WEBVTT 00:00:02.018 --> 00:00:05.178 Дэлхий дээр маш олон супер баатрууд бий. 00:00:05.178 --> 00:00:07.918 Гэвч тэдэнд хамгийн онцгүй супер чадал бий. 00:00:07.918 --> 00:00:09.948 Тэд үл үзэгддэг. 00:00:09.948 --> 00:00:13.328 Тодруулвал дахин боловсруулах хог хаягдал цуглуулж, 00:00:13.328 --> 00:00:16.808 амьдралаа залгуулдаг катадорчууд. 00:00:16.808 --> 00:00:19.928 Катадорчууд бол нийгмийн тэгш бус байдал, 00:00:19.928 --> 00:00:21.248 ажилгүйдэл, 00:00:21.248 --> 00:00:23.998 их хэмжээний хатуу хог хаягдал 00:00:23.998 --> 00:00:26.118 цуглуулах системийн 00:00:26.118 --> 00:00:29.328 дутмаг байдлаас үүссэн нийгмийн бүлэг. 00:00:29.328 --> 00:00:31.238 Катадорчууд хүнд хэцүү, 00:00:31.238 --> 00:00:34.888 үнэнч шударга, нийт хүн амд хэрэгцээтэй, 00:00:34.888 --> 00:00:37.188 чухал ажил эрхэлдэг. 00:00:37.188 --> 00:00:39.888 Гэсэн ч тэд үүнийхээ төлөө үнэлэгддэггүй. 00:00:39.888 --> 00:00:41.758 Манай Бразил улсад 00:00:41.758 --> 00:00:44.708 тэд нийт дахин боловсруулах хог хаягдлын 00:00:44.708 --> 00:00:47.298 90 хувийг цуглуулдаг гэвэл та итгэх үү? 00:00:47.298 --> 00:00:50.188 Катадорчууд ихэвчлэн бие даан ажилладаг. 00:00:50.188 --> 00:00:53.088 Тэд гудамжнаас хог түүж, хог авах цэгүүдэд 00:00:53.088 --> 00:00:55.258 маш бага үнээр зардаг. 00:00:55.258 --> 00:00:58.708 Тэд бараг 300 кг хогийг үүрч явдаг уут, 00:00:58.708 --> 00:01:03.758 түрдэг тэрэг, дугуй, карросадаа түүдэг. 00:01:03.758 --> 00:01:07.758 Карроса гэдэг нь мод эсвэл төмрөөр хийсэн тэрэг юм. 00:01:07.758 --> 00:01:11.168 Ийм тэрэгнүүд Бразилийн олон гудамжинд харагддаг. 00:01:11.168 --> 00:01:13.708 Яг л граффити, гудамжны урлаг шиг. 00:01:13.708 --> 00:01:17.708 Би ингэж анх үл үзэгдэх супер баатруудтай уулзсан юм. 00:01:17.708 --> 00:01:20.708 Би бол граффити зураач мөн сайн дурын зүтгэлтэн. 00:01:20.708 --> 00:01:23.638 Би уран бүтээлээ нийгэм, хүрээлэн буй орчин, 00:01:23.638 --> 00:01:26.618 улс төр, байгаль эхд чиглүүлдэг. 00:01:26.618 --> 00:01:31.208 2007 онд миний ажил хананаасаа хальж карроса дээр буусан. 00:01:31.208 --> 00:01:33.918 Нийтэд хүргэх дуу хоолойгоо 00:01:33.918 --> 00:01:38.048 энэ удаад Катадорчуудын төлөө өргөж байгаа юм. 00:01:38.048 --> 00:01:41.288 Үүсээд байгаа асуудалд урлаг ба хошигнол нэмснээр, 00:01:41.288 --> 00:01:43.258 асуудал илүү олон хүнд хүрсэн. 00:01:43.258 --> 00:01:45.888 Катадорчууд хүмүүсийн анхаарлын төвд орж, 00:01:45.888 --> 00:01:49.288 тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж ч даган дээшилсэн. 00:01:49.288 --> 00:01:52.528 Мөн тэд одоо гудамж, олон нийтийн хэвлэл мэдээлэл, 00:01:52.528 --> 00:01:54.768 сошиал медиад алдартай болсон. 00:01:54.768 --> 00:01:58.268 Тэгэхээр, би тэдний ертөнцөд шумбан орж, 00:01:58.268 --> 00:02:01.108 маш олон ажлуудыг тасралтгүй зохион байгуулсан. 00:02:01.108 --> 00:02:04.048 Би олон хотод, 200 гаруй карроса дээр зураг зурж, 00:02:04.048 --> 00:02:07.048 үзэсгэлэнд уригдаж, дэлхийн олон газраар явсан. 00:02:07.048 --> 00:02:09.848 Тэгэж явахдаа миний анзаарсан зүйл бол дэлхийн хаана ч 00:02:09.848 --> 00:02:12.324 катадорчуудын болон тэдний үл үзэгдэх байдал 00:02:12.324 --> 00:02:14.538 Бразилийнхтай адил байдаг. 00:02:14.538 --> 00:02:16.588 Би тэдэнтэй Аргентин, 00:02:16.588 --> 00:02:18.148 Чили, 00:02:18.148 --> 00:02:20.018 Болив, 00:02:20.018 --> 00:02:22.168 Өмнөд Африк, 00:02:22.168 --> 00:02:23.408 Турк 00:02:23.408 --> 00:02:27.408 бүр АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад таарсан. 00:02:27.408 --> 00:02:30.198 Үүнээс болоод би энэ асуудалд илүү олон хүнийг 00:02:30.198 --> 00:02:33.098 хамруулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. 00:02:33.098 --> 00:02:35.198 Энэ их том сорилт байсан. 00:02:35.198 --> 00:02:38.028 Тэгээд би “Миний карросаг гангалаач” гэдэг 00:02:38.028 --> 00:02:40.868 хамтын хөдөлгөөн зохион байгуулсан. 00:02:40.868 --> 00:02:43.708 (Инээд) (Алга ташилт) 00:02:43.708 --> 00:02:46.548 Үүнд маш олон хүний ивээн тэтгэлэг орсон. 00:02:46.548 --> 00:02:48.168 Баярлалаа. 00:02:49.032 --> 00:02:51.552 Тийм ээ, “Миний карросаг гангалаач” хөдөлгөөн маань 00:02:51.552 --> 00:02:53.792 катадорчууд ба карросануудад туслах зорилготой 00:02:53.792 --> 00:02:56.122 маш олон хүний ивээн тэтгэлгээр бүтсэн хөдөлгөөн. 00:02:56.122 --> 00:02:58.832 Катадорчуудад эрүүл мэндийн зөвлөхүүд, 00:02:58.832 --> 00:03:02.322 шүдний, хөл тавхайн гээд олон салбарын эмч нар, 00:03:02.322 --> 00:03:05.693 үсчин, массажист зэрэг маш олон хүн үйлчилсэн. 00:03:05.693 --> 00:03:08.194 Үүнээс ч илүү олон тусламж үзүүлсэн. 00:03:08.194 --> 00:03:11.005 Мөн тэдэнд аюулгүйн хувцас, бээлий, 00:03:11.005 --> 00:03:15.005 борооны цув, нүдний шил өгсөн. 00:03:15.005 --> 00:03:17.845 Харин тэдний карроса тэрэгнүүдийг манай 00:03:17.845 --> 00:03:20.111 гайхалтай сайн дурынхан засч шинэчилсэн. 00:03:20.111 --> 00:03:23.077 Дараагаар тэрэгнүүдэд гэрэлтдэг наалт, сигнал, толь зэрэг 00:03:23.077 --> 00:03:25.285 аюулгүйн тоног хэрэгслүүдийг суулгаж өгсөн. 00:03:25.285 --> 00:03:27.715 Эцэст нь гудамжны уран бүтээлчид тэрэгнүүдийг будаж, 00:03:27.715 --> 00:03:30.495 энэхүү гайхалтай хөдөлгөөнт урлагийн үзэсгэлэнгийн 00:03:30.495 --> 00:03:32.215 нэг үзүүлэн болсон. 00:03:32.215 --> 00:03:34.965 “Миний карросаг гангалаач” хөдөлгөөн маань 00:03:34.965 --> 00:03:38.815 Сан-Пауло, Рио-де-Жанейро, Куричиба зэрэг хотуудад зохиогдсон. 00:03:38.815 --> 00:03:41.435 Харин өөр орнуудын өөр хотуудаас ирж байсан 00:03:41.435 --> 00:03:43.385 санал хүсэлтийн дагуу бид 00:03:43.385 --> 00:03:45.535 PimpХ хэмээх ажиллагааг сэдсэн. 00:03:45.535 --> 00:03:48.865 Санаагаа ТEDx-ээс авсан. 00:03:48.969 --> 00:03:52.279 “Миний карросаг гангалаач” хөдөлгөөнийг өөрсдийн хүрээнд 00:03:52.279 --> 00:03:55.049 бие даан /DIY/ хийх зааварчилгаа авлага гаргасан. 00:03:55.049 --> 00:03:57.653 Тэгэхээр одоо хүссэн хүн бүхэн нэгдэж болно. 00:03:57.832 --> 00:04:00.872 2 жилийн хугацаанд 170 гаруй катадорчууд, 00:04:00.872 --> 00:04:04.872 800 сайн дурынхан, 200 гудамжны уран бүтээлч, 00:04:04.872 --> 00:04:07.072 1000 гаруй хандивлагчид 00:04:07.072 --> 00:04:10.162 “Миний карросаг гангалаач” хөдөлгөөнд оролцсон байна. 00:04:10.449 --> 00:04:12.849 Үйл ажиллагааны хүрээнд сургуулиудад 00:04:12.849 --> 00:04:16.849 хог дахин боловсруулах талаар хичээл хүртэл заасан. 00:04:16.849 --> 00:04:20.409 Тэгэхээр, катадорчууд бидэнд харагдахгүй амьдарч байгаа ч 00:04:20.409 --> 00:04:22.569 тэднийг хүмүүс хүндэлж, үнэлж үзэх нь 00:04:22.569 --> 00:04:24.237 нэмэгдэж байна. 00:04:24.237 --> 00:04:26.737 Шинэ тэрэг, илтэлтэй болсон тэд одоо 00:04:26.737 --> 00:04:28.447 шудрага байдал, орлогоо нэмэгдүүлэх 00:04:28.447 --> 00:04:30.707 нийгмийн харилцаагаа дээшлүүлэхийн тулд 00:04:30.707 --> 00:04:32.857 тэмцэх боломжтой болсон. 00:04:32.857 --> 00:04:35.117 Тиймээс одоо би таныг өөрийн хотын 00:04:35.117 --> 00:04:37.487 катадорчуудыг олж харан тэднийг 00:04:37.487 --> 00:04:39.737 хотынхоо бусад супер баатруудын адилаар 00:04:39.737 --> 00:04:42.007 үнэлж байх сорилтонд дуудаж байна. 00:04:42.007 --> 00:04:43.917 Дэлхийг ямар ч хил зааггүй, 00:04:43.917 --> 00:04:45.927 нэг бүхэл болгон харах гээд үз. 00:04:45.927 --> 00:04:47.487 Та итгэнэ үү байна уу, 00:04:47.487 --> 00:04:52.027 дэлхий даяар 20 сая катадорчууд бий. 00:04:54.176 --> 00:04:57.256 Тиймээс үүнээс хойш та катадор харах юм бол 00:04:57.256 --> 00:04:58.836 түүнийг манай нийгмийн 00:04:58.836 --> 00:05:02.126 маш хүндэт гишүүн гэдгийг санаарай. 00:05:02.856 --> 00:05:04.416 Баярлалаа. 00:05:04.416 --> 00:05:06.396 (Алга ташилт)