WEBVTT 00:00:01.318 --> 00:00:04.088 Яг энэ цаг үед 00:00:04.112 --> 00:00:07.011 бидний амьсгалах хором бүрт 00:00:07.035 --> 00:00:11.958 эрэг дагуух томоохон хотууд живж байна. 00:00:11.982 --> 00:00:14.674 Нью-Йорк, Лондон, 00:00:14.698 --> 00:00:18.344 Токио, Шанхай, Нью-Орлеанс 00:00:18.368 --> 00:00:21.389 миний төрөлх Бангкок ч мөн адил. 00:00:23.017 --> 00:00:27.009 Энэ бол цаг уурын өөрчлөлтийн тогтсон дүр зураг. 00:00:28.602 --> 00:00:30.030 Харин энэ бол манай орны жишээ. 00:00:30.594 --> 00:00:31.744 Тийм ч сүртэй зүйл биш. 00:00:31.768 --> 00:00:33.612 Зүгээр л зам дээр байгаа матар. NOTE Paragraph 00:00:33.636 --> 00:00:35.154 (инээв) NOTE Paragraph 00:00:35.178 --> 00:00:38.499 Энэ живж байгаа хотуудад тулгарч буй 00:00:38.523 --> 00:00:40.355 тулгамдсан асуудал юм. 00:00:42.292 --> 00:00:46.349 Эндээс та бүхэн Бангкок хотын хотжилтын явцыг харж болно. 00:00:46.373 --> 00:00:49.401 Тал бүр тийш тархаж, 00:00:49.425 --> 00:00:52.975 жижиг цэгээс эхлэн томорч улмаар газар тариалангийн талбай -- 00:00:53.894 --> 00:00:57.161 усыг шингээж, амьсгалдаг хөрсөн гадаргуу 00:00:57.185 --> 00:00:59.446 бетонон ширэнгэ болон хувирч байна. 00:01:01.717 --> 00:01:06.222 30 минутын борооны дараа ийм дүр зургийг та харж болно. 00:01:06.733 --> 00:01:08.553 Бороо орох бүрт, 00:01:08.577 --> 00:01:11.486 машин минь завь болж хувирдаг ч болоосой гэж би боддог. 00:01:12.721 --> 00:01:15.178 Энэ газарт усанд зориулсан ямар ч орон зай байхгүй. 00:01:15.789 --> 00:01:19.519 Аль хэдийн ус шингээх чадвараа алдчихсан. NOTE Paragraph 00:01:22.170 --> 00:01:25.882 Яг үнэндээ Бангкокын метрополитан бүс нь 00:01:25.906 --> 00:01:31.028 15 сая хүн амьдарч, ажиллаж 00:01:31.052 --> 00:01:36.734 хоорондоо харилцаж буй голын шаварлаг эрэг л гэсэн үг. 00:01:37.883 --> 00:01:42.959 Бангкок жилд 1 сентиметрээс илүү живж байгаа бөгөөд 00:01:42.983 --> 00:01:49.949 энэ нь далайн түвшний өсөлтөөс 4 дахин их үзүүлэлт юм. 00:01:50.879 --> 00:01:56.290 Улмаар 2030 он гэхэд далайн түвшнээс нам дор болно. 00:01:56.290 --> 00:01:58.130 Тун удахгүй гэсэн үг шүү дээ. NOTE Paragraph 00:02:00.946 --> 00:02:07.041 Би энд ландшафт архитекторын хувиар ирсэн нь тохиолдлын зүйл биш. 00:02:07.638 --> 00:02:11.414 Миний хүүхэд нас байнга л хөл хөдөлгөөн ихтэй байдаг 00:02:11.438 --> 00:02:15.019 замын дагуух эгнээ байшингуудад өнгөрсөн. 00:02:16.602 --> 00:02:20.809 Манай байшингийн урд бетонон машины зогсоол байдаг байлаа. 00:02:20.833 --> 00:02:22.998 Миний хувьд тоглоомын талбай байсан юм. 00:02:24.190 --> 00:02:28.563 Тэндээс олж болох цорын ганц амьд, 00:02:28.587 --> 00:02:30.257 намайг хөгжөөдөг зүйл нь 00:02:30.281 --> 00:02:35.532 бетонон талбайн хагархайн завсраас ургах гэж тэмүүлж буй 00:02:35.556 --> 00:02:37.054 бяцхан ургамлууд байлаа. 00:02:37.943 --> 00:02:40.363 Найзуудтайгаа тоглох дуртай тоглоом маань 00:02:40.387 --> 00:02:46.795 бетонон талбайн хагархайг том, бүр илүү том болгож 00:02:46.819 --> 00:02:49.613 тэдгээр бяцхан ургамлуудыг 00:02:49.637 --> 00:02:51.642 улам их ургуулах байсан. 00:02:53.535 --> 00:02:56.901 Тийм ээ ландшафт архитектор болсноор 00:02:56.925 --> 00:03:02.012 бетонон талбайг хагалж, бутлах амбицаа үргэлжлүүлэх боломжийг надад өгсөн. NOTE Paragraph 00:03:02.036 --> 00:03:03.520 (инээв) NOTE Paragraph 00:03:03.544 --> 00:03:07.879 Эдгээр бетонон талбайг буцааж байгальтай холбох боломжийг ч бас. NOTE Paragraph 00:03:10.053 --> 00:03:13.280 Өмнө нь Тайландчууд бид 00:03:13.304 --> 00:03:19.182 борооны болон хуурай улиралд дасан зохицож амьдардаг байсан. 00:03:19.206 --> 00:03:22.920 Биднийг хоёр нутагтан гэж хэлсэн ч болно. NOTE Paragraph 00:03:22.944 --> 00:03:23.945 (инээв) NOTE Paragraph 00:03:23.969 --> 00:03:26.245 Бид хуурай газар, ус хоёрын 00:03:26.841 --> 00:03:29.254 аль, алин дээр нь амьдарч, 00:03:30.166 --> 00:03:35.319 бас ус үерлэж, газар услах нь бидний хувьд баяртай үйл явдал байв. 00:03:37.115 --> 00:03:38.819 Харин одоо үер бол ... 00:03:40.493 --> 00:03:41.643 гамшиг. NOTE Paragraph 00:03:42.654 --> 00:03:44.337 2011 онд, 00:03:44.361 --> 00:03:51.107 Тайланд түүхэндээ хамгийн их хохиролтой үерийн гамшигтай 00:03:51.131 --> 00:03:52.382 нүүр тулсан. 00:03:53.094 --> 00:03:57.062 Тус үер нь Тайландын төвийг том нуур болгож хувиргасан. 00:03:58.659 --> 00:04:03.916 Энэ зурагнаас та бүхэн үерийн хэмжээг харж байна. 00:04:03.940 --> 00:04:06.662 Шараар Бангкок хотыг тэмдэглэсэн байгаа. 00:04:08.401 --> 00:04:10.866 Уг үер нь хойд зүгээс эхлэн 00:04:10.890 --> 00:04:13.900 замдаа хэд, хэдэн тосгоныг дайрсан. 00:04:16.681 --> 00:04:20.047 Хэдэн сая хүмүүс, 00:04:20.071 --> 00:04:23.311 би болон миний гэр бүл ч бас 00:04:23.335 --> 00:04:25.946 орон гэргүй болсон. 00:04:27.300 --> 00:04:29.318 Зарим нь хотыг орхисон. 00:04:30.259 --> 00:04:35.199 Маш олон хүмүүс орон гэр, эд хөрөнгөө алдахаас айсандаа 00:04:35.223 --> 00:04:40.838 ямар ч цахилгаан, цэвэр усгүйгээр үерт үлдсэн. NOTE Paragraph 00:04:43.392 --> 00:04:45.969 Миний хувьд уг үер нь 00:04:45.993 --> 00:04:49.364 орчин үеийн дэд бүтэц, 00:04:50.621 --> 00:04:55.740 ялангуяа бетонон талбайн хэмжээ хэт ихсэж байгаа нь 00:04:55.740 --> 00:05:01.517 биднийг цаг уурын өөрчлөлтөнд маш эмзэг болгож байгааг харуулсан юм. 00:05:03.758 --> 00:05:06.998 Уг гамшигийн ачаар би 00:05:06.998 --> 00:05:08.740 сэтгэлийнхээ дуудлагыг олсон. 00:05:09.477 --> 00:05:13.689 Би зүгээр л хойшоо суугаад, хотоо живэхийг хараад байж чадахгүй. 00:05:15.171 --> 00:05:17.141 Хотод би хэрэгтэй, 00:05:17.165 --> 00:05:21.200 бас надад энэ асуудлыг шийдэх чадвар бий. NOTE Paragraph 00:05:22.949 --> 00:05:24.393 Зургаан жилийн өмнө 00:05:25.574 --> 00:05:27.486 би өөрийн төслөө эхлүүлсэн. 00:05:27.510 --> 00:05:33.859 Манай багийнхан Чулалонгкорн паркын төлөвлөлтийн тэмцээнд түрүүлсэн. 00:05:34.810 --> 00:05:40.548 Тайландын хамгийн анхны их сургууль 100 жилийн ойгоо тохиолдуулан 00:05:40.572 --> 00:05:44.597 хэсэг газрыг ард иргэдэд 00:05:44.621 --> 00:05:49.754 нийтийн парк болгон бэлэглэж буй маш том төсөл юм. 00:05:51.493 --> 00:05:56.840 Парктай байна гэдэг ихэнх хотод энгийн л зүйл. 00:05:56.864 --> 00:05:59.992 Харин Бангкокын хуьд тийм биш. 00:06:00.016 --> 00:06:05.901 Нэг хүнд ноогдох нийтийн ногоон байгууламжийн хэмжээгээр 00:06:05.925 --> 00:06:08.129 Азийн мега хотуудаас хамгийн бага хотын нэг. 00:06:09.833 --> 00:06:14.664 Манай төсөл нь сүүлийн гучин жилд 00:06:14.688 --> 00:06:17.238 анх удаа бий болж буй парк юм. 00:06:17.712 --> 00:06:20.149 4.5 га парк 00:06:20.173 --> 00:06:24.258 Бангкокын зүрхэн хэсэг дэх том ногоон хагархай ... 00:06:24.282 --> 00:06:26.032 өнгөрсөн жил нээгдсэн. NOTE Paragraph 00:06:26.950 --> 00:06:28.215 (алга ташилт) NOTE Paragraph 00:06:28.239 --> 00:06:29.434 Баярлалаа. NOTE Paragraph 00:06:29.458 --> 00:06:33.546 (алга ташилт) NOTE Paragraph 00:06:33.570 --> 00:06:38.483 Дөрвөн жилийн турш тоолж баршгүй олон уулзалт хийж, 00:06:38.507 --> 00:06:42.071 ятгасаар, бууж өгөхгүй ятгасаар л байсан. 00:06:42.095 --> 00:06:47.707 Парк гэдэг бол зөвхөн сайхан харагдах амралтын орчин биш, 00:06:47.731 --> 00:06:50.344 парк нь хотын үерийн асуудлыг шийдэж, 00:06:50.344 --> 00:06:53.624 цаг уурын өөрчлөлттэй нүүр тулахад тусалж чадахыг ойлгуулах гэж. NOTE Paragraph 00:06:53.991 --> 00:06:55.615 Яаж гэдгийг та бүхэнд тайлбарлая. 00:06:56.488 --> 00:06:58.759 Бангкок бол хавтгай гадаргуутай хот. 00:06:58.783 --> 00:07:03.759 Тиймээс бид таталцлын хүчийг ашиглан борооны ус цуглуулах зорилгоор 00:07:03.783 --> 00:07:06.346 паркыг тэр чигт нь налуу төлөвлөсөн. 00:07:08.490 --> 00:07:12.029 Таталцлын хүч нь хамгийн өндөр цэгээс хамгийн нам цэг хүртэл 00:07:12.053 --> 00:07:13.607 усны урсгалыг татна. 00:07:14.551 --> 00:07:19.102 Парк маань нэг бүхэл систем болж ажилладаг гурван элементээс тогтсон. 00:07:19.854 --> 00:07:21.603 Эхнийх нь ашиглалттай ногоон дээвэр. 00:07:22.594 --> 00:07:25.748 Тайландын хамгийн том ашиглалттай ногоон дээвэр бөгөөд, 00:07:25.772 --> 00:07:29.337 борооны ус цуглуулах танк, түүний доор нь музей бий. 00:07:30.880 --> 00:07:32.261 Хуурай улиралд 00:07:32.285 --> 00:07:37.775 цугларсан борооны усаар паркыг нэг сар хүртэлх хугацаанд услах боломжтой. 00:07:39.313 --> 00:07:42.733 Дээврийн ус нь намгархаг хэсгээр дамжиж өнгөрөх бөгөөд 00:07:43.646 --> 00:07:47.402 энэ хэсэгт усны ургамлууд усыг шүүж 00:07:47.426 --> 00:07:49.061 цэвэршүүлэх юм. 00:07:50.223 --> 00:07:52.049 Ингээд хамгийн нам хэсэгт 00:07:52.073 --> 00:07:56.366 бүх ус цугларан цөөрөм бий болно. NOTE Paragraph 00:07:57.466 --> 00:08:01.014 Цөөрөмд усны дугуйнууд байгаа бөгөөд 00:08:01.604 --> 00:08:05.682 хүмүүс уг дугуйг унаснаар усыг цэвэршүүлэхэд туслах юм. 00:08:06.260 --> 00:08:12.025 Тэдний дасгал хөдөлгөөн нь паркын усны системийн идэвхтэй хэсэг. 00:08:13.698 --> 00:08:15.619 Амьдрал чамд үер бэлэглэхэд 00:08:15.643 --> 00:08:17.520 чи усаар зугаацаж болно. NOTE Paragraph 00:08:17.544 --> 00:08:19.293 (инээв) NOTE Paragraph 00:08:20.608 --> 00:08:24.950 Уг парк нь хүмүүст ч, усанд ч зориулсан орон зайг бий болгосон. 00:08:24.974 --> 00:08:28.488 Энэ яг хотод хэрэгтэй байгаа зүйл мөн. 00:08:31.114 --> 00:08:35.038 Энэ бол хоёр нутагтан төлөвлөлт. 00:08:35.466 --> 00:08:38.336 Энэ парк бол уснаас салах тухай биш, 00:08:38.753 --> 00:08:41.963 харин устай хамт амьдрах арга замыг бий болгох тухай юм. 00:08:42.741 --> 00:08:47.194 Нэг ч дусал ус энэ паркд хий хоосон хаягдахгүй. 00:08:48.133 --> 00:08:54.135 Уг парк нь нэг сая галлон ус цуглуулж, нөөцөлж чадна. NOTE Paragraph 00:08:56.873 --> 00:08:58.023 (алга ташилт) NOTE Paragraph 00:08:58.047 --> 00:08:59.237 Баярлалаа. NOTE Paragraph 00:08:59.261 --> 00:09:03.319 (алга ташилт) NOTE Paragraph 00:09:03.343 --> 00:09:07.207 Надад ирсэн төсөл бүр миний хувьд 00:09:07.231 --> 00:09:11.311 бетонон ширэнгэд илүү их ногоон хагархайг 00:09:12.441 --> 00:09:16.902 ландшафт архитектурын шийдлээр бий болгох боломж юм. 00:09:16.926 --> 00:09:22.041 Яг л энэ бетонон дээврийг хотын ферм болгож, 00:09:22.065 --> 00:09:25.064 борооны усыг шингээж, 00:09:25.088 --> 00:09:27.248 хотын халалтыг багасгаж, 00:09:27.272 --> 00:09:29.676 хотын төвд хүнс тариалдаг болсон шиг. 00:09:31.112 --> 00:09:34.684 Мөн хаягдсан бетонон байгууламжуудыг 00:09:34.708 --> 00:09:37.961 ногоон, явган хүний гүүр болгосон. 00:09:38.923 --> 00:09:43.940 Удахгүй баригдах Таммасат их сургуулийн үерийн хамгаалалттай парк нь 00:09:43.964 --> 00:09:49.780 зүүн өмнөд Азид сургуулийн кампус дахь хамгийн том ногоон дээвэрт 00:09:49.804 --> 00:09:51.426 тооцогдох хэмжээтэй юм. NOTE Paragraph 00:09:54.807 --> 00:09:59.366 Үерийн гамшиг нь бидний хувьд, 00:09:59.390 --> 00:10:03.306 зүүн өмнөд Азийн бүс нутгийг, 00:10:03.330 --> 00:10:06.617 ялангуяа эрэг дагуух бүс нутгийн хувьд 00:10:06.641 --> 00:10:08.329 маш том аюул юм. 00:10:10.039 --> 00:10:13.128 Парк байгуулах нь ердөө л нэг арга зам. 00:10:14.595 --> 00:10:16.343 Цаг уурын өөрчлөлтийг ухамсарлах нь 00:10:16.343 --> 00:10:22.555 бид ямар ч мэргэжил, ямар ч салбарынх бай 00:10:22.579 --> 00:10:27.590 цаг уурын өөрчлөлтөөс бий болох аюулыг ойлгож, 00:10:27.614 --> 00:10:33.251 өөрийн чадах зүйлээрээ үүнд хувь нэмэр оруулах тухай юм. 00:10:34.386 --> 00:10:38.902 Хэрвээ хотууд маань 00:10:38.926 --> 00:10:40.672 энэ хэвээр үргэлжлэх юм бол 00:10:41.854 --> 00:10:45.179 яг ийм дүр зураг давтагдсаар, 00:10:45.964 --> 00:10:47.452 давтагдсаар л байх болно. NOTE Paragraph 00:10:49.531 --> 00:10:52.779 Живж буй хотод шийдэл бий болгоно гэдэг 00:10:52.803 --> 00:10:58.429 яг л боломжгүй зүйлийг боломжтой болгож байгаатай адил. 00:10:59.909 --> 00:11:01.059 Үүний төлөө 00:11:02.070 --> 00:11:07.638 би та бүхэнтэй өөрийн бодож явдаг нэг үгээ хуваалцмаар байна. 00:11:07.662 --> 00:11:10.277 Энэ бол "тангжай" 00:11:11.968 --> 00:11:18.150 Шууд орчуулвал "танг" нь "бат зогсох" , 00:11:19.942 --> 00:11:23.079 "жай" нь "зүрх сэтгэл" гэсэн үг. 00:11:24.723 --> 00:11:28.128 Өөрийн зорилгын төлөө зүрх сэтгэлдээ бат зогсох. 00:11:29.325 --> 00:11:33.939 Тайланд хэлэнд чи ямар нэгэн зүйлийг хийхээр шийдсэн бол 00:11:33.963 --> 00:11:37.096 "тангжай"-г үгнийхээ урд хэлдэг. 00:11:37.120 --> 00:11:41.085 Тэгэж байж зүрх сэтгэл чинь чиний үйлдэл болох юм. 00:11:42.023 --> 00:11:44.223 Туулах зам чинь хэчнээн их бартаатай, 00:11:44.247 --> 00:11:46.230 хэчнээн том хагархайтай байх нь хамаагүй. 00:11:46.254 --> 00:11:48.119 Зорилгынхоо төлөө өөрийгөө хүчлээрэй, 00:11:48.143 --> 00:11:50.637 учир нь тэнд л чиний зүрх сэтгэл байгаа. NOTE Paragraph 00:11:52.720 --> 00:11:55.537 Тийм ээ, Тайланд бол миний гэр. 00:11:58.107 --> 00:12:00.180 Энэ газар бол миний цорын ганц гэр, 00:12:01.648 --> 00:12:06.826 энэ бол миний зүрх сэтгэлдээ бат зогсох газар. 00:12:07.637 --> 00:12:09.296 Таных хаана вэ? NOTE Paragraph 00:12:09.954 --> 00:12:11.105 Баярлалаа. NOTE Paragraph 00:12:11.129 --> 00:12:12.146 (алга ташилт) NOTE Paragraph 00:12:12.170 --> 00:12:13.321 Баярлалаа. NOTE Paragraph 00:12:13.345 --> 00:12:14.496 Коп кун ка. NOTE Paragraph 00:12:14.520 --> 00:12:17.738 (алга ташилт)