1 00:00:00,754 --> 00:00:02,810 Тайваньд уран бичээчийн 2 00:00:02,810 --> 00:00:04,422 охин болж өссөн болохоор 3 00:00:04,422 --> 00:00:06,790 миний хамгийн нандин дурсамжуудын нэг бол 4 00:00:06,790 --> 00:00:09,723 миний ээжийн надад үзүүлдэг байсан 5 00:00:09,723 --> 00:00:12,516 хятад ханзны гоо үзэмж, хэлбэр дүрс. 6 00:00:12,516 --> 00:00:15,023 Тэр цагаас хойш би 7 00:00:15,023 --> 00:00:17,685 энэ гайхалтай хэлэнд дурласан. 8 00:00:17,685 --> 00:00:20,420 Гадны хүнд харин Цагаан Хэрэм шиг 9 00:00:20,420 --> 00:00:23,929 үл нэвтрэм санагддаг байх. 10 00:00:23,929 --> 00:00:26,304 Сүүлийн жилүүдэд би 11 00:00:26,304 --> 00:00:28,356 энэ ханыг эвдэж 12 00:00:28,356 --> 00:00:30,950 энэ нарийн учир утгатай хэлний 13 00:00:30,950 --> 00:00:34,858 гоо сайхныг хүссэн хүн бүрт ойлгож мэдрүүлэхийг оролдсон. 14 00:00:34,858 --> 00:00:39,170 Ингээд би хятад хэлийг сурах шинэлэг, 15 00:00:39,170 --> 00:00:42,018 хурдан аргыг хайж эхэлсэн. 16 00:00:42,018 --> 00:00:46,004 Би таван настайгаасаа эхлээд ханз болгоны 17 00:00:46,004 --> 00:00:49,009 зурлага нэг бүрийг хэрхэн 18 00:00:49,009 --> 00:00:51,553 зөв дарааллаар зурахыг заалгасан. 19 00:00:51,553 --> 00:00:53,610 Дараачийн 15 жилийн турш 20 00:00:53,610 --> 00:00:56,337 өдөр бүр шинэ ханз сурсаар байсан. 21 00:00:56,337 --> 00:00:58,457 Бидэнд одоо тавхан минут байгаа учраас 22 00:00:58,457 --> 00:01:02,092 илүү хурдан, амар арга ашиглах нь дээр байх. 23 00:01:02,092 --> 00:01:05,617 Хятад эрдэмтэн 20 000 орчим ханз мэднэ. 24 00:01:05,617 --> 00:01:10,729 Та 1000 ханз сурахад л бичиг үсэг тайлагдана. 25 00:01:10,729 --> 00:01:14,745 Хамгийн чухал 200 нь энгийн уран зохиолын 26 00:01:14,745 --> 00:01:17,641 40 хувийг ойлгуулна. 27 00:01:17,641 --> 00:01:20,517 Эдгээр нь замын тэмдэг, хоолны цэс, 28 00:01:20,517 --> 00:01:23,521 цахим хуудас болон сонингийн гол утга санааг 29 00:01:23,521 --> 00:01:25,460 ойлгоход хангалттай. 30 00:01:25,460 --> 00:01:27,659 Өнөөдөр би найман ханзаар жишээ авч 31 00:01:27,659 --> 00:01:29,551 энэ аргыг тайлбарлая. 32 00:01:29,551 --> 00:01:31,472 Та нар бэлэн үү? 33 00:01:31,472 --> 00:01:34,155 Амаа дөрвөлжин болтол нь 34 00:01:34,155 --> 00:01:36,201 том ангай. 35 00:01:36,201 --> 00:01:38,883 "Ам" болно. 36 00:01:38,883 --> 00:01:41,971 Энэ бол алхаж байгаа хүн. 37 00:01:41,971 --> 00:01:45,102 "Хүн". 38 00:01:45,102 --> 00:01:47,811 Галны дүрс нь нэг хүн 39 00:01:47,811 --> 00:01:50,081 хоёр гараа өргөөд 40 00:01:50,081 --> 00:01:52,761 "Туслаарай! Би шатаж байна!" гэж 41 00:01:52,761 --> 00:01:55,804 хашгирч байгаа мэт. 42 00:01:55,804 --> 00:01:59,971 Энэ ханз анх галны хэлбэрээс үүсэн гарсан ч, 43 00:01:59,971 --> 00:02:03,784 би ингэж бодох илүү дуртай. Та аль дуртайгаараа цээжлээрэй. 44 00:02:03,784 --> 00:02:06,043 Энэ бол мод. 45 00:02:06,043 --> 00:02:08,141 "Мод". 46 00:02:08,141 --> 00:02:12,566 Энэ бол "уул". 47 00:02:12,566 --> 00:02:15,167 "Нар". 48 00:02:17,458 --> 00:02:22,112 "Сар". 49 00:02:22,112 --> 00:02:24,087 "Хаалга"-ны ханз өрнөдөд байдаг 50 00:02:24,087 --> 00:02:29,793 хаалга шиг харагдаж байна. 51 00:02:29,793 --> 00:02:33,531 Эдгээрийг би ханзны найман язгуур гэж нэрлэдэг. 52 00:02:33,531 --> 00:02:36,167 Тэд бол олон ханз зохиох 53 00:02:36,167 --> 00:02:39,427 үндэс суурь нь болдог. 54 00:02:39,427 --> 00:02:41,165 Хүн. 55 00:02:41,165 --> 00:02:45,433 Дахиад нэг хүн ард нь явж байвал "дагах". 56 00:02:45,433 --> 00:02:47,561 Хуучны зүйр үгт гардаг шиг 57 00:02:47,561 --> 00:02:51,287 хоёулаа бол хамтрагч, гурвуулаа бол "цугларалт". 58 00:02:51,287 --> 00:02:54,202 Хэрвээ хүн хоёр гараа урт сунгавал 59 00:02:54,202 --> 00:02:58,849 "ийм том" гэсэн утга илэрхийлнэ. 60 00:02:58,849 --> 00:03:02,697 Аман дотор хүн орвол, тэр хүн "занга"-нд орно. 61 00:03:02,697 --> 00:03:08,543 Яг л халиманд идүүлсэн Жона шиг. 62 00:03:08,543 --> 00:03:12,037 Нэг мод байна, харин хоёр мод нийлээд "модод". 63 00:03:12,037 --> 00:03:15,593 Гурван мод хамтдаа "ой мод" болно. 64 00:03:15,593 --> 00:03:19,665 Модны доор хөндлөн мод тавиад суурь үүснэ. 65 00:03:19,665 --> 00:03:23,800 Модон дээр ам зураад "тэнэг". 66 00:03:23,800 --> 00:03:25,881 Цээжлэхэд амархан, 67 00:03:25,881 --> 00:03:30,823 яагаад гэвэл ярьдаг модыг төсөөлөхөд тэнэг санагдах байх. 68 00:03:30,823 --> 00:03:32,865 Галыг санаж байна уу? 69 00:03:32,865 --> 00:03:35,526 Хоёр гал нийлэхээрээ "маш халуун". 70 00:03:35,526 --> 00:03:38,385 Гурван гал маш их "дөл". 71 00:03:38,385 --> 00:03:42,986 Хоёр модны доор гал асаахад "шатах". 72 00:03:42,986 --> 00:03:46,078 Бидний хувьд нар бол хөгжил цэцэглэлийн эх үүсвэр. 73 00:03:46,078 --> 00:03:48,257 Хоёр нар бол "хөгжин цэцэглэсэн". 74 00:03:48,257 --> 00:03:50,615 Гурвуулаа "гялалзана". 75 00:03:50,615 --> 00:03:52,636 Нар, сар хоёрыг хамтад нь гэрэлтүүлэхэд 76 00:03:52,636 --> 00:03:53,944 "гэрэл гэгээ". 77 00:03:53,944 --> 00:03:58,169 Энэ мөн маргааш буюу нэг өдөр, нэг шөнийн дараах өдөр. 78 00:03:58,169 --> 00:04:02,652 Нар тэнгэрийн хаяагаар мандаж байна, "нар мандах". 79 00:04:02,652 --> 00:04:05,475 Хаалга байна. 80 00:04:05,475 --> 00:04:07,812 Хаалган дотор зураас тавилаа, "хаалганы түгжээ". 81 00:04:07,812 --> 00:04:10,776 Хаалганы дотор ам зурлаа, "асуулт асуух". 82 00:04:10,776 --> 00:04:14,107 Тог тог. Хүн байна уу? 83 00:04:14,107 --> 00:04:16,995 Энэ хүн нууцаар хаалгаар гарч байна, 84 00:04:16,995 --> 00:04:19,827 "зугтах, зайлах". 85 00:04:19,827 --> 00:04:21,980 Зүүн талд нь "эмэгтэй" байна. 86 00:04:21,980 --> 00:04:24,142 Хоёр эмэгтэй хамтдаа "маргалдаж" байна. 87 00:04:24,142 --> 00:04:26,275 (Инээд) 88 00:04:26,275 --> 00:04:32,793 Гурван эмэгтэй хамтдаа байвал болгоомжлоорой, "завхайрал". 89 00:04:32,793 --> 00:04:36,302 Бид бараг 30 ханз үзчихлээ. 90 00:04:36,302 --> 00:04:39,639 Энэ аргаар суурь найман ханзнаас 91 00:04:39,639 --> 00:04:41,640 32 өөр ханзыг бүтээж болно. 92 00:04:41,640 --> 00:04:43,403 Дараагийн найм нь 93 00:04:43,403 --> 00:04:45,595 дахиад 32-ыг бүтээнэ. 94 00:04:45,595 --> 00:04:47,897 Ингээд маш бага хүч зарцуулан 95 00:04:47,897 --> 00:04:50,163 хоёр зуу орчмыг сурна. 96 00:04:50,163 --> 00:04:52,715 Энэ нь найман настай хятад хүүхэдтэй адилхан гэсэн үг. 97 00:04:52,715 --> 00:04:56,262 Ханзнуудаа сурсны дараа нийлбэр үг зохиож эхэлнэ. 98 00:04:56,262 --> 00:04:58,959 Жишээ нь, уул, гал хоёр нийлж 99 00:04:58,959 --> 00:05:01,887 "галт уул" болно. 100 00:05:01,887 --> 00:05:05,207 Японыг бид мандаж буй нарны орон гэдгээр мэддэг. 101 00:05:05,207 --> 00:05:08,625 Энд нар газраас суурилсан байна. 102 00:05:08,625 --> 00:05:11,752 Учир нь Япон Хятадаас зүүн зүгт байрладаг. 103 00:05:11,752 --> 00:05:15,642 Тэгэхээр нар, суурь хоёр нийлээд "Япон" болно. 104 00:05:15,642 --> 00:05:18,600 Японы ард хүн бичээд юу болох вэ? 105 00:05:18,600 --> 00:05:21,702 "Япон хүн". 106 00:05:21,702 --> 00:05:24,503 Зүүн талд байгаа ханз бол давхарлуулж 107 00:05:24,503 --> 00:05:26,610 бичсэн хоёр "уул". 108 00:05:26,610 --> 00:05:29,827 Эртний Хятадад энэ "цөллөг" гэсэн утгатай, 109 00:05:29,827 --> 00:05:32,265 яагаад гэвэл Хятадын хаад улс төрийн дайснуудаа 110 00:05:32,265 --> 00:05:34,636 хэдэн уулын тэртээ цөллөгт явуулдаг байжээ. 111 00:05:34,636 --> 00:05:39,647 Харин өнөөдөр "гарах" гэсэн утгатай болсон. 112 00:05:39,647 --> 00:05:42,218 Хаагуур гарахыг хэлж байгаа ам бол 113 00:05:42,218 --> 00:05:44,146 "гарц". 114 00:05:44,146 --> 00:05:47,117 Энэ зураг надад яриагаа дуусгаж 115 00:05:47,117 --> 00:05:49,670 эндээс гарахыг сануулах үүрэгтэй. Баярлалаа. 116 00:05:49,670 --> 00:05:53,639 (Алга ташилт)