0:00:12.120,0:00:14.570 Энд ирэх үнэхээр сайхан байна. 0:00:14.570,0:00:16.960 Танд дэлхийг өөрчлөх хүч бий. 0:00:16.960,0:00:19.180 Энэ зүгээр нэг улиг болсон үг биш. 0:00:19.180,0:00:21.656 Танд дэлхийг өөрчлөх хүч үнэхээр бий. 0:00:21.660,0:00:23.846 Таны дотор, хүн бүрийн дотор 0:00:23.846,0:00:27.460 хүнд байж болох хамгийн хүчтэй[br]хэрэгсэл байгаа. 0:00:27.460,0:00:29.460 Энэ бол шинэ санаа. 0:00:29.460,0:00:32.730 Хүний бодлоос гарах ганц санаа 0:00:32.730,0:00:34.620 олон нийтийн дэмжлэг авч, 0:00:34.620,0:00:37.030 хөдөлгөөний эргэлтийн цэг болж, 0:00:37.030,0:00:39.980 бидний ирээдүйг шинээр бичиж чадна. 0:00:39.980,0:00:42.830 Гэвч шинэ санаа таны дотор байсаар байвал 0:00:42.830,0:00:44.876 ямар ч хүчгүй байх болно. 0:00:44.889,0:00:48.015 Хэрвээ шинэ санаагаа гадагш гаргаж[br]бусдад тунгаан бодуулахгүй бол 0:00:48.015,0:00:49.457 тантай хамт л алга болно. 0:00:49.457,0:00:52.450 Магадгүй та нэг шинэ гаргасан боловч 0:00:52.450,0:00:54.678 тэр нь хэрэгжээгүй эсвэл[br]буцаагдсан байж болно. 0:00:54.678,0:00:58.032 Оронд нь тааруухан эсвэл[br]жирийн нэг санааг сонгосон. 0:00:58.032,0:01:02.010 Тэдгээр нь хоорондоо зөвхөн[br]илэрхийлэх байдлаараа ялгаатай. 0:01:02.010,0:01:04.915 Учир нь санаагаа тохирох[br]байдлаар илэрхийлэхэд 0:01:04.915,0:01:08.495 өөрчлөлт үнэхээр гарч,[br]дэлхийг ч өөрчлөх боломжтой. 0:01:08.510,0:01:11.143 Гэрийхэн маань Европын хуучны[br]зурагт хуудас цуглуулдаг. 0:01:11.143,0:01:13.532 Мауи арал явах бүртээ[br]нэг худалдаачин дээр очиж 0:01:13.532,0:01:15.468 том гайхалтай зурагт хуудаснууд авдаг. 0:01:15.468,0:01:17.550 Надад их таалагддаг.[br]Бүгд нэг санаатай. 0:01:17.550,0:01:19.900 Гол санааг илэрхийлэх[br]нэг маш тод дүрслэлтэй. 0:01:19.900,0:01:22.120 Тэд нэг гудасны хэмжээтэй маш том. 0:01:22.120,0:01:24.730 Гудас шиг зузаан биш,[br]гэхдээ том. 0:01:24.730,0:01:26.990 Тэр залуу эргүүлэнгээ[br]түүхийг нь ярьж өгнө. 0:01:27.020,0:01:29.701 Нэг удаа хоёр хүү маань намайг[br]нударсан юм. 0:01:29.701,0:01:32.790 Тэд хуудсыг эргүүлээд энэ[br]зурагт хуудсыг гаргаж ирсэн. 0:01:32.790,0:01:34.790 Намайг яг тонгойгоод 0:01:34.790,0:01:37.060 "Бурхан минь, энэ маш их[br]таалагдаж байна" гэхэд 0:01:37.060,0:01:40.271 манай хоёр хүүхэд огло үсэрч[br]"Бурхан минь, ээж, энэ та байна" гэсэн. 0:01:40.277,0:01:43.575 Тэр зурагт хуудас энэ байна.[br](Инээд) 0:01:43.590,0:01:45.520 Би яг л "Намайг дагаад!" гэж байгаа мэт. 0:01:45.520,0:01:48.230 Үүний хошигнол нь надад таалагдсан. 0:01:48.230,0:01:50.568 Зоригтой хүүхэн дайнд мордсон байна. 0:01:50.568,0:01:52.071 Илэрхийлэх гэсэн санаа нь энэ. 0:01:52.071,0:01:55.050 Тэр бас жижигхэн хоолны[br]амтлагч барьчихсан. 0:01:55.050,0:01:57.570 Ач холбогдолгүй мэт боловч 0:01:57.570,0:02:00.030 тэр амь амьдралаараа 0:02:00.030,0:02:02.500 эрсдэл хийхэд бэлэн байна. 0:02:02.508,0:02:05.749 Өөрчлөлт хиймээр байвал[br]энэ жижиг амтлагчийг 0:02:05.749,0:02:07.740 тавих илтгэлээрээ өөрчил. 0:02:07.740,0:02:10.090 Тиймээ, би үнэхээр зоригжсон байна. 0:02:10.090,0:02:12.570 Би илтгэлүүдэд тэднийг[br]сонирхолгүй байхад нь л 0:02:12.570,0:02:14.555 дуртай байдаг. 0:02:14.555,0:02:17.028 Тэднийг дэлхийг өөрчлөх хүчтэй[br]гэж би үнэхээр боддог. 0:02:17.028,0:02:19.755 Гагцхүү түүгээр дамжуулан[br]санаагаа зөв гаргах хэрэгтэй. 0:02:19.770,0:02:22.050 Дэлхийг өөрчлөх маш хэцүү. 0:02:22.050,0:02:25.530 Нэг хүний ганц шинэ санаагаар[br]өөрчлөгдөхгүй. 0:02:25.530,0:02:28.880 Тэр санаа сайн тархах ёстой,[br]үгүй бол үр дүн гарахгүй. 0:02:28.880,0:02:30.747 Иймээс чиний дотроос ил гарч, 0:02:30.747,0:02:33.952 хүмүүс түүний тухай мэдэх ёстой. 0:02:33.952,0:02:38.570 Аливаа санааг илэрхийлэх хамгийн[br]үр дүнтэй арга бол түүх ярих. 0:02:38.570,0:02:41.560 Мянга мянган жилийн турш, бичиг үсэг[br]мэдэхгүй өвөг дээдэс маань 0:02:41.569,0:02:45.310 өөрсдийн үнэт зүйлс болон соёлоо үеэс үед[br]уламжлуулсаар ирсэн. 0:02:45.310,0:02:47.200 Тэдгээр нь ч бүрэн бүтэн хадгалагдсан. 0:02:47.200,0:02:49.820 Тэдний түүх ярих арга нь ид шидийн мэт, 0:02:49.820,0:02:52.230 хэсэг хэсгээр нь нийлүүлээд ярихад 0:02:52.230,0:02:54.361 түүнийг сонссон хүн 0:02:54.361,0:02:56.967 ойлгоод буцаагаад түвэггүй санадаг байсан. 0:02:56.967,0:03:00.850 Иймд сайн түүх сонсоход[br]таны бие хариу үйлдэл үзүүлж, 0:03:00.850,0:03:03.860 зүрх чинь хүчтэй цохилж,[br]нүд чинь бүлтийж, 0:03:03.860,0:03:06.261 тэгээд та: "Миний нуруу хүйт[br]даагаад явчихлаа" 0:03:06.261,0:03:08.458 эсвэл "Дотор сонин болчихлоо" гэх болно. 0:03:08.458,0:03:11.550 Үнэндээ хэн нэгний түүхийг сонсоод[br]биеэрээ хариу үйлдэл үзүүлдэг. 0:03:11.550,0:03:13.953 Тайз нь яг ижилхэн ч,[br]өөр өөр түүх ярьж болно. 0:03:13.953,0:03:16.560 Харин илтгэлийг ярихад[br]бүх зүйл үгүй болно. 0:03:16.560,0:03:18.275 Би яагаад гэдгийг[br]мэдэхийг хүссэн юм. 0:03:18.275,0:03:21.848 Яагаад бид ямар нэг түүх сонсохдоо[br]бүх анхаарлаа төвлөрүүлж сондог мөртлөө 0:03:21.848,0:03:24.299 илтгэл сонсохдоо больчихдог юм бол? 0:03:24.299,0:03:28.180 Ингээд би түүхийг хэрхэн илтгэлтэй[br]нэгтгэх аргыг олохоор шийдсэн. 0:03:28.180,0:03:30.470 Хэдэн зуун мянган илтгэл бидэнд байсан. 0:03:30.470,0:03:33.111 Хэдэн зуун мянга юм байна. 0:03:33.111,0:03:36.015 Үнэхээр муу илтгэлийн агуулга[br]ямар байдгийг би мэдэж байсан. 0:03:36.029,0:03:38.740 Би кино, уран зохиол судалж, 0:03:38.749,0:03:41.141 илүү гүн ухаж юу болж байсныг 0:03:41.141,0:03:43.198 бас яагаад болохоо больсныг[br]мэдэхийг хүссэн. 0:03:43.198,0:03:46.117 Ингээд зарим олж мэдсэн[br]зүйлээсээ хуваалцъя. 0:03:46.117,0:03:50.330 Би өөрийгөө илтгэлийн шинэ хэлбэр[br]олж нээсэн гэж бодож байна. 0:03:50.330,0:03:52.350 Аристотелиэс эхлэх нь тодорхой байсан. 0:03:52.350,0:03:55.234 Тэр гурван үзэгдэлт бүтэц буюу[br]эхлэл, өрнөл, төгсгөл ашиглаж, 0:03:55.234,0:03:57.147 яруу найраг, уран илтгэл сурч байжээ. 0:03:57.147,0:04:00.650 Гэтэл олон илтгэлд эдгээрэс[br]багахан ч болов оруулдаггүй. 0:04:00.650,0:04:03.400 Дараа нь баатруудын[br]шинжийн тухай судалж эхлээд 0:04:03.400,0:04:04.848 "Илтгэгч бол баатар юм байна. 0:04:04.848,0:04:07.464 Тэд тайзан дээр гарч[br]тоглолтын од нь болдог" гэж бодсон. 0:04:07.464,0:04:10.720 Илтгэгчийн хувьд өөрийгөө тоглолтын од гэж[br]төсөөлөх нь маш амархан. 0:04:10.720,0:04:13.240 Би тэр дор нь энэ маш буруу[br]гэдгийг ойлгосон. 0:04:13.240,0:04:16.780 Учир нь надад нэг санаа байна,[br]түүнийгээ би танилцуулж чадна. 0:04:16.780,0:04:19.300 Гэхдээ та нар түүнийг маань[br]ойлгож авахгүй бол 0:04:19.300,0:04:21.980 тэр санаа хаашаа ч хөдлөхгүй,[br]дэлхийг ч өөрчилж чадахгүй. 0:04:21.980,0:04:24.242 Бодит байдал дээр илтгэгч нь баатар биш. 0:04:24.242,0:04:27.085 Харин сонсогчид нь бидний санааны баатар. 0:04:27.085,0:04:30.570 Жозеф Кэмпбеллийн "Баатрын аян"[br]загварын эхний хэсгийг харахад л 0:04:30.570,0:04:32.750 маш сонирхолтой ойлголтууд байсан. 0:04:32.750,0:04:35.726 Жирийн амьдрал дээр хүмүүсийн[br]таашаалыг хүртсэн баатар байдаг. 0:04:35.726,0:04:37.120 Тэр адал явдалд дуудагдана. 0:04:37.120,0:04:38.989 Тэгээд дэлхий ертөнц тэнцвэрээ алдана. 0:04:38.989,0:04:40.680 Эхэндээ тэд эсэргүүцэх болно. 0:04:40.680,0:04:43.187 "Мэдэхгүй дээ, үүнд орооцолдох[br]хэрэг байна уу?" гэнэ. 0:04:43.187,0:04:44.775 Тэгэхэд нэг зөвлөгч гарч ирээд 0:04:44.775,0:04:46.388 тэдэнд энгийн ертөнцөөс 0:04:46.388,0:04:48.203 өвөрмөц ертөнц рүү хөдлөхөд тусалдаг. 0:04:48.203,0:04:50.220 Энэ бол илтгэгчийн үүрэг: 0:04:50.220,0:04:53.120 сайн зөвлөгч нь байх.[br]Та Люк Скайуокер биш, харин Ёда. 0:04:53.120,0:04:55.219 Та бол сонсогчиддоо тухайн байдлаас 0:04:55.219,0:04:59.333 өөрийнхөө өвөрмөц санаа руу[br]шилжихэд туслах хүн нь юм. 0:04:59.333,0:05:01.400 Энэ бол түүхийн хүч. 0:05:01.400,0:05:05.540 Хамгийн энгийн бүтэц нь[br]гурван хэсэг бүхий түүх. 0:05:05.540,0:05:08.630 Танд хүмүүст таалагддаг баатар,[br]мөн түүний хүсэл эрмэлзэл байна. 0:05:08.630,0:05:11.090 Тэд замдаа саадтай учирна. 0:05:11.090,0:05:15.156 Тэгээд тэд хөгжиж өөрчлөгдөнө.[br]Энэ бол үндсэн бүтэц нь. 0:05:15.157,0:05:18.900 Густав Фрейтагийн пирамидтай[br]танилцах хүртэл шүү дээ. 0:05:18.900,0:05:21.664 Тэр энэ дүрсийг 1863 онд зурсан. 0:05:21.664,0:05:25.715 Тэр Германы жүжгийн зохиолч байсан ба 0:05:25.715,0:05:29.114 тэр таван үзэгдэлт бүтэц[br]байдаг гэж үздэг байсан. 0:05:29.114,0:05:34.913 Тэдгээр нь дүрслэл, өрнөл, туйл,[br]тайлал ба төгсгөл. 0:05:34.913,0:05:37.830 Энэ нь зохиолын ээдрээ[br]гарч шийдэлд хүрэх үе. 0:05:37.830,0:05:40.435 Надад энэ дүрс их таалагдсан.[br]Дүрсний талаар ярилцъя. 0:05:40.435,0:05:42.596 Зохиолд нум бий,[br]нум бол нэг төрлийн дүрс. 0:05:42.596,0:05:46.037 Бид сонгодог хөгжмийн тухай ярихдаа[br]хэлбэр дүрстэй холбодог. 0:05:46.052,0:05:49.710 Тэгээд би "Илтгэл хэрвээ хэлбэртэй бол[br]тэр нь юу байх вэ?" гэж бодсон. 0:05:49.710,0:05:52.910 Мөн агуу илтгэгчид яаж[br]тэр дүрсийг ашигладаг бол? 0:05:52.910,0:05:54.277 Ер нь ашигладаг юм болов уу? 0:05:54.277,0:05:56.810 Би бямба гаригийн тэр нэгэн[br]өглөөг хэзээ ч мартахгүй. 0:05:56.810,0:05:58.817 Хоёр жилийн турш хийсэн судалгааны дараа 0:05:58.817,0:06:00.214 би нэг дүрс зурсан. 0:06:00.214,0:06:01.242 Тэгээд би 0:06:01.242,0:06:02.776 "Хөөх, энэ дүрс хэрвээ зөв бол 0:06:02.776,0:06:05.614 би хоёр өөр илтгэлийг авч 0:06:05.614,0:06:07.966 давхарлахад таарах ёстой" гэж бодсон. 0:06:07.966,0:06:09.509 Миний сонголт ойлгомжтой байсан. 0:06:09.509,0:06:11.661 Мартин Лютер Кингийн[br]"Надад мөрөөдөл бий", 0:06:11.661,0:06:14.530 мөн Стив Жобсын 2007 онд[br]iPhone утасны нээлтийн илтгэлийг 0:06:14.530,0:06:16.440 давхарлахад миний таамаглал зөв байсан. 0:06:16.440,0:06:19.950 Би ажлынхаа өрөөнд суугаад гайхширсан,[br]үнэндээ би бага зэрэг уйлсан. 0:06:19.950,0:06:22.940 учир нь "Надад ийм бэлэг[br]өгсөн байна" гээд л. 0:06:22.940,0:06:24.066 Энэ байна. 0:06:24.066,0:06:27.340 Энэ бол гайхалтай илтгэлийн дүрс. 0:06:27.340,0:06:31.380 Энэ гайхалтай биш гэж үү?[br](Уйлах чимээ; инээд) Би уйлж байсан. 0:06:31.380,0:06:33.770 Би та нарт тайлбарлаж өгье,[br]учир нь маш гайхмаар. 0:06:33.770,0:06:36.490 Эхлэл, өрнөл, төгсөлөөс бүрддэг.[br]Би одоо тайлбарлах болно. 0:06:36.490,0:06:39.980 Би бүх цаг үеийн агуу илтгэгчдийн[br]яриаг дүгнэж үзсэн юм. 0:06:39.980,0:06:41.580 Тэгэхэд хэлбэр нь давхцаж байна. 0:06:41.580,0:06:43.960 "Геттисбургт хэлсэн үг" хүртэл[br]ийм хэлбэртэй байна. 0:06:43.960,0:06:47.580 Аливаа илтгэлийг эхлэхдээ "Одоо ямар[br]байна вэ?" гэдгийг тодорхойлох хэрэгтэй. 0:06:47.580,0:06:50.040 Өөрөөр хэлбэл байгаа байдал,[br]юу болж байна гэдгийг. 0:06:50.040,0:06:52.690 Түүнийгээ "Ямар байх боломжтой вэ?"[br]гэдэгтэй харьцуулна. 0:06:52.690,0:06:55.530 Тэр ялгааг аль болох их байлгах хэрэгтэй. 0:06:55.530,0:06:59.104 Учир нь байгаа байдлын тухай[br]хэвшмэл ойлголт байдаг. 0:06:59.104,0:07:02.260 Түүнийг шинэ санааныхаа давуу талтай[br]харьцуулж харуулах хэрэгтэй. 0:07:02.260,0:07:04.655 Өөрөөр хэлбэл, энэ өнгөрсөн байна,[br]энэ одоо байна. 0:07:04.655,0:07:06.628 Гэтэл бидний ирээдүйг хар л даа гээд л. 0:07:06.628,0:07:07.948 Энэ асуудал байна. 0:07:07.948,0:07:09.745 Асуудлыг шийдсэнийг харцгаа гээд л. 0:07:09.745,0:07:11.066 Энэ замын саад байна. 0:07:11.066,0:07:12.757 Үүнийг арилгая. 0:07:12.757,0:07:14.850 Тэр ялгааг сайн тодотгож өгөх хэрэгтэй. 0:07:14.850,0:07:17.700 Яг л кинонд будилаан үүсгэж байгаа мэт. 0:07:17.700,0:07:21.010 Яг энэ үед сонсогчид чинь[br]дэвшүүлсэн санаатай нүүр тулж: 0:07:21.010,0:07:22.746 "Хөөх, би үүнтэй санал нийлэх үү? 0:07:22.746,0:07:24.360 Дэмжих ёстой юу?" гэж бодно. 0:07:24.360,0:07:27.708 Ингээд илтгэлийнхээ үлдсэн хэсэгт[br]үүнийг сайн дэмжээрэй. 0:07:27.708,0:07:30.319 Өрнөл нь дээш доош явна. 0:07:30.319,0:07:33.730 Ямар байна, ямар байж болох вэ[br]гэсэн байдлаар эргэж буцна. 0:07:33.730,0:07:35.130 Учир нь таны зорилго бол 0:07:35.130,0:07:38.169 хэвшмэл болон өнөөгийн байдлыг[br]таагүй гэж ойлгуулах. 0:07:38.169,0:07:42.933 Иймд санааг чинь хэрэгжүүлснээр яаж[br]болох вэ гэдэгт анхаарлыг нь хандуулах. 0:07:42.933,0:07:45.510 Таныг дэлхийг өөрчлөхийг оролдох үед[br]хүмүүс эсэргүүцнэ. 0:07:45.510,0:07:48.590 Сэтгэл нь тэгтлээ хөдлөхгүй,[br]энэ орчиндоо дуртай байна. 0:07:48.590,0:07:49.970 Танд эсэргүүцэл тулгарна. 0:07:49.970,0:07:51.932 Тиймээс та урагш хойш эргэлдэх хэрэгтэй. 0:07:51.932,0:07:54.110 Завь сэлүүрдэхтэй төстэй. 0:07:54.110,0:07:57.519 Салхины эсрэг сэлүүрдэж байхад[br]салхины эсэргүүцэлтэй тулгардаг. 0:07:57.519,0:08:00.870 Завиа урагш хойш дахин дахин[br]сэлүүрдэх шаардлагатай. 0:08:00.870,0:08:02.513 Салхийг сөрөхийн тулд шүү дээ. 0:08:02.513,0:08:06.030 Таны өөдөөс ирж байгаа салхийг[br]зайлшгүй сөрөх шаардлагатай. 0:08:06.030,0:08:10.180 Сонирхолтой нь, хэрвээ салхийг зөв сөрж,[br]далбаагаа яг зөв байрлуулж чадвал 0:08:10.180,0:08:12.496 таны завь салхинаас өөрөөс нь ч[br]хурдан явж чадна. 0:08:12.496,0:08:14.322 Энэ бол физикийн үзэгдэл. 0:08:14.322,0:08:17.999 Тэдний "ямар байна", "ямар байж болох"-ын[br]хоорондох эргэлзээг зөв ашигласнаар 0:08:17.999,0:08:22.866 тэднийг өөрийн санаа руугаа[br]илүү хурдан чиглүүлж чадна. 0:08:22.866,0:08:26.440 Энэ хоёрын дунд урагш хойш залуурдсаар 0:08:26.440,0:08:30.195 сүүлийн эргэх мөчид илтгэл бүрт байх ёстой[br]арга хэмжээ авахад уриална. 0:08:30.195,0:08:31.736 Гэхдээ хамгийн сүүлд нь. 0:08:31.736,0:08:33.798 Дэлхий дээр шинэ аз жаргал[br]ирснээр дүрсэлнэ: 0:08:33.798,0:08:36.290 "Миний санааг хэрэгжүүлбэл[br]бүх зүйл төгс байх болно." 0:08:36.290,0:08:38.323 "Бид хамтдаа асуудлыг шийдвэл 0:08:38.323,0:08:40.228 хорвоо ертөнц ингэж харагдах болно." 0:08:40.228,0:08:42.926 Та үүнийг маш уран сайхны аргаар[br] 0:08:42.926,0:08:45.704 илтгэлийнхээ төгсгөл болгон[br]ашиглах хэрэгтэй. 0:08:45.704,0:08:48.225 Сонирхолтой нь, би үүнийг хийж дуусаад: 0:08:48.225,0:08:51.853 "Юу гээч, би энийг шинжилгээний хэрэгсэл[br]болгож болох юм" гэж бодсон. 0:08:51.853,0:08:53.770 Би илтгэлийн үгийг шивээд 0:08:53.770,0:08:55.444 энэ хэрэгсэлтэй хэр тохирч байгааг 0:08:55.444,0:08:57.320 зураг болгож тулгасан. 0:08:57.320,0:08:59.353 Би өнөөдөр заримыг нь үзүүлэх болно. 0:08:59.353,0:09:02.538 Би анх туршсан хоёр хүнээсээ эхэлье. 0:09:02.538,0:09:05.400 Ноён Жобс дэлхийг[br]тэр чигээр нь өөрчилсөн. 0:09:05.400,0:09:08.295 Тэрээр компьютерийн ертөнц,[br]хөгжмийн салбарыг өөрчилж, 0:09:08.304,0:09:10.200 харин одоо төхөөрөмжийг шинэчилж байна. 0:09:10.200,0:09:11.630 Гар утасны салбарыг гэсэн үг. 0:09:11.630,0:09:13.540 Тэр гарцаагүй дэлхийг өөрчилсөн. 0:09:13.540,0:09:16.361 Энэ түүний 2007 оны iPhone утасны[br]нээлтийн илтгэлийн загвар. 0:09:16.361,0:09:17.526 iPhone анх[br]гарахад. 0:09:17.526,0:09:20.607 Энэ 90 минутын яриа ба[br]одоо ямар байгаагаар эхэлсэн. 0:09:20.607,0:09:24.027 Урагшаа, хойшоо явсаар ямар байж болох[br]тухай яриагаар дуусна. 0:09:24.027,0:09:26.185 Үүнийг илүү тод харуулмаар байна. 0:09:26.194,0:09:29.628 Цагаан шугам нь түүний яриа. 0:09:29.628,0:09:33.342 Дараагийн өөр өнгөтэй дээшилсэн шугам нь[br]бичлэг үзүүлж байгаа хэсэг. 0:09:33.342,0:09:35.350 Тэр "хачир" нэмж бичлэг оруулж байна. 0:09:35.350,0:09:37.640 Тэр өөрөө л ганцаараа яриад байгаагүй. 0:09:37.640,0:09:40.696 Эдгээр шугамнууд энийг харуулж байна. 0:09:40.696,0:09:44.313 Төгсгөл хэсэг рүү цэнхэр шугам байгаа нь[br]зочин илтгэгч. 0:09:44.313,0:09:46.513 Яг энд л сонирхолтой болно. 0:09:46.513,0:09:49.362 Энэ тэмдэглэгээ болгон хүмүүсийг[br]инээлгэж байгаа хэсэг. 0:09:49.362,0:09:51.780 Харин энэ тэмдэглэгээ бүр дээр[br]хүмүүс алга ташсан. 0:09:51.780,0:09:53.870 Тэдгээр хүмүүс бүрэн автсан байна. 0:09:53.870,0:09:57.650 Тэд үйл хөдлөлөөрөө түүний ярианд[br]хариу үзүүлж байгаа нь гайхалтай хэрэг. 0:09:57.650,0:10:00.830 Учир нь сонсогчдыг[br]гартаа оруулсан гэсэн үг. 0:10:00.830,0:10:03.680 Ямар байж болох вэ гэдгийг хэлэхдээ: 0:10:03.680,0:10:07.120 "Энэ өдрийг би хоёр жил хагас хүлээсэн"[br]гэсэн. 0:10:07.120,0:10:08.990 Тэр хоёр жил хагасын турш мэдэж байсан 0:10:08.990,0:10:10.490 бүтээгдэхүүнээ танилцуулсан. 0:10:10.490,0:10:12.120 Түүний хувьд шинэ биш байсан. 0:10:12.120,0:10:14.250 Гэвч үүнийг хар даа,[br]тэр өөр нэг зүйл хийсэн. 0:10:14.250,0:10:15.190 Тэр гайхаж байсан. 0:10:15.190,0:10:16.962 Тэр өөрөө өөрийгөө гайхшруулж байсан. 0:10:16.962,0:10:20.203 Сонсогчид нь инээх, алга ташихаас ч[br]илүү тэр өөрөө гайхаж байсан. 0:10:20.203,0:10:23.690 Тэр өөрөө: "Энэ гайхамшигтай биш гэж үү?[br]Энэ гоё биш гэж үү?" гээд л. 0:10:23.690,0:10:27.230 Тэр үзэгчдээ юуг мэдрээсэй гэж хүсч байна,[br]түүнийгээ л үлгэрлэж байсан. 0:10:27.230,0:10:31.770 Тэднийг тодорхой нэг зүйл[br]мэдрэхэд хүргэж байсан. 0:10:31.770,0:10:33.990 Тэгээд тэр ямар байж болох вэ[br]гэдгийг хэлэхдээ: 0:10:33.990,0:10:38.530 "Үе үе зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн[br]гарч хувьсгал хийдэг." 0:10:38.530,0:10:41.010 Ингээд тэр шинэ бүтээгдэхүүнийхээ[br]тухай ярьж эхэлнэ. 0:10:41.010,0:10:44.060 Эхлээд утсаа унтраалттай байлгана. 0:10:44.060,0:10:47.210 Шугам нь энэ хэсэг хүртэл[br]нилээн өргөн байгаа. 0:10:47.210,0:10:51.500 Тэр голцуу "Энэ шинэ утас байна, харин энэ[br]өрсөлдөгчдийн хоцрогдсон утас байна. 0:10:51.500,0:10:54.790 Энэ шинэ утас байна, энэ өрсөлдөгчдийн[br]хоцрогдсон утас байна" гээд л. 0:10:54.790,0:10:57.583 Тэгээд энд түүний гялалзах мөч ирнэ. 0:10:57.583,0:10:59.632 Бид үүнийг хэзээ ч мартахгүй. 0:10:59.632,0:11:01.153 Тэр утсаа асаасан юм. 0:11:01.153,0:11:03.362 Үзэгчид дэлгэцийг гүйлгэхийг[br]анх удаа харах үед 0:11:03.362,0:11:05.082 өрөөнд чив чимээгүй болсон. 0:11:05.082,0:11:06.720 Тэднийг уулга алдах нь сонсогдсон. 0:11:06.720,0:11:09.300 Тэр үзэгчдийнхээ хэзээ ч мартахгүй[br]мөчийг бий болгосон. 0:11:09.300,0:11:11.594 Энэ загвараар цааш явахад[br]цэнхэр болж байна. 0:11:11.594,0:11:13.362 Энд бусад илтгэгчид орж ирж байна. 0:11:13.362,0:11:16.102 Дараа нь баруун доод хэсэгт шугам тасарна. 0:11:16.102,0:11:18.010 Энэ түүний удирдлага нь эвдэрсэн. 0:11:18.010,0:11:20.972 Тэр яасан бэ? Үзэгчдийнхээ сэтгэл[br]хөдлөлийг барьж үлдэхийн тулд 0:11:20.972,0:11:22.590 өөртөө тохиолдсон явдлаас ярьсан. 0:11:22.590,0:11:24.630 Яг тэр төхөөрөмж нь ажиллаагүй үед. 0:11:24.630,0:11:26.492 Тэр илтгэгчийн мэргэжилтэн гэдгээ харуулж 0:11:26.492,0:11:29.036 болсон явдлаа ярьсан нь анхаарлыг[br]өөр дээрээ үлдээсэн. 0:11:29.036,0:11:31.730 Баруун дээд талд тэр[br]аз жаргалтай төгсгөл хийсэн. 0:11:31.730,0:11:33.181 Тэр нэг шинэ амлалт өгсөн нь 0:11:33.181,0:11:36.630 Apple компани хувьсгал хийж шинэ[br]бүтээгдэхүүн гаргасаар байх болно гэсэн. 0:11:36.630,0:11:38.700 Тэр хэлэхдээ: 0:11:38.700,0:11:40.880 "Миний дуртай Уэйн Грецкийн[br]хэлсэн үг байдаг." 0:11:40.880,0:11:43.760 "Би хоккейн шайб урд нь байсан биш,[br]байх газар луу гулгадаг." 0:11:43.760,0:11:47.709 Бид анхнаасаа үүнийг хийхийг эрмэлздэг[br]байсан, эрмэлзэх ч болно." 0:11:47.709,0:11:49.742 Тэр аз жаргалтай төгсгөл хийж байна. 0:11:49.742,0:11:51.510 Ноён Кингийн хэлсэн үгийг харъя. 0:11:51.510,0:11:54.030 Тэр гайхалтай зөнч, санваартан хүн байсан. 0:11:54.030,0:11:56.810 Тэр бүхий л амьдралаа тэгш эрхийн[br]төлөө тэмцэхэд зориулсан. 0:11:56.810,0:11:59.500 Энэ түүний "Надад мөрөөдөл бий"[br]илтгэлийн хэлбэр. 0:11:59.500,0:12:01.380 Тэр "ямар байна вэ" гэдгээр[br]эхэлж байна. 0:12:01.380,0:12:04.145 "Ямар байгаа" болон "байж болох вэ"[br]гэдгийг ээлжилж ярьсаар 0:12:04.145,0:12:07.940 бидний мэдэх алдарт уран төгсгөлөө хийдэг. 0:12:07.940,0:12:11.432 Би энэ хэсгийг бага зэрэг томруулъя. 0:12:11.432,0:12:14.231 Миний хийсэн зүйл бол хэлсэн үгийг[br]сийрүүлэн бичсэн байгаа. 0:12:14.231,0:12:16.689 Би та бүхнийг уншиж чадахгүйг[br]мэдэж байна л даа. 0:12:16.689,0:12:19.328 Гэхдээ мөр бүрийг төгсгөлд нь[br]салгасан байгаа. 0:12:19.328,0:12:21.603 Учир нь тэр амьсгал авч түр зогсож байсан. 0:12:21.603,0:12:24.540 Тэрийг урд зүгийн баптист номлогч[br]байсныг олон хүн мэддэггүй. 0:12:24.540,0:12:26.759 Тиймээс тэр зөв хэмнэл хэмжээтэй[br]ярьж байсан ба 0:12:26.759,0:12:28.332 энэ нь хүмүүст шинэ зүйл байсан. 0:12:28.332,0:12:30.870 Эдгээр мөрийг би зураасаар тэмдэглээд 0:12:30.870,0:12:34.450 мэдээлэл өгөх хэрэгсэл болгоё. 0:12:34.450,0:12:37.790 Түүнийг хүмүүст яг яаж[br]ярьж байсныг харцгаая. 0:12:38.650,0:12:41.022 Цэнхэр зурааснууд нь түүнийг үгээ давтах 0:12:41.022,0:12:42.955 уран арга хэрэглэх үед гарч ирнэ. 0:12:42.955,0:12:44.165 Тэр үгээ давтаж 0:12:44.165,0:12:46.440 яг ижил үг хэллэг ашиглаж байсан. 0:12:46.440,0:12:49.020 Ингэснээр хүмүүс үгийг нь[br]тогтоож эргэж санахад амар. 0:12:49.020,0:12:52.040 Дараа нь мөн зүйрлэл болон[br]дүрслэл үг их ашигласан. 0:12:52.040,0:12:54.485 Ийм аргаар төвөгтэй санааг илэрхийлж 0:12:54.485,0:12:57.416 сэтгэлд хоногшуулж[br]ойлгоход дөхөм болгосон. 0:12:57.416,0:12:58.918 Тэр үгээрээ бараг адилхан 0:12:58.918,0:13:01.495 нөхцөл байдлыг бий болгож 0:13:01.495,0:13:03.953 хүмүүст өөрийн санаагаа ойлгуулж байсан. 0:13:03.953,0:13:07.210 Дараа нь маш олон танил дуу,[br]судар зэргийг ашигласан. 0:13:07.219,0:13:09.300 Та нарын харж байгаа нь[br]зөвхөн урд үзүүр нь. 0:13:09.300,0:13:14.300 Тэгээд тэр улс төрчдийн иргэддээ өгсөн[br]олон ишлэлүүдийг оруулсан. 0:13:14.300,0:13:17.020 Ямар байна вэ гэдэг хэсгийн[br]эхний төгсгөлийг харвал 0:13:17.020,0:13:22.190 тэр төгсгөл дээр хүмүүс эхэлж алга ташиж[br]маш чангаар дэмжсэн. 0:13:22.190,0:13:24.185 Ямар байна вэ гэдгийг дуусгахдаа тэр: 0:13:24.185,0:13:26.342 "Америк улс хар арьст хүмүүст[br]хуурамч чек буюу 0:13:26.342,0:13:29.580 "дансны мөнгө хүрэлцэхгүй" гэсэн[br]тэмдэглэгээтэй буцаагдах чек өгчээ." 0:13:29.580,0:13:32.020 Хүн бүр дансандаа мөнгөгүй байх[br]ямар байдгийг мэднэ. 0:13:32.020,0:13:34.880 Тэр хүмүүст хамгийн ойр[br]зүйрлэлийг сонгосон. 0:13:34.880,0:13:38.820 Хүмүүс сэтгэл хөдлөл нь нэмэгдсээр[br]хамгийн анх дуу алдан дэмжсэн нь: 0:13:38.820,0:13:42.700 "Тиймээс өнөөдөр бидний шаардлагаар эрх[br]чөлөөний баялаг, шударга ёсны үр дүн болох 0:13:42.700,0:13:46.190 аюулгүй байдлыг өгөх тэрхүү чекээ[br]бэлнээр авахаар бид ирлээ" гэхэд байсан. 0:13:46.190,0:13:48.075 Энэ үед чин сэтгэлээсээ алга ташсан юм. 0:13:48.075,0:13:51.220 Тэр ямар "байгааг" "байж болох вэ"гэдэгтэй[br]харьцуулахад болсон юм. 0:13:51.220,0:13:53.277 Загварынхаа хойд хэсэг рүү явахад 0:13:53.277,0:13:56.417 урагш хойш идэвхитэй хэлбэлзэж[br]байгааг харж байна. 0:13:56.417,0:13:58.759 Тэр урагш хойш, урагш хойш эргэж буцан 0:13:58.759,0:14:00.950 үзэгчдээ байлдан дагуулж байна. 0:14:00.950,0:14:03.179 Бүгдийнх нь сэтгэл их хөдөлсөн. 0:14:03.179,0:14:06.408 Ингэж сэтгэл хөдлөлийг нь[br]өндөрт байлгасан. 0:14:06.408,0:14:07.270 Тэгээд тэр: 0:14:07.270,0:14:13.800 "Нэг өдөр ард түмэн сэрж итгэл үнэмшлээрээ[br]амьдарна гэдэг мөрөөдөл надад бий. 0:14:13.800,0:14:17.247 Бүх хүн тэгш эрхтэй гэдэг чин үнэн бий." 0:14:17.247,0:14:20.338 Тэр жижиг улбар шараар тэмдэглэсэн үгийг 0:14:20.338,0:14:23.480 улс төрчдийн эсвэл улс орны өгсөн[br]амлалтыг сануулахад ашигласан. 0:14:23.480,0:14:25.194 Тэгээд тэр мөн урагш хойш явж: 0:14:25.194,0:14:28.691 "Надад мөрөөдөл бий,[br]надад мөрөөдөл бий, 0:14:28.691,0:14:32.020 надад мөрөөдөл бий" гэж давтсаар[br]хамийн сүүлд нь маш сонирхолтой болно. 0:14:32.020,0:14:34.740 Дөрвөн төрлийн ногоон өнгөтэй хамт 0:14:34.740,0:14:37.520 маш олон цэнхэр байгаа нь[br]үгээ давтаж байсан. 0:14:37.520,0:14:39.520 Тэр өндөр давталтын мэдрэмжийг ашигласан. 0:14:39.520,0:14:42.860 Ногоон өнгө нь дуу, ном судраас[br]иш татсан хэсэг. 0:14:42.860,0:14:47.260 Эхний ногоон нь Исаия номны ишлэл байсан. 0:14:47.260,0:14:50.510 Хоёр дахь ногоон хэсэг нь[br]"Миний эх орон" дуу. 0:14:50.510,0:14:53.368 Энэ дуу ялангуяа тухайн үеийн[br]хар арьстай хүмүүст 0:14:53.368,0:14:55.617 чухал ax холбогдолтой байсан юм. 0:14:55.617,0:14:59.790 Учир нь тэд энэ дууны үгийг өөрчилж дуулан[br]амлалтаа биелүүлээгүй явдалд 0:14:59.790,0:15:02.200 эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 0:15:02.200,0:15:06.380 Гурав дахь ногоон нь "Миний эх орон" дууны[br]шүлгийн бадаг байгаа. 0:15:06.380,0:15:08.550 Дөрөв дэх ногоон нь хар арьстнуудын[br]шашны дуу: 0:15:08.550,0:15:12.470 "Эрх чөлөөтэй боллоо! Эрх чөлөөтэй боллоо![br]Бурханд баярлалаа! Эрх чөлөөтэй боллоо!" 0:15:12.470,0:15:16.830 Ингэж тэр үзэгчдийнхээ[br]сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. 0:15:16.830,0:15:19.179 Тэр шашны ном судраас[br]хамгийн чухлыг нь сонгосон. 0:15:19.179,0:15:21.171 Дуунуудаас эсэргүүцлээ илэрхийлэхдээ 0:15:21.171,0:15:23.823 хамтдаа дуулж байсан хэсгүүдээ авч 0:15:23.823,0:15:26.420 үзэгчидтэйгээ холбогдох[br]арга хэрэгсэл болгон ашигласан. 0:15:26.420,0:15:29.129 Тэр хүмүүсийн дотроо нандигнан хадгалдаг[br]зүйлийг ашиглан 0:15:29.129,0:15:32.930 аз жаргалыг дүрсэлж төгсгөлөө хийсэн. 0:15:33.550,0:15:36.430 Тэр агуу хүн байсан, түүнд бас[br]маш том төрөөдөл байсан. 0:15:36.430,0:15:39.340 Энд их олон хүн байна. Та нар бас[br]маш том мөрөөдөлтэй. (Инээд) 0:15:39.340,0:15:41.655 Тэдгээр нь таны дотор байгаа[br]маш чухал санаанууд. 0:15:41.655,0:15:43.557 Ил гаргах л хэрэгтэй.[br]Гэхдээ юу гээч? 0:15:43.557,0:15:47.450 Бидэнд хүндрэл учирдаг. Дэлхийг өөрчлөхөд[br]маш хэцүү, их ажил болно. 0:15:47.450,0:15:49.189 Ноён Кинг ч мөн адил: 0:15:49.189,0:15:51.847 түүний гэрийг дэлбэлж, захиа[br]онгойлгогч хутгаар зүсүүлж, 0:15:51.847,0:15:53.600 тэр амьдралаа, өөртөө чухал байсан 0:15:53.600,0:15:54.996 зүйлсээ алдсан. 0:15:55.001,0:15:59.480 Гэвч бидний олонх нь тийм их золиос[br]хийх шаардлагагүй. 0:15:59.480,0:16:04.101 Юу хэрэгтэй вэ гэвэл зөвхөн[br]таны зохиолын бүтэц. 0:16:04.101,0:16:05.491 Амьдрал ийм л байдаг. 0:16:05.491,0:16:07.644 Та нар бүгд хүмүүст таалагдана. 0:16:07.644,0:16:10.169 Та нарт хүсэл, эрмэлзэл бий. 0:16:10.169,0:16:12.270 Гэвч саад тотгор учрахад тэндээ зогсдог. 0:16:12.270,0:16:14.404 Бид зүгээр л: "Надад нэг ийм санаа[br]байна. 0:16:14.404,0:16:16.286 Гэхдээ би түүнийгээ танилцуулахгүй ээ. 0:16:16.286,0:16:17.370 Үгүйсгэгдэнэ." 0:16:17.370,0:16:21.450 Саадыг нэг мөргөөд л, зүгээр л мөргөөд 0:16:21.450,0:16:24.443 түүнтэй тэмцэж, өөрчлөлт хийж, 0:16:24.443,0:16:27.143 урагшилж, мөрөөдлөө биелүүлэхийн оронд 0:16:27.143,0:16:31.055 бид зүгээр л шинэ санаагаа[br]өөрсдөө "хорлож" орхидог. 0:16:31.055,0:16:32.999 Хэн ч байлаа гэсэн, 0:16:32.999,0:16:35.091 би л чадаж байвал, хүн бүр чадна. 0:16:35.091,0:16:38.970 Би эдийн засаг болон сэтгэл зүйн[br]доройтолд автсан нөхцөлд өссөн хүн. 0:16:38.970,0:16:42.750 Би анх удаа зусланд эгчтэйгээ явахдаа[br]хүүхдүүдэд дээрэлхүүлсэн. 0:16:42.750,0:16:46.160 Анхны тохиолдол биш байсан л даа,[br]гэхдээ хамгийн ноцтой нь байсан. 0:16:46.160,0:16:49.571 Миний эцэг эх хоорондоо[br]гурван удаа гэрлэсэн. 0:16:49.571,0:16:52.702 Тиймээ, маш ширүүн байсан.[br]Тэд муудалцаагүй байх үедээ[br] 0:16:52.702,0:16:55.625 өөрсдөө архинаас гарсан байсан учир[br]бидэнтэй амьдардаг байсан 0:16:55.625,0:16:57.730 бусад архинд донтсон хүмүүст[br]тусалдаг байсан. 0:16:57.730,0:17:00.550 Ингээд ээж маань 16 настай байхад минь[br]биднийг орхиод явсан. 0:17:00.550,0:17:03.820 Тэгээд би гэр орон, дүү нараа харах[br]үүрэг хүлээж хоцорсон. 0:17:03.820,0:17:07.230 Дараа нь би нэг залуутай учирч[br]түүнтэй гэрлэсэн. 0:17:07.230,0:17:09.930 Хайр сэтгэлтэй учирсан,[br]бас коллежид явсан. 0:17:09.930,0:17:12.120 Би залуу охин бүрийн[br]хийдэг бүхнийг хийж үзсэн. 0:17:12.120,0:17:14.320 Би 18 настайдаа гэрлэсэн. 0:17:14.320,0:17:15.888 Юу гээч? 0:17:15.888,0:17:19.939 Би өөрийгөө үүнээс арай илүү зүйлд[br]хүрнэ гэдгээ мэдэж байсан. 0:17:19.939,0:17:23.330 Миний амьдралын яг нэг мөчид[br]надад сонголт хийх цаг ирсэн. 0:17:23.330,0:17:26.068 Энэ бүх зүйлийг намайг доош татаж 0:17:26.068,0:17:28.682 шинэ санаануудаа дотроо[br]үлдээж болох байсан. 0:17:28.682,0:17:30.829 Би зүгээр л: "Дэлхийг өөрчлөх[br]дэндүү хэцүү юм. 0:17:30.829,0:17:32.920 Дэндүү төвөгтэй юм" гээд[br]орхиж болох байсан. 0:17:32.920,0:17:35.360 Гэвч би өөр түүх бүтээсэн. 0:17:35.360,0:17:39.440 Та нар мэдэхгүй гэж үү?[br](Инээд) 0:17:39.440,0:17:43.910 Энэ өрөөнд жижигхэн хоолны амтлагч бариад[br]"Энэ тийм ч сүртэй зүйл биш" гэж 0:17:43.910,0:17:46.253 бодож байгаа хүмүүс[br]байгааг би мэдэж байна. 0:17:46.253,0:17:49.010 "Би дэлхийг тэр чигээр нь[br]өөрчилж чадахгүй шүү дээ" гээд л. 0:17:49.010,0:17:50.843 Гэвч өөрийнхөө[br]ертөнцийг өөрчилж чадна. 0:17:50.843,0:17:52.619 Та өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна. 0:17:52.619,0:17:54.342 Өөрийн чинь мэдэлд байгаа ертөнцийг, 0:17:54.342,0:17:55.945 өөрийнхөө хүрээллийг. 0:17:55.945,0:17:58.100 Таныг үүнийг хийгээсэй гэж хүсч байна. 0:17:58.100,0:17:59.783 Яагаад гээч? 0:17:59.783,0:18:03.127 Учир нь ирээдүй бол бидний очих газар биш. 0:18:03.127,0:18:06.380 Бидний өөрсдөө бүтээж бий болгох газар. 0:18:06.380,0:18:08.180 Та бүхэнд талархал илэрхийлье. 0:18:08.180,0:18:09.980 (Алга ташилт) 0:18:09.980,0:18:11.780 Бурхан таныг ивээг. Баярлалаа.