0:00:07.069,0:00:10.558 Хэрвээ та Мари Кюригийн гар бичмэлийг [br]харахыг хүсвэл 0:00:10.558,0:00:13.409 өргөдөл гаргаж, цацраг идэвхит туяанаас[br]хамгаалахын тулд 0:00:13.409,0:00:16.718 хамгаалалтын хувцас өмсөх ёстой. 0:00:16.718,0:00:21.187 Хатагтай Кюригийн цогцос ч хүртэл[br]зэсээр бүрсэн авсанд 0:00:21.187,0:00:24.052 түүний судалгааны үндэс, магадгүй үхлийн[br]шалтгаан нь болсон 0:00:24.052,0:00:27.858 цацраг идэвхийг нь хадгалдаг. 0:00:27.858,0:00:31.078 Оросын эзэмшил дэх Польш улсын[br]Варшав хотод өссөн 0:00:31.078,0:00:34.671 анх Мари Склодовска гэх[br]нэртэй байсан тэрээр 0:00:34.671,0:00:38.868 гайхалтай сайн сурагч байсан ч[br]хэцүү бэрхшээлүүдтэй нүүр тулжээ. 0:00:38.868,0:00:42.498 Эмэгтэй хүн болохоор[br]дээд боловсрол эзэмшихийг нь 0:00:42.498,0:00:44.519 хориглосныг эсэргүүцэн 0:00:44.519,0:00:47.479 Польш хүүхдүүдэд нууцаар[br]боловсрол олгодог 0:00:47.479,0:00:52.859 Флоутинг их сургуульд орсон юм. 0:00:52.859,0:00:55.679 Багш, хүмүүжүүлэгчээр ажиллан мөнгө[br]хуримтлуулснаар 0:00:55.679,0:01:00.549 Парис руу нүүж алдартай[br]Сорбонн Их Сургуульд сурах болов. 0:01:00.549,0:01:03.660 Тэнд Мари физик болон математикийн[br]зэрэг хамгаалсан бөгөөд 0:01:03.660,0:01:05.940 ихэнхдээ талх цайгаар амьдарч, 0:01:05.940,0:01:09.010 заримдаа хэт өлссөнөөсөө болж[br]ухаан алддаг байжээ. 0:01:09.010,0:01:11.840 Парист байхдаа[br]физикч Пиер Кюритэй танилцан 0:01:11.840,0:01:15.099 лаборатори болон сэтгэл зүрхээ[br]хуваалцах болжээ. 0:01:15.099,0:01:17.620 Гэхдээ Мари Польш руу[br]буцахыг хүссээр байв. 0:01:17.620,0:01:19.239 Варшавт эргэн ирээд 0:01:19.239,0:01:21.879 эмэгтэй хүнд судалгааны ажил олох нь 0:01:21.879,0:01:23.620 хэцүү хэвээр байгааг ойлгожээ. 0:01:23.620,0:01:25.020 Бүх зүйл ингэж дууссангүй. 0:01:25.020,0:01:27.401 Парист түүнийг хүлээн суусан[br]Пиер дээр эргэн ирж 0:01:27.401,0:01:31.141 удалгүй гэрлэн, гайхалтай[br]шинжлэх ухааны баг боллоо. 0:01:31.141,0:01:35.119 Өөр нэгэн физикчийн ажил Мари Кюригийн [br]сонирхлыг татсан нь 0:01:35.119,0:01:41.181 1896 онд Анри Беккерель, уран гэх элемент[br]гэрэл зургийн хальстай урвалд орж 0:01:41.181,0:01:47.070 рентген туяа мэт цацраг [br]ялгаруулдгийг нээсэн байв. 0:01:47.070,0:01:51.551 Кюри удалгүй тори элемент ч [br]мөн төстэй цацраг ялгаруулдгийг олжээ. 0:01:51.551,0:01:55.001 Хамгийн гол нь цацрагийн хэмжээ нь зөвхөн 0:01:55.001,0:01:57.262 элементийн хэмжээнээс хамаарч байсан ба 0:01:57.262,0:02:00.781 үүнд нь физик эсвэл химийн[br]өөрчлөлт нөлөөлсөнгүй. 0:02:00.781,0:02:04.492 Энэ нь цацраг туяа элементийн атомаас 0:02:04.492,0:02:07.371 ялгарч байна гэсэн дүгнэлтэнд хүргэв. 0:02:07.371,0:02:08.663 Энэхүү санаа нь атомуудыг 0:02:08.663,0:02:14.041 хуваагдашгүй биет гэх онолыг[br]няцаахад тусалсан юм. 0:02:14.041,0:02:18.442 Дараагаар нь, маш их цацраг идэвхит[br]төмөрлөг болох ураны давирхайг судалж 0:02:18.442,0:02:23.914 уран нь дангаараа бүх цацраг туяаг [br]ялгаруулахгүй байгааг анзаарчээ. 0:02:23.914,0:02:28.524 Тэгэхээр өөр цацраг идэвхит бодисууд[br]нөлөөлж байв уу? 0:02:28.524,0:02:32.455 1898 онд тэд хоёр шинэ элемент нээсэн нь 0:02:32.455,0:02:35.407 Маригийн төрсөн нутаг[br]Польшийг илэрхийлсэн поли, 0:02:35.407,0:02:38.433 Латинаар цацраг гэсэн[br]утгатай ради байв. 0:02:38.433,0:02:42.384 Тэд мөн радио идэвхит чанар гэх [br]нэр томъёог санаачилсан. 0:02:42.384,0:02:46.455 1902 он гэхэд тэд нэлээд хэдэн тонн ураны 0:02:46.455,0:02:50.627 давирхайнаас 0.1 грамм цэвэр[br]ради хлорид давс гаргаж авсан ба 0:02:50.637,0:02:53.536 энэ нь тухайн үедээ [br]гайхалтай явдал байлаа. 0:02:53.536,0:02:56.476 Тухайн оны сүүлээр Пиер Кюри[br]болон Анри Беккерель нар 0:02:56.476,0:02:59.336 физикийн салбарын Нобелийн[br]шагналд нэр дэвшсэн ч 0:02:59.336,0:03:01.105 Мариг орхисон байлаа. 0:03:01.105,0:03:04.767 Пиер эхнэрийнхээ зүй ёсны[br]эрхийн талаар саналаа илэрхийлэн 0:03:04.767,0:03:11.226 1903 оны Нобелийн шагналыг эхнэр, нөхөр[br]Кюри болон Беккерель нар хамтдаа хүртэж, 0:03:11.226,0:03:16.116 ингэснээр Мари анхны Нобелийн шагнал[br]хүртсэн эмэгтэй болсон байна. 0:03:16.116,0:03:20.047 Сайн санхүүжилт болон өндөр нэр хүндийг[br]олсон Кюригийнхэн шаргуу ажиллаж байв. 0:03:20.047,0:03:24.686 Гэвч уй гашуу тохиож 1906 онд[br]Пиер хөл үймээнтэй замаар гарч явахдаа 0:03:24.686,0:03:27.037 морин тэрэгт дайруулж нас баржээ. 0:03:27.037,0:03:29.887 Гутралд орсон Мари бүх анхаарлаа [br]судалгаандаа төвлөрүүлж, 0:03:29.887,0:03:32.816 Пиерийн оронд Сорбоннд багшилснаар 0:03:32.816,0:03:36.057 сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ. 0:03:36.057,0:03:38.356 Түүний бие даасан ажил үр өгөөжтэй байлаа. 0:03:38.356,0:03:40.728 1911 онд тэр дахин[br]Нобелийн шагнал хүртсэн ба 0:03:40.728,0:03:44.867 энэ удаад өмнөх ради, поли элементүүдийг[br]олж нээн цэвэр ради 0:03:44.867,0:03:49.348 гарган авсанд нь химийн салбарт өгчээ. 0:03:49.348,0:03:51.527 Энэ нь түүнийг анхны бөгөөд одоог хүртэлх 0:03:51.527,0:03:56.368 Нобелийн шагналыг хоёр өөр салбарт [br]авсан цорын ганц хүн болгожээ. 0:03:56.368,0:03:58.959 Профессор Кюри нээлтүүдээ ашиглан 0:03:58.959,0:04:02.218 анагаахын салбарын шинжилгээ, [br]эмчилгээг өөрчилсөн. 0:04:02.218,0:04:05.567 Дэлхийн Нэгдүгээр Дайны үеэр [br]хөдөлгөөнт рентген аппаратууд бүтээж, 0:04:05.567,0:04:08.779 цацраг идэвхийн хорт хавдарт [br]үзүүлэх нөлөөг нь судалсан. 0:04:08.779,0:04:12.768 Гэвч эдгээр ач тус нь том[br]золиостойгоор ирсэн юм. 0:04:12.768,0:04:15.979 Кюри 1934 онд ясны чөмөгний[br]өвчнөөс болж нас барсан ба 0:04:15.979,0:04:19.679 үүнийг цацраг идэвхит бодистой ажиллаж[br]байсантай нь одоо ч холбож үздэг. 0:04:19.679,0:04:22.764 Мари Кюригийн судалгаа нь 0:04:22.764,0:04:26.016 бидний хими, физикийн[br]ойлголтын суурь болж, 0:04:26.016,0:04:31.319 хавдар судлал, технологи,[br]анагаах ухаан, цөмийн физик 0:04:31.319,0:04:33.423 гэх мэт салбаруудын эхлэлийг тавьж өгчээ. 0:04:33.423,0:04:37.334 Үр дүн нь сайн, муу аль нь ч байсан, [br]түүний цацраг идэвхийн нээлтүүд 0:04:37.339,0:04:41.339 шинэ эринг эхлүүлж, шинжлэх ухааны[br]зарим гайхалтай нууцуудыг нээсэн юм.