1 00:00:02,018 --> 00:00:05,178 Дэлхий дээр маш олон супер баатрууд бий. 2 00:00:05,178 --> 00:00:07,918 Гэвч тэдэнд хамгийн онцгүй супер чадал бий. 3 00:00:07,918 --> 00:00:09,948 Тэд үл үзэгддэг. 4 00:00:09,948 --> 00:00:13,328 Тодруулвал дахин боловсруулах хог хаягдал цуглуулж, 5 00:00:13,328 --> 00:00:16,808 амьдралаа залгуулдаг катадорчууд. 6 00:00:16,808 --> 00:00:19,928 Катадорчууд бол нийгмийн тэгш бус байдал, 7 00:00:19,928 --> 00:00:21,248 ажилгүйдэл, 8 00:00:21,248 --> 00:00:23,998 их хэмжээний хатуу хог хаягдал 9 00:00:23,998 --> 00:00:26,118 цуглуулах системийн 10 00:00:26,118 --> 00:00:29,328 дутмаг байдлаас үүссэн нийгмийн бүлэг. 11 00:00:29,328 --> 00:00:31,238 Катадорчууд хүнд хэцүү, 12 00:00:31,238 --> 00:00:34,888 үнэнч шударга, нийт хүн амд хэрэгцээтэй, 13 00:00:34,888 --> 00:00:37,188 чухал ажил эрхэлдэг. 14 00:00:37,188 --> 00:00:39,888 Гэсэн ч тэд үүнийхээ төлөө үнэлэгддэггүй. 15 00:00:39,888 --> 00:00:41,758 Манай Бразил улсад 16 00:00:41,758 --> 00:00:44,708 тэд нийт дахин боловсруулах хог хаягдлын 17 00:00:44,708 --> 00:00:47,298 90 хувийг цуглуулдаг гэвэл та итгэх үү? 18 00:00:47,298 --> 00:00:50,188 Катадорчууд ихэвчлэн бие даан ажилладаг. 19 00:00:50,188 --> 00:00:53,088 Тэд гудамжнаас хог түүж, хог авах цэгүүдэд 20 00:00:53,088 --> 00:00:55,258 маш бага үнээр зардаг. 21 00:00:55,258 --> 00:00:58,708 Тэд бараг 300 кг хогийг үүрч явдаг уут, 22 00:00:58,708 --> 00:01:03,758 түрдэг тэрэг, дугуй, карросадаа түүдэг. 23 00:01:03,758 --> 00:01:07,758 Карроса гэдэг нь мод эсвэл төмрөөр хийсэн тэрэг юм. 24 00:01:07,758 --> 00:01:11,168 Ийм тэрэгнүүд Бразилийн олон гудамжинд харагддаг. 25 00:01:11,168 --> 00:01:13,708 Яг л граффити, гудамжны урлаг шиг. 26 00:01:13,708 --> 00:01:17,708 Би ингэж анх үл үзэгдэх супер баатруудтай уулзсан юм. 27 00:01:17,708 --> 00:01:20,708 Би бол граффити зураач мөн сайн дурын зүтгэлтэн. 28 00:01:20,708 --> 00:01:23,638 Би уран бүтээлээ нийгэм, хүрээлэн буй орчин, 29 00:01:23,638 --> 00:01:26,618 улс төр, байгаль эхд чиглүүлдэг. 30 00:01:26,618 --> 00:01:31,208 2007 онд миний ажил хананаасаа хальж карроса дээр буусан. 31 00:01:31,208 --> 00:01:33,918 Нийтэд хүргэх дуу хоолойгоо 32 00:01:33,918 --> 00:01:38,048 энэ удаад Катадорчуудын төлөө өргөж байгаа юм. 33 00:01:38,048 --> 00:01:41,288 Үүсээд байгаа асуудалд урлаг ба хошигнол нэмснээр, 34 00:01:41,288 --> 00:01:43,258 асуудал илүү олон хүнд хүрсэн. 35 00:01:43,258 --> 00:01:45,888 Катадорчууд хүмүүсийн анхаарлын төвд орж, 36 00:01:45,888 --> 00:01:49,288 тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж ч даган дээшилсэн. 37 00:01:49,288 --> 00:01:52,528 Мөн тэд одоо гудамж, олон нийтийн хэвлэл мэдээлэл, 38 00:01:52,528 --> 00:01:54,768 сошиал медиад алдартай болсон. 39 00:01:54,768 --> 00:01:58,268 Тэгэхээр, би тэдний ертөнцөд шумбан орж, 40 00:01:58,268 --> 00:02:01,108 маш олон ажлуудыг тасралтгүй зохион байгуулсан. 41 00:02:01,108 --> 00:02:04,048 Би олон хотод, 200 гаруй карроса дээр зураг зурж, 42 00:02:04,048 --> 00:02:07,048 үзэсгэлэнд уригдаж, дэлхийн олон газраар явсан. 43 00:02:07,048 --> 00:02:09,848 Тэгэж явахдаа миний анзаарсан зүйл бол дэлхийн хаана ч 44 00:02:09,848 --> 00:02:12,324 катадорчуудын болон тэдний үл үзэгдэх байдал 45 00:02:12,324 --> 00:02:14,538 Бразилийнхтай адил байдаг. 46 00:02:14,538 --> 00:02:16,588 Би тэдэнтэй Аргентин, 47 00:02:16,588 --> 00:02:18,148 Чили, 48 00:02:18,148 --> 00:02:20,018 Болив, 49 00:02:20,018 --> 00:02:22,168 Өмнөд Африк, 50 00:02:22,168 --> 00:02:23,408 Турк 51 00:02:23,408 --> 00:02:27,408 бүр АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад таарсан. 52 00:02:27,408 --> 00:02:30,198 Үүнээс болоод би энэ асуудалд илүү олон хүнийг 53 00:02:30,198 --> 00:02:33,098 хамруулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. 54 00:02:33,098 --> 00:02:35,198 Энэ их том сорилт байсан. 55 00:02:35,198 --> 00:02:38,028 Тэгээд би “Миний карросаг гангалаач” гэдэг 56 00:02:38,028 --> 00:02:40,868 хамтын хөдөлгөөн зохион байгуулсан. 57 00:02:40,868 --> 00:02:43,708 (Инээд) (Алга ташилт) 58 00:02:43,708 --> 00:02:46,548 Үүнд маш олон хүний ивээн тэтгэлэг орсон. 59 00:02:46,548 --> 00:02:48,168 Баярлалаа. 60 00:02:49,032 --> 00:02:51,552 Тийм ээ, “Миний карросаг гангалаач” хөдөлгөөн маань 61 00:02:51,552 --> 00:02:53,792 катадорчууд ба карросануудад туслах зорилготой 62 00:02:53,792 --> 00:02:56,122 маш олон хүний ивээн тэтгэлгээр бүтсэн хөдөлгөөн. 63 00:02:56,122 --> 00:02:58,832 Катадорчуудад эрүүл мэндийн зөвлөхүүд, 64 00:02:58,832 --> 00:03:02,322 шүдний, хөл тавхайн гээд олон салбарын эмч нар, 65 00:03:02,322 --> 00:03:05,693 үсчин, массажист зэрэг маш олон хүн үйлчилсэн. 66 00:03:05,693 --> 00:03:08,194 Үүнээс ч илүү олон тусламж үзүүлсэн. 67 00:03:08,194 --> 00:03:11,005 Мөн тэдэнд аюулгүйн хувцас, бээлий, 68 00:03:11,005 --> 00:03:15,005 борооны цув, нүдний шил өгсөн. 69 00:03:15,005 --> 00:03:17,845 Харин тэдний карроса тэрэгнүүдийг манай 70 00:03:17,845 --> 00:03:20,111 гайхалтай сайн дурынхан засч шинэчилсэн. 71 00:03:20,111 --> 00:03:23,077 Дараагаар тэрэгнүүдэд гэрэлтдэг наалт, сигнал, толь зэрэг 72 00:03:23,077 --> 00:03:25,285 аюулгүйн тоног хэрэгслүүдийг суулгаж өгсөн. 73 00:03:25,285 --> 00:03:27,715 Эцэст нь гудамжны уран бүтээлчид тэрэгнүүдийг будаж, 74 00:03:27,715 --> 00:03:30,495 энэхүү гайхалтай хөдөлгөөнт урлагийн үзэсгэлэнгийн 75 00:03:30,495 --> 00:03:32,215 нэг үзүүлэн болсон. 76 00:03:32,215 --> 00:03:34,965 “Миний карросаг гангалаач” хөдөлгөөн маань 77 00:03:34,965 --> 00:03:38,815 Сан-Пауло, Рио-де-Жанейро, Куричиба зэрэг хотуудад зохиогдсон. 78 00:03:38,815 --> 00:03:41,435 Харин өөр орнуудын өөр хотуудаас ирж байсан 79 00:03:41,435 --> 00:03:43,385 санал хүсэлтийн дагуу бид 80 00:03:43,385 --> 00:03:45,535 PimpХ хэмээх ажиллагааг сэдсэн. 81 00:03:45,535 --> 00:03:48,865 Санаагаа ТEDx-ээс авсан. 82 00:03:48,969 --> 00:03:52,279 “Миний карросаг гангалаач” хөдөлгөөнийг өөрсдийн хүрээнд 83 00:03:52,279 --> 00:03:55,049 бие даан /DIY/ хийх зааварчилгаа авлага гаргасан. 84 00:03:55,049 --> 00:03:57,653 Тэгэхээр одоо хүссэн хүн бүхэн нэгдэж болно. 85 00:03:57,832 --> 00:04:00,872 2 жилийн хугацаанд 170 гаруй катадорчууд, 86 00:04:00,872 --> 00:04:04,872 800 сайн дурынхан, 200 гудамжны уран бүтээлч, 87 00:04:04,872 --> 00:04:07,072 1000 гаруй хандивлагчид 88 00:04:07,072 --> 00:04:10,162 “Миний карросаг гангалаач” хөдөлгөөнд оролцсон байна. 89 00:04:10,449 --> 00:04:12,849 Үйл ажиллагааны хүрээнд сургуулиудад 90 00:04:12,849 --> 00:04:16,849 хог дахин боловсруулах талаар хичээл хүртэл заасан. 91 00:04:16,849 --> 00:04:20,409 Тэгэхээр, катадорчууд бидэнд харагдахгүй амьдарч байгаа ч 92 00:04:20,409 --> 00:04:22,569 тэднийг хүмүүс хүндэлж, үнэлж үзэх нь 93 00:04:22,569 --> 00:04:24,237 нэмэгдэж байна. 94 00:04:24,237 --> 00:04:26,737 Шинэ тэрэг, илтэлтэй болсон тэд одоо 95 00:04:26,737 --> 00:04:28,447 шудрага байдал, орлогоо нэмэгдүүлэх 96 00:04:28,447 --> 00:04:30,707 нийгмийн харилцаагаа дээшлүүлэхийн тулд 97 00:04:30,707 --> 00:04:32,857 тэмцэх боломжтой болсон. 98 00:04:32,857 --> 00:04:35,117 Тиймээс одоо би таныг өөрийн хотын 99 00:04:35,117 --> 00:04:37,487 катадорчуудыг олж харан тэднийг 100 00:04:37,487 --> 00:04:39,737 хотынхоо бусад супер баатруудын адилаар 101 00:04:39,737 --> 00:04:42,007 үнэлж байх сорилтонд дуудаж байна. 102 00:04:42,007 --> 00:04:43,917 Дэлхийг ямар ч хил зааггүй, 103 00:04:43,917 --> 00:04:45,927 нэг бүхэл болгон харах гээд үз. 104 00:04:45,927 --> 00:04:47,487 Та итгэнэ үү байна уу, 105 00:04:47,487 --> 00:04:52,027 дэлхий даяар 20 сая катадорчууд бий. 106 00:04:54,176 --> 00:04:57,256 Тиймээс үүнээс хойш та катадор харах юм бол 107 00:04:57,256 --> 00:04:58,836 түүнийг манай нийгмийн 108 00:04:58,836 --> 00:05:02,126 маш хүндэт гишүүн гэдгийг санаарай. 109 00:05:02,856 --> 00:05:04,416 Баярлалаа. 110 00:05:04,416 --> 00:05:06,396 (Алга ташилт)