Мари Кюригийн суу билэг - Шохини Гөүс
-
0:07 - 0:11Хэрвээ та Мари Кюригийн гар бичмэлийг
харахыг хүсвэл -
0:11 - 0:13өргөдөл гаргаж, цацраг идэвхит туяанаас
хамгаалахын тулд -
0:13 - 0:17хамгаалалтын хувцас өмсөх ёстой.
-
0:17 - 0:21Хатагтай Кюригийн цогцос ч хүртэл
зэсээр бүрсэн авсанд -
0:21 - 0:24түүний судалгааны үндэс, магадгүй үхлийн
шалтгаан нь болсон -
0:24 - 0:28цацраг идэвхийг нь хадгалдаг.
-
0:28 - 0:31Оросын эзэмшил дэх Польш улсын
Варшав хотод өссөн -
0:31 - 0:35анх Мари Склодовска гэх
нэртэй байсан тэрээр -
0:35 - 0:39гайхалтай сайн сурагч байсан ч
хэцүү бэрхшээлүүдтэй нүүр тулжээ. -
0:39 - 0:42Эмэгтэй хүн болохоор
дээд боловсрол эзэмшихийг нь -
0:42 - 0:45хориглосныг эсэргүүцэн
-
0:45 - 0:47Польш хүүхдүүдэд нууцаар
боловсрол олгодог -
0:47 - 0:53Флоутинг их сургуульд орсон юм.
-
0:53 - 0:56Багш, хүмүүжүүлэгчээр ажиллан мөнгө
хуримтлуулснаар -
0:56 - 1:01Парис руу нүүж алдартай
Сорбонн Их Сургуульд сурах болов. -
1:01 - 1:04Тэнд Мари физик болон математикийн
зэрэг хамгаалсан бөгөөд -
1:04 - 1:06ихэнхдээ талх цайгаар амьдарч,
-
1:06 - 1:09заримдаа хэт өлссөнөөсөө болж
ухаан алддаг байжээ. -
1:09 - 1:12Парист байхдаа
физикч Пиер Кюритэй танилцан -
1:12 - 1:15лаборатори болон сэтгэл зүрхээ
хуваалцах болжээ. -
1:15 - 1:18Гэхдээ Мари Польш руу
буцахыг хүссээр байв. -
1:18 - 1:19Варшавт эргэн ирээд
-
1:19 - 1:22эмэгтэй хүнд судалгааны ажил олох нь
-
1:22 - 1:24хэцүү хэвээр байгааг ойлгожээ.
-
1:24 - 1:25Бүх зүйл ингэж дууссангүй.
-
1:25 - 1:27Парист түүнийг хүлээн суусан
Пиер дээр эргэн ирж -
1:27 - 1:31удалгүй гэрлэн, гайхалтай
шинжлэх ухааны баг боллоо. -
1:31 - 1:35Өөр нэгэн физикчийн ажил Мари Кюригийн
сонирхлыг татсан нь -
1:35 - 1:411896 онд Анри Беккерель, уран гэх элемент
гэрэл зургийн хальстай урвалд орж -
1:41 - 1:47рентген туяа мэт цацраг
ялгаруулдгийг нээсэн байв. -
1:47 - 1:52Кюри удалгүй тори элемент ч
мөн төстэй цацраг ялгаруулдгийг олжээ. -
1:52 - 1:55Хамгийн гол нь цацрагийн хэмжээ нь зөвхөн
-
1:55 - 1:57элементийн хэмжээнээс хамаарч байсан ба
-
1:57 - 2:01үүнд нь физик эсвэл химийн
өөрчлөлт нөлөөлсөнгүй. -
2:01 - 2:04Энэ нь цацраг туяа элементийн атомаас
-
2:04 - 2:07ялгарч байна гэсэн дүгнэлтэнд хүргэв.
-
2:07 - 2:09Энэхүү санаа нь атомуудыг
-
2:09 - 2:14хуваагдашгүй биет гэх онолыг
няцаахад тусалсан юм. -
2:14 - 2:18Дараагаар нь, маш их цацраг идэвхит
төмөрлөг болох ураны давирхайг судалж -
2:18 - 2:24уран нь дангаараа бүх цацраг туяаг
ялгаруулахгүй байгааг анзаарчээ. -
2:24 - 2:29Тэгэхээр өөр цацраг идэвхит бодисууд
нөлөөлж байв уу? -
2:29 - 2:321898 онд тэд хоёр шинэ элемент нээсэн нь
-
2:32 - 2:35Маригийн төрсөн нутаг
Польшийг илэрхийлсэн поли, -
2:35 - 2:38Латинаар цацраг гэсэн
утгатай ради байв. -
2:38 - 2:42Тэд мөн радио идэвхит чанар гэх
нэр томъёог санаачилсан. -
2:42 - 2:461902 он гэхэд тэд нэлээд хэдэн тонн ураны
-
2:46 - 2:51давирхайнаас 0.1 грамм цэвэр
ради хлорид давс гаргаж авсан ба -
2:51 - 2:54энэ нь тухайн үедээ
гайхалтай явдал байлаа. -
2:54 - 2:56Тухайн оны сүүлээр Пиер Кюри
болон Анри Беккерель нар -
2:56 - 2:59физикийн салбарын Нобелийн
шагналд нэр дэвшсэн ч -
2:59 - 3:01Мариг орхисон байлаа.
-
3:01 - 3:05Пиер эхнэрийнхээ зүй ёсны
эрхийн талаар саналаа илэрхийлэн -
3:05 - 3:111903 оны Нобелийн шагналыг эхнэр, нөхөр
Кюри болон Беккерель нар хамтдаа хүртэж, -
3:11 - 3:16ингэснээр Мари анхны Нобелийн шагнал
хүртсэн эмэгтэй болсон байна. -
3:16 - 3:20Сайн санхүүжилт болон өндөр нэр хүндийг
олсон Кюригийнхэн шаргуу ажиллаж байв. -
3:20 - 3:25Гэвч уй гашуу тохиож 1906 онд
Пиер хөл үймээнтэй замаар гарч явахдаа -
3:25 - 3:27морин тэрэгт дайруулж нас баржээ.
-
3:27 - 3:30Гутралд орсон Мари бүх анхаарлаа
судалгаандаа төвлөрүүлж, -
3:30 - 3:33Пиерийн оронд Сорбоннд багшилснаар
-
3:33 - 3:36сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ.
-
3:36 - 3:38Түүний бие даасан ажил үр өгөөжтэй байлаа.
-
3:38 - 3:411911 онд тэр дахин
Нобелийн шагнал хүртсэн ба -
3:41 - 3:45энэ удаад өмнөх ради, поли элементүүдийг
олж нээн цэвэр ради -
3:45 - 3:49гарган авсанд нь химийн салбарт өгчээ.
-
3:49 - 3:52Энэ нь түүнийг анхны бөгөөд одоог хүртэлх
-
3:52 - 3:56Нобелийн шагналыг хоёр өөр салбарт
авсан цорын ганц хүн болгожээ. -
3:56 - 3:59Профессор Кюри нээлтүүдээ ашиглан
-
3:59 - 4:02анагаахын салбарын шинжилгээ,
эмчилгээг өөрчилсөн. -
4:02 - 4:06Дэлхийн Нэгдүгээр Дайны үеэр
хөдөлгөөнт рентген аппаратууд бүтээж, -
4:06 - 4:09цацраг идэвхийн хорт хавдарт
үзүүлэх нөлөөг нь судалсан. -
4:09 - 4:13Гэвч эдгээр ач тус нь том
золиостойгоор ирсэн юм. -
4:13 - 4:16Кюри 1934 онд ясны чөмөгний
өвчнөөс болж нас барсан ба -
4:16 - 4:20үүнийг цацраг идэвхит бодистой ажиллаж
байсантай нь одоо ч холбож үздэг. -
4:20 - 4:23Мари Кюригийн судалгаа нь
-
4:23 - 4:26бидний хими, физикийн
ойлголтын суурь болж, -
4:26 - 4:31хавдар судлал, технологи,
анагаах ухаан, цөмийн физик -
4:31 - 4:33гэх мэт салбаруудын эхлэлийг тавьж өгчээ.
-
4:33 - 4:37Үр дүн нь сайн, муу аль нь ч байсан,
түүний цацраг идэвхийн нээлтүүд -
4:37 - 4:41шинэ эринг эхлүүлж, шинжлэх ухааны
зарим гайхалтай нууцуудыг нээсэн юм.
- Title:
- Мари Кюригийн суу билэг - Шохини Гөүс
- Speaker:
- Shohini Ghose
- Description:
-
Бүрэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/the-genius-of-marie-curie-shohini-ghose
Мари Кюригийн судалгаа нь бидний хими, физикийн шинжлэх ухааны суурь ойлголтыг өгч, хавдар судлал, технологи, анагаах ухаан, цөмийн физик гэх мэт олон салбарын эхлэлийг тавьж өгчээ. Түүний энэ зам хэрхэн өонөсөн бэ? Мари Склодовска Кюригийн хамгийн чухал нээлтүүдээс Шохини Гөүс тайлбарлаж байна.Хичээлийг Шохини Гөүс, зураглалыг Анна Новаковска
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:04
Tuya Bat edited Mongolian subtitles for The genius of Marie Curie | ||
Tuya Bat approved Mongolian subtitles for The genius of Marie Curie | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for The genius of Marie Curie | ||
Batchansaa Batzorig accepted Mongolian subtitles for The genius of Marie Curie | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for The genius of Marie Curie | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for The genius of Marie Curie | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for The genius of Marie Curie | ||
Энх-Анар edited Mongolian subtitles for The genius of Marie Curie |