1 00:00:07,069 --> 00:00:10,558 Хэрвээ та Мари Кюригийн гар бичмэлийг харахыг хүсвэл 2 00:00:10,558 --> 00:00:13,409 өргөдөл гаргаж, цацраг идэвхит туяанаас хамгаалахын тулд 3 00:00:13,409 --> 00:00:16,718 хамгаалалтын хувцас өмсөх ёстой. 4 00:00:16,718 --> 00:00:21,187 Хатагтай Кюригийн цогцос ч хүртэл зэсээр бүрсэн авсанд 5 00:00:21,187 --> 00:00:24,052 түүний судалгааны үндэс, магадгүй үхлийн шалтгаан нь болсон 6 00:00:24,052 --> 00:00:27,858 цацраг идэвхийг нь хадгалдаг. 7 00:00:27,858 --> 00:00:31,078 Оросын эзэмшил дэх Польш улсын Варшав хотод өссөн 8 00:00:31,078 --> 00:00:34,671 анх Мари Склодовска гэх нэртэй байсан тэрээр 9 00:00:34,671 --> 00:00:38,868 гайхалтай сайн сурагч байсан ч хэцүү бэрхшээлүүдтэй нүүр тулжээ. 10 00:00:38,868 --> 00:00:42,498 Эмэгтэй хүн болохоор дээд боловсрол эзэмшихийг нь 11 00:00:42,498 --> 00:00:44,519 хориглосныг эсэргүүцэн 12 00:00:44,519 --> 00:00:47,479 Польш хүүхдүүдэд нууцаар боловсрол олгодог 13 00:00:47,479 --> 00:00:52,859 Флоутинг их сургуульд орсон юм. 14 00:00:52,859 --> 00:00:55,679 Багш, хүмүүжүүлэгчээр ажиллан мөнгө хуримтлуулснаар 15 00:00:55,679 --> 00:01:00,549 Парис руу нүүж алдартай Сорбонн Их Сургуульд сурах болов. 16 00:01:00,549 --> 00:01:03,660 Тэнд Мари физик болон математикийн зэрэг хамгаалсан бөгөөд 17 00:01:03,660 --> 00:01:05,940 ихэнхдээ талх цайгаар амьдарч, 18 00:01:05,940 --> 00:01:09,010 заримдаа хэт өлссөнөөсөө болж ухаан алддаг байжээ. 19 00:01:09,010 --> 00:01:11,840 Парист байхдаа физикч Пиер Кюритэй танилцан 20 00:01:11,840 --> 00:01:15,099 лаборатори болон сэтгэл зүрхээ хуваалцах болжээ. 21 00:01:15,099 --> 00:01:17,620 Гэхдээ Мари Польш руу буцахыг хүссээр байв. 22 00:01:17,620 --> 00:01:19,239 Варшавт эргэн ирээд 23 00:01:19,239 --> 00:01:21,879 эмэгтэй хүнд судалгааны ажил олох нь 24 00:01:21,879 --> 00:01:23,620 хэцүү хэвээр байгааг ойлгожээ. 25 00:01:23,620 --> 00:01:25,020 Бүх зүйл ингэж дууссангүй. 26 00:01:25,020 --> 00:01:27,401 Парист түүнийг хүлээн суусан Пиер дээр эргэн ирж 27 00:01:27,401 --> 00:01:31,141 удалгүй гэрлэн, гайхалтай шинжлэх ухааны баг боллоо. 28 00:01:31,141 --> 00:01:35,119 Өөр нэгэн физикчийн ажил Мари Кюригийн сонирхлыг татсан нь 29 00:01:35,119 --> 00:01:41,181 1896 онд Анри Беккерель, уран гэх элемент гэрэл зургийн хальстай урвалд орж 30 00:01:41,181 --> 00:01:47,070 рентген туяа мэт цацраг ялгаруулдгийг нээсэн байв. 31 00:01:47,070 --> 00:01:51,551 Кюри удалгүй тори элемент ч мөн төстэй цацраг ялгаруулдгийг олжээ. 32 00:01:51,551 --> 00:01:55,001 Хамгийн гол нь цацрагийн хэмжээ нь зөвхөн 33 00:01:55,001 --> 00:01:57,262 элементийн хэмжээнээс хамаарч байсан ба 34 00:01:57,262 --> 00:02:00,781 үүнд нь физик эсвэл химийн өөрчлөлт нөлөөлсөнгүй. 35 00:02:00,781 --> 00:02:04,492 Энэ нь цацраг туяа элементийн атомаас 36 00:02:04,492 --> 00:02:07,371 ялгарч байна гэсэн дүгнэлтэнд хүргэв. 37 00:02:07,371 --> 00:02:08,663 Энэхүү санаа нь атомуудыг 38 00:02:08,663 --> 00:02:14,041 хуваагдашгүй биет гэх онолыг няцаахад тусалсан юм. 39 00:02:14,041 --> 00:02:18,442 Дараагаар нь, маш их цацраг идэвхит төмөрлөг болох ураны давирхайг судалж 40 00:02:18,442 --> 00:02:23,914 уран нь дангаараа бүх цацраг туяаг ялгаруулахгүй байгааг анзаарчээ. 41 00:02:23,914 --> 00:02:28,524 Тэгэхээр өөр цацраг идэвхит бодисууд нөлөөлж байв уу? 42 00:02:28,524 --> 00:02:32,455 1898 онд тэд хоёр шинэ элемент нээсэн нь 43 00:02:32,455 --> 00:02:35,407 Маригийн төрсөн нутаг Польшийг илэрхийлсэн поли, 44 00:02:35,407 --> 00:02:38,433 Латинаар цацраг гэсэн утгатай ради байв. 45 00:02:38,433 --> 00:02:42,384 Тэд мөн радио идэвхит чанар гэх нэр томъёог санаачилсан. 46 00:02:42,384 --> 00:02:46,455 1902 он гэхэд тэд нэлээд хэдэн тонн ураны 47 00:02:46,455 --> 00:02:50,627 давирхайнаас 0.1 грамм цэвэр ради хлорид давс гаргаж авсан ба 48 00:02:50,637 --> 00:02:53,536 энэ нь тухайн үедээ гайхалтай явдал байлаа. 49 00:02:53,536 --> 00:02:56,476 Тухайн оны сүүлээр Пиер Кюри болон Анри Беккерель нар 50 00:02:56,476 --> 00:02:59,336 физикийн салбарын Нобелийн шагналд нэр дэвшсэн ч 51 00:02:59,336 --> 00:03:01,105 Мариг орхисон байлаа. 52 00:03:01,105 --> 00:03:04,767 Пиер эхнэрийнхээ зүй ёсны эрхийн талаар саналаа илэрхийлэн 53 00:03:04,767 --> 00:03:11,226 1903 оны Нобелийн шагналыг эхнэр, нөхөр Кюри болон Беккерель нар хамтдаа хүртэж, 54 00:03:11,226 --> 00:03:16,116 ингэснээр Мари анхны Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй болсон байна. 55 00:03:16,116 --> 00:03:20,047 Сайн санхүүжилт болон өндөр нэр хүндийг олсон Кюригийнхэн шаргуу ажиллаж байв. 56 00:03:20,047 --> 00:03:24,686 Гэвч уй гашуу тохиож 1906 онд Пиер хөл үймээнтэй замаар гарч явахдаа 57 00:03:24,686 --> 00:03:27,037 морин тэрэгт дайруулж нас баржээ. 58 00:03:27,037 --> 00:03:29,887 Гутралд орсон Мари бүх анхаарлаа судалгаандаа төвлөрүүлж, 59 00:03:29,887 --> 00:03:32,816 Пиерийн оронд Сорбоннд багшилснаар 60 00:03:32,816 --> 00:03:36,057 сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ. 61 00:03:36,057 --> 00:03:38,356 Түүний бие даасан ажил үр өгөөжтэй байлаа. 62 00:03:38,356 --> 00:03:40,728 1911 онд тэр дахин Нобелийн шагнал хүртсэн ба 63 00:03:40,728 --> 00:03:44,867 энэ удаад өмнөх ради, поли элементүүдийг олж нээн цэвэр ради 64 00:03:44,867 --> 00:03:49,348 гарган авсанд нь химийн салбарт өгчээ. 65 00:03:49,348 --> 00:03:51,527 Энэ нь түүнийг анхны бөгөөд одоог хүртэлх 66 00:03:51,527 --> 00:03:56,368 Нобелийн шагналыг хоёр өөр салбарт авсан цорын ганц хүн болгожээ. 67 00:03:56,368 --> 00:03:58,959 Профессор Кюри нээлтүүдээ ашиглан 68 00:03:58,959 --> 00:04:02,218 анагаахын салбарын шинжилгээ, эмчилгээг өөрчилсөн. 69 00:04:02,218 --> 00:04:05,567 Дэлхийн Нэгдүгээр Дайны үеэр хөдөлгөөнт рентген аппаратууд бүтээж, 70 00:04:05,567 --> 00:04:08,779 цацраг идэвхийн хорт хавдарт үзүүлэх нөлөөг нь судалсан. 71 00:04:08,779 --> 00:04:12,768 Гэвч эдгээр ач тус нь том золиостойгоор ирсэн юм. 72 00:04:12,768 --> 00:04:15,979 Кюри 1934 онд ясны чөмөгний өвчнөөс болж нас барсан ба 73 00:04:15,979 --> 00:04:19,679 үүнийг цацраг идэвхит бодистой ажиллаж байсантай нь одоо ч холбож үздэг. 74 00:04:19,679 --> 00:04:22,764 Мари Кюригийн судалгаа нь 75 00:04:22,764 --> 00:04:26,016 бидний хими, физикийн ойлголтын суурь болж, 76 00:04:26,016 --> 00:04:31,319 хавдар судлал, технологи, анагаах ухаан, цөмийн физик 77 00:04:31,319 --> 00:04:33,423 гэх мэт салбаруудын эхлэлийг тавьж өгчээ. 78 00:04:33,423 --> 00:04:37,334 Үр дүн нь сайн, муу аль нь ч байсан, түүний цацраг идэвхийн нээлтүүд 79 00:04:37,339 --> 00:04:41,339 шинэ эринг эхлүүлж, шинжлэх ухааны зарим гайхалтай нууцуудыг нээсэн юм.