< Return to Video

Живж буй хотуудад хэрхэн үерт тэсвэртэй ландшафт төлөвлөлт хийх вэ?

  • 0:01 - 0:04
    Яг энэ цаг үед
  • 0:04 - 0:07
    бидний амьсгалах хором бүрт
  • 0:07 - 0:12
    эрэг дагуух томоохон
    хотууд живж байна.
  • 0:12 - 0:15
    Нью-Йорк, Лондон,
  • 0:15 - 0:18
    Токио, Шанхай, Нью-Орлеанс
  • 0:18 - 0:21
    миний төрөлх Бангкок ч мөн адил.
  • 0:23 - 0:27
    Энэ бол цаг уурын өөрчлөлтийн
    тогтсон дүр зураг.
  • 0:29 - 0:30
    Харин энэ бол
    манай орны жишээ.
  • 0:31 - 0:32
    Тийм ч сүртэй зүйл биш.
  • 0:32 - 0:34
    Зүгээр л зам дээр байгаа матар.
  • 0:34 - 0:35
    (инээв)
  • 0:35 - 0:38
    Энэ живж байгаа хотуудад тулгарч буй
  • 0:39 - 0:40

    тулгамдсан асуудал юм.
  • 0:42 - 0:46
    Эндээс та бүхэн Бангкок хотын
    хотжилтын явцыг харж болно.
  • 0:46 - 0:49
    Тал бүр тийш тархаж,
  • 0:49 - 0:53
    жижиг цэгээс эхлэн томорч улмаар
    газар тариалангийн талбай --
  • 0:54 - 0:57
    усыг шингээж, амьсгалдаг
    хөрсөн гадаргуу
  • 0:57 - 0:59
    бетонон ширэнгэ болон хувирч байна.
  • 1:02 - 1:06
    30 минутын борооны дараа
    ийм дүр зургийг та харж болно.
  • 1:07 - 1:09
    Бороо орох бүрт,
  • 1:09 - 1:11
    машин минь завь болж хувирдаг ч
    болоосой гэж би боддог.
  • 1:13 - 1:15
    Энэ газарт усанд зориулсан
    ямар ч орон зай байхгүй.
  • 1:16 - 1:20
    Аль хэдийн ус шингээх чадвараа алдчихсан.
  • 1:22 - 1:26
    Яг үнэндээ Бангкокын
    метрополитан бүс нь
  • 1:26 - 1:31
    15 сая хүн амьдарч, ажиллаж
  • 1:31 - 1:37
    хоорондоо харилцаж буй
    голын шаварлаг эрэг л гэсэн үг.
  • 1:38 - 1:43
    Бангкок жилд 1 сентиметрээс илүү
    живж байгаа бөгөөд
  • 1:43 - 1:50
    энэ нь далайн түвшний өсөлтөөс
    4 дахин их үзүүлэлт юм.
  • 1:51 - 1:56
    Улмаар 2030 он гэхэд
    далайн түвшнээс нам дор болно.
  • 1:56 - 1:58
    Тун удахгүй гэсэн үг шүү дээ.
  • 2:01 - 2:07
    Би энд ландшафт архитекторын хувиар
    ирсэн нь тохиолдлын зүйл биш.
  • 2:08 - 2:11
    Миний хүүхэд нас байнга л
    хөл хөдөлгөөн ихтэй байдаг
  • 2:11 - 2:15
    замын дагуух эгнээ байшингуудад өнгөрсөн.
  • 2:17 - 2:21
    Манай байшингийн урд
    бетонон машины зогсоол байдаг байлаа.
  • 2:21 - 2:23
    Миний хувьд тоглоомын талбай байсан юм.
  • 2:24 - 2:29
    Тэндээс олж болох цорын ганц амьд,
  • 2:29 - 2:30
    намайг хөгжөөдөг зүйл нь
  • 2:30 - 2:36
    бетонон талбайн хагархайн завсраас
    ургах гэж тэмүүлж буй
  • 2:36 - 2:37
    бяцхан ургамлууд байлаа.
  • 2:38 - 2:40
    Найзуудтайгаа тоглох дуртай тоглоом маань
  • 2:40 - 2:47
    бетонон талбайн хагархайг том,
    бүр илүү том болгож
  • 2:47 - 2:50
    тэдгээр бяцхан ургамлуудыг
  • 2:50 - 2:52
    улам их ургуулах байсан.
  • 2:54 - 2:57
    Тийм ээ ландшафт архитектор болсноор
  • 2:57 - 3:02
    бетонон талбайг хагалж, бутлах амбицаа
    үргэлжлүүлэх боломжийг надад өгсөн.
  • 3:02 - 3:04
    (инээв)
  • 3:04 - 3:08
    Эдгээр бетонон талбайг буцааж
    байгальтай холбох боломжийг ч бас.
  • 3:10 - 3:13
    Өмнө нь Тайландчууд бид
  • 3:13 - 3:19
    борооны болон хуурай улиралд
    дасан зохицож амьдардаг байсан.
  • 3:19 - 3:23
    Биднийг хоёр нутагтан гэж хэлсэн ч болно.
  • 3:23 - 3:24
    (инээв)
  • 3:24 - 3:26
    Бид хуурай газар, ус хоёрын
  • 3:27 - 3:29
    аль, алин дээр нь амьдарч,
  • 3:30 - 3:35
    бас ус үерлэж, газар услах нь
    бидний хувьд баяртай үйл явдал байв.
  • 3:37 - 3:39
    Харин одоо үер бол ...
  • 3:40 - 3:42
    гамшиг.
  • 3:43 - 3:44
    2011 онд,
  • 3:44 - 3:51
    Тайланд түүхэндээ хамгийн их
    хохиролтой үерийн гамшигтай
  • 3:51 - 3:52
    нүүр тулсан.
  • 3:53 - 3:57
    Тус үер нь Тайландын төвийг
    том нуур болгож хувиргасан.
  • 3:59 - 4:04
    Энэ зурагнаас та бүхэн үерийн хэмжээг
    харж байна.
  • 4:04 - 4:07
    Шараар Бангкок хотыг
    тэмдэглэсэн байгаа.
  • 4:08 - 4:11
    Уг үер нь хойд зүгээс эхлэн
  • 4:11 - 4:14
    замдаа хэд, хэдэн тосгоныг дайрсан.
  • 4:17 - 4:20
    Хэдэн сая хүмүүс,
  • 4:20 - 4:23
    би болон миний гэр бүл ч бас
  • 4:23 - 4:26
    орон гэргүй болсон.
  • 4:27 - 4:29
    Зарим нь хотыг орхисон.
  • 4:30 - 4:35
    Маш олон хүмүүс орон гэр,
    эд хөрөнгөө алдахаас айсандаа
  • 4:35 - 4:41
    ямар ч цахилгаан, цэвэр усгүйгээр
    үерт үлдсэн.
  • 4:43 - 4:46
    Миний хувьд уг үер нь
  • 4:46 - 4:49
    орчин үеийн дэд бүтэц,
  • 4:51 - 4:56
    ялангуяа бетонон талбайн хэмжээ
    хэт ихсэж байгаа нь
  • 4:56 - 5:02
    биднийг цаг уурын өөрчлөлтөнд
    маш эмзэг болгож байгааг харуулсан юм.
  • 5:04 - 5:07
    Уг гамшигийн ачаар би
  • 5:07 - 5:09
    сэтгэлийнхээ дуудлагыг олсон.
  • 5:09 - 5:14
    Би зүгээр л хойшоо суугаад,
    хотоо живэхийг хараад байж чадахгүй.
  • 5:15 - 5:17
    Хотод би хэрэгтэй,
  • 5:17 - 5:21
    бас надад энэ асуудлыг шийдэх
    чадвар бий.
  • 5:23 - 5:24
    Зургаан жилийн өмнө
  • 5:26 - 5:27
    би өөрийн төслөө эхлүүлсэн.
  • 5:28 - 5:34
    Манай багийнхан Чулалонгкорн паркын
    төлөвлөлтийн тэмцээнд түрүүлсэн.
  • 5:35 - 5:41
    Тайландын хамгийн анхны их сургууль
    100 жилийн ойгоо тохиолдуулан
  • 5:41 - 5:45
    хэсэг газрыг ард иргэдэд
  • 5:45 - 5:50
    нийтийн парк болгон бэлэглэж буй
    маш том төсөл юм.
  • 5:51 - 5:57
    Парктай байна гэдэг
    ихэнх хотод энгийн л зүйл.
  • 5:57 - 6:00
    Харин Бангкокын хуьд тийм биш.
  • 6:00 - 6:06
    Нэг хүнд ноогдох нийтийн ногоон
    байгууламжийн хэмжээгээр
  • 6:06 - 6:08
    Азийн мега хотуудаас
    хамгийн бага хотын нэг.
  • 6:10 - 6:15
    Манай төсөл нь
    сүүлийн гучин жилд
  • 6:15 - 6:17
    анх удаа бий болж буй парк юм.
  • 6:18 - 6:20
    4.5 га парк
  • 6:20 - 6:24
    Бангкокын зүрхэн хэсэг дэх
    том ногоон хагархай ...
  • 6:24 - 6:26
    өнгөрсөн жил нээгдсэн.
  • 6:27 - 6:28
    (алга ташилт)
  • 6:28 - 6:29
    Баярлалаа.
  • 6:29 - 6:34
    (алга ташилт)
  • 6:34 - 6:38
    Дөрвөн жилийн турш
    тоолж баршгүй олон уулзалт хийж,
  • 6:39 - 6:42
    ятгасаар, бууж өгөхгүй ятгасаар л байсан.
  • 6:42 - 6:48
    Парк гэдэг бол зөвхөн сайхан харагдах
    амралтын орчин биш,
  • 6:48 - 6:50
    парк нь хотын үерийн асуудлыг шийдэж,
  • 6:50 - 6:54
    цаг уурын өөрчлөлттэй нүүр тулахад
    тусалж чадахыг ойлгуулах гэж.
  • 6:54 - 6:56
    Яаж гэдгийг та бүхэнд тайлбарлая.
  • 6:56 - 6:59
    Бангкок бол хавтгай гадаргуутай хот.
  • 6:59 - 7:04
    Тиймээс бид таталцлын хүчийг ашиглан
    борооны ус цуглуулах зорилгоор
  • 7:04 - 7:06
    паркыг тэр чигт нь налуу төлөвлөсөн.
  • 7:08 - 7:12
    Таталцлын хүч нь хамгийн өндөр цэгээс
    хамгийн нам цэг хүртэл
  • 7:12 - 7:14
    усны урсгалыг татна.
  • 7:15 - 7:19
    Парк маань нэг бүхэл систем болж ажилладаг
    гурван элементээс тогтсон.
  • 7:20 - 7:22
    Эхнийх нь ашиглалттай ногоон дээвэр.
  • 7:23 - 7:26
    Тайландын хамгийн том
    ашиглалттай ногоон дээвэр бөгөөд,
  • 7:26 - 7:29
    борооны ус цуглуулах танк,
    түүний доор нь музей бий.
  • 7:31 - 7:32
    Хуурай улиралд
  • 7:32 - 7:38
    цугларсан борооны усаар паркыг
    нэг сар хүртэлх хугацаанд услах боломжтой.
  • 7:39 - 7:43
    Дээврийн ус нь намгархаг хэсгээр
    дамжиж өнгөрөх бөгөөд
  • 7:44 - 7:47
    энэ хэсэгт усны ургамлууд
    усыг шүүж
  • 7:47 - 7:49
    цэвэршүүлэх юм.
  • 7:50 - 7:52
    Ингээд хамгийн нам хэсэгт
  • 7:52 - 7:56
    бүх ус цугларан цөөрөм бий болно.
  • 7:57 - 8:01
    Цөөрөмд усны дугуйнууд байгаа бөгөөд
  • 8:02 - 8:06
    хүмүүс уг дугуйг унаснаар
    усыг цэвэршүүлэхэд туслах юм.
  • 8:06 - 8:12
    Тэдний дасгал хөдөлгөөн нь паркын
    усны системийн идэвхтэй хэсэг.
  • 8:14 - 8:16
    Амьдрал чамд үер бэлэглэхэд
  • 8:16 - 8:18
    чи усаар зугаацаж болно.
  • 8:18 - 8:19
    (инээв)
  • 8:21 - 8:25
    Уг парк нь хүмүүст ч, усанд ч
    зориулсан орон зайг бий болгосон.
  • 8:25 - 8:28
    Энэ яг хотод хэрэгтэй байгаа зүйл мөн.
  • 8:31 - 8:35
    Энэ бол хоёр нутагтан төлөвлөлт.
  • 8:35 - 8:38
    Энэ парк бол уснаас салах тухай биш,
  • 8:39 - 8:42
    харин устай хамт амьдрах
    арга замыг бий болгох тухай юм.
  • 8:43 - 8:47
    Нэг ч дусал ус энэ паркд
    хий хоосон хаягдахгүй.
  • 8:48 - 8:54
    Уг парк нь нэг сая галлон ус цуглуулж,
    нөөцөлж чадна.
  • 8:57 - 8:58
    (алга ташилт)
  • 8:58 - 8:59
    Баярлалаа.
  • 8:59 - 9:03
    (алга ташилт)
  • 9:03 - 9:07
    Надад ирсэн төсөл бүр
    миний хувьд
  • 9:07 - 9:11
    бетонон ширэнгэд
    илүү их ногоон хагархайг
  • 9:12 - 9:17
    ландшафт архитектурын шийдлээр
    бий болгох боломж юм.
  • 9:17 - 9:22
    Яг л энэ бетонон дээврийг
    хотын ферм болгож,
  • 9:22 - 9:25
    борооны усыг шингээж,
  • 9:25 - 9:27
    хотын халалтыг багасгаж,
  • 9:27 - 9:30
    хотын төвд хүнс тариалдаг болсон шиг.
  • 9:31 - 9:35
    Мөн хаягдсан бетонон байгууламжуудыг
  • 9:35 - 9:38
    ногоон, явган хүний гүүр болгосон.
  • 9:39 - 9:44
    Удахгүй баригдах Таммасат
    их сургуулийн үерийн хамгаалалттай парк нь
  • 9:44 - 9:50
    зүүн өмнөд Азид сургуулийн кампус дахь
    хамгийн том ногоон дээвэрт
  • 9:50 - 9:51
    тооцогдох хэмжээтэй юм.
  • 9:55 - 9:59
    Үерийн гамшиг нь бидний хувьд,
  • 9:59 - 10:03
    зүүн өмнөд Азийн бүс нутгийг,
  • 10:03 - 10:07
    ялангуяа эрэг дагуух бүс нутгийн хувьд
  • 10:07 - 10:08
    маш том аюул юм.
  • 10:10 - 10:13
    Парк байгуулах нь ердөө л нэг арга зам.
  • 10:15 - 10:16
    Цаг уурын өөрчлөлтийг ухамсарлах нь
  • 10:16 - 10:23
    бид ямар ч мэргэжил,
    ямар ч салбарынх бай
  • 10:23 - 10:28
    цаг уурын өөрчлөлтөөс бий болох
    аюулыг ойлгож,
  • 10:28 - 10:33
    өөрийн чадах зүйлээрээ
    үүнд хувь нэмэр оруулах тухай юм.
  • 10:34 - 10:39
    Хэрвээ хотууд маань
  • 10:39 - 10:41
    энэ хэвээр үргэлжлэх юм бол
  • 10:42 - 10:45
    яг ийм дүр зураг давтагдсаар,
  • 10:46 - 10:47
    давтагдсаар л байх болно.
  • 10:50 - 10:53
    Живж буй хотод шийдэл бий болгоно гэдэг
  • 10:53 - 10:58
    яг л боломжгүй зүйлийг
    боломжтой болгож байгаатай адил.
  • 11:00 - 11:01
    Үүний төлөө
  • 11:02 - 11:08
    би та бүхэнтэй өөрийн бодож явдаг
    нэг үгээ хуваалцмаар байна.
  • 11:08 - 11:10
    Энэ бол "тангжай"
  • 11:12 - 11:18
    Шууд орчуулвал "танг" нь "бат зогсох" ,
  • 11:20 - 11:23
    "жай" нь "зүрх сэтгэл" гэсэн үг.
  • 11:25 - 11:28
    Өөрийн зорилгын төлөө
    зүрх сэтгэлдээ бат зогсох.
  • 11:29 - 11:34
    Тайланд хэлэнд чи ямар нэгэн зүйлийг
    хийхээр шийдсэн бол
  • 11:34 - 11:37
    "тангжай"-г үгнийхээ урд хэлдэг.
  • 11:37 - 11:41
    Тэгэж байж зүрх сэтгэл чинь
    чиний үйлдэл болох юм.
  • 11:42 - 11:44
    Туулах зам чинь хэчнээн их бартаатай,
  • 11:44 - 11:46
    хэчнээн том хагархайтай байх нь хамаагүй.
  • 11:46 - 11:48
    Зорилгынхоо төлөө өөрийгөө хүчлээрэй,
  • 11:48 - 11:51
    учир нь тэнд л чиний зүрх сэтгэл байгаа.
  • 11:53 - 11:56
    Тийм ээ, Тайланд бол миний гэр.
  • 11:58 - 12:00
    Энэ газар бол миний цорын ганц гэр,
  • 12:02 - 12:07
    энэ бол миний зүрх сэтгэлдээ
    бат зогсох газар.
  • 12:08 - 12:09
    Таных хаана вэ?
  • 12:10 - 12:11
    Баярлалаа.
  • 12:11 - 12:12
    (алга ташилт)
  • 12:12 - 12:13
    Баярлалаа.
  • 12:13 - 12:14
    Коп кун ка.
  • 12:15 - 12:18
    (алга ташилт)
Title:
Живж буй хотуудад хэрхэн үерт тэсвэртэй ландшафт төлөвлөлт хийх вэ?
Speaker:
Котчакорн Вораком
Description:

Эрэг дагуу орших хотуудад тохиолдож буй цаг уурын өөрчлөлтийн нэгэн том аюул бол үер. Харин ландшафт архитектур Котчакорн Вораком нь бетонон талбайн хэмжээ хэт ихсэж байгаа нь уг аюулыг улам дэвэргэж байгаа гэж үзэж байна. Ингээд түүний сонирхолтой, бүтээлч ландшафт төлөвлөлттэй танилцацгаая.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:30

Mongolian subtitles

Revisions