< Return to Video

Хог цуглуулах тэргийг минь гангалаач...

  • 0:02 - 0:05
    Дэлхий дээр маш олон супер баатрууд бий.
  • 0:05 - 0:08
    Гэвч тэдэнд хамгийн онцгүй
    супер чадал бий.
  • 0:08 - 0:10
    Тэд үл үзэгддэг.
  • 0:10 - 0:13
    Тодруулвал дахин боловсруулах
    хог хаягдал цуглуулж,
  • 0:13 - 0:17
    амьдралаа залгуулдаг катадорчууд.
  • 0:17 - 0:20
    Катадорчууд бол нийгмийн тэгш бус байдал,
  • 0:20 - 0:21
    ажилгүйдэл,
  • 0:21 - 0:24
    их хэмжээний хатуу хог хаягдал
  • 0:24 - 0:26
    цуглуулах системийн
  • 0:26 - 0:29
    дутмаг байдлаас үүссэн нийгмийн бүлэг.
  • 0:29 - 0:31
    Катадорчууд хүнд хэцүү,
  • 0:31 - 0:35
    үнэнч шударга, нийт хүн амд хэрэгцээтэй,
  • 0:35 - 0:37
    чухал ажил эрхэлдэг.
  • 0:37 - 0:40
    Гэсэн ч тэд үүнийхээ төлөө үнэлэгддэггүй.
  • 0:40 - 0:42
    Манай Бразил улсад
  • 0:42 - 0:45
    тэд нийт дахин боловсруулах хог хаягдлын
  • 0:45 - 0:47
    90 хувийг цуглуулдаг гэвэл та итгэх үү?
  • 0:47 - 0:50
    Катадорчууд ихэвчлэн
    бие даан ажилладаг.
  • 0:50 - 0:53
    Тэд гудамжнаас хог түүж, хог авах цэгүүдэд
  • 0:53 - 0:55
    маш бага үнээр зардаг.
  • 0:55 - 0:59
    Тэд бараг 300 кг хогийг үүрч явдаг уут,
  • 0:59 - 1:04
    түрдэг тэрэг, дугуй, карросадаа түүдэг.
  • 1:04 - 1:08
    Карроса гэдэг нь мод эсвэл төмрөөр
    хийсэн тэрэг юм.
  • 1:08 - 1:11
    Ийм тэрэгнүүд Бразилийн олон гудамжинд
    харагддаг.
  • 1:11 - 1:14
    Яг л граффити, гудамжны урлаг шиг.
  • 1:14 - 1:18
    Би ингэж анх үл үзэгдэх
    супер баатруудтай уулзсан юм.
  • 1:18 - 1:21
    Би бол граффити зураач
    мөн сайн дурын зүтгэлтэн.
  • 1:21 - 1:24
    Би уран бүтээлээ нийгэм, хүрээлэн буй
    орчин,
  • 1:24 - 1:27
    улс төр, байгаль эхд чиглүүлдэг.
  • 1:27 - 1:31
    2007 онд миний ажил хананаасаа хальж
    карроса дээр буусан.
  • 1:31 - 1:34
    Нийтэд хүргэх дуу хоолойгоо
  • 1:34 - 1:38
    энэ удаад Катадорчуудын төлөө
    өргөж байгаа юм.
  • 1:38 - 1:41
    Үүсээд байгаа асуудалд урлаг ба
    хошигнол нэмснээр,
  • 1:41 - 1:43
    асуудал илүү олон хүнд хүрсэн.
  • 1:43 - 1:46
    Катадорчууд хүмүүсийн анхаарлын төвд орж,
  • 1:46 - 1:49
    тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж ч даган
    дээшилсэн.
  • 1:49 - 1:53
    Мөн тэд одоо гудамж, олон нийтийн хэвлэл
    мэдээлэл,
  • 1:53 - 1:55
    сошиал медиад алдартай болсон.
  • 1:55 - 1:58
    Тэгэхээр, би тэдний ертөнцөд шумбан орж,
  • 1:58 - 2:01
    маш олон ажлуудыг тасралтгүй зохион
    байгуулсан.
  • 2:01 - 2:04
    Би олон хотод, 200 гаруй карроса дээр
    зураг зурж,
  • 2:04 - 2:07
    үзэсгэлэнд уригдаж, дэлхийн
    олон газраар явсан.
  • 2:07 - 2:10
    Тэгэж явахдаа миний анзаарсан зүйл бол
    дэлхийн хаана ч
  • 2:10 - 2:12
    катадорчуудын болон тэдний
    үл үзэгдэх байдал
  • 2:12 - 2:15
    Бразилийнхтай адил байдаг.
  • 2:15 - 2:17
    Би тэдэнтэй Аргентин,
  • 2:17 - 2:18
    Чили,
  • 2:18 - 2:20
    Болив,
  • 2:20 - 2:22
    Өмнөд Африк,
  • 2:22 - 2:23
    Турк
  • 2:23 - 2:27
    бүр АНУ, Япон зэрэг хөгжингүй
    орнуудад таарсан.
  • 2:27 - 2:30
    Үүнээс болоод би энэ асуудалд
    илүү олон хүнийг
  • 2:30 - 2:33
    хамруулах хэрэгтэй юм байна
    гэж ойлгосон.
  • 2:33 - 2:35
    Энэ их том сорилт байсан.
  • 2:35 - 2:38
    Тэгээд би “Миний карросаг гангалаач” гэдэг
  • 2:38 - 2:41
    хамтын хөдөлгөөн
    зохион байгуулсан.
  • 2:41 - 2:44
    (Инээд) (Алга ташилт)
  • 2:44 - 2:47
    Үүнд маш олон хүний ивээн тэтгэлэг орсон.
  • 2:47 - 2:48
    Баярлалаа.
  • 2:49 - 2:52
    Тийм ээ, “Миний карросаг гангалаач”
    хөдөлгөөн маань
  • 2:52 - 2:54
    катадорчууд ба карросануудад туслах
    зорилготой
  • 2:54 - 2:56
    маш олон хүний ивээн тэтгэлгээр бүтсэн
    хөдөлгөөн.
  • 2:56 - 2:59
    Катадорчуудад эрүүл мэндийн зөвлөхүүд,
  • 2:59 - 3:02
    шүдний, хөл тавхайн гээд олон салбарын
    эмч нар,
  • 3:02 - 3:06
    үсчин, массажист зэрэг маш олон
    хүн үйлчилсэн.
  • 3:06 - 3:08
    Үүнээс ч илүү олон тусламж үзүүлсэн.
  • 3:08 - 3:11
    Мөн тэдэнд аюулгүйн хувцас, бээлий,
  • 3:11 - 3:15
    борооны цув, нүдний шил өгсөн.
  • 3:15 - 3:18
    Харин тэдний карроса тэрэгнүүдийг манай
  • 3:18 - 3:20
    гайхалтай сайн дурынхан засч шинэчилсэн.
  • 3:20 - 3:23
    Дараагаар тэрэгнүүдэд гэрэлтдэг наалт,
    сигнал, толь зэрэг
  • 3:23 - 3:25
    аюулгүйн тоног хэрэгслүүдийг
    суулгаж өгсөн.
  • 3:25 - 3:28
    Эцэст нь гудамжны уран бүтээлчид
    тэрэгнүүдийг будаж,
  • 3:28 - 3:30
    энэхүү гайхалтай хөдөлгөөнт урлагийн
    үзэсгэлэнгийн
  • 3:30 - 3:32
    нэг үзүүлэн болсон.
  • 3:32 - 3:35
    “Миний карросаг гангалаач” хөдөлгөөн маань
  • 3:35 - 3:39
    Сан-Пауло, Рио-де-Жанейро, Куричиба зэрэг
    хотуудад зохиогдсон.
  • 3:39 - 3:41
    Харин өөр орнуудын өөр хотуудаас ирж байсан
  • 3:41 - 3:43
    санал хүсэлтийн дагуу бид
  • 3:43 - 3:46
    PimpХ хэмээх ажиллагааг сэдсэн.
  • 3:46 - 3:49
    Санаагаа ТEDx-ээс авсан.
  • 3:49 - 3:52
    “Миний карросаг гангалаач” хөдөлгөөнийг
    өөрсдийн хүрээнд
  • 3:52 - 3:55
    бие даан /DIY/ хийх зааварчилгаа авлага
    гаргасан.
  • 3:55 - 3:58
    Тэгэхээр одоо хүссэн хүн бүхэн
    нэгдэж болно.
  • 3:58 - 4:01
    2 жилийн хугацаанд 170 гаруй катадорчууд,
  • 4:01 - 4:05
    800 сайн дурынхан, 200 гудамжны
    уран бүтээлч,
  • 4:05 - 4:07
    1000 гаруй хандивлагчид
  • 4:07 - 4:10
    “Миний карросаг гангалаач” хөдөлгөөнд
    оролцсон байна.
  • 4:10 - 4:13
    Үйл ажиллагааны хүрээнд сургуулиудад
  • 4:13 - 4:17
    хог дахин боловсруулах талаар хичээл
    хүртэл заасан.
  • 4:17 - 4:20
    Тэгэхээр, катадорчууд бидэнд харагдахгүй
    амьдарч байгаа ч
  • 4:20 - 4:23
    тэднийг хүмүүс хүндэлж, үнэлж үзэх нь
  • 4:23 - 4:24
    нэмэгдэж байна.
  • 4:24 - 4:27
    Шинэ тэрэг, илтэлтэй болсон тэд одоо
  • 4:27 - 4:28
    шудрага байдал, орлогоо нэмэгдүүлэх
  • 4:28 - 4:31
    нийгмийн харилцаагаа дээшлүүлэхийн тулд
  • 4:31 - 4:33
    тэмцэх боломжтой болсон.
  • 4:33 - 4:35
    Тиймээс одоо би таныг өөрийн хотын
  • 4:35 - 4:37
    катадорчуудыг олж харан тэднийг
  • 4:37 - 4:40
    хотынхоо бусад супер баатруудын адилаар
  • 4:40 - 4:42
    үнэлж байх сорилтонд дуудаж байна.
  • 4:42 - 4:44
    Дэлхийг ямар ч хил зааггүй,
  • 4:44 - 4:46
    нэг бүхэл болгон харах гээд үз.
  • 4:46 - 4:47
    Та итгэнэ үү байна уу,
  • 4:47 - 4:52
    дэлхий даяар 20 сая катадорчууд бий.
  • 4:54 - 4:57
    Тиймээс үүнээс хойш та катадор
    харах юм бол
  • 4:57 - 4:59
    түүнийг манай нийгмийн
  • 4:59 - 5:02
    маш хүндэт гишүүн гэдгийг санаарай.
  • 5:03 - 5:04
    Баярлалаа.
  • 5:04 - 5:06
    (Алга ташилт)
Title:
Хог цуглуулах тэргийг минь гангалаач...
Speaker:
Мундано
Description:

Хаягдал болон дахин боловруулах материал түүдэг хүмүүсийг Бразилд "Катадорчууд" гэдэг. Хэдий тэд бүгдэд тустай, маш хэрэгтэй зүйл хийж байгаа ч гудамж хэрсэн тэднийг хүмүүс бараг анзаардаггүй. Гудамжны зураач, TED Fellow Мунданотой танилц. Энэхүү илтгэлдээ тэрээр өөрийн санаачилсан "Миний карассог гангалаач" хөдөлгөөн болон эдгээр үл үзэгдэгч баатрууд тэргийг хэрхэн урлагийн бүтээл, шог илэрхийлэл болгон өөрчилсөн тухай ярьна. Энэ бол дэлхий даяар газар авч буй хөдөлгөөн.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:22
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for Trash cart superheroes
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for Trash cart superheroes
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Trash cart superheroes
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Trash cart superheroes
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Trash cart superheroes
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Trash cart superheroes
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Trash cart superheroes
Sundari Enkhtugs commented on Mongolian subtitles for Trash cart superheroes
Show all
  • After completing, the title and description of this video has disappeared... Please add them while reviewing.

    Мундано:
    Хог цуглуулах тэргийг минь гангалаач...

    Хаягдал болон дахин боловруулах материал түүдэг хүмүүсийг Бразилд "Катадорчууд" гэдэг. Хэдий тэд бүгдэд тустай, маш хэрэгтэй зүйл хийж байгаа ч гудамж хэрсэн тэднийг хүмүүс бараг анзаардаггүй. Гудамжны зураач, TED Fellow Мунданотой танилц. Энэхүү илтгэлдээ тэр өөрийн санаачилсан "Миний карассог гангалаач" хөдөлгөөнийхээ болон хэрхэн эдгээр үл үзэгдэгч баатруудыг тэргийг урлагийн бүтээл, шог илэрхийлэл болгон өөрчилсөн тухайгаа ярьна. Энэ бол дэлхий даяар газар авч буй хөдөлгөөн.

Mongolian subtitles

Revisions