүн. -
16:39 - 16:43Би анх удаа зусланд эгчтэйгээ явахдаа
хүүхдүүдэд дээрэлхүүлсэн. -
16:43 - 16:46Анхны тохиолдол биш байсан л даа,
гэхдээ хамгийн ноцтой нь байсан. -
16:46 - 16:50Миний эцэг эх хоорондоо
гурван удаа гэрлэсэн. -
16:50 - 16:53Тиймээ, маш ширүүн байсан.
Тэд муудалцаагүй байх үедээ -
16:53 - 16:56өөрсдөө архинаас гарсан байсан учир
бидэнтэй амьдардаг байсан -
16:56 - 16:58бусад архинд донтсон хүмүүст
тусалдаг байсан. -
16:58 - 17:01Ингээд ээж маань 16 настай байхад минь
биднийг орхиод явсан. -
17:01 - 17:04Тэгээд би гэр орон, дүү нараа харах
үүрэг хүлээж хоцорсон. -
17:04 - 17:07Дараа нь би нэг залуутай учирч
түүнтэй гэрлэсэн. -
17:07 - 17:10Хайр сэтгэлтэй учирсан,
бас коллежид явсан. -
17:10 - 17:12Би залуу охин бүрийн
хийдэг бүхнийг хийж үзсэн. -
17:12 - 17:14Би 18 настайдаа гэрлэсэн.
-
17:14 - 17:16Юу гээч?
-
17:16 - 17:20Би өөрийгөө үүнээс арай илүү зүйлд
хүрнэ гэдгээ мэдэж байсан. -
17:20 - 17:23Миний амьдралын яг нэг мөчид
надад сонголт хийх цаг ирсэн. -
17:23 - 17:26Энэ бүх зүйлийг намайг доош татаж
-
17:26 - 17:29шинэ санаануудаа дотроо
үлдээж болох байсан. -
17:29 - 17:31Би зүгээр л: "Дэлхийг өөрчлөх
дэндүү хэцүү юм. -
17:31 - 17:33Дэндүү төвөгтэй юм" гээд
орхиж болох байсан. -
17:33 - 17:35Гэвч би өөр түүх бүтээсэн.
-
17:35 - 17:39Та нар мэдэхгүй гэж үү?
(Инээд) -
17:39 - 17:44Энэ өрөөнд жижигхэн хоолны амтлагч бариад
"Энэ тийм ч сүртэй зүйл биш" гэж -
17:44 - 17:46бодож байгаа хүмүүс
байгааг би мэдэж байна. -
17:46 - 17:49"Би дэлхийг тэр чигээр нь
өөрчилж чадахгүй шүү дээ" гээд л. -
17:49 - 17:51Гэвч өөрийнхөө
ертөнцийг өөрчилж чадна. -
17:51 - 17:53Та өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна.
-
17:53 - 17:54Өөрийн чинь мэдэлд байгаа ертөнцийг,
-
17:54 - 17:56өөрийнхөө хүрээллийг.
-
17:56 - 17:58Таныг үүнийг хийгээсэй гэж хүсч байна.
-
17:58 - 18:00Яагаад гээч?
-
18:00 - 18:03Учир нь ирээдүй бол бидний очих газар биш.
-
18:03 - 18:06Бидний өөрсдөө бүтээж бий болгох газар.
-
18:06 - 18:08Та бүхэнд талархал илэрхийлье.
-
18:08 - 18:10(Алга ташилт)
-
18:10 - 18:12Бурхан таныг ивээг. Баярлалаа.
- Title:
- Нэнси Дуарте: Агуу илтгэлийн нууц
- Description:
-
Сайн илтгэл бүрт төсөөтэй зүйлс байдаг. Энэхүү илтгэлд Нэнси Дуарте биднийг шинэ санаагаа хэрэгжүүлж, түүнийгээ үр дүнтэй ашиглан хүрээлэн буй ертөнцөө өөрчлөхийг уриалж байна. Тэрээр түүхэн дэх хамгийн хүчирхэг хоёр илтгэл болох Мартин Лютер Кингийн "Надад мөрөөдөл бий", мөн Стив Жобсын iPhone утасны нээлтийн илтгэлийг дүгнэн үзүүлж, хүмүүсийн анхаарлыг татахуйц илтгэл тавих талаар зөвөлгөө өгөх болно.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDxTalks
- Duration:
- 18:12