Хятад ханз сурах ийм амархан!
-
0:01 - 0:03Тайваньд уран бичээчийн
-
0:03 - 0:04охин болж өссөн болохоор
-
0:04 - 0:07миний хамгийн нандин дурсамжуудын нэг бол
-
0:07 - 0:10миний ээжийн надад үзүүлдэг байсан
-
0:10 - 0:13хятад ханзны гоо үзэмж,
хэлбэр дүрс. -
0:13 - 0:15Тэр цагаас хойш би
-
0:15 - 0:18энэ гайхалтай хэлэнд дурласан.
-
0:18 - 0:20Гадны хүнд харин Цагаан Хэрэм шиг
-
0:20 - 0:24үл нэвтрэм санагддаг байх.
-
0:24 - 0:26Сүүлийн жилүүдэд би
-
0:26 - 0:28энэ ханыг эвдэж
-
0:28 - 0:31энэ нарийн учир утгатай хэлний
-
0:31 - 0:35гоо сайхныг хүссэн хүн бүрт
ойлгож мэдрүүлэхийг оролдсон. -
0:35 - 0:39Ингээд би хятад хэлийг сурах шинэлэг,
-
0:39 - 0:42хурдан аргыг хайж эхэлсэн.
-
0:42 - 0:46Би таван настайгаасаа эхлээд ханз болгоны
-
0:46 - 0:49зурлага нэг бүрийг хэрхэн
-
0:49 - 0:52зөв дарааллаар зурахыг заалгасан.
-
0:52 - 0:54Дараачийн 15 жилийн турш
-
0:54 - 0:56өдөр бүр шинэ ханз сурсаар байсан.
-
0:56 - 0:58Бидэнд одоо тавхан минут байгаа учраас
-
0:58 - 1:02илүү хурдан, амар арга
ашиглах нь дээр байх. -
1:02 - 1:06Хятад эрдэмтэн 20 000 орчим ханз мэднэ.
-
1:06 - 1:11Та 1000 ханз сурахад л бичиг үсэг
тайлагдана. -
1:11 - 1:15Хамгийн чухал 200 нь
энгийн уран зохиолын -
1:15 - 1:1840 хувийг ойлгуулна.
-
1:18 - 1:21Эдгээр нь замын тэмдэг, хоолны цэс,
-
1:21 - 1:24цахим хуудас болон сонингийн
гол утга санааг -
1:24 - 1:25ойлгоход хангалттай.
-
1:25 - 1:28Өнөөдөр би найман ханзаар жишээ авч
-
1:28 - 1:30энэ аргыг тайлбарлая.
-
1:30 - 1:31Та нар бэлэн үү?
-
1:31 - 1:34Амаа дөрвөлжин болтол нь
-
1:34 - 1:36том ангай.
-
1:36 - 1:39"Ам" болно.
-
1:39 - 1:42Энэ бол алхаж байгаа хүн.
-
1:42 - 1:45"Хүн".
-
1:45 - 1:48Галны дүрс нь нэг хүн
-
1:48 - 1:50хоёр гараа өргөөд
-
1:50 - 1:53"Туслаарай! Би шатаж байна!" гэж
-
1:53 - 1:56хашгирч байгаа мэт.
-
1:56 - 2:00Энэ ханз анх галны хэлбэрээс
үүсэн гарсан ч, -
2:00 - 2:04би ингэж бодох илүү дуртай.
Та аль дуртайгаараа цээжлээрэй. -
2:04 - 2:06Энэ бол мод.
-
2:06 - 2:08"Мод".
-
2:08 - 2:13Энэ бол "уул".
-
2:13 - 2:15"Нар".
-
2:17 - 2:22"Сар".
-
2:22 - 2:24"Хаалга"-ны ханз өрнөдөд байдаг
-
2:24 - 2:30хаалга шиг харагдаж байна.
-
2:30 - 2:34Эдгээрийг би ханзны найман язгуур
гэж нэрлэдэг. -
2:34 - 2:36Тэд бол олон ханз зохиох
-
2:36 - 2:39үндэс суурь нь болдог.
-
2:39 - 2:41Хүн.
-
2:41 - 2:45Дахиад нэг хүн ард нь явж байвал "дагах".
-
2:45 - 2:48Хуучны зүйр үгт гардаг шиг
-
2:48 - 2:51хоёулаа бол хамтрагч,
гурвуулаа бол "цугларалт". -
2:51 - 2:54Хэрвээ хүн хоёр гараа урт сунгавал
-
2:54 - 2:59"ийм том" гэсэн утга илэрхийлнэ.
-
2:59 - 3:03Аман дотор хүн орвол,
тэр хүн "занга"-нд орно. -
3:03 - 3:09Яг л халиманд идүүлсэн Жона шиг.
-
3:09 - 3:12Нэг мод байна, харин хоёр мод
нийлээд "модод". -
3:12 - 3:16Гурван мод хамтдаа "ой мод" болно.
-
3:16 - 3:20Модны доор хөндлөн мод тавиад суурь үүснэ.
-
3:20 - 3:24Модон дээр ам зураад "тэнэг".
-
3:24 - 3:26Цээжлэхэд амархан,
-
3:26 - 3:31яагаад гэвэл ярьдаг модыг
төсөөлөхөд тэнэг санагдах байх. -
3:31 - 3:33Галыг санаж байна уу?
-
3:33 - 3:36Хоёр гал нийлэхээрээ "маш халуун".
-
3:36 - 3:38Гурван гал маш их "дөл".
-
3:38 - 3:43Хоёр модны доор гал асаахад "шатах".
-
3:43 - 3:46Бидний хувьд нар бол
хөгжил цэцэглэлийн эх үүсвэр. -
3:46 - 3:48Хоёр нар бол "хөгжин цэцэглэсэн".
-
3:48 - 3:51Гурвуулаа "гялалзана".
-
3:51 - 3:53Нар, сар хоёрыг хамтад нь гэрэлтүүлэхэд
-
3:53 - 3:54"гэрэл гэгээ".
-
3:54 - 3:58Энэ мөн маргааш буюу нэг өдөр,
нэг шөнийн дараах өдөр. -
3:58 - 4:03Нар тэнгэрийн хаяагаар мандаж байна,
"нар мандах". -
4:03 - 4:05Хаалга байна.
-
4:05 - 4:08Хаалган дотор зураас тавилаа,
"хаалганы түгжээ". -
4:08 - 4:11Хаалганы дотор ам зурлаа,
"асуулт асуух". -
4:11 - 4:14Тог тог. Хүн байна уу?
-
4:14 - 4:17Энэ хүн нууцаар хаалгаар гарч байна,
-
4:17 - 4:20"зугтах, зайлах".
-
4:20 - 4:22Зүүн талд нь "эмэгтэй" байна.
-
4:22 - 4:24Хоёр эмэгтэй хамтдаа "маргалдаж" байна.
-
4:24 - 4:26(Инээд)
-
4:26 - 4:33Гурван эмэгтэй хамтдаа байвал
болгоомжлоорой, "завхайрал". -
4:33 - 4:36Бид бараг 30 ханз үзчихлээ.
-
4:36 - 4:40Энэ аргаар суурь найман ханзнаас
-
4:40 - 4:4232 өөр ханзыг бүтээж болно.
-
4:42 - 4:43Дараагийн найм нь
-
4:43 - 4:46дахиад 32-ыг бүтээнэ.
-
4:46 - 4:48Ингээд маш бага хүч зарцуулан
-
4:48 - 4:50хоёр зуу орчмыг сурна.
-
4:50 - 4:53Энэ нь найман настай хятад
хүүхэдтэй адилхан гэсэн үг. -
4:53 - 4:56Ханзнуудаа сурсны дараа
нийлбэр үг зохиож эхэлнэ. -
4:56 - 4:59Жишээ нь, уул, гал хоёр нийлж
-
4:59 - 5:02"галт уул" болно.
-
5:02 - 5:05Японыг бид мандаж буй
нарны орон гэдгээр мэддэг. -
5:05 - 5:09Энд нар газраас суурилсан байна.
-
5:09 - 5:12Учир нь Япон Хятадаас зүүн зүгт байрладаг.
-
5:12 - 5:16Тэгэхээр нар, суурь хоёр нийлээд
"Япон" болно. -
5:16 - 5:19Японы ард хүн бичээд юу болох вэ?
-
5:19 - 5:22"Япон хүн".
-
5:22 - 5:25Зүүн талд байгаа ханз бол давхарлуулж
-
5:25 - 5:27бичсэн хоёр "уул".
-
5:27 - 5:30Эртний Хятадад энэ "цөллөг" гэсэн утгатай,
-
5:30 - 5:32яагаад гэвэл Хятадын хаад
улс төрийн дайснуудаа -
5:32 - 5:35хэдэн уулын тэртээ
цөллөгт явуулдаг байжээ. -
5:35 - 5:40Харин өнөөдөр "гарах" гэсэн
утгатай болсон. -
5:40 - 5:42Хаагуур гарахыг хэлж байгаа ам бол
-
5:42 - 5:44"гарц".
-
5:44 - 5:47Энэ зураг надад яриагаа дуусгаж
-
5:47 - 5:50эндээс гарахыг сануулах үүрэгтэй.
Баярлалаа. -
5:50 - 5:54(Алга ташилт)
- Title:
- Хятад ханз сурах ийм амархан!
- Speaker:
- ШаоЛан
- Description:
-
Гадаад хүмүүст хятад хэлийг сурах нь хэцүү санагддаг. Гэвч түүний үзэсгэлэнтэй, бас ээдрээтэй бичгийн хэл буюу ханзыг уншиж сурах аргыг илүү хялбарчлах боломжтой. ШаоЛан энэхүү амархан хичээлдээ хэдхэн энгийн ханзнаас илүү төвөгтэйг үүсгэж, тэдгээрийн гол санаа болон цаад утгыг нь тайлбарлалаа. "Амархятад хэл" гээд л бодчих.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 06:10
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Learn to read Chinese ... with ease! | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Learn to read Chinese ... with ease! | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Learn to read Chinese ... with ease! | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Learn to read Chinese ... with ease! | ||
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Learn to read Chinese ... with ease! | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Learn to read Chinese ... with ease! | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Learn to read Chinese ... with ease! | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Learn to read Chinese ... with ease! |