WEBVTT 00:00:00.754 --> 00:00:02.810 Тайваньд уран бичээчийн 00:00:02.810 --> 00:00:04.422 охин болж өссөн болохоор 00:00:04.422 --> 00:00:06.790 миний хамгийн нандин дурсамжуудын нэг бол 00:00:06.790 --> 00:00:09.723 миний ээжийн надад үзүүлдэг байсан 00:00:09.723 --> 00:00:12.516 хятад ханзны гоо үзэмж, хэлбэр дүрс. 00:00:12.516 --> 00:00:15.023 Тэр цагаас хойш би 00:00:15.023 --> 00:00:17.685 энэ гайхалтай хэлэнд дурласан. NOTE Paragraph 00:00:17.685 --> 00:00:20.420 Гадны хүнд харин Цагаан Хэрэм шиг 00:00:20.420 --> 00:00:23.929 үл нэвтрэм санагддаг байх. 00:00:23.929 --> 00:00:26.304 Сүүлийн жилүүдэд би 00:00:26.304 --> 00:00:28.356 энэ ханыг эвдэж 00:00:28.356 --> 00:00:30.950 энэ нарийн учир утгатай хэлний 00:00:30.950 --> 00:00:34.858 гоо сайхныг хүссэн хүн бүрт ойлгож мэдрүүлэхийг оролдсон. 00:00:34.858 --> 00:00:39.170 Ингээд би хятад хэлийг сурах шинэлэг, 00:00:39.170 --> 00:00:42.018 хурдан аргыг хайж эхэлсэн. NOTE Paragraph 00:00:42.018 --> 00:00:46.004 Би таван настайгаасаа эхлээд ханз болгоны 00:00:46.004 --> 00:00:49.009 зурлага нэг бүрийг хэрхэн 00:00:49.009 --> 00:00:51.553 зөв дарааллаар зурахыг заалгасан. 00:00:51.553 --> 00:00:53.610 Дараачийн 15 жилийн турш 00:00:53.610 --> 00:00:56.337 өдөр бүр шинэ ханз сурсаар байсан. 00:00:56.337 --> 00:00:58.457 Бидэнд одоо тавхан минут байгаа учраас 00:00:58.457 --> 00:01:02.092 илүү хурдан, амар арга ашиглах нь дээр байх. 00:01:02.092 --> 00:01:05.617 Хятад эрдэмтэн 20 000 орчим ханз мэднэ. 00:01:05.617 --> 00:01:10.729 Та 1000 ханз сурахад л бичиг үсэг тайлагдана. 00:01:10.729 --> 00:01:14.745 Хамгийн чухал 200 нь энгийн уран зохиолын 00:01:14.745 --> 00:01:17.641 40 хувийг ойлгуулна. 00:01:17.641 --> 00:01:20.517 Эдгээр нь замын тэмдэг, хоолны цэс, 00:01:20.517 --> 00:01:23.521 цахим хуудас болон сонингийн гол утга санааг 00:01:23.521 --> 00:01:25.460 ойлгоход хангалттай. 00:01:25.460 --> 00:01:27.659 Өнөөдөр би найман ханзаар жишээ авч 00:01:27.659 --> 00:01:29.551 энэ аргыг тайлбарлая. 00:01:29.551 --> 00:01:31.472 Та нар бэлэн үү? NOTE Paragraph 00:01:31.472 --> 00:01:34.155 Амаа дөрвөлжин болтол нь 00:01:34.155 --> 00:01:36.201 том ангай. 00:01:36.201 --> 00:01:38.883 "Ам" болно. 00:01:38.883 --> 00:01:41.971 Энэ бол алхаж байгаа хүн. 00:01:41.971 --> 00:01:45.102 "Хүн". 00:01:45.102 --> 00:01:47.811 Галны дүрс нь нэг хүн 00:01:47.811 --> 00:01:50.081 хоёр гараа өргөөд 00:01:50.081 --> 00:01:52.761 "Туслаарай! Би шатаж байна!" гэж 00:01:52.761 --> 00:01:55.804 хашгирч байгаа мэт. 00:01:55.804 --> 00:01:59.971 Энэ ханз анх галны хэлбэрээс үүсэн гарсан ч, 00:01:59.971 --> 00:02:03.784 би ингэж бодох илүү дуртай. Та аль дуртайгаараа цээжлээрэй. 00:02:03.784 --> 00:02:06.043 Энэ бол мод. 00:02:06.043 --> 00:02:08.141 "Мод". 00:02:08.141 --> 00:02:12.566 Энэ бол "уул". 00:02:12.566 --> 00:02:15.167 "Нар". 00:02:17.458 --> 00:02:22.112 "Сар". 00:02:22.112 --> 00:02:24.087 "Хаалга"-ны ханз өрнөдөд байдаг 00:02:24.087 --> 00:02:29.793 хаалга шиг харагдаж байна. NOTE Paragraph 00:02:29.793 --> 00:02:33.531 Эдгээрийг би ханзны найман язгуур гэж нэрлэдэг. 00:02:33.531 --> 00:02:36.167 Тэд бол олон ханз зохиох 00:02:36.167 --> 00:02:39.427 үндэс суурь нь болдог. 00:02:39.427 --> 00:02:41.165 Хүн. 00:02:41.165 --> 00:02:45.433 Дахиад нэг хүн ард нь явж байвал "дагах". 00:02:45.433 --> 00:02:47.561 Хуучны зүйр үгт гардаг шиг 00:02:47.561 --> 00:02:51.287 хоёулаа бол хамтрагч, гурвуулаа бол "цугларалт". 00:02:51.287 --> 00:02:54.202 Хэрвээ хүн хоёр гараа урт сунгавал 00:02:54.202 --> 00:02:58.849 "ийм том" гэсэн утга илэрхийлнэ. 00:02:58.849 --> 00:03:02.697 Аман дотор хүн орвол, тэр хүн "занга"-нд орно. 00:03:02.697 --> 00:03:08.543 Яг л халиманд идүүлсэн Жона шиг. 00:03:08.543 --> 00:03:12.037 Нэг мод байна, харин хоёр мод нийлээд "модод". 00:03:12.037 --> 00:03:15.593 Гурван мод хамтдаа "ой мод" болно. 00:03:15.593 --> 00:03:19.665 Модны доор хөндлөн мод тавиад суурь үүснэ. 00:03:19.665 --> 00:03:23.800 Модон дээр ам зураад "тэнэг". 00:03:23.800 --> 00:03:25.881 Цээжлэхэд амархан, 00:03:25.881 --> 00:03:30.823 яагаад гэвэл ярьдаг модыг төсөөлөхөд тэнэг санагдах байх. 00:03:30.823 --> 00:03:32.865 Галыг санаж байна уу? 00:03:32.865 --> 00:03:35.526 Хоёр гал нийлэхээрээ "маш халуун". 00:03:35.526 --> 00:03:38.385 Гурван гал маш их "дөл". 00:03:38.385 --> 00:03:42.986 Хоёр модны доор гал асаахад "шатах". 00:03:42.986 --> 00:03:46.078 Бидний хувьд нар бол хөгжил цэцэглэлийн эх үүсвэр. 00:03:46.078 --> 00:03:48.257 Хоёр нар бол "хөгжин цэцэглэсэн". 00:03:48.257 --> 00:03:50.615 Гурвуулаа "гялалзана". 00:03:50.615 --> 00:03:52.636 Нар, сар хоёрыг хамтад нь гэрэлтүүлэхэд 00:03:52.636 --> 00:03:53.944 "гэрэл гэгээ". 00:03:53.944 --> 00:03:58.169 Энэ мөн маргааш буюу нэг өдөр, нэг шөнийн дараах өдөр. 00:03:58.169 --> 00:04:02.652 Нар тэнгэрийн хаяагаар мандаж байна, "нар мандах". 00:04:02.652 --> 00:04:05.475 Хаалга байна. 00:04:05.475 --> 00:04:07.812 Хаалган дотор зураас тавилаа, "хаалганы түгжээ". 00:04:07.812 --> 00:04:10.776 Хаалганы дотор ам зурлаа, "асуулт асуух". 00:04:10.776 --> 00:04:14.107 Тог тог. Хүн байна уу? 00:04:14.107 --> 00:04:16.995 Энэ хүн нууцаар хаалгаар гарч байна, 00:04:16.995 --> 00:04:19.827 "зугтах, зайлах". 00:04:19.827 --> 00:04:21.980 Зүүн талд нь "эмэгтэй" байна. 00:04:21.980 --> 00:04:24.142 Хоёр эмэгтэй хамтдаа "маргалдаж" байна. 00:04:24.142 --> 00:04:26.275 (Инээд) 00:04:26.275 --> 00:04:32.793 Гурван эмэгтэй хамтдаа байвал болгоомжлоорой, "завхайрал". NOTE Paragraph 00:04:32.793 --> 00:04:36.302 Бид бараг 30 ханз үзчихлээ. 00:04:36.302 --> 00:04:39.639 Энэ аргаар суурь найман ханзнаас 00:04:39.639 --> 00:04:41.640 32 өөр ханзыг бүтээж болно. 00:04:41.640 --> 00:04:43.403 Дараагийн найм нь 00:04:43.403 --> 00:04:45.595 дахиад 32-ыг бүтээнэ. 00:04:45.595 --> 00:04:47.897 Ингээд маш бага хүч зарцуулан 00:04:47.897 --> 00:04:50.163 хоёр зуу орчмыг сурна. 00:04:50.163 --> 00:04:52.715 Энэ нь найман настай хятад хүүхэдтэй адилхан гэсэн үг. 00:04:52.715 --> 00:04:56.262 Ханзнуудаа сурсны дараа нийлбэр үг зохиож эхэлнэ. 00:04:56.262 --> 00:04:58.959 Жишээ нь, уул, гал хоёр нийлж 00:04:58.959 --> 00:05:01.887 "галт уул" болно. 00:05:01.887 --> 00:05:05.207 Японыг бид мандаж буй нарны орон гэдгээр мэддэг. 00:05:05.207 --> 00:05:08.625 Энд нар газраас суурилсан байна. 00:05:08.625 --> 00:05:11.752 Учир нь Япон Хятадаас зүүн зүгт байрладаг. 00:05:11.752 --> 00:05:15.642 Тэгэхээр нар, суурь хоёр нийлээд "Япон" болно. 00:05:15.642 --> 00:05:18.600 Японы ард хүн бичээд юу болох вэ? 00:05:18.600 --> 00:05:21.702 "Япон хүн". NOTE Paragraph 00:05:21.702 --> 00:05:24.503 Зүүн талд байгаа ханз бол давхарлуулж 00:05:24.503 --> 00:05:26.610 бичсэн хоёр "уул". 00:05:26.610 --> 00:05:29.827 Эртний Хятадад энэ "цөллөг" гэсэн утгатай, 00:05:29.827 --> 00:05:32.265 яагаад гэвэл Хятадын хаад улс төрийн дайснуудаа 00:05:32.265 --> 00:05:34.636 хэдэн уулын тэртээ цөллөгт явуулдаг байжээ. 00:05:34.636 --> 00:05:39.647 Харин өнөөдөр "гарах" гэсэн утгатай болсон. 00:05:39.647 --> 00:05:42.218 Хаагуур гарахыг хэлж байгаа ам бол 00:05:42.218 --> 00:05:44.146 "гарц". NOTE Paragraph 00:05:44.146 --> 00:05:47.117 Энэ зураг надад яриагаа дуусгаж 00:05:47.117 --> 00:05:49.670 эндээс гарахыг сануулах үүрэгтэй. Баярлалаа. NOTE Paragraph 00:05:49.670 --> 00:05:53.639 (Алга ташилт)