Энд ирэх үнэхээр сайхан байна.
Танд дэлхийг өөрчлөх хүч бий.
Энэ зүгээр нэг улиг болсон үг биш.
Танд дэлхийг өөрчлөх хүч үнэхээр бий.
Таны дотор, хүн бүрийн дотор
хүнд байж болох хамгийн хүчтэй
хэрэгсэл байгаа.
Энэ бол шинэ санаа.
Хүний бодлоос гарах ганц санаа
олон нийтийн дэмжлэг авч,
хөдөлгөөний эргэлтийн цэг болж,
бидний ирээдүйг шинээр бичиж чадна.
Гэвч шинэ санаа таны дотор байсаар байвал
ямар ч хүчгүй байх болно.
Хэрвээ шинэ санаагаа гадагш гаргаж
бусдад тунгаан бодуулахгүй бол
тантай хамт л алга болно.
Магадгүй та нэг шинэ гаргасан боловч
тэр нь хэрэгжээгүй эсвэл
буцаагдсан байж болно.
Оронд нь тааруухан эсвэл
жирийн нэг санааг сонгосон.
Тэдгээр нь хоорондоо зөвхөн
илэрхийлэх байдлаараа ялгаатай.
Учир нь санаагаа тохирох
байдлаар илэрхийлэхэд
өөрчлөлт үнэхээр гарч,
дэлхийг ч өөрчлөх боломжтой.
Гэрийхэн маань Европын хуучны
зурагт хуудас цуглуулдаг.
Мауи арал явах бүртээ
нэг худалдаачин дээр очиж
том гайхалтай зурагт хуудаснууд авдаг.
Надад их таалагддаг.
Бүгд нэг санаатай.
Гол санааг илэрхийлэх
нэг маш тод дүрслэлтэй.
Тэд нэг гудасны хэмжээтэй маш том.
Гудас шиг зузаан биш,
гэхдээ том.
Тэр залуу эргүүлэнгээ
түүхийг нь ярьж өгнө.
Нэг удаа хоёр хүү маань намайг
нударсан юм.
Тэд хуудсыг эргүүлээд энэ
зурагт хуудсыг гаргаж ирсэн.
Намайг яг тонгойгоод
"Бурхан минь, энэ маш их
таалагдаж байна" гэхэд
манай хоёр хүүхэд огло үсэрч
"Бурхан минь, ээж, энэ та байна" гэсэн.
Тэр зурагт хуудас энэ байна.
(Инээд)
Би яг л "Намайг дагаад!" гэж байгаа мэт.
Үүний хошигнол нь надад таалагдсан.
Зоригтой хүүхэн дайнд мордсон байна.
Илэрхийлэх гэсэн санаа нь энэ.
Тэр бас жижигхэн хоолны
амтлагч барьчихсан.
Ач холбогдолгүй мэт боловч
тэр амь амьдралаараа
эрсдэл хийхэд бэлэн байна.
Өөрчлөлт хиймээр байвал
энэ жижиг амтлагчийг
тавих илтгэлээрээ өөрчил.
Тиймээ, би үнэхээр зоригжсон байна.
Би илтгэлүүдэд тэднийг
сонирхолгүй байхад нь л
дуртай байдаг.
Тэднийг дэлхийг өөрчлөх хүчтэй
гэж би үнэхээр боддог.
Гагцхүү түүгээр дамжуулан
санаагаа зөв гаргах хэрэгтэй.
Дэлхийг өөрчлөх маш хэцүү.
Нэг хүний ганц шинэ санаагаар
өөрчлөгдөхгүй.
Тэр санаа сайн тархах ёстой,
үгүй бол үр дүн гарахгүй.
Иймээс чиний дотроос ил гарч,
хүмүүс түүний тухай мэдэх ёстой.
Аливаа санааг илэрхийлэх хамгийн
үр дүнтэй арга бол түүх ярих.
Мянга мянган жилийн турш, бичиг үсэг
мэдэхгүй өвөг дээдэс маань
өөрсдийн үнэт зүйлс болон соёлоо үеэс үед
уламжлуулсаар ирсэн.
Тэдгээр нь ч бүрэн бүтэн хадгалагдсан.
Тэдний түүх ярих арга нь ид шидийн мэт,
хэсэг хэсгээр нь нийлүүлээд ярихад
түүнийг сонссон хүн
ойлгоод буцаагаад түвэггүй санадаг байсан.
Иймд сайн түүх сонсоход
таны бие хариу үйлдэл үзүүлж,
зүрх чинь хүчтэй цохилж,
нүд чинь бүлтийж,
тэгээд та: "Миний нуруу хүйт
даагаад явчихлаа"
эсвэл "Дотор сонин болчихлоо" гэх болно.
Үнэндээ хэн нэгний түүхийг сонсоод
биеэрээ хариу үйлдэл үзүүлдэг.
Тайз нь яг ижилхэн ч,
өөр өөр түүх ярьж болно.
Харин илтгэлийг ярихад
бүх зүйл үгүй болно.
Би яагаад гэдгийг
мэдэхийг хүссэн юм.
Яагаад бид ямар нэг түүх сонсохдоо
бүх анхаарлаа төвлөрүүлж сондог мөртлөө
илтгэл сонсохдоо больчихдог юм бол?
Ингээд би түүхийг хэрхэн илтгэлтэй
нэгтгэх аргыг олохоор шийдсэн.
Хэдэн зуун мянган илтгэл бидэнд байсан.
Хэдэн зуун мянга юм байна.
Үнэхээр муу илтгэлийн агуулга
ямар байдгийг би мэдэж байсан.
Би кино, уран зохиол судалж,
илүү гүн ухаж юу болж байсныг
бас яагаад болохоо больсныг
мэдэхийг хүссэн.
Ингээд зарим олж мэдсэн
зүйлээсээ хуваалцъя.
Би өөрийгөө илтгэлийн шинэ хэлбэр
олж нээсэн гэж бодож байна.
Аристотелиэс эхлэх нь тодорхой байсан.
Тэр гурван үзэгдэлт бүтэц буюу
эхлэл, өрнөл, төгсгөл ашиглаж,
яруу найраг, уран илтгэл сурч байжээ.
Гэтэл олон илтгэлд эдгээрэс
багахан ч болов оруулдаггүй.
Дараа нь баатруудын
шинжийн тухай судалж эхлээд
"Илтгэгч бол баатар юм байна.
Тэд тайзан дээр гарч
тоглолтын од нь болдог" гэж бодсон.
Илтгэгчийн хувьд өөрийгөө тоглолтын од гэж
төсөөлөх нь маш амархан.
Би тэр дор нь энэ маш буруу
гэдгийг ойлгосон.
Учир нь надад нэг санаа байна,
түүнийгээ би танилцуулж чадна.
Гэхдээ та нар түүнийг маань
ойлгож авахгүй бол
тэр санаа хаашаа ч хөдлөхгүй,
дэлхийг ч өөрчилж чадахгүй.
Бодит байдал дээр илтгэгч нь баатар биш.
Харин сонсогчид нь бидний санааны баатар.
Жозеф Кэмпбеллийн "Баатрын аян"
загварын эхний хэсгийг харахад л
маш сонирхолтой ойлголтууд байсан.
Жирийн амьдрал дээр хүмүүсийн
таашаалыг хүртсэн баатар байдаг.
Тэр адал явдалд дуудагдана.
Тэгээд дэлхий ертөнц тэнцвэрээ алдана.
Эхэндээ тэд эсэргүүцэх болно.
"Мэдэхгүй дээ, үүнд орооцолдох
хэрэг байна уу?" гэнэ.
Тэгэхэд нэг зөвлөгч гарч ирээд
тэдэнд энгийн ертөнцөөс
өвөрмөц ертөнц рүү хөдлөхөд тусалдаг.
Энэ бол илтгэгчийн үүрэг:
сайн зөвлөгч нь байх.
Та Люк Скайуокер биш, харин Ёда.
Та бол сонсогчиддоо тухайн байдлаас
өөрийнхөө өвөрмөц санаа руу
шилжихэд туслах хүн нь юм.
Энэ бол түүхийн хүч.
Хамгийн энгийн бүтэц нь
гурван хэсэг бүхий түүх.
Танд хүмүүст таалагддаг баатар,
мөн түүний хүсэл эрмэлзэл байна.
Тэд замдаа саадтай учирна.
Тэгээд тэд хөгжиж өөрчлөгдөнө.
Энэ бол үндсэн бүтэц нь.
Густав Фрейтагийн пирамидтай
танилцах хүртэл шүү дээ.
Тэр энэ дүрсийг 1863 онд зурсан.
Тэр Германы жүжгийн зохиолч байсан ба
тэр таван үзэгдэлт бүтэц
байдаг гэж үздэг байсан.
Тэдгээр нь дүрслэл, өрнөл, туйл,
тайлал ба төгсгөл.
Энэ нь зохиолын ээдрээ
гарч шийдэлд хүрэх үе.
Надад энэ дүрс их таалагдсан.
Дүрсний талаар ярилцъя.
Зохиолд нум бий,
нум бол нэг төрлийн дүрс.
Бид сонгодог хөгжмийн тухай ярихдаа
хэлбэр дүрстэй холбодог.
Тэгээд би "Илтгэл хэрвээ хэлбэртэй бол
тэр нь юу байх вэ?" гэж бодсон.
Мөн агуу илтгэгчид яаж
тэр дүрсийг ашигладаг бол?
Ер нь ашигладаг юм болов уу?
Би бямба гаригийн тэр нэгэн
өглөөг хэзээ ч мартахгүй.
Хоёр жилийн турш хийсэн судалгааны дараа
би нэг дүрс зурсан.
Тэгээд би
"Хөөх, энэ дүрс хэрвээ зөв бол
би хоёр өөр илтгэлийг авч
давхарлахад таарах ёстой" гэж бодсон.
Миний сонголт ойлгомжтой байсан.
Мартин Лютер Кингийн
"Надад мөрөөдөл бий",
мөн Стив Жобсын 2007 онд
iPhone утасны нээлтийн илтгэлийг
давхарлахад миний таамаглал зөв байсан.
Би ажлынхаа өрөөнд суугаад гайхширсан,
үнэндээ би бага зэрэг уйлсан.
учир нь "Надад ийм бэлэг
өгсөн байна" гээд л.
Энэ байна.
Энэ бол гайхалтай илтгэлийн дүрс.
Энэ гайхалтай биш гэж үү?
(Уйлах чимээ; инээд) Би уйлж байсан.
Би та нарт тайлбарлаж өгье,
учир нь маш гайхмаар.
Эхлэл, өрнөл, төгсөлөөс бүрддэг.
Би одоо тайлбарлах болно.
Би бүх цаг үеийн агуу илтгэгчдийн
яриаг дүгнэж үзсэн юм.
Тэгэхэд хэлбэр нь давхцаж байна.
"Геттисбургт хэлсэн үг" хүртэл
ийм хэлбэртэй байна.
Аливаа илтгэлийг эхлэхдээ "Одоо ямар
байна вэ?" гэдгийг тодорхойлох хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл байгаа байдал,
юу болж байна гэдгийг.
Түүнийгээ "Ямар байх боломжтой вэ?"
гэдэгтэй харьцуулна.
Тэр ялгааг аль болох их байлгах хэрэгтэй.
Учир нь байгаа байдлын тухай
хэвшмэл ойлголт байдаг.
Түүнийг шинэ санааныхаа давуу талтай
харьцуулж харуулах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, энэ өнгөрсөн байна,
энэ одоо байна.
Гэтэл бидний ирээдүйг хар л даа гээд л.
Энэ асуудал байна.
Асуудлыг шийдсэнийг харцгаа гээд л.
Энэ замын саад байна.
Үүнийг арилгая.
Тэр ялгааг сайн тодотгож өгөх хэрэгтэй.
Яг л кинонд будилаан үүсгэж байгаа мэт.
Яг энэ үед сонсогчид чинь
дэвшүүлсэн санаатай нүүр тулж:
"Хөөх, би үүнтэй санал нийлэх үү?
Дэмжих ёстой юу?" гэж бодно.
Ингээд илтгэлийнхээ үлдсэн хэсэгт
үүнийг сайн дэмжээрэй.
Өрнөл нь дээш доош явна.
Ямар байна, ямар байж болох вэ
гэсэн байдлаар эргэж буцна.
Учир нь таны зорилго бол
хэвшмэл болон өнөөгийн байдлыг
таагүй гэж ойлгуулах.
Иймд санааг чинь хэрэгжүүлснээр яаж
болох вэ гэдэгт анхаарлыг нь хандуулах.
Таныг дэлхийг өөрчлөхийг оролдох үед
хүмүүс эсэргүүцнэ.
Сэтгэл нь тэгтлээ хөдлөхгүй,
энэ орчиндоо дуртай байна.
Танд эсэргүүцэл тулгарна.
Тиймээс та урагш хойш эргэлдэх хэрэгтэй.
Завь сэлүүрдэхтэй төстэй.
Салхины эсрэг сэлүүрдэж байхад
салхины эсэргүүцэлтэй тулгардаг.
Завиа урагш хойш дахин дахин
сэлүүрдэх шаардлагатай.
Салхийг сөрөхийн тулд шүү дээ.
Таны өөдөөс ирж байгаа салхийг
зайлшгүй сөрөх шаардлагатай.
Сонирхолтой нь, хэрвээ салхийг зөв сөрж,
далбаагаа яг зөв байрлуулж чадвал
таны завь салхинаас өөрөөс нь ч
хурдан явж чадна.
Энэ бол физикийн үзэгдэл.
Тэдний "ямар байна", "ямар байж болох"-ын
хоорондох эргэлзээг зөв ашигласнаар
тэднийг өөрийн санаа руугаа
илүү хурдан чиглүүлж чадна.
Энэ хоёрын дунд урагш хойш залуурдсаар
сүүлийн эргэх мөчид илтгэл бүрт байх ёстой
арга хэмжээ авахад уриална.
Гэхдээ хамгийн сүүлд нь.
Дэлхий дээр шинэ аз жаргал
ирснээр дүрсэлнэ:
"Миний санааг хэрэгжүүлбэл
бүх зүйл төгс байх болно."
"Бид хамтдаа асуудлыг шийдвэл
хорвоо ертөнц ингэж харагдах болно."
Та үүнийг маш уран сайхны аргаар
илтгэлийнхээ төгсгөл болгон
ашиглах хэрэгтэй.
Сонирхолтой нь, би үүнийг хийж дуусаад:
"Юу гээч, би энийг шинжилгээний хэрэгсэл
болгож болох юм" гэж бодсон.
Би илтгэлийн үгийг шивээд
энэ хэрэгсэлтэй хэр тохирч байгааг
зураг болгож тулгасан.
Би өнөөдөр заримыг нь үзүүлэх болно.
Би анх туршсан хоёр хүнээсээ эхэлье.
Ноён Жобс дэлхийг
тэр чигээр нь өөрчилсөн.
Тэрээр компьютерийн ертөнц,
хөгжмийн салбарыг өөрчилж,
харин одоо төхөөрөмжийг шинэчилж байна.
Гар утасны салбарыг гэсэн үг.
Тэр гарцаагүй дэлхийг өөрчилсөн.
Энэ түүний 2007 оны iPhone утасны
нээлтийн илтгэлийн загвар.
iPhone анх
гарахад.
Энэ 90 минутын яриа ба
одоо ямар байгаагаар эхэлсэн.
Урагшаа, хойшоо явсаар ямар байж болох
тухай яриагаар дуусна.
Үүнийг илүү тод харуулмаар байна.
Цагаан шугам нь түүний яриа.
Дараагийн өөр өнгөтэй дээшилсэн шугам нь
бичлэг үзүүлж байгаа хэсэг.
Тэр "хачир" нэмж бичлэг оруулж байна.
Тэр өөрөө л ганцаараа яриад байгаагүй.
Эдгээр шугамнууд энийг харуулж байна.
Төгсгөл хэсэг рүү цэнхэр шугам байгаа нь
зочин илтгэгч.
Яг энд л сонирхолтой болно.
Энэ тэмдэглэгээ болгон хүмүүсийг
инээлгэж байгаа хэсэг.
Харин энэ тэмдэглэгээ бүр дээр
хүмүүс алга ташсан.
Тэдгээр хүмүүс бүрэн автсан байна.
Тэд үйл хөдлөлөөрөө түүний ярианд
хариу үзүүлж байгаа нь гайхалтай хэрэг.
Учир нь сонсогчдыг
гартаа оруулсан гэсэн үг.
Ямар байж болох вэ гэдгийг хэлэхдээ:
"Энэ өдрийг би хоёр жил хагас хүлээсэн"
гэсэн.
Тэр хоёр жил хагасын турш мэдэж байсан
бүтээгдэхүүнээ танилцуулсан.
Түүний хувьд шинэ биш байсан.
Гэвч үүнийг хар даа,
тэр өөр нэг зүйл хийсэн.
Тэр гайхаж байсан.
Тэр өөрөө өөрийгөө гайхшруулж байсан.
Сонсогчид нь инээх, алга ташихаас ч
илүү тэр өөрөө гайхаж байсан.
Тэр өөрөө: "Энэ гайхамшигтай биш гэж үү?
Энэ гоё биш гэж үү?" гээд л.
Тэр үзэгчдээ юуг мэдрээсэй гэж хүсч байна,
түүнийгээ л үлгэрлэж байсан.
Тэднийг тодорхой нэг зүйл
мэдрэхэд хүргэж байсан.
Тэгээд тэр ямар байж болох вэ
гэдгийг хэлэхдээ:
"Үе үе зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн
гарч хувьсгал хийдэг."
Ингээд тэр шинэ бүтээгдэхүүнийхээ
тухай ярьж эхэлнэ.
Эхлээд утсаа унтраалттай байлгана.
Шугам нь энэ хэсэг хүртэл
нилээн өргөн байгаа.
Тэр голцуу "Энэ шинэ утас байна, харин энэ
өрсөлдөгчдийн хоцрогдсон утас байна.
Энэ шинэ утас байна, энэ өрсөлдөгчдийн
хоцрогдсон утас байна" гээд л.
Тэгээд энд түүний гялалзах мөч ирнэ.
Бид үүнийг хэзээ ч мартахгүй.
Тэр утсаа асаасан юм.
Үзэгчид дэлгэцийг гүйлгэхийг
анх удаа харах үед
өрөөнд чив чимээгүй болсон.
Тэднийг уулга алдах нь сонсогдсон.
Тэр үзэгчдийнхээ хэзээ ч мартахгүй
мөчийг бий болгосон.
Энэ загвараар цааш явахад
цэнхэр болж байна.
Энд бусад илтгэгчид орж ирж байна.
Дараа нь баруун доод хэсэгт шугам тасарна.
Энэ түүний удирдлага нь эвдэрсэн.
Тэр яасан бэ? Үзэгчдийнхээ сэтгэл
хөдлөлийг барьж үлдэхийн тулд
өөртөө тохиолдсон явдлаас ярьсан.
Яг тэр төхөөрөмж нь ажиллаагүй үед.
Тэр илтгэгчийн мэргэжилтэн гэдгээ харуулж
болсон явдлаа ярьсан нь анхаарлыг
өөр дээрээ үлдээсэн.
Баруун дээд талд тэр
аз жаргалтай төгсгөл хийсэн.
Тэр нэг шинэ амлалт өгсөн нь
Apple компани хувьсгал хийж шинэ
бүтээгдэхүүн гаргасаар байх болно гэсэн.
Тэр хэлэхдээ:
"Миний дуртай Уэйн Грецкийн
хэлсэн үг байдаг."
"Би хоккейн шайб урд нь байсан биш,
байх газар луу гулгадаг."
Бид анхнаасаа үүнийг хийхийг эрмэлздэг
байсан, эрмэлзэх ч болно."
Тэр аз жаргалтай төгсгөл хийж байна.
Ноён Кингийн хэлсэн үгийг харъя.
Тэр гайхалтай зөнч, санваартан хүн байсан.
Тэр бүхий л амьдралаа тэгш эрхийн
төлөө тэмцэхэд зориулсан.
Энэ түүний "Надад мөрөөдөл бий"
илтгэлийн хэлбэр.
Тэр "ямар байна вэ" гэдгээр
эхэлж байна.
"Ямар байгаа" болон "байж болох вэ"
гэдгийг ээлжилж ярьсаар
бидний мэдэх алдарт уран төгсгөлөө хийдэг.
Би энэ хэсгийг бага зэрэг томруулъя.
Миний хийсэн зүйл бол хэлсэн үгийг
сийрүүлэн бичсэн байгаа.
Би та бүхнийг уншиж чадахгүйг
мэдэж байна л даа.
Гэхдээ мөр бүрийг төгсгөлд нь
салгасан байгаа.
Учир нь тэр амьсгал авч түр зогсож байсан.
Тэрийг урд зүгийн баптист номлогч
байсныг олон хүн мэддэггүй.
Тиймээс тэр зөв хэмнэл хэмжээтэй
ярьж байсан ба
энэ нь хүмүүст шинэ зүйл байсан.
Эдгээр мөрийг би зураасаар тэмдэглээд
мэдээлэл өгөх хэрэгсэл болгоё.
Түүнийг хүмүүст яг яаж
ярьж байсныг харцгаая.
Цэнхэр зурааснууд нь түүнийг үгээ давтах
уран арга хэрэглэх үед гарч ирнэ.
Тэр үгээ давтаж
яг ижил үг хэллэг ашиглаж байсан.
Ингэснээр хүмүүс үгийг нь
тогтоож эргэж санахад амар.
Дараа нь мөн зүйрлэл болон
дүрслэл үг их ашигласан.
Ийм аргаар төвөгтэй санааг илэрхийлж
сэтгэлд хоногшуулж
ойлгоход дөхөм болгосон.
Тэр үгээрээ бараг адилхан
нөхцөл байдлыг бий болгож
хүмүүст өөрийн санаагаа ойлгуулж байсан.
Дараа нь маш олон танил дуу,
судар зэргийг ашигласан.
Та нарын харж байгаа нь
зөвхөн урд үзүүр нь.
Тэгээд тэр улс төрчдийн иргэддээ өгсөн
олон ишлэлүүдийг оруулсан.
Ямар байна вэ гэдэг хэсгийн
эхний төгсгөлийг харвал
тэр төгсгөл дээр хүмүүс эхэлж алга ташиж
маш чангаар дэмжсэн.
Ямар байна вэ гэдгийг дуусгахдаа тэр:
"Америк улс хар арьст хүмүүст
хуурамч чек буюу
"дансны мөнгө хүрэлцэхгүй" гэсэн
тэмдэглэгээтэй буцаагдах чек өгчээ."
Хүн бүр дансандаа мөнгөгүй байх
ямар байдгийг мэднэ.
Тэр хүмүүст хамгийн ойр
зүйрлэлийг сонгосон.
Хүмүүс сэтгэл хөдлөл нь нэмэгдсээр
хамгийн анх дуу алдан дэмжсэн нь:
"Тиймээс өнөөдөр бидний шаардлагаар эрх
чөлөөний баялаг, шударга ёсны үр дүн болох
аюулгүй байдлыг өгөх тэрхүү чекээ
бэлнээр авахаар бид ирлээ" гэхэд байсан.
Энэ үед чин сэтгэлээсээ алга ташсан юм.
Тэр ямар "байгааг" "байж болох вэ"гэдэгтэй
харьцуулахад болсон юм.
Загварынхаа хойд хэсэг рүү явахад
урагш хойш идэвхитэй хэлбэлзэж
байгааг харж байна.
Тэр урагш хойш, урагш хойш эргэж буцан
үзэгчдээ байлдан дагуулж байна.
Бүгдийнх нь сэтгэл их хөдөлсөн.
Ингэж сэтгэл хөдлөлийг нь
өндөрт байлгасан.
Тэгээд тэр:
"Нэг өдөр ард түмэн сэрж итгэл үнэмшлээрээ
амьдарна гэдэг мөрөөдөл надад бий.
Бүх хүн тэгш эрхтэй гэдэг чин үнэн бий."
Тэр жижиг улбар шараар тэмдэглэсэн үгийг
улс төрчдийн эсвэл улс орны өгсөн
амлалтыг сануулахад ашигласан.
Тэгээд тэр мөн урагш хойш явж:
"Надад мөрөөдөл бий,
надад мөрөөдөл бий,
надад мөрөөдөл бий" гэж давтсаар
хамийн сүүлд нь маш сонирхолтой болно.
Дөрвөн төрлийн ногоон өнгөтэй хамт
маш олон цэнхэр байгаа нь
үгээ давтаж байсан.
Тэр өндөр давталтын мэдрэмжийг ашигласан.
Ногоон өнгө нь дуу, ном судраас
иш татсан хэсэг.
Эхний ногоон нь Исаия номны ишлэл байсан.
Хоёр дахь ногоон хэсэг нь
"Миний эх орон" дуу.
Энэ дуу ялангуяа тухайн үеийн
хар арьстай хүмүүст
чухал ax холбогдолтой байсан юм.
Учир нь тэд энэ дууны үгийг өөрчилж дуулан
амлалтаа биелүүлээгүй явдалд
эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
Гурав дахь ногоон нь "Миний эх орон" дууны
шүлгийн бадаг байгаа.
Дөрөв дэх ногоон нь хар арьстнуудын
шашны дуу:
"Эрх чөлөөтэй боллоо! Эрх чөлөөтэй боллоо!
Бурханд баярлалаа! Эрх чөлөөтэй боллоо!"
Ингэж тэр үзэгчдийнхээ
сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм.
Тэр шашны ном судраас
хамгийн чухлыг нь сонгосон.
Дуунуудаас эсэргүүцлээ илэрхийлэхдээ
хамтдаа дуулж байсан хэсгүүдээ авч
үзэгчидтэйгээ холбогдох
арга хэрэгсэл болгон ашигласан.
Тэр хүмүүсийн дотроо нандигнан хадгалдаг
зүйлийг ашиглан
аз жаргалыг дүрсэлж төгсгөлөө хийсэн.
Тэр агуу хүн байсан, түүнд бас
маш том төрөөдөл байсан.
Энд их олон хүн байна. Та нар бас
маш том мөрөөдөлтэй. (Инээд)
Тэдгээр нь таны дотор байгаа
маш чухал санаанууд.
Ил гаргах л хэрэгтэй.
Гэхдээ юу гээч?
Бидэнд хүндрэл учирдаг. Дэлхийг өөрчлөхөд
маш хэцүү, их ажил болно.
Ноён Кинг ч мөн адил:
түүний гэрийг дэлбэлж, захиа
онгойлгогч хутгаар зүсүүлж,
тэр амьдралаа, өөртөө чухал байсан
зүйлсээ алдсан.
Гэвч бидний олонх нь тийм их золиос
хийх шаардлагагүй.
Юу хэрэгтэй вэ гэвэл зөвхөн
таны зохиолын бүтэц.
Амьдрал ийм л байдаг.
Та нар бүгд хүмүүст таалагдана.
Та нарт хүсэл, эрмэлзэл бий.
Гэвч саад тотгор учрахад тэндээ зогсдог.
Бид зүгээр л: "Надад нэг ийм санаа
байна.
Гэхдээ би түүнийгээ танилцуулахгүй ээ.
Үгүйсгэгдэнэ."
Саадыг нэг мөргөөд л, зүгээр л мөргөөд
түүнтэй тэмцэж, өөрчлөлт хийж,
урагшилж, мөрөөдлөө биелүүлэхийн оронд
бид зүгээр л шинэ санаагаа
өөрсдөө "хорлож" орхидог.
Хэн ч байлаа гэсэн,
би л чадаж байвал, хүн бүр чадна.
Би эдийн засаг болон сэтгэл зүйн
доройтолд автсан нөхцөлд өссөн хүн.
Би анх удаа зусланд эгчтэйгээ явахдаа
хүүхдүүдэд дээрэлхүүлсэн.
Анхны тохиолдол биш байсан л даа,
гэхдээ хамгийн ноцтой нь байсан.
Миний эцэг эх хоорондоо
гурван удаа гэрлэсэн.
Тиймээ, маш ширүүн байсан.
Тэд муудалцаагүй байх үедээ
өөрсдөө архинаас гарсан байсан учир
бидэнтэй амьдардаг байсан
бусад архинд донтсон хүмүүст
тусалдаг байсан.
Ингээд ээж маань 16 настай байхад минь
биднийг орхиод явсан.
Тэгээд би гэр орон, дүү нараа харах
үүрэг хүлээж хоцорсон.
Дараа нь би нэг залуутай учирч
түүнтэй гэрлэсэн.
Хайр сэтгэлтэй учирсан,
бас коллежид явсан.
Би залуу охин бүрийн
хийдэг бүхнийг хийж үзсэн.
Би 18 настайдаа гэрлэсэн.
Юу гээч?
Би өөрийгөө үүнээс арай илүү зүйлд
хүрнэ гэдгээ мэдэж байсан.
Миний амьдралын яг нэг мөчид
надад сонголт хийх цаг ирсэн.
Энэ бүх зүйлийг намайг доош татаж
шинэ санаануудаа дотроо
үлдээж болох байсан.
Би зүгээр л: "Дэлхийг өөрчлөх
дэндүү хэцүү юм.
Дэндүү төвөгтэй юм" гээд
орхиж болох байсан.
Гэвч би өөр түүх бүтээсэн.
Та нар мэдэхгүй гэж үү?
(Инээд)
Энэ өрөөнд жижигхэн хоолны амтлагч бариад
"Энэ тийм ч сүртэй зүйл биш" гэж
бодож байгаа хүмүүс
байгааг би мэдэж байна.
"Би дэлхийг тэр чигээр нь
өөрчилж чадахгүй шүү дээ" гээд л.
Гэвч өөрийнхөө
ертөнцийг өөрчилж чадна.
Та өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна.
Өөрийн чинь мэдэлд байгаа ертөнцийг,
өөрийнхөө хүрээллийг.
Таныг үүнийг хийгээсэй гэж хүсч байна.
Яагаад гээч?
Учир нь ирээдүй бол бидний очих газар биш.
Бидний өөрсдөө бүтээж бий болгох газар.
Та бүхэнд талархал илэрхийлье.
(Алга ташилт)
Бурхан таныг ивээг. Баярлалаа.