1 00:00:12,120 --> 00:00:14,570 Энд ирэх үнэхээр сайхан байна. 2 00:00:14,570 --> 00:00:16,960 Танд дэлхийг өөрчлөх хүч бий. 3 00:00:16,960 --> 00:00:19,180 Энэ зүгээр нэг улиг болсон үг биш. 4 00:00:19,180 --> 00:00:21,656 Танд дэлхийг өөрчлөх хүч үнэхээр бий. 5 00:00:21,660 --> 00:00:23,846 Таны дотор, хүн бүрийн дотор 6 00:00:23,846 --> 00:00:27,460 хүнд байж болох хамгийн хүчтэй хэрэгсэл байгаа. 7 00:00:27,460 --> 00:00:29,460 Энэ бол шинэ санаа. 8 00:00:29,460 --> 00:00:32,730 Хүний бодлоос гарах ганц санаа 9 00:00:32,730 --> 00:00:34,620 олон нийтийн дэмжлэг авч, 10 00:00:34,620 --> 00:00:37,030 хөдөлгөөний эргэлтийн цэг болж, 11 00:00:37,030 --> 00:00:39,980 бидний ирээдүйг шинээр бичиж чадна. 12 00:00:39,980 --> 00:00:42,830 Гэвч шинэ санаа таны дотор байсаар байвал 13 00:00:42,830 --> 00:00:44,876 ямар ч хүчгүй байх болно. 14 00:00:44,889 --> 00:00:48,015 Хэрвээ шинэ санаагаа гадагш гаргаж бусдад тунгаан бодуулахгүй бол 15 00:00:48,015 --> 00:00:49,457 тантай хамт л алга болно. 16 00:00:49,457 --> 00:00:52,450 Магадгүй та нэг шинэ гаргасан боловч 17 00:00:52,450 --> 00:00:54,678 тэр нь хэрэгжээгүй эсвэл буцаагдсан байж болно. 18 00:00:54,678 --> 00:00:58,032 Оронд нь тааруухан эсвэл жирийн нэг санааг сонгосон. 19 00:00:58,032 --> 00:01:02,010 Тэдгээр нь хоорондоо зөвхөн илэрхийлэх байдлаараа ялгаатай. 20 00:01:02,010 --> 00:01:04,915 Учир нь санаагаа тохирох байдлаар илэрхийлэхэд 21 00:01:04,915 --> 00:01:08,495 өөрчлөлт үнэхээр гарч, дэлхийг ч өөрчлөх боломжтой. 22 00:01:08,510 --> 00:01:11,143 Гэрийхэн маань Европын хуучны зурагт хуудас цуглуулдаг. 23 00:01:11,143 --> 00:01:13,532 Мауи арал явах бүртээ нэг худалдаачин дээр очиж 24 00:01:13,532 --> 00:01:15,468 том гайхалтай зурагт хуудаснууд авдаг. 25 00:01:15,468 --> 00:01:17,550 Надад их таалагддаг. Бүгд нэг санаатай. 26 00:01:17,550 --> 00:01:19,900 Гол санааг илэрхийлэх нэг маш тод дүрслэлтэй. 27 00:01:19,900 --> 00:01:22,120 Тэд нэг гудасны хэмжээтэй маш том. 28 00:01:22,120 --> 00:01:24,730 Гудас шиг зузаан биш, гэхдээ том. 29 00:01:24,730 --> 00:01:26,990 Тэр залуу эргүүлэнгээ түүхийг нь ярьж өгнө. 30 00:01:27,020 --> 00:01:29,701 Нэг удаа хоёр хүү маань намайг нударсан юм. 31 00:01:29,701 --> 00:01:32,790 Тэд хуудсыг эргүүлээд энэ зурагт хуудсыг гаргаж ирсэн. 32 00:01:32,790 --> 00:01:34,790 Намайг яг тонгойгоод 33 00:01:34,790 --> 00:01:37,060 "Бурхан минь, энэ маш их таалагдаж байна" гэхэд 34 00:01:37,060 --> 00:01:40,271 манай хоёр хүүхэд огло үсэрч "Бурхан минь, ээж, энэ та байна" гэсэн. 35 00:01:40,277 --> 00:01:43,575 Тэр зурагт хуудас энэ байна. (Инээд) 36 00:01:43,590 --> 00:01:45,520 Би яг л "Намайг дагаад!" гэж байгаа мэт. 37 00:01:45,520 --> 00:01:48,230 Үүний хошигнол нь надад таалагдсан. 38 00:01:48,230 --> 00:01:50,568 Зоригтой хүүхэн дайнд мордсон байна. 39 00:01:50,568 --> 00:01:52,071 Илэрхийлэх гэсэн санаа нь энэ. 40 00:01:52,071 --> 00:01:55,050 Тэр бас жижигхэн хоолны амтлагч барьчихсан. 41 00:01:55,050 --> 00:01:57,570 Ач холбогдолгүй мэт боловч 42 00:01:57,570 --> 00:02:00,030 тэр амь амьдралаараа 43 00:02:00,030 --> 00:02:02,500 эрсдэл хийхэд бэлэн байна. 44 00:02:02,508 --> 00:02:05,749 Өөрчлөлт хиймээр байвал энэ жижиг амтлагчийг 45 00:02:05,749 --> 00:02:07,740 тавих илтгэлээрээ өөрчил. 46 00:02:07,740 --> 00:02:10,090 Тиймээ, би үнэхээр зоригжсон байна. 47 00:02:10,090 --> 00:02:12,570 Би илтгэлүүдэд тэднийг сонирхолгүй байхад нь л 48 00:02:12,570 --> 00:02:14,555 дуртай байдаг. 49 00:02:14,555 --> 00:02:17,028 Тэднийг дэлхийг өөрчлөх хүчтэй гэж би үнэхээр боддог. 50 00:02:17,028 --> 00:02:19,755 Гагцхүү түүгээр дамжуулан санаагаа зөв гаргах хэрэгтэй. 51 00:02:19,770 --> 00:02:22,050 Дэлхийг өөрчлөх маш хэцүү. 52 00:02:22,050 --> 00:02:25,530 Нэг хүний ганц шинэ санаагаар өөрчлөгдөхгүй. 53 00:02:25,530 --> 00:02:28,880 Тэр санаа сайн тархах ёстой, үгүй бол үр дүн гарахгүй. 54 00:02:28,880 --> 00:02:30,747 Иймээс чиний дотроос ил гарч, 55 00:02:30,747 --> 00:02:33,952 хүмүүс түүний тухай мэдэх ёстой. 56 00:02:33,952 --> 00:02:38,570 Аливаа санааг илэрхийлэх хамгийн үр дүнтэй арга бол түүх ярих. 57 00:02:38,570 --> 00:02:41,560 Мянга мянган жилийн турш, бичиг үсэг мэдэхгүй өвөг дээдэс маань 58 00:02:41,569 --> 00:02:45,310 өөрсдийн үнэт зүйлс болон соёлоо үеэс үед уламжлуулсаар ирсэн. 59 00:02:45,310 --> 00:02:47,200 Тэдгээр нь ч бүрэн бүтэн хадгалагдсан. 60 00:02:47,200 --> 00:02:49,820 Тэдний түүх ярих арга нь ид шидийн мэт, 61 00:02:49,820 --> 00:02:52,230 хэсэг хэсгээр нь нийлүүлээд ярихад 62 00:02:52,230 --> 00:02:54,361 түүнийг сонссон хүн 63 00:02:54,361 --> 00:02:56,967 ойлгоод буцаагаад түвэггүй санадаг байсан. 64 00:02:56,967 --> 00:03:00,850 Иймд сайн түүх сонсоход таны бие хариу үйлдэл үзүүлж, 65 00:03:00,850 --> 00:03:03,860 зүрх чинь хүчтэй цохилж, нүд чинь бүлтийж, 66 00:03:03,860 --> 00:03:06,261 тэгээд та: "Миний нуруу хүйт даагаад явчихлаа" 67 00:03:06,261 --> 00:03:08,458 эсвэл "Дотор сонин болчихлоо" гэх болно. 68 00:03:08,458 --> 00:03:11,550 Үнэндээ хэн нэгний түүхийг сонсоод биеэрээ хариу үйлдэл үзүүлдэг. 69 00:03:11,550 --> 00:03:13,953 Тайз нь яг ижилхэн ч, өөр өөр түүх ярьж болно. 70 00:03:13,953 --> 00:03:16,560 Харин илтгэлийг ярихад бүх зүйл үгүй болно. 71 00:03:16,560 --> 00:03:18,275 Би яагаад гэдгийг мэдэхийг хүссэн юм. 72 00:03:18,275 --> 00:03:21,848 Яагаад бид ямар нэг түүх сонсохдоо бүх анхаарлаа төвлөрүүлж сондог мөртлөө 73 00:03:21,848 --> 00:03:24,299 илтгэл сонсохдоо больчихдог юм бол? 74 00:03:24,299 --> 00:03:28,180 Ингээд би түүхийг хэрхэн илтгэлтэй нэгтгэх аргыг олохоор шийдсэн. 75 00:03:28,180 --> 00:03:30,470 Хэдэн зуун мянган илтгэл бидэнд байсан. 76 00:03:30,470 --> 00:03:33,111 Хэдэн зуун мянга юм байна. 77 00:03:33,111 --> 00:03:36,015 Үнэхээр муу илтгэлийн агуулга ямар байдгийг би мэдэж байсан. 78 00:03:36,029 --> 00:03:38,740 Би кино, уран зохиол судалж, 79 00:03:38,749 --> 00:03:41,141 илүү гүн ухаж юу болж байсныг 80 00:03:41,141 --> 00:03:43,198 бас яагаад болохоо больсныг мэдэхийг хүссэн. 81 00:03:43,198 --> 00:03:46,117 Ингээд зарим олж мэдсэн зүйлээсээ хуваалцъя. 82 00:03:46,117 --> 00:03:50,330 Би өөрийгөө илтгэлийн шинэ хэлбэр олж нээсэн гэж бодож байна. 83 00:03:50,330 --> 00:03:52,350 Аристотелиэс эхлэх нь тодорхой байсан. 84 00:03:52,350 --> 00:03:55,234 Тэр гурван үзэгдэлт бүтэц буюу эхлэл, өрнөл, төгсгөл ашиглаж, 85 00:03:55,234 --> 00:03:57,147 яруу найраг, уран илтгэл сурч байжээ. 86 00:03:57,147 --> 00:04:00,650 Гэтэл олон илтгэлд эдгээрэс багахан ч болов оруулдаггүй. 87 00:04:00,650 --> 00:04:03,400 Дараа нь баатруудын шинжийн тухай судалж эхлээд 88 00:04:03,400 --> 00:04:04,848 "Илтгэгч бол баатар юм байна. 89 00:04:04,848 --> 00:04:07,464 Тэд тайзан дээр гарч тоглолтын од нь болдог" гэж бодсон. 90 00:04:07,464 --> 00:04:10,720 Илтгэгчийн хувьд өөрийгөө тоглолтын од гэж төсөөлөх нь маш амархан. 91 00:04:10,720 --> 00:04:13,240 Би тэр дор нь энэ маш буруу гэдгийг ойлгосон. 92 00:04:13,240 --> 00:04:16,780 Учир нь надад нэг санаа байна, түүнийгээ би танилцуулж чадна. 93 00:04:16,780 --> 00:04:19,300 Гэхдээ та нар түүнийг маань ойлгож авахгүй бол 94 00:04:19,300 --> 00:04:21,980 тэр санаа хаашаа ч хөдлөхгүй, дэлхийг ч өөрчилж чадахгүй. 95 00:04:21,980 --> 00:04:24,242 Бодит байдал дээр илтгэгч нь баатар биш. 96 00:04:24,242 --> 00:04:27,085 Харин сонсогчид нь бидний санааны баатар. 97 00:04:27,085 --> 00:04:30,570 Жозеф Кэмпбеллийн "Баатрын аян" загварын эхний хэсгийг харахад л 98 00:04:30,570 --> 00:04:32,750 маш сонирхолтой ойлголтууд байсан. 99 00:04:32,750 --> 00:04:35,726 Жирийн амьдрал дээр хүмүүсийн таашаалыг хүртсэн баатар байдаг. 100 00:04:35,726 --> 00:04:37,120 Тэр адал явдалд дуудагдана. 101 00:04:37,120 --> 00:04:38,989 Тэгээд дэлхий ертөнц тэнцвэрээ алдана. 102 00:04:38,989 --> 00:04:40,680 Эхэндээ тэд эсэргүүцэх болно. 103 00:04:40,680 --> 00:04:43,187 "Мэдэхгүй дээ, үүнд орооцолдох хэрэг байна уу?" гэнэ. 104 00:04:43,187 --> 00:04:44,775 Тэгэхэд нэг зөвлөгч гарч ирээд 105 00:04:44,775 --> 00:04:46,388 тэдэнд энгийн ертөнцөөс 106 00:04:46,388 --> 00:04:48,203 өвөрмөц ертөнц рүү хөдлөхөд тусалдаг. 107 00:04:48,203 --> 00:04:50,220 Энэ бол илтгэгчийн үүрэг: 108 00:04:50,220 --> 00:04:53,120 сайн зөвлөгч нь байх. Та Люк Скайуокер биш, харин Ёда. 109 00:04:53,120 --> 00:04:55,219 Та бол сонсогчиддоо тухайн байдлаас 110 00:04:55,219 --> 00:04:59,333 өөрийнхөө өвөрмөц санаа руу шилжихэд туслах хүн нь юм. 111 00:04:59,333 --> 00:05:01,400 Энэ бол түүхийн хүч. 112 00:05:01,400 --> 00:05:05,540 Хамгийн энгийн бүтэц нь гурван хэсэг бүхий түүх. 113 00:05:05,540 --> 00:05:08,630 Танд хүмүүст таалагддаг баатар, мөн түүний хүсэл эрмэлзэл байна. 114 00:05:08,630 --> 00:05:11,090 Тэд замдаа саадтай учирна. 115 00:05:11,090 --> 00:05:15,156 Тэгээд тэд хөгжиж өөрчлөгдөнө. Энэ бол үндсэн бүтэц нь. 116 00:05:15,157 --> 00:05:18,900 Густав Фрейтагийн пирамидтай танилцах хүртэл шүү дээ. 117 00:05:18,900 --> 00:05:21,664 Тэр энэ дүрсийг 1863 онд зурсан. 118 00:05:21,664 --> 00:05:25,715 Тэр Германы жүжгийн зохиолч байсан ба 119 00:05:25,715 --> 00:05:29,114 тэр таван үзэгдэлт бүтэц байдаг гэж үздэг байсан. 120 00:05:29,114 --> 00:05:34,913 Тэдгээр нь дүрслэл, өрнөл, туйл, тайлал ба төгсгөл. 121 00:05:34,913 --> 00:05:37,830 Энэ нь зохиолын ээдрээ гарч шийдэлд хүрэх үе. 122 00:05:37,830 --> 00:05:40,435 Надад энэ дүрс их таалагдсан. Дүрсний талаар ярилцъя. 123 00:05:40,435 --> 00:05:42,596 Зохиолд нум бий, нум бол нэг төрлийн дүрс. 124 00:05:42,596 --> 00:05:46,037 Бид сонгодог хөгжмийн тухай ярихдаа хэлбэр дүрстэй холбодог. 125 00:05:46,052 --> 00:05:49,710 Тэгээд би "Илтгэл хэрвээ хэлбэртэй бол тэр нь юу байх вэ?" гэж бодсон. 126 00:05:49,710 --> 00:05:52,910 Мөн агуу илтгэгчид яаж тэр дүрсийг ашигладаг бол? 127 00:05:52,910 --> 00:05:54,277 Ер нь ашигладаг юм болов уу? 128 00:05:54,277 --> 00:05:56,810 Би бямба гаригийн тэр нэгэн өглөөг хэзээ ч мартахгүй. 129 00:05:56,810 --> 00:05:58,817 Хоёр жилийн турш хийсэн судалгааны дараа 130 00:05:58,817 --> 00:06:00,214 би нэг дүрс зурсан. 131 00:06:00,214 --> 00:06:01,242 Тэгээд би 132 00:06:01,242 --> 00:06:02,776 "Хөөх, энэ дүрс хэрвээ зөв бол 133 00:06:02,776 --> 00:06:05,614 би хоёр өөр илтгэлийг авч 134 00:06:05,614 --> 00:06:07,966 давхарлахад таарах ёстой" гэж бодсон. 135 00:06:07,966 --> 00:06:09,509 Миний сонголт ойлгомжтой байсан. 136 00:06:09,509 --> 00:06:11,661 Мартин Лютер Кингийн "Надад мөрөөдөл бий", 137 00:06:11,661 --> 00:06:14,530 мөн Стив Жобсын 2007 онд iPhone утасны нээлтийн илтгэлийг 138 00:06:14,530 --> 00:06:16,440 давхарлахад миний таамаглал зөв байсан. 139 00:06:16,440 --> 00:06:19,950 Би ажлынхаа өрөөнд суугаад гайхширсан, үнэндээ би бага зэрэг уйлсан. 140 00:06:19,950 --> 00:06:22,940 учир нь "Надад ийм бэлэг өгсөн байна" гээд л. 141 00:06:22,940 --> 00:06:24,066 Энэ байна. 142 00:06:24,066 --> 00:06:27,340 Энэ бол гайхалтай илтгэлийн дүрс. 143 00:06:27,340 --> 00:06:31,380 Энэ гайхалтай биш гэж үү? (Уйлах чимээ; инээд) Би уйлж байсан. 144 00:06:31,380 --> 00:06:33,770 Би та нарт тайлбарлаж өгье, учир нь маш гайхмаар. 145 00:06:33,770 --> 00:06:36,490 Эхлэл, өрнөл, төгсөлөөс бүрддэг. Би одоо тайлбарлах болно. 146 00:06:36,490 --> 00:06:39,980 Би бүх цаг үеийн агуу илтгэгчдийн яриаг дүгнэж үзсэн юм. 147 00:06:39,980 --> 00:06:41,580 Тэгэхэд хэлбэр нь давхцаж байна. 148 00:06:41,580 --> 00:06:43,960 "Геттисбургт хэлсэн үг" хүртэл ийм хэлбэртэй байна. 149 00:06:43,960 --> 00:06:47,580 Аливаа илтгэлийг эхлэхдээ "Одоо ямар байна вэ?" гэдгийг тодорхойлох хэрэгтэй. 150 00:06:47,580 --> 00:06:50,040 Өөрөөр хэлбэл байгаа байдал, юу болж байна гэдгийг. 151 00:06:50,040 --> 00:06:52,690 Түүнийгээ "Ямар байх боломжтой вэ?" гэдэгтэй харьцуулна. 152 00:06:52,690 --> 00:06:55,530 Тэр ялгааг аль болох их байлгах хэрэгтэй. 153 00:06:55,530 --> 00:06:59,104 Учир нь байгаа байдлын тухай хэвшмэл ойлголт байдаг. 154 00:06:59,104 --> 00:07:02,260 Түүнийг шинэ санааныхаа давуу талтай харьцуулж харуулах хэрэгтэй. 155 00:07:02,260 --> 00:07:04,655 Өөрөөр хэлбэл, энэ өнгөрсөн байна, энэ одоо байна. 156 00:07:04,655 --> 00:07:06,628 Гэтэл бидний ирээдүйг хар л даа гээд л. 157 00:07:06,628 --> 00:07:07,948 Энэ асуудал байна. 158 00:07:07,948 --> 00:07:09,745 Асуудлыг шийдсэнийг харцгаа гээд л. 159 00:07:09,745 --> 00:07:11,066 Энэ замын саад байна. 160 00:07:11,066 --> 00:07:12,757 Үүнийг арилгая. 161 00:07:12,757 --> 00:07:14,850 Тэр ялгааг сайн тодотгож өгөх хэрэгтэй. 162 00:07:14,850 --> 00:07:17,700 Яг л кинонд будилаан үүсгэж байгаа мэт. 163 00:07:17,700 --> 00:07:21,010 Яг энэ үед сонсогчид чинь дэвшүүлсэн санаатай нүүр тулж: 164 00:07:21,010 --> 00:07:22,746 "Хөөх, би үүнтэй санал нийлэх үү? 165 00:07:22,746 --> 00:07:24,360 Дэмжих ёстой юу?" гэж бодно. 166 00:07:24,360 --> 00:07:27,708 Ингээд илтгэлийнхээ үлдсэн хэсэгт үүнийг сайн дэмжээрэй. 167 00:07:27,708 --> 00:07:30,319 Өрнөл нь дээш доош явна. 168 00:07:30,319 --> 00:07:33,730 Ямар байна, ямар байж болох вэ гэсэн байдлаар эргэж буцна. 169 00:07:33,730 --> 00:07:35,130 Учир нь таны зорилго бол 170 00:07:35,130 --> 00:07:38,169 хэвшмэл болон өнөөгийн байдлыг таагүй гэж ойлгуулах. 171 00:07:38,169 --> 00:07:42,933 Иймд санааг чинь хэрэгжүүлснээр яаж болох вэ гэдэгт анхаарлыг нь хандуулах. 172 00:07:42,933 --> 00:07:45,510 Таныг дэлхийг өөрчлөхийг оролдох үед хүмүүс эсэргүүцнэ. 173 00:07:45,510 --> 00:07:48,590 Сэтгэл нь тэгтлээ хөдлөхгүй, энэ орчиндоо дуртай байна. 174 00:07:48,590 --> 00:07:49,970 Танд эсэргүүцэл тулгарна. 175 00:07:49,970 --> 00:07:51,932 Тиймээс та урагш хойш эргэлдэх хэрэгтэй. 176 00:07:51,932 --> 00:07:54,110 Завь сэлүүрдэхтэй төстэй. 177 00:07:54,110 --> 00:07:57,519 Салхины эсрэг сэлүүрдэж байхад салхины эсэргүүцэлтэй тулгардаг. 178 00:07:57,519 --> 00:08:00,870 Завиа урагш хойш дахин дахин сэлүүрдэх шаардлагатай. 179 00:08:00,870 --> 00:08:02,513 Салхийг сөрөхийн тулд шүү дээ. 180 00:08:02,513 --> 00:08:06,030 Таны өөдөөс ирж байгаа салхийг зайлшгүй сөрөх шаардлагатай. 181 00:08:06,030 --> 00:08:10,180 Сонирхолтой нь, хэрвээ салхийг зөв сөрж, далбаагаа яг зөв байрлуулж чадвал 182 00:08:10,180 --> 00:08:12,496 таны завь салхинаас өөрөөс нь ч хурдан явж чадна. 183 00:08:12,496 --> 00:08:14,322 Энэ бол физикийн үзэгдэл. 184 00:08:14,322 --> 00:08:17,999 Тэдний "ямар байна", "ямар байж болох"-ын хоорондох эргэлзээг зөв ашигласнаар 185 00:08:17,999 --> 00:08:22,866 тэднийг өөрийн санаа руугаа илүү хурдан чиглүүлж чадна. 186 00:08:22,866 --> 00:08:26,440 Энэ хоёрын дунд урагш хойш залуурдсаар 187 00:08:26,440 --> 00:08:30,195 сүүлийн эргэх мөчид илтгэл бүрт байх ёстой арга хэмжээ авахад уриална. 188 00:08:30,195 --> 00:08:31,736 Гэхдээ хамгийн сүүлд нь. 189 00:08:31,736 --> 00:08:33,798 Дэлхий дээр шинэ аз жаргал ирснээр дүрсэлнэ: 190 00:08:33,798 --> 00:08:36,290 "Миний санааг хэрэгжүүлбэл бүх зүйл төгс байх болно." 191 00:08:36,290 --> 00:08:38,323 "Бид хамтдаа асуудлыг шийдвэл 192 00:08:38,323 --> 00:08:40,228 хорвоо ертөнц ингэж харагдах болно." 193 00:08:40,228 --> 00:08:42,926 Та үүнийг маш уран сайхны аргаар 194 00:08:42,926 --> 00:08:45,704 илтгэлийнхээ төгсгөл болгон ашиглах хэрэгтэй. 195 00:08:45,704 --> 00:08:48,225 Сонирхолтой нь, би үүнийг хийж дуусаад: 196 00:08:48,225 --> 00:08:51,853 "Юу гээч, би энийг шинжилгээний хэрэгсэл болгож болох юм" гэж бодсон. 197 00:08:51,853 --> 00:08:53,770 Би илтгэлийн үгийг шивээд 198 00:08:53,770 --> 00:08:55,444 энэ хэрэгсэлтэй хэр тохирч байгааг 199 00:08:55,444 --> 00:08:57,320 зураг болгож тулгасан. 200 00:08:57,320 --> 00:08:59,353 Би өнөөдөр заримыг нь үзүүлэх болно. 201 00:08:59,353 --> 00:09:02,538 Би анх туршсан хоёр хүнээсээ эхэлье. 202 00:09:02,538 --> 00:09:05,400 Ноён Жобс дэлхийг тэр чигээр нь өөрчилсөн. 203 00:09:05,400 --> 00:09:08,295 Тэрээр компьютерийн ертөнц, хөгжмийн салбарыг өөрчилж, 204 00:09:08,304 --> 00:09:10,200 харин одоо төхөөрөмжийг шинэчилж байна. 205 00:09:10,200 --> 00:09:11,630 Гар утасны салбарыг гэсэн үг. 206 00:09:11,630 --> 00:09:13,540 Тэр гарцаагүй дэлхийг өөрчилсөн. 207 00:09:13,540 --> 00:09:16,361 Энэ түүний 2007 оны iPhone утасны нээлтийн илтгэлийн загвар. 208 00:09:16,361 --> 00:09:17,526 iPhone анх гарахад. 209 00:09:17,526 --> 00:09:20,607 Энэ 90 минутын яриа ба одоо ямар байгаагаар эхэлсэн. 210 00:09:20,607 --> 00:09:24,027 Урагшаа, хойшоо явсаар ямар байж болох тухай яриагаар дуусна. 211 00:09:24,027 --> 00:09:26,185 Үүнийг илүү тод харуулмаар байна. 212 00:09:26,194 --> 00:09:29,628 Цагаан шугам нь түүний яриа. 213 00:09:29,628 --> 00:09:33,342 Дараагийн өөр өнгөтэй дээшилсэн шугам нь бичлэг үзүүлж байгаа хэсэг. 214 00:09:33,342 --> 00:09:35,350 Тэр "хачир" нэмж бичлэг оруулж байна. 215 00:09:35,350 --> 00:09:37,640 Тэр өөрөө л ганцаараа яриад байгаагүй. 216 00:09:37,640 --> 00:09:40,696 Эдгээр шугамнууд энийг харуулж байна. 217 00:09:40,696 --> 00:09:44,313 Төгсгөл хэсэг рүү цэнхэр шугам байгаа нь зочин илтгэгч. 218 00:09:44,313 --> 00:09:46,513 Яг энд л сонирхолтой болно. 219 00:09:46,513 --> 00:09:49,362 Энэ тэмдэглэгээ болгон хүмүүсийг инээлгэж байгаа хэсэг. 220 00:09:49,362 --> 00:09:51,780 Харин энэ тэмдэглэгээ бүр дээр хүмүүс алга ташсан. 221 00:09:51,780 --> 00:09:53,870 Тэдгээр хүмүүс бүрэн автсан байна. 222 00:09:53,870 --> 00:09:57,650 Тэд үйл хөдлөлөөрөө түүний ярианд хариу үзүүлж байгаа нь гайхалтай хэрэг. 223 00:09:57,650 --> 00:10:00,830 Учир нь сонсогчдыг гартаа оруулсан гэсэн үг. 224 00:10:00,830 --> 00:10:03,680 Ямар байж болох вэ гэдгийг хэлэхдээ: 225 00:10:03,680 --> 00:10:07,120 "Энэ өдрийг би хоёр жил хагас хүлээсэн" гэсэн. 226 00:10:07,120 --> 00:10:08,990 Тэр хоёр жил хагасын турш мэдэж байсан 227 00:10:08,990 --> 00:10:10,490 бүтээгдэхүүнээ танилцуулсан. 228 00:10:10,490 --> 00:10:12,120 Түүний хувьд шинэ биш байсан. 229 00:10:12,120 --> 00:10:14,250 Гэвч үүнийг хар даа, тэр өөр нэг зүйл хийсэн. 230 00:10:14,250 --> 00:10:15,190 Тэр гайхаж байсан. 231 00:10:15,190 --> 00:10:16,962 Тэр өөрөө өөрийгөө гайхшруулж байсан. 232 00:10:16,962 --> 00:10:20,203 Сонсогчид нь инээх, алга ташихаас ч илүү тэр өөрөө гайхаж байсан. 233 00:10:20,203 --> 00:10:23,690 Тэр өөрөө: "Энэ гайхамшигтай биш гэж үү? Энэ гоё биш гэж үү?" гээд л. 234 00:10:23,690 --> 00:10:27,230 Тэр үзэгчдээ юуг мэдрээсэй гэж хүсч байна, түүнийгээ л үлгэрлэж байсан. 235 00:10:27,230 --> 00:10:31,770 Тэднийг тодорхой нэг зүйл мэдрэхэд хүргэж байсан. 236 00:10:31,770 --> 00:10:33,990 Тэгээд тэр ямар байж болох вэ гэдгийг хэлэхдээ: 237 00:10:33,990 --> 00:10:38,530 "Үе үе зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гарч хувьсгал хийдэг." 238 00:10:38,530 --> 00:10:41,010 Ингээд тэр шинэ бүтээгдэхүүнийхээ тухай ярьж эхэлнэ. 239 00:10:41,010 --> 00:10:44,060 Эхлээд утсаа унтраалттай байлгана. 240 00:10:44,060 --> 00:10:47,210 Шугам нь энэ хэсэг хүртэл нилээн өргөн байгаа. 241 00:10:47,210 --> 00:10:51,500 Тэр голцуу "Энэ шинэ утас байна, харин энэ өрсөлдөгчдийн хоцрогдсон утас байна. 242 00:10:51,500 --> 00:10:54,790 Энэ шинэ утас байна, энэ өрсөлдөгчдийн хоцрогдсон утас байна" гээд л. 243 00:10:54,790 --> 00:10:57,583 Тэгээд энд түүний гялалзах мөч ирнэ. 244 00:10:57,583 --> 00:10:59,632 Бид үүнийг хэзээ ч мартахгүй. 245 00:10:59,632 --> 00:11:01,153 Тэр утсаа асаасан юм. 246 00:11:01,153 --> 00:11:03,362 Үзэгчид дэлгэцийг гүйлгэхийг анх удаа харах үед 247 00:11:03,362 --> 00:11:05,082 өрөөнд чив чимээгүй болсон. 248 00:11:05,082 --> 00:11:06,720 Тэднийг уулга алдах нь сонсогдсон. 249 00:11:06,720 --> 00:11:09,300 Тэр үзэгчдийнхээ хэзээ ч мартахгүй мөчийг бий болгосон. 250 00:11:09,300 --> 00:11:11,594 Энэ загвараар цааш явахад цэнхэр болж байна. 251 00:11:11,594 --> 00:11:13,362 Энд бусад илтгэгчид орж ирж байна. 252 00:11:13,362 --> 00:11:16,102 Дараа нь баруун доод хэсэгт шугам тасарна. 253 00:11:16,102 --> 00:11:18,010 Энэ түүний удирдлага нь эвдэрсэн. 254 00:11:18,010 --> 00:11:20,972 Тэр яасан бэ? Үзэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг барьж үлдэхийн тулд 255 00:11:20,972 --> 00:11:22,590 өөртөө тохиолдсон явдлаас ярьсан. 256 00:11:22,590 --> 00:11:24,630 Яг тэр төхөөрөмж нь ажиллаагүй үед. 257 00:11:24,630 --> 00:11:26,492 Тэр илтгэгчийн мэргэжилтэн гэдгээ харуулж 258 00:11:26,492 --> 00:11:29,036 болсон явдлаа ярьсан нь анхаарлыг өөр дээрээ үлдээсэн. 259 00:11:29,036 --> 00:11:31,730 Баруун дээд талд тэр аз жаргалтай төгсгөл хийсэн. 260 00:11:31,730 --> 00:11:33,181 Тэр нэг шинэ амлалт өгсөн нь 261 00:11:33,181 --> 00:11:36,630 Apple компани хувьсгал хийж шинэ бүтээгдэхүүн гаргасаар байх болно гэсэн. 262 00:11:36,630 --> 00:11:38,700 Тэр хэлэхдээ: 263 00:11:38,700 --> 00:11:40,880 "Миний дуртай Уэйн Грецкийн хэлсэн үг байдаг." 264 00:11:40,880 --> 00:11:43,760 "Би хоккейн шайб урд нь байсан биш, байх газар луу гулгадаг." 265 00:11:43,760 --> 00:11:47,709 Бид анхнаасаа үүнийг хийхийг эрмэлздэг байсан, эрмэлзэх ч болно." 266 00:11:47,709 --> 00:11:49,742 Тэр аз жаргалтай төгсгөл хийж байна. 267 00:11:49,742 --> 00:11:51,510 Ноён Кингийн хэлсэн үгийг харъя. 268 00:11:51,510 --> 00:11:54,030 Тэр гайхалтай зөнч, санваартан хүн байсан. 269 00:11:54,030 --> 00:11:56,810 Тэр бүхий л амьдралаа тэгш эрхийн төлөө тэмцэхэд зориулсан. 270 00:11:56,810 --> 00:11:59,500 Энэ түүний "Надад мөрөөдөл бий" илтгэлийн хэлбэр. 271 00:11:59,500 --> 00:12:01,380 Тэр "ямар байна вэ" гэдгээр эхэлж байна. 272 00:12:01,380 --> 00:12:04,145 "Ямар байгаа" болон "байж болох вэ" гэдгийг ээлжилж ярьсаар 273 00:12:04,145 --> 00:12:07,940 бидний мэдэх алдарт уран төгсгөлөө хийдэг. 274 00:12:07,940 --> 00:12:11,432 Би энэ хэсгийг бага зэрэг томруулъя. 275 00:12:11,432 --> 00:12:14,231 Миний хийсэн зүйл бол хэлсэн үгийг сийрүүлэн бичсэн байгаа. 276 00:12:14,231 --> 00:12:16,689 Би та бүхнийг уншиж чадахгүйг мэдэж байна л даа. 277 00:12:16,689 --> 00:12:19,328 Гэхдээ мөр бүрийг төгсгөлд нь салгасан байгаа. 278 00:12:19,328 --> 00:12:21,603 Учир нь тэр амьсгал авч түр зогсож байсан. 279 00:12:21,603 --> 00:12:24,540 Тэрийг урд зүгийн баптист номлогч байсныг олон хүн мэддэггүй. 280 00:12:24,540 --> 00:12:26,759 Тиймээс тэр зөв хэмнэл хэмжээтэй ярьж байсан ба 281 00:12:26,759 --> 00:12:28,332 энэ нь хүмүүст шинэ зүйл байсан. 282 00:12:28,332 --> 00:12:30,870 Эдгээр мөрийг би зураасаар тэмдэглээд 283 00:12:30,870 --> 00:12:34,450 мэдээлэл өгөх хэрэгсэл болгоё. 284 00:12:34,450 --> 00:12:37,790 Түүнийг хүмүүст яг яаж ярьж байсныг харцгаая. 285 00:12:38,650 --> 00:12:41,022 Цэнхэр зурааснууд нь түүнийг үгээ давтах 286 00:12:41,022 --> 00:12:42,955 уран арга хэрэглэх үед гарч ирнэ. 287 00:12:42,955 --> 00:12:44,165 Тэр үгээ давтаж 288 00:12:44,165 --> 00:12:46,440 яг ижил үг хэллэг ашиглаж байсан. 289 00:12:46,440 --> 00:12:49,020 Ингэснээр хүмүүс үгийг нь тогтоож эргэж санахад амар. 290 00:12:49,020 --> 00:12:52,040 Дараа нь мөн зүйрлэл болон дүрслэл үг их ашигласан. 291 00:12:52,040 --> 00:12:54,485 Ийм аргаар төвөгтэй санааг илэрхийлж 292 00:12:54,485 --> 00:12:57,416 сэтгэлд хоногшуулж ойлгоход дөхөм болгосон. 293 00:12:57,416 --> 00:12:58,918 Тэр үгээрээ бараг адилхан 294 00:12:58,918 --> 00:13:01,495 нөхцөл байдлыг бий болгож 295 00:13:01,495 --> 00:13:03,953 хүмүүст өөрийн санаагаа ойлгуулж байсан. 296 00:13:03,953 --> 00:13:07,210 Дараа нь маш олон танил дуу, судар зэргийг ашигласан. 297 00:13:07,219 --> 00:13:09,300 Та нарын харж байгаа нь зөвхөн урд үзүүр нь. 298 00:13:09,300 --> 00:13:14,300 Тэгээд тэр улс төрчдийн иргэддээ өгсөн олон ишлэлүүдийг оруулсан. 299 00:13:14,300 --> 00:13:17,020 Ямар байна вэ гэдэг хэсгийн эхний төгсгөлийг харвал 300 00:13:17,020 --> 00:13:22,190 тэр төгсгөл дээр хүмүүс эхэлж алга ташиж маш чангаар дэмжсэн. 301 00:13:22,190 --> 00:13:24,185 Ямар байна вэ гэдгийг дуусгахдаа тэр: 302 00:13:24,185 --> 00:13:26,342 "Америк улс хар арьст хүмүүст хуурамч чек буюу 303 00:13:26,342 --> 00:13:29,580 "дансны мөнгө хүрэлцэхгүй" гэсэн тэмдэглэгээтэй буцаагдах чек өгчээ." 304 00:13:29,580 --> 00:13:32,020 Хүн бүр дансандаа мөнгөгүй байх ямар байдгийг мэднэ. 305 00:13:32,020 --> 00:13:34,880 Тэр хүмүүст хамгийн ойр зүйрлэлийг сонгосон. 306 00:13:34,880 --> 00:13:38,820 Хүмүүс сэтгэл хөдлөл нь нэмэгдсээр хамгийн анх дуу алдан дэмжсэн нь: 307 00:13:38,820 --> 00:13:42,700 "Тиймээс өнөөдөр бидний шаардлагаар эрх чөлөөний баялаг, шударга ёсны үр дүн болох 308 00:13:42,700 --> 00:13:46,190 аюулгүй байдлыг өгөх тэрхүү чекээ бэлнээр авахаар бид ирлээ" гэхэд байсан. 309 00:13:46,190 --> 00:13:48,075 Энэ үед чин сэтгэлээсээ алга ташсан юм. 310 00:13:48,075 --> 00:13:51,220 Тэр ямар "байгааг" "байж болох вэ"гэдэгтэй харьцуулахад болсон юм. 311 00:13:51,220 --> 00:13:53,277 Загварынхаа хойд хэсэг рүү явахад 312 00:13:53,277 --> 00:13:56,417 урагш хойш идэвхитэй хэлбэлзэж байгааг харж байна. 313 00:13:56,417 --> 00:13:58,759 Тэр урагш хойш, урагш хойш эргэж буцан 314 00:13:58,759 --> 00:14:00,950 үзэгчдээ байлдан дагуулж байна. 315 00:14:00,950 --> 00:14:03,179 Бүгдийнх нь сэтгэл их хөдөлсөн. 316 00:14:03,179 --> 00:14:06,408 Ингэж сэтгэл хөдлөлийг нь өндөрт байлгасан. 317 00:14:06,408 --> 00:14:07,270 Тэгээд тэр: 318 00:14:07,270 --> 00:14:13,800 "Нэг өдөр ард түмэн сэрж итгэл үнэмшлээрээ амьдарна гэдэг мөрөөдөл надад бий. 319 00:14:13,800 --> 00:14:17,247 Бүх хүн тэгш эрхтэй гэдэг чин үнэн бий." 320 00:14:17,247 --> 00:14:20,338 Тэр жижиг улбар шараар тэмдэглэсэн үгийг 321 00:14:20,338 --> 00:14:23,480 улс төрчдийн эсвэл улс орны өгсөн амлалтыг сануулахад ашигласан. 322 00:14:23,480 --> 00:14:25,194 Тэгээд тэр мөн урагш хойш явж: 323 00:14:25,194 --> 00:14:28,691 "Надад мөрөөдөл бий, надад мөрөөдөл бий, 324 00:14:28,691 --> 00:14:32,020 надад мөрөөдөл бий" гэж давтсаар хамийн сүүлд нь маш сонирхолтой болно. 325 00:14:32,020 --> 00:14:34,740 Дөрвөн төрлийн ногоон өнгөтэй хамт 326 00:14:34,740 --> 00:14:37,520 маш олон цэнхэр байгаа нь үгээ давтаж байсан. 327 00:14:37,520 --> 00:14:39,520 Тэр өндөр давталтын мэдрэмжийг ашигласан. 328 00:14:39,520 --> 00:14:42,860 Ногоон өнгө нь дуу, ном судраас иш татсан хэсэг. 329 00:14:42,860 --> 00:14:47,260 Эхний ногоон нь Исаия номны ишлэл байсан. 330 00:14:47,260 --> 00:14:50,510 Хоёр дахь ногоон хэсэг нь "Миний эх орон" дуу. 331 00:14:50,510 --> 00:14:53,368 Энэ дуу ялангуяа тухайн үеийн хар арьстай хүмүүст 332 00:14:53,368 --> 00:14:55,617 чухал ax холбогдолтой байсан юм. 333 00:14:55,617 --> 00:14:59,790 Учир нь тэд энэ дууны үгийг өөрчилж дуулан амлалтаа биелүүлээгүй явдалд 334 00:14:59,790 --> 00:15:02,200 эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 335 00:15:02,200 --> 00:15:06,380 Гурав дахь ногоон нь "Миний эх орон" дууны шүлгийн бадаг байгаа. 336 00:15:06,380 --> 00:15:08,550 Дөрөв дэх ногоон нь хар арьстнуудын шашны дуу: 337 00:15:08,550 --> 00:15:12,470 "Эрх чөлөөтэй боллоо! Эрх чөлөөтэй боллоо! Бурханд баярлалаа! Эрх чөлөөтэй боллоо!" 338 00:15:12,470 --> 00:15:16,830 Ингэж тэр үзэгчдийнхээ сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. 339 00:15:16,830 --> 00:15:19,179 Тэр шашны ном судраас хамгийн чухлыг нь сонгосон. 340 00:15:19,179 --> 00:15:21,171 Дуунуудаас эсэргүүцлээ илэрхийлэхдээ 341 00:15:21,171 --> 00:15:23,823 хамтдаа дуулж байсан хэсгүүдээ авч 342 00:15:23,823 --> 00:15:26,420 үзэгчидтэйгээ холбогдох арга хэрэгсэл болгон ашигласан. 343 00:15:26,420 --> 00:15:29,129 Тэр хүмүүсийн дотроо нандигнан хадгалдаг зүйлийг ашиглан 344 00:15:29,129 --> 00:15:32,930 аз жаргалыг дүрсэлж төгсгөлөө хийсэн. 345 00:15:33,550 --> 00:15:36,430 Тэр агуу хүн байсан, түүнд бас маш том төрөөдөл байсан. 346 00:15:36,430 --> 00:15:39,340 Энд их олон хүн байна. Та нар бас маш том мөрөөдөлтэй. (Инээд) 347 00:15:39,340 --> 00:15:41,655 Тэдгээр нь таны дотор байгаа маш чухал санаанууд. 348 00:15:41,655 --> 00:15:43,557 Ил гаргах л хэрэгтэй. Гэхдээ юу гээч? 349 00:15:43,557 --> 00:15:47,450 Бидэнд хүндрэл учирдаг. Дэлхийг өөрчлөхөд маш хэцүү, их ажил болно. 350 00:15:47,450 --> 00:15:49,189 Ноён Кинг ч мөн адил: 351 00:15:49,189 --> 00:15:51,847 түүний гэрийг дэлбэлж, захиа онгойлгогч хутгаар зүсүүлж, 352 00:15:51,847 --> 00:15:53,600 тэр амьдралаа, өөртөө чухал байсан 353 00:15:53,600 --> 00:15:54,996 зүйлсээ алдсан. 354 00:15:55,001 --> 00:15:59,480 Гэвч бидний олонх нь тийм их золиос хийх шаардлагагүй. 355 00:15:59,480 --> 00:16:04,101 Юу хэрэгтэй вэ гэвэл зөвхөн таны зохиолын бүтэц. 356 00:16:04,101 --> 00:16:05,491 Амьдрал ийм л байдаг. 357 00:16:05,491 --> 00:16:07,644 Та нар бүгд хүмүүст таалагдана. 358 00:16:07,644 --> 00:16:10,169 Та нарт хүсэл, эрмэлзэл бий. 359 00:16:10,169 --> 00:16:12,270 Гэвч саад тотгор учрахад тэндээ зогсдог. 360 00:16:12,270 --> 00:16:14,404 Бид зүгээр л: "Надад нэг ийм санаа байна. 361 00:16:14,404 --> 00:16:16,286 Гэхдээ би түүнийгээ танилцуулахгүй ээ. 362 00:16:16,286 --> 00:16:17,370 Үгүйсгэгдэнэ." 363 00:16:17,370 --> 00:16:21,450 Саадыг нэг мөргөөд л, зүгээр л мөргөөд 364 00:16:21,450 --> 00:16:24,443 түүнтэй тэмцэж, өөрчлөлт хийж, 365 00:16:24,443 --> 00:16:27,143 урагшилж, мөрөөдлөө биелүүлэхийн оронд 366 00:16:27,143 --> 00:16:31,055 бид зүгээр л шинэ санаагаа өөрсдөө "хорлож" орхидог. 367 00:16:31,055 --> 00:16:32,999 Хэн ч байлаа гэсэн, 368 00:16:32,999 --> 00:16:35,091 би л чадаж байвал, хүн бүр чадна. 369 00:16:35,091 --> 00:16:38,970 Би эдийн засаг болон сэтгэл зүйн доройтолд автсан нөхцөлд өссөн хүн. 370 00:16:38,970 --> 00:16:42,750 Би анх удаа зусланд эгчтэйгээ явахдаа хүүхдүүдэд дээрэлхүүлсэн. 371 00:16:42,750 --> 00:16:46,160 Анхны тохиолдол биш байсан л даа, гэхдээ хамгийн ноцтой нь байсан. 372 00:16:46,160 --> 00:16:49,571 Миний эцэг эх хоорондоо гурван удаа гэрлэсэн. 373 00:16:49,571 --> 00:16:52,702 Тиймээ, маш ширүүн байсан. Тэд муудалцаагүй байх үедээ 374 00:16:52,702 --> 00:16:55,625 өөрсдөө архинаас гарсан байсан учир бидэнтэй амьдардаг байсан 375 00:16:55,625 --> 00:16:57,730 бусад архинд донтсон хүмүүст тусалдаг байсан. 376 00:16:57,730 --> 00:17:00,550 Ингээд ээж маань 16 настай байхад минь биднийг орхиод явсан. 377 00:17:00,550 --> 00:17:03,820 Тэгээд би гэр орон, дүү нараа харах үүрэг хүлээж хоцорсон. 378 00:17:03,820 --> 00:17:07,230 Дараа нь би нэг залуутай учирч түүнтэй гэрлэсэн. 379 00:17:07,230 --> 00:17:09,930 Хайр сэтгэлтэй учирсан, бас коллежид явсан. 380 00:17:09,930 --> 00:17:12,120 Би залуу охин бүрийн хийдэг бүхнийг хийж үзсэн. 381 00:17:12,120 --> 00:17:14,320 Би 18 настайдаа гэрлэсэн. 382 00:17:14,320 --> 00:17:15,888 Юу гээч? 383 00:17:15,888 --> 00:17:19,939 Би өөрийгөө үүнээс арай илүү зүйлд хүрнэ гэдгээ мэдэж байсан. 384 00:17:19,939 --> 00:17:23,330 Миний амьдралын яг нэг мөчид надад сонголт хийх цаг ирсэн. 385 00:17:23,330 --> 00:17:26,068 Энэ бүх зүйлийг намайг доош татаж 386 00:17:26,068 --> 00:17:28,682 шинэ санаануудаа дотроо үлдээж болох байсан. 387 00:17:28,682 --> 00:17:30,829 Би зүгээр л: "Дэлхийг өөрчлөх дэндүү хэцүү юм. 388 00:17:30,829 --> 00:17:32,920 Дэндүү төвөгтэй юм" гээд орхиж болох байсан. 389 00:17:32,920 --> 00:17:35,360 Гэвч би өөр түүх бүтээсэн. 390 00:17:35,360 --> 00:17:39,440 Та нар мэдэхгүй гэж үү? (Инээд) 391 00:17:39,440 --> 00:17:43,910 Энэ өрөөнд жижигхэн хоолны амтлагч бариад "Энэ тийм ч сүртэй зүйл биш" гэж 392 00:17:43,910 --> 00:17:46,253 бодож байгаа хүмүүс байгааг би мэдэж байна. 393 00:17:46,253 --> 00:17:49,010 "Би дэлхийг тэр чигээр нь өөрчилж чадахгүй шүү дээ" гээд л. 394 00:17:49,010 --> 00:17:50,843 Гэвч өөрийнхөө ертөнцийг өөрчилж чадна. 395 00:17:50,843 --> 00:17:52,619 Та өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна. 396 00:17:52,619 --> 00:17:54,342 Өөрийн чинь мэдэлд байгаа ертөнцийг, 397 00:17:54,342 --> 00:17:55,945 өөрийнхөө хүрээллийг. 398 00:17:55,945 --> 00:17:58,100 Таныг үүнийг хийгээсэй гэж хүсч байна. 399 00:17:58,100 --> 00:17:59,783 Яагаад гээч? 400 00:17:59,783 --> 00:18:03,127 Учир нь ирээдүй бол бидний очих газар биш. 401 00:18:03,127 --> 00:18:06,380 Бидний өөрсдөө бүтээж бий болгох газар. 402 00:18:06,380 --> 00:18:08,180 Та бүхэнд талархал илэрхийлье. 403 00:18:08,180 --> 00:18:09,980 (Алга ташилт) 404 00:18:09,980 --> 00:18:11,780 Бурхан таныг ивээг. Баярлалаа.